Return to Video

Бид Ангараг гариг дээр амьдарч чадах уу? - Мари Фороутан

  • 0:09 - 0:12
    Тэгэхээр та Ангараг гариг руу
    нүүх талаар бодож байна уу?
  • 0:12 - 0:16
    Шинэ гэрийнхээ байршлыг сонгосон уу?
  • 0:16 - 0:19
    Үгүй юу? Тэгвэл би танд тусалъя.
  • 0:19 - 0:20
    Юун түрүүнд
  • 0:20 - 0:24
    улаан гариг руу авч явах
    хэрэгтэй хэдэн зүйлс байна.
  • 0:24 - 0:29
    Хүйтэн, ганцаардал болон цацраг
    туяаг эсэргүүцэх чадвар,
  • 0:29 - 0:33
    амьдралын турш хэрэглэх
    агаар болон хоолны нөөц,
  • 0:33 - 0:35
    олон тэрбум долларын сансрын хөлөг,
  • 0:35 - 0:38
    бүх зүйлээс холдох хүсэл,
  • 0:38 - 0:39
    мөн ус.
  • 0:39 - 0:44
    Танд мэдээж ус хэрэг болно.
  • 0:44 - 0:46
    Тэгэхээр та ямар төрлийн
    байр сууц хайж байна?
  • 0:46 - 0:50
    Төөрдөг байшин шиг Ноктис Лабиринтисд
    ордон байвал яаж байна?
  • 0:50 - 0:53
    "Баяртай царайтай тогоо"-н
    дотор нууц оромж уу?
  • 0:53 - 0:56
    "Ангаргийн нүүр" дээр цайз уу?
  • 0:56 - 0:58
    Далай руу харсан байх уу?
  • 0:58 - 1:01
    Өө, сүүлийнх дээр нь муу мэдээтэй.
  • 1:01 - 1:04
    Та бараг 4 тэрбум жилээр хоцорчээ.
  • 1:04 - 1:08
    Бид Ангараг гаригийг далай, нуур, гол
    мөрөн бүгд байсан гэдэгт
  • 1:08 - 1:10
    итгэлтэй байгаа.
  • 1:10 - 1:14
    Цагийн эрхэнд бараг бүгдээрээ
    гадаргуу дор хөлдөж,
  • 1:14 - 1:17
    эсвэл сансарт ууршиж алга болсон.
  • 1:17 - 1:19
    Гэхдээ тэр доор бага зэрэг
    үлдсэн байж магадгүй ч,
  • 1:19 - 1:25
    улирлаа даган тэлж агшиж байдаг
    нүүрсхүчлийн хий таглачихдаг.
  • 1:25 - 1:29
    Тэгвэл, Ангараг гадаргуу дээрээ устай
    байсан бол одоо яаж харагдах бол?
  • 1:29 - 1:32
    Мэдээж ямар хэмжээний
    ус гэдгээс хамаарна.
  • 1:32 - 1:35
    Гэхдээ нэг иймэрхүү зүйл.
  • 1:35 - 1:39
    Харьцангуй тэгшхэн хойд хагас нь
    дундаж өндөрлөгөөс бага тул
  • 1:39 - 1:42
    нэгэн аврага том далай болно.
  • 1:42 - 1:44
    Харин тогоогоор дүүрэн өмнөд хагас нь
  • 1:44 - 1:47
    ихэнхдээ өндөр бөгөөд хуурай байна.
  • 1:47 - 1:50
    Хоёр хагас бөмбөрцгийн ялгаа нь
    бага зэргийн этгээд бөгөөд
  • 1:50 - 1:53
    бид яагаад ийм болсныг нь мэдэхгүй.
  • 1:53 - 1:57
    Өмнөд хагас нь магадгүй илүү хөгшин байх.
  • 1:57 - 1:59
    Тогооны тоо, хойд хагаст
    галт уулын идэвхижилт
  • 1:59 - 2:03
    зэрэг шинж чанараас
    ийм дүгнэлт хийж болно.
  • 2:03 - 2:04
    За, хэн мэдлээ?
  • 2:04 - 2:07
    Магадгүй Ангараг дахин
    далай тэнгистэй болох байх.
  • 2:07 - 2:12
    Гэхдээ одоохондоо бидэнд байгаа зүйл нь
    нэг аврага том тоостой цөл юм.
  • 2:12 - 2:15
    Дашрамд хэлэхэд, дэлхийн элсэн цөлтэй
    нилээн төстэй тул,
  • 2:15 - 2:19
    Ангараг гаригийн талаар дэлхийгээс
    олон зүйлийг мэдэж авсан.
  • 2:19 - 2:22
    Жишээлбэл, Ангараг гариг дээр
    элсэн манхан үүсэж байгаа нь
  • 2:22 - 2:25
    манай элсэн манхантай төстэй.
  • 2:25 - 2:28
    Гэхдээ Ангарагийн хувилбар нь
    ихэвчлэн хоёр дахин том болдог.
  • 2:28 - 2:33
    Энэ нь татах хүч нь дэлхийнхээс
    бараг 3 дахин бага байдгаас үүдэлтэй.
  • 2:33 - 2:36
    Мөн, Ангараг гариг дээр Дэлхий
    дээр харахгүй зүйлс болох,
  • 2:36 - 2:41
    "Тар" гэх 15 метрийн өндөрт
    хүрэх оройгүй манхнуудын
  • 2:41 - 2:45
    үүслийг бид ойлгоогүй л байна.
  • 2:45 - 2:46
    Та гайхаж байж магадгүй.
  • 2:46 - 2:49
    "гаригийг битүү бүрхсэн элсэн цөлийг
    манайхтай адил
  • 2:49 - 2:51
    цаг агаартай хослуулбал
  • 2:51 - 2:56
    салхи үүсгэгч агаарын даралт,
    элсэн шуурга үүсэх болов уу?
  • 2:56 - 2:59
    Энэ нь Улаан Гариг дээрх
    цаг агаарын гол аюулууд байх болно.
  • 2:59 - 3:02
    Тэд гаригийг улаан өнгөтэй
    болгоход том үүрэг гүйцэтгэдэг.
  • 3:02 - 3:08
    Зэвэрсэн төмрийн хэсгүүдийг гадаргуу
    болон агаар мандалд тараадгаас үүдэлтэй.
  • 3:08 - 3:10
    Бага таталцал болон чийгшлийн
    дутагдлаас болж,
  • 3:10 - 3:15
    тоосон шуургууд нь хэд хэдэн сараар
    үргэлжилж, гаригийг тэр чигээр нь бүрхдэг.
  • 3:15 - 3:20
    Тэгэхээр, чи гэрээ аль болох
    өндөрт барих хэрэгтэй.
  • 3:20 - 3:21
    Үүнээс сайн газар олдохгүй ээ.
  • 3:21 - 3:27
    Энэ бол Олимп уул буюу Нарны
    Аймгийн хамгийн том галт уул.
  • 3:27 - 3:29
    Ангараг амьсгалах агаартай байсан ч
  • 3:29 - 3:35
    25 километр өндөр оргилоос орчныг харахад
    амьсгал тань давчдах байсан болов уу.
  • 3:35 - 3:36
    Эсвэл галт уул сонирхдоггүй юу?
  • 3:36 - 3:42
    Тэгвэл Нарны аймгийн хамгийн том
    хавцал болох Маринерийн хөндий яаж байна?
  • 3:42 - 3:44
    Үнэхээр өргөн уудам хөндий болохоор
  • 3:44 - 3:48
    нөгөө зах нь тэнгэрийн хаяаны
    доохнотой харагдана.
  • 3:48 - 3:54
    Гэхдээ улаан тэнгэрт цэнхэр туяа татуулан
    нар жаргах гайхалтай үзэгдлийг харж болно.
  • 3:54 - 3:57
    Цэнхэр гэрлийг илүүтэйгээр өөртөө
    шингээдэг тоосонцор агаарт дэгдэн,
  • 3:57 - 4:02
    тэдэн дээр нарны туяа тусснаар
    ийм үзэгдэл бий болдог байна.
  • 4:02 - 4:06
    Танд урам зориг, сониуч зан байгаа уу?
    Эсвэл зүгээр боломж хайж байна уу?
  • 4:06 - 4:11
    Тэгвэл хүлээж суулгүй
    Ангараг гариг руу өнөөдөр нүү.
  • 4:11 - 4:14
    Ангараг гариг: Хэзээнээс илүү улаан.
Title:
Бид Ангараг гариг дээр амьдарч чадах уу? - Мари Фороутан
Description:

Бүтэн хичээлийг үзэх: https://ed.ted.com/lessons/could-we-actually-live-on-mars-mari-foroutan#watch

Сүүлийн үед, бид бүгдээрээ Ангараг гариг руу нүүж болох талаар их яриа гарах болсон. Гэхдээ Ангараг гариг дээр амьдрах яг ямар байх бол? Мари Фороутан Ангараг гаригийн Дэлхий дээр байдагтай төстэй үзэгдлүүд, мөн зөвхөн улаан гариг дээр л байдаг онцлог шинжүүдийн талаар ярьж байна.

Хичээлийг Мари Фороутан, зураглалыг Ник Хилдич.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:30

Mongolian subtitles

Revisions