Return to Video

Нобелийн Энхтайвны шагнал хэрхэн олгогддог вэ? - Аделин Күвелиер, Торил Роксет

  • 0:07 - 0:10
    17 настай Пакистан охин,
  • 0:10 - 0:11
    Норвегийн судлаач,
  • 0:12 - 0:13
    Төвдийн лам,
  • 0:13 - 0:16
    Америкийн пастор юугаараа адилхан бэ?
  • 0:16 - 0:19
    Тэд бүгд Нобелийн Энхтайвны
    шагнал хүртсэн.
  • 0:19 - 0:22
    Дэлхийн хамгийн нэр хүндтэй
    шагналуудын нэг болох
  • 0:22 - 0:25
    тус шагналыг түүхэн дэхь
    хамгийн алдартай
  • 0:25 - 0:29
    хувь хүн болон байгууллагуудад
    хүндэтгэн олгодог.
  • 0:30 - 0:35
    Энэ бүхэн хэрхэн эхэлснийг ойлгохын
    тулд 1800-аад он луу буцъя.
  • 0:35 - 0:37
    Шведийн химич Альфред Нобель нь
  • 0:37 - 0:40
    бидний мэдэхээр тэсрэх бодисыг
    бүтээсэн нэгэн бөгөөд
  • 0:40 - 0:44
    амьдралын замналаа
    амжилттай зохион бүтээгч
  • 0:44 - 0:45
    болон бизнесмен
    болон эхлүүлсэн байдаг.
  • 0:46 - 0:49
    30 жилийн дараа тэр асар
    баян болсон ч
  • 0:49 - 0:50
    гэрлээгүй бөгөөд
  • 0:50 - 0:52
    хүүхэдгүй байв.
  • 0:52 - 0:54
    Түүнийг нас барсны дараа
    гэрээслэлийг нь нээхэд
  • 0:54 - 0:59
    эд хөрөнгөө физик, хими,
    анагаах, уран зохиол, энх тайвны
  • 0:59 - 1:04
    таван салбарт шагнал болгохоор
    үлдээсэн нь олныг гайхшруулсан.
  • 1:04 - 1:08
    Эдгээр шагналууд нь түүний
    шинжлэх ухааны төлөөх зүтгэл
  • 1:08 - 1:10
    уран зохиолд дуртайг
    харуулсан.
  • 1:10 - 1:12
    Харин яагаад энх тайвны шагнал гэж?
  • 1:12 - 1:16
    Нобель нэр нь цэрэг
    дайны бүтээлүүдтэй холбогдсон учир
  • 1:16 - 1:21
    олон хүн энх тайвны шагналыг түүний
    харуусалтай холбоотой гэж боддог.
  • 1:21 - 1:26
    Гэсэн ч тэр ийм сэтгэгдэл
    илэрхийлж байгаагүй бөгөөд
  • 1:26 - 1:30
    түүний бүтээлүүд нь бүтээн
    байгуулалтад мөн ашиглагддаг байсан.
  • 1:30 - 1:34
    Харин олон түүхчид Алфред Нобелийн
    энх тайвны шагналыг
  • 1:34 - 1:37
    арван жилийн нөхөрлөл,
    захидлын харилцаатай байсан
  • 1:37 - 1:41
    Австрийн энх тайвны төлөө тэмцэгч
    Берта Вон Зутнертэй холбон тайлбарладаг.
  • 1:41 - 1:45
    Вон Зутнер нь олон улсын энх тайвны
    хөдөлгөөний удирдагчдын нэг
  • 1:45 - 1:48
    бөгөөд 1905 онд Нобель
    нас барсны дараа,
  • 1:48 - 1:52
    тэрээр Нобелийн энхтайвны шагналыг
    хүртсэн анхны эмэгтэй болжээ.
  • 1:52 - 1:56
    Нобелийн гэрээслэлд энх тайвны шагналын
    гурван шалгуурыг тусгасан ба
  • 1:56 - 1:58
    бусад шагналуудыг Шведэд
    олгодог бол
  • 1:58 - 2:01
    энх тайвны шагнал нь
    Норвеги улсад олгогддог.
  • 2:01 - 2:05
    Зэвсэгийн эсрэг, энх тайвны цуглаан
    ба улс хооронд ахан дүүсийн холбоо үүсгэх.
  • 2:05 - 2:07
    Эдгээр нь яваандаа энх тайвныг
    дэмжих бусад
  • 2:07 - 2:10
    замууд болох хүний эрх,
    энхийн хэлцэл
  • 2:10 - 2:13
    зэргийг багтаах болсон.
  • 2:13 - 2:15
    Мөн шагналыг нэг л хүн
    хүртэх албагүй.
  • 2:16 - 2:19
    Нийт Нобелийн Энхтайвны шагналын
    гуравны нэгийг
  • 2:19 - 2:21
    хоёр ба гурван хүн
    хуваан хүртсэн байдаг.
  • 2:21 - 2:24
    Тэгвэл энэхүү шагналд хэрхэн
    нэр дэвшдэг бэ?
  • 2:24 - 2:26
    Нобелийн Сангийн хэлж буйгаар
  • 2:26 - 2:29
    үндэсний ассемблей,
  • 2:29 - 2:31
    засгийн газар,
  • 2:31 - 2:33
    олон улсын шүүхийн гишүүд
    нэр дэвшүүлэх боломжтой.
  • 2:33 - 2:36
    Мөн их сургуулийн захирлууд
  • 2:36 - 2:41
    нийгмийн, түүх, философи,
    хууль, онол зүй судлаач профессорууд
  • 2:41 - 2:45
    Энхтайвны Шагналыг хүртэгчид
    нэр дэвшүүлэх боломжтой.
  • 2:45 - 2:48
    Гэхдээ саяхан нэр дэвшигчдийн
    талаар мэдмээр байвал
  • 2:48 - 2:49
    тэвчээртэй хүлээх хэрэгтэй.
  • 2:49 - 2:53
    Бүх нэр дэвшигчдийн талаар мэдээллийг
    50 жилийн турш нууцалдаг.
  • 2:54 - 2:56
    Жишээ нь Мартин Лютер Кинг.
  • 2:56 - 3:01
    Бид түүнийг хэн нэр дэвшүүлснийг
    2014 он хүртэл мэдээгүй.
  • 3:01 - 3:03
    Түүнийг өмнө нь
    уг шагналыг хүртсэн
  • 3:03 - 3:05
    Квакерчууд болон
  • 3:05 - 3:08
    Шведийн Парламентийн найман гишүүн
    нэр дэвшүүлжээ.
  • 3:09 - 3:13
    Хувь хүн, байгууллагыг хэдэн ч удаа
    нэр дэвшүүлж болно.
  • 3:13 - 3:15
    АНУ-д нийгмийн ажлыг
    үндэслэгч гэгддэг
  • 3:15 - 3:18
    Жейн Адамсыг
  • 3:18 - 3:23
    91 удаа нэрийг нь дэвшүүлжээ.
  • 3:24 - 3:28
    Шагналын эзэн үгүй байх нь
    билэгдэл ч байж болно.
  • 3:28 - 3:33
    Махатма Гандиг нас барсны дараа
    1948 онд энэхүү шагналыг түүнд
  • 3:33 - 3:36
    өгөхгүй хэмээн шийдвэрлэсэн нь
  • 3:36 - 3:40
    "эзэнгүй шагнал" хэмээн хүндэстгэсэнтэй
    холбоотой.
  • 3:40 - 3:42
    Бусад Нобелийн шагналын адил
  • 3:42 - 3:45
    энхтайвны шагналыг нас барсны дараа
    олгох боломжгүй.
  • 3:45 - 3:48
    Нууцлаг шалгаруулалт ойролцоогоор
    нэг жил үргэлжилдэг ба
  • 3:48 - 3:51
    Норвегийн Нобелийн Хорооноос
    томилогдсон 5 гишүүн нь
  • 3:51 - 3:53
    Норвегиийн улс төрийн үйл ажиллагаанд
  • 3:53 - 3:57
    оролцох хориотой байдаг.
  • 3:57 - 4:00
    Сүүлийн жилүүдэд 300 даваад буй
  • 4:00 - 4:03
    нэр дэвшигчдийн жагсаалтаас
  • 4:03 - 4:07
    хүн бүрийн ажлыг үзэж,
    богиносгосон жагсаалт гаргадаг.
  • 4:07 - 4:09
    Эцэст нь Нобелийн хорооны дарга
  • 4:09 - 4:13
    11 сард олон нийтэд шагналтныг
    зарладаг.
  • 4:13 - 4:16
    Шагнал гардуулах ёслолыг
    12-р сарын 10-нд
  • 4:16 - 4:19
    Алфред Нобелийн нас барсан
    өдөр зохион байгуулдаг.
  • 4:19 - 4:22
    Шагналд латинаар "Pro pace et
    fraternitate gentium,"
  • 4:22 - 4:27
    буюу "Энх тайвны болон хүн төрөлхтний
    ахан дүүсийн барилдлагын төлөө"
  • 4:27 - 4:30
    хэмээн сийлсэн алтан медал болон
  • 4:30 - 4:33
    диплом, их хэмжээний
    бэлэн мөнгө багтдаг.
  • 4:34 - 4:36
    Саяхан 8 сая Швед кронор
    болсон бөгөөд
  • 4:36 - 4:39
    ойролцоогоор нэг сая ам.доллар ба
  • 4:39 - 4:42
    олон шагналтан байвал хувааж олгодог.
  • 4:42 - 4:45
    Шагналтнууд шагналын мөнгөө
    өөрийн хүссэнээр зарцуулж болох ч
  • 4:45 - 4:49
    сүүлийн жилүүдэд, нийгэм болон
    хүмүүнлэгийн үйлст хандивлаж байна.
  • 4:51 - 4:53
    Олон жилийн турш Нобелийн
    энхтайвны шагналыг ихэвчлэн
  • 4:54 - 4:57
    Европ болон Хойд америк эрчүүд
    хүртсэн байдаг.
  • 4:57 - 5:00
    Гэвч сүүлийн жилүүдэд томоохон
    өөрчлөлт гарч байгаа бөгөөд
  • 5:00 - 5:02
    даян дэлхийг хамарч байна.
  • 5:03 - 5:06
    23 байгууллага, 103 хувь хүн
  • 5:06 - 5:09
    үүнээс 87 эрэгтэй, 16 эмэгтэй
  • 5:09 - 5:14
    Нобелийн Энхтайвны 126 шагналыг
    бүрдүүлж байна.
  • 5:14 - 5:19
    Үүнд Дэсмонд Тютю Өмнөд Африкт
    арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг
  • 5:19 - 5:21
    хүчирхийллийн бус аян,
  • 5:21 - 5:27
    Жоди Виллиамс хүний эсрэг
    тэсрэх бөмбөгийн хориглох аян,
  • 5:27 - 5:31
    Ригоберта Менчү Түм нь уугуул иргэдийн
    эрхийг хүндэтгэх,
  • 5:31 - 5:36
    нийгмийн шударга ёсны төлөөх ажил,
  • 5:36 - 5:40
    Марти Ахтисари нь Намиб, Косов, Индонезид
    өрнөсөн олон улсын зөрчилдөөнийг
  • 5:40 - 5:43
    шийдвэрлэсэн гавьяаныхаа төлөө,
  • 5:43 - 5:47
    Мөн Аун Сан Су Жи нь Бурмад хүний эрх
    болон ардчиллын төлөөх
  • 5:47 - 5:50
    хүчирхийлэлгүй тэмцэлийнхээ төлөө
    уг шагналыг хүртсэн.
  • 5:50 - 5:53
    Эдгээр нь энх тайванд хүрэх
    олон зам байдыг
  • 5:53 - 5:54
    өөрийн үйлдлээр батлан харуулж,
  • 5:54 - 5:56
    бидэнд урам зориг,
    сорилт өгсөн
  • 5:56 - 5:59
    хүмүүсийн жишээ юм.
Title:
Нобелийн Энхтайвны шагнал хэрхэн олгогддог вэ? - Аделин Күвелиер, Торил Роксет
Description:

Хичээлийг бүтнээр нь: http://ed.ted.com/lessons/how-does-the-nobel-peace-prize-work-adeline-cuvelier-and-toril-rokseth

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Нобелийн энхтайвны шагналыг түүхэн дэх хамгийн алдартай, нэр хүндтэй олон улсын төлөөлөгчид, байгууллагуудад олгодог. Тэгвэл нэр дэвшүүлэх үйл явц хэрхэн явагддаг вэ? Хэн уг шагналыг хүртэх боломжтой вэ? Аделин Күвелиер болон Торил Роксет нар Нобелийн Энхтайвны шагналыг талаар тайлбарлалаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
06:15

Mongolian subtitles

Revisions