1 00:00:07,086 --> 00:00:10,426 Жил бүр дэлхий даяар хүмүүс 100,000 гаруй тонн 2 00:00:10,437 --> 00:00:13,507 хэмжээтэй каффейн хэрэглэдэг. 3 00:00:13,515 --> 00:00:17,045 Энэ нь 14 ширхэг Эйфелийн цамхгийн жинтэй тэнцэнэ. 4 00:00:17,827 --> 00:00:21,157 Энэ каффейний ихэнх хэсгийг кофе, цайнаас авдаг ч 5 00:00:21,330 --> 00:00:23,420 зарим хийжүүлсэн ундаа, 6 00:00:23,470 --> 00:00:24,440 шоколад, 7 00:00:24,464 --> 00:00:26,177 каффейний эм, мөн 8 00:00:26,187 --> 00:00:28,547 декаф гэх ундаанд ч бас агуулагддаг байна. 9 00:00:29,325 --> 00:00:33,200 Каффейн биднийг хангалттай нойр аваагүй үед ч анхааралтай, төвлөрсөн, 10 00:00:33,200 --> 00:00:35,750 аз жаргалтай, эрч хүчтэй байхад тусалдаг. 11 00:00:35,762 --> 00:00:39,682 Гэхдээ бас цусны даралтыг ихэсгэж, сэтгэл түгшилт үүсгэдэг. 12 00:00:40,073 --> 00:00:42,973 Каффейн нь хүмүүс хамгийн их ашигладаг донтуулагч юм. 13 00:00:42,984 --> 00:00:46,684 Каффейн биднийг яаж сэргэг байлгадаг вэ? 14 00:00:46,684 --> 00:00:50,430 Ургамалд каффейн нь хэд хэдэн зорилгоор агуулагддаг. 15 00:00:50,597 --> 00:00:54,737 Зарим төрлийн ургамлын навч болон үрэнд их хэмжээтэйгээр агуулагдах бөгөөд 16 00:00:54,743 --> 00:00:57,033 шавжинд хортой нөлөө үзүүлдэг. 17 00:00:57,667 --> 00:01:01,477 Харин тэд нектарт агуулагддаг шиг бага хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд 18 00:01:01,477 --> 00:01:05,107 тухайн ургамлыг санах, дахин ирэхэд нь тусалдаг байна. 19 00:01:06,541 --> 00:01:11,021 Каффейн нь хүний биед төв мэдрэлийн системд өдөөгч байдлаар үйлчилдэг. 20 00:01:11,038 --> 00:01:15,743 Хүний биеийн нойр хүргэдэг гол молекул болох аденозин гэх бодист 21 00:01:15,743 --> 00:01:18,663 саад болж биднийг сэргэг байлгадаг. 22 00:01:18,995 --> 00:01:21,945 Хүний биед байнгын энерги нийлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд 23 00:01:21,971 --> 00:01:26,400 үүнийг өндөр энергийн молекул болох ГФА-ийг задлах байдлаар авдаг. 24 00:01:26,980 --> 00:01:28,060 Ингэх явцад 25 00:01:28,060 --> 00:01:31,743 ГФА-ны химийн суурь болох аденозин ялгардаг. 26 00:01:32,375 --> 00:01:36,725 Таны тархины мэдрэлийн эсүүд энэ молекулд тусгайлан зориулсан хүртэхүйтэй. 27 00:01:36,726 --> 00:01:39,906 Аденозин дээрх хүлээн авагчтай холбогдоход 28 00:01:39,916 --> 00:01:43,238 мэдрэлийн эсүүдийг илүү удаашруулж, 29 00:01:43,238 --> 00:01:45,798 тархины чухал дохио ялгаралтыг удаашруулж, 30 00:01:45,804 --> 00:01:49,774 цуврал биохимийн урвалуудыг идэвхижүүлдэг. 31 00:01:49,985 --> 00:01:52,795 Өөрөөр хэлбэл, та нойрмоглож эхэлнэ. 32 00:01:52,825 --> 00:01:57,225 Каффейн бол аденозины өрсөлдөгч юм. 33 00:01:58,034 --> 00:02:02,034 Каффейн хүлээн авагчдад саад болсноор мэдрэлийн эсүүдийг удаашруулах 34 00:02:02,034 --> 00:02:04,659 үйл ажиллагааг зогсоодог. 35 00:02:05,228 --> 00:02:08,528 Каффейн ба аденозин нь төсөөтэй молекул бүтэцтэй бөгөөд 36 00:02:08,544 --> 00:02:12,184 каффейн нь аденозины хүлээн авагчидтай холбогдож чадахуйц боловч 37 00:02:12,190 --> 00:02:14,580 тэднийг идэвхжүүлж чаддаггүй. 38 00:02:15,741 --> 00:02:18,750 Ерөнхийдөө. аденозин мэрдэлийн эсүүдэд саад болдог. 39 00:02:18,760 --> 00:02:22,960 Каффейн саатуулагчийг нь зогсоосноор таныг сэргээдэг. 40 00:02:24,591 --> 00:02:27,391 Кафейн мөн эерэг мэдрэмжүүдийг өдөөдөг. 41 00:02:27,409 --> 00:02:30,585 Зарим мэдрэлийн эсийн аденозин хүлээн авагчид нь 42 00:02:30,585 --> 00:02:33,585 допамин хэмээх өөр молекулын хүлээн авагчидтай холбогдсон байна. 43 00:02:34,043 --> 00:02:38,083 Тархинд тааламжтай мэдрэмжийг дэмжих нь допамины үүргүүдийн нэг юм. 44 00:02:38,668 --> 00:02:41,786 Аденозин эдгээр хос хүлээн авагчийн аль нэгтэй холбогдоход 45 00:02:41,786 --> 00:02:45,226 допамин өөрийн байршилдаа багтахад хэцүү болж 46 00:02:45,663 --> 00:02:48,403 өөдрөг болгох үүргээ биелүүлж чаддаггүй. 47 00:02:48,459 --> 00:02:52,830 Харин каффейн аденозиний оронд очихдоо ийм нөлөө үзүүлэхгүй бөгөөд 48 00:02:52,840 --> 00:02:55,090 допамин багтах боломжтой болдог. 49 00:02:56,322 --> 00:03:00,832 Каффейны аденозин болон дофаминд үзүүлэх энэхүү нөлөө нь удаан хугацаандаа 50 00:03:00,832 --> 00:03:04,969 Паркинсон, Алцхаймер болон зарим төрлийн хавдар гэх мэт 51 00:03:04,971 --> 00:03:08,921 өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ашигтай байх магадлалтай гэсэн баримт бий. 52 00:03:10,219 --> 00:03:14,369 Каффейн нь мөн биеийн өөх шатаах чадварыг өсгөдөг. 53 00:03:14,749 --> 00:03:17,748 Зарим спортын байгууллагууд 54 00:03:17,748 --> 00:03:20,854 кафейныг тамирчидад шудрага бус давуу тал олгодог гэж үзээд 55 00:03:20,854 --> 00:03:23,344 хэрэглээнд нь хязгаарлалт тавьдаг. 56 00:03:24,212 --> 00:03:26,862 1972-оос 2004 он хүртэл Олимпийн тамирчид 57 00:03:26,867 --> 00:03:30,773 цусан дахь каффейны хэмжээгээ тодорхой төвшинээс бага байлгаснаар 58 00:03:30,773 --> 00:03:32,593 оролцох эрх авдаг байжээ. 59 00:03:33,858 --> 00:03:37,488 Мэдээж каффейны бүх нөлөөлөл тустай байдаггүй. 60 00:03:37,558 --> 00:03:40,248 Таныг илүү таатай, сэргэг байлгах ч 61 00:03:40,256 --> 00:03:42,926 зүрхний цохилт, цусны даралтыг ихэсгэж 62 00:03:42,953 --> 00:03:46,043 ихээр шээх эсвэл гэдэс гүйлгэлтийн шалгаан болох ба 63 00:03:46,060 --> 00:03:49,380 сэтгэл түгшилт, нойргүйдэлд хүргэдэг. 64 00:03:49,385 --> 00:03:52,929 Мөн каффейн агуулдаг хоол хүнс нь 65 00:03:52,929 --> 00:03:57,109 таны биед авч үзэх шаардлагатай өөрсдийн гэсэн нөлөөг үзүүлдэг. 66 00:03:58,311 --> 00:04:01,321 Тархи нь каффейны байнгын хэрэглээнд дасаж чадна. 67 00:04:01,682 --> 00:04:04,814 Хэрэв таны аденозин хүлээн авагчид байнгын саадтай байвал 68 00:04:04,814 --> 00:04:06,954 бие тань дахин шинийг үйлдвэрлэдэг. 69 00:04:07,565 --> 00:04:09,695 Ингэснээр каффейн байсан ч 70 00:04:09,879 --> 00:04:14,219 аденозин тархийг удаашруулж чаддаг. 71 00:04:15,013 --> 00:04:18,652 Тиймээс та сэргэг байхын тулд улам их каффейн хэрэглэх 72 00:04:18,652 --> 00:04:20,202 шаардлага мэдэрч болно. 73 00:04:20,226 --> 00:04:23,536 Зогсоох шаардлагатай илүү олон аденозин хүлээн авагч бий болно. 74 00:04:24,146 --> 00:04:26,900 Ийм учраас гэнэт каффейн хэрэглэхээ болиход 75 00:04:26,900 --> 00:04:29,880 тааламжгүй мэдрэмжүүд төрнө. 76 00:04:29,986 --> 00:04:32,536 Маш олон хүлээн авагчтай ч өрсөлдөгч байхгүй учир 77 00:04:32,547 --> 00:04:34,607 аденозин илүү цагаар ажиллаж, 78 00:04:34,611 --> 00:04:36,337 толгой өвдөх, ядрах, 79 00:04:36,337 --> 00:04:37,297 сэтгэл гутрах 80 00:04:37,304 --> 00:04:38,724 гэх мэт шинж тэмдгүүд үүснэ. 81 00:04:40,533 --> 00:04:44,563 Гэвч хэдэн өдрийн дараа илүү аденозин хүлээн авагчид устаж, 82 00:04:44,564 --> 00:04:46,964 таны бие дахин сэргээгдэн, 83 00:04:46,964 --> 00:04:49,144 дэлхийн хамгийн алдартай сэргээшгүйгээр ч 84 00:04:49,144 --> 00:04:53,164 өмнөх шигээ л сэргэг байх болно.