-
Манайх 2008 оноос хойш гадаад хүмүүсийг
гэртээ авчирдаг болсон юм.
-
Өнөөдрийг хүртэл aвчирч л байгаа.
-
Ирж байсан найзуудаас минь бичиж үлдээсэн
сэтгэгдлийн дэвтрийн хуудсыг
-
та бүхэнтэй хуваалцахаар энд ирлээ.
-
(Алга ташилт)
-
8 жилийн хугацаанд 50 улсаас 530 зочин
-
айлчин найзууд маань манайд ирсэн байна.
-
(Алга ташилт)
-
Дэлхийн янз бүрийн соёл,
ахуй амьдралаа бидэнтэй ярилцахаар,
-
Монгол орон, монгол гэр бүлтэй танилцахаар
-
ирсэн тэдэнтэй бид хүндэтгэлтэй ханддаг.
-
Тэр үед 2008 онд би зөвхөн
ажил, гэр гэдэг ритмээр амьдардаг,
-
маш орой ажлаасаа гэртээ
ирдэг байлаа.
-
Энэ амьдралын энэ хэв маягийг маань
гадаад найзууд маань өөрчилж өгсөн.
-
Гэргий маань 2-7 насны 4 хүүхдээ
-
эрүүл саруул өсгөхийн тулд үнээгээ
хариулж,
-
сүү цагаан идээгээ боловсруулж,
-
энэ ажилд маань бас
гадаад найзууд маань тусалдаг болсон.
-
Ийм сайхан боломж зүгээр нэг олддоггүй.
-
Маш их азаар, миний хүслээр,
мөрөөдлөөр маань бий болсон.
-
Миний аав намайг бага байхад Орос
мэргэжилтнийг гэртээ дагуулж ирэхэд,
-
надад өгч байсан Орос чихрийн дурсамж
тархины маань хаа нэгтээ бичигдсэн байсан.
-
Тиймээс би гадаад хүмүүсийг гэртээ
ирүүлэх энэ боломжийг
-
ашиглаж эхэлсэн.
-
Энэ маань миний өсч байсан 4 хүүхэд,
гэртээ үр хүүхдээ өсгөж байсан
-
эхнэрт маань хүртэл
мэдэж сурахад,
-
мөн надад гэрээсээ дэлхийгээр аялах
боломжийг олгосон.
-
(Алга ташилт)
-
Анхны зочинг маань та бүхэн харж байна.
Би хэзээ ч энэ хүнийг мартахгүй.
-
Би өнөөдрийг хүртэл тэр хүнтэй харилцаж
илтгэлдээ ашигласан 2 зургаа авсан.
-
Миний амьдралд олон өөрчлөлтүүд гарсан.
-
Хамгийн 1-рт би монгол гэрийнхээ
ач тусыг хэзээ ч боддоггүй байсан.
-
Та бүхний харсанчлан, манай гэр бүл
модон байшинд амьдардаг байсан.
-
Франц найз маань Монголд ирэхээсээ өмнө
ил захидлаас монгол гэрийн зургийг хараад,
-
Францад хуулиараа утаа гаргах хориотой ч
тэр бэрхшээлийг даваад,
-
монгол гэр бариад
тэндээ амьдардагийг сонсоод,
-
би ч бас монгол хүн байж яагаад амьдарч
болохгүй гэж гэсэн бодол орж ирсэн.
-
Монгол гэрт амьдрах шийдвэр гаргасан
минь хамгийн анхны том өөрчлөлт байсан.
-
Түүнчлэн би монгол ахуйн соёлоо
бусад орны соёлтой харьцуулдаг.
-
Монгол нутаг минь ямар уудам,
монгол малчин айл ямар өгөөмөр гэдгийг
-
гадаад орны найзууд маань
мэдрээсэй гэж хүсдэг.
-
Үүргэвч дүүрэн тоглоомтой аялж байгаа
Белги залууг монгол шагай наадгайг
-
ямар их утга учир агуулдгийг
дахин нэг тунгаан үзээсэй гэж хүсдэг.
-
Энэ болгон гадаад найзуудын маань надад
олгосон боломж юм.
-
Тэрхийн Цагаан нуураар
Франц найзуудтайгаа аялахдаа
-
"Монгол эх орноо энэ чигээр нь авч үлдэнэ"
гэж амласан.
-
Энэ амлалтыг мөн та бүхэндээ
дамжуулж байна.
-
Та бүхэн энэ амлалтандаа
-
хүрэхэд туслаарай.
-
(Алга ташилт)
-
Манай гэр бүлд дахин нэг өөрчлөлт гарсан.
-
Бид өглөө дасгал хийдэг болсон.
-
Бид марафонд гэр бүлээрээ гүйдэг болсон.
-
(Алга ташилт)
-
Дахин нэг өөрчлөлтийг гэргий бид 2 хийсэн.
-
40 насныхаа ойд зориулан дэлхийгээр
аялах мөрөөдлөө биелүүлж эхэлсэн.
-
Энэ мөрөөдлийг маань биеллээ олоход
50 гаруй настай, 12 жил дэлхийгээр
-
дугуйгаар аялан гэж зориод, 4 дэх жилдээ
манайд ирсэн тэр Франц гэр бүлээс
-
бид нар аялж чадна
-
гэсэн урам зоригийг авч байсан.
-
Ганцаараа биш гэр бүлээрээ аялаарай.
Та нар чадна шүү гэж хэлсэн.
-
Аав, ээж, өвөө, 8 хүүхдээ дагуулаад
11-үүлээ аялж байгаа
-
энэ айлаас бид урам зоригийг авсан.
-
Өнөөдрийг хүртэл би 50 дах зочид болох
Киви гэр бүлтэйгээ холбоотой байдаг.
-
(Алга ташилт)
-
500 гаруй зочдоо өгөөмөр, найрсаг
зангаараа угтан авсны хүчинд л
-
миний энэ амьдрал ингэж сайхнаар
өөрчлөгдөж байгаа юм.
-
Орос, Япон зочид, манайд ирсэн хүн бүрээр
яг энэ дэлгэцний ард гарч
-
байгаа "Баярлалаа" гэсэн үгийг эх хэл
дээр нь бичүүлж авсан
-
сэтгэгдлийн дэвтрийн хуудаснаас
та бүхэнтэй хуваалцлаа.