Return to Video

Талархал - таны мөрөөдөлдөө хүрэх боломж | Erdenebayar Nambaral | TEDxUlaanbaatar

  • 0:09 - 0:16
    (алга ташилт)
  • 0:16 - 0:18
    Таны мөрөөдөл юу вэ?
  • 0:18 - 0:23
    Минийх бол зурган ном, хүүхэлдэйн
    киноны найруулагч болох мөрөөдөлтэй.
  • 0:25 - 0:26
    Мөрөөдөл гээд хүмүүст хэлэхээр
  • 0:27 - 0:28
    гарт баригдахгүй мөртлөө
  • 0:30 - 0:32
    бидний зүрх сэтгэлд бодитоор оршиж байдаг
  • 0:33 - 0:38
    цаг үргэлж мөрөөдөл яригдсаар,
    хамгийн гэгээн сайхан зүйл гэж
  • 0:38 - 0:40
    би хувьдаа итгэж явдаг.
  • 0:43 - 0:45
    Хүмүүс намайг хэлдэг л дээ.
  • 0:45 - 0:49
    "За, чи зурах дуртай,
    угаасаа азтай төрчихсөн.
  • 0:50 - 0:52
    Ингээд зурах авьяастай төрчихсөн юм чинь
  • 0:52 - 0:54
    чи зураач болох нь ойлгомжтой байсан.
  • 0:54 - 0:57
    Хүмүүс чамайг дэмжих нь
    тодорхой байсан." гэж хэлдэг.
  • 0:58 - 1:03
    Энэ миний 4 настай байхдаа
    зурсан зураг байгаа.
  • 1:04 - 1:10
    Энэ зурган дээр би өөрийгөө ажиглахад,
    яг л бусад хүүхдүүдийн адил зурсан байдаг.
  • 1:10 - 1:14
    Эндээс би өөрийгөө юу гэж анзаарсан бэ
    гэхээр,
  • 1:15 - 1:22
    хүүхэд болгон яг энэ бага насандаа тун
    ойролцоо мэдрэхүй болоод
  • 1:22 - 1:26
    дүрслэлийг ойлгох чадвар нь их ойрхон
    байдаг.
  • 1:26 - 1:30
    Би зурганд жаахан илүү сонирхолтой
    байсныг минь анзаараад
  • 1:30 - 1:35
    эцэг эх маань хөгжүүлж өгсөнд, боломж
    олгосонд л
  • 1:35 - 1:38
    миний аз байсан гэдгийг одоо би эргэн
    харж байна.
  • 1:38 - 1:46
    Би Эрдэнэт хотод төрсөн, манай аав ээж
    жирийн ажилчин хүмүүс байдаг.
  • 1:47 - 1:51
    Би 5 хүүхдийн 4 дэх хүүхэд болж энэ
    хорвоод ирсэн.
  • 1:51 - 1:56
    Аав, ээж минь миний зурах сонирхолтой
    байгаа тэр зүйлийг анзаараад
  • 1:56 - 2:00
    зургийн дэвтэр, будгийн харандааг надад
    авч өгснөөр
  • 2:00 - 2:06
    би цагийг яагаад ч юм зураг зурахад их
    дуртайгаар зарцуулдаг байсан.
  • 2:07 - 2:08
    Би бас боддог,
  • 2:08 - 2:13
    надтай уулзаж байгаа болон хүмүүсийг
    ярихаар хамгийн их анзаарагддаг зүйл нь
  • 2:13 - 2:18
    "Миний авьяас ерөөсөө мэдэгдээгүй юм аа,
    ингээд мэдэгдэхгүй хайж явсаар байгаад"
  • 2:18 - 2:19
    гэж их ярьдаг.
  • 2:19 - 2:24
    Гэхдээ мөрөөдлийг ажиглаад, хүмүүсийн
    амжилтыг хараад үзэхээр
  • 2:24 - 2:26
    хамгийн их анзаарагддаг зүйл юу
    байдаг гэхээр
  • 2:26 - 2:28
    хүүхдийн мөрөөдөл өөрөө хамгийн гэгээн
    байдаг.
  • 2:28 - 2:32
    Хүүхэд мөрөөдөхдөө хамгийн энгийн,
    хамгийн өөрт ойрхон,
  • 2:32 - 2:34
    тааламжтай зүйлийг хүсдэг.
  • 2:35 - 2:38
    Бүх хүүхдийн мөрөөдөл адилхан гэж би
    боддог. Яагаад гэхээр,
  • 2:38 - 2:43
    ээж, аав, ах, эгч шигээ хурдан том
    хүн болоод ийм, тийм хүн болох юмсан
  • 2:43 - 2:45
    гэж хүүхдүүд мөрөөддөг.
  • 2:45 - 2:56
    Аав, ээж маань миний энэ сонирхлыг
    анзаарснаар л би томчуудын болон
  • 2:57 - 3:01
    эцэг эхчүүдийн хүүхдүүддээ анхаарах
    анхаарал халамжийн үр дүнд л
  • 3:01 - 3:05
    би өнөөдөр магадгүй зургийн чиглэлээр үйл
    ажиллагаа явуулж байна.
  • 3:06 - 3:09
    Мөрөөдлөө хэрхэн таних вэ гэдэг асуудал
    их яригддаг.
  • 3:10 - 3:15
    Мөрөөдлийг хамгийн түрүүнд томчууд
    хүүхдүүдэд таньж, ажиглаж өгөх ёстой
  • 3:15 - 3:16
    гэж би анзаардаг.
  • 3:17 - 3:21
    Яагаад гэвэл хүүхдийн мөрөөдлийн
    чиглүүлэгчид нь томчууд өөрсдөө байдаг.
  • 3:21 - 3:23
    Үлгэр дуурайлал нь томчууд байдаг.
  • 3:27 - 3:30
    Тэгэхээр мөрөөдлөө хэрхэн таних вэ?
  • 3:31 - 3:34
    Энэ асуултад би юу гэж хариулахыг хүсдэг
    вэ гэхээр хэрвээ та ямар нэг зүйлийг
  • 3:34 - 3:39
    сонирхоод, мөрөөдөөд эхэлж байгаа бол тэр
    зүйл хамгийн түрүүнд таны дотор байгаа.
  • 3:39 - 3:42
    Та хэдий өөрийгөө жаахан хүүхэд гэж бодож
    болно, залуу хүн гэж бодож болно,
  • 3:42 - 3:44
    гэхдээ танд юу хамгийн ойрхон байна?
  • 3:44 - 3:48
    таны сэтгэлд юу хамгийн дулаахан байна?
  • 3:48 - 3:50
    та юу хийхийг хүсэж байна?
  • 3:51 - 3:54
    өдөр бүр, цаг тутам, минут тутам, хором
    бүрт
  • 3:54 - 3:58
    танд ойрхон бодогдоод байгаа тэр зүйл бол
    таны Мөрөөдөл.
  • 3:59 - 4:02
    Хэрвээ танд тийм мэдрэмж төрж байгаа бол
    та мөрөөдлийнхөө
  • 4:02 - 4:04
    зах зухаас атгасан байна гэсэн үг.
  • 4:05 - 4:11
    Би 2-р ангидаа нэг найзынхаа хүсэлтээр
    гуйлгуулан байж зургийн дугуйланд очсон.
  • 4:11 - 4:15
    Тэгтэл тэр зургийн дугуйлан үнэхээр
    гайхамшигтай байсан миний хувьд.
  • 4:15 - 4:20
    Тэнд байсан Ганбаа багш, тэр дугуйлангийн
    бүх хүүхдүүд, зурсан зураг.
  • 4:20 - 4:24
    Тэр цагаас хойш би үнэхээр зурагт бүх
    зүрх сэтгэлээрээ дурласан.
  • 4:25 - 4:29
    Ийм л зураг зурж байвал бусад нь надад
    нээх сонин санагдаагүй.
  • 4:30 - 4:36
    Хэрвээ хүн ямар нэгэн зүйлийг дотроосоо
    сонирхоод мэдэрч байвал
  • 4:36 - 4:40
    тэр сонирхол, зүйлдээ дурлах хэрэгтэй.
  • 4:40 - 4:44
    Бид нар ямар ч шалтгийг үл тоочоод дурлах
    юм бол
  • 4:44 - 4:50
    бүгдээрээ тэр дурласан зүйлийнхээ хойноос
    явдаг гэдэгт би итгэдэг.
  • 4:52 - 4:57
    Дугуйланд ороод би өглөө 7 цагийн үед ээж,
    аавтайгаа ажилдаа явахад нь цуг сэрээд
  • 4:58 - 4:59
    нэг зураг зурдаг байсан.
  • 4:59 - 5:02
    Дугуйлан дээрээ очоод 2 дахь зургаа
    зурдаг байсан.
  • 5:02 - 5:05
    Дугуйлан дээрээс шууд хичээлдээ очоод
    хичээл хүртэл би 1 зураг зурдаг байсан.
  • 5:05 - 5:08
    Хичээлээ тарж ирээд дахиад 1 зураг зурдаг
    байсан.
  • 5:10 - 5:18
    Би унтахынхаа урд нийтдээ 4-5 зураг зурж
    байж миний тэр өдрийн
  • 5:19 - 5:21
    сэтгэл ханамж дүүрдэг байсан, юм хийгээд
    унтчихсан юм шиг.
  • 5:22 - 5:25
    Би зурсан зураг болгоноо хайрлаж,
  • 5:25 - 5:29
    нэг бүтээл болгочих юмсан гэж бодож
    их зурдаг байсан.
  • 5:32 - 5:35
    Би ер нь нэг ийм зурах сонирхолтой,
  • 5:35 - 5:38
    дугуйланд явдаг, хүмүүс намайг зурах
    дуртай гэдгийг мэддэг.
  • 5:40 - 5:47
    Нэг өдөр би "Араатны хаан арслан" гэх
    Симбагийн тухай хүүхэлдэйн киног үзсэн.
  • 5:47 - 5:50
    Энэ киног үзээд миний сэтгэл маш
    их хөдөлсөн.
  • 5:51 - 5:54
    Би ерөөсөө л хүүхэлдэйн кино хийдэг,
  • 5:56 - 5:58
    яг энэ Уолт Дисней шиг хүн болохыг
    мөрөөдсөн.
  • 5:59 - 6:03
    Ингээд би 2-р ангидаа өөрийнхөө мөрөөдөлд
    зориулж шийдвэр гаргасан.
  • 6:03 - 6:06
    Энэ шийдвэр минь юу байсан гэхээр,
  • 6:06 - 6:12
    "Би заавал энэ мөрөөдөлд хүрье, би ийм юм
    хийдэг хүн болъё."
  • 6:12 - 6:16
    Энэ шийдвэрийг гаргаснаараа тухайн үед
  • 6:16 - 6:18
    (алга ташилт)
  • 6:18 - 6:21
    миний хамгийн том амьдралын мөрөөдөл
    байсан гэдгийг би мэдээгүй.
  • 6:21 - 6:24
    Гэхдээ энэ шийдвэр миний одоо хүртэл
    амьдарч буй амьдралд
  • 6:24 - 6:27
    хамгийн гол нөлөөтэй шийдвэр болсон.
  • 6:28 - 6:32
    Хэрвээ та ямар нэг зүйлийг хүсэж,
    мөрөөдөж, дурласан бол заавал
  • 6:32 - 6:34
    шийдвэр гаргах хэрэгтэй.
  • 6:34 - 6:35
    Явах юм уу, явахгүй юм уу? гээд.
  • 6:35 - 6:37
    Яагаад гэвэл танд маш олон сонголт байгаа
    шүү дээ.
  • 6:38 - 6:43
    Магадгүй та шийдчихсэн бол тэрнийхээ
    хойноос явж таарна.
  • 6:43 - 6:47
    Ингээд би 10-р ангиа төгслөө,
  • 6:49 - 6:53
    тэр үе хүртэл амьдарсан миний ухамсар бол
    хүүхэлдэйн киночин болох ёстой,
  • 6:53 - 6:55
    комик номны зураач болох ёстой хүн.
  • 6:56 - 7:01
    Ингээд би хотод ирлээ. 2000 оны эхэн үед
    ирээд хотод хүүхэлдэйн киноны чиглэлийн
  • 7:01 - 7:05
    зүйлүүдийг судлаад үзэхэд үнэхээр Монголд
    хүүхэлдэйн киноны үйлдвэр байсангүй,
  • 7:05 - 7:07
    Монголд хүүхэлдэйн киноны сургууль
    байсангүй.
  • 7:07 - 7:09
    Одоо би яах вэ?
  • 7:09 - 7:13
    Хамгийн ойролцоо юм болов уу гэж бодоод,
  • 7:15 - 7:18
    компьютер графикийн ангид орсон.
  • 7:18 - 7:22
    Компьютер графикийн ангид ороод би хэсэг
    суралцсан. Миний хүсээд байсан зүйл тэнд
  • 7:22 - 7:27
    ерөөсөө заагдахгүй байсан болохоор би
    тэгсхийгээд сургуулиа ч орхисон.
  • 7:27 - 7:30
    Ингээд би гэдэг хүн мөрөөдлөөс өөр юмгүй
    гудманд гарсан.
  • 7:30 - 7:32
    Мөрөөдлөө хүмүүст ярихаар гайхдаг.
  • 7:32 - 7:34
    "Юу? Чи яагаад ийм юм яриад байгаа
    юм?" гээд л.
  • 7:35 - 7:42
    Одоо яах ёстой вэ гэтэл мэдээж би яагаад
    мөрөөдлийнхөө өмнө шантрах ёстой гэж,
  • 7:43 - 7:47
    Монголд энэ зүйл байхгүй юм бол би одоо
    болих ёстой юм уу,
  • 7:47 - 7:50
    Монголд энэ боломж байхгүй юм бол би орхих
    ёстой юм уу,
  • 7:50 - 7:57
    Би үүний төлөө хүсэж тэмүүлж ирсэн юм уу,
    үүний төлөө зурсан юм уу
  • 7:57 - 8:01
    за тэгвэл би өөрөө хийгээд үзье, яагаад
    болохгүй гэж бодсон.
  • 8:01 - 8:03
    Гэхдээ энэ их гэнэн бодол байсан л даа.
  • 8:03 - 8:06
    (алга ташилт)
  • 8:06 - 8:10
    Чаддагаараа муу багын найз нараа уруу
    татсан, бид нар өр зээл тавьсан,
  • 8:10 - 8:13
    түрээсийн оффист суусан,
  • 8:13 - 8:15
    өртэй хоол идсэн.
  • 8:15 - 8:19
    Ингээд бид нар 2 жил ажилласан.
  • 8:19 - 8:22
    2 жил ажиллахдаа яаж ажилласан бэ гэхээр,
  • 8:23 - 8:25
    өглөө болгон би 6 цагт босдог байсан.
  • 8:25 - 8:29
    Яагаад босдог вэ гэхээр, сая илтгэл
    тавьсан Булганчимэгийн ах бид 2
  • 8:29 - 8:33
    ширээний доор гудас дэвсээд, ажлынхаа
    ширээний доор өвөртөлж унтдаг байсан.
  • 8:33 - 8:39
    Бид 2 өглөө яагаад 6 цагт босдог вэ
    гэхээр оффис дээр хүмүүс 7 өнгөрөөгөөд
  • 8:39 - 8:42
    цуглах учраас бид 2 оффист хонодгоо
    мэдэгдүүлэхгүйн тулд
  • 8:42 - 8:44
    өглөө 6 цагт босох шаардлагатай.
  • 8:44 - 8:50
    Өглөө бид нар 6 цагт босоод гялс нүүр ам,
    шүдээ угаасны дараа
  • 8:50 - 8:51
    ажил дээрээ сууж байна мэдээж.
  • 8:51 - 8:56
    Өдрийн цайны цагаар завсарлаад оройны
  • 8:56 - 9:02
    цайны цагаар бас өртэй хоолныхоо газар
    очиж хооллоод, ингээд бид 2 жил гүрийгээд
  • 9:02 - 9:05
    өөрт байхгүй байсан мөнгийг босгоод
  • 9:05 - 9:12
    энэ 3 номыг хийсэн. Энэ 3 номоо бид зарах
    гээд бүр ТВ-ээр реклам хүртэл цацаж үзсэн.
  • 9:12 - 9:16
    Үр дүнд нь энэ ном зарагдаагүй.
  • 9:16 - 9:17
    (инээд)
  • 9:17 - 9:20
    Юу ч болоогүй. Өр л нэмэгдсэн.
  • 9:20 - 9:24
    Найзуудын магадгүй сэтгэл жаахан гутарсан
    байх.
  • 9:24 - 9:28
    Над шиг ийм дүүрчихсэн дураараа нөхөр гэж
    юу байх вэ.
  • 9:28 - 9:32
    Найзууд минь, ар гэрээс авахуулаад бүгд
    хувь хувийнхаа амьдралыг хөөсөн.
  • 9:32 - 9:35
    Би гэдэг гоё толгой дахиад ганцаараа
    үлдсэн.
  • 9:35 - 9:37
    Одоо би яах вэ?
  • 9:37 - 9:39
    Би нэг зүйлийг ойлгосон.
  • 9:39 - 9:43
    Энэ бол зөвхөн миний хүсэл байсан байна,
    энэ зөвхөн миний мөрөөдөл байсан байна,
  • 9:43 - 9:48
    гэхдээ энэ зүйл ганцхан зурах
  • 9:48 - 9:51
    - ганцхан миний дуртай зүйл байх нь
    үнэхээр хангалтгүй зүйл болж таарсан.
  • 9:51 - 9:58
    Ингээд би ядаж энэ олон ажлууд дундаас
    нэгийг нь барьж аваад хийх ёстой.
  • 9:59 - 10:03
    Яг тэр үед би 20 нас хүрч байсан.
  • 10:03 - 10:10
    Би 10 жил чадахаасаа чадахгүйг хүртэл 30
    нас хүртэл яваад үзье.
  • 10:10 - 10:13
    Тэгвэл хожим би харамсахгүй байх.
  • 10:13 - 10:17
    Хэдий надад мөнгө байхгүй ч, хэдий надад
    боломж байхгүй ч.
  • 10:17 - 10:21
    Ингээд би эхнээс нь,
  • 10:21 - 10:27
    бүр эхнээс нь дахиад хийж эхэлсэн.
  • 10:27 - 10:30
    Миний хамгийн гол ойлгосон юм юу байсан
    гэхээр,
  • 10:30 - 10:33
    би зурах дуртай байж болно, би хүүхэлдэйн
    кинонд дуртай байж болно,
  • 10:33 - 10:35
    энэ бүхэн ер нь юуны тулд хэрэгтэй юм,
  • 10:35 - 10:40
    би үүнийг хийснээр яах юм, энэ хүмүүст
    ямар ач холбогдолтой юм?
  • 10:40 - 10:45
    Ингээд бодсон би агуулга бүтээгч юм байна
    гэж би өөрийгөө ойлгосон.
  • 10:46 - 10:52
    Энэ агуулга хүнд хэрвээ сайхнаар ашиглавал
    урам зориг, итгэл найдвар,
  • 10:52 - 10:53
    тэмүүллийг өгдөг юм байна.
  • 10:53 - 10:58
    Агуулгыг буруугаар ашиглавал хүнийг хорлож
    ч болохоор зүйл гэдгийг ухаарсан.
  • 10:59 - 11:02
    Би агуулгын хойноос магадгүй 10 жил
    хөөцөлдсөн.
  • 11:02 - 11:07
    Мэдээж гуяа ганзагалаад явж байсан би
    одоо яах вэ гэсэн.
  • 11:07 - 11:12
    Хүн аливаа зүйлийг бодож тунгааж, хийж
    хөгжүүлэхэд орчин хамгийн чухал байдаг.
  • 11:12 - 11:14
    Ингээд би "Тоншуул"-д Цогоо багш дээрээ
    очсон.
  • 11:14 - 11:20
    Цогоо багш минь надад ширээ, компьютер,
    тухтай суух орчин гаргаж өгсөн.
  • 11:20 - 11:25
    Миний үеийн залуучууд хүнтэй суугаад,
    гэрлээд, хүүхэдтэй болоод,
  • 11:25 - 11:31
    миний үеийн залуучууд гадагшаа, дотогшоо
    сураад, боломжоо ахиулаад явж байсан.
  • 11:31 - 11:37
    Миний үеийн залуучууд карьераа эхлүүлээд
    нам засаг, улс төр гээд явж байсан.
  • 11:37 - 11:40
    Миний үеийн залуучууд бизнес хийгээд
    мөнгөтэй болж байсан.
  • 11:41 - 11:45
    Би ганцхан зүйлд л уягдсан. Тэр бол
    агуулга.
  • 11:45 - 11:48
    Энэ агуулгыг яаж хийж сурах вэ?
  • 11:48 - 11:51
    Би бүгдийг нь хийхгүй юм гэхэд ядаж нэгийг
    нь ч гэсэн хийгээд сурчихвал,
  • 11:51 - 11:56
    ядаж нэг юмаараа ч гэсэн хүнд хэрэгтэй
    хүн болчих юмсан.
  • 11:56 - 12:00
    Мэдээж та нар намайг зүгээр л мөрөөдөөд
    байна гэж бодохгүй л дээ.
  • 12:00 - 12:02
    Бас тооцож үзнэ.
  • 12:02 - 12:05
    Би үүнийг хийснээр 10 жилийн дараа ямар
    байх вэ?
  • 12:06 - 12:08
    Үүнийг хийснээр би хүмүүст ямар хэрэгтэй
    байх вэ?
  • 12:08 - 12:12
    Үүнийг хийснээр миний ур чадвар яаж
    дээшлэх вэ?
  • 12:12 - 12:21
    Ингээд би өглөөний 6 цагаас оройны 2 цаг
    хүртэл дунд нь идэж уух гэж, хааяа нэг
  • 12:21 - 12:26
    найзуудтайгаа уулзах л гэж цаг гаргахыг
    эс тооцвол баярын өдөр, амралтын өдрийг
  • 12:26 - 12:31
    эс хайхарч би бүх чадлаараа суусан.
  • 12:31 - 12:37
    Миний хамгийн гол ойлгосон зүйл бол хийх
    тусам мөрөөдөл хөгждөг.
  • 12:37 - 12:40
    Хүүхэд гэнэн мөрөөддөг. Яагаад вэ?
  • 12:40 - 12:41
    Яагаад гэвэл, өнгөн хэсэг.
  • 12:41 - 12:45
    Хүүхэд гэлтгүй бүх хүн гэнэн мөрөөддөг.
    Яагаад гэвэл дандаа болчихсон,
  • 12:45 - 12:51
    хүнд харагддаг хамгийн сайхан зүйлүүдийг
    харсан учраас мөрөөдөл гоё, сайхан байдаг.
  • 12:51 - 12:57
    Гэхдээ үүнийг бодит байдал болгож
    хөгжүүлэхэд маш их ажил ордог.
  • 12:57 - 13:04
    Би 2 жил махаа идэж зурж байсан тэр
    ажлаа одоо би
  • 13:04 - 13:08
    7-14 хоногийн дотор зурж чаддаг чадвартай
    болсон байна.
  • 13:08 - 13:11
    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би 100 гаруй
    ном хийсэн байна.
  • 13:11 - 13:16
    (алга ташилт)
  • 13:16 - 13:19
    Би 20 настайдаа найзууддаа амлаж байсан
    амлалтдаа хүрсэн.
  • 13:19 - 13:26
    Би яг одоо энэ чиглэлээр олон улсад хүлээн
    зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болно гээд.
  • 13:26 - 13:33
    Миний хийсэн "Бумбардай" гэж ном дэлхийн
    46 улсын 317 бүтээлээс түрүүлж,
  • 13:33 - 13:35
    энэ чиглэлийн хамгийн том шагналыг авсан.
  • 13:35 - 13:37
    (алга ташилт)
  • 13:37 - 13:45
    Намайг Монголд гэхээсээ илүү магадгүй Азид
    арай илүү танина, та нараас илүү.
  • 13:45 - 13:47
    (инээд)
  • 13:47 - 13:52
    Тэгээд дээр нь, миний хийсэн ном Японд
    зарагдаж байгаа.
  • 13:52 - 13:57
    Цаашлаад би Японы том продюсингийн
    компанитай
  • 13:57 - 14:02
    миний бүтээлийг борлуулах тусгай
    продюсингийн гэрээ хийсэн,
  • 14:02 - 14:09
    мөн би Азийн энэ чиглэлийн уралдааны
    Монголыг төлөөлсөн шүүгч болсон.
  • 14:09 - 14:14
    Монголдоо бид нар бас энэ чиглэлээр хүүхэд
    залуучуудад зориулаад уралдаан зохиогоод
  • 14:14 - 14:20
    нийтдээ Японы элчин сайд, Боловсролын
    яамтайгаа хамтраад 12 хүнийг Япон улс руу
  • 14:20 - 14:22
    явуулчихаад байна.
    (алга ташилт)
  • 14:22 - 14:24
    Тэгэхээр, мөрөөдөл бол
  • 14:24 - 14:30
    хэрвээ хүсвэл, хэрвээ явбал, бодит байдалд
    болж болдог зүйл.
  • 14:30 - 14:34
    1000 сайхан мөрөөдөлтэй байгаад биелэхгүй
    бол яах вэ?
  • 14:34 - 14:40
    Тэрний оронд биелсэн нэг мөрөөдөл байхад
    хамаагүй үнэ цэнэтэй гэж би боддог.
  • 14:40 - 14:46
    Тэгэхээр мөрөөдөл бодитой биш юм шиг
    мөртлөө,
  • 14:46 - 14:53
    бид нарын дунд, бидний зүрх сэтгэлд, энэ
    орчинд бидний хөдлөх хүч болж байдаг.
  • 14:53 - 14:55
    Тэгэхээр Мөрөөдлөө бид таних хэрэгтэй,
  • 14:55 - 14:58
    мөрөөдөлдөө бид дурлах хэрэгтэй,
  • 14:58 - 15:01
    мөрөөдлөө шийдэх хэрэгтэй,
  • 15:01 - 15:07
    мөрөөдлийнхөө хойноос бодит байлгах гэж
    явах хэрэгтэй,
  • 15:07 - 15:13
    гэхдээ мөрөөдөл хамгийн хачирхалтай нь,
  • 15:13 - 15:17
    би та нарын өмнө гараад өөрийнхөө
    мөрөөдлийг яриад байгаа юм шиг мөртлөө,
  • 15:17 - 15:20
    мөрөөдөл томрох тусмаа
  • 15:20 - 15:22
    бусдынх болдог.
  • 15:22 - 15:27
    Мөрөөдөл жижигрэх тусмаа хувийнх болдог.
  • 15:27 - 15:30
    Мөрөөдлийг бусадтай хуваалцахгүй бол
  • 15:31 - 15:33
    ямар ч мөрөөдөл байгаад амтгүй.
  • 15:34 - 15:38
    Өнөөдөр би ийм юм хийлээ, ийм амжилтанд
    хүрлээ, та нар минь гэхгүй бол би энд
  • 15:38 - 15:43
    мөрөөдөөд, мөрөөдлийн хойноос яваад ямар ч
    утгагүй.
  • 15:43 - 15:49
    Мөрөөдөл магадгүй танаас эхэлсэн байж
    болно.
  • 15:49 - 15:55
    Гэхдээ, танаас бусад олон хүнд, цаашлаад
    хүн болгонд өгөөжтэй байж болох зүйл юм
  • 15:55 - 16:01
    гэдгийг би ухаарсан. Дараагийн ухаарсан
    зүйл бол,
  • 16:01 - 16:04
    миний төрсөн бол миний сайных биш.
  • 16:04 - 16:05
    Миний ээж, аавынх.
  • 16:05 - 16:12
    Миний мөрөөдлөө таньсан бол миний сайных
    биш, миний ээж, аавынх.
  • 16:12 - 16:18
    Би тодорхой мөрөөдлийн цэгтэй болсон нь
    миний сайных биш.
  • 16:18 - 16:21
    Энэ бол хүн төрөлхтөн хөгжүүлээд 100
    гаруй жил хийчихсэн хүүхэлдэйн кино,
  • 16:21 - 16:27
    комикс ном, энэ зурган бүтээгдэхүүний
    сайных.
  • 16:27 - 16:34
    Миний та бүхэнтэй ярьсан энэ бүх зүйлийг
    эргээд харахаар дандаа бусдад байдаг
  • 16:34 - 16:43
    сайн сайхан, муу муухай, бүгд зөвхөн та
    нараас л хамаарсан байдаг.
  • 16:43 - 16:47
    Ингээд бодохоор би та нарт, энэ ертөнцөд,
    энэ бүх боломжид,
  • 16:47 - 16:51
    бүр болохгүй байсан тэр боломжуудад хүртэл
    би талархдаг.
  • 16:51 - 16:52
    Талархал бол хамгийн гол хэсэг нь.
  • 16:52 - 16:53
    (алга ташилт)
  • 16:53 - 16:56
    Хэрвээ та мөрөөдөж байгаа бол талархах
    хэрэгтэй.
  • 16:56 - 16:57
    (алга ташилт)
  • 16:57 - 17:00
    Талархал байхгүй бол мөрөөдөл байхгүй.
  • 17:00 - 17:05
    Ингээд одоо би 30 насандаа ирээдүйн 40
    хүртэлх 10 жилийнхээ мөрөөдлийг
  • 17:05 - 17:08
    маш тодорхой, харьцангуй туршлагатай харж
    байна.
  • 17:08 - 17:11
    Таны мөрөөдөл юу вэ?
  • 17:11 - 17:15
    (алга ташилт)
Title:
Талархал - таны мөрөөдөлдөө хүрэх боломж | Erdenebayar Nambaral | TEDxUlaanbaatar
Description:

Комик зураач Эрдэнэбаярт мөрөөдлөө биелүүлэх амар байсангүй. Түүний сонгосон замнал болох комик бүтээх нь эх оронд нь танигдаагүй салбар байсан хэдий ч тэрээр цуцалтгүй хөдөлмөрлөсөөр, өдгөө бүтээл нь Азийн шилдэг комикоор шалгарчээ. Өнөөдөр тэрбээр мөрөөдөхөд хамгийн чухал нэг зүйлийг бусадтай хуваалцаж байна: энэ бол талархал.

Following his passion with unyielding determination, Erdenebayar succeeded as a manga artist in Mongolia and gained recognition across Asia with his mesmerizing publications. In his career spanning over a decade, he has published over 100 books and won the Grand Prize of International Manga Awards. With his comic "Bumbardai", he hopes to tell younger generations of Mongolia about their heritage, nomadic lifestyle, and rich history through modern media. Narrating the long but rewarding path leading to International Manga Awards, Erdenebayar tells us the power and importance of staying true to one's dreams.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
17:17

Mongolian subtitles

Revisions