Return to Video

Хүмүүс яагааад математикаас айдаг вэ? - Орли Рүбинстен

  • 0:07 - 0:11
    Франц математикч Лоран Швартц
    ахлах сургуульд байхдаа
  • 0:11 - 0:15
    өөрийгөө математикийн бодлого бодохоор
    ухаантай биш хэмээн айж эхэлжээ.
  • 0:15 - 0:17
    Магадгүй та ч бас төстэй
    мэдрэмжийг мэдэх байх.
  • 0:17 - 0:19
    Математикийн шалгалт өгөхөд
  • 0:19 - 0:21
    зүрхээ хурдан цохилохыг мэдэрч,
  • 0:21 - 0:23
    гар тань хөлөрч эхэлнэ.
  • 0:23 - 0:27
    Гэдсэн дотроо эрвээхий мэдэрч,
    анхаарлаа төвлөрүүлж чадахгүй.
  • 0:27 - 0:30
    Энэ үзэгдлийг математикийн айдас гэдэг.
  • 0:30 - 0:33
    Хэрэв танд тохиолддог бол,
    та ганцаараа биш юм.
  • 0:33 - 0:37
    Судлаачид хүмүүсийн 20% нь
    ижил асуудалтай гэж үздэг.
  • 0:37 - 0:42
    Зарим сэтгэл судлаачид үүнийг оношлох
    боломжтой гэж үздэг.
  • 0:42 - 0:47
    Математикийн айдастай байна гэдэг
    математикт муу гэсэн үг биш юм.
  • 0:47 - 0:49
    Огтхон ч тийм биш.
  • 0:49 - 0:51
    Лоран Швартц Фильдсийн медаль буюу
  • 0:51 - 0:54
    математикийн хамгийн өндөр
    шагналыг хүртэжээ.
  • 0:54 - 0:58
    Хүмүүс математикт муу болохоор
    айдастай байдаг гэж боддог боловч
  • 0:58 - 1:00
    ихэвчлэн эсрэгээрээ байдаг.
  • 1:00 - 1:03
    Математикаас айж байгаа
    болохоор муу байгаа юм.
  • 1:03 - 1:05
    Зарим судлаачдын дүгнэснээр
  • 1:05 - 1:07
    математикийн айдас нь
    ажиллах санах ой хэмээх
  • 1:07 - 1:10
    танин мэдэхүйн нөөцийг бууруулж байдаг.
  • 1:10 - 1:14
    Энэ нь даалгавар гүйцэтгэхэд хэрэгтэй
    мэдээллүүдийг зохицуулахад тусалдаг
  • 1:14 - 1:16
    богино хугаацааны санах ой юм.
  • 1:16 - 1:18
    Математикийн бодлогуудыг бодож чадах,
  • 1:18 - 1:20
    шалгалтаа сайн хийх
    эсэхэд санаа зовох нь
  • 1:20 - 1:22
    ажиллах санах ойг
    хэт ашиглаж
  • 1:22 - 1:25
    математикийн бодлого бодоход
    зай үлдээдэггүй.
  • 1:25 - 1:28
    Хүмүүс гэнэт энгийн
    математикийн бодлого болох
  • 1:28 - 1:32
    архиметик зэргийг сурсан атлаа
    хийж чадахаа больдог.
  • 1:32 - 1:35
    Хичээлийн айдас нь ганц
    математикаар хязгаарлагддаггүй.
  • 1:35 - 1:39
    Гэхдээ энэ хичээлийн хувьд
    илүү олон тохиолдож,
  • 1:39 - 1:41
    илүү их хүндрэл үзүүлдэг.
  • 1:41 - 1:43
    Яагаад тэгдэг юм бол?
  • 1:43 - 1:45
    Судлаачид баттай биш байгаа ч,
  • 1:45 - 1:46
    зарим судалгаанаас харахад
  • 1:46 - 1:49
    эцэг эх болон багш нар
    хүүхдүүдийг математикт
  • 1:49 - 1:51
    анх хэрхэн танилцуулсан нь
    томоохон үүрэгтэй.
  • 1:51 - 1:55
    Хэрэв эцэг эхчүүд математикийг
    хэцүү, ойлгомжгүй гэж ярьвал
  • 1:55 - 1:57
    хүүхдүүд тэгэж л ойлгодог.
  • 1:57 - 2:02
    Математикийн айдастай багш нар
    үүнийгээ сурагчдад тараах магадлалтай.
  • 2:02 - 2:06
    Бодлогуудыг хурдан бодох гэсэн дарамт
    улам их стресс авч ирдэг.
  • 2:06 - 2:11
    Зарим соёлд математикт сайн байх нь
    ерөнхийдөө ухаантай байхын шинж гэж үздэг.
  • 2:11 - 2:13
    Шалгуур нь тийм өндөр байхад,
  • 2:13 - 2:16
    сурагчид айдастай байх нь
    гайхах зүйл биш юм.
  • 2:16 - 2:19
    Нөлөө бүхий математикч
    Мариам Мизаркани,
  • 2:19 - 2:22
    Фильдсийн медаль хүртсэн
    анхны эмэгтэй,
  • 2:22 - 2:25
    өөртөө итгэлгүй болж математикт
    сонирхол буурсан нь
  • 2:25 - 2:29
    дунд сургуулийн математикийн багш нь
    түүнийг авьяасгүй гэж бодсноос үүджээ.
  • 2:29 - 2:31
    Хэрвээ та математикийн айдастай бол
  • 2:31 - 2:33
    юу хийж болох вэ?
  • 2:33 - 2:36
    Амьсгалын дасгал зэрэг
    тайвшруулах аргууд
  • 2:36 - 2:40
    математикийн айдастай сурагчдын
    шалгалтын оноог сайжруулжээ.
  • 2:40 - 2:42
    Айж буй зүйлсээ бичих нь
    мөн тустай.
  • 2:42 - 2:46
    Энэ арга стресстэй үеэ
    дараа нь дүгнэх боломж өгч,
  • 2:46 - 2:48
    ажиллах ойг чөлөөлдөг.
  • 2:48 - 2:50
    Хэрэв танд боломж олдвол,
  • 2:50 - 2:53
    хөнгөн алхах зэрэг биеийн хөдөлгөөн нь
    амьсгааг уртасгаж,
  • 2:53 - 2:55
    чангарсан булчинг суллаж,
  • 2:55 - 2:57
    айдас ихсэхээс сэргийлж өгдөг.
  • 2:57 - 3:00
    Та тархины талаарх
    мэдлэгээ ашиглан
  • 3:00 - 3:02
    бодол санаагаа өөрчилж болно.
  • 3:02 - 3:03
    Тархи уян хатан тул
  • 3:03 - 3:07
    математиктай холбоотой хэсгүүд
    үргэлж хөгжиж, сайжирч болно.
  • 3:07 - 3:11
    Энэ нь өсөх сэтгэлгээ хэмээх
    сэтгэл судлалын зарчим юм.
  • 3:11 - 3:15
    Өөрийгөө өсөж, сайжирч чадах
    нэгэн гэж бодох нь
  • 3:15 - 3:18
    таныг өсөж, сайжрахад тусалдаг.
  • 3:18 - 3:20
    Хэрэв та хүүхдийн
    эцэг эх эсвэл багш бол
  • 3:20 - 3:24
    математикаар тоглож, бүтээлч талууд
    дээр нь анхаараарай.
  • 3:24 - 3:26
    Энэ нь олон чадваруудыг хөгжүүлж
  • 3:26 - 3:30
    хүүхдүүдэд математикт
    итгэлтэй байхад тусална.
  • 3:30 - 3:32
    Хамгийн чухал нь та хүүхдүүдэд цаг
    болон зайг нь өгч,
  • 3:32 - 3:35
    өөрсдөөр нь хариултыг олуулаарай.
  • 3:35 - 3:37
    Хэрэв та удирдах ажилтан бол,
  • 3:37 - 3:41
    багш нар тань математикт итгэлтэй бөгөөд
    эергээр хандаж буй болон
  • 3:41 - 3:45
    сурагчдыг зоригжуулж
    байгаа эсэхэд анхаараарай.
  • 3:45 - 3:47
    Бас математикт
    хөвгүүд охидуудаас илүү гэх
  • 3:47 - 3:49
    худал яриаг
    бусдад тараахыг хориглоорой.
  • 3:49 - 3:52
    Энэ бол тэр чигээрээ худал юм.
  • 3:52 - 3:53
    Та математикийн айдастай бол
  • 3:53 - 3:57
    үүнийг байдаг гэдгийг мэдсэнээр
    нэмэр болохгүй байх.
  • 3:57 - 4:01
    Эсвэл энэ асуудалд нэр өгөх нь
    санаа амрааж магадгүй.
  • 4:01 - 4:03
    Ямартай ч та эргэн тойрноо харвал
  • 4:03 - 4:07
    тантай адил зүйлийг туулж байгаа
    нэгэнтэй таарах магадлал өндөр.
  • 4:07 - 4:12
    Айдас таны чадварыг
    тодорхойлохгүй бөгөөд
  • 4:12 - 4:15
    үүнийг цаг хугацаа, ухамсраар
    давж чадна гэдгийг санаарай.
Title:
Хүмүүс яагааад математикаас айдаг вэ? - Орли Рүбинстен
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/why-do-people-get-so-anxious-about-math-orly-rubinsten

Та математикийн шалгалт өгөх гэхэд зүрхээ хурдан цохилж, гараа хөлрөхийг мэдэрч байсан уу? Үүнийг математикийн айдас гэж нэрлэдэг бөгөөд та энэ айдсыг мэдэрдэг ганц хүн биш юм. Судлаачид нийт хүн амын 20%-д ижил зүйл тохиолддог гэж үздэг. Тэгэхээр, юу болоод байна вэ? Үүнийг засаж болох уу? Орли Рүбинстен өнөөгийн судалгаануудыг танилцуулж, математиктаа сайжрах аргуудыг санал болголоо.

Хичээлийг Орли Рүбинстен, зураглалыг Адриатик Анимайшин.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:37

Mongolian subtitles

Revisions