Return to Video

Залуухан энтерпренёр, хүүхэлдэйн зураач, дизайнер, нийгмийн активисттай танилц...

  • 0:01 - 0:03
    [Хоржин зоог]
  • 0:03 - 0:06
    Зөөгч: Танд юугаар туслах вэ?
  • 0:06 - 0:09
    Үйлчлүүлэгч: За байзнаарай.
  • 0:09 - 0:13
    Зөөгч: Манайд бүртгэлийн алдаагаар
    амталсан, хамгийн чанартай
  • 0:13 - 0:14
    вирустай дата цацсан ПАН,
  • 0:14 - 0:17
    Бинар сүлжмэл талх, РАМ сэндвич,
  • 0:17 - 0:19
    Конфикер вирустай амттан болон
  • 0:19 - 0:21
    төрөл бүрийн амтлагчтай
    код бичлэгэн салат,
  • 0:21 - 0:24
    шарсан кодчилсон хуймаг байгаа.
  • 0:27 - 0:29
    Үйлчлүүлэгч: Би РАМ сэндвич,
  • 0:29 - 0:33
    танай хамгийн сайн Код 39-өөс
    нэгийг авъя.
  • 0:33 - 0:35
    Зөөгч: Та амттан захиалах уу?
  • 0:35 - 0:38
    Манайх хайгуулын жигнэмэгээрээ
    алдартай.
  • 0:38 - 0:41
    Үйлчлүүлэгч: Би зомби хайгуулын жигнэмгээс
    нэг багц авъя. Баярлалаа.
  • 0:41 - 0:42
    Зөөгч: Ойлголоо.
  • 0:42 - 0:45
    Таны зоог удахгүй бэлэн болно.
  • 0:45 - 0:53
    (Алга ташилт)
  • 0:53 - 0:56
    Маяа Пэнн: Би харандаа барьж сурсан
    цагаасаа л зурж,
  • 0:56 - 1:00
    3 настайгаасаа хойш зурагт ном
    хийж эхэлсэн.
  • 1:00 - 1:03
    Тэр үед би бас хүүхэлдэйн кино бүтээгч
    нарын талаар
  • 1:03 - 1:04
    мэдэж авсан.
  • 1:04 - 1:07
    Зурагтаар хүүхэд багачуудын мэддэггүй
    мэргэжлүүдийн талаар
  • 1:07 - 1:09
    нэвтрүүлэг гарж байсан ба
    зурагтаар гардаг
  • 1:09 - 1:12
    хүүхэлдэйнүүдийг хэн хийдгийг
    мэдэж авмагцаа би шууд,
  • 1:12 - 1:14
    "Би ийм хүн болмоор байна" гэж хэлсэн.
  • 1:14 - 1:18
    Дотроо бодсон, чанга хэлсний алинг
    мэдэхгүй ч
  • 1:18 - 1:21
    тэр мөч миний амьдралд
    ихээхэн нөлөөлсөн.
  • 1:21 - 1:25
    Хүүхэлдэйн кино, зураг хоёр үргэлж миний
    анхны хайр байсан.
  • 1:25 - 1:27
    Технологид дуртай маань "Хоржин Зоог"
  • 1:27 - 1:30
    хүүхэлдэйг бүтээхэд нөлөөлсөн.
  • 1:30 - 1:32
    Компьютер маань вирустээд,
  • 1:32 - 1:33
    арилгах гэж оролдож байхдаа
  • 1:33 - 1:36
    би гэнэт "Вирусууд компьютер дотор
  • 1:36 - 1:38
    өөрсдийн гэсэн ертөнцтөй бол ямар бол?
  • 1:38 - 1:40
    Магадгүй тэд компьютерийн зоогийн
    газар цуглаж,
  • 1:40 - 1:43
    "Вирусархуу зүйлс" хийдэг ч байж болох
    юм" гэж бодлоо.
  • 1:43 - 1:46
    Ингээд "Хоржин Зоог" үүссэн юм.
  • 1:46 - 1:48
    4 настай байхад аав маань надад компьютер
  • 1:48 - 1:49
    задалж, угсрахыг зааж өгсөн.
  • 1:49 - 1:52
    Ингэж л би технологид дуртай болсон.
  • 1:52 - 1:55
    Би анхны цахим хуудсаа HTML-ээр бүтээж,
  • 1:55 - 1:58
    одоо Javascript болон Phyton хэрэглэж
    сурж байгаа.
  • 1:58 - 2:00
    Би "Тоос Хүртээгчид" гэдэг
  • 2:00 - 2:01
    хүүхэлдэйн цуврал
    бүтээж байгаа.
  • 2:01 - 2:03
    Энэ бүтээл нь бидний эргэн тойрон дахь
  • 2:03 - 2:05
    зөгий болон бусад
    тоос хүртээгч нар
  • 2:05 - 2:07
    яагаад чухал вэ гэдгийг харуулдаг
    хүүхэлдэй.
  • 2:07 - 2:09
    Хэрвээ ургамалд тоос хүртээхгүй бол
  • 2:09 - 2:11
    дэлхийн бүх амьд зүйлс устах болно.
  • 2:11 - 2:13
    Хүмүүс ч адил.
  • 2:13 - 2:15
    Тэгээд би энэхүү шавьж нараар
  • 2:15 - 2:17
    супер баатруудын баг бүтээсэн юм.
  • 2:21 - 2:25
    (Алга ташилт)
  • 2:27 - 2:29
    (Чанга гишгэх чимээ)
  • 2:29 - 2:37
    (Хөгжим)
  • 2:37 - 2:38
    (Архираа)
  • 2:38 - 2:41
    Ой-устгагч-завр! Мэдсэн юм аа!
  • 2:41 - 2:44
    Би бусад тоос хүртээгч нараа
    дуудах хэрэгтэй!
  • 2:44 - 2:54
    (Хөгжим)
  • 2:54 - 2:58
    Баярлалаа. (Алга ташилт)
  • 2:58 - 3:00
    Хүүхэлдэйн кинонууд маань бүгд
  • 3:00 - 3:02
    ямар нэг санаанаас л эхэлдэг.
  • 3:02 - 3:05
    Гэвч санаа гэж яг юу вэ?
  • 3:05 - 3:08
    Аливаа санаа олон нийтийн
    хөдөлгөөн эхлүүлж чаддаг.
  • 3:08 - 3:11
    Санаа, санаачлага боломж ба
    шинэчлэлт дагуулдаг.
  • 3:11 - 3:15
    Дэлхийг эргүүлдэг гол хүчин зүйл
    бол санаанууд юм.
  • 3:15 - 3:18
    Санаанууд гарч ирээгүй бол бидний
    технологи,
  • 3:18 - 3:21
    эм зүй, урлаг, соёл, амьдралын
    хэв маяг
  • 3:21 - 3:23
    өдий хэмжээнд хүрэхгүй байсан.
  • 3:23 - 3:26
    8 настайдаа би өөрийн санаануудаа нэгтгэж,
  • 3:26 - 3:28
    "Маяагийн санаанууд" гэдэг бизнесээ
    эхлүүлж,
  • 3:28 - 3:30
    "Дэлхийн төлөө Маяагийн санаанууд" гэдэг
  • 3:30 - 3:32
    ашгийн бус байгууллагаа нээсэн.
  • 3:32 - 3:33
    (Инээд)
  • 3:33 - 3:37
    Би байгальд ээлтэй хувцас, чимэглэл
    хийдэг.
  • 3:37 - 3:41
    Би одоо 13 настай, мөн бизнесээ
    2008 онд эхлүүлсэн ч
  • 3:41 - 3:44
    миний урлагийн замнал
    түүнээс ч өмнө эхэлсэн юм.
  • 3:44 - 3:46
    Урлаг надад маш их нөлөөлж,
  • 3:46 - 3:48
    би хийсэн бүх зүйлдээ урлагаа
    шингээхийг хүссэн.
  • 3:48 - 3:50
    Бизнестээ хүртэл.
  • 3:50 - 3:52
    Би гэрээсээ янз бүрийн даавуу олж,
  • 3:52 - 3:54
    энүүгүүр ороолт, тэр материалаар
    малгай хийж болох юм
  • 3:54 - 3:57
    гэж бодсоор янз бүрийн дизайн
    толгойд минь орж ирсэн.
  • 3:57 - 3:59
    Намайг бүтээлүүдээ өмсөөд явахаар хүмүүс
    надад,
  • 3:59 - 4:01
    "Хөөх, яасан гоё юм бэ! Хаанаас
    авж болох вэ?"
  • 4:01 - 4:03
    гэж асууж байхыг анзаарсан.
  • 4:03 - 4:06
    Тэгээд гэнэт "Би өөрийн бизнэсээ эхлүүлж
    болох юм байна!" гэж бодсон.
  • 4:06 - 4:08
    Би дөнгөж найман настай
    байсан тул
  • 4:08 - 4:10
    надад ямар ч бизнесийн туршлага
    байгаагүй л дээ.
  • 4:10 - 4:13
    Би байгальд ээлтэй, гоё загвартай
    зүйлс бүтээж,
  • 4:13 - 4:14
    хариу барихыг хүсч байлаа.
  • 4:14 - 4:16
    Ээж маань надад яаж юм оёхыг зааж,
  • 4:16 - 4:18
    би арын тагтан дээрээ суугаад
  • 4:18 - 4:20
    туузаар жижиг үсний боолт хийгээд
  • 4:20 - 4:22
    бүх барааны нэр, үнийг
    бичиж авдаг байлаа.
  • 4:22 - 4:26
    Би бас малгай, цүнх, ороолт хийж эхэлсэн.
  • 4:26 - 4:29
    Удахгүй миний бараа дэлхий даяар
    зарагдаж,
  • 4:29 - 4:32
    Дани, Итали, Австрали,
    Канад гээд олон орнуудад
  • 4:32 - 4:34
    үйлчлүүлэгчидтэй болсон байсан.
  • 4:34 - 4:37
    Надад бизнесийнхээ талаар сурах юм
    их байлаа.
  • 4:37 - 4:39
    Брэнд үүсгэх, маркетинг хийх,
  • 4:39 - 4:41
    үйлчлүүлэгч нартайгаа холбоотой байх
    болон
  • 4:41 - 4:44
    ямар бараа их, бага зарагдаж байгааг
    мэдэх гэх мэт.
  • 4:44 - 4:47
    Удахгүй бизнес маань өргөжиж эхэлсэн.
  • 4:47 - 4:48
    Арван настай байхад маань
    нэг өдөр
  • 4:48 - 4:51
    Форбэс Сэтгүүл надтай холбоо барьлаа.
  • 4:51 - 4:52
    (Инээд)
  • 4:52 - 4:54
    Тэд миний болон бизнесийн маань талаар
  • 4:54 - 4:56
    нийтлэл гаргамаар байна гэсэн.
  • 4:56 - 4:59
    Маш их хүмүүс надаас яагаад байгальд
    ээлтэй
  • 4:59 - 5:01
    бизнес эрхэлдэгийг минь асуудаг байсан.
  • 5:01 - 5:03
    Хүүхэд байхаасаа би байгаль орчин ба
  • 5:03 - 5:06
    амьд зүйлсийг хамгаалах эрмэлзэлтэй
    байсан.
  • 5:06 - 5:09
    Ээж аав маань намайг бага байхаас сайн
    сайханд хариу барьж,
  • 5:09 - 5:11
    байгаль дэлхийдээ ээлтэй байгаарай
    гэж сургасан.
  • 5:11 - 5:13
    Би хувцас хийхэд ордог зарим будаг,
  • 5:13 - 5:15
    үйлдвэрлэлийн явц хүн, байгальд
  • 5:15 - 5:17
    хортой гэж сонссон юм.
  • 5:17 - 5:19
    Ингээд би судалгаа хийж,
  • 5:19 - 5:21
    будаг оруулж дууссны дараа ч
  • 5:21 - 5:24
    үлдэгдэл бохирдол нь байгаль орчинд
  • 5:24 - 5:26
    сөрөг нөлөө үзүүлдгийг олж мэдсэн.
  • 5:26 - 5:28
    Давууг боловсруулах явц ба
  • 5:28 - 5:31
    хатсан нунтаг будгийн хаягдал зэрэг нь
  • 5:31 - 5:36
    агаарыг бохирдуулж, хүн амьтдад
    аюул учруулдаг.
  • 5:36 - 5:38
    Иймд би бизнесээ эхлүүлэхдээ
  • 5:38 - 5:40
    2 зүйлийг сайн мэдэж байлаа:
  • 5:40 - 5:43
    Бүx бараа маань байгальд ээлтэй
    байх бөгөөд
  • 5:43 - 5:46
    би олсон ашгийн 10-20%-ийг орон нутгийн,
    дэлхийн
  • 5:46 - 5:50
    буяны, байгаль хамгааллын байгууллагуудад
    хандивлана.
  • 5:50 - 5:53
    (Алга ташилт)
  • 5:53 - 5:56
    Би өөрийгөө амжилттай бизнес эрхлэхийн
    зэрэгцээ
  • 5:56 - 5:58
    тогтвортой ирээдүйн төлөө тэмүүлдэг
  • 5:58 - 6:01
    шинэ үеийн бизнес эрхлэгч нарын урсгалд
    багтдаг гэж итгэдэг.
  • 6:01 - 6:03
    Би үйлчлүүлэгч нартаа хүрэхийн зэрэгцээ
  • 6:03 - 6:06
    хойч үедээ ногоон ирээдүй үлдээх
    боломжийг
  • 6:06 - 6:08
    эрсдүүлэхгүй ажиллаж чадна гэж
    боддог.
  • 6:08 - 6:11
    Бид маш үзэсгэлэнтэй, баялаг,
    том дэлхийд амьдардаг.
  • 6:11 - 6:14
    Энэ бүхэн намайг улам эрчилж байдаг.
  • 6:14 - 6:16
    Тэгэхдээ дэлхий даяар болж буй
    бүхний тухай
  • 6:16 - 6:18
    толгойндоо бодоод өнгөрөх
    хангалтгүй.
  • 6:18 - 6:20
    Та чин сэтгэлээсээ мэдрэх хэрэгтэй,
  • 6:20 - 6:22
    учир нь чин сэтгэлээсээ мэдэрсэн үед л
  • 6:22 - 6:24
    шинэ хөдөлгөөн үүсч,
  • 6:24 - 6:26
    энэ үед л боломж, шинэчлэлт бий болж,
  • 6:26 - 6:30
    энэ мөчид санаанууд биеддээ олдог юм.
  • 6:30 - 6:34
    Баярлалаа, амар амгалан,
    аз жаргалыг хүсье.
  • 6:34 - 6:37
    (Алга ташилт)
  • 6:37 - 6:43
    Баярлалаа. (Алга ташилт)
  • 6:43 - 6:46
    Пэт Митчэлл: Ингээд та бүхэн Маяагийн
  • 6:46 - 6:48
    эцэг эх хэрхэн энэ гайхалтай бүсгүйг
  • 6:48 - 6:52
    өсгөснийг сонслоо. Тэд хаана
    сууж байна?
  • 6:52 - 6:55
    Ноён, Хатагтай Пэнн, боломжтой бол --
  • 6:55 - 6:59
    (Алга ташилт)
Title:
Залуухан энтерпренёр, хүүхэлдэйн зураач, дизайнер, нийгмийн активисттай танилц...
Speaker:
Маяа Пэнн
Description:

Маяа Пэнн анхны компаниа 8 настайдаа байгуулсан бөгөөд үйлчлүүлэгчид болон байгаль дэлхийнхээ өмнө хариуцлагатай ажиллахад ихээхэн анхаардаг. Тэр өөрийн түүх, бүтээсэн хүүхэлдэй, гаргасан загвар болон үзэгчдэд хүрэх эерэг нөлөөллөө энэхүү илтгэлээр хуваалцах болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:16

Mongolian subtitles

Revisions