1 00:00:00,496 --> 00:00:04,176 Би үргэлж л компьютер болон технологийг бишрэн шүтдэг байсан. 2 00:00:04,176 --> 00:00:06,468 Тэгээд би iPhone, iPod Touch, iPad-д зориулан 3 00:00:06,468 --> 00:00:08,016 хэдэн аппликейшн хийсэн. 4 00:00:08,016 --> 00:00:10,560 Өнөөдөр та бүхэнд хэдийг нь сонирхуулъя гэж бодлоо. 5 00:00:10,560 --> 00:00:12,762 Миний анхны апп бол 6 00:00:12,762 --> 00:00:16,691 таны ирээдүй ямар байхаас шалтгаалж өөр өөр өнгөтэй дэлхийг харуулдаг 7 00:00:16,691 --> 00:00:20,480 Дэлхийн хувь тавилан нэртэй ирээдүйг зөгнөгч апп байсан юм. 8 00:00:20,480 --> 00:00:23,374 Миний хамгийн дуртай бөгөөд хамгийн амжилт олсон апп бол 9 00:00:23,374 --> 00:00:26,918 Бастин Жибэр (Инээд) 10 00:00:26,918 --> 00:00:30,517 Энэ нь Жастин Бибэрийг цохих тоглоом байсан юм. 11 00:00:31,187 --> 00:00:33,087 Үүнийг хийсэн шалтгаан бол 12 00:00:33,087 --> 00:00:36,837 манай сургуульд олон хүн Жастин Бибэрийг үзэн яддаг байсан юм. 13 00:00:36,957 --> 00:00:39,843 Тиймээс би үүнийг хийхээр шийдсэн. 14 00:00:39,843 --> 00:00:42,325 Тэгээд би үүнийг програмчлах ажилдаа орсон. 15 00:00:42,325 --> 00:00:45,657 Тэгээд 2010 оны амралтаас өмнө гаргасан. 16 00:00:46,517 --> 00:00:50,500 Олон хүн надаас чи үүнийг яаж хийв ээ гэж асуудаг. 17 00:00:50,500 --> 00:00:53,103 Ихэнх тохиолдолд ийм асуулт асуудаг хүн 18 00:00:53,103 --> 00:00:55,661 өөрөө апп хийх сонирхолтой байдаг. 19 00:00:55,661 --> 00:00:58,465 Өнөө цагт олон хүүхэд тоглоом тоглох дуртай болсон. 20 00:00:58,465 --> 00:01:00,525 Гэвч одоо тэд үүнийг хийхийг хүсч байна. 21 00:01:00,525 --> 00:01:02,026 Мэдээж хэцүү. 22 00:01:02,026 --> 00:01:04,083 Учир нь тийм ч олон хүүхэд 23 00:01:04,083 --> 00:01:07,029 програм зохиох аргыг хаанаас сурахаа мэддэггүй. 24 00:01:07,029 --> 00:01:09,601 Хөлбөмбөг тоглож суръя гэвэл хөлбөмбөгийн баг руу очно. 25 00:01:09,601 --> 00:01:12,228 Хийл тогломоор байвал хийлийн хичээлд сууна. 26 00:01:12,228 --> 00:01:14,549 Харин апп зохионо гэвэл яах вэ? 27 00:01:14,549 --> 00:01:16,591 Зарим эцэг эхчүүд багадаа 28 00:01:16,591 --> 00:01:18,521 эдгээр зүйлсийг хийж үзсэн байх л даа. 29 00:01:18,521 --> 00:01:22,668 Гэвч тийм ч их эцэг эх апп бичиж байгаагүй байх аа. (Инээд) 30 00:01:22,668 --> 00:01:25,117 Чи апп зохиомоор байвал хаашаа очих ёстой вэ? 31 00:01:25,117 --> 00:01:28,348 Тэгэхээр би үүний ингэж эхэлсэн. 32 00:01:28,348 --> 00:01:31,354 Юун түрүүнд би олон програмын хэлнүүд дээр 33 00:01:31,354 --> 00:01:34,528 код бичиж тэдгээр хэлүүдийг сурсан. 34 00:01:35,458 --> 00:01:39,405 Жишээлбэл Пайтон, Си, Жава гэх мэт. 35 00:01:39,405 --> 00:01:42,258 Тэр үед Apple компани iPhone-г гаргасан. 36 00:01:42,258 --> 00:01:45,140 iPhone-ы програм хангамж хөгжүүлэх хэрэгсэл 37 00:01:45,140 --> 00:01:48,416 мөн програм хөгжүүлэх бусад хэрэгслийн тусламжтайгаар 38 00:01:48,416 --> 00:01:51,994 iPhone-д апп зохиож мөн програмчлах боломжтой болсон. 39 00:01:52,714 --> 00:01:55,941 Энэ нээлт нь надад боломжоор дүүрэн шинэ ертөнцийг нээж өгсөн. 40 00:01:55,941 --> 00:01:58,954 Програм хөгжүүлэх хэрэгслийг нилээд оролдсоны эцэст 41 00:01:58,954 --> 00:02:02,563 би нилээн хэдэн апп болон зарим нэг туршилтын апп хийсэн. 42 00:02:02,563 --> 00:02:05,330 Тэдгээрийн нэг нь Дэлхийн хувь тавилан байсан бөгөөд 43 00:02:05,330 --> 00:02:08,154 App Store-д тавихад бэлэн болсон байсан. 44 00:02:08,154 --> 00:02:12,586 Мөн би аав, ээжээрээ App Store-д апп тавихад шаарддаг 45 00:02:12,586 --> 00:02:15,102 99 долларын төлбөрийг төлүүлэхээр ятгасан. 46 00:02:15,912 --> 00:02:19,393 Тэд зөвшөөрч, би App Store-д өөрийн апп-ыг байршуулсан. 47 00:02:20,063 --> 00:02:22,018 Би маш их сонирхол болон урам зоригийг 48 00:02:22,018 --> 00:02:24,130 гэр бүлийнхэн, найзуудаасаа, багш нар 49 00:02:24,130 --> 00:02:26,490 тэр ч байтугай Apple Store-ийнхнаас авч байсан. 50 00:02:26,490 --> 00:02:28,750 Энэ нь надад том дэмжлэг болж байсан. 51 00:02:28,750 --> 00:02:32,322 Би Стив Жобсоос маш их урам авч 52 00:02:32,322 --> 00:02:35,061 сургуульдаа апп клуб нээсэн. 53 00:02:36,601 --> 00:02:41,114 Багш нар ч үүнийг дэмжих хандлагатай байсан. 54 00:02:41,114 --> 00:02:43,663 Сургуулийн ямар ч хүүхдэд нээлттэй бөгөөд 55 00:02:43,663 --> 00:02:46,042 тэнд тэд нар хэрхэн апп зохиохыг сурах болно. 56 00:02:46,042 --> 00:02:50,522 Энд би өөрийн туршлагыг бусдад хувааж чадна. 57 00:02:51,622 --> 00:02:53,242 Зарим дүүрэгт 58 00:02:53,242 --> 00:02:57,228 iPad-н туршилтын хөтөлбөр байдаг. 59 00:02:57,948 --> 00:03:00,243 Надад түүний нэг хэсэг болох аз тохиосон юм. 60 00:03:00,243 --> 00:03:04,266 Тэнд байсан нэг том сорилт бол iPad хэрхэн хэрэглэгдэх болон 61 00:03:04,266 --> 00:03:07,714 iPad дээр ямар апп-ууд зохиох вэ гэсэн асуулт байлаа. 62 00:03:07,714 --> 00:03:11,004 Тэгээд бид сургуулийн багш нараас 63 00:03:11,004 --> 00:03:13,762 ямар төрлийн апп таалагддаг эсэхийг судалсан юм. 64 00:03:13,762 --> 00:03:16,275 Бид апп-аа дотоодын дүүргүүд үнэгүй, 65 00:03:16,275 --> 00:03:20,170 харин гадны дүүргүүдэд үнэтэй зарж 66 00:03:20,170 --> 00:03:23,367 тэндээс олсон бүх мөнгөөрөө 67 00:03:23,367 --> 00:03:26,882 дотоодын боловсролын санд өгөх болно. 68 00:03:26,882 --> 00:03:31,426 Одоо цагт шавь нар нь багш нараасаа 69 00:03:31,426 --> 00:03:36,314 илүү технологи мэддэг болжээ. (Инээд) 70 00:03:38,068 --> 00:03:42,931 Тэгээд... (Инээд) 71 00:03:42,931 --> 00:03:47,536 Уучлаарай. (Инээд) 72 00:03:47,536 --> 00:03:50,381 Энэ нь багш нар болон сурган хүмүүжүүлэгч нарт 73 00:03:50,381 --> 00:03:54,533 эдгээр нөөцийг танин мэдэх, зөвөөр ашиглах шаардлагатайг ойлгуулсан. 74 00:03:56,283 --> 00:04:00,485 Би ирээдүйд юу хийх гэж байгаагаа хэлж өнөөдрийн яриагаа дуусгахыг хүслээ. 75 00:04:00,485 --> 00:04:04,849 Юун түрүүнд би өшөө олон апп болон тоглоом бүтээмээр байна. 76 00:04:04,849 --> 00:04:08,741 Би гуравдагч талын компанитай хамтран апп хийж байгаа. 77 00:04:08,741 --> 00:04:12,659 Би андройд програм хөгжүүлэлт рүү ормоор байна. 78 00:04:12,659 --> 00:04:15,125 Мөн би апп клубээ үргэлжлүүлж 79 00:04:15,125 --> 00:04:18,333 хүүхдүүдэд мэдсэнээ бусдад түгээх олон арга замыг хайж олмоор байна. 80 00:04:18,333 --> 00:04:20,312 Баярлалаа. (Алга ташилт)