Return to Video

Хэлний дүрэм чухал уу? - Андреа С.Калүд

  • 0:07 - 0:09
    Та найздаа гайхалтай түүх ярьж байлаа.
  • 0:09 - 0:13
    Хамгийн гоё хэсгээ ярих гэтэл,
    найз тань таны яриаг таслаж,
  • 0:14 - 0:18
    "Харь гарагийн амьтан бид хоёр" биш
    "Харь гарагийн амьтан ба би" гэж засвал
  • 0:18 - 0:20
    бидний ихэнх нь дүргүйцэх байх,
  • 0:20 - 0:22
    гэвч бүдүүлгээр яриа тасалсныг үл тооцвол
  • 0:22 - 0:24
    таны найзын зөв үү?
  • 0:24 - 0:27
    Таны өгүүлбэр үнэхээр
    дүрмийн алдаатай байсан уу?
  • 0:27 - 0:30
    Найз тань ойлгосон л бол,
    дүрэм хамаатай гэж үү?
  • 0:31 - 0:33
    Хэл шинжээчдийн харах өнцгөөс
  • 0:33 - 0:37
    дүрэм нь бичгийн болон ярианы хэлэнд
  • 0:37 - 0:39
    үгс хэрхэн нийлж
    өгүүлбэр бүтээж байгаа
  • 0:39 - 0:42
    бүтэц дарааллыг хэлнэ.
  • 0:42 - 0:44
    Өөр хэлнүүд өөр өөр бүтэцтэй байдаг.
  • 0:44 - 0:47
    Англи хэлэнд үйлийн эзэн нь эхэнд
  • 0:47 - 0:49
    араас нь үйл үг,
  • 0:49 - 0:50
    тэгээд тусагдахуун ордог.
  • 0:50 - 0:53
    Харин япон болон бусад олон хэлэнд
  • 0:53 - 0:56
    дараалал нь эзэн бие,
    тусагдахуун, үйл үг байдаг.
  • 0:56 - 1:00
    Зарим эрдэмтэд бүх хэлэнд нийтлэг
    хэв загварыг олохыг хичээсэн ч
  • 1:00 - 1:02
    нэр үг, үйл үгтэй байна гэх мэт цөөн
  • 1:02 - 1:06
    энгийн шинж чанараас өөр
  • 1:06 - 1:09
    нийтлэг хэл шинжлэлийн
    хэв маягыг олоогүй юм.
  • 1:09 - 1:12
    Аливаа хэл зөв хэрэглэгдэхэд тогтсон
    загвар хэрэгтэй ч
  • 1:12 - 1:17
    эдгээр хэв загварын судалгаа нь
    төсөөлөл зүй ба дүрслэл зүй хэмээх
  • 1:17 - 1:21
    хоёр байр суурийн төгсөшгүй
    мэтгэлцээн үүсгэдэг.
  • 1:21 - 1:22
    Энгийнээр тайлбарлавал,
  • 1:22 - 1:26
    төсөөлөл зүйчид аливаа хэл тогтсон дүрмийг
    дагах нь зөв гэж үздэг бол
  • 1:26 - 1:31
    дүрслэл зүйчид хэлний
    өөрчлөлт ба дасан зохицлыг
  • 1:31 - 1:34
    хэвийн ба зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
  • 1:34 - 1:38
    Түүхийн ихэнх хугацаанд ихэнх хэл
    аман ярианд суурилсан байсан.
  • 1:38 - 1:42
    Гэвч хүмүүс илүү холбоотой болж,
    бичиг нь илүү чухал болоход
  • 1:42 - 1:46
    харилцааг илүү өргөжүүлж,
    хаант улсын өөр хэсгийн хүмүүс
  • 1:46 - 1:51
    бие биенээ ойлгодог болохын тулд
    тулд бичгийн хэлийг стандартчилсан.
  • 1:51 - 1:57
    Олон хэлэнд уг стандарт хувилбарыг цор
    ганц зохистой хувилбар гэж үзэх болсон.
  • 1:57 - 2:01
    Олон ярианы хэлний хувилбар байдаг ч
    энэ хувилбар нь ихэвчлэн эрх мэдэлтнүүдийн
  • 2:01 - 2:03
    хэрэглэдэг ганц хувилбараас эхтэй байсан.
  • 2:03 - 2:07
    Хэлийг цэврээр хамгаалагчид уг стандартыг
    бий болгож түгээхийн тулд
  • 2:07 - 2:12
    тухайн үед мөрдөж буй дүрмийг шингээсэн
    багц дүрмүүдийг гаргаж байсан.
  • 2:13 - 2:17
    Бичгийн хэлний дүрмүүд ярианы хэлэнд
    мөн адил хамаарч байсан.
  • 2:17 - 2:22
    Бичигдсэн дүрмээс хазайсан
    ярианы бүтцийг нийгмийн гажуудал,
  • 2:22 - 2:24
    доод гарал угсааны илрэл
    гэж үздэг байсан ба
  • 2:24 - 2:27
    энэ аргаар ярьж өссөн олон хүмүүс
  • 2:27 - 2:30
    энэхүү стандартчилсан хэлбэрийг
    хүчээр сурах шаардлагатай болсон.
  • 2:31 - 2:32
    Гэсэн хэдий ч сүүлийн үед
  • 2:32 - 2:36
    хэл шинжээчид яриа нь бичгээс салангид,
    өөрийн гэсэн зүй тогтол болон бүтэцтэй
  • 2:36 - 2:38
    үзэгдэл гэдгийг ойлгожээ.
  • 2:38 - 2:43
    Бидний ихэнх нь өөрсдөө ч санахааргүй
    жоохон байхдаа хэлд ордог.
  • 2:43 - 2:46
    Бид хэл яриагаа цээжилсэн дүрмээр биш
  • 2:46 - 2:49
    ухамсарлагдаагүй дадлаар бий болгодог.
  • 2:49 - 2:53
    Сэтгэл санаа ба хоолойн өнгө
    ярианы утга санааг илэрхийлдэг болохоор,
  • 2:53 - 2:55
    бүтэц нь хамаагүй уян хатан,
  • 2:55 - 2:59
    ярьж болон сонсож байгаа хүмүүсийн
    хэрэгцээнд дасан зохицдог.
  • 2:59 - 3:03
    Үүгээр шууд задлахад хэцүү
    нийлмэл өгүүлбэрээс зайлсхийж,
  • 3:03 - 3:06
    эвгүй дуудлагаас зайлсхийн
    өөрчлөлт оруулж,
  • 3:06 - 3:09
    эсвэл хурдан ярихын тулд
    зарим дуудлагыг хасаж болно.
  • 3:09 - 3:14
    Хэл шинжлэлийн иймэрхүү ялгааг
    хүлцэж, зөв хувилбарыг заахгүйгээр
  • 3:14 - 3:18
    тэдгээр ялгааг зураглах оролдлого хийдэг
    аргачлалыг дүрслэл зүй гэдэг.
  • 3:18 - 3:20
    Хэлийг хэрхэн хэрэглэхийг
    шийдэхийн оронд,
  • 3:20 - 3:23
    энэ нь хүмүүс хэлийг яаж хэрэглэж
    байгааг тайлбарлаж,
  • 3:23 - 3:27
    тухайн үйл явцад олж илрүүлж буй
    инновацийг бүртгэдэг.
  • 3:27 - 3:29
    Дүрслэл зүй ба төсөөлөл зүй
  • 3:29 - 3:31
    хоорондын мэтгэлцэл
    үргэлжилж байгаа ч
  • 3:31 - 3:34
    энэ хоёр харилцан үгүйсгэсэн ойлголт биш.
  • 3:34 - 3:37
    Төсөөлөл зүй нь сайндаа л тухайн цагт
  • 3:37 - 3:42
    тогтсон хэв маягийн тухай
    хүмүүст мэдээллэхэд тохиромжтой.
  • 3:42 - 3:44
    Энэ нь зөвхөн албан ёсны
    нөхцөл байдалд төдийгүй
  • 3:44 - 3:48
    өөр өөр улсаас ирсэн гадаад хүмүүсийн
    хоорондын харилцааг
  • 3:48 - 3:51
    хялбар болгох чухал ач холбогдолтой.
  • 3:51 - 3:52
    Харин дүрслэл зүй нь
  • 3:52 - 3:54
    бидний тархи хэрхэн ажилладаг болон
  • 3:54 - 3:59
    бид хэрхэн зөн совингоороо ертөнцийг
    үзэх үзлээ бүтээдгийг ойлгоход тусалдаг.
  • 3:59 - 4:03
    Эцсийн дүндээ дүрэм гэдэг нь
    хэлний нийт хэрэглэгчид
  • 4:03 - 4:07
    байнга зөвшилцөж, шинэчилж байдаг
  • 4:07 - 4:10
    хэлний цогц дадал гэж болно.
  • 4:10 - 4:11
    Энэ нь яг хэл шиг өөр шиг нь,
  • 4:11 - 4:13
    хол ойрын илтгэгч ба сонсогч,
  • 4:13 - 4:17
    зохиолч ба уншигч,
    дүрслэл зүйч ба төсөөлөл зүйч нарын
  • 4:17 - 4:19
    хувь нэмрээр сүлжсэн
  • 4:19 - 4:24
    гайхалтай нарийн бүтэцтэй даавуу юм.
Title:
Хэлний дүрэм чухал уу? - Андреа С.Калүд
Speaker:
Андреа С.Калуд
Description:

Хичээлийг бүтнээр үзэх: //ed.ted.com/lessons/does-grammar-matter-andreea-s-calude

Ярих үед хэлзүйн бүх дүрмийг санах нь хэцүү байж болно. Хэзээ "нохой бид хоёр" гэж хэлэх нь зөв бэ? Хэзээ "нохой ба би" гэж хэлэх вэ? Энэ тийм чухал гэж үү? Андреа С.Калуд нь хэл шинжлэлийн урт хугацааны маргаан дагуулсан "дүрслэл зүй", "төсөөлөл зүй" хэмээх огт өөр маргааны талаар тайлбарлав.

Хичээлийг Андриа С.Калуд, анимейшнийг Майк Шелл бэлтгэв.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:39
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Does grammar matter?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Does grammar matter?
Sodgerel Chinburen accepted Mongolian subtitles for Does grammar matter?
Sodgerel Chinburen edited Mongolian subtitles for Does grammar matter?
Sodgerel Chinburen edited Mongolian subtitles for Does grammar matter?
Sodgerel Chinburen edited Mongolian subtitles for Does grammar matter?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Does grammar matter?
Buyantogtokh Dorj edited Mongolian subtitles for Does grammar matter?
Show all

Mongolian subtitles

Revisions