Return to Video

Англи хэлийг бүү шаард!

  • 0:01 - 0:03
    Би та нарын юу бодож байгааг мэдэж байна.
  • 0:03 - 0:05
    Та намайг төөрч яваад
  • 0:05 - 0:07
    энд гараад ирчихсэн, тэгээд одоо хэн нэгэн тайзан дээр гарч ирээд
  • 0:07 - 0:09
    намайг суудалд минь буцаана гэж бодож байгаа байх.
  • 0:09 - 0:15
    (Алга ташилт)
  • 0:15 - 0:18
    Дубайд бол энэ элбэг тохиолдоно.
  • 0:18 - 0:20
    Амралтаараа явж байна уу та?
  • 0:20 - 0:22
    (Инээв)
  • 0:22 - 0:25
    Хүүхдүүд дээрээ ирээ юу?
  • 0:25 - 0:27
    Хэр удаан энд ирээв? гээд л.
  • 0:27 - 0:30
    Үнэндээ, арай удах л санаатай байнадаа.
  • 0:30 - 0:33
    Би Персийн булан-д багшлаад, амьдраад
  • 0:33 - 0:35
    30аад жил болж байна.
  • 0:35 - 0:39
    (Алга ташилт)
  • 0:39 - 0:43
    Энэ туршид би олон зүйл өөрчлөгдөхийг үзлээ.
  • 0:43 - 0:45
    Статистик үзүүлэлтийг харвал
  • 0:45 - 0:47
    үнэхээр алмайрмаар
  • 0:47 - 0:49
    Тэгээд өнөөдөр би тантай
  • 0:49 - 0:51
    хэл ярианы усдаж үгүй болж байгаа
  • 0:51 - 0:54
    болон Англи хэлний глобалчлалын талаар ярья.
  • 0:54 - 0:56
    Би та нарт Абу Дабигийн насанд хүрэгсдийн
  • 0:56 - 0:59
    Англи хэлний багш хийдэг байсан найзынхаа талаар ярьмаар байна.
  • 0:59 - 1:01
    Тэрээр нэгэн сайхан өдөр
  • 1:01 - 1:03
    сурагчиддаа байгалийн холбогдолтой нэр томъё заахаар
  • 1:03 - 1:05
    цэцэрлэгт хүрээлэнд дагуулан авч явав.
  • 1:05 - 1:07
    Гэтэл сүүлдээ багш маань өөрөө тэнд байсан
  • 1:07 - 1:09
    ургамлуудын Араб нэр томъёо,
  • 1:09 - 1:11
    болон тэдгээрийн хэрэглээ,
  • 1:11 - 1:14
    анагаах ухаан, гоо сайхан,
  • 1:14 - 1:17
    хоол, өвсөн эмчилгээ болох ашиглалтуудыг сурч авчээ.
  • 1:17 - 1:19
    Тэр сурагчид яаж тэр их мэдлэгийг олж авсан юм бэ?
  • 1:19 - 1:21
    Мэдээж, эмээ өвөө
  • 1:21 - 1:24
    эмэг эцэг өвгөдөөсөө л тэр.
  • 1:24 - 1:27
    Үе үеээс дамжих мэдээлэл харилцаа холбоо
  • 1:27 - 1:29
    хэр чухал болохыг танд хэлэх
  • 1:29 - 1:31
    шаардлагагүй бизээ.
  • 1:31 - 1:33
    Гэвч гунигтай нь өнөөдөр
  • 1:33 - 1:35
    хэл өмнө нь байгаагүйгээр
  • 1:35 - 1:37
    хурдан мөхөж байна.
  • 1:37 - 1:40
    14 хоногт нэг хэл мөхөж байна.
  • 1:41 - 1:43
    Хажуугаар нь Англи хэл
  • 1:43 - 1:45
    маргаангүйгээр дэлхийн хэл болжээ.
  • 1:45 - 1:47
    Энэ хоёрын хооронд уялдаа холбоо байна уу?
  • 1:47 - 1:49
    Би ч мэдэхгүйлдээ
  • 1:49 - 1:52
    Гэхдээ би олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг мэдэж байна.
  • 1:52 - 1:55
    Анх Персийн буланд ирэхдээ би Кувэйтэд ирсэн юм
  • 1:55 - 1:58
    бас л хэцүү байсан үед.
  • 1:58 - 2:00
    Үнэндээ тийм ч урт хугацааны өмнө бишээ
  • 2:00 - 2:03
    Намайг ирэхээс өмнө бүүр ч хэцүү байсан.
  • 2:03 - 2:05
    За тэр яахав, би
  • 2:05 - 2:07
    Их Британы Консулын газраас
  • 2:07 - 2:09
    25 багштай хамт уригдан ирэв.
  • 2:09 - 2:11
    Бид улсын сургуульд багшлах анхны
  • 2:11 - 2:14
    Муслим шашингүй багш нар байлаа.
  • 2:14 - 2:16
    Бидний тэнд Англи хэл заах болсон учир нь
  • 2:16 - 2:20
    засгийн газраас улсаа шинэчлэн хөгжүүлэх,
  • 2:20 - 2:23
    иргэдээ боловсролоор хангах зорилгын дагуу байсан юм.
  • 2:23 - 2:25
    Мэдээж, Их Британи тэр сайхан тосны баялгаас
  • 2:25 - 2:28
    ашиг хүртсэн нь ойлгомжтой.
  • 2:28 - 2:30
    За тэгэхээр.
  • 2:30 - 2:33
    Миний харсан хамгийн томоохон өөрчлөлт гэвэл--
  • 2:33 - 2:35
    Англи хэл заах нь харилцан ашигтай
  • 2:35 - 2:37
    үйл хэрэг байсан бол өнөөдөр
  • 2:37 - 2:41
    агуу том олон улсын бизнес болон
  • 2:41 - 2:44
    хувирсан байна.
  • 2:44 - 2:48
    Сургалтын хөтөлбөр дэх гадаад хэл гэдэг утгаар байхаа больж.
  • 2:48 - 2:50
    Ганц эх Англи улсын
  • 2:50 - 2:52
    хүрээнд ч байхаа больж.
  • 2:52 - 2:54
    Дэлхий дээр Англиар яридаг бүх
  • 2:54 - 2:57
    улсуудын даган дууриах үзэгдэл болсон байна.
  • 2:57 - 2:59
    Тэхээр яагаад болохгүй гэж?
  • 2:59 - 3:02
    Эцсийн эцэст, хамгийн шилдэг боловсролыг --
  • 3:02 - 3:05
    хамгийн сүүлийн Дэлхийн Их Сургуулиудын зэрэглэлийн дагуу--
  • 3:05 - 3:07
    Их Британи, АНУ-гийн Их Сургуулиудаас
  • 3:07 - 3:11
    олгож байна.
  • 3:11 - 3:15
    Тиймээс угаасаа бүгд л Англи боловсрол олохыг хүсч байна.
  • 3:15 - 3:17
    Гэвч та ууган хэлтэй л биш бол,
  • 3:17 - 3:19
    шалгалтанд тэнцэх хэрэгтэй болно.
  • 3:19 - 3:21
    Ингэхэд сурагчийг хэлнийх нь
  • 3:21 - 3:23
    чадвараас нь зөвхөн шалтгаалж
  • 3:23 - 3:25
    тэдэнд хориг тавих нь зөв үү?
  • 3:25 - 3:27
    Магадгүй тэр дунд сод ухаантай
  • 3:27 - 3:29
    компьютерийн мэргэжилтэн байх ч юм билүү.
  • 3:29 - 3:32
    Тэр хүнд хуульчтай адил төвшний хэл хэрэгтэй юу?
  • 3:32 - 3:35
    Би тэгж бодохгүй л байна.
  • 3:36 - 3:39
    Англи хэлний багш бид нар үргэлж тэднийг няцаах болдог.
  • 3:39 - 3:41
    Бид тэдний өмнө зогсох тэмдэг тавьж
  • 3:41 - 3:43
    явж байгаа замд нь зогсоож орхидог.
  • 3:43 - 3:45
    Англи хэл эзэмшихээс нааш тэд
  • 3:45 - 3:48
    мөрөөдлөө биелүүлж болохгүй.
  • 3:49 - 3:52
    Ингээд хараад үзье, жишээлбэл,
  • 3:52 - 3:56
    хэрвээ би ганц Дач хэл мэддэг, гэвч хорт хавдарыг
  • 3:56 - 3:58
    анагааах чадалтай хүнтэй уулзсан бол
  • 3:58 - 4:01
    түүнийг би Британий сургуульд орохыг нь хориглох уу?
  • 4:01 - 4:03
    Тэгж бодохгүй л байна шүү.
  • 4:03 - 4:06
    Гэвч бид яг л ийм зүйл хийгээд байна.
  • 4:06 - 4:09
    Англи хэлний багш бид нар хаалганы хамгаалагчид шиг л.
  • 4:09 - 4:12
    Эхлээд бидэнд өөрсдийн
  • 4:12 - 4:15
    Англи хэл хангалттай сайн гэдгийг харуулах ёстой.
  • 4:16 - 4:18
    Нийгмийн жижиг хэсэгт дэндүү их
  • 4:18 - 4:21
    эрх мэдэл өгөхөөр
  • 4:21 - 4:23
    аюултай ч байж мэднэ шүү.
  • 4:23 - 4:26
    Магадгүй энэ нь дэндүү нийтлэг саад тотгор болох байх.
  • 4:26 - 4:28
    За.
  • 4:28 - 4:31
    Та "Гэхдээ эрдэм шинжилгээ
  • 4:31 - 4:33
    "судалгааны ажлууд яах вэ"?
  • 4:33 - 4:35
    Бүгд Англи хэл дээр хийгддэг шүүдээ" гэх байх л даа.
  • 4:35 - 4:37
    Тэхээр номнууд нь Англи хэл дээр,
  • 4:37 - 4:39
    тэмдэглэлүүдээ Англиар хийнэ,
  • 4:39 - 4:42
    гэвч энэ бол бүгд сэтгэлээ дагаад л болдог зүйл.
  • 4:42 - 4:44
    Англи хэлний шаардлагыг хангадаг юм.
  • 4:44 - 4:46
    Гэх мэтчилэн л үргэлжилнэ.
  • 4:46 - 4:49
    Би танаас асууя, орчуулга хийдэг байсан хаачсан юм бэ?
  • 4:49 - 4:53
    Исламын Алтан Үеийг бодоод үзэхэд,
  • 4:53 - 4:56
    тэр үед орчуулга олноор хийгддэг байжээ.
  • 4:56 - 4:59
    Тэр үед Латин болон Грек хэлүүдээс
  • 4:59 - 5:01
    Араб, Перс хэл рүү
  • 5:01 - 5:03
    тэгээд дараа нь
  • 5:03 - 5:05
    Европын Германик хэлүүд,
  • 5:05 - 5:07
    Романс хэлүүд рүү орчуулдаг байсан байна.
  • 5:07 - 5:11
    Тэгээд Европын Хар эрин үед гэрэл туссан юм.
  • 5:12 - 5:14
    Ингээд хэлэхээр та намайг битгий буруугаар ойлгоорой.
  • 5:14 - 5:16
    Би Англи хэл заахыг эсэргүүцээгүй ээ,
  • 5:16 - 5:18
    бүх Англи хэлний багш нарт хандахад.
  • 5:18 - 5:20
    Бид үндсэн нэг хэлтэй байгаад би дуртай.
  • 5:20 - 5:23
    Бидэнд одоо үндсэн нэг хэл өмнөхөөс илүүгээр хэрэгтэй.
  • 5:23 - 5:25
    Гэхдээ би Англи хэл аливаад саад тотгор болох
  • 5:25 - 5:27
    ёсгүй гэж үзэж байна.
  • 5:27 - 5:30
    Бид үнэхээр 600хан хэлтэй, үндсэн хэл нь
  • 5:30 - 5:33
    Англи, юмуу Хятад байлгахыг хүсч байна гэж үү?
  • 5:33 - 5:36
    Бидэнд энэнээс олон хэл хэрэгтэй. Хаагуур нь зураас татах вэ?
  • 5:36 - 5:38
    Одоогийн энэ тогтолцоо нь оюун ухааныг
  • 5:38 - 5:41
    Англи хэлний мэдлэгтэй
  • 5:41 - 5:44
    адилтгаж байгаа нь
  • 5:44 - 5:46
    арай л утгагүй юм.
  • 5:46 - 5:52
    (Алга ташилт)
  • 5:52 - 5:54
    Танд би нэг юм сануулмаар байна
  • 5:54 - 5:57
    өнөөдрийн дээд давхаргынханыг энэ зэрэгт
  • 5:57 - 5:59
    хүргэсэн агуу хүмүүс
  • 5:59 - 6:01
    Англи хэлтэй байгаагүй,
  • 6:01 - 6:03
    Англи хэлний шалгалтанд тэнцэх шаардлагагүй байсан.
  • 6:03 - 6:06
    Тод жишээ, Эйнштейн.
  • 6:07 - 6:10
    Тэр, унших чадварын доголдолоосоо болоод
  • 6:10 - 6:12
    сургуульдаа тусгай бүлэгийн хүүхдэд тооцогддог байв.
  • 6:12 - 6:14
    Гэвч азаар дэлхийн төлөө,
  • 6:14 - 6:17
    тэр Англи хэлний шалгалтанд тэнцэх хэрэггүй байсан юм.
  • 6:17 - 6:20
    Учир нь 1964 он хүртэл
  • 6:20 - 6:22
    TOEFL, Америкийн Англи хэлний шалгалтыг
  • 6:22 - 6:24
    өгдөггүй байлаа.
  • 6:24 - 6:26
    Одоо бол хаа сайгүй л тархаж.
  • 6:26 - 6:29
    Англи хэлний олон олон шалгалтууд байх болж.
  • 6:29 - 6:31
    Сая сая сурагчид тэр шалгалтуудыг
  • 6:31 - 6:33
    жил болгон өгч байна.
  • 6:33 - 6:35
    Та бид хоёр, за яахав тэр шалгалтууд
  • 6:35 - 6:37
    тийм ч үнэтэй биш л юм байна, гайгүй гэж бодож магадгүй
  • 6:37 - 6:39
    гэвч сая сая ядуу хүмүүст бол
  • 6:39 - 6:41
    дийлэхээргүй үнэтэй.
  • 6:41 - 6:43
    Тэгээд л шууд тэр хүмүүсийг няцааж байна гэсэн үг.
  • 6:43 - 6:46
    (Алга ташилт)
  • 6:46 - 6:49
    Гэхээр надад сүүлд харсан нэгэн гарчиг санагдлаа:
  • 6:49 - 6:51
    "Боловсрол; Агуу хуваагдал" гэж
  • 6:51 - 6:53
    Би үүнийг одоо л ойлгож байна,
  • 6:53 - 6:56
    Би яагаад хүмүүс Англи хэлийг чухалчлаад байдгийг мэдлээ.
  • 6:56 - 6:59
    Тэд хүүхдүүддээ амьдралд нь илүү боломж олгохыг хүссэн л тэр.
  • 7:00 - 7:03
    Тэгэхийн тулд, барууны боловсрол эзэмших хэрэгтэй болно.
  • 7:03 - 7:05
    Яагаад гэвэл, мэдээж, хамгийн сайн ажлын байр
  • 7:05 - 7:08
    Барууны Их Дээд сургууль төгсөгчидөд
  • 7:08 - 7:10
    олдож байна, түрүүн дурдсанчлан.
  • 7:10 - 7:12
    Ингээд л эргэлдсэн тойрог болж байна.
  • 7:12 - 7:14
    За тэхээр.
  • 7:14 - 7:16
    Би танд хоёр эрдэмтдийн нэг түүх ярья,
  • 7:16 - 7:18
    Английн хоёр эрдэмтэд юм.
  • 7:18 - 7:20
    Тэд нэгэн туршилт явуулж байлаа
  • 7:20 - 7:22
    Гентэй холбоотой,
  • 7:22 - 7:25
    амьтны урд хөл, хойд хөлтэй холбоотой туршилт байв.
  • 7:25 - 7:27
    Гэвч тэд хүлээсэн үр дүнгээ гаргаж чадахгүй байв.
  • 7:27 - 7:29
    Тэд үнэхээр яахаа мэдэхгүй болсон байтал,
  • 7:29 - 7:32
    Германы эрдэмтэн ирээд
  • 7:32 - 7:35
    тэднийг урд хөл, хойд хөл хоёр гэж
  • 7:35 - 7:37
    тусад нь авч үзээд байсны учир болохыг олжээ.
  • 7:37 - 7:41
    Генетикт урд хөл, хойд хөл хоёр ялгаагүй юмсанж.
  • 7:41 - 7:43
    Бас Герман хэлэнд ч тэр.
  • 7:43 - 7:45
    Тэгээд л бинго
  • 7:45 - 7:47
    асуудал шийдвэрлэгдэв.
  • 7:47 - 7:49
    Хэрэв та юм бодож олж чадахгүй бол
  • 7:49 - 7:52
    тэгээд л гацчихдаг.
  • 7:52 - 7:54
    Харин өөр хэлэнд бодож чадвал,
  • 7:54 - 7:56
    хамтын ажиллагааны улмаас
  • 7:56 - 7:59
    бид илүү ихийг олж, танин мэдэж болох юм.
  • 8:01 - 8:03
    Миний охин,
  • 8:03 - 8:06
    Кувайтаас Англи рүү ирсэн үе.
  • 8:06 - 8:09
    Охин минь шинжлэх ухаан, математикийг Арабаар
  • 8:09 - 8:12
    Арабын дунд сургуульд сурсан юм.
  • 8:12 - 8:15
    Ахлах сургуульдаа тэр Англи хэл рүү орчуулах хэрэгтэй болсон юм.
  • 8:15 - 8:17
    Тэр хичээлүүд дээрээ миний охин
  • 8:17 - 8:19
    хамгийн сайн нь байв.
  • 8:19 - 8:21
    Энэ юу хэлж байна гэхээр
  • 8:21 - 8:23
    гадаадаас сурагчид ирэхэд
  • 8:23 - 8:25
    тэдгээр сурагчид, тэдний мэдэх зүйлст зохих
  • 8:25 - 8:27
    ач холбогдолыг өгөхгүй байна гэдгийг хэлж байна.
  • 8:27 - 8:30
    Тэд өөрсдийхөө хэл дээрээ мэдлэгтэй.
  • 8:30 - 8:32
    Аливаа хэл мөхөхөд,
  • 8:32 - 8:35
    тэр хэлтэй хамт юуг бид алдаж байна вэ гэдгийг мэддэггүй.
  • 8:35 - 8:39
    Энэ бол -- саяхан СNN-ээр гарсан та үзсэнүү үгүй юу--
  • 8:39 - 8:41
    тэд Баатарын Шагналыг
  • 8:41 - 8:44
    Кенийн нэгэн малчин хүүд өгөв.
  • 8:44 - 8:47
    Тэр тосгоны бүх хүүхдүүдийн адил
  • 8:47 - 8:49
    орой суугаад хичээлээ хийж чадахгүй.
  • 8:49 - 8:51
    Учир нь керосин чийдэнгийн гэрэл
  • 8:51 - 8:53
    утаатай бөгөөд, түүний нүдийг гэмтээсэн аж.
  • 8:53 - 8:56
    Гэлээ ч гэсэн, тэнд хангалттай керосин байхгүй юмсанж.
  • 8:56 - 8:59
    Өдөрт нэг доллараар ер нь юу авч болдог билээдээ
  • 8:59 - 9:01
    Иймээс тэр үнэгүй
  • 9:01 - 9:04
    нарны энергийн гэрэл бүтээжээ.
  • 9:04 - 9:06
    Одоо тэр тосгоны хүүхдүүд
  • 9:06 - 9:08
    гэртээ тог чийдэнтэй хүүхдүүдтэй
  • 9:08 - 9:12
    адил дүн авдаг болжээ.
  • 9:12 - 9:18
    (Алга ташилт)
  • 9:18 - 9:20
    Тэр хүү шагналаа авахдаа
  • 9:20 - 9:22
    ийм хэдэн сайхан үгсийг хэлсэн юм
  • 9:22 - 9:25
    "Хүүхдүүд бид нар Африк тивийг өнөөдөрийн энэ байдлаас нь,
  • 9:25 - 9:27
    энэ хар тивийг,
  • 9:27 - 9:29
    гэрэлтэй тив болгож чадна" гэж хэлсэн юм
  • 9:29 - 9:31
    Энгийн л санаа,
  • 9:31 - 9:34
    гэхдээ үнэхээр холын үр дагавартай байж болно.
  • 9:35 - 9:37
    Гэрэлгүй хүмүүс,
  • 9:37 - 9:40
    шууд болон далд утгаар хэлэхэд,
  • 9:40 - 9:43
    бидний шалгалтуудад тэнцэхгүй,
  • 9:43 - 9:46
    бид тэр хүмүүсийн юу мэддэгийг хэзээ ч мэдэж чадахгүй үлдэнэ.
  • 9:46 - 9:49
    Бид бүгдээрээ тэр хүмүүсийг болон өөрсдийгөө
  • 9:49 - 9:51
    энэ харанхуйд байлгахаа больё.
  • 9:51 - 9:54
    Олон талтай үзэлийг бүгд дэмжицгээе.
  • 9:54 - 9:57
    Өөрийхөө хэлийг хамгаал.
  • 9:57 - 10:01
    Хэлээ агуу санаа бодлыг түгээхэд ашигла.
  • 10:01 - 10:08
    (Алга ташилт)
  • 10:08 - 10:10
    Маш их баярлалаа.
  • 10:10 - 10:13
    (Алга ташилт)
Title:
Англи хэлийг бүү шаард!
Speaker:
Patricia Ryan
Description:

ТЭДхДубай-д, Англи хэлний багшаар олон жил ажилласан Патриша Раян бодууштай нэгэн асуултыг асууж байна: Дэлхий нийтээрээ Англи хэлийг гагц чухалчлах нь өөр бусад хэлээр агуу санаа бодол түгэхэд саад болж байна уу? ( Жишээ нь Хэрэв Эйнштейн TOEFL-ийн тестийг өгөх ёстой байсан бол яах вэ?) Энэ нь санаа бодол хуваалцах болон орчуулга хийхийг тууштай дэмжсэн яриа юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
10:14
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Don't insist on English!
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Don't insist on English!
Dulguun Bayaraa added a translation

Mongolian subtitles

Revisions Compare revisions