Return to Video

12 настай апп хөгжүүлэгч

  • 0:00 - 0:04
    Би үргэлж л компьютер болон технологийг
    бишрэн шүтдэг байсан.
  • 0:04 - 0:06
    Тэгээд би iPhone, iPod Touch,
    iPad-д зориулан
  • 0:06 - 0:08
    хэдэн аппликейшн хийсэн.
  • 0:08 - 0:11
    Өнөөдөр та бүхэнд хэдийг нь
    сонирхуулъя гэж бодлоо.
  • 0:11 - 0:13
    Миний анхны апп бол

  • 0:13 - 0:17
    таны ирээдүй ямар байхаас шалтгаалж
    өөр өөр өнгөтэй дэлхийг харуулдаг
  • 0:17 - 0:20
    Дэлхийн хувь тавилан нэртэй
    ирээдүйг зөгнөгч апп байсан юм.
  • 0:20 - 0:23
    Миний хамгийн дуртай бөгөөд
    хамгийн амжилт олсон апп бол
  • 0:23 - 0:27
    Бастин Жибэр
    (Инээд)
  • 0:27 - 0:31
    Энэ нь Жастин Бибэрийг цохих
    тоглоом байсан юм.
  • 0:31 - 0:33
    Үүнийг хийсэн шалтгаан бол
  • 0:33 - 0:37
    манай сургуульд олон хүн
    Жастин Бибэрийг үзэн яддаг байсан юм.
  • 0:37 - 0:40
    Тиймээс би үүнийг хийхээр шийдсэн.
  • 0:40 - 0:42
    Тэгээд би үүнийг програмчлах
    ажилдаа орсон.
  • 0:42 - 0:46
    Тэгээд 2010 оны амралтаас өмнө гаргасан.
  • 0:47 - 0:50
    Олон хүн надаас
    чи үүнийг яаж хийв ээ гэж асуудаг.
  • 0:50 - 0:53
    Ихэнх тохиолдолд ийм асуулт
    асуудаг хүн
  • 0:53 - 0:56
    өөрөө апп хийх сонирхолтой байдаг.
  • 0:56 - 0:58
    Өнөө цагт олон хүүхэд
    тоглоом тоглох дуртай болсон.
  • 0:58 - 1:01
    Гэвч одоо тэд үүнийг хийхийг хүсч байна.
  • 1:01 - 1:02
    Мэдээж хэцүү.
  • 1:02 - 1:04
    Учир нь тийм ч олон хүүхэд
  • 1:04 - 1:07
    програм зохиох аргыг
    хаанаас сурахаа мэддэггүй.
  • 1:07 - 1:10
    Хөлбөмбөг тоглож суръя гэвэл
    хөлбөмбөгийн баг руу очно.
  • 1:10 - 1:12
    Хийл тогломоор байвал
    хийлийн хичээлд сууна.
  • 1:12 - 1:15
    Харин апп зохионо гэвэл яах вэ?
  • 1:15 - 1:17
    Зарим эцэг эхчүүд багадаа
  • 1:17 - 1:19
    эдгээр зүйлсийг хийж үзсэн
    байх л даа.
  • 1:19 - 1:23
    Гэвч тийм ч их эцэг эх
    апп бичиж байгаагүй байх аа. (Инээд)
  • 1:23 - 1:25
    Чи апп зохиомоор байвал
    хаашаа очих ёстой вэ?
  • 1:25 - 1:28
    Тэгэхээр би үүний ингэж эхэлсэн.
  • 1:28 - 1:31
    Юун түрүүнд би
    олон програмын хэлнүүд дээр
  • 1:31 - 1:35
    код бичиж тэдгээр хэлүүдийг сурсан.
  • 1:35 - 1:39
    Жишээлбэл Пайтон, Си, Жава гэх мэт.
  • 1:39 - 1:42
    Тэр үед Apple компани
    iPhone-г гаргасан.
  • 1:42 - 1:45
    iPhone-ы програм хангамж
    хөгжүүлэх хэрэгсэл
  • 1:45 - 1:48
    мөн програм хөгжүүлэх бусад хэрэгслийн
    тусламжтайгаар
  • 1:48 - 1:52
    iPhone-д апп зохиож мөн програмчлах
    боломжтой болсон.
  • 1:53 - 1:56
    Энэ нээлт нь надад боломжоор дүүрэн
    шинэ ертөнцийг нээж өгсөн.
  • 1:56 - 1:59
    Програм хөгжүүлэх хэрэгслийг
    нилээд оролдсоны эцэст
  • 1:59 - 2:03
    би нилээн хэдэн апп болон
    зарим нэг туршилтын апп хийсэн.
  • 2:03 - 2:05
    Тэдгээрийн нэг нь Дэлхийн хувь тавилан
    байсан бөгөөд
  • 2:05 - 2:08
    App Store-д тавихад бэлэн болсон байсан.
  • 2:08 - 2:13
    Мөн би аав, ээжээрээ App Store-д
    апп тавихад шаарддаг
  • 2:13 - 2:15
    99 долларын төлбөрийг төлүүлэхээр ятгасан.
  • 2:16 - 2:19
    Тэд зөвшөөрч, би App Store-д
    өөрийн апп-ыг байршуулсан.
  • 2:20 - 2:22
    Би маш их сонирхол болон урам зоригийг
  • 2:22 - 2:24
    гэр бүлийнхэн, найзуудаасаа, багш нар
  • 2:24 - 2:26
    тэр ч байтугай
    Apple Store-ийнхнаас авч байсан.
  • 2:26 - 2:29
    Энэ нь надад том дэмжлэг
    болж байсан.
  • 2:29 - 2:32
    Би Стив Жобсоос маш их урам авч
  • 2:32 - 2:35
    сургуульдаа апп клуб нээсэн.
  • 2:37 - 2:41
    Багш нар ч үүнийг
    дэмжих хандлагатай байсан.
  • 2:41 - 2:44
    Сургуулийн ямар ч хүүхдэд нээлттэй бөгөөд
  • 2:44 - 2:46
    тэнд тэд нар хэрхэн
    апп зохиохыг сурах болно.
  • 2:46 - 2:51
    Энд би өөрийн туршлагыг
    бусдад хувааж чадна.
  • 2:52 - 2:53
    Зарим дүүрэгт
  • 2:53 - 2:57
    iPad-н туршилтын хөтөлбөр байдаг.
  • 2:58 - 3:00
    Надад түүний нэг хэсэг болох
    аз тохиосон юм.
  • 3:00 - 3:04
    Тэнд байсан нэг том сорилт бол
    iPad хэрхэн хэрэглэгдэх болон
  • 3:04 - 3:08
    iPad дээр ямар апп-ууд зохиох вэ
    гэсэн асуулт байлаа.
  • 3:08 - 3:11
    Тэгээд бид сургуулийн багш нараас
  • 3:11 - 3:14
    ямар төрлийн апп таалагддаг эсэхийг
    судалсан юм.
  • 3:14 - 3:16
    Бид апп-аа дотоодын дүүргүүд үнэгүй,
  • 3:16 - 3:20
    харин гадны дүүргүүдэд үнэтэй зарж
  • 3:20 - 3:23
    тэндээс олсон бүх мөнгөөрөө
  • 3:23 - 3:27
    дотоодын боловсролын санд өгөх болно.
  • 3:27 - 3:31
    Одоо цагт шавь нар нь багш нараасаа
  • 3:31 - 3:36
    илүү технологи мэддэг болжээ. (Инээд)
  • 3:38 - 3:43
    Тэгээд... (Инээд)
  • 3:43 - 3:48
    Уучлаарай. (Инээд)
  • 3:48 - 3:50
    Энэ нь багш нар болон
    сурган хүмүүжүүлэгч нарт
  • 3:50 - 3:55
    эдгээр нөөцийг танин мэдэх,
    зөвөөр ашиглах шаардлагатайг ойлгуулсан.
  • 3:56 - 4:00
    Би ирээдүйд юу хийх гэж байгаагаа хэлж
    өнөөдрийн яриагаа дуусгахыг хүслээ.
  • 4:00 - 4:05
    Юун түрүүнд би өшөө олон
    апп болон тоглоом бүтээмээр байна.
  • 4:05 - 4:09
    Би гуравдагч талын компанитай хамтран
    апп хийж байгаа.
  • 4:09 - 4:13
    Би андройд програм хөгжүүлэлт рүү
    ормоор байна.
  • 4:13 - 4:15
    Мөн би апп клубээ үргэлжлүүлж
  • 4:15 - 4:18
    хүүхдүүдэд мэдсэнээ бусдад түгээх
    олон арга замыг хайж олмоор байна.
  • 4:18 - 4:20
    Баярлалаа. (Алга ташилт)
Title:
12 настай апп хөгжүүлэгч
Speaker:
Томас Саурез
Description:

Ихэнх 12 настай хүүхдүүд видео тоглоом тоглох дуртай байдаг. Харин Томас Саурез нь хэрхэн тэдгээрийг бүтээхийг өөртөө заасан юм. Нүхнээс гарсан амьтанг цохиураар цохидог тоглоом шиг "Бастин Жибер" гэх апп-уудыг хөгжүүлсний дараа одоогоор сурсан мэдлэгээ ашиглан бусад хүүхдүүдэд хөгжүүлэгч болоход нь Томас тусалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:40
Indra Ganzorig approved Mongolian subtitles for A 12-year-old app developer
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for A 12-year-old app developer
Indra Ganzorig edited Mongolian subtitles for A 12-year-old app developer
Bilguun Bolormaa edited Mongolian subtitles for A 12-year-old app developer
Bilguun Bolormaa edited Mongolian subtitles for A 12-year-old app developer
Bilguun Bolormaa edited Mongolian subtitles for A 12-year-old app developer
Bilguun Bolormaa edited Mongolian subtitles for A 12-year-old app developer

Mongolian subtitles

Revisions