Return to Video

Кафейн биднийг хэрхэн сэргэг байлгадаг вэ? Ханан Күазим

  • 0:07 - 0:10
    Жил бүр дэлхий даяар хүмүүс
    100,000 гаруй тонн
  • 0:10 - 0:14
    хэмжээтэй каффейн хэрэглэдэг.
  • 0:14 - 0:17
    Энэ нь 14 ширхэг Эйфелийн цамхгийн
    жинтэй тэнцэнэ.
  • 0:18 - 0:21
    Энэ каффейний ихэнх хэсгийг
    кофе, цайнаас авдаг ч
  • 0:21 - 0:23
    зарим хийжүүлсэн ундаа,
  • 0:23 - 0:24
    шоколад,
  • 0:24 - 0:26
    каффейний эм, мөн
  • 0:26 - 0:29
    декаф гэх ундаанд ч бас агуулагддаг байна.
  • 0:29 - 0:33
    Каффейн биднийг хангалттай нойр
    аваагүй үед ч анхааралтай, төвлөрсөн,
  • 0:33 - 0:36
    аз жаргалтай, эрч хүчтэй байхад тусалдаг.
  • 0:36 - 0:40
    Гэхдээ бас цусны даралтыг ихэсгэж,
    сэтгэл түгшилт үүсгэдэг.
  • 0:40 - 0:43
    Каффейн нь хүмүүс
    хамгийн их ашигладаг донтуулагч юм.
  • 0:43 - 0:47
    Каффейн биднийг яаж сэргэг байлгадаг вэ?
  • 0:47 - 0:50
    Ургамалд каффейн нь
    хэд хэдэн зорилгоор агуулагддаг.
  • 0:51 - 0:55
    Зарим төрлийн ургамлын навч болон үрэнд
    их хэмжээтэйгээр агуулагдах бөгөөд
  • 0:55 - 0:57
    шавжинд хортой нөлөө үзүүлдэг.
  • 0:58 - 1:01
    Харин тэд нектарт агуулагддаг шиг
    бага хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд
  • 1:01 - 1:05
    тухайн ургамлыг санах,
    дахин ирэхэд нь тусалдаг байна.
  • 1:07 - 1:11
    Каффейн нь хүний биед төв мэдрэлийн
    системд өдөөгч байдлаар үйлчилдэг.
  • 1:11 - 1:16
    Хүний биеийн нойр хүргэдэг гол молекул
    болох аденозин гэх бодист
  • 1:16 - 1:19
    саад болж биднийг сэргэг байлгадаг.
  • 1:19 - 1:22
    Хүний биед байнгын энерги нийлүүлэх
    шаардлагатай байдаг бөгөөд
  • 1:22 - 1:26
    үүнийг өндөр энергийн молекул болох
    ГФА-ийг задлах байдлаар авдаг.
  • 1:27 - 1:28
    Ингэх явцад
  • 1:28 - 1:32
    ГФА-ны химийн суурь болох
    аденозин ялгардаг.
  • 1:32 - 1:37
    Таны тархины мэдрэлийн эсүүд энэ молекулд
    тусгайлан зориулсан хүртэхүйтэй.
  • 1:37 - 1:40
    Аденозин дээрх хүлээн авагчтай холбогдоход
  • 1:40 - 1:43
    мэдрэлийн эсүүдийг илүү удаашруулж,
  • 1:43 - 1:46
    тархины чухал дохио
    ялгаралтыг удаашруулж,
  • 1:46 - 1:50
    цуврал биохимийн
    урвалуудыг идэвхижүүлдэг.
  • 1:50 - 1:53
    Өөрөөр хэлбэл, та нойрмоглож эхэлнэ.
  • 1:53 - 1:57
    Каффейн бол аденозины өрсөлдөгч юм.
  • 1:58 - 2:02
    Каффейн хүлээн авагчдад саад болсноор
    мэдрэлийн эсүүдийг удаашруулах
  • 2:02 - 2:05
    үйл ажиллагааг зогсоодог.
  • 2:05 - 2:09
    Каффейн ба аденозин нь төсөөтэй
    молекул бүтэцтэй бөгөөд
  • 2:09 - 2:12
    каффейн нь аденозины хүлээн авагчидтай
    холбогдож чадахуйц боловч
  • 2:12 - 2:15
    тэднийг идэвхжүүлж чаддаггүй.
  • 2:16 - 2:19
    Ерөнхийдөө.
    аденозин мэрдэлийн эсүүдэд саад болдог.
  • 2:19 - 2:23
    Каффейн саатуулагчийг нь зогсоосноор
    таныг сэргээдэг.
  • 2:25 - 2:27
    Кафейн мөн эерэг мэдрэмжүүдийг өдөөдөг.
  • 2:27 - 2:31
    Зарим мэдрэлийн эсийн
    аденозин хүлээн авагчид нь
  • 2:31 - 2:34
    допамин хэмээх өөр молекулын
    хүлээн авагчидтай холбогдсон байна.
  • 2:34 - 2:38
    Тархинд тааламжтай мэдрэмжийг дэмжих нь
    допамины үүргүүдийн нэг юм.
  • 2:39 - 2:42
    Аденозин эдгээр хос хүлээн авагчийн
    аль нэгтэй холбогдоход
  • 2:42 - 2:45
    допамин өөрийн байршилдаа
    багтахад хэцүү болж
  • 2:46 - 2:48
    өөдрөг болгох үүргээ биелүүлж чаддаггүй.
  • 2:48 - 2:53
    Харин каффейн аденозиний оронд очихдоо
    ийм нөлөө үзүүлэхгүй бөгөөд
  • 2:53 - 2:55
    допамин багтах боломжтой болдог.
  • 2:56 - 3:01
    Каффейны аденозин болон дофаминд үзүүлэх
    энэхүү нөлөө нь удаан хугацаандаа
  • 3:01 - 3:05
    Паркинсон, Алцхаймер болон
    зарим төрлийн хавдар гэх мэт
  • 3:05 - 3:09
    өвчнүүдээс урьдчилан сэргийлэх
    ашигтай байх магадлалтай гэсэн баримт бий.
  • 3:10 - 3:14
    Каффейн нь мөн биеийн өөх шатаах
    чадварыг өсгөдөг.
  • 3:15 - 3:18
    Зарим спортын байгууллагууд
  • 3:18 - 3:21
    кафейныг тамирчидад шудрага бус
    давуу тал олгодог гэж үзээд
  • 3:21 - 3:23
    хэрэглээнд нь хязгаарлалт тавьдаг.
  • 3:24 - 3:27
    1972-оос 2004 он хүртэл Олимпийн тамирчид
  • 3:27 - 3:31
    цусан дахь каффейны хэмжээгээ тодорхой
    төвшинээс бага байлгаснаар
  • 3:31 - 3:33
    оролцох эрх авдаг байжээ.
  • 3:34 - 3:37
    Мэдээж каффейны бүх нөлөөлөл
    тустай байдаггүй.
  • 3:38 - 3:40
    Таныг илүү таатай, сэргэг байлгах ч
  • 3:40 - 3:43
    зүрхний цохилт, цусны даралтыг ихэсгэж
  • 3:43 - 3:46
    ихээр шээх эсвэл гэдэс гүйлгэлтийн
    шалгаан болох ба
  • 3:46 - 3:49
    сэтгэл түгшилт, нойргүйдэлд хүргэдэг.
  • 3:49 - 3:53
    Мөн каффейн агуулдаг хоол хүнс нь
  • 3:53 - 3:57
    таны биед авч үзэх шаардлагатай
    өөрсдийн гэсэн нөлөөг үзүүлдэг.
  • 3:58 - 4:01
    Тархи нь каффейны байнгын
    хэрэглээнд дасаж чадна.
  • 4:02 - 4:05
    Хэрэв таны аденозин хүлээн авагчид
    байнгын саадтай байвал
  • 4:05 - 4:07
    бие тань дахин шинийг үйлдвэрлэдэг.
  • 4:08 - 4:10
    Ингэснээр каффейн байсан ч
  • 4:10 - 4:14
    аденозин тархийг удаашруулж чаддаг.
  • 4:15 - 4:19
    Тиймээс та сэргэг байхын тулд
    улам их каффейн хэрэглэх
  • 4:19 - 4:20
    шаардлага мэдэрч болно.
  • 4:20 - 4:24
    Зогсоох шаардлагатай илүү олон
    аденозин хүлээн авагч бий болно.
  • 4:24 - 4:27
    Ийм учраас гэнэт каффейн
    хэрэглэхээ болиход
  • 4:27 - 4:30
    тааламжгүй мэдрэмжүүд төрнө.
  • 4:30 - 4:33
    Маш олон хүлээн авагчтай ч
    өрсөлдөгч байхгүй учир
  • 4:33 - 4:35
    аденозин илүү цагаар ажиллаж,
  • 4:35 - 4:36
    толгой өвдөх, ядрах,
  • 4:36 - 4:37
    сэтгэл гутрах
  • 4:37 - 4:39
    гэх мэт шинж тэмдгүүд үүснэ.
  • 4:41 - 4:45
    Гэвч хэдэн өдрийн дараа
    илүү аденозин хүлээн авагчид устаж,
  • 4:45 - 4:47
    таны бие дахин сэргээгдэн,
  • 4:47 - 4:49
    дэлхийн хамгийн алдартай сэргээшгүйгээр ч
  • 4:49 - 4:53
    өмнөх шигээ л сэргэг байх болно.
Title:
Кафейн биднийг хэрхэн сэргэг байлгадаг вэ? Ханан Күазим
Description:

Бүрэн хичээлийг эндээс үзээрэй. http://ed.ted.com/lessons/how-does-caffeine-keep-us-awake-hanan-qasim
Дэлхий даяар 100,000 гаруй тонн буюу 14 Эйффэлийн цамхагтай дүйцэхүйц хэмжээтэй кафейн жилд хэрэглэдэг. Кафейн нь хангалттай нойр аваагүй байхад ч сэргэг, эрч хүчтэй, төвлөрсөн байхад тусалдаг. Гэвч цусны даралтыг ихэсгэж, сэтгэл түгшилт үүсгэдэг. Тэгвэл тэр биднийг яаж сэргэг байлгадаг вэ? Ханан Күазим дэлхийд хамгийн их ашиглагддаг бодисын талаар бидэнтэй хуваалцлаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:15

Mongolian subtitles

Revisions