Return to Video

Бид дараагийн тархалтанд бэлэн биш

  • 0:06 - 0:07
    Намайг бага байхад
  • 0:07 - 0:10
    бидний хамгийн их айдаг зүйл бол
  • 0:10 - 0:12
    цөмийн дайн байлаа.
  • 0:12 - 0:15
    Тиймээс бид байрныхаа зооринд
    нуувч хамгаалалт хийж,
  • 0:15 - 0:18
    лаазалсан хоол, ус нөөцөлж байлаа.
  • 0:18 - 0:20
    Хэрвээ цөмийн дайн эхэлбэл,
  • 0:20 - 0:22
    бид доош бууж,
  • 0:22 - 0:23
    нуувч хамгаалалтдаа орж,
  • 0:23 - 0:26
    нөөц хүнсээрээ хооллох ёстой байв.
    (Инээд)
  • 0:26 - 0:30
    Тэгвэл өнөөгийн
    дэлхийн хэмжээний гамшигт аюул
  • 0:30 - 0:32
    үүнээс огт өөр болсон байна.
  • 0:32 - 0:36
    Огт эсрэгээрээ ийм болсон байна.
  • 0:36 - 0:38
    Дараагийн арван жилүүдэд
  • 0:38 - 0:40
    хэдэн арван сая хүний амийг
  • 0:40 - 0:42
    авч одож мэдэх аюул занал
  • 0:42 - 0:45
    халдварт вирус байх магадлал
    илүү өндөр болсон.
  • 0:45 - 0:48
    Дайны хор уршгаас илүү.
  • 0:48 - 0:50
    Пуужин зэвсэг биш.
  • 0:50 - 0:51
    Микроб.
  • 0:51 - 0:53
    Тэгвэл үүний шалтгаан нь,
  • 0:53 - 0:56
    бид цөмийн дайны аюулаас хамгаалахын тулд
  • 0:56 - 0:58
    маш их хөрөнгө зарсан бол,
  • 0:58 - 1:01
    үнэндээ халдварт тахлаас сэргийлэх системд
  • 1:01 - 1:04
    төдийлөн ихийг зарцуулсангүй.
  • 1:04 - 1:08
    Бид дараагийн тахалд бэлэн биш байна.
  • 1:08 - 1:10
    Эболаг хараад үз л дээ.
  • 1:10 - 1:12
    Та бүхнийг өдөр бүр сонин хэвлэлээр
  • 1:12 - 1:14
    тахалтай холбоотой таагүй мэдээ
  • 1:14 - 1:16
    уншиж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.
  • 1:16 - 1:18
    Энэ бүх мэдээлэл дундаас
  • 1:18 - 1:20
    халдвартай хэрхэн тэмцэж буйг
  • 1:20 - 1:23
    анхааралтайгаар судалж үзлээ.
  • 1:23 - 1:26
    Тэгтэл аюул учраад буйн гол шалтгаан нь
  • 1:26 - 1:30
    асуудлыг шийдвэрлэх систем
    муу ажиллаж байгаад бус,
  • 1:30 - 1:34
    харин ч эсрэгээрээ хамгаалах систем огт
    байхгүй байгаад оршиж байна.
  • 1:34 - 1:39
    Үнэндээ, хамгийн чухал хүчин зүйлс
    илэрхий байхгүй байна.
  • 1:39 - 1:41
    Бидэнд тахлыг тодорхойлж,
  • 1:41 - 1:45
    цаг хүрээг нь үнэн бодитоор дамжуулж хэлэх
  • 1:45 - 1:47
    тахал судлаачид огт байсангүй.
  • 1:47 - 1:50
    Гамшгийн мэдээ сонинд нийтлэгдэв.
  • 1:50 - 1:53
    Нэгдүгээрт мэдээ онлайнаар олны хүртээл
    болох хүртлээ хугацаа алдсан.
  • 1:53 - 1:55
    Мөн бодит байдлаас хол зөрүүтэй байлаа.
  • 1:55 - 1:58
    Бидэнд илгээх эмчилгээний баг байсангүй.
  • 1:58 - 2:00
    Бидэнд хүн бэлдэх арга зам байсангүй.
  • 2:00 - 2:03
    "Médecins Sans Frontières" байгууллага
  • 2:03 - 2:05
    сайн дурынхан элсүүлэх тал дээр
  • 2:05 - 2:06
    сайн ажиллаж байна.
  • 2:06 - 2:09
    Гэвч бид мянга мянган эмч илгээх ёстой
  • 2:09 - 2:12
    цаг хугацаанаас маш их хоцорч байна.
  • 2:12 - 2:15
    Өргөн цар хүрээ хамарсан тахалд хэдэн зуу,
  • 2:15 - 2:19
    мянган мянган эмч шаардлагатай байна.
  • 2:20 - 2:25
    Тэнд тохирсон эмчилгээ хийх чадвартай
    нэг ч хүн байсангүй.
  • 2:25 - 2:27
    Хэн ч оношлогоог анхаарч харсангүй.
  • 2:27 - 2:30
    Ямар багаж хэрэгсэл ашиглах ёстойг
    мэддэг хүн байсангүй.
  • 2:30 - 2:34
    Энгийн жишээ авахад, амьд үлдэгсдийн
    цусны дээжийг авч боловсруулан,
  • 2:34 - 2:39
    тэднийг хамгаалах ёстой хүмүүст
    илгээх боломж байж л байсан.
  • 2:39 - 2:42
    Гэтэл энэ алхмыг ч огт хийсэнгүй.
  • 2:42 - 2:44
    Энд маш олон дутагдал байсан.
  • 2:44 - 2:48
    Энэ бол дэлхий нийтийн алдаа.
  • 2:48 - 2:54
    Тахлыг хянах төслийг САНХҮҮЖҮҮЛЭГЧИД,
    миний хэлсэн зүйлсэд огт анхаарсангүй.
  • 2:55 - 2:58
    Тэгвэл кинонд энэ арай л өөрөөр гардаг.
  • 2:58 - 3:01
    Олон царайлаг халдвар судлаачид
  • 3:01 - 3:03
    аюул осолд хэзээд бэлэн
    (Инээлдэв)
  • 3:03 - 3:06
    тэгээд нисч очоод л хүмүүсийг авардаг.
  • 3:06 - 3:10
    Харамсалтай нь зөвхөн дэлгэцийн цаана.
  • 3:10 - 3:14
    Энэ бэлтгэлгүй байдал дараагийн тахлыг
  • 3:14 - 3:18
    Эболагаас илүү гамшигт байдалд хүргэнэ.
  • 3:18 - 3:24
    Эболагийн энэ жилийн өсөлтийг харцгаая.
  • 3:24 - 3:27
    Бараг 10,000 хүн нас барсан байна.
  • 3:27 - 3:32
    Эдгээр тохиолдлууд бараг бүгд
    баруун африкийн 3 улсад бүртгэгдсэн.
  • 3:32 - 3:34
    Харин цаашид тархаагүйн 3 шалтгаан бий.
  • 3:34 - 3:39
    Эхнийх нь зуу зуун эрүүл мэндийн
    ажилтнуудын баатарлаг хүчин зүтгэл.
  • 3:39 - 3:42
    Тэд хүмүүсийг олж,
    халдварыг тархахаас хамгаалсан.
  • 3:42 - 3:45
    Хоёр дахь нь, вирусын өөрийн шинж чанар.
  • 3:45 - 3:48
    Эбола вирус агаараар халдварладаггүй.
  • 3:48 - 3:50
    Халдвар авсан хүн ихэнхдээ хүндээр өвдөж,
  • 3:50 - 3:53
    орноосоо босох чадваргүй болдог.
  • 3:54 - 3:58
    Гурав дахь нь,
    тахал төв суурин газруудад хүрээгүй.
  • 3:58 - 4:00
    Эдгээр нь зөвхөн аз тохиосон хэрэг.
  • 4:00 - 4:02
    Хэрвээ олон төв суурин газар хүрсэн бол,
  • 4:02 - 4:06
    дээрх тоо илүү олон болох байлаа.
  • 4:06 - 4:09
    Дараагийн удаад бидэнд
    аз тохиохгүй л болов уу.
  • 4:09 - 4:14
    Халдвар авсан ч эхэн үедээ
    мэдэхгүй байж болно.
  • 4:14 - 4:18
    Онгоцонд сууж, дэлгүүр ч хэсэж болно.
  • 4:18 - 4:21
    Энэ вирусын гарал нь Эбола шиг байгалийн
    шалтгаантай ч байж болно.
  • 4:21 - 4:23
    Эсвэл био терроризм ч байж мэднэ.
  • 4:23 - 4:27
    Энэ нөхцөл байдлыг 1000 дахин муутгах ч
    хүчин зүйлс бий.
  • 4:27 - 4:33
    Тэгвэл агаараар дамждаг вирусыг
    авч үзье л дээ.
  • 4:33 - 4:38
    1918 онд болсон "Испанийн хамрын ханиад".
  • 4:38 - 4:40
    Тэгвэл ийм зүйл болно.
  • 4:40 - 4:44
    Энэ тахал дэлхий даяар маш хурдан тархана.
  • 4:44 - 4:48
    Энэ тахлаар 30 сая хүн нас барсныг
    та нар сайн мэдэж байгаа.
  • 4:48 - 4:50
    Энэ бол ноцтой асуудал.
  • 4:50 - 4:52
    Бид анхаарлаа хандуулах ёстой.
  • 4:52 - 4:57
    Бид үүний эсрэг тэмцэх
    маш сайн систем бүтээж чадна.
  • 4:57 - 5:02
    Бидэнд маш хөгжсөн шинжлэх ухаан,
    технологи бий.
  • 5:02 - 5:05
    Бидэнд олон нийтээс мэдээллийг хурдан
    авч чадах, мөн түгээж чадах
  • 5:05 - 5:06
    гар утас байна.
  • 5:06 - 5:10
    Хүмүүсийн байрлал хөдөлгөөнийг тодорхойлж
    чадах хиймэл дагуулын зураг байна.
  • 5:10 - 5:13
    Өвчин үүсгэгчийн уг гарлыг тогтоож,
  • 5:13 - 5:16
    түүнээс хамгаалан, эм бэлдмэл,
    вакцин үйлдвэрлэж
  • 5:16 - 5:22
    гамшгийг бодитоор бууруулах хэмжээнд
    биологийн салбар хөгжөөд байгаа.
  • 5:22 - 5:24
    Бидэнд гамшигтай тэмцэх зэвсэг бий.
  • 5:24 - 5:28
    Зөвхөн үүнийг дэлхий нийтийн хэмжээнд
    системд оруулах л хэрэгтэй байна.
  • 5:28 - 5:30
    Бидэнд бэлэн байдал хэрэгтэй байна.
  • 5:30 - 5:33
    Бэлэн байхыг бидэнд сайтар заасан зүйл бол
  • 5:33 - 5:35
    миний бодлоор, дайн.
  • 5:35 - 5:39
    Цэргүүд хэзээд бэлэн байж,
    тулаанд орохоо хүлээж байдаг.
  • 5:39 - 5:42
    Бидэнд дайнд зориулж хураасан
    маш их хэмжээний нөөц бий.
  • 5:42 - 5:46
    НАТО-д маш хурдан даалгавар гүйцэтгэх
    явуулын нэгж бий.
  • 5:46 - 5:49
    НАТО өнөөг хүртэл маш олон
    дайны даалгавар гүйцэтгэсэн.
  • 5:49 - 5:50
    Тэд хангалттай бэлтгэгдсэн.
  • 5:50 - 5:53
    Тэд шатахуун хэрхэн зарцуулах,
    тээвэр зохицуулалт хийх,
  • 5:53 - 5:55
    радио суваг тохируулах талаар
    маш сайн мэдлэгтэй.
  • 5:55 - 5:57
    Тэд туйлын бэлэн байж чаддаг.
  • 5:57 - 6:01
    Бидэнд тахалтай тэмцэхэд
    эдгээр зүйлс л хэрэгтэй.
  • 6:01 - 6:03
    Хамгийн чухал зүйл юу вэ?
  • 6:03 - 6:09
    Нэгдүгээрт, дорой хөгжилтэй орнуудад
    хүчирхэг эрүүл мэндийн систем хэрэгтэй.
  • 6:09 - 6:12
    Эх аюулгүй амаржиж, хүүхдүүд бүгд
  • 6:12 - 6:14
    вакцинд хамрагдаж чаддаг байх ёстой.
  • 6:14 - 6:18
    Мөн тахлын тархалтыг
    урьтаж мэдэх боломжтой байх ёстой.
  • 6:18 - 6:20
    Бидэнд эмчилгээний бэлэн баг хэрэгтэй.
  • 6:20 - 6:23
    Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн,
    хэзээд бэлэн байж чадах
  • 6:23 - 6:26
    олон хүн, хүчирхэг баг хэрэгтэй.
  • 6:26 - 6:30
    Эдгээр эмчилгээний багийг цэргийн хүчинд
    дагалдуулан бэлдэх хэрэгтэй.
  • 6:30 - 6:34
    Цэргийн хүчний хурд хүч, аюулгүй болгох
    чадварын давуу талыг
  • 6:34 - 6:36
    эмчилгээтэй холбох хэрэгтэй.
  • 6:36 - 6:39
    Бидэнд дайны бэлтгэл сургууль биш,
  • 6:39 - 6:41
    тахлын бэлтгэл сургууль хэрэгтэй.
  • 6:41 - 6:44
    Тэгж байж бид хаана аюул байгааг
    харж сурна.
  • 6:44 - 6:49
    Тахлын сургуулилалтыг
    Америкт 2001 онд нэг удаа хэрэгжүүлсэн.
  • 6:49 - 6:50
    Харамсалтай амжилт олоогүй.
  • 6:50 - 6:54
    Тахал 1, хүмүүс 0.
    (Инээд)
  • 6:55 - 7:02
    Эцэст нь хэлэхэд вакцин, оношлогооны
    талбарт хүчирхэг судалгаа хэрэгтэй.
  • 7:02 - 7:05
    Бидэнд гаргасан амжилт бий,
    Адено хам шинжийн вирусын жишээ.
  • 7:05 - 7:08
    Маш хурдан хэрэгжсэн.
  • 7:09 - 7:13
    Яг одоогоор надад энэ төсөлд хэр хэмжээний
    төсөв орох талаар ойлголт алга.
  • 7:13 - 7:17
    Гэхдээ магадлалт хөнөөлтэй харьцуулахад
    энэ зардал маш бага байх нь тодорхой.
  • 7:17 - 7:21
    Дэлхийн хэмжээний тахал дэгдэхэд
    ойролцоогоор дэлхийн баялаг
  • 7:21 - 7:25
    3 триллион доллараар буурна гэсэн
    баримжааг Дэлхийн Банк гаргасан.
  • 7:25 - 7:29
    Дээрээс нь сая сая хүнээ алдах болно.
  • 7:29 - 7:33
    Энэхүү хөрөнгө оруулалт тахлын эсрэг
    зөвхөн бэлэн байх төдийгөөр зогсохгүй
  • 7:33 - 7:35
    олон чухал үр дүнг авчирч чадна.
  • 7:35 - 7:38
    Анхан шатны эмнэлгийн тусламж,
    судалгаа хөгжлийн төвийг сайжруулж
  • 7:38 - 7:41
    дэлхийн эрүүл мэндийн байдалд
    тэнцвэртэй байдлыг хангаж
  • 7:41 - 7:43
    илүү аюулгүй дэлхийг бүтээж чадна.
  • 7:43 - 7:47
    Үүнийг маш чухал асуудал гэж
    би бодож байна.
  • 7:47 - 7:49
    Гэхдээ бидэнд сандрах шаардлага байхгүй.
  • 7:49 - 7:53
    Бид лаазалсан хүнс нөөцлөх,
    нуувч зоориндоо орох хэрэггүй.
  • 7:53 - 7:58
    Гэхдээ бид яаравчлах хэрэгтэй.
    Цаг хугацаа бидний талд биш байна.
  • 7:58 - 8:03
    Үнэндээ Эболад ганцхан л эерэг зүйл байна.
  • 8:03 - 8:09
    Биднийг нойрноосоо сэрж,
    бэлэн байх ёстойг санууллаа.
  • 8:09 - 8:15
    Хэрвээ бид яг одооноос эхлэн бэлдвэл
    дараагийн аюулд бэлэн байж чадна.
  • 8:15 - 8:17
    Баярлалаа.
  • 8:17 - 8:20
    (Алга ташилт)
Title:
Бид дараагийн тархалтанд бэлэн биш
Speaker:
Билл Гэйтс
Description:

Мянга мянган эрүүл мэндийн ажилтнуудын тусламжтайгаар бид 2014 онд дэлхийгээ эбола вирусын халдвараас сэргийлж чадсан. Дээрээс нь бидэнд аз тохиосонд талархах ёстой. Бүх зүйл болоод өнгөрсний дараагаар бид юуг илүү сайн хийж чадах байснаа ойлгосон. Тиймээс Билл Гэйтс бидэнд санаа бодлоо бодитоор хэрэгжүүлж, вакцин судлалаас эхлүүлэн эрүүл мэндийн ажилтнуудын сургалт, хөгжил зэргийг эн тэргүүнд тавих цаг болсныг сануулж байна. Тэрээр "Бид огт сандрах хэрэггүй... Харин үргэлжлүүлэх л хэрэгтэй" гэж хэлсэн юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:32

Mongolian subtitles

Revisions