Return to Video

Tesla, SpaceX, SolarCity-ийн гол санаа

  • 0:00 - 0:03
    Крис Андерсон: Илон, ямар гээчийн
    том мөрөөдөл
  • 0:03 - 0:06
    чамайг автомашины салбарт татаж,
  • 0:06 - 0:09
    бүхэлдээ цахилгаанаар ажилладаг
    машин бүтээхэд хүргэв?
  • 0:09 - 0:12
    Илон Маск: Намайг их сургуульд
    байхад үеэс үүдэлтэй.
  • 0:12 - 0:15
    Дэлхий болон хүмүүсийн ирээдүйд
  • 0:15 - 0:18
    хүчтэй нөлөө үзүүлэх асуудлуудын
    талаар боддог байлаа.
  • 0:18 - 0:20
    Миний бодлоор бидэнд найдвартай унаа,
  • 0:20 - 0:23
    бас тогтвортой эрчим хүчний
    үйлдвэрлэл хэрэгтэй.
  • 0:23 - 0:26
    Тогтвортой эрчим хүчний асуудал бол
  • 0:26 - 0:27
    байгаль орчноос тусдаа,
  • 0:27 - 0:30
    энэ зуунд бидний шийдвэрлэх шаардлагатай
    хамгийн том асуудал.
  • 0:30 - 0:33
    Нүүрстөрөгчийн давхар исэл байгаль орчинд
    сайн нөлөөтэй байгаад ч
  • 0:33 - 0:36
    нүүрстөрөгч хүртэл
    хэзээ нэг цагт дуусах учраас
  • 0:36 - 0:40
    бидэнд тогтвортой арга шийдэл хэрэгтэй.
  • 0:40 - 0:46
    КА: Америкийн цахилгааны ихэнхийг
    хатуу түлш шатааж гаргаж авдаг.
  • 0:46 - 0:51
    Харин цахилгаанаар ажилладаг
    машин яагаад илүү дээр гарц гэж?
  • 0:51 - 0:54
    ИМ: Зөв л дөө. Үүнд хоёр хариулт байна.
  • 0:54 - 0:56
    Нэгт, яг адилхан эх үүсвэрээс түлш авч
    эрчим хүч үйлдвэрлэн
  • 0:56 - 0:59
    цахилгаан машинуудыг
    цэнэглэж байгаа ч гэсэн
  • 0:59 - 1:01
    энэ нь илүү дээр.
  • 1:01 - 1:03
    Нүүрстөрөгчөөс гаргадаг
  • 1:03 - 1:06
    хамгийн түгээмэл түлш болох байгалийн хийг
  • 1:06 - 1:09
    General Electric компаны
    хамгийн сүүлийн үеийн
  • 1:09 - 1:11
    байгалийн хийн турбинд шатаахад
  • 1:11 - 1:13
    60 хувийн үр ашигтай.
  • 1:13 - 1:16
    Харин үүнийг дотоод шаталтын
    хөдөлгүүртэй машинд хийхэд
  • 1:16 - 1:18
    20 орчим хувийн үр ашигтай.
  • 1:18 - 1:19
    Учир нь суурин эрчим хүчний үйлдвэрт
  • 1:19 - 1:22
    жин, багтаамжаараа илүү
  • 1:22 - 1:23
    зүйл бий болгох боломжтой.
  • 1:23 - 1:25
    Хаягдлыг ашиглан
  • 1:25 - 1:26
    уурын турбин ажиллуулж
  • 1:26 - 1:28
    хоёрдагч эрчим хүчний эх үүсвэртэй болно.
  • 1:28 - 1:32
    Дамжуулалтын алдагдлыг тооцож үзэн,
    бас яг ижил түлшний эх үүсвэр ашигласан ч
  • 1:32 - 1:35
    цахилгаан машин цэнэглэсний дараа
  • 1:35 - 1:38
    үйлдвэрт шатаах нь хоёр дахин илүү.
  • 1:38 - 1:40
    КА: Энэ илүү үр ашигтай.
  • 1:40 - 1:41
    ИМ: Тэгэлгүй яахав.
  • 1:41 - 1:44
    Нөгөө талаас эрчим хүч, цахилгаан
  • 1:44 - 1:47
    тогтвортой үйлдвэрлэх арга зам
    зайлшгүй шаардлагатай.
  • 1:47 - 1:51
    Нэгэнт цахилгааны тогтвортой үйлдвэрлэлийн
    асуудлыг шийдэх хэрэгтэй тул
  • 1:51 - 1:53
    цахилгаан машин бол
  • 1:53 - 1:56
    хамгийн тохиромжтой
    тээврийн хэрэгсэл.
  • 1:56 - 1:58
    КА: Энд Тесла машиныг угсарч байгаа
  • 1:58 - 2:00
    хэдэн бичлэг байна.
  • 2:00 - 2:03
    Эхний бичлэгийг тавихгүй юу?
  • 2:03 - 2:07
    Энэ үйл явцад ямар шинэлэг зүйл байгаа вэ?
  • 2:07 - 2:11
    ИМ: Тэгэлгүй яахав.
    Цахилгаан тээврийн хэрэгслийг
  • 2:11 - 2:13
    бүтээх явцыг түргэсгэх тухай ярихаас өмнө
  • 2:13 - 2:16
    бүх тээврийн хэрэгсэл цахилгаан
    болно гэдгийг хэлэх хэрэгтэй.
  • 2:16 - 2:21
    Пуужингаас бусад нь.
    (Инээд)
  • 2:21 - 2:23
    Ньютоны гуравдугаар хуулийг
    зөрчих ямар ч боломжгүй.
  • 2:23 - 2:27
    Гол нь цахилгаан машин бүтээх явцыг
  • 2:27 - 2:28
    хэрхэн түргэсгэх вэ гэдэг л байна.
  • 2:28 - 2:31
    Машины хувьд энерги зарцуулалт
  • 2:31 - 2:33
    илүү үр ашигтай болох ёстой.
  • 2:33 - 2:35
    Энэ гайхалтай хөнгөн болгоно гэсэн үг.
  • 2:35 - 2:37
    Энэ машин бол эх бие болон
  • 2:37 - 2:39
    явах эд ангийг нь дан
    хөнгөн цагаанаар хийсэн
  • 2:39 - 2:40
    Хойд Америкийн цорын ганц машин.
  • 2:40 - 2:43
    Үнэндээ энэ машин маш том зайтай ч гэсэн
  • 2:43 - 2:47
    илүү хөнгөн болгохын тулд пуужингийн
    зохион бүтээх техник их ашигласан.
  • 2:47 - 2:49
    Мөн адил хэмжээтэй машинууд дотроо
  • 2:49 - 2:51
    хамгийн бага үрэлтийн
    коэффициенттэй.
  • 2:51 - 2:54
    Үүний үр дүнд энерги зарцуулалт
    маш бага болж
  • 2:54 - 2:56
    өрсөлдөхүйц үзүүлэлт бүхий
  • 2:56 - 2:59
    хамгийн сүүлийн үеийн зайтай болсон.
  • 2:59 - 3:02
    400 гаруй км зам туулах чадвартай.
  • 3:02 - 3:05
    КА: Өөрөөр хэлбэл тооцооллоор
  • 3:05 - 3:07
    энэ зай маш хүнд боловч
  • 3:07 - 3:10
    хөнгөн эх биетэй хослуулсан учраас
  • 3:10 - 3:12
    энергиэ гайхалтай үр ашигтай зарцуулна.
  • 3:12 - 3:15
    ИМ: Яг тийм. Зайны хүнд жингийн
    дутагдлыг нөхөхийн тулд
  • 3:15 - 3:17
    бусад хэсэг нь хөнгөн байх ёстой.
  • 3:17 - 3:20
    Хурдны үзүүлэлтийг сайжруулахын тулд
    үрэлтийн коэффициент бага байна.
  • 3:20 - 3:23
    S загварын хэрэглэгчид
  • 3:23 - 3:25
    өндөр үзүүлэлт гаргах гэж
  • 3:25 - 3:27
    хоорондоо бүр өрсөлддөг.
  • 3:27 - 3:31
    Миний сонссоноор нэг удаагийн
    цэнэглэлтээр 676 км явсан.
  • 3:31 - 3:34
    КА: Энд байгаа Бруно Баудэн
    дээд амжилтыг эвдсэн.
  • 3:34 - 3:36
    ИМ: Баяр хүргэе!
  • 3:36 - 3:38
    КА: Энэ сайн мэдээ.
    Харин муу мэдээ гэвэл
  • 3:38 - 3:41
    тогтмол 30 км/ц хурдтай явснаас болоод
  • 3:41 - 3:45
    цагдаа зогсоосон.
    (Инээд)
  • 3:45 - 3:48
    ИМ: Ердийн нөхцөлд
  • 3:48 - 3:51
    100 км/ц хурдтай явбал
  • 3:51 - 3:53
    400 км туулна.
  • 3:53 - 3:56
    Энэ бол боломжтой үзүүлэлт.
  • 3:56 - 3:57
    КА: Тесла машин мөсөн дээр явдаг
  • 3:57 - 3:59
    дараагийн бичлэгийг үзэцгээе.
  • 3:59 - 4:02
    Нью-Йорк Таймс-тай огт холбоогүй шүү.
  • 4:02 - 4:04
    Ийм машиныг жолоодоход юу хамгийн их
  • 4:04 - 4:06
    гайхшрал төрүүлсэн бэ?
  • 4:06 - 4:07
    ИМ: Цахилгаан машин бүтээх үед
  • 4:07 - 4:10
    түүний мэдрэг чанар нь
    маш өндөр байсан.
  • 4:10 - 4:12
    Бидний хүссэн зүйл бол
    хүмүүсийг машинтайгаа
  • 4:12 - 4:15
    бодол санаагаараа нэгдмэл байлгах.
  • 4:15 - 4:18
    Машинтайгаа яг л нэг хүн шиг байж
  • 4:18 - 4:22
    хурдаа авах үед нь үүнийг
    мэдрүүлэхийг зорьсон.
  • 4:22 - 4:24
    Машиных нь мэдрэхүй хөгжсөн юм шиг.
  • 4:24 - 4:26
    Цахилгаан машины мэдрэгч нь
    үүнийг боломжтой болгоно.
  • 4:26 - 4:28
    Бензинээр явдаг машинд энэ боломжгүй.
  • 4:28 - 4:30
    Энэ маш том ялгаа нь гэж боддог.
  • 4:30 - 4:33
    Хүмүүс ч туршилтаар унаж үзэхдээ ойлгодог.
  • 4:33 - 4:37
    КА: Энэ маш сайхан боловч үнэтэй машин.
  • 4:37 - 4:42
    Ер нь хэрэглээнд өргөнөөр
    нэвтрэх болов уу?
  • 4:42 - 4:45
    ИМ: Тэгэлгүй яахав. Tesla компаны зорилго
  • 4:45 - 4:47
    гурван шатлал бүхий үйл явц байсаар ирсэн.
  • 4:47 - 4:51
    Эхний шат цөөн тооны өндөр үнэтэй,
  • 4:51 - 4:54
    хоёр дахь нь арай илүү тооны
    дундаж үнэтэй,
  • 4:54 - 4:56
    гурав дах нь хямд үнэтэй
    олон тооны машин үйлдвэрлэх.
  • 4:56 - 4:58
    Одоо хоёр дах үе дээрээ явж байна.
  • 4:58 - 5:01
    Бид 100 мянган долларын спорт загварын
    Роудстер машин хийж байсан.
  • 5:01 - 5:04
    Дараа нь 50 мянган доллараас
    дээш үнэтэй S загварыг гаргасан.
  • 5:04 - 5:06
    3-4 жилийн дараа гаргах
  • 5:06 - 5:08
    гурав дах үеийн машин
  • 5:08 - 5:11
    30 мянган долларын үнэтэй байна.
  • 5:11 - 5:13
    Шинэ технологи нэвтрүүлж
  • 5:13 - 5:15
    хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэхийн тулд
  • 5:15 - 5:18
    ихэвчлэн ялгаатай гурван загвар гаргадаг.
  • 5:18 - 5:20
    Бид ахицтай ажиллаж
  • 5:20 - 5:23
    зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй байгаа.
  • 5:23 - 5:25
    КА: Хэрвээ гэр, ажил хоёр чинь
    ойрхон бол
  • 5:25 - 5:29
    явж ирээд гэртээ цэнэглэнэ.
  • 5:29 - 5:33
    Харин орон даяар цэнэглэх зогсоол
    тийм ч олон байхгүй.
  • 5:33 - 5:36
    Олон байгуулагдана гэж
  • 5:36 - 5:38
    итгэлтэй хэлж чадах уу?
  • 5:38 - 5:41
    ИМ: Яг үнэндээ хүмүүсийн бодож байгаагаас
  • 5:41 - 5:43
    хамаагүй олон цэнэглэх газар бий.
  • 5:43 - 5:46
    Tesla компани "Хурдан Цэнэглэх технологи"
  • 5:46 - 5:48
    гэх зүйл шинээр хөгжүүлж байгаа юм.
  • 5:48 - 5:51
    Та S Загварын машин худалдаж авбал
  • 5:51 - 5:53
    насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй.
  • 5:53 - 5:55
    Үүнийг тийм ч олон хүн мэддэггүй.
  • 5:55 - 5:58
    Калифорни, Невада муж,
  • 5:58 - 6:01
    мөн зүүн эрэгт Бостоноос
    Вашингтон хүртэл газрыг
  • 6:01 - 6:03
    хамарсан байгаа.
  • 6:03 - 6:04
    Оны сүүл гэхэд хүмүүс
  • 6:04 - 6:06
    ердийнхөөс тав дахин хурдан цэнэглэдэг
  • 6:06 - 6:09
    энэхүү сүлжээг ашиглан
  • 6:09 - 6:12
    Лос Анжелосоос Нью-Йорк хүртэл
    явах боломжтой болно.
  • 6:12 - 6:17
    Хамгийн гол нь туулсан зам болон
  • 6:17 - 6:20
    нийт зогссон тооны харьцааг
    6-7 байлгах хэрэгтэй.
  • 6:20 - 6:22
    Жишээ нь, 3 цаг явсан бол
  • 6:22 - 6:23
    20-30 минут зогсоно.
  • 6:23 - 6:26
    Учир нь ердийн үед ийм
    хугацаатай зогсолт хийдэг.
  • 6:26 - 6:28
    Та өглөө есөн цагт аяллаа эхэлсэн байхад
  • 6:28 - 6:31
    үд дунд хоол идэх, бие засах өрөө орох,
  • 6:31 - 6:32
    кофе уухаар зогсоод цааш явна.
  • 6:32 - 6:36
    КА: Хэрэглэгчдэд машинаа бүрэн цэнэглэхэд
    нэг цаг шаардлагатай гэсэн үг үү?
  • 6:36 - 6:40
    Энэ байдаг л зүйл, аравхан минут болоод
    хөдөлнө гэж бодсоны хэрэггүй гэж үү?
  • 6:40 - 6:42
    Нэг цаг хүлээх хэрэгтэй ч
    сайн мэдээ гэвэл
  • 6:42 - 6:44
    та эх дэлхийгээ аврахад
    хувь нэмрээ оруулна.
  • 6:44 - 6:46
    Нэмж хэлэхэд цахилгаанаар
    цэнэглэхэд үнэгүй.
  • 6:46 - 6:49
    ИМ: Үнэндээ хүмүүс нэг цаг биш,
  • 6:49 - 6:51
    20-30 минут л зогсоно.
  • 6:51 - 6:56
    Болж өгвөл 255-270 орчим км яваад
  • 6:56 - 6:59
    хагас цаг зогсоод
  • 6:59 - 7:02
    цааш хөдлөх нь тохиромжтой.
  • 7:02 - 7:06
    Энэ аливаа аяллын ердийн хэмнэл.
  • 7:06 - 7:10
    КА: Тэгэхээр энэ бол чиний
    ажлын нэгээхэн хэсэг.
  • 7:10 - 7:13
    Чи бас SolarCity нарны эрчим хүчний
    компанид ажилладаг.
  • 7:13 - 7:15
    Ямар онцлогтой вэ?
  • 7:15 - 7:17
    ИМ: Миний түрүүн хэлсэнчлэн,
  • 7:17 - 7:21
    тогтвортой цахилгааны эх үүсвэр,
  • 7:21 - 7:23
    мөн хэрэглээ хэрэгтэй.
  • 7:23 - 7:27
    Цахилгаан гаргах хамгийн гол арга бол
  • 7:27 - 7:29
    нарны эрчим хүч байна гэдэгт би итгэдэг.
  • 7:29 - 7:31
    Энэ бол шууд бус хайлшийн арга.
  • 7:31 - 7:35
    Тэнгэрт бидэнд нар гэдэг хайлшийн
    аварга том эх үүсвэр байна.
  • 7:35 - 7:38
    Тэр энергиэс бага зэргийг л хүн төрөлхтний
  • 7:38 - 7:40
    соёл иргэншлийн төлөө ашиглана.
  • 7:40 - 7:43
    Дэлхий аль хэдийн, бүхэлдээ
    нарны эрчим хүчээр
  • 7:43 - 7:46
    ажилладаг гэдгийг ихэнх хүмүүс
    мэддэг ч үүнийг ухаараагүй байдаг.
  • 7:46 - 7:49
    Хэрвээ нар байгаагүй бол
    бид Кэлвиний -270 хэмийн хүйтэнд
  • 7:49 - 7:51
    зүгээр нэг хөлдүү мөсөн
    бөмбөлөг байх байсан.
  • 7:51 - 7:55
    Хур тунадасны систем
    бүхэлдээ нарны хүчээр ажилладаг.
  • 7:55 - 7:58
    Экологийн систем бас
    нарны хүчээр ажилладаг.
  • 7:58 - 8:00
    КА: Хэдэн мянган жилийн хэмжээтэй
  • 8:00 - 8:02
    тэнцэх нарны эрчим хүчийг
  • 8:02 - 8:04
    3,8 литр шатахуунд багтаасан байдаг.
  • 8:04 - 8:07
    Тиймээс яг одоо тооцооллоор нарны
    эрчим хүчний тухай ярих,
  • 8:07 - 8:10
    мөн байгалийн хийтэй
    өрсөлдөхөд хэцүү.
  • 8:10 - 8:14
    Яаж үүнийг бизнес болгох вэ?
  • 8:14 - 8:17
    ИМ: Нарны эрчим хүч бүгдийг нь
    дийлнэ гэдэгт би итгэлтэй байна.
  • 8:17 - 8:21
    Байгалийн хийг ч мөн адил.
  • 8:21 - 8:23
    (Алга ташилт)
    КА: Яаж тэр вэ?
  • 8:23 - 8:27
    ИМ: Тэгэх ёстой.
    Үгүй бол бид том асуудалд орно.
  • 8:27 - 8:30
    КА: Гэхдээ танайх хэрэглэгчдэд
    нарны зай зардаггүй шүү дээ.
  • 8:30 - 8:31
    Юу хийдэг вэ?
  • 8:31 - 8:34
    ИМ: Үгүй ээ, бид зарж байгаа.
    Манайхаас нарны зай худалдаж авах эсвэл
  • 8:34 - 8:36
    түрээслэх боломжтой.
  • 8:36 - 8:38
    Ихэнх хүмүүс түрээслэхийг илүүд үздэг.
  • 8:38 - 8:40
    Нарны эрчим хүчний онцлог нь
  • 8:40 - 8:43
    тэжээл өгөх эсвэл ашиглалтын зардал
    гаргах шаардлагагүй.
  • 8:43 - 8:46
    Нэг суурилуулсан бол тэндээ байж л байна.
  • 8:46 - 8:51
    Хэдэн арван жил ажиллана.
    Зуун жил ч ажиллаж магадгүй.
  • 8:51 - 8:53
    Хамгийн гол нь анхны суурилуулалт,
  • 8:53 - 8:55
    санхүүжилтийн зардлыг
  • 8:55 - 8:58
    бага байлгах хэрэгтэй.
  • 8:58 - 9:02
    Учир нь энэ хоёр хүчин зүйлээс
    нарны зайны зардал шалтгаалдаг.
  • 9:02 - 9:05
    Бидний ажил их ахицтай байгаа.
  • 9:05 - 9:09
    Тийм болохоор би байгалийн хийнээс давуу
    болно гэсэн итгэлтэй байна.
  • 9:09 - 9:11
    КА: Хэрэглэгчдэд хэлэх зүйл чинь
  • 9:11 - 9:14
    урьдчилж ихийг төлсний
    хэрэггүй гэсэн үг үү?
  • 9:14 - 9:16
    ИМ: Юу ч төлөхгүй.
    КА: Урьдчилгаа төлөхгүй.
  • 9:16 - 9:19
    ИМ: Бид дээвэр дээр чинь
    хавтан суурилуулна.
  • 9:19 - 9:23
    Дараа нь төлбөрөө төлнө.
    Түрээсийн хугацаа хэр урт байдаг вэ?
  • 9:23 - 9:26
    ИМ: Ихэвчлэн 20 жил байдаг.
  • 9:26 - 9:30
    Гэхдээ гол давуу тал нь тодорхой.
  • 9:30 - 9:35
    Урьдчилгаа байхгүй, мөн
    хэрэглээний төлбөр багасна.
  • 9:35 - 9:37
    Маш ашигтай санал.
  • 9:37 - 9:38
    КА: Хэрэглэгчийн хувьд оносон шийдвэр.
  • 9:38 - 9:41
    Ямар ч эрсдэлгүй,
    бас одооныхоосоо багыг төлнө.
  • 9:41 - 9:43
    Харин та нарын тухайд гэвэл
  • 9:43 - 9:48
    урт хугацаанд тэдгээр хавтангийн
    цахилгаан хэнийх болох вэ?
  • 9:48 - 9:51
    Компанид ямар ашигтай вэ?
  • 9:51 - 9:55
    ИМ: Ерөнхийдөө
  • 9:55 - 10:00
    SolarCity их хэмжээний хөрөнгийг
  • 10:00 - 10:04
    компани эсвэл банкнаас босгодог.
  • 10:04 - 10:07
    Google компани манай том хамтрагчдын нэг.
  • 10:07 - 10:09
    Тухайн хөрөнгө оруулалтаас тэд
    ашиг хүртэнэ.
  • 10:09 - 10:13
    SolarCity тэр мөнгөөр хавтан
    худалдаж авч дээвэр дээр суурилуулдаг.
  • 10:13 - 10:17
    Тэгээд өрх болон компаниудаас
    түрээсийн төлбөр авдаг нь
  • 10:17 - 10:21
    одоогийн хэрэглээний төлбөрөөс бага.
  • 10:21 - 10:24
    КА: Та нар өөрсдөө тэр эрчим хүчнээс
    урт хугацааны арилжааны ашиг хүртэнэ.
  • 10:24 - 10:28
    Танайх шинэ төрлийн цахилгаан түгээх
    сүлжээ бүтээж байгаа гэж ойлголоо.
  • 10:28 - 10:29
    ИМ: Яг зөв.
  • 10:29 - 10:33
    Энэ бол асар том цахилгаан
    түгээх сүлжээ болно.
  • 10:33 - 10:35
    Үүнийг сайн зүйл гэж бодож байна.
  • 10:35 - 10:38
    Учир нь цахилгаан түгээлт
    үргэлж монопольчлогдсон байсан.
  • 10:38 - 10:40
    Хүмүүст цахилгаанаа сонгох
    сонголт байгаагүй.
  • 10:40 - 10:44
    Энэ монопольтой үүсгэж буй
    анхны өрсөлдөөн бол бидний сүлжээ.
  • 10:44 - 10:47
    Учир нь тэд эрчим хүчний шугамыг
    тэр чигээр нь эзэмшдэг байсан бол
  • 10:47 - 10:50
    одоо таны дээвэр дээр байрлах болно.
  • 10:50 - 10:54
    Ингэснээр өрх болон байгууллагуудад
    илүү эрх мэдэл олгоно.
  • 10:54 - 10:56
    КА: Чи ирэх 10, 20 эсвэл
  • 10:56 - 10:59
    амьдралын чинь хугацаанд Америкийн
    цахилгааны эх үүсвэрийн
  • 10:59 - 11:04
    дийлэнхийг нарнаас авна
    гэж бодож байна уу?
  • 11:04 - 11:08
    ИМ: Нарны зайг дор хаяж олонх,
  • 11:08 - 11:12
    бүр дийлэнх болно гэдэгт итгэлтэй байна.
  • 11:12 - 11:17
    20 жил хүрэхгүй хугацаанд олонх болно.
  • 11:17 - 11:21
    Би нэг хүнтэй мөрий тавьсан.
    КА: Олонх гэдэг нь хэд вэ?
  • 11:21 - 11:24
    КА: Нарны эрчим хүч бусад аль ч
    эрчим хүчний төрлөөс их болно.
  • 11:24 - 11:26
    КА: Хэнтэй мөрийцсөн юм бэ?
  • 11:26 - 11:30
    ИМ: Нэрийг нь хэлэхгүй өнгөрөх
    нэг найзтайгаа.
  • 11:30 - 11:34
    КА: Ганцхан надад л хэлчих.
    (Инээд)
  • 11:34 - 11:37
    ИМ: 2 билүү 3 жилийн өмнө мөрийцсөн.
  • 11:37 - 11:39
    Тэгэхээр бараг 18 жилийн дараа.
  • 11:39 - 11:42
    Нарны зай бусад эх үүсвэрээс
    илүү түгээмэл болно.
  • 11:42 - 11:44
    КА: Одоо харин чиний өөртэйгээ
  • 11:44 - 11:46
    тавьсан галзуу гэмээр мөрийний тухай ярья.
  • 11:46 - 11:51
    Чи PayPal компаниа зарж
    тодорхой хэмжээний мөнгөтэй болсон.
  • 11:51 - 11:53
    Тэгээд сансрын компани
    байгуулахаар шийдсэн.
  • 11:53 - 11:55
    Яахаараа ийм зүйл хийх болов оо?
  • 11:55 - 11:58
    (Инээд)
  • 11:58 - 12:00
    ИМ: Надад энэ асуултыг олон хүн тавьдаг.
  • 12:00 - 12:03
    Хүмүүс хэлэхдээ: "Сансрын салбараас
  • 12:03 - 12:05
    багахан хөрөнгөтэй болсон залуугийн тухай
    наргиаг сонссон уу?"
  • 12:05 - 12:10
    "Мэдээж тэр маш их хөрөнгөөр эхэлсэн"
    гэдэг.
  • 12:10 - 12:12
    Би харин тэдэнд: "Би маш их хөрөнгийг
  • 12:12 - 12:15
    бага болгох арга хайж байсан" гэж хэлдэг.
  • 12:15 - 12:18
    Хүмүүс над руу "Нээрээ юу?"
    гэсэн харцаар хардаг.
  • 12:18 - 12:23
    КА: Хачирхалтай нь, чи үнэхээр тэгсэн
    юм шиг байна. Тэгээд юу болсон бэ?
  • 12:23 - 12:26
    ИМ: Балрах шахсан.
    Яг бүтэлгүйтэх гэж байсан.
  • 12:26 - 12:28
    Бүтэлгүйтэхэд тун ойрхон байсан.
  • 12:28 - 12:31
    Гэхдээ 2008 оны тэр үеийг давсан.
  • 12:31 - 12:37
    SpaceX-ийн гол зорилго нь пуужингийн
    технологийг хөгжүүлэх.
  • 12:37 - 12:40
    Мөн хүн төрөлхтний
    сансраар аялах амин чухал
  • 12:40 - 12:42
    асуудлыг шийдвэрлэх буюу
  • 12:42 - 12:47
    буцаагаад бүрэн ашиглах
    боломжтой пуужин бүтээх.
  • 12:47 - 12:50
    КА: Хүн төрөлхтөн сансраар
    аялдаг болно гэж үү?
  • 12:50 - 12:54
    Энэ чиний багын мөрөөдөл байсан уу?
  • 12:54 - 12:58
    Чи Ангараг гариг болон түүнээс цааш
    явж үзэхийг мөрөөддөг байсан уу?
  • 12:58 - 13:00
    ИМ: Би багадаа пуужин хийдэг байсан ч
  • 13:00 - 13:02
    ийм ажил хийнэ гэж бодож байгаагүй.
  • 13:02 - 13:03
    Ирээдүйгээ урамтай, сэтгэл хөдөлгөм
  • 13:03 - 13:07
    болгохын тулд яах ёстой вэ гэсэн
  • 13:07 - 13:10
    өнцгөөс харсан алхам байсан.
  • 13:10 - 13:14
    Ирээдүйг бодоод үзэхэд
  • 13:14 - 13:16
    бид сансраар аялж,
  • 13:16 - 13:19
    од гаригуудыг судалдаг
  • 13:19 - 13:22
    хүн төрөлхтөн болох нь
  • 13:22 - 13:24
    үүрд Дэлхий дээр үлдэж
  • 13:24 - 13:27
    мөхлөө хүлээхээс
  • 13:27 - 13:30
    илүү гайхалтай гэж бодсон.
  • 13:30 - 13:32
    КА: Чиний тооцоолсноор пуужин бүтээх
  • 13:32 - 13:35
    зардлыг 75 хувиар бууруулна гэсэн байна.
  • 13:35 - 13:37
    Яаж энийг хийж чадав аа?
  • 13:37 - 13:40
    НАСА энийг олон жил хийж байна.
    Харин та нар яаж хийчих вэ?
  • 13:40 - 13:43
    ИМ: Бид нислэгийн бүхээг,
  • 13:43 - 13:45
    хөдөлгүүр, электрон техник,
  • 13:45 - 13:49
    хөөргөлтийн тал дээр
    тодорхой ахиц гаргасан.
  • 13:49 - 13:51
    Бидний хийсэн шинэчлэлийг
    жагсаавал
  • 13:51 - 13:54
    маш урт жагсаалт болно.
  • 13:54 - 13:59
    Яг энэ ярилцлаганы үеэр бүгдийг нь
    тайлбарлахад хэцүү.
  • 13:59 - 14:02
    КА: Ядаж л та нарын ажлыг
    хуулбарлаж мэдэх үү?
  • 14:02 - 14:05
    Оюуны өмчид бүртгүүлээгүй байгаа.
    Надад маш сонирхолтой байна.
  • 14:05 - 14:07
    ИМ: Тийм ээ, бүртгүүлээгүй.
  • 14:07 - 14:10
    КА: Учир нь бүртгүүлэх нь
    бүртгүүлэхгүй байхаас илүү аюултай юу?
  • 14:10 - 14:13
    ИМ: Бидний гол өрсөлдөгч бол
    засгийн газар болохоор
  • 14:13 - 14:17
    оюуны өмчөө хамгаалуулна гэдэг хэцүү.
    (Инээд) (Алга ташилт)
  • 14:17 - 14:21
    КА: Энэ үнэхээр сонирхол татаж байна.
  • 14:21 - 14:23
    Гэхдээ гол шинэчлэл чинь
    хийгдээгүй байгаа.
  • 14:23 - 14:26
    Одоо үүн дээр ажиллаж байгаа.
    Энэ тухайгаа ярихгүй юу.
  • 14:26 - 14:28
    ИМ: Тийм ээ, гол шинэчлэл.
  • 14:28 - 14:32
    КА: Одоо гаргах бичлэг дээр
    тайлбарлаж өгөхгүй юу?
  • 14:32 - 14:36
    ИМ: Тэгэлгүй яахав.
  • 14:36 - 14:38
    Пуужин бол нөхөн сэргээгддэггүй.
  • 14:38 - 14:40
    Одоогийн бүх пуужин
    нөхөн сэргээгдэх боломжгүй.
  • 14:40 - 14:43
    Сансрын хөлөг дахин ашиглагддаг
    пуужин хийх оролдлого байсан.
  • 14:43 - 14:45
    Гэвч гол танк нь хүртэл хаягддаг.
  • 14:45 - 14:48
    Дахин ашиглаглах хэсгүүдийг 10000 хүн
  • 14:48 - 14:52
    9 сарын турш дараагийн нислэгт бэлддэг.
  • 14:52 - 14:56
    Ингээд сансрын хөлгийн нэг л нислэгийн
    зардал хэдэн тэрбум долларт хүрсэн.
  • 14:56 - 14:58
    Мэдээж энэ тийм ч бүтэмжтэй болоогүй.
  • 14:58 - 15:01
    КА: Сая юу болоод өнгөрсөн бэ?
    Нэг юм газардах шиг боллоо.
  • 15:01 - 15:05
    ИМ: Тэгсэн. Пуужингийн хэсгүүд
  • 15:05 - 15:09
    хөөрсөн газартаа буцаж ирээд
  • 15:09 - 15:12
    хэдхэн цагийн дотор дахиад нисэхэд
    бэлэн болсон байх нь чухал.
  • 15:12 - 15:17
    КА: Хөөх. Дахин ашиглагддаг пуужин.
    ИМ: Тийм ээ. (Алга ташилт)
  • 15:17 - 15:20
    Ихэнх хүмүүсийн мэддэггүй зүйл бол
  • 15:20 - 15:22
    пуужингийн түлшний зардал маш бага.
  • 15:22 - 15:24
    Тийрэлтэт хөдөлгүүртэй төстэй.
  • 15:24 - 15:29
    Түлшний өртөг пуужингийн өртгийн
    0.3 хувьтай тэнцдэг.
  • 15:29 - 15:32
    Пуужинг үр дүнтэй дахин ашиглаж чадвал
  • 15:32 - 15:34
    сансрын нислэгийн зардлыг
  • 15:34 - 15:38
    ойролцоогоор зуу дахин хэмнэх боломжтой.
  • 15:38 - 15:39
    Ийм болохоор энэ маш чухал.
  • 15:39 - 15:41
    Онгоц, галт тэрэг, автомашин,
    унадаг дугуй,
  • 15:41 - 15:44
    морь гээд пуужингаас бусад
  • 15:44 - 15:46
    бүх төрлийн тээврийн хэрэгсэл
    дахин ашиглагддаг.
  • 15:46 - 15:50
    Хүн төрөлхтөн сансарт нисдэг болохын тулд
    энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.
  • 15:50 - 15:51
    КА: Хэрвээ аяллынхаа дараа
  • 15:51 - 15:55
    хөлөгт онгоцоо шатаадаг бол ийм аялал хэр
    эрэлттэй байх вэ? гэж түрүүн асуусан.
  • 15:55 - 16:01
    ИМ: Зарим хөлөгт онгоцны аялал
    маш асуудалтай.
  • 16:01 - 16:03
    КА: Ямар ч байсан их үнэтэй.
  • 16:03 - 16:06
    Тэгэхээр энэ муу технологи
  • 16:06 - 16:12
    зарим талаараа хүмүүсийг
    олноор нь Ангараг гариг дээр аваачих
  • 16:12 - 16:15
    чиний мөрөөдлийн эхлэл болсон байх.
  • 16:15 - 16:18
    Ангараг дээр суурин газар
    байгуулахыг хүсч байна уу?
  • 16:18 - 16:20
    ИМ: Тийм ээ. SpaceX эсвэл
  • 16:20 - 16:24
    аль нэг компани, засгийн газар хамтдаа
  • 16:24 - 16:27
    гариг дамжин амьдрах,
  • 16:27 - 16:31
    өөр буюу хамгийн боломжит гариг болох
  • 16:31 - 16:33
    Ангараг дээр бааз байгуулах,
  • 16:33 - 16:34
    мөн жинхэнэ гариг дамжсан
  • 16:34 - 16:37
    төрөл зүйл болохын төлөө
    зүтгэх хэрэгтэй байна.
  • 16:37 - 16:40
    КА: Энэ "дахин ашигладаг больё" төсөл
    хэр байгаа вэ?
  • 16:40 - 16:44
    Сая үзсэн бичлэг зөвхөн загварчлал байсан.
  • 16:44 - 16:45
    Хэр ахицтай явж байна?
  • 16:45 - 16:48
    ИМ: Сүүлийн үед "Дэвхрэгний туршилт" гэдэг
  • 16:48 - 16:51
    төсөл дээр дажгүй ахиц гарсан.
  • 16:51 - 16:55
    Бид эгц доош буух нилээн ажиллагаа ихтэй
    хэсгийг туршиж байгаа.
  • 16:55 - 16:58
    Яг л зогсоол шиг.
  • 16:58 - 17:01
    Зарим амжилттай туршилтыг хийсэн.
  • 17:01 - 17:03
    КА: Харж болох уу?
    ИМ: Болно.
  • 17:03 - 17:05
    Баримжаа өгөх зорилготой.
  • 17:05 - 17:06
    Үзүүлэнгийн ковбойг Жонни Кэш шиг
  • 17:06 - 17:10
    хувцаслаад пуужинд бэхэлсэн.
    (Инээд)
  • 17:10 - 17:12
    КА: За тэгвэл бичлэгийг нь үзье.
  • 17:12 - 17:14
    Төсөөлөхөд их гайхалтай санагдаж байна.
  • 17:14 - 17:20
    Та нар хэзээ ч харж байгаагүй.
    Пуужин хөөрөөд, харин дараа нь...
  • 17:20 - 17:24
    ИМ: Энэ пуужин 12 давхар барилгатай
    ойролцоо хэмжээтэй.
  • 17:24 - 17:28
    (Пуужингийн хөөрөлт)
  • 17:35 - 17:39
    40 орчим метрийн өндөрт эргэлдэж,
  • 17:39 - 17:42
    энэ хугацаандаа
    зогсолтгүй хөдөлгүүрийн өнцөг,
  • 17:42 - 17:45
    дээш доош хөдөлгөөн, хазайлт болон
    эргэлтийг
  • 17:45 - 17:48
    хүйтэн хийн түлхэлттэй
    тохируулж байдаг.
  • 17:54 - 17:58
    КА: Ямар гайхалтай юм бэ.
    (Алга ташилт)
  • 18:00 - 18:03
    Элон,
  • 18:03 - 18:05
    чи яаж үүнийг хийв ээ?
  • 18:05 - 18:10
    PayPal, SolarCity,
    Tesla, SpaceX төслүүд
  • 18:10 - 18:13
    бүгд хоорондоо тэс ондоо,
  • 18:13 - 18:16
    бас эрсдэлтэй, асар том төслүүд.
  • 18:16 - 18:21
    Яаж ганц хүн
    ийм том шинэчлэл хийж чадав?
  • 18:21 - 18:22
    Чиний юу тийм онцгой юм бэ?
  • 18:22 - 18:28
    ИМ: Би өөрөө ч мэдэхгүй байна.
  • 18:28 - 18:30
    Тодорхой хариулт алга.
  • 18:30 - 18:34
    Би их ажилладаг, бүр маш их.
  • 18:34 - 18:36
    КА: Надад нэг таамаглал байна.
    ИМ: За.
  • 18:36 - 18:40
    КА: Миний бодлоор
  • 18:40 - 18:44
    чамд загварыг системтэйгээр бодож,
  • 18:44 - 18:47
    загвар, технологи, бизнесийг нэгтгэж
  • 18:47 - 18:51
    TED биш TBD (ТБЗ) -- технологи,
    бизнес, загвар болгодог.
  • 18:51 - 18:53
    Тэдгээрийг нэг багц болгож,
  • 18:53 - 18:56
    маш ховор аргаар боловсруулж,
  • 18:56 - 19:00
    хамгийн гол нь өөртөө
    гайхалтай итгэлтэйгээр
  • 19:00 - 19:04
    галзуу эрсдэл хийж чаддаг.
  • 19:04 - 19:09
    Чи бүх хөрөнгөөрөө хэд хэдэн
    удаа мөрий тавьсан.
  • 19:09 - 19:11
    Бараг хэн ч энийг хийж чадахгүй.
  • 19:11 - 19:15
    Нууц жороо өгч болох уу?
  • 19:15 - 19:18
    Боловсролын системдээ нэвтрүүлье.
    Чамаас суралцаж болох уу?
  • 19:18 - 19:20
    Чиний хийсэн бүхэн маш гайхалтай.
  • 19:20 - 19:22
    ИМ: Их баярлалаа.
  • 19:22 - 19:27
    Юмыг эргэцүүлж бодох нэг сайн арга байдаг.
  • 19:27 - 19:29
    Энэ яг физикийн үндсэн зарчим шиг.
  • 19:29 - 19:34
    Миний бодлоор
  • 19:34 - 19:37
    бусадтай адилхан бодохын оронд
  • 19:37 - 19:39
    аливаа юмыг энгийн ухагдахуун хүртэл
  • 19:39 - 19:41
    задлах хэрэгтэй.
  • 19:41 - 19:43
    Бид ихэнх амьдралынхаа турш
  • 19:43 - 19:45
    юмс үзэгдлийн төстэй байдлыг хайж,
    сэтгэдэг.
  • 19:45 - 19:48
    Бусдын хийдгээс багахан зэрэг
    өөрөөр хийж байдаг гэсэн үг.
  • 19:48 - 19:50
    Тэгэх ч ёстой.
  • 19:50 - 19:54
    Үгүй бол сэтгэлгээний хувьд
    өдрийг давахад хэцүү.
  • 19:54 - 19:57
    Харин ямар нэг өөр юм хиймээр санагдвал
  • 19:57 - 20:00
    физикийн аргаар хандах хэрэгтэй.
  • 20:00 - 20:02
    Физик бол жишээ нь онолын механик шиг
  • 20:02 - 20:05
    ойлгомжтой зүйлээс тэс өөр
    шинэ арга нээхийг хэлнэ.
  • 20:05 - 20:07
    Шал өөрөөр.
  • 20:07 - 20:09
    Энэ маш чухал.
  • 20:09 - 20:14
    Мөн эсрэг саналыг анхааралтай хүлээн авах,
  • 20:14 - 20:16
    ялангуяа найзуудаасаа асуух хэрэгтэй.
  • 20:16 - 20:20
    Маш энгийн юм шиг боловч,
  • 20:20 - 20:22
    ихэнх хүмүүс үүнийг хэрэгжүүлдэггүй.
  • 20:22 - 20:24
    Энэ маш тустай зөвлөгөө.
  • 20:24 - 20:28
    КА: Ноёд, хатагтай нар аа,
    физик сурцгаагаарай.
  • 20:28 - 20:29
    Энэ хүнээс суралцацгаа.
  • 20:29 - 20:33
    Элон Маск, бидэнд бүтэн өдөр байсан ч
    болоосой. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа.
  • 20:33 - 20:36
    ИМ: Баярлалаа.
    КА: Маш гайхалтай байлаа. Үнэхээр мундаг.
  • 20:36 - 20:38
    Хараач.
    (Алга ташилт)
  • 20:38 - 20:43
    Бахархмаар, үнэхээр гайхалтай.
  • 20:43 - 20:44
    Маш их баярлалаа.
Title:
Tesla, SpaceX, SolarCity-ийн гол санаа
Speaker:
Илон Маск
Description:

Шинийг эрэлхийлэгч Илон Маск агуу төлөвлөгөөтэй залуу. PayPal, Tesla Motors болон SpaceX компаниудын үүсгэн байгуулагч тэрээр TED-ийн зохион байгуулагч Крис Андерсонтой өөрийн төслүүдээсээ хуваалцаж байна. Үүнд өргөн хэрэглээний цахилгаан автомашин, нарны эрчим хүчний түрээсийн компани болон дахин ашиглагдах пуужин хүртэл багтана.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
21:04

Mongolian subtitles

Revisions Compare revisions