1 00:00:09,367 --> 00:00:12,197 Тэгэхээр та Ангараг гариг руу нүүх талаар бодож байна уу? 2 00:00:12,197 --> 00:00:15,978 Шинэ гэрийнхээ байршлыг сонгосон уу? 3 00:00:15,978 --> 00:00:19,164 Үгүй юу? Тэгвэл би танд тусалъя. 4 00:00:19,164 --> 00:00:20,488 Юун түрүүнд 5 00:00:20,488 --> 00:00:23,883 улаан гариг руу авч явах хэрэгтэй хэдэн зүйлс байна. 6 00:00:23,883 --> 00:00:29,320 Хүйтэн, ганцаардал болон цацраг туяаг эсэргүүцэх чадвар, 7 00:00:29,320 --> 00:00:32,938 амьдралын турш хэрэглэх агаар болон хоолны нөөц, 8 00:00:32,938 --> 00:00:35,321 олон тэрбум долларын сансрын хөлөг, 9 00:00:35,321 --> 00:00:37,927 бүх зүйлээс холдох хүсэл, 10 00:00:37,927 --> 00:00:39,367 мөн ус. 11 00:00:39,367 --> 00:00:43,642 Танд мэдээж ус хэрэг болно. 12 00:00:43,642 --> 00:00:46,182 Тэгэхээр та ямар төрлийн байр сууц хайж байна? 13 00:00:46,182 --> 00:00:50,051 Төөрдөг байшин шиг Ноктис Лабиринтисд ордон байвал яаж байна? 14 00:00:50,051 --> 00:00:52,687 "Баяртай царайтай тогоо"-н дотор нууц оромж уу? 15 00:00:52,687 --> 00:00:56,225 "Ангаргийн нүүр" дээр цайз уу? 16 00:00:56,225 --> 00:00:57,958 Далай руу харсан байх уу? 17 00:00:57,958 --> 00:01:00,788 Өө, сүүлийнх дээр нь муу мэдээтэй. 18 00:01:00,788 --> 00:01:04,311 Та бараг 4 тэрбум жилээр хоцорчээ. 19 00:01:04,311 --> 00:01:07,948 Бид Ангараг гаригийг далай, нуур, гол мөрөн бүгд байсан гэдэгт 20 00:01:07,948 --> 00:01:09,970 итгэлтэй байгаа. 21 00:01:09,970 --> 00:01:13,695 Цагийн эрхэнд бараг бүгдээрээ гадаргуу дор хөлдөж, 22 00:01:13,695 --> 00:01:16,582 эсвэл сансарт ууршиж алга болсон. 23 00:01:16,582 --> 00:01:19,182 Гэхдээ тэр доор бага зэрэг үлдсэн байж магадгүй ч, 24 00:01:19,182 --> 00:01:25,062 улирлаа даган тэлж агшиж байдаг нүүрсхүчлийн хий таглачихдаг. 25 00:01:25,062 --> 00:01:29,337 Тэгвэл, Ангараг гадаргуу дээрээ устай байсан бол одоо яаж харагдах бол? 26 00:01:29,337 --> 00:01:32,131 Мэдээж ямар хэмжээний ус гэдгээс хамаарна. 27 00:01:32,131 --> 00:01:34,573 Гэхдээ нэг иймэрхүү зүйл. 28 00:01:34,573 --> 00:01:39,064 Харьцангуй тэгшхэн хойд хагас нь дундаж өндөрлөгөөс бага тул 29 00:01:39,064 --> 00:01:41,666 нэгэн аврага том далай болно. 30 00:01:41,666 --> 00:01:44,252 Харин тогоогоор дүүрэн өмнөд хагас нь 31 00:01:44,252 --> 00:01:47,089 ихэнхдээ өндөр бөгөөд хуурай байна. 32 00:01:47,089 --> 00:01:50,497 Хоёр хагас бөмбөрцгийн ялгаа нь бага зэргийн этгээд бөгөөд 33 00:01:50,497 --> 00:01:52,650 бид яагаад ийм болсныг нь мэдэхгүй. 34 00:01:52,650 --> 00:01:56,621 Өмнөд хагас нь магадгүй илүү хөгшин байх. 35 00:01:56,621 --> 00:01:59,162 Тогооны тоо, хойд хагаст галт уулын идэвхижилт 36 00:01:59,162 --> 00:02:02,756 зэрэг шинж чанараас ийм дүгнэлт хийж болно. 37 00:02:02,756 --> 00:02:04,140 За, хэн мэдлээ? 38 00:02:04,140 --> 00:02:06,842 Магадгүй Ангараг дахин далай тэнгистэй болох байх. 39 00:02:06,842 --> 00:02:11,749 Гэхдээ одоохондоо бидэнд байгаа зүйл нь нэг аврага том тоостой цөл юм. 40 00:02:11,749 --> 00:02:14,611 Дашрамд хэлэхэд, дэлхийн элсэн цөлтэй нилээн төстэй тул, 41 00:02:14,611 --> 00:02:19,239 Ангараг гаригийн талаар дэлхийгээс олон зүйлийг мэдэж авсан. 42 00:02:19,239 --> 00:02:22,321 Жишээлбэл, Ангараг гариг дээр элсэн манхан үүсэж байгаа нь 43 00:02:22,321 --> 00:02:24,663 манай элсэн манхантай төстэй. 44 00:02:24,663 --> 00:02:28,007 Гэхдээ Ангарагийн хувилбар нь ихэвчлэн хоёр дахин том болдог. 45 00:02:28,007 --> 00:02:33,306 Энэ нь татах хүч нь дэлхийнхээс бараг 3 дахин бага байдгаас үүдэлтэй. 46 00:02:33,306 --> 00:02:36,227 Мөн, Ангараг гариг дээр Дэлхий дээр харахгүй зүйлс болох, 47 00:02:36,227 --> 00:02:41,363 "Тар" гэх 15 метрийн өндөрт хүрэх оройгүй манхнуудын 48 00:02:41,363 --> 00:02:44,803 үүслийг бид ойлгоогүй л байна. 49 00:02:44,803 --> 00:02:46,057 Та гайхаж байж магадгүй. 50 00:02:46,057 --> 00:02:48,819 "гаригийг битүү бүрхсэн элсэн цөлийг манайхтай адил 51 00:02:48,819 --> 00:02:51,064 цаг агаартай хослуулбал 52 00:02:51,064 --> 00:02:56,493 салхи үүсгэгч агаарын даралт, элсэн шуурга үүсэх болов уу? 53 00:02:56,493 --> 00:02:59,422 Энэ нь Улаан Гариг дээрх цаг агаарын гол аюулууд байх болно. 54 00:02:59,422 --> 00:03:02,240 Тэд гаригийг улаан өнгөтэй болгоход том үүрэг гүйцэтгэдэг. 55 00:03:02,240 --> 00:03:07,644 Зэвэрсэн төмрийн хэсгүүдийг гадаргуу болон агаар мандалд тараадгаас үүдэлтэй. 56 00:03:07,644 --> 00:03:09,920 Бага таталцал болон чийгшлийн дутагдлаас болж, 57 00:03:09,920 --> 00:03:14,964 тоосон шуургууд нь хэд хэдэн сараар үргэлжилж, гаригийг тэр чигээр нь бүрхдэг. 58 00:03:14,964 --> 00:03:19,779 Тэгэхээр, чи гэрээ аль болох өндөрт барих хэрэгтэй. 59 00:03:19,779 --> 00:03:21,481 Үүнээс сайн газар олдохгүй ээ. 60 00:03:21,481 --> 00:03:27,195 Энэ бол Олимп уул буюу Нарны Аймгийн хамгийн том галт уул. 61 00:03:27,195 --> 00:03:29,323 Ангараг амьсгалах агаартай байсан ч 62 00:03:29,323 --> 00:03:34,556 25 километр өндөр оргилоос орчныг харахад амьсгал тань давчдах байсан болов уу. 63 00:03:34,556 --> 00:03:36,163 Эсвэл галт уул сонирхдоггүй юу? 64 00:03:36,163 --> 00:03:41,919 Тэгвэл Нарны аймгийн хамгийн том хавцал болох Маринерийн хөндий яаж байна? 65 00:03:41,919 --> 00:03:44,061 Үнэхээр өргөн уудам хөндий болохоор 66 00:03:44,061 --> 00:03:48,182 нөгөө зах нь тэнгэрийн хаяаны доохнотой харагдана. 67 00:03:48,182 --> 00:03:53,694 Гэхдээ улаан тэнгэрт цэнхэр туяа татуулан нар жаргах гайхалтай үзэгдлийг харж болно. 68 00:03:53,694 --> 00:03:57,136 Цэнхэр гэрлийг илүүтэйгээр өөртөө шингээдэг тоосонцор агаарт дэгдэн, 69 00:03:57,136 --> 00:04:01,630 тэдэн дээр нарны туяа тусснаар ийм үзэгдэл бий болдог байна. 70 00:04:01,630 --> 00:04:06,482 Танд урам зориг, сониуч зан байгаа уу? Эсвэл зүгээр боломж хайж байна уу? 71 00:04:06,482 --> 00:04:10,908 Тэгвэл хүлээж суулгүй Ангараг гариг руу өнөөдөр нүү. 72 00:04:10,908 --> 00:04:14,215 Ангараг гариг: Хэзээнээс илүү улаан.