Return to Video

Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar

  • 0:10 - 0:13
    Би та нараас нэг асуулт асууя.
  • 0:13 - 0:18
    Улаанбаатарт яг одоо ажиллаж
    амьдарч байгаа хүмүүс гараа өргөнө үү?
  • 0:19 - 0:21
    Бид нар бүгдээрээ байна.
  • 0:21 - 0:26
    Гэхдээ бид "Энэ хотын эзэн хэн бэ?"
    гэж бодож үзэж байсан уу?
  • 0:26 - 0:29
    Өнөөдөр би та нарт энэ тухай ярина.
  • 0:30 - 0:34
    Энэ бол миний амьдардаг газар.
  • 0:34 - 0:39
    Энд би хөршүүдтэйгээ хамт
    гэр хороололд амьдардаг.
  • 0:39 - 0:45
    Манай хөршүүд бүгдээрээ
    сайн үйлчилгээ, сайн боловсрол,
  • 0:45 - 0:48
    сайхан орчинд амьдрах хүсэл зорилготой,
  • 0:48 - 0:49
    Улаанбаатарт байгаа
  • 0:49 - 0:53
    орон нутгийн өнцөг булан бүрээс ирж
    нэг дор амьдарч буй хүмүүс.
  • 0:54 - 0:56
    Гэхдээ бид өөрсдийн амьдарч буй орчинд
  • 0:57 - 0:59
    үнэхээр сэтгэл хангалуун байдаг.
  • 0:59 - 1:03
    Яагаад гэвэл тэнд бидний үр хүүхдүүд,
    бид өөрсдөө амьдарч байгаа учраас.
  • 1:05 - 1:08
    Харин та нар үүнийг юу гэж бодож байна вэ?
  • 1:10 - 1:13
    Энэ юу вэ?
  • 1:14 - 1:17
    Үүнийг хэдээр хийсэн бэ?
  • 1:19 - 1:22
    Хэдээр хийсэн нь яг үнэндээ
    тийм ч сонин биш.
  • 1:23 - 1:29
    Гэвч яг энэ хогийн цэг манай гал тогооноос
    20-хон метрийн зайд байсан.
  • 1:30 - 1:35
    Манай хөршүүдийн цонхоор
    энэ дүр зураг байнга харагддаг байв.
  • 1:36 - 1:39
    Бид нар үүнийг байх ёстой
    зүйл л гэж хардаг байлаа.
  • 1:40 - 1:43
    Гэхдээ хүн бүр үүнд
    тааламжтай ханддаггүйг
  • 1:43 - 1:47
    бид амьдрах орчныг зураглалыг
    хийснээр олж мэдсэн.
  • 1:48 - 1:49
    Энэ нь юу юм бэ гэж үү?
  • 1:49 - 1:53
    Бид зүгээр л өөрсдийн амьдарч буй
    орчны зургийг дэлгээд
  • 1:53 - 1:56
    бидэнд яг ямар үйлчилгээ хаана байна,
    хаана ямар асуудал байгааг л
  • 1:57 - 1:59
    газрын зураг дээр ярилцдаг.
  • 2:01 - 2:03
    Бид энэ ярилцлагын үр дүнд
  • 2:04 - 2:08
    манай хороонд яг ийм хогийн цэг
    4 байгааг олж мэдсэн.
  • 2:09 - 2:11
    Албан ёсны 4 хогийн цэг.
  • 2:13 - 2:16
    Харин Улаанбаатар хотын хэмжээнд
    энэ дүр зураг ямар байсан гээч?
  • 2:18 - 2:21
    Та бүхний харж буй энэ зураг дахь
    голын саарал хэсэг орон сууцны хороолол.
  • 2:21 - 2:25
    Харин гадна талын цагаан нь гэр хороолол.
  • 2:26 - 2:34
    Хотын хэмжээнд нийтдээ 128 ширхэг
    албан ёсны хогийн цэг байсан.
  • 2:34 - 2:42
    Харин 814 ширхэг албан бус хогийн цэг
    Улаанбаатар хотод байна.
  • 2:49 - 2:51
    Бид нар ямар хотод амьдарч байна вэ?
  • 2:52 - 2:55
    Энэ бидний хүссэн хот мөн гэж үү?
  • 2:57 - 3:00
    Хөршүүдтэйгээ дахин уулзсаны үр дүнд
    бид нэг зүйлийг олж мэдлээ.
  • 3:00 - 3:02
    Юу вэ гэвэл,
  • 3:02 - 3:06
    хогны машиныг орон сууцны хороололд
    нэг л өдөр хүлээдэг.
  • 3:07 - 3:11
    Харин гэр хороололд хогны
    машиныг 30 өдөр хүлээдэг.
  • 3:12 - 3:15
    Гэхдээ яг адилхан мөнгийг төлдөг.
  • 3:18 - 3:24
    Ингээд хөршүүдтэйгээ, орон нутгийн засаг
    захиргаа, хог тээвэрлэгч байгууллагуудтай
  • 3:24 - 3:29
    энийг яаж зохицуулж болох талаар
    дахиад нэг ярилцлаа.
  • 3:31 - 3:33
    Хамгийн зөв шийдэл нь
  • 3:33 - 3:38
    "Хүн бүрт хүртээмжтэй
    хог тээврийн хуваарь" гэдгийг олж мэдсэн.
  • 3:40 - 3:44
    30 өдрийн дараа хэзээ ирэх вэ гэдгийг
    хувь хүн мэдэхэд л хангалттай.
  • 3:49 - 3:52
    Энэхүү хог тээврийн хуваарь тийм ч
    төгс зүйл байгаагүй л дээ.
  • 3:52 - 3:53
    Энэ бол байсан л зүйл.
  • 3:53 - 3:56
    Хамгийн гол нь хүмүүст хүртээмжтэй
    хог тээврийн хуваарийг бид
  • 3:56 - 4:04
    хорооныхоо хэмжээнд хийснээр түрүүчийн
    хогийн цэг ийм болж хувирсан.
  • 4:05 - 4:11
    (алга ташилт)
  • 4:13 - 4:17
    Тийм ээ.
    Хог бол хотын асуудал байсан.
  • 4:18 - 4:24
    Яг энэ загварыг өнөөдөр гэр хорооллын
    олон хороонд загвар болгон ашиглаж
  • 4:24 - 4:28
    хог тээврийн хуваарийг хүмүүст
    хүртээмжтэй байдлаар хүргэж байна.
  • 4:28 - 4:31
    Гэхдээ л хангалтгүй байна.
  • 4:32 - 4:33
    Нэг зүйлийг би олж мэдсэн.
  • 4:34 - 4:39
    Хэрвээ та энэ хотынхоо эзэн нь болж,
    амьдарч буй орчныхоо асуудалд
  • 4:40 - 4:44
    оролцохгүй юм бол таны өмнөөс хэн ч
    таны орчинг сайхан болгож чадахгүй.
  • 4:47 - 4:53
    Мөн хэрвээ та өөрөө оролцож чадвал
    хамгийн бага зардлаар хүссэн
  • 4:53 - 4:55
    сайхан орчноо бий болгож чадна.
  • 4:57 - 5:01
    (Алга ташилт)
  • 5:02 - 5:06
    Хог тээврийн хуваарь тийм ч
    төгс зүйл биш гэж би өмнө нь хэлсэн.
  • 5:08 - 5:12
    30 хоног хогны машин
    хүлээнэ гэдэг урт хугацаа.
  • 5:12 - 5:22
    Гэхдээ бид энэ төслийг хэрэгжүүлэх явцад
    хотод одоо байгаа хог тээврийн машины нөөц
  • 5:23 - 5:27
    гэр хороололд сард 2-3 удаа
    хог тээврийн үйлчилгээ үзүүлэх
  • 5:27 - 5:30
    боломжтой юм байна
    гэдгийг олж мэдсэн.
  • 5:30 - 5:34
    Үүний үр дүнд тулгуурлан бид яг одоо
  • 5:35 - 5:41
    Улаанбаатар хотын хүн бүрт хүртээмжтэй,
    хог тээврийн хуваарийг мэдэж болох
  • 5:41 - 5:44
    цахим аппликейшнийг хөгжүүлж байна.
  • 5:44 - 5:48
    (Алга ташилт)
  • 5:49 - 5:50
    Та хотын хаана ч очоод
  • 5:51 - 5:54
    зөвхөн амьдардаг хороо,
    хэсгийнхээ дугаарыг оруулахад
  • 5:55 - 5:59
    танайд хэзээ хогны машин ирэх,
    ямар байгууллагын машин ирэх гэх мэт
  • 5:59 - 6:01
    бүх мэдээллийг авдаг болно.
  • 6:02 - 6:04
    Энэ гайхамшигтай биш гэж үү?
  • 6:04 - 6:07
    (Алга ташилт)
  • 6:09 - 6:16
    Манай эргэн тойрны найзууд дунд
    хогоо ангилчихаад дараа нь яахыг
  • 6:16 - 6:18
    асуудаг найзууд олон байсан.
  • 6:19 - 6:23
    "Би ангилаад яах юм бэ? Буцаад л бусад
    хогтой нийлээд хогийн цэг рүү
  • 6:23 - 6:25
    явдаг шүү дээ" гэж тэд хэлдэг байлаа.
  • 6:27 - 6:31
    Хөршүүдтэйгээ анх эхэлж байсан
    жижигхэн ярилцлага маань
  • 6:31 - 6:35
    өнөөдөр хотын хэмжээнд
    хогны асуудлын шийдэх
  • 6:35 - 6:39
    үүд хаалгыг нээж өгсөн юм.
  • 6:44 - 6:48
    Энэ картаар бид усаа авдаг.
  • 6:48 - 6:51
    Харин энэ картаар автобусаар зорчдог.
  • 6:53 - 6:56
    Ангилсан хогоо ус болгож болохгүй гэж үү?
  • 6:56 - 6:59
    Энэ боломжийг бид тун удахгүй
    та бүхэнд олгох болно.
  • 6:59 - 7:03
    (Алга ташилт)
  • 7:04 - 7:09
    Хотод олон асуудал байгааг бид бүгд мэднэ.
  • 7:10 - 7:15
    Гэхдээ тэр асуудлыг хэн нэгэн ирээд
    дээрээс шийдэхийг хүлээн
  • 7:15 - 7:17
    зүгээр хараад суух биш
  • 7:17 - 7:19
    бид өөрсдөө хотынхоо эзэн нь болж
  • 7:19 - 7:21
    хотоо хөгжүүлцгээе!
  • 7:21 - 7:28
    (Алга ташилт)
Title:
Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar
Description:

Улаанбаатар хот буруу төлөвлөлт, иргэдийн оролцооны дутагдлаас үүдэн олон олон асуудлын үүр болоод буй. Архитектор Батдорж энэ асуудлын дунд амьдарч буй иргэдийн нэг нь ч гэлээ, нэгэн шинэлэг санаачлагаар хороо, дүүргийн иргэдийг идэвхижүүлэх, хамтран нийтлэг асуудлаа шийдэх гаргалгааг санал болгож байна.

Architect and founder of Ger Community Mapping Center, Batdorj challenges Ulaanbaatarians to "Reclaim your city". Through his in-depth work with locals from Ger community and activism, he has formulated the success path of sustainable city: the citizen’s knowledge about and love for the city, active involvement in planning the space we call "home". He is also creating a map of Ulaanbaatar city using the open source mapping technology and enabling citizens to have access to accurate information of the city.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
07:30

Mongolian subtitles

Revisions