Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar
-
0:10 - 0:13Би та нараас нэг асуулт асууя.
-
0:13 - 0:18Улаанбаатарт яг одоо ажиллаж
амьдарч байгаа хүмүүс гараа өргөнө үү? -
0:19 - 0:21Бид нар бүгдээрээ байна.
-
0:21 - 0:26Гэхдээ бид "Энэ хотын эзэн хэн бэ?"
гэж бодож үзэж байсан уу? -
0:26 - 0:29Өнөөдөр би та нарт энэ тухай ярина.
-
0:30 - 0:34Энэ бол миний амьдардаг газар.
-
0:34 - 0:39Энд би хөршүүдтэйгээ хамт
гэр хороололд амьдардаг. -
0:39 - 0:45Манай хөршүүд бүгдээрээ
сайн үйлчилгээ, сайн боловсрол, -
0:45 - 0:48сайхан орчинд амьдрах хүсэл зорилготой,
-
0:48 - 0:49Улаанбаатарт байгаа
-
0:49 - 0:53орон нутгийн өнцөг булан бүрээс ирж
нэг дор амьдарч буй хүмүүс. -
0:54 - 0:56Гэхдээ бид өөрсдийн амьдарч буй орчинд
-
0:57 - 0:59үнэхээр сэтгэл хангалуун байдаг.
-
0:59 - 1:03Яагаад гэвэл тэнд бидний үр хүүхдүүд,
бид өөрсдөө амьдарч байгаа учраас. -
1:05 - 1:08Харин та нар үүнийг юу гэж бодож байна вэ?
-
1:10 - 1:13Энэ юу вэ?
-
1:14 - 1:17Үүнийг хэдээр хийсэн бэ?
-
1:19 - 1:22Хэдээр хийсэн нь яг үнэндээ
тийм ч сонин биш. -
1:23 - 1:29Гэвч яг энэ хогийн цэг манай гал тогооноос
20-хон метрийн зайд байсан. -
1:30 - 1:35Манай хөршүүдийн цонхоор
энэ дүр зураг байнга харагддаг байв. -
1:36 - 1:39Бид нар үүнийг байх ёстой
зүйл л гэж хардаг байлаа. -
1:40 - 1:43Гэхдээ хүн бүр үүнд
тааламжтай ханддаггүйг -
1:43 - 1:47бид амьдрах орчныг зураглалыг
хийснээр олж мэдсэн. -
1:48 - 1:49Энэ нь юу юм бэ гэж үү?
-
1:49 - 1:53Бид зүгээр л өөрсдийн амьдарч буй
орчны зургийг дэлгээд -
1:53 - 1:56бидэнд яг ямар үйлчилгээ хаана байна,
хаана ямар асуудал байгааг л -
1:57 - 1:59газрын зураг дээр ярилцдаг.
-
2:01 - 2:03Бид энэ ярилцлагын үр дүнд
-
2:04 - 2:08манай хороонд яг ийм хогийн цэг
4 байгааг олж мэдсэн. -
2:09 - 2:11Албан ёсны 4 хогийн цэг.
-
2:13 - 2:16Харин Улаанбаатар хотын хэмжээнд
энэ дүр зураг ямар байсан гээч? -
2:18 - 2:21Та бүхний харж буй энэ зураг дахь
голын саарал хэсэг орон сууцны хороолол. -
2:21 - 2:25Харин гадна талын цагаан нь гэр хороолол.
-
2:26 - 2:34Хотын хэмжээнд нийтдээ 128 ширхэг
албан ёсны хогийн цэг байсан. -
2:34 - 2:42Харин 814 ширхэг албан бус хогийн цэг
Улаанбаатар хотод байна. -
2:49 - 2:51Бид нар ямар хотод амьдарч байна вэ?
-
2:52 - 2:55Энэ бидний хүссэн хот мөн гэж үү?
-
2:57 - 3:00Хөршүүдтэйгээ дахин уулзсаны үр дүнд
бид нэг зүйлийг олж мэдлээ. -
3:00 - 3:02Юу вэ гэвэл,
-
3:02 - 3:06хогны машиныг орон сууцны хороололд
нэг л өдөр хүлээдэг. -
3:07 - 3:11Харин гэр хороололд хогны
машиныг 30 өдөр хүлээдэг. -
3:12 - 3:15Гэхдээ яг адилхан мөнгийг төлдөг.
-
3:18 - 3:24Ингээд хөршүүдтэйгээ, орон нутгийн засаг
захиргаа, хог тээвэрлэгч байгууллагуудтай -
3:24 - 3:29энийг яаж зохицуулж болох талаар
дахиад нэг ярилцлаа. -
3:31 - 3:33Хамгийн зөв шийдэл нь
-
3:33 - 3:38"Хүн бүрт хүртээмжтэй
хог тээврийн хуваарь" гэдгийг олж мэдсэн. -
3:40 - 3:4430 өдрийн дараа хэзээ ирэх вэ гэдгийг
хувь хүн мэдэхэд л хангалттай. -
3:49 - 3:52Энэхүү хог тээврийн хуваарь тийм ч
төгс зүйл байгаагүй л дээ. -
3:52 - 3:53Энэ бол байсан л зүйл.
-
3:53 - 3:56Хамгийн гол нь хүмүүст хүртээмжтэй
хог тээврийн хуваарийг бид -
3:56 - 4:04хорооныхоо хэмжээнд хийснээр түрүүчийн
хогийн цэг ийм болж хувирсан. -
4:05 - 4:11(алга ташилт)
-
4:13 - 4:17Тийм ээ.
Хог бол хотын асуудал байсан. -
4:18 - 4:24Яг энэ загварыг өнөөдөр гэр хорооллын
олон хороонд загвар болгон ашиглаж -
4:24 - 4:28хог тээврийн хуваарийг хүмүүст
хүртээмжтэй байдлаар хүргэж байна. -
4:28 - 4:31Гэхдээ л хангалтгүй байна.
-
4:32 - 4:33Нэг зүйлийг би олж мэдсэн.
-
4:34 - 4:39Хэрвээ та энэ хотынхоо эзэн нь болж,
амьдарч буй орчныхоо асуудалд -
4:40 - 4:44оролцохгүй юм бол таны өмнөөс хэн ч
таны орчинг сайхан болгож чадахгүй. -
4:47 - 4:53Мөн хэрвээ та өөрөө оролцож чадвал
хамгийн бага зардлаар хүссэн -
4:53 - 4:55сайхан орчноо бий болгож чадна.
-
4:57 - 5:01(Алга ташилт)
-
5:02 - 5:06Хог тээврийн хуваарь тийм ч
төгс зүйл биш гэж би өмнө нь хэлсэн. -
5:08 - 5:1230 хоног хогны машин
хүлээнэ гэдэг урт хугацаа. -
5:12 - 5:22Гэхдээ бид энэ төслийг хэрэгжүүлэх явцад
хотод одоо байгаа хог тээврийн машины нөөц -
5:23 - 5:27гэр хороололд сард 2-3 удаа
хог тээврийн үйлчилгээ үзүүлэх -
5:27 - 5:30боломжтой юм байна
гэдгийг олж мэдсэн. -
5:30 - 5:34Үүний үр дүнд тулгуурлан бид яг одоо
-
5:35 - 5:41Улаанбаатар хотын хүн бүрт хүртээмжтэй,
хог тээврийн хуваарийг мэдэж болох -
5:41 - 5:44цахим аппликейшнийг хөгжүүлж байна.
-
5:44 - 5:48(Алга ташилт)
-
5:49 - 5:50Та хотын хаана ч очоод
-
5:51 - 5:54зөвхөн амьдардаг хороо,
хэсгийнхээ дугаарыг оруулахад -
5:55 - 5:59танайд хэзээ хогны машин ирэх,
ямар байгууллагын машин ирэх гэх мэт -
5:59 - 6:01бүх мэдээллийг авдаг болно.
-
6:02 - 6:04Энэ гайхамшигтай биш гэж үү?
-
6:04 - 6:07(Алга ташилт)
-
6:09 - 6:16Манай эргэн тойрны найзууд дунд
хогоо ангилчихаад дараа нь яахыг -
6:16 - 6:18асуудаг найзууд олон байсан.
-
6:19 - 6:23"Би ангилаад яах юм бэ? Буцаад л бусад
хогтой нийлээд хогийн цэг рүү -
6:23 - 6:25явдаг шүү дээ" гэж тэд хэлдэг байлаа.
-
6:27 - 6:31Хөршүүдтэйгээ анх эхэлж байсан
жижигхэн ярилцлага маань -
6:31 - 6:35өнөөдөр хотын хэмжээнд
хогны асуудлын шийдэх -
6:35 - 6:39үүд хаалгыг нээж өгсөн юм.
-
6:44 - 6:48Энэ картаар бид усаа авдаг.
-
6:48 - 6:51Харин энэ картаар автобусаар зорчдог.
-
6:53 - 6:56Ангилсан хогоо ус болгож болохгүй гэж үү?
-
6:56 - 6:59Энэ боломжийг бид тун удахгүй
та бүхэнд олгох болно. -
6:59 - 7:03(Алга ташилт)
-
7:04 - 7:09Хотод олон асуудал байгааг бид бүгд мэднэ.
-
7:10 - 7:15Гэхдээ тэр асуудлыг хэн нэгэн ирээд
дээрээс шийдэхийг хүлээн -
7:15 - 7:17зүгээр хараад суух биш
-
7:17 - 7:19бид өөрсдөө хотынхоо эзэн нь болж
-
7:19 - 7:21хотоо хөгжүүлцгээе!
-
7:21 - 7:28(Алга ташилт)
- Title:
- Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar
- Description:
-
Улаанбаатар хот буруу төлөвлөлт, иргэдийн оролцооны дутагдлаас үүдэн олон олон асуудлын үүр болоод буй. Архитектор Батдорж энэ асуудлын дунд амьдарч буй иргэдийн нэг нь ч гэлээ, нэгэн шинэлэг санаачлагаар хороо, дүүргийн иргэдийг идэвхижүүлэх, хамтран нийтлэг асуудлаа шийдэх гаргалгааг санал болгож байна.
Architect and founder of Ger Community Mapping Center, Batdorj challenges Ulaanbaatarians to "Reclaim your city". Through his in-depth work with locals from Ger community and activism, he has formulated the success path of sustainable city: the citizen’s knowledge about and love for the city, active involvement in planning the space we call "home". He is also creating a map of Ulaanbaatar city using the open source mapping technology and enabling citizens to have access to accurate information of the city.
This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx
- Video Language:
- Mongolian
- Team:
- closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 07:30
Tuya Bat approved Mongolian subtitles for Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar | ||
Zaya Skodde edited Mongolian subtitles for Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar |