Return to Video

Үүлэн дундах сургууль

  • 0:03 - 0:07
    Ирээдүйд хүмүүс
    яаж "сурах" бол?
  • 0:07 - 0:09
    Надад нэг төлөвлөгөө бий.
  • 0:09 - 0:12
    Гэхдээ үүнийгээ хэлэхээс өмнө
  • 0:12 - 0:15
    нэгэн түүх ярих хэрэгтэй.
  • 0:15 - 0:18
    Энэ нь анхны ойлголт өгөх байх.
  • 0:18 - 0:22
    Би одоогийн сургуулиуд,
    сургалтын арга барил
  • 0:22 - 0:25
    яг хэрхэн бий болсоныг
    мэдэхийг хичээсэн.
  • 0:25 - 0:28
    Өнгөрсөн түүхийг
    судалж болно.
  • 0:28 - 0:31
    Гэхдээ өнөөгийн сургуулийг харвал
  • 0:31 - 0:35
    хаанаас гаралтайг амархан
    мэдэж болно.
  • 0:35 - 0:38
    Өнөөгийн сургуулийн систем 300 гарам
    жилийн өмнө
  • 0:38 - 0:43
    хамгийн сүүлчийн, хамгийн том
    эзэнт гүрнээс бий болсон.
  • 0:43 - 0:44
    [Британий Эзэнт Гүрэн]
  • 0:44 - 0:47
    Төсөөлөөд үзье л дээ.
  • 0:47 - 0:50
    Ямар ч компьютер, утасгүйгээр
  • 0:50 - 0:53
    мэдээллийг цаасан дээр гараар бичиж,
  • 0:53 - 0:57
    усан онгоцоор аялан
  • 0:57 - 1:01
    бүхий л дэлхийг удирдаж байна гээд.
  • 1:01 - 1:03
    Гэхдээ Викторианчууд ингэж чадсан.
  • 1:03 - 1:06
    Тэдний бүтээсэн зүйлс нь аугаа байсан.
  • 1:06 - 1:09
    Тэд дэлхийн компьютерийг
  • 1:09 - 1:12
    хүмүүсээр бүтээсэн.
  • 1:12 - 1:16
    Энэ нь одоо ч бидэнтэй хамт байна.
  • 1:16 - 1:20
    Үүнийг хүнд сурталтай
    захиргааны машин гэдэг.
  • 1:20 - 1:23
    Энэ машиныг ажиллуулахын тулд
  • 1:23 - 1:27
    маш олон хүн хэрэгтэй.
  • 1:27 - 1:32
    Энэ хүмүүсийг бий болгохын тулд
    өөр нэг машин бүтээсэн нь:
  • 1:32 - 1:34
    сургууль юм.
  • 1:34 - 1:37
    Сургууль нь хүмүүсийг бүтээж,
  • 1:37 - 1:41
    хүмүүс энэхүү хүнд сурталтай машины
  • 1:41 - 1:44
    нэг хэсэг нь болно.
  • 1:44 - 1:48
    Хүмүүс хоорондоо
    яг адилхан байх ёстой.
  • 1:48 - 1:50
    Мөн тэд гурван зүйлийг чадах ёстой:
  • 1:50 - 1:53
    мэдээллийг гараар дамжуулдаг байсан тул
    гоё бичдэг байх,
  • 1:53 - 1:56
    уншиж чаддаг байх ба
  • 1:56 - 2:01
    үржүүлж, хувааж, нэмж, хасч чаддаг
    байх ёстой байж.
  • 2:01 - 2:05
    Тэд хоорондоо яг адилхан байж,
    Шинэ Зеландаас
  • 2:05 - 2:07
    Канад руу нэгийг нь явуулахад
  • 2:07 - 2:12
    тэр даруй "ажиллаж чаддаг" байх хэрэгтэй.
  • 2:12 - 2:14
    Викторианчууд бол
    гайхалтай инженерүүд.
  • 2:14 - 2:18
    Тэд маш хүчирхэг системийг
    бий болгосон нь
  • 2:18 - 2:20
    өнөөг хүртэл бидэнтэй хамт байж
  • 2:20 - 2:24
    яг адилхан хүмүүсийг
  • 2:24 - 2:29
    устаж үгүй болсон машинд зориулан
    бүтээсээр байна.
  • 2:29 - 2:32
    Эзэнт гүрэн үгүй болсон.
  • 2:32 - 2:37
    Тэгвэл бид энэ адилхан хүмүүсийг бүтээдэг
    загвараар яах юм бэ?
  • 2:37 - 2:40
    Мөн бид дараа нь юу хийх вэ?
  • 2:40 - 2:44
    Энэ байдлыг ямар нэгэн байдлаар
    өөрчилнө гэж үзвэл.
  • 2:44 - 2:46
    [Бидний мэдэх сургууль хоцрогдсон]
  • 2:46 - 2:48
    Тэгэхээр энэ
    их хүчтэй сэтгэгдэл.
  • 2:48 - 2:52
    Би бидний мэдэх сургууль
    хоцрогдсон гэсэн.
  • 2:52 - 2:53
    Би эвдэрсэн гэж хэлээгүй.
  • 2:53 - 2:56
    Боловсролын систем доройтсон гэх нь
    маш түгээмэл болсон.
  • 2:56 - 3:00
    Боловсролын систем эвдрээгүй,
    уг байгууламж нь биширмээр.
  • 3:00 - 3:04
    Бидэнд хэрэггүй гэсэн үг биш.
  • 3:04 - 3:07
    Зүгээр л үеэ өнгөрөөсөн.
  • 3:07 - 3:09
    Өнөөдөр ямар ажлууд байна вэ?
  • 3:09 - 3:11
    Нярав нь компьютер болсон.
  • 3:11 - 3:13
    Оффис бүрт хэдэн мянгаараа бий.
  • 3:13 - 3:17
    Эдгээр компьютерийг
    хүмүүс удирдаж,
  • 3:17 - 3:19
    албан ажлаа хийлгэнэ.
  • 3:19 - 3:22
    Эдгээр хүмүүс нь гоё бичдэг байх албагүй.
  • 3:22 - 3:25
    Өөрсдөө тоо бодох шаардлагагүй.
  • 3:25 - 3:27
    Уншиж чаддаг байх хэрэгтэй.
  • 3:27 - 3:32
    Маш анхааралтай уншиж чаддаг байх ёстой.
  • 3:32 - 3:35
    Энэ бол өнөөгийн байдал гэвч бид
  • 3:35 - 3:37
    ирээдүйн мэргэжлүүд ямар байхыг мэдэхгүй.
  • 3:37 - 3:40
    Бид хүмүүс хүссэн газраасаа,
  • 3:40 - 3:43
    хүссэн үедээ, хүссэн ажлаа хийхийг мэднэ.
  • 3:43 - 3:47
    Орчин үеийн сургууль харин
  • 3:47 - 3:50
    хэрхэн энэ ирээдүйд бэлдэх вэ?
  • 3:50 - 3:55
    Би энэ бүхэнд санаандгүйгээр
    орооцолдсон.
  • 3:55 - 3:58
    Би хүмүүст хэрхэн
    компьютерийн програм бичихийг
  • 3:58 - 4:01
    14 жилийн өмнө Нью Дэлид заадаг байсан.
  • 4:01 - 4:04
    Ажлын яг хажууд ядуусын хороолол байсан.
  • 4:04 - 4:06
    Би боддог байсан л даа.
  • 4:06 - 4:09
    Энэ хүүхдүүд яаж
    програм бичиж сурах бол гэж.
  • 4:09 - 4:12
    Эсвэл сурахгүй байсан нь дээр үү?
  • 4:12 - 4:15
    Гэтэл бас маш олон
  • 4:15 - 4:17
    компьютертэй, баян эцэг эхчүүд
  • 4:17 - 4:20
    надад хэлдэг байлаа:
  • 4:20 - 4:22
    "Би хүүгээ их авъяастай
    гэж бодож байна.
  • 4:22 - 4:25
    Компьютер дээр маш мундаг
    ажилладаг.
  • 4:25 - 4:29
    Манай охин маш ухаантай" гэх мэт.
  • 4:29 - 4:31
    Гэнэт би бодсон л доо.
  • 4:31 - 4:33
    Яагаад бүх баян хүмүүс
  • 4:33 - 4:35
    гоц авьяастай хүүхэдтэй байна вэ гэж.
  • 4:35 - 4:37
    (Инээд)
  • 4:37 - 4:40
    Ядуус юуг буруу хийсэн бэ?
  • 4:40 - 4:43
    Оффисоос маань ядуусын хорооллыг салгах
  • 4:43 - 4:45
    нэг хананд би нүх гаргаж,
  • 4:45 - 4:48
    компьютер хэзээ ч авч чадахгүй,
  • 4:48 - 4:52
    Англи хэлгүй, интернэт мэдэхгүй хүүхдэд
    компьютер өгвөл
  • 4:52 - 4:54
    юу болохыг харах гэсэн юм.
  • 4:54 - 4:55
    Хүүхдүүд гүйсээр ирсэн.
  • 4:55 - 4:58
    Газраас метр өндөр байхад
    "Энэ юу вэ?" хэмээн асуусан.
  • 4:58 - 5:00
    Би "Энэ үү, мэдэхгүй ээ" гэсэн.
  • 5:00 - 5:02
    (Инээд)
  • 5:02 - 5:05
    Тэд "Та яагаад энд тавьсан юм бэ?" гэхэд
  • 5:05 - 5:06
    би "Зүгээр л" гэж хариулсан.
  • 5:06 - 5:09
    Хүүхдүүд компьютерт
    хүрч болох уу гэхээр нь
  • 5:09 - 5:12
    "Хүсвэл болно" гээд
    би явлаа.
  • 5:12 - 5:13
    Найман цагийн дараа
  • 5:13 - 5:17
    бид тэднийг компьютерийг ажиллуулан,
    бусаддаа зааж өгөхийг нь харсан.
  • 5:17 - 5:19
    Тэгээд би: "Энэ боломжгүй зүйл.
  • 5:19 - 5:22
    Яаж болох билээ?
    Тэд юу ч мэдэхгүй" гэв.
  • 5:22 - 5:25
    Ажлынхан маань "Энэ чинь амархан.
  • 5:25 - 5:28
    Чиний сурагчдын нэг нь өнгөрч яваад
  • 5:28 - 5:30
    хулгана хэрэглэхийг зааж өгсөн байх" гэв.
  • 5:30 - 5:32
    Би "Магадгүй л юм" гэж хариулсан.
  • 5:32 - 5:34
    Ингээд би туршилтаа давтлаа.
  • 5:34 - 5:37
    Дэлигээс 500 км зайтай
  • 5:37 - 5:40
    програм хөгжүүлэгч
    өнгөрөн явах боломж
  • 5:40 - 5:45
    тун багатай тосгонд очлоо. (Инээд)
  • 5:45 - 5:48
    Би тэнд туршилтаа давтсан.
  • 5:48 - 5:50
    Байрлах газар байгаагүй тул
    компьютераа үлдээн,
  • 5:50 - 5:52
    хэдэн сарын дараа буцаж ирэхэд
  • 5:52 - 5:54
    хүүхдүүд тоглоом тоглож байлаа.
  • 5:54 - 5:55
    Намайг хараад тэд
  • 5:55 - 5:59
    "Бид илүү хурдан процессор,
    сайн хулгана хүсч байна" гэсэн.
  • 5:59 - 6:01
    (Инээд)
  • 6:01 - 6:05
    Би: "Та нар яаж үүнийг сурав аа?" гэхэд
  • 6:05 - 6:07
    хүүхдүүд маш сонирхолтой
    хариулт хэлсэн.
  • 6:07 - 6:09
    Тэд уцаарлангуй байдалтай:
  • 6:09 - 6:11
    "Та зөвхөн Англиар ажилладаг
    машин өгсөн.
  • 6:11 - 6:17
    Тэгээд бид Англи хэлийг
    өөрсдөө сурах ёстой болсон" гэв.
  • 6:17 - 6:20
    Багш хүний хувьд анх удаа
  • 6:20 - 6:25
    "өөрөө сурах" гэдэг үгийг ингэж
    энгийн хэрэглэгдэхийг сонссон.
  • 6:25 - 6:27
    Тэр үеийн богинохон
    бичлэгийг үзүүлье.
  • 6:27 - 6:29
    [Хананд гарсан нүх кино -1999]
  • 6:29 - 6:31
    Хананд гарсан нүхний эхний өдөр.
  • 6:31 - 6:33
    Баруун талынх 8 настай хүү.
  • 6:33 - 6:39
    Зүүн талынх нь түүний
    6 настай сурагч охин.
  • 6:39 - 6:42
    Хүү охинд хэрхэн ажиллахыг
    зааж байна.
  • 6:42 - 6:46
    Улсын бусад нутгуудаар явж,
  • 6:46 - 6:49
    туршилтаа олон олон
    давтахад,
  • 6:49 - 6:51
    үр дүн нь яг адилхан байсан.
  • 6:51 - 6:55
    [Хананд гарсан нүх кино -1999]
  • 6:55 - 7:00
    8 настай охин эгчдээ зааж байна.
  • 7:04 - 7:10
    Охин Марати хэлээр тайлбарлан
  • 7:10 - 7:14
    "Дотор нь процессор байгаа" гэнэ.
  • 7:14 - 7:17
    Ингээд би үүнийг судалгаа
    болгохоор шийдлээ.
  • 7:17 - 7:19
    Би бүгдийг хэмжиж тэмдэглээд,
  • 7:19 - 7:23
    9 сарын дотор хүүхдүүд
    ямар ч хэлээр байсан
  • 7:23 - 7:26
    компьютерийг Барууны оффисын
    нарийн бичгийн хэмжээнд
  • 7:26 - 7:29
    хэрэглэж чадна гэлээ.
  • 7:29 - 7:33
    Үүнийг би олон дахин харсан.
  • 7:33 - 7:36
    Үүнээс илүүгээр би хүүхдүүд
  • 7:36 - 7:38
    цааш юу хийж чадахыг
    мэдэхийг хүссэн.
  • 7:38 - 7:41
    Би өөр хичээлүүд дээр мөн
    туршилт хийлээ.
  • 7:41 - 7:44
    Жишээ нь үгийн дуудлага.
  • 7:44 - 7:47
    Өмнөд Энэтхэгт хүүхдүүдийн
  • 7:47 - 7:49
    Англи хэлний дуудлага муу байдаг.
  • 7:49 - 7:53
    Тэд дуудлагаа сайжруулснаар
    илүү дээр ажил олж чадна.
  • 7:53 - 7:57
    Тэдэнд авиаг текст рүү хөрвүүлдэг
    компьютерийн програм өгөөд
  • 7:57 - 8:00
    "Хэлсэн үгийг чинь
    бичих хүртэл яриад бай" гэсэн.
  • 8:00 - 8:05
    (Инээд)
  • 8:05 - 8:07
    Хэрхэн тэд ингэснийг үзэцгээе.
  • 8:07 - 8:10
    [Хананд гарсан нүхнээс
    суралцах зүйлс - 2000 - 2005]
  • 8:10 - 8:16
    Компьютер: Танилцахад таатай байна.
    Хүүхэд: Танилцахад таатай байна.
  • 8:16 - 8:18
    Сугата Митра: Би энэ бүсгүйн
    дүрсээр төгсгөсөн шалтгаан нь
  • 8:18 - 8:21
    та нар түүнийг мэдэж
    магадгүй учраас.
  • 8:21 - 8:25
    Тэр одоо Хидерабад дахь
    утасны компанид орж,
  • 8:25 - 8:30
    та нарыг кредит картын
    төлбөрөө хий хэмээн
  • 8:30 - 8:34
    цэвэрхэн Англи аялгаар хэлсэн байх.
  • 8:34 - 8:39
    Хүмүүс энэ туршилт хэр хол
    явахыг сонирхсон.
  • 8:39 - 8:40
    Хаана хүрээд зогсох вэ?
  • 8:40 - 8:43
    Би өөрийн дүгнэлтээ
  • 8:43 - 8:46
    хөгийн санаагаараа няцаахаар шийдсэн.
  • 8:46 - 8:50
    Би инээдтэй таамаглал дэвшүүлсэн.
  • 8:50 - 8:52
    Өмнөд Энэтхэгт Тамил хэмээх хэл бий.
  • 8:52 - 8:55
    Би тосгоны Тамилаар ярьдаг хүүхдүүд
  • 8:55 - 8:58
    Англи хэл дээрх ДНК хуулбарлах
    технологийг
  • 8:58 - 9:01
    гудамжны компьютероос сурж чадах уу?
    хэмээн асуусан.
  • 9:01 - 9:03
    Би тэдэнд дүн тавьна.
    Тэд оноо авахгүй.
  • 9:03 - 9:06
    Би хэдэн сар тэнд байж,
    хэдэн сар тэднийг орхино.
  • 9:06 - 9:08
    Буцаад очиход тэд 0 оноо авна.
  • 9:08 - 9:12
    Би лабораторидоо очоод,
    бидэнд багш хэрэгтэй гэж хэлнэ гэсэн.
  • 9:12 - 9:16
    Би Өмнөд Энэтхэгийн Калликуппам
    хэмээх тосгоныг сонгов.
  • 9:16 - 9:19
    Би Хананд гарсан нүхний
    компьютерийг суурьлуулж,
  • 9:19 - 9:23
    Интернэтээс ДНК хуулбарлах талаар
    олон зүйл татаж,
  • 9:23 - 9:26
    ихэнхийг нь би өөрөө ч ойлгоогүй.
  • 9:26 - 9:29
    Хүүхдүүд "Энэ юу вэ?" гэхэд нь би:
  • 9:29 - 9:34
    "Энэ маш чухал сэдэв,
    гэхдээ Англи хэл дээр" гэсэн.
  • 9:34 - 9:37
    Тэд "Бид яаж хэцүү Англи үгнүүд,
  • 9:37 - 9:39
    диаграм, химийг сурах билээ?" гэсэн.
  • 9:39 - 9:42
    Тухайн үед би сурган хүмүүжүүлэх
    шинэ арга сурсан байсан тул
  • 9:42 - 9:46
    үүнийгээ ашиглан,
    "Огт мэдэхгүй" гэж хариулсан.
  • 9:46 - 9:48
    (Инээд)
  • 9:48 - 9:51
    "За за, би явлаа" гэв.
  • 9:51 - 9:56
    (Инээд)
  • 9:56 - 9:59
    Ингээд би хэдэн сар тэднийг орхилоо.
  • 9:59 - 10:02
    Шалгалт авахад тэд 0 оноо авлаа.
  • 10:02 - 10:04
    Хоёр сарын дараа буцаж ирэхэд
  • 10:04 - 10:06
    хүүхдүүд "Бид юу ч ойлгоогүй" гэлээ.
  • 10:06 - 10:10
    Би "Би юу гэж бодлоо доо"
    гэж бодоод,
  • 10:10 - 10:13
    "Та нар үүнийг ойлгохгүй гэдгээ
  • 10:13 - 10:15
    хэзээ ухаарсан бэ?" хэмээн асуухад
  • 10:15 - 10:17
    тэд "Бид бууж өгөөгүй ээ.
  • 10:17 - 10:19
    Өдөр бүр хардаг" гэв.
  • 10:19 - 10:24
    Би "Юу? Энэ дэлгэцийг ойлгохгүй байж
    хоёр сарын турш яагаад харсан юм?" гэлээ.
  • 10:24 - 10:27
    Энэ харж байгаа жаахан охин
    гараа өргөөд,
  • 10:27 - 10:30
    хагас дутуу Тамил, Англиар
  • 10:30 - 10:32
    "ДНХ молекулийг буруу хуулбарлах нь
  • 10:32 - 10:35
    өвчин үүсгэдэг гэдгээс өөр
  • 10:35 - 10:38
    юу ч ойлгоогүй" хэмээн хэлсэн.
  • 10:38 - 10:43
    (Инээд) (Алга ташилт)
  • 10:43 - 10:47
    Ингээд би хүүхдүүдээс
    шалгалт авав.
  • 10:47 - 10:50
    Боловсролын салбарын
    боломжгүй гэж бодсон зүйлийг хийсэн:
  • 10:50 - 10:53
    0 оноо авч байсан хүүхдүүд
    халуун оронд 2 сарын дотор
  • 10:53 - 10:56
    мэдэхгүй хэлээрээ модон доорх компьютерээс
  • 10:56 - 10:59
    өөрсөддөө хэт ахдах хичээлийг
    30% хүртэл эзэмшсэн байсан
  • 10:59 - 11:05
    Утгагүй. Гэхдээ би Викторианчуудын
    журмыг дагах ёстой болсон.
  • 11:05 - 11:08
    Гучин хувь гэдэг унасан
    гэсэн үг.
  • 11:08 - 11:11
    Яаж тэднийг тэнцүүлэх вэ?
    Дахиад 20 оноо хэрэгтэй.
  • 11:11 - 11:16
    Би багш олж чадаагүй ч
  • 11:16 - 11:20
    тэдэнтэй найз 22 настай
    нягтлан бодогч бүсгүйг олсон.
  • 11:20 - 11:23
    Түүнээс "Тэдэнд тусалж чадах уу?" гэхэд
  • 11:23 - 11:25
    тэр "Ёстой үгүй шүү.
  • 11:25 - 11:28
    Би сургуульд байхдаа
    шинжлэх ухааны хичээл сураагүй.
  • 11:28 - 11:33
    Тэр модны дор өдөржин юу хийдгийг мэдэхгүй
    Тусалж чадахгүй нь" гэсэн.
  • 11:33 - 11:37
    Би түүнд эмээгийнхээ аргыг хэрэглэ гэсэн.
  • 11:37 - 11:39
    "Тэр нь юу юм?"
    гэж асуухад нь
  • 11:39 - 11:40
    "Тэдний ард нь зогс.
  • 11:40 - 11:42
    Ямар нэгэн юм хийхэд нь зүгээр л
  • 11:42 - 11:45
    "Хөөх, яаж хийчихвээ?
  • 11:45 - 11:49
    Дараа нь яадаг юм? Та нарын насан дээр
    би лав чаддагүй байсан."
  • 11:49 - 11:51
    гээд эмээ нар шиг хэлээрэй" гэв.
  • 11:51 - 11:53
    Нягтлан бүсгүй ч хэлснээр хийв.
  • 11:53 - 11:56
    Оноо 50% болж нэмэгдсэн.
  • 11:56 - 11:59
    Калликуппамын хүүхдүүд
    миний Шинэ Дели дэх
  • 11:59 - 12:03
    мэргэжлийн биотехнологийн багштай,
    хувийн сургуультай адил хэмжээнд очсон.
  • 12:03 - 12:08
    Энэ графикийг хараад
    тоглоомыг тэнцүүлэх зам бийг мэдсэн.
  • 12:08 - 12:10
    Энэ бол Калликуппам.
  • 12:10 - 12:13
    [Ханан дахь нүхнээс тэртээд -
    2006 - 2009]
  • 12:13 - 12:18
    (Хүүхдүүд ярьж байна)
    Мэдрэлийн эс... харилцаа.
  • 12:18 - 12:22
    Би камераа буруу байрлуулчихаж.
  • 12:22 - 12:25
    Энэ бол зүгээр л анхлан сурагч
  • 12:25 - 12:27
    гараараа харуулан
  • 12:27 - 12:30
    мэдрэлийн эсүүд хоорондоо
    харилцдаг гэж байгаа юм.
  • 12:30 - 12:34
    12 настайдаа.
  • 12:34 - 12:37
    Тэгэхээр, ирээдүйд
    мэргэжлүүд ямар байх вэ?
  • 12:37 - 12:39
    Өнөөдөр ямар байгааг бид мэднэ.
  • 12:39 - 12:41
    Суралцах нь ямар болох бол?
  • 12:41 - 12:43
    Өнөөдөр ямар байгааг бид мэднэ.
  • 12:43 - 12:45
    Нэг гартаа утсаа барьсан хүүхдүүд
  • 12:45 - 12:49
    нөгөө гараараа дурамжхан номоо барин
    сургуульдаа явж байна.
  • 12:49 - 12:53
    Маргааш ямар байх вэ?
  • 12:53 - 12:57
    Сургуульд явах хэрэг
    заавал байх болов уу?
  • 12:57 - 13:04
    Мэдэхийг хүсснээ 2 минутын дотор
    мэдэж болох болов уу?
  • 13:04 - 13:08
    Николас Негропонтегоос
    надад өгөгдсөн
  • 13:08 - 13:11
    итгэмээргүй асуултыг тавья:
  • 13:11 - 13:15
    Бид мэдлэгтэй байх нь
    хоцрогдсонд тооцогдох
  • 13:15 - 13:17
    ирээдүй рүү явж байна уу?
  • 13:17 - 13:20
    Гэхдээ энэ чинь муу шүү дээ.
    Бид бол хомосапиенсчууд.
  • 13:20 - 13:24
    Мэдлэг бидний
    сармагчингаас ялгадаг
  • 13:24 - 13:26
    Гэхдээ ингэж бодоод үз.
  • 13:26 - 13:28
    Байгаль сармагчинг зогсдог,
  • 13:28 - 13:31
    хомосапиенс болгох гэж
  • 13:31 - 13:33
    100 сая жил зарцуулсан.
  • 13:33 - 13:37
    Гэтэл мэдлэг хоцрогдсонд тооцогдох хүртэл
    10000 жил л зарцуулагдаж.
  • 13:37 - 13:39
    Ямар гайхалтай амжилт гээч.
  • 13:39 - 13:43
    Гэхдээ бид үүнийг
    ирээдүйтэйгээ холбох хэрэгтэй.
  • 13:43 - 13:46
    Хөхиүлэн дэмжих нь
    үүнд хүрэх гарц юм шиг байна.
  • 13:46 - 13:47
    Хэрвээ Куппамыг,
  • 13:47 - 13:50
    ер нь хийсэн
    туршилт бүрийг минь харвал
  • 13:50 - 13:57
    бид ердөө л "Пөөх" гээд,
    цааш суралцахад уриалж байсан.
  • 13:57 - 13:59
    Неврологийн судалгаанаас
    үзвэл,
  • 13:59 - 14:02
    бидний тархины төв хэсэг нь
  • 14:02 - 14:06
    заналхийлэл, "аюул" мэдэрсэн үед
    бүхнийг зогсоодог.
  • 14:06 - 14:10
    Магнайн урд байрлах суралцах хэсэг буюу
  • 14:10 - 14:12
    тархины гадаргууг сааталд оруулдаг.
  • 14:12 - 14:17
    Шийтгэл болон шалгалтыг бид
    "аюул" гэж хүлээн авдаг.
  • 14:17 - 14:20
    Бид хүүхдүүдийн тархийг нь зогсоочихоод
  • 14:20 - 14:23
    "Ажилла" хэмээн шаарддаг.
  • 14:23 - 14:26
    Тэд яагаад ийм систем зохиосон юм бол?
  • 14:26 - 14:28
    Учир нь хэрэгцээ байсан.
  • 14:28 - 14:31
    Эзэнт Гүрнүүдийн үе
  • 14:31 - 14:35
    хүмүүс заналхийлүүлэн амьд үлдэх
    шаардлагатай үе байсан.
  • 14:35 - 14:37
    Нүхэнд ганцаараа зогсохдоо
  • 14:37 - 14:41
    чи амьд үлдсэн бол тэнцэж,
  • 14:41 - 14:44
    үгүй ялагдана.
  • 14:44 - 14:47
    Гэхдээ Эзэнт гүрний үе дууссан.
  • 14:47 - 14:50
    Бидний үед бүтээлч сэтгэлгээ
    ямар байх вэ?
  • 14:50 - 14:57
    Бид аюул, баяр жаргалын
    тэнцвэрийг эргэж олох хэрэгтэй.
  • 14:57 - 15:01
    Би Англи руу буцаж,
    Англи эмээ нарыг эрлээ.
  • 15:01 - 15:04
    Би сонинд зар тавьж,
  • 15:04 - 15:07
    хэрвээ та интернэт холбоос,
    камертай Англи эмээ бол
  • 15:07 - 15:11
    долоо хоногийн нэг цагаа
    төлбөргүйгээр надад зарцуулаач гэсэн.
  • 15:11 - 15:13
    Би эхний 2 долоо хоногт 200 хариу авсан.
  • 15:13 - 15:18
    Би дэлхий дээр хэнээс ч илүү олон
    Англи эмээ нарыг мэднэ. (Инээд)
  • 15:18 - 15:21
    Тэднийг Үүлэн Эмээ нар гэдэг.
  • 15:21 - 15:23
    Тэд интернэтэд байдаг.
  • 15:23 - 15:27
    Хэрвээ асуудалд орсон хүүхэд байвал,
    бид эмээг илгээнэ.
  • 15:27 - 15:31
    Тэр Skype-д ороод асуудлыг шийднэ.
  • 15:31 - 15:36
    Би тэднийг Английн Баруун Хойд хэсгийн
    Дигглэс тосгоноос,
  • 15:36 - 15:40
    10000 км зайтай байх
  • 15:40 - 15:42
    Энэтхэгийн Тамил Наду руу
    холбогдохыг харсан.
  • 15:42 - 15:46
    Эмээ ажлаа нэгэн хуучны
    хөдөлгөөнөөр хийдэг.
  • 15:46 - 15:48
    "Чшшш"
  • 15:48 - 15:50
    Зүгээр үү?
  • 15:50 - 15:52
    Үүнийг үздээ.
  • 15:52 - 15:56
    Эмээ: Чи намайг барьж чадахгүй.
    Одоо чи хэлдээ.
  • 15:56 - 16:00
    Чи намайг барьж чадахгүй.
  • 16:00 - 16:03
    Хүүхдүүд: Чи намайг барьж чадахгүй.
  • 16:03 - 16:08
    Эмээ: Би бол Талхан Хүн.
    Хүүхдүүд: Би бол Талхан Хүн.
  • 16:08 - 16:13
    Эмээ: Сайн байлаа! Маш сайн.
  • 16:13 - 16:15
    СМ: Энд юу болж байна вэ?
  • 16:15 - 16:19
    Бид суралцах үйл явцыг
  • 16:19 - 16:24
    өөрийн зохион байгуулалт бүхий
    боловсролын үр дүн гэж харах юм.
  • 16:24 - 16:27
    Хэрвээ та хүүхдэд боловсролоо
    өөрөө зохицуулах боломж олговол
  • 16:27 - 16:30
    суралцах явц өөрөө явагдана.
  • 16:30 - 16:32
    Албан хүчээр сургах бус
  • 16:32 - 16:34
    өөрөөр нь сургаж эхлэх юм.
  • 16:34 - 16:37
    Багш үйл явдлыг гольдролд нь оруулаад,
  • 16:37 - 16:40
    хойшоо зогсоод,
  • 16:40 - 16:43
    хүүхдүүд сурахыг нь харж,
    гайхшрах хэрэгтэй.
  • 16:43 - 16:45
    Энэ бүхэн энэ үр дүн руу л
    чиглэж байгаа байх.
  • 16:45 - 16:48
    Бид гэхдээ яаж мэдэх вэ?
  • 16:48 - 16:52
    Би энэхүү Өөрөө Зохион
    Байгуулах Сургалтын Орчинг
  • 16:52 - 16:54
    бий болгохоор зорьж байна.
  • 16:54 - 16:57
    Бид ерөнхийдөө интернэт,
    хамтын ажиллагаа,
  • 16:57 - 16:59
    урам зоригийн нийлбэр юм.
  • 16:59 - 17:01
    Би үүнийг олон сургуульд туршсан.
  • 17:01 - 17:04
    Үүнийг дэлхий даяар туршсан ба багш нар
  • 17:04 - 17:07
    хойшоо ухраад
    "Зүгээр л өөрөө болчихдог гэжүү?" гэдэг.
  • 17:07 - 17:11
    "Тиймээ өөрөө л болчихдог" гэхэд
    "Та үүнийг яаж мэдсэн юм бэ?" гэв.
  • 17:11 - 17:17
    Би "Хүүхдүүд хаанаас ирсэн болон юу гэсэнд
    итгэхгүйдээ" гэсэн.
  • 17:17 - 17:19
    Энэ яг өрнөж байна.
  • 17:19 - 17:26
    (Хүүхдүүд ярьж байна)
  • 17:26 - 17:32
    Энэ Англид.
  • 17:32 - 17:36
    Тэр хүү дүрэм журам сахиулдаг
  • 17:36 - 17:41
    учир нь эргэн тойронд багш байхгүй.
  • 17:41 - 17:44
    [Өөрөө Зохион Байгуулах
    Сургалтын Орчин]
  • 17:46 - 17:49
    Охин: Нийт электроны тоо нь
    протонтой тэнцүү биш.
  • 17:49 - 17:50
    СМ: Австралид.
  • 17:50 - 17:57
    Охин: Дан эерэг эсвэл сөрөг цэнэг өгнө.
  • 17:57 - 18:00
    Ионы цэвэр цэнэг нь ионы протоны тооноос
  • 18:00 - 18:04
    электроныг хассантай тэнцүү.
  • 18:04 - 18:07
    СМ: Цаг үеэсээ 10 жилээр түрүүлсэн.
  • 18:07 - 18:10
    Бидний хичээлийн хөтөлбөр
    том асуултууд асуудаг байх хэрэгтэй.
  • 18:10 - 18:13
    Та нар үүнийг сонссон.
    Юу гэсэн үг болохыг мэднэ.
  • 18:13 - 18:16
    Чулуун зэвсгийн үеийн хүмүүс
  • 18:16 - 18:18
    тэнгэр лүү хараад
  • 18:18 - 18:20
    "Тэр анивчих гэрлүүд юу вэ?" гэдэг байсан.
  • 18:20 - 18:23
    Тэд анхны хөтөлбөрийг гаргасан ч
  • 18:23 - 18:25
    бид гайхах, асуухаа болсон.
  • 18:25 - 18:29
    Од хардаг байсныг өнцгийн
    шүргэгч болгосон.
  • 18:29 - 18:33
    Энэ гэхдээ тийм ч сэтгэл татам биш.
  • 18:33 - 18:36
    Чи 9 настай хүүхдэд
  • 18:36 - 18:39
    "Хэрвээ солир дэлхий рүү ойртож байвал
  • 18:39 - 18:43
    явж буй үгүйг нь яаж мэдэх вэ?" гэхэд
  • 18:43 - 18:45
    хүү "Юу? Яаж?" гэхэд
  • 18:45 - 18:48
    чи "Ид шидийн үг бий.
    Өнцгийн хэмжээс."
  • 18:48 - 18:51
    гээд түүнийг орхивол
    тэр өөрөө учраа олчихно.
  • 18:51 - 18:55
    Энд ӨЗББ-н хэдэн зураг байна.
  • 18:55 - 19:01
    Би гайхалтай асуултууд
    асууж үзсэн.
  • 19:01 - 19:05
    "Дэлхий хэзээ үүссэн бэ? Яаж төгсөх вэ?"
  • 19:05 - 19:07
    гэж 9 настнуудаас асуусан.
  • 19:07 - 19:10
    Энэ бидний амьсгалдаг агаарын тухай.
  • 19:10 - 19:15
    Эднийг хүүхдүүд багшийн туслалцаагүй,
    өөрсдөө хийсэн.
  • 19:15 - 19:18
    Багш зөвхөн асуулт асууж,
  • 19:18 - 19:21
    хойш суун, хариултыг бишрэнэ.
  • 19:21 - 19:25
    Тэгэхээр миний хүсэл юу вэ?
  • 19:25 - 19:27
    Миний хүсэл бол
  • 19:27 - 19:32
    бүгдээрээ ирээдүйн сурах арга барилыг
    зохион бүтээцгээе.
  • 19:32 - 19:34
    Бид хүн компьютерийн нэг
  • 19:34 - 19:36
    эд анги байхыг хүсэхгүй биздээ?
  • 19:36 - 19:40
    Иймээс бидэнд ирээдүйн сургалтын
    загвар хэрэгтэй.
  • 19:40 - 19:41
    Мөн би.. хүлээгээрэй
  • 19:41 - 19:44
    би үүнийг яг зөв хэлэх ёстой.
  • 19:44 - 19:47
    Учир нь энэ маш чухал.
  • 19:47 - 19:49
    Миний хүсэл бол дэлхий даяарх
    хүүхэд бүхнийг дэмжиж,
  • 19:49 - 19:52
    тэдний сониуч болон
    хамтран ажиллах чадварыг дээшлүүлснээр
  • 19:52 - 19:54
    ирээдүйн сургалтын загварыг бүтээх.
  • 19:54 - 19:56
    Энэ сургуулийг барихад надад туслаач.
  • 19:56 - 20:00
    Нэр нь Үүлэн дэх Сургууль.
  • 20:00 - 20:04
    Энд хүүхдүүд оюун ухааны
    адал явдлыг туулж,
  • 20:04 - 20:09
    том асуултуудад
    хөтлөгдөнө.
  • 20:09 - 20:15
    Би үүнийг судалж болохоор
    байгууламж барихыг хүсч байна.
  • 20:15 - 20:18
    Энэ барилгад бараг хүн байхгүй.
  • 20:18 - 20:20
    Тэнд эрүүл мэнд, аюулгүй байдлыг
  • 20:20 - 20:22
    хангах нэг эмээ байна.
  • 20:22 - 20:24
    Үлдсэн бүхэн үүлнээс ирнэ.
  • 20:24 - 20:28
    Гэрэл үүлээр асч, унтарна гээд
    бүгд үүлэн хамааралтай.
  • 20:28 - 20:31
    Гэхдээ би таниас өөр нэг зүйл
    хүсч байна.
  • 20:31 - 20:34
    Та ӨЗББ-г
  • 20:34 - 20:39
    гэртээ, сургуульд,
    сургуулиас гадуур, клубт хийж болно.
  • 20:39 - 20:41
    Үүнийг хийхэд маш амархан.
  • 20:41 - 20:44
    TED-н боловсруулсан хэрхэн хийх тухай
    гайхалтай бичиг бий.
  • 20:44 - 20:46
    Хэрвээ чадвал үүнийг
  • 20:46 - 20:48
    таван тив даяар хийгээд
  • 20:48 - 20:51
    надад тоогоо явуулаарай.
  • 20:51 - 20:54
    Үүнийг би нийлүүлж,
    Үүлэн сургууль руу шилжүүлэн
  • 20:54 - 20:57
    ирээдүйн сургалтыг бүтээнэ.
  • 20:57 - 20:59
    Энэ миний хүсэл.
  • 20:59 - 21:01
    Сүүлчийн нэг зүйл.
  • 21:01 - 21:03
    Би та нарыг
    Гималайн оргилд хүргэе.
  • 21:03 - 21:06
    Би агаар бага,
    12000 фитийн өндөрт
  • 21:06 - 21:09
    Хананы Нүхэн Компьютер
    хоёрыг суурилуулсан ба
  • 21:09 - 21:11
    хүүхдүүд энд цугласан.
  • 21:11 - 21:14
    Тэнд намайг дагаж байсан
    нэг жаахан охин байсан.
  • 21:14 - 21:19
    Би түүнд "Би хүүхэд бүрт
    компьютер өгмөөр байна.
  • 21:19 - 21:21
    Мэдэхгүй ээ. Би яах хэрэгтэй вэ?" гэсэн.
  • 21:21 - 21:25
    Би чимээгүйхэн түүний зургийг авах гэхэд
  • 21:25 - 21:29
    тэр гэнэт гараа ингэж өргөөд,
    надад хэлсэн
  • 21:29 - 21:31
    "Зүгээр л хий"
  • 21:31 - 21:43
    (Инээд) (Алга ташилт)
  • 21:43 - 21:45
    Би үүнийг сайн зөвлөгөө
    байсан гэж бодож байна.
  • 21:45 - 21:47
    Би зөвлөгөөг дагаж,
    ярихаа болилоо.
  • 21:47 - 21:51
    Баярлалаа. Маш их баярлалаа.
  • 21:51 - 21:54
    (Алга ташилт)
  • 21:54 - 22:03
    Баярлалаа. Баярлалаа. (Алга ташилт)
  • 22:03 - 22:09
    Маш их баярлалаа. Хөөх. (Алга ташилт)
Title:
Үүлэн дундах сургууль
Speaker:
Сугата Митра
Description:

TED2013-ын тайзнаа Сугата Митра TED Prize хүслээ олонд хүргэлээ: Үүлэн дундах сургууль буюу Энэтхэг дахь сургалтын лабораторийг барихад түүнд туслаарай. Тэнд хүүхдүүд бие биенээсээ болон үүлэн дэх арга хэрэгсэл, багш нарын тусламжтай суралцана. Self Organized Learning Environments буюу Өөрөө Зохион Байгуулах Сургалтын Орчингийн тухай түүний гайхалтай санааг хуваалцаж байна. Дэлгэрэнгүйг tedprize.org.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
22:31
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Build a School in the Cloud
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Build a School in the Cloud
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Build a School in the Cloud
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Build a School in the Cloud
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Build a School in the Cloud
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Build a School in the Cloud
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Build a School in the Cloud
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Build a School in the Cloud
Show all

Mongolian subtitles

Revisions