Return to Video

Гитлер хэрхэн засгийн эрхэнд гарсан бэ? - Алекс Жендлер ба Антони Хазард

  • 0:07 - 0:11
    Xүн төрөлхтний түүхэнд
    хамгийн их хүнийг хоморголон устгасан
  • 0:11 - 0:13
    дарангуйлагч Адолф Гитлер
  • 0:13 - 0:17
    ардчилсан оронд засгийн эрхийг
    хэрхэн гартаа авсан бэ?
  • 0:17 - 0:20
    Дэлхийн I дайны төгсгөлөөс
    энэ түүх эхэлнэ.
  • 0:20 - 0:23
    1918 оны Холбоотны дайралт
    амжилттай болсноор
  • 0:23 - 0:26
    Герман дайнд ялах аргагүйгээ ойлгож
  • 0:26 - 0:30
    байлдааныг зогсоох гэрээг зурсан.
  • 0:30 - 0:32
    Хаант засаглал нурснаар
  • 0:32 - 0:36
    иргэний мөргөлдөөн, ажил хаялт
    улс орон даяар эхэлсэн.
  • 0:36 - 0:38
    Коммунист хувьсгалаас эмээн,
  • 0:38 - 0:42
    бослогыг намдаахын тулд
    гол намууд нэгдэж
  • 0:42 - 0:45
    Ваймарын Бүгд Найрамдах Улсыг
    байгуулсан.
  • 0:45 - 0:47
    Шинэ засгийн газрын анхны даалгавар нь
  • 0:47 - 0:52
    холбоотны энхийн гэрээг сахиулах байлаа.
  • 0:52 - 0:56
    Газар нутгийнхаа аравны нэгийг алдаж,
    армиа бутраахаас гадна
  • 0:56 - 1:02
    дайны хариуцлагыг дангаараа үүрч
  • 1:02 - 1:06
    эдийн засгаа улам доройтуулсан.
  • 1:06 - 1:11
    Энэ бүхэн эх оронч болон дайнд оролцогсдод
    доромжлол мэт санагдсан.
  • 1:11 - 1:14
    Тэд улс төрч, жагсагчид урваагүйсэн бол
  • 1:14 - 1:19
    дайнд ялж болох байсан хэмээн
    итгэсэн байлаа.
  • 1:19 - 1:22
    Гитлерт энэ үзэл бодол нь
    хэнээрхэл болж
  • 1:22 - 1:28
    үзэн ядалт, төөрөгдлөө
    еврейчүүдийн буруу болгон тохсон юм.
  • 1:28 - 1:32
    Еврейг үзэн ядагч ихтэй нийгэмд
    түүний үг цуурай болсон юм.
  • 1:32 - 1:35
    Энэ үед мянга мянга Еврейчүүд
  • 1:35 - 1:38
    Германы нийгмийн хэсэг бол ууссан ч
  • 1:38 - 1:43
    Германчууд тэднийх гадныхан гэж
    үзсээр байсан юм.
  • 1:43 - 1:48
    Нэгдүгээр дайны дараа Еврейчүүдийн
    амжилт нь хорлон сүйтгэл,
  • 1:48 - 1:51
    дайнаас ашиг олсон мэт
    үндэсгүй цуурхал болж хувирсан.
  • 1:51 - 1:54
    Эдгээр далд цуурхал нь
  • 1:54 - 1:56
    айдас
  • 1:56 - 1:57
    уур
  • 1:57 - 1:58
    гадуурхлаас үүссэн бөгөөд
  • 1:58 - 2:00
    болсон явдал биш юм.
  • 2:00 - 2:03
    Гэсэн ч Гитлер амжилттай байсан.
  • 2:03 - 2:06
    Тэрээр жижигхэн үндсэрхэг намд нэгдэхэд
  • 2:06 - 2:10
    түүний зальтай илтгэх чадвар нь
    удирдах түвшинд аваачиж
  • 2:10 - 2:13
    илүү олон сонсогчдыг татсан.
  • 2:13 - 2:16
    Еврейчүүдийн эсрэг үзлийг,
    популист үзэн ядалттай нийлүүлснээр
  • 2:16 - 2:20
    нацистууд коммунизм,
    капитализмыг буруушаан
  • 2:20 - 2:25
    Германыг устгах еврейчүүдийн бодлого
    хэмээн үзсэн юм.
  • 2:25 - 2:28
    Нацист нам эхэндээ олонд танигдаагүй.
  • 2:28 - 2:31
    Засгийн газрыг унагах
    оролдлого нь бүтэлгүйтэхэд
  • 2:31 - 2:33
    намыг хориглож,
  • 2:33 - 2:36
    Гитлерийг урвагч хэмээн хорьсон.
  • 2:36 - 2:38
    Жилийн дараа суллагдмагцаа тэр
  • 2:38 - 2:41
    хөдөлгөөнөө дахин үргэлжлүүлсэн.
  • 2:41 - 2:45
    1929 онд Их хямрал эхэлсэн.
  • 2:45 - 2:49
    Ингээд Америк банкнууд Германаас
    зээлээ татсанаар
  • 2:49 - 2:54
    аль хэдийн суларсан эдийн засаг
    нэг шөнийн дотор нуран унах нь тэр.
  • 2:54 - 2:56
    Гитлер хүмүүсийн уур хилэнг ашиглан
  • 2:56 - 2:58
    амар золиос гаргаж
  • 2:58 - 3:02
    Германы агуу үеийг
    дахин сэргээхээ амласан.
  • 3:02 - 3:06
    Гол намууд уналтыг
    зогсоож чадахгүй нь ойлгомжтой болж
  • 3:06 - 3:11
    зүүнийнхэн дотоод маргаанаас болж
    хэтэрхий хуваагдсан байв.
  • 3:11 - 3:15
    Ингээд бухимдсан олон нацистуудыг дагаж
  • 3:15 - 3:23
    тэдний парламентын санал 2 жилийн дотор
    3%-иас 18% болтол нэмэгдсэн.
  • 3:23 - 3:25
    1932 онд Гитлер ерөнхийлөгчид
    нэр дэвшиж,
  • 3:25 - 3:30
    дайны баатар Генерал
    вон Хинденбэргт ялагдсан.
  • 3:30 - 3:36
    Гэхдээ 36% санал авснаар Гитлер
    өөрийн нөлөөллийн хүрээг тогтоосон.
  • 3:36 - 3:39
    Дараагийн жил зөвлөхүүд болон
    бизнес эрхлэгчид
  • 3:39 - 3:43
    Хинденбэргийг ятгаж Гитлерийг
    канцлер болгохоор ятгаж
  • 3:43 - 3:47
    түүний нэр хүндийг өөрсдийн
    зорилгод ашиглахыг зорьсон.
  • 3:47 - 3:50
    Канцлер нь хэдий парламентын
    захиргааны удирдлага боловч
  • 3:50 - 3:54
    Гитлер албан тушаалын эрх мэдлээ
    байнга нэмэгдүүлсээр байсан.
  • 3:54 - 3:57
    Түүний дэмжигчид хагас цэргийн
    бүлэглэл бүрдүүлж
  • 3:57 - 3:59
    гудманд жагсагчидтай тэмцсэн.
  • 3:59 - 4:03
    Гитлер коммунист бослогын
    айдас өдөөж,
  • 4:03 - 4:07
    зөвхөн тэрээр л хуулийг сахиулж
    чадна хэмээсэн.
  • 4:07 - 4:09
    Ингээд 1933 онд
  • 4:09 - 4:14
    залуу ажилчин парламентын ордныг
    шатаах гэж оролдсон.
  • 4:14 - 4:17
    Гитлер энэ явдлыг ашиглан
    Засгийн газраас
  • 4:17 - 4:19
    онц байдлын эрхийг ятган авсан.
  • 4:19 - 4:23
    Хэдэн сарын дотор л
    хэвлэлийн эрх чөлөө үгүй болж,
  • 4:23 - 4:25
    бусад намууд бутран,
  • 4:25 - 4:29
    Еврейчүүдийн эсрэг хууль батлагдсан.
  • 4:29 - 4:33
    Гитлерийн радикал дэмжигчид
  • 4:33 - 4:35
    болзошгүй дайснууд
  • 4:35 - 4:39
    1934 онд Ерөнхийлөгч Хинденбэргийг
    нас барахад баригдаж, яллагдсанаар
  • 4:39 - 4:42
    дахин сонгууль болохгүй нь
    тодорхой болсон юм.
  • 4:42 - 4:48
    Гитлерийн анхны шийдвэрүүд нь
    олон нийтийг шахах шаардлага байсангүй.
  • 4:48 - 4:51
    Түүний илтгэлүүд нь хүмүүсийн айдас,
    уур хилэнг бадрааж
  • 4:51 - 4:55
    түүнийг болон Нацист намыг
    дэмжих гол түлхэц болсон.
  • 4:55 - 4:57
    Энэ үед бизнесмен, эрдэмтэд
  • 4:57 - 5:00
    олон нийтийн талд байхын тулд
  • 5:00 - 5:01
    Гитлерийг дэмжсэн.
  • 5:01 - 5:03
    Тэд бие биендээ
  • 5:03 - 5:06
    Гитлерийн тэрслүү яриа нь
    зөвхөн өнгөн дээрээ гэж итгэсэн.
  • 5:06 - 5:10
    Хэдэн арван жилийн дараа ч
    Гитлерийн мандалт
  • 5:10 - 5:15
    эрх чөлөөт институц ч гэсэн
    хилэгнэсэн ард түмэн,
  • 5:15 - 5:19
    түүнийг нь дэвэргэсэн удирдагчийн өмнө
    ямар хэврэг байж болохыг анхааруулж байна.
Title:
Гитлер хэрхэн засгийн эрхэнд гарсан бэ? - Алекс Жендлер ба Антони Хазард
Description:

Бүтэн хичээлийг эндээс үзнэ үү: http://ed.ted.com/lessons/how-did-hitler-rise-to-power-alex-gendler-and-anthony-hazard

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хүнийг хоморголон устгасан Адолф Гитлер ардчилсан орны засгийн эрхийг хэрхэн гартаа авсныг Нацист Герман нуран унаснаас хэдэн арван жилийн дараа ч ойлгохын аргагүй мэт санагдаж болох юм. Тэгвэл яаж яваад ийм зүйл болов? Дахин ийм зүйл тохиолдох болов уу? Алекс Жендлер болон Антони Хазард түүхийг дахин сөхөн Гитлерийг Германы фюрер болоход юу нөлөөлснийг тайлбарлаж байна.

Хичээлийг Алекс Жендлер, Антони Хазард, дуут дүрсийг Анкл Жинжер.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:37

Mongolian subtitles

Revisions Compare revisions