Та дэлгүүрт дараалалд зогсонгоо сэтгүүлийн тавиурыг сонирхож байтал гэнэт аманд дуу аялагдаж байсан уу? Бүтнээрээ биш, нэг хэсэг нь дахин дахин тоглоод л авсан ногоогоо дууны хэмнэлтэй тааруулан торноос нь гаргаж байх жишээтэй. Тэгвэл чихэнд чинь дуу хоногшжээ, мөн чи ганцаараа биш. Бараг бүх хүнд энэ нь 7 хоногт дор хаяж нэг удаа тохиолддог ба дөрөвний нэгт нь өдөрт хэд хэд тохиолддог ажээ. Ихэвчлэн төдийлөн анхаарал шаарддаггүй ажил хийх үед орж ирэх бөгөөд ус буцлахыг эсвэл гэрлэн дохио өөрчлөгдөхийг хүлээх үед тохиолддог байна. Энэхүү үзэгдэл нь оюун ухааны гайхалтай нууцуудын нэг юм. Эрдэмтэд яагаад дуу чимээ нь яагаад маш амархан бидний толгойд үлддэгийг мэддэггүй. Сэтгэл судлалын үүднээс үзвэл энэ нь оюун ухааны дүрслэлийн нэг жишээ. Дүрслэл нь харааных байж болно: нүдээ аниад улаан тэрэг төсөөлөхөд харагддаг шиг, эсвэл энэ нь дуу авианы байх боломжтой. Уйлж буй хүүхдийн дуу эсвэл халаасан тос шаржигнах гэх мэт. Чихэнд дуу хоногших нь дуу авианы дүрслэл ба өөрийн эрхгүй тохиолддог. Чи чихээ бөглөөд "Who Let the Dogs Out"-г төсөөлөхийг оролддоггүй шүү дээ. Зүгээр л чиний оюун ухааны дуу авианы орон зайд урилгагүй зочин шиг тэнүүчилдэг. Дуунууд нь маш тод байдаг нь аялгуу биш аянаас бүтсэнтэй холбоотой. Дуу нь ихэвчлэн дахин давтагдах хандлагатай байх бөгөөд хэдэн минут эсвэл цагаар ч давтагддаг. Олон давтагддаг нь гайхалтай чанар нь юм. Саяхан эсвэл олон удаа сонссон дуунууд ихэвчлэн толгойд орж ирдэг. Давталт гол оньс нь юм бол бид үүнд орчин үеийн технологийг буруутгаж болох юм. Сүүлийн зуун жилд маш олон давтан тоглуулдаг төхөөрөмжүүд бий болсон. Пянз, кассет, CD, аудио файл гээд л. Эдгээр технологи нь онц содон, орчин үеийн туршлагыг бий болгож 20-р зууны сүүлээс л бий болсон хэрэг үү? Хариултыг нь сонирхолтой эх сурвалжаас олсон: Марк Твейн. 1876 онд гэрэл зураг бүтээгдэхээс нэг жилийн өмнө тэрээр нэгэн хотод нүүрлэсэн зогсолтгүй жингэнэх дууны талаар өгүүллэг бичсэн байна. Энэ болоод бусад эх сурвалжууд нь дуу хоногших нь сэтгэл зүйн энгийн нэг үзэгдэл бөгөөд дуу бичлэгийн технологиор дамжин илүү их хөгжсөн ба сүүлийн зуун жилд бий болсон шинэ зүйл биш юм. Тэгэхээр түүхэн хүмүүс болох Шекспирээс Сакажавэа хүртэл чихэнд нь дуу хоногшдог байсан байх. Хөгжмөөс өөр ийнхүү тархсан дүрслэлийг төсөөлөхөд бэрх. Яагаад хөгжим гэж? Уран зураг яагаад ингэж хоногшдоггүй юм? Бяслагтай такитоны амт? Энэ нь ой ухаанд хөгжим яаж илэрхийлэгддэгтэй холбоотой. Мэддэг дуугаа сонсох үед бид үргэлж дараагийн мөрийг нь хүлээдэг. Нэг л хэсгийг нь тусад нь санах бидэнд хэцүү байдаг. Төрсөн өдрийн дууны "чамд" гэдэг хэсгийн авиаг санах гэвэл "Төрсөн өдөр" гэдгээс нь эхлэн "чамд" хүртэл дуулах болдог. Яг үүн шиг ая нь нэг төрлийн зуршил юм. Гутлаа үдэж эхлэнгүүт зангидах хүртлээ автоматаар хийдэг шиг нэг ая орж ирмэгц, жишээ нь хэн нэгэн "my umbrella" гэхэд бид үргэлжлүүлэн "ella, ella, ella" хэмээн дуусгадаг. Гэхдээ энэ нь голдуу таамаглал. Яг үнэндээ дуу яагаад хоногшдогыг бид одоо ч мэдэхгүй. Гэхдээ үүнийг ойлгосноор бид хүний тархины үйл ажиллагааг илүү сайн мэдэх боломжтой. Магадгүй дараагийн удаа Тайлор Свифтийн дуу орж ирээд салж өгөхгүй байвал бид үүнийг ШУ-ны урт замналд гараа болгон ашиглаж танин мэдэхүйн талаарх нууцыг тайлах ч юм билүү. Үгүй гэвэл бид зүгээр л дагаад бүжиглэж болно.