Return to Video

Анхаарлаа төвлөрүүлэхэд тархинд юу болдог вэ?

  • 0:01 - 0:03
    Анхаарлаа төвлөрүүлэх нь
  • 0:03 - 0:05
    амаргүй зүйл. Тиймүү?
  • 0:06 - 0:11
    Бидний анхаарал олон зүйлд
    зэрэг сатаарч байдаг учир
  • 0:11 - 0:15
    төвлөрч чаддаг байх нь гайхалтай хэрэг.
  • 0:16 - 0:20
    Ихэнх хүмүүс ямар нэг зүйлд төвлөрөхийг
    анхаарал гэж боддог ч
  • 0:20 - 0:25
    энэ нь тархины шүүж буй
    мэдээллийн тухай ойлголт юм.
  • 0:26 - 0:29
    Анхаарлаа төвлөрүүлэх хоёр арга бий.
  • 0:30 - 0:31
    Эхнийх нь ил төвлөрөлт.
  • 0:32 - 0:36
    Энэ нь аливаа зүйлийг дагуулан харж
  • 0:36 - 0:37
    анхаарахыг хэлнэ.
  • 0:38 - 0:40
    Нөгөөх нь далд төвлөрөл.
  • 0:40 - 0:44
    Энэ нь нүдээ хөдөлгөхгүйгээр
  • 0:44 - 0:46
    анхаарал төвлөрүүлэхийг хэлнэ.
  • 0:47 - 0:49
    Машин барихыг бодоод үзье.
  • 0:51 - 0:54
    Ил төвлөрөл нь нүдний харсан зүг буюу
  • 0:54 - 0:56
    урагшаа чиглэсэн байна.
  • 0:56 - 0:57
    Харин далд төвлөрөлт нь
  • 0:57 - 1:01
    эргэн тойрноо шууд харахгүй ч
  • 1:02 - 1:03
    шинжиж ажигласаар байдаг.
  • 1:06 - 1:07
    Би тархины мэдрэлийг тооцооллын аргаар
  • 1:07 - 1:11
    судалдаг эрдэмтэн бөгөөд тархи,
    технологи хоёрын уялдааг судалж
  • 1:11 - 1:14
    эдгээрийг хослуулдаг гэсэн үг.
  • 1:15 - 1:16
    Би тархины бүтцэд дуртай.
  • 1:17 - 1:18
    Тархины бүтэц бидэнд их чухал.
  • 1:18 - 1:22
    Учир нь үүн дээр үндэслэн
  • 1:22 - 1:23
    компьютерийн загваруудыг бүтээж,
  • 1:23 - 1:26
    эдгээр загварт үндэслэн
  • 1:26 - 1:29
    бидний тархи хэр сайн ажиллаж байгааг
    компьютер тодорхойлдог.
  • 1:29 - 1:31
    Хэрэв сайн ажиллахгүй тохиолдолд
  • 1:31 - 1:36
    компьютер нь эмчилгээ хийхэд туслах
    төхөөрөмж болох юм.
  • 1:37 - 1:39
    Гэвч нэг анхаарах зүйл бий.
  • 1:39 - 1:42
    Хэрвээ буруу давтамжийг
    сонгосон тохиолдолд
  • 1:42 - 1:44
    буруу загвар гарч,
  • 1:44 - 1:46
    улмаар буруу эмчилгээ хийгдэнэ.
  • 1:48 - 1:49
    Анхаарал төвлөрлийн хувьд
  • 1:49 - 1:55
    бид нүдээ заавал хөдөлгөхгүйгээр,
  • 1:55 - 1:58
    бодол санаагаараа анхаарлыг удирдаж
    чаддаг байх нь
  • 1:58 - 2:02
    далд анхаарлыг компьютерийн
    сайн загвар болгож байгаа юм.
  • 2:02 - 2:06
    Иймээс ч би тархины долгион
  • 2:06 - 2:09
    ил ба далд анхаарлын үед
    ямар байгааг мэдэхийг хүссэн.
  • 2:10 - 2:13
    Үүний тулд нэг туршилт явуулсан.
  • 2:13 - 2:16
    Энэ туршилтад анивчиж байгаа
    2 дөрвөлжинг ашигласан.
  • 2:16 - 2:19
    Нэг нь нөгөөхөөсөө удаан анивчдаг.
  • 2:21 - 2:24
    Та аль дөрвөлжинд
    анхаарлаа хандуулснаас хамааран
  • 2:24 - 2:28
    тархины тодорхой хэсгийн долгион
  • 2:28 - 2:31
    тухайн дүрстэй
    ижил давтамжтай болж өөрчлөгдөнө.
  • 2:32 - 2:35
    Ингэж тархины долгионыг судалснаар
  • 2:35 - 2:38
    бид таны юу харж байгааг
  • 2:38 - 2:40
    эсвэл юунд анхаарч байгааг мэдэж чадна.
  • 2:43 - 2:47
    Ингээд ил төвлөрлийн үед
    тархинд юу болдгийг мэдэхийн тулд
  • 2:47 - 2:50
    би хүмүүст аль нэг дөрвөлжин рүү
  • 2:51 - 2:52
    анхаарлаа хандуулахыг хүссэн.
  • 2:53 - 2:58
    Бидний таамаглаж байсанчлан,
    анивчих дөрвөлжингүүд
  • 2:58 - 3:00
    тархины долгионд илэрч байлаа.
  • 3:00 - 3:02
    Энэ нь тархины ар талын
  • 3:04 - 3:07
    зурган мэдээлэл боловсруулдаг
    хэсгээс гарч байсан.
  • 3:08 - 3:11
    Гэхдээ далд төвлөрлийн үед
  • 3:11 - 3:14
    тархинд юу болдгийг
    бид мэдэхийг хүсэж байлаа.
  • 3:14 - 3:18
    Тиймээс энэ удаа би дэлгэцийн
    дунд хэсэг рүү
  • 3:18 - 3:21
    нүдээ хөдөлгөлгүй анхаарлаа хандуулж,
  • 3:21 - 3:24
    дөрвөлжин дүрсүүдийг
    анхаарахгүй байхыг хүссэн.
  • 3:25 - 3:27
    Ингэж харсны дараа тархинд
  • 3:27 - 3:31
    хоёр давтамжийн аль аль нь
    тархины дохионд илэрсэн.
  • 3:31 - 3:32
    Хамгийн сонирхолтой нь,
  • 3:33 - 3:36
    анхаарлаа хандуулж байсан анивчилтын
  • 3:36 - 3:38
    дохио нь илүү хүчтэй байсан.
  • 3:38 - 3:40
    Тархинд энэ мэдээллийг зохицуулдаг
  • 3:40 - 3:43
    ямар нэг зүйл байсан бөгөөд
  • 3:43 - 3:49
    тархины энэ зүйл үндсэндээ духны хэсгийн
    идэвхжилттэй холбоотой байсан.
  • 3:50 - 3:53
    Харин тархины духны энэ хэсэг
  • 3:53 - 3:56
    хүний танин мэдэхүйн
    өндөр ур чадварыг хариуцдаг.
  • 3:57 - 4:02
    Духны хэсэг яг л шүүлтүүр шиг ажиллаж,
  • 4:03 - 4:07
    таны анхаарал төвлөрүүлж буй
    дүрснээс ирэх дохиог хүлээн авч,
  • 4:07 - 4:09
    харин анхаарахгүй байгаа
  • 4:09 - 4:13
    дүрснээс ирэх дохиог
    авахгүй байхыг хичээдэг.
  • 4:15 - 4:21
    Тархины энэхүү шүүх чадвар
    анхаарал төвлөрлийн гол түлхүүр бөгөөд
  • 4:21 - 4:23
    зарим хүмүүст байдаггүй.
  • 4:23 - 4:27
    Жишээ нь, "анхаарал дутмагшил, хэт
    хөдөлгөөнтөх эмгэг"-тэй хүмүүст байдаггүй.
  • 4:27 - 4:32
    АДХХЭ-тэй хүмүүс анхаарал сарниулагч
    хүчин зүйлсийг тусгаарлаж чаддагүй тул
  • 4:32 - 4:36
    нэг ажилд удаан хугацаагаар
    төвлөрч чаддаггүй.
  • 4:38 - 4:39
    Харин ийм хүн
  • 4:39 - 4:43
    тархиа компьютерт холбож байгаад
  • 4:43 - 4:46
    тодорхой нэг компьютерын тоглоом тоглож,
  • 4:46 - 4:49
    дараа нь тархиа эдгээр сатааруулагчийг
  • 4:49 - 4:52
    анхаардаггүй болгож сургавал ямар вэ?
  • 4:54 - 4:56
    АДХХЭ бол зөвхөн нэг жишээ.
  • 4:57 - 5:00
    Бид тархины эдгээр
    танин мэдэхүйн холбоосыг
  • 5:00 - 5:03
    өөр олон талбарт ашиглаж болно.
  • 5:04 - 5:06
    Хэдхэн жилийн өмнө
  • 5:06 - 5:11
    миний өвөө саа өвчин тусч,
    ярих чадвараа алдсан.
  • 5:13 - 5:16
    Тэр бүгдийг ойлгож байсан ч
    хариу өгөх ямар ч аргагүй байлаа.
  • 5:16 - 5:18
    Учир нь өвөө маань бичиг үсэг
    тайлагдаагүй байсан юм.
  • 5:20 - 5:23
    Ингээд тэр чимээгүй байсаар
    нас барсан билээ.
  • 5:25 - 5:30
    Би тэр үед түүний өмнөөс
    ярьж чаддаг компьютер
  • 5:30 - 5:33
    байсан бол яах байсан бол гэж
    боддог байв.
  • 5:34 - 5:36
    Харин одоо энэ салбарт олон жил ажиллахдаа
  • 5:36 - 5:38
    үүнийг боломжтой гэдгийг ойлгосон юм.
  • 5:40 - 5:45
    Хэрэв хүмүүс дүрс
    эсвэл үсэг дотроо бодоход,
  • 5:45 - 5:48
    яг л "А" эсвэл "Б" гэдэг шиг үсэг бодоход
  • 5:48 - 5:51
    үүсэх тархины долгионыг
    ялгаж чаддаг болчихвол
  • 5:51 - 5:53
    яахыг төсөөл дөө.
  • 5:53 - 5:57
    Нэг л өдөр компьютер хэлгүй хүний өмнөөс
    бусадтай харилцдаг болох болов уу?
  • 5:58 - 5:59
    Хэрэв компьютер
  • 6:00 - 6:05
    комд орсон хүний бодлыг
    бидэнд дамжуулдаг болчихвол ямар вэ?
  • 6:06 - 6:07
    Бид хараахан тэнд хүрээгүй ч
  • 6:07 - 6:10
    анхааралтай ажиглаарай.
  • 6:10 - 6:12
    Удахгүй зорилгодоо хүрэх болно.
  • 6:12 - 6:13
    Баярлалаа.
  • 6:13 - 6:19
    (Алга ташилт)
Title:
Анхаарлаа төвлөрүүлэхэд тархинд юу болдог вэ?
Speaker:
Мэхди Ордикани-Сэедлар
Description:

Анхаарал төвлөрөл гэдэг нь бидний анхаарч буй зүйлс төдийгүй тархины тэндээс шүүж байгаа мэдээллийг хэлдэг. Төвлөрөх үеийн тархины бүтцийг судалснаар тархины мэдрэл судлаач Мэхди Ордикани-Сэедлар компьютер болон тархийг улам ойртуулж, "анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх" эмгэгийг эмчлэх, харилцах чадвараа алдсан хүмүүст туслахыг зорьж байна. Энэ богино боловч сонирхолтой илтгэлээс гайхалтай шинжлэх ухааны талаар сонсоорой.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:32

Mongolian subtitles

Revisions