Return to Video

Зуун мянган оюутантай хичээл

  • 0:01 - 0:03
    Хүн бүр суралцагч,
  • 0:03 - 0:05
    бас багш.
  • 0:05 - 0:06
    Энэ бол би,
  • 0:06 - 0:08
    хамгийн анхны багш минь байсан
  • 0:08 - 0:10
    ээжээсээ үлгэр дууриал авч байгаа нь.
  • 0:10 - 0:11
    Харин би энд
  • 0:11 - 0:14
    Хиймэл Оюун Ухааны Удиртгал
    гэдэг хичээлийг
  • 0:14 - 0:15
    Стэнфордын Их Сургуулийн
  • 0:15 - 0:17
    200 оюутанд зааж байгаа нь.
  • 0:17 - 0:18
    Би болон манай оюутнууд
  • 0:18 - 0:20
    хичээлдээ их дуртай байсан.
  • 0:20 - 0:21
    Гэвч би нэг зүйл ойлгосон нь
  • 0:21 - 0:22
    хичээлийн сэдэв нь
  • 0:22 - 0:23
    ахисан түвшний,
  • 0:23 - 0:25
    орчин үеийнх боловч,
  • 0:25 - 0:27
    заах аргазүйн технологи нь
    хоцрогдсон байсан юм.
  • 0:27 - 0:28
    Яг үнэндээ би
  • 0:28 - 0:31
    14 дүгээр зууны үеийнхтэй адил
  • 0:31 - 0:34
    арга ашиглаж байсан юм.
  • 0:35 - 0:37
    Номыг нь анзаараарай,
  • 0:37 - 0:39
    индэр дээр нь мэдлэгтэй хүн байна,
  • 0:40 - 0:42
    энд хойно нь
  • 0:42 - 0:44
    унтаж байгаа залуу.
    (Инээд)
  • 0:44 - 0:46
    Яг л өнөөдөр шиг.
  • 0:47 - 0:49
    Тэгээд миний хамт ажилладаг багш болох
  • 0:49 - 0:50
    Сэбастиан Тран бид хоёр
  • 0:50 - 0:52
    илүү дээр арга байх ёстой гэж бодсон.
  • 0:52 - 0:53
    Бид хоёр өөрсдийгөө сорьж
  • 0:53 - 0:55
    чанараараа Стэнфордод заадаг хичээлтэй
  • 0:55 - 0:57
    адилхан эсвэл илүү сайн
  • 0:57 - 0:59
    цахим хичээл бий болгохоор шийдсэн.
  • 0:59 - 1:01
    Гэхдээ түүнийгээ бүх хүнд
  • 1:01 - 1:02
    үнэгүй хүргэхээр болсон.
  • 1:02 - 1:05
    Бид энэ хичээлийнхээ тухай
    7 сарын 29-нд зарлахад
  • 1:05 - 1:07
    хоёрхон долоо хоногийн дотор
  • 1:07 - 1:10
    50 мянган хүн бүртгүүлсэн.
  • 1:10 - 1:12
    Тэгээд энэ нь сүүлдээ 209 орны
  • 1:12 - 1:15
    160 мянган оюутантай болтлоо өргөжсөн.
  • 1:15 - 1:17
    Бид нар ийм их хүмүүст
  • 1:17 - 1:18
    заах болсондоо маш их баяртай,
  • 1:18 - 1:20
    мөн бага зэрэг айж байсан,
  • 1:20 - 1:23
    учир нь бид хичээлээ бэлдэж
    дуусаагүй байсан юм. (Инээд)
  • 1:23 - 1:24
    Ингээд бид ажилдаа орсон.
  • 1:24 - 1:26
    Бид урд нь хүмүүсийн хийсэн зүйлсээс
  • 1:26 - 1:29
    юуг нь дуурайж, юуг нь өөрчилж
    болохыг судалсан.
  • 1:29 - 1:31
    Бэнжамин Блүм ганцаарчилсан сургалт
  • 1:31 - 1:33
    хамгийн үр дүнтэй гэдгийг харуулсан.
  • 1:33 - 1:35
    Бид үүнийг дуурайхыг оролдсон.
  • 1:35 - 1:36
    Яг ээж бид хоёр шиг.
  • 1:36 - 1:38
    Гэхдээ хэдэн мянган хүнтэй
  • 1:38 - 1:40
    ганцаарчилна гэдгээ мэдэж байсан.
  • 1:40 - 1:42
    Дээр байрлуулсан бичлэгийн камер
  • 1:42 - 1:44
    намайг ярингаа цаасан дээр зурж байгааг
  • 1:44 - 1:46
    бичиж байна.
  • 1:46 - 1:48
    Нэг оюутан: "Энэ хичээл яг л
  • 1:48 - 1:49
    бааранд нэг маш ухаантай
  • 1:49 - 1:50
    найзтайгаа хамт суугаад
  • 1:50 - 1:52
    ойлгоогүй юмаа тайлбарлуулан
  • 1:52 - 1:54
    ойлгож авах гэж байгаа мэт
    санагдсан" гэсэн.
  • 1:54 - 1:56
    Энэ бидний гол зорилго байсан юм.
  • 1:56 - 1:59
    Тэгээд Каан Академийн тусламжтай
  • 1:59 - 2:01
    10 минутын богино бичлэг үзэх нь
  • 2:01 - 2:02
    бүтэн нэг цагийн урт лекцийг
  • 2:02 - 2:05
    жижиг хэмжээний дэлгэцээр үзэхээс
  • 2:05 - 2:07
    дээр юм байна гэдгийг бид ойлгосон.
  • 2:07 - 2:09
    Бид илүү богино хугацаатай,
  • 2:09 - 2:11
    харилцан үйлчилдэг хэлбэрээр
    хийхээр шийдсэн.
  • 2:11 - 2:13
    Манай ердийн бичлэг
    хоёр минутын хугацаатай.
  • 2:13 - 2:14
    Зарим нь үүнээс ч богино,
  • 2:14 - 2:17
    гэхдээ хэзээ ч зургаан
    минутаас хэтэрдэггүй.
  • 2:17 - 2:19
    тэгээд түр зогсож асуулт асууна.
  • 2:19 - 2:21
    Ганцаарчилсан давтлага шиг.
  • 2:21 - 2:23
    Би энд компьютер яаж
  • 2:23 - 2:24
    англи хэлний дүрмийг ашиглан
  • 2:24 - 2:27
    өгүүлбэрийг задлан шинжилдэг тухай
    тайлбарлаж байна.
  • 2:27 - 2:28
    Энд түр зогсож
  • 2:28 - 2:30
    оюутан маань цааш үргэлжлүүлэхээсээ өмнө
  • 2:30 - 2:32
    юу болж байгааг тунгаан бодож,
    ойлгож аваад
  • 2:32 - 2:34
    зөв хариултыг нь сонгон хариултаа оруулна.
  • 2:34 - 2:36
    Оюутнууд идэвхтэй оролцож байхдаа
  • 2:36 - 2:38
    хамгийн сайн суралцдаг.
  • 2:38 - 2:40
    Бид нар оюутнуудаа татан оролцуулж,
  • 2:40 - 2:42
    ойлгоогүй зүйлийг нь нухацтай бодуулж,
  • 2:42 - 2:45
    мөн гол санааг өөрсдөөр нь
    олуулахыг хүссэн.
  • 2:45 - 2:46
    Бид нар ихэнхдээ "Энэ томъёо байна,
  • 2:46 - 2:48
    "Х" хоёртой тэнцүү бол
  • 2:48 - 2:49
    "У" хэд байх вэ?" гэсэн
  • 2:49 - 2:50
    асуултнаас зайлсхийдэг.
  • 2:50 - 2:53
    Бид тогтсон хариултгүй асуултад дуртай.
  • 2:53 - 2:54
    Нэг оюутан бичихдээ:
  • 2:54 - 2:57
    "Би Бэйзийн сүлжээ болон
    Тоглоомын онолыг
  • 2:57 - 2:59
    хаа явсан газраа хардаг болсон."
  • 2:59 - 3:00
    Би иймэрхүү хариултанд дуртай.
  • 3:00 - 3:02
    Бид үүнийг л үзэхийн төлөө явж байсан.
  • 3:02 - 3:04
    Бид оюутнуудыг томъёо
    цээжлээсэй гэж хүсээгүй.
  • 3:04 - 3:05
    Харин ертөнцийг харах
  • 3:05 - 3:07
    өнцгийг нь өөрчлөхийг хүссэн.
  • 3:07 - 3:08
    Бид амжилтанд хүрсэн.
  • 3:08 - 3:11
    Илүү оновтой хэлбэл,
    оюутнууд амжилтанд хүрсэн.
  • 3:11 - 3:13
    Гэхдээ бид сургалтын хэвшсэн хэлбэрийг
  • 3:13 - 3:15
    өөрчлөх гэж байгаад
  • 3:15 - 3:17
    бусад цахим хичээлээс огт өөр,
  • 3:17 - 3:19
    коллежийн хичээлтэй илүү төстэй
  • 3:19 - 3:21
    цахим хичээл бий болгосон нь
  • 3:21 - 3:23
    бага зэрэг гайхмаар.
  • 3:23 - 3:26
    Ихэнх цахим хичээлүүдийн
    видео бичлэгүүдийг хэзээ ч үзэж болно.
  • 3:26 - 3:28
    Та нар хүссэн үедээ үзэж болдог.
  • 3:28 - 3:30
    Гэвч хэрвээ та нар хүссэн үедээ
    үзэж болох юм бол
  • 3:30 - 3:32
    маргааш үзсэн ч болно гэсэн үг.
  • 3:32 - 3:34
    Тэгээд маргааш үзэж болох юм чинь
  • 3:34 - 3:35
    хэзээ ч үзэхгүй
  • 3:35 - 3:37
    байж болзошгүй. (Инээд)
  • 3:37 - 3:39
    Тийм болохоор бид
  • 3:39 - 3:41
    дуусах хугацаа зааж шинэчлэл хийсэн.
    (Инээд)
  • 3:41 - 3:43
    Та нар видеог долоо хоногийн турш
  • 3:43 - 3:45
    хүссэн үедээ үзэж болох боловч
  • 3:45 - 3:46
    долоо хоногийн төгсгөлд
  • 3:46 - 3:48
    гэрийн даалгавраа хийсэн байх ёстой.
  • 3:48 - 3:50
    Энэ нь оюутнуудыг үргэлжлүүлэхэд
    түлхэц болж,
  • 3:50 - 3:52
    мөн хүн бүр нэг зүйлийг
  • 3:52 - 3:54
    нэг зэрэг хийж байсан гэсэн үг.
  • 3:54 - 3:55
    Хэлэлцүүлгийн хэсэгт ороход
  • 3:55 - 3:58
    хамт суралцагчаасаа хариултыг нь
    дор нь авах боломжтой.
  • 3:58 - 4:01
    Одоо та нарт манай оюутнуудын
    хэлэлцүүлгээс үзүүлье.
  • 4:01 - 4:04
    Ихэнх нь өөрсдөө зохион байгуулсан.
  • 4:04 - 4:06
    Дэфни Коллер, Андрю Н хоёроос бид
  • 4:06 - 4:09
    хичээлийн танхимыг "хувиргах" гэсэн
    ойлголтыг сурсан.
  • 4:09 - 4:10
    Оюутнууд видеог бие дааж үзээд
  • 4:10 - 4:12
    дараа нь тэд нар үзсэн зүйлээ
  • 4:12 - 4:14
    хамтран ярилцахаар уулздаг.
  • 4:14 - 4:17
    Эрик Мэзураас оюутнууд нэг нэгэндээ
    зааж өгөх тухай би сурсан.
  • 4:17 - 4:19
    Нэг үеийнхэн нэг нэгэндээ
    хамгийн сайн багшилдаг.
  • 4:19 - 4:22
    Учир нь тэд юмыг ойлгохгүй байх
  • 4:22 - 4:24
    ямар байдгийг санаж байдаг.
  • 4:24 - 4:26
    Сэбастиан бид хоёр
    заримыг нь мартсан байсан.
  • 4:26 - 4:29
    Мэдээж бид хэдэн арван мянган оюутантай
  • 4:29 - 4:30
    хэлэлцүүлгийн ангитай
  • 4:30 - 4:32
    байх боломжгүй байсан.
  • 4:32 - 4:35
    Тиймээс бид ийм цахим
    хэлэлцүүлгүүдийг дэмжиж байсан.
  • 4:35 - 4:38
    Тэгээд эцэст нь, "Америкийн төлөө
    заацгаая" байгууллагаас
  • 4:38 - 4:40
    би хичээлийн утга учир нь
  • 4:40 - 4:41
    мэдээлэл хүргэхдээ биш гэж ойлгосон.
  • 4:41 - 4:44
    Илүү чухал зүйл бол урам өгч,
    шийдэмгий байхад нь туслах.
  • 4:44 - 4:46
    Оюутнууд маань биднийг тэдний төлөө
  • 4:46 - 4:48
    шаргуу ажиллаж байгааг мэдэх,
  • 4:48 - 4:49
    мөн бие биенээ дэмжих нь чухал байсан.
  • 4:49 - 4:52
    Энэ хичээл 10 долоо хоног үргэлжилсэн.
  • 4:52 - 4:55
    Эцэст нь 160 мянган оюутны хагас нь
  • 4:55 - 4:58
    долоо хоногт дор хаяж нэг бичлэг үзэж,
  • 4:58 - 5:00
    20 мянга гаруй оюутан 50-100 цаг зарцуулж
  • 5:00 - 5:02
    бүх гэрийн даалгавраа хийсэн.
  • 5:02 - 5:04
    Тэд энэ гэрчилгээг авсан.
  • 5:04 - 5:06
    Ингээд бид юу сурсан бэ?
  • 5:06 - 5:08
    Бид хэдэн хуучин болон
  • 5:08 - 5:10
    шинэ санаануудыг нийлүүлж үзсэн.
  • 5:10 - 5:12
    Гэхдээ хийж үзэх өөр санаанууд бий.
  • 5:12 - 5:14
    Сэбастиан одоо өөр нэг хичээл зааж байгаа.
  • 5:14 - 5:16
    Би намар нэг хичээл заана.
  • 5:16 - 5:19
    Стэнфорд, Корсэра, Юдасити,
    ЭМ-АЙ-ТИ-экс гээд
  • 5:19 - 5:22
    өөр сургуулиуд олон хичээл заана.
  • 5:22 - 5:23
    Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе.
  • 5:23 - 5:25
    Харин надад хамгийн их
    сэтгэл хөдөлгөж байгаа нь
  • 5:25 - 5:27
    бидний цуглуулж байгаа мэдээлэл.
  • 5:27 - 5:29
    Бид нар нэг хичээл дээрх
  • 5:29 - 5:32
    оюутан бүрийн хэдэн мянган,
  • 5:32 - 5:34
    бүгд нийлээд хэдэн тэрбум мэдээлэл байна.
  • 5:34 - 5:37
    Одоо үүндээ шинжилгээ хийж эхэлж болно.
  • 5:37 - 5:38
    Тэндээсээ суралцаж,
  • 5:38 - 5:39
    туршилт хийж үзнэ.
  • 5:39 - 5:41
    Тэр үед л жинхэнэ өөрчлөлт гарна.
  • 5:41 - 5:44
    Та нар шинэ үеийн,
    гайхалтай сайн оюутнуудын
  • 5:44 - 5:46
    гаргах үр дүнг харах боломжтой болно.
  • 5:46 - 5:49
    (Алга ташилт)
Title:
Зуун мянган оюутантай хичээл
Speaker:
Питер Норвиг
Description:

Питэр Норвиг 2011 оны намар Сэбастиан Трантай хамт Стэнфордын Их Сургууль дээр 175 оюутанд, мөн цахим сүлжээгээр 100 мянга гаруй оюутанд хиймэл оюун ухааны тухай хичээл заажээ. Тэр дэлхий даяар хичээл заахдаа өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:11

Mongolian subtitles

Revisions Compare revisions