WEBVTT 00:00:07.093 --> 00:00:10.692 Франц математикч Лоран Швартц ахлах сургуульд байхдаа 00:00:10.692 --> 00:00:14.752 өөрийгөө математикийн бодлого бодохоор ухаантай биш хэмээн айж эхэлжээ. 00:00:14.752 --> 00:00:17.044 Магадгүй та ч бас төстэй мэдрэмжийг мэдэх байх. 00:00:17.044 --> 00:00:18.973 Математикийн шалгалт өгөхөд 00:00:18.973 --> 00:00:21.133 зүрхээ хурдан цохилохыг мэдэрч, 00:00:21.133 --> 00:00:23.083 гар тань хөлөрч эхэлнэ. 00:00:23.083 --> 00:00:26.874 Гэдсэн дотроо эрвээхий мэдэрч, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. 00:00:26.874 --> 00:00:29.992 Энэ үзэгдлийг математикийн айдас гэдэг. 00:00:29.992 --> 00:00:32.994 Хэрэв танд тохиолддог бол, та ганцаараа биш юм. 00:00:32.994 --> 00:00:37.333 Судлаачид хүмүүсийн 20% нь ижил асуудалтай гэж үздэг. 00:00:37.333 --> 00:00:42.474 Зарим сэтгэл судлаачид үүнийг оношлох боломжтой гэж үздэг. 00:00:42.474 --> 00:00:47.184 Математикийн айдастай байна гэдэг математикт муу гэсэн үг биш юм. 00:00:47.184 --> 00:00:48.704 Огтхон ч тийм биш. 00:00:48.704 --> 00:00:51.453 Лоран Швартц Фильдсийн медаль буюу 00:00:51.453 --> 00:00:53.783 математикийн хамгийн өндөр шагналыг хүртэжээ. 00:00:53.783 --> 00:00:57.644 Хүмүүс математикт муу болохоор айдастай байдаг гэж боддог боловч 00:00:57.644 --> 00:00:59.755 ихэвчлэн эсрэгээрээ байдаг. 00:00:59.755 --> 00:01:03.344 Математикаас айж байгаа болохоор муу байгаа юм. 00:01:03.344 --> 00:01:04.865 Зарим судлаачдын дүгнэснээр 00:01:04.865 --> 00:01:07.324 математикийн айдас нь ажиллах санах ой хэмээх 00:01:07.324 --> 00:01:09.550 танин мэдэхүйн нөөцийг бууруулж байдаг. 00:01:09.550 --> 00:01:13.734 Энэ нь даалгавар гүйцэтгэхэд хэрэгтэй мэдээллүүдийг зохицуулахад тусалдаг 00:01:13.734 --> 00:01:15.736 богино хугаацааны санах ой юм. 00:01:15.736 --> 00:01:17.805 Математикийн бодлогуудыг бодож чадах, 00:01:17.805 --> 00:01:20.204 шалгалтаа сайн хийх эсэхэд санаа зовох нь 00:01:20.204 --> 00:01:21.965 ажиллах санах ойг хэт ашиглаж 00:01:21.965 --> 00:01:25.124 математикийн бодлого бодоход зай үлдээдэггүй. 00:01:25.124 --> 00:01:28.005 Хүмүүс гэнэт энгийн математикийн бодлого болох 00:01:28.005 --> 00:01:31.626 архиметик зэргийг сурсан атлаа хийж чадахаа больдог. 00:01:31.626 --> 00:01:35.295 Хичээлийн айдас нь ганц математикаар хязгаарлагддаггүй. 00:01:35.295 --> 00:01:38.505 Гэхдээ энэ хичээлийн хувьд илүү олон тохиолдож, 00:01:38.505 --> 00:01:40.785 илүү их хүндрэл үзүүлдэг. 00:01:40.785 --> 00:01:42.765 Яагаад тэгдэг юм бол? 00:01:42.765 --> 00:01:44.534 Судлаачид баттай биш байгаа ч, 00:01:44.534 --> 00:01:46.015 зарим судалгаанаас харахад 00:01:46.015 --> 00:01:48.665 эцэг эх болон багш нар хүүхдүүдийг математикт 00:01:48.665 --> 00:01:51.255 анх хэрхэн танилцуулсан нь томоохон үүрэгтэй. 00:01:51.255 --> 00:01:54.876 Хэрэв эцэг эхчүүд математикийг хэцүү, ойлгомжгүй гэж ярьвал 00:01:54.876 --> 00:01:57.266 хүүхдүүд тэгэж л ойлгодог. 00:01:57.266 --> 00:02:01.846 Математикийн айдастай багш нар үүнийгээ сурагчдад тараах магадлалтай. 00:02:01.846 --> 00:02:05.736 Бодлогуудыг хурдан бодох гэсэн дарамт улам их стресс авч ирдэг. 00:02:05.736 --> 00:02:11.296 Зарим соёлд математикт сайн байх нь ерөнхийдөө ухаантай байхын шинж гэж үздэг. 00:02:11.296 --> 00:02:13.007 Шалгуур нь тийм өндөр байхад, 00:02:13.007 --> 00:02:15.667 сурагчид айдастай байх нь гайхах зүйл биш юм. 00:02:15.667 --> 00:02:18.977 Нөлөө бүхий математикч Мариам Мизаркани, 00:02:18.977 --> 00:02:21.796 Фильдсийн медаль хүртсэн анхны эмэгтэй, 00:02:21.796 --> 00:02:24.956 өөртөө итгэлгүй болж математикт сонирхол буурсан нь 00:02:24.956 --> 00:02:28.747 дунд сургуулийн математикийн багш нь түүнийг авьяасгүй гэж бодсноос үүджээ. 00:02:28.747 --> 00:02:30.937 Хэрвээ та математикийн айдастай бол 00:02:30.937 --> 00:02:32.837 юу хийж болох вэ? 00:02:32.837 --> 00:02:35.947 Амьсгалын дасгал зэрэг тайвшруулах аргууд 00:02:35.947 --> 00:02:39.926 математикийн айдастай сурагчдын шалгалтын оноог сайжруулжээ. 00:02:39.926 --> 00:02:42.187 Айж буй зүйлсээ бичих нь мөн тустай. 00:02:42.187 --> 00:02:46.058 Энэ арга стресстэй үеэ дараа нь дүгнэх боломж өгч, 00:02:46.058 --> 00:02:48.247 ажиллах ойг чөлөөлдөг. 00:02:48.247 --> 00:02:49.607 Хэрэв танд боломж олдвол, 00:02:49.607 --> 00:02:52.957 хөнгөн алхах зэрэг биеийн хөдөлгөөн нь амьсгааг уртасгаж, 00:02:52.957 --> 00:02:54.927 чангарсан булчинг суллаж, 00:02:54.927 --> 00:02:57.415 айдас ихсэхээс сэргийлж өгдөг. 00:02:57.415 --> 00:02:59.697 Та тархины талаарх мэдлэгээ ашиглан 00:02:59.697 --> 00:03:01.660 бодол санаагаа өөрчилж болно. 00:03:01.660 --> 00:03:02.986 Тархи уян хатан тул 00:03:02.986 --> 00:03:07.167 математиктай холбоотой хэсгүүд үргэлж хөгжиж, сайжирч болно. 00:03:07.167 --> 00:03:11.327 Энэ нь өсөх сэтгэлгээ хэмээх сэтгэл судлалын зарчим юм. 00:03:11.327 --> 00:03:14.727 Өөрийгөө өсөж, сайжирч чадах нэгэн гэж бодох нь 00:03:14.727 --> 00:03:17.737 таныг өсөж, сайжрахад тусалдаг. 00:03:17.741 --> 00:03:20.120 Хэрэв та хүүхдийн эцэг эх эсвэл багш бол 00:03:20.120 --> 00:03:24.260 математикаар тоглож, бүтээлч талууд дээр нь анхаараарай. 00:03:24.260 --> 00:03:26.430 Энэ нь олон чадваруудыг хөгжүүлж 00:03:26.430 --> 00:03:29.581 хүүхдүүдэд математикт итгэлтэй байхад тусална. 00:03:29.581 --> 00:03:32.480 Хамгийн чухал нь та хүүхдүүдэд цаг болон зайг нь өгч, 00:03:32.480 --> 00:03:34.782 өөрсдөөр нь хариултыг олуулаарай. 00:03:34.782 --> 00:03:36.511 Хэрэв та удирдах ажилтан бол, 00:03:36.511 --> 00:03:41.239 багш нар тань математикт итгэлтэй бөгөөд эергээр хандаж буй болон 00:03:41.239 --> 00:03:44.659 сурагчдыг зоригжуулж байгаа эсэхэд анхаараарай. 00:03:44.659 --> 00:03:47.159 Бас математикт хөвгүүд охидуудаас илүү гэх 00:03:47.159 --> 00:03:49.450 худал яриаг бусдад тараахыг хориглоорой. 00:03:49.450 --> 00:03:51.510 Энэ бол тэр чигээрээ худал юм. 00:03:51.510 --> 00:03:53.109 Та математикийн айдастай бол 00:03:53.109 --> 00:03:57.059 үүнийг байдаг гэдгийг мэдсэнээр нэмэр болохгүй байх. 00:03:57.059 --> 00:04:00.599 Эсвэл энэ асуудалд нэр өгөх нь санаа амрааж магадгүй. 00:04:00.599 --> 00:04:02.969 Ямартай ч та эргэн тойрноо харвал 00:04:02.969 --> 00:04:07.410 тантай адил зүйлийг туулж байгаа нэгэнтэй таарах магадлал өндөр. 00:04:07.410 --> 00:04:11.593 Айдас таны чадварыг тодорхойлохгүй бөгөөд 00:04:11.593 --> 00:04:15.409 үүнийг цаг хугацаа, ухамсраар давж чадна гэдгийг санаарай.