Return to Video

Хашаандаа хэрхэн ой мод ургуулах вэ?

  • 0:01 - 0:03
    Энэ бол хүний гараар бүтээсэн ой.
  • 0:04 - 0:07
    Энэ ой мод нь олон гектар
    газрыг эзлэх ч юм уу
  • 0:07 - 0:10
    эсвэл танай хүлэмж шиг
  • 0:10 - 0:13
    тийм жижигхэн газарт ч багтаж болох юм.
  • 0:15 - 0:19
    Эдгээр ой мод нь ердөө 2 настай.
  • 0:19 - 0:22
    Би гэрийнхээ
    ар талбайд ойтой болсон.
  • 0:23 - 0:25
    Ойд маань янз бүрийн амьтан бий.
  • 0:26 - 0:30
    (Шувуун жиргээ)
  • 0:30 - 0:32
    Би энэ сайхан орчинд өглөө бүр
  • 0:32 - 0:33
    яг л нэг үлгэрийн баатар шиг сэрдэг.
  • 0:33 - 0:34
    (Инээд)
  • 0:36 - 0:37
    Би бол ой тохижуулалтыг
  • 0:37 - 0:41
    мэргэжлийн хэмжээнд
    хийдэг энтрепренёр хүн.
  • 0:41 - 0:43
    Бид бүхэн олон үйлдвэр,
  • 0:43 - 0:44
    аж ахуй,
  • 0:44 - 0:45
    сургууль,
  • 0:46 - 0:47
    айл гэр,
  • 0:48 - 0:49
    амралтын газар,
  • 0:50 - 0:52
    барилга байгууламж,
  • 0:53 - 0:54
    олон нийтийн парк болон
  • 0:55 - 0:56
    бүр амьтны хүрээлэнг ч
  • 0:56 - 0:58
    ийм төрлийн ойтой болгосон.
  • 0:59 - 1:03
    Ой нь зөвхөн амьтдын амьдардаг
    хэсэг газар биш.
  • 1:04 - 1:10
    Ой нь хот суурин газрын
    салшгүй нэгэн хэсэг байж болно.
  • 1:10 - 1:12
    Миний хувьд ой гэдэг бол
  • 1:12 - 1:15
    алхаж орохын аргагүй модоор
    шигүү газар юм.
  • 1:16 - 1:18
    Жижиг том хамаагүй, ой тийм л байх ёстой.
  • 1:19 - 1:22
    Дэлхийн ихэнх газар
    урьд өмнө нь ой байсан.
  • 1:22 - 1:24
    Энэ нь хүмүүс оролцож эхлэхээс ч өмнө юм.
  • 1:25 - 1:27
    Дараагаар нь хүмүүс бид өөрсдийгөө гэлтгүй
  • 1:27 - 1:29
    бусад 8,4 сая байгалийн
    амьтай зүйлсийг мартан
  • 1:29 - 1:31
    Сао Пауло гэх мэт хотуудыг
  • 1:31 - 1:35
    ой модоо устган байж байгуулсан.
  • 1:36 - 1:40
    Бидний амьдрах орчин
    төрөлхийн байхаа больсон.
  • 1:40 - 1:42
    Гэвч зарим хүмүүсийн хувьд ийм биш.
  • 1:43 - 1:46
    Өнөөдөр надтай нийлээд хэдэн хүмүүс
    ийм төрлийн ойг мэргэжлийн хэмжээнд
  • 1:46 - 1:48
    хаана ч, газар сайгүй хийдэг болсон.
  • 1:49 - 1:51
    Би аж үйлдвэрлэлийн
    инженер мэргэжилтэй.
  • 1:51 - 1:53
    Машин бүтээх тал дээр илүү мэргэшсэн.
  • 1:54 - 1:56
    Урьд нь би Тоёотад ажиллаж байхдаа
  • 1:56 - 2:00
    байгалийн баялгийг хэрхэн бүтээгдэхүүн
    болгохыг сурсан юм.
  • 2:01 - 2:02
    Жишээ нь гэхэд
  • 2:02 - 2:05
    Бид Hevea brasiliensis модноос
    гаргаж авдаг шүүсээ
  • 2:05 - 2:07
    түүхий каучук (резинэн) болгон,
  • 2:07 - 2:09
    дараагаар нь машины дугуй үйлдвэрлэдэг.
  • 2:09 - 2:12
    Гэвч эдгээр бүтээгдэхүүн дахин
    байгалийн баялаг болох боломжгүй.
  • 2:13 - 2:16
    Бид байгалийн элементүүдийг ялган салгаж,
  • 2:16 - 2:20
    тэднийг хөрвүүлэн, эргэлт буцалтгүй
    байдалд оруулж байна.
  • 2:20 - 2:21
    Үүнийг аж ахуйн бүтээгдэхүүн гэдэг.
  • 2:22 - 2:25
    Гэтэл нөгөө тал дээр, байгаль
    огт эсрэгээр ажилладаг.
  • 2:26 - 2:30
    Байгалийн систем нь эд махбодыг
    нийлүүлэн бүрдүүлж
  • 2:30 - 2:31
    атом атомаар үрждэг.
  • 2:32 - 2:37
    Бүхий л байгалийн бүтээгдэхүүн дахин
    байгалийн баялаг болж хувирдаг.
  • 2:38 - 2:41
    Би үүнийг гэрийнхээ ар талбайд
  • 2:41 - 2:44
    ой бүтээж байхдаа олж мэдсэн юм.
  • 2:44 - 2:48
    Тэр миний байгальтай сөрөг бус ажилласан
  • 2:48 - 2:49
    анхны тохиолдол байсан.
  • 2:50 - 2:51
    Тэр үеэс хойш
  • 2:51 - 2:56
    бид дэлхийн 25 оронд
    75 ой бүтээн байгуулсан.
  • 2:58 - 3:00
    Аливаа нэг шинэ газар ажиллах бүрд,
  • 3:00 - 3:05
    ой бүтээн байгуулахад хэрэгцээтэй
    эд эсүүд үргэлж
  • 3:05 - 3:07
    биднийг хүрээлэн
    байдгийг олж мэдсэн.
  • 3:07 - 3:09
    Бидний ганц хийх ёстой зүйл нь
    бүх эд эсийг цуглуулан
  • 3:09 - 3:11
    байгальд хүлээлгэн өгөх явдал юм.
  • 3:13 - 3:16
    Ойг бүтээхдээ бид эхлээд
    хөрснөөсөө эхэлдэг.
  • 3:16 - 3:19
    Бид хөрсөнд юу дутуу байгааг мэдэхийн тулд
  • 3:19 - 3:21
    хүрч мэдрэн тэр бүү хэл амталж үздэг.
  • 3:22 - 3:25
    Хөрс нь жижиг хэсгүүдээс бүрдсэн бол,
    маш нягт болдог.
  • 3:25 - 3:27
    Тийм учраас усалгаа нь шингэдэггүй.
  • 3:28 - 3:33
    Ийм үед бид тухайн газрын
    биомасстай хөрсөө хольдог.
  • 3:33 - 3:35
    Энэ нь хөрсийг илүү сийрэг болгодог.
  • 3:37 - 3:39
    Ингэснээр усалгаа нь сайн шингэдэг.
  • 3:39 - 3:44
    Хэрэв хөрс нь усаа
    хадгалж чадахгүй байвал,
  • 3:44 - 3:46
    арай илүү биомасс эсвэл
  • 3:46 - 3:49
    ус шингээгч материал болох хүлэр, бигас
    холих шаардлагатай.
  • 3:49 - 3:53
    Үүний ачаар, хөрс нь усаа шингээн чийглэг
    байж чаддаг.
  • 3:54 - 3:58
    Ургамал ургуулахын тулд бидэнд
    ус, нарны туяа бас тэжээл хэрэгтэй.
  • 3:59 - 4:02
    Хэрвээ хөрс нь ямар ч
    тэжээлгүй бол яах вэ?
  • 4:02 - 4:05
    Бид хөрсөндөө тэжээлийг
    хэрхэвч шууд өгдөггүй.
  • 4:05 - 4:06
    Энэ нь аж үйлдвэрлэлийн хэв маяг.
  • 4:06 - 4:08
    Байгалиас тэс өөр гэсэн үг.
  • 4:08 - 4:11
    Түүний оронд бид бичил биетэнг
    хөрсөнд суулгадаг.
  • 4:11 - 4:14
    Ингээд байгалийн жамаар
    хөрсөнд тэжээл үүсдэг.
  • 4:15 - 4:17
    Бичил биетнүүд нь бидний хольсон
    биомассаар тэжээллэн
  • 4:17 - 4:20
    өсөж олширдог юм.
  • 4:20 - 4:22
    Тоо хэмжээ нь ахиж олшрох бүрд
  • 4:22 - 4:24
    хөрс дахин амьсгалж эхэлдэг.
  • 4:24 - 4:25
    Амь ороод л ирдэг шүү.
  • 4:26 - 4:29
    Бид тухайн газрынхаа уугуул модны эдийг
    хайж судалдаг.
  • 4:29 - 4:31
    Яаж уугуул эд эсэхийг шийддэг вэ гэж үү?
  • 4:31 - 4:36
    За, ер нь хүний гар хүрснээс өмнөх
    бүх эд уугуул юм.
  • 4:36 - 4:37
    Энэ нь хамгийн энгийн дүрэм.
  • 4:38 - 4:42
    Бид байгалийн ойгоос үлдээд байгаа
    сүүлийн үлдэгдэгдлүүдийг олохын тулд
  • 4:42 - 4:45
    үндэсний паркийг судалдаг.
  • 4:47 - 4:50
    Бид хөндөгдөөгүй ой төглийг ч юм уу
  • 4:50 - 4:53
    эртнээс үлдсэн ой модыг ч бас судалдаг.
  • 4:53 - 4:55
    Ямар ч үр дүн олж чадаагүй тохиолдолд
  • 4:55 - 4:57
    олон жилийн өмнө оршиж байсан
  • 4:57 - 5:02
    модны мөчир бас үр үндсийг судлах
    гэж олон музейд очдог.
  • 5:03 - 5:08
    Аливаа модны төрлийг тодорхойлох гэж
    тухайн газар нутгийн
  • 5:08 - 5:11
    урлаг, уран зохиолыг ч
    бид бүхэн судалдаг.
  • 5:11 - 5:13
    Модны бүтцээ тогтоосны дараа
  • 5:13 - 5:15
    4 төрлийн ангилалд хуваадаг:
  • 5:15 - 5:18
    бутны үе, дэд модны үе, модны үе болон
    нас бие гүйцсэн гэж ангилдаг.
  • 5:18 - 5:21
    Шат бүрт модныхоо норм тэжээлийг
    тэнцвэржүүлээд,
  • 5:21 - 5:26
    аль модноос хэр хэмжээнд сонгон
    суурилуулахаа шийддэг.
  • 5:27 - 5:28
    Жимсний ой бүтээе гэвэл
  • 5:28 - 5:31
    жимсний модоо их хэмжээгээр суулгадаг.
  • 5:31 - 5:34
    Бусад ойн төрлүүд нь цэцэглэсэн ой,
  • 5:34 - 5:38
    олон амьтдыг өөртөө татагч ой,
  • 5:38 - 5:42
    эсвэл уугуул зэрлэг
    ногоон ой байж болдог.
  • 5:44 - 5:47
    Бид үр цуглуулан,
    зулзаган мод суулгадаг.
  • 5:47 - 5:50
    Бас нэг зарчим маань
    нэг ангилалд ордог моднуудыг
  • 5:50 - 5:52
    хэзээ ч ойрхон тарьдаггүй.
  • 5:52 - 5:55
    Учир нь тэд томрох тусмаа адил хэмжээний
    зайг булаалцаж эхэлдэг.
  • 5:55 - 5:58
    Ер нь зулзаган моднуудыг хооронд нь
    ойрхон суулгадаг.
  • 5:59 - 6:02
    Бас бид цаг агаар халуун үед хөрсөө
    чийглэг байлгахын тулд
  • 6:02 - 6:04
    хөрсөө зориулалтын хучлагаар хучдаг.
  • 6:05 - 6:06
    Яг адилаар хүйтэн үед ч бас
  • 6:06 - 6:10
    зөвхөн өнөөх хучлага нь хөлдөж
  • 6:10 - 6:13
    харин хөрс нь энгийн хэмжээндээ
    амьсгалсаар л байдаг.
  • 6:13 - 6:17
    Хөрс нь маш зөөлөн байдаг учраас
    ямар ч модны үндэс
  • 6:17 - 6:20
    маш амархан гулсаад л орчихдог,
  • 6:20 - 6:21
    маш хялбар.
  • 6:22 - 6:25
    Эхэндээ ой мод томрохгүй байгаа
    мэт санагддаг ч,
  • 6:25 - 6:26
    хөрсөн гадарга доор томорч л байдаг.
  • 6:27 - 6:28
    Эхний 3 сарын турш
  • 6:28 - 6:30
    үндэс нь 1 метр хүртэл ургадаг.
  • 6:31 - 6:33
    Үндсүүд нь томорсоор хөрсөндөө нягт
  • 6:33 - 6:34
    холбоотой торон бэрхээс бүтээдэг.
  • 6:34 - 6:38
    Микроб болон мөөгөнцөр нь үндсээр
    дамжин амьдардаг.
  • 6:39 - 6:42
    Аливаа модны тэжээл нь дутагдсан үед
    эдгээр микроб, мөөгөнцрүүд нь
  • 6:42 - 6:45
    тухайн модонд хэрэгцээтэй тэжээлийг зөөж
    хүлээлгэн өгдөг.
  • 6:46 - 6:47
    Бороо орох болгонд
  • 6:48 - 6:49
    маш гайхалтай,
  • 6:49 - 6:51
    нэг шөнийн дотор л олон мөөг ургадаг.
  • 6:51 - 6:54
    Энэ нь хөрс хэрхэн эрүүл мөөгөнцрийн
    сүлжээтэй байгааг харуулна.
  • 6:55 - 6:57
    Ингээд үндэс нь соёолж дуусаад,
  • 6:57 - 6:59
    гадарга дээрх ой маань томорч эхэлдэг.
  • 7:00 - 7:04
    Ингээд л усалгаа арчилгаагаа хийсээр
    байтал
  • 7:04 - 7:08
    дараагийн 2, 3-н жилийн дотор
    сүрлэг ойгоо услаад эхэлдэг.
  • 7:09 - 7:14
    Бид усалгаа болгон тэжээлээ
    зөвхөн моднууддаа зориулахын тулд
  • 7:14 - 7:17
    хогийн ургамал, зэрлэгээ ямагт түүдэг.
  • 7:17 - 7:20
    Ой мод томрох тусмаа нарны туяаг хаадаг.
  • 7:21 - 7:23
    Тэр ч бүү хэл,
    ой мод нь ихээр томорсны улмаас,
  • 7:23 - 7:26
    нарны туяа нь газар
    хөрсөндөө хүрч чаддаггүй.
  • 7:26 - 7:29
    Ийм үед хогийн ургамал ч бас ургах
    боломжгүй болдог.
  • 7:30 - 7:31
    Яг ийм нөхцөлд
  • 7:31 - 7:35
    ой модонд орсон аливаа усны дусал бүр
  • 7:35 - 7:37
    эргээд агаарт ууршаад алга болчихдоггүй.
  • 7:37 - 7:40
    Өтгөн ой нь ихэнх агаараа дотроо ууршуулан
  • 7:40 - 7:42
    чийглэг байдлаа хадгалан авч үлддэг.
  • 7:43 - 7:47
    Бид бага багаар усаа багасгаж,
    сүүлдээ бүр услах ч шаардлагагүй болдог.
  • 7:47 - 7:49
    Услахгүй байсан ч гэсэн
  • 7:49 - 7:53
    газар хөрс бараан өнгө болон чийгээ
    хадгалсаар л байдаг.
  • 7:54 - 7:57
    Ширхэг навч модноосоо унахад
  • 7:57 - 8:00
    тэр даруй шарлаж эхэлдэг.
  • 8:00 - 8:04
    Энэхүү биомасс нь ялзмаг болон хувирч
  • 8:04 - 8:05
    эргээд ой модондоо хүнс болдог.
  • 8:06 - 8:07
    Мэдээж ой томрох тусам
  • 8:07 - 8:09
    олон олон навчис унах ба
  • 8:09 - 8:11
    энэ нь тэр хэмжээгээрээ ялзмаг үүсгэн
  • 8:11 - 8:14
    нөгөө л ойгоо томруулах хүнс болдог.
  • 8:14 - 8:17
    Ийм ч учраас ой маань
    эрс өсөн нэмэгдэж байдаг.
  • 8:18 - 8:19
    Нэгэнт ингээд бүтээгдсэн
  • 8:19 - 8:24
    ой мод маань дахин дахин, магадгүй үүрд
  • 8:24 - 8:25
    өөрийгөө нөхөн сэргээх боломжтой.
  • 8:26 - 8:29
    Байгалийн ийм ойд өгөх
    хамгийн том ач тус нь
  • 8:29 - 8:31
    огт гар хүрэлгүй, оролдохгүй
    байх явдал юм.
  • 8:32 - 8:34
    Үүнийг ой ширэнгийн
    үдэшлэг гэх юм уу даа.
  • 8:34 - 8:36
    (Инээд)
  • 8:37 - 8:39
    Энэ ой нь олноороо ургадаг.
  • 8:40 - 8:41
    Хэрэв адил төрлийн,
  • 8:41 - 8:42
    адилхан моднуудыг
  • 8:42 - 8:45
    ганцаарчлан ургуулсан бол
  • 8:45 - 8:46
    ийм хурдацтай ургахгүй байх байсан.
  • 8:47 - 8:51
    За тэгэхээр бид арван жилийн дотор
    зуун настай ойг иймэрхүү
  • 8:51 - 8:52
    маягаар бүтээдэг юм.
  • 8:52 - 8:53
    Маш их баярлалаа.
  • 8:53 - 8:59
    (Алга ташилт)
Title:
Хашаандаа хэрхэн ой мод ургуулах вэ?
Speaker:
Шубэндү Шарма
Description:

Ой мод гэдэг нь заавал хаа хол хүний амьдралаас тасархай байх байгалийн нэг хэсэг биш юм. Тэр ч бүү хэл яг одоо амьдарч байгаа хотдоо ой мод ургуулах боломжтой. Эко-энтрепренёр болон TED Aспирантур Шубэндү Шарма нь газрын хөрс, микроб болон биомассыг ашиглан хот суурин газарт биологийн гаралтай бөгөөд маш шигүү ой модыг мэргэжлийн хэмжээнд бүтээн байгуулан хурдацтай ургуулдаг. Тэрээр хэрхэн арван жилийн дотор зуун настай ойг ургуулдгийг та сонирхоно уу. Магадгүй та ч бас үүнийг мэдэж аваад, энэхүү ой ширэнгийн үдэшлэгт оролцоорой.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:11

Mongolian subtitles

Revisions