Return to Video

Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

  • 0:01 - 0:02
    Сайн байцгаана уу?
  • 0:02 - 0:05
    Би та нараас нэг юм асууя.
  • 0:05 - 0:07
    Та нар хүүхэд байхдаа
    худлаа ярьж байсан уу?
  • 0:07 - 0:10
    Тийм бол гараа өргөнө үү.
  • 0:11 - 0:15
    Хөөх, энэ миний харж байсан хамгийн
    шударга баг байна.
  • 0:15 - 0:17
    (Инээд)
  • 0:17 - 0:18
    Сүүлийн 20 жилийн турш,
  • 0:18 - 0:22
    би хүүхдүүд яаж худлаа
    хэлж сурдгийг судалж байна.
  • 0:22 - 0:24
    Өнөөдөр би та бүхэнтэй
  • 0:24 - 0:26
    хийсэн зарим нээлтээсээ хуваалцах болно.
  • 0:27 - 0:32
    Харин эхлээд ноён Ричард Мессинагийн
    нэгэн түүхийг ярьж өгье.
  • 0:32 - 0:35
    Тэр бол миний найз,
    бас нэгэн бага сургуулийн захирал.
  • 0:35 - 0:37
    Нэг өдөр түүнд дуудлага иржээ.
  • 0:39 - 0:40
    Залгасан хүн нь хэлэхдээ:
  • 0:40 - 0:44
    "Ноён Мессина, миний хүү Жонни
    өвдсөн учраас өнөөдөр
  • 0:44 - 0:46
    сургуульдаа явж чадахгүй нь" гэв.
  • 0:46 - 0:48
    Ноён Мессинаг
  • 0:48 - 0:50
    "Та хэн билээ?" гэхэд
  • 0:51 - 0:52
    нөгөө хүн:
  • 0:52 - 0:54
    "Би миний аав байна" гэх нь тэр.
  • 0:54 - 0:57
    (Инээд)
  • 0:58 - 1:00
    Энэхүү түүх...
  • 1:00 - 1:01
    (Инээд)
  • 1:01 - 1:06
    бидний хүүхэд болон
    тэдний худал ярьдаг талаарх
  • 1:06 - 1:08
    гурван нийтлэг
    ойголтыг нэгтгэж өгсөн.
  • 1:08 - 1:13
    Нэгт, хүүхдүүд бага ангид орсоныхоо
  • 1:13 - 1:15
    дараа л худлаа ярьж эхэлдэг.
  • 1:16 - 1:18
    Хоёрт, хүүхдүүд худлаа хэлэхдээ муу.
  • 1:18 - 1:21
    Томчууд бид худлаа хэлж байгааг нь
    дорхноо мэдэх боломжтой.
  • 1:21 - 1:25
    Гуравт нь, хэрвээ хүүхдүүд маш бага
    наснаасаа худлаа ярьвал
  • 1:25 - 1:28
    тэдний зан аашинд ямар нэг
    дутагдал байгаа ба
  • 1:28 - 1:32
    насан туршдаа худалч болно.
  • 1:33 - 1:35
    Харин бодит байдал дээр
  • 1:35 - 1:37
    энэ гурван ойлголт бүгд буруу.
  • 1:39 - 1:41
    Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн
    хүүхдүүдтэй
  • 1:41 - 1:43
    таавар таах тоглоом тоглосон.
  • 1:43 - 1:45
    Нэг жишээ дурдъя.
  • 1:45 - 1:50
    Энэ тоглоомонд хүүхдүүд картан дээр
    байгаа тоог таах ёстой.
  • 1:50 - 1:53
    Тэгээд тэдэнд хэрвээ хожвол
  • 1:53 - 1:55
    тэднийг маш том шагнал
    хүлээж байгаа гэж хэлсэн.
  • 1:56 - 1:57
    Харин тоглоомын дундуур
  • 1:57 - 2:00
    бид шалтаг гарган өрөөнөөс гарна.
  • 2:02 - 2:04
    Бид өрөөнөөс гарахаасаа өмнө
  • 2:04 - 2:07
    картыг нууцаар харж болохгүй гэж хэлнэ.
  • 2:08 - 2:09
    Мэдээж,
  • 2:09 - 2:11
    тэдний хөдөлгөөн бүрийг ажихаар
  • 2:11 - 2:13
    нууц камернуудыг өрөөнд байрлуулсан.
  • 2:14 - 2:18
    Тоглоомонд ялах хүсэл
    маш хүчтэй байсан учраас
  • 2:18 - 2:21
    хүүхдүүдийн 90 гаруй хувь нь
    биднийг өрөөнөөс гарангуут
  • 2:21 - 2:23
    нууцаар харсан.
  • 2:23 - 2:25
    (Инээд)
  • 2:25 - 2:27
    Гол асуулт бол
  • 2:27 - 2:30
    "Биднийг эргэж ирээд тэднээс
  • 2:30 - 2:32
    нууцаар харсан эсэхийг асуухад
  • 2:32 - 2:35
    буруугаа хүлээх үү,
  • 2:35 - 2:38
    эсвэл худлаа ярих уу?" гэдэг юм.
  • 2:40 - 2:44
    Бидний олж мэдсэнээр, хүйс, улс үндэстэн,
    шашин шүтлэгээс үл хамааран
  • 2:45 - 2:47
    хоёр настайдаа
  • 2:47 - 2:49
    30 хувь нь худал хэлж,
  • 2:49 - 2:53
    70 хувь нь үнэнээ хэлж буруугаа
    хүлээдэг.
  • 2:53 - 2:55
    Гурван настайдаа,
  • 2:55 - 2:59
    50 хувь нь худал,
    50 хувь нь үнэнээ хэлдэг.
  • 2:59 - 3:01
    Дөрөвтэйдээ
  • 3:01 - 3:03
    80-аас илүү хувь нь худлаа ярьдаг.
  • 3:04 - 3:07
    Харин 4 наснаас хойш
  • 3:07 - 3:08
    ихэнх хүүхдүүд худлаа ярьдаг.
  • 3:09 - 3:11
    Таны ойлгосончлон,
  • 3:11 - 3:14
    худал хэлэх нь хүүхдийн хөгжлийн үе шатны
    энгийн нэг хэсэг.
  • 3:14 - 3:17
    Зарим хүүхдүүд бүр хоёр настайгаасаа ч
  • 3:17 - 3:19
    худлаа ярьж эхлэх тохиолдол ч бий.
  • 3:20 - 3:24
    Харин одоо бага насны хүүхдүүд рүү
    анхаарлаа хандуулъя.
  • 3:25 - 3:29
    Яагаад зарим хүүхдүүд худлаа ярьдаг вэ?
  • 3:30 - 3:33
    Гоё хоол хийхийн тулд
  • 3:33 - 3:35
    сайн жор хэрэгтэй.
  • 3:36 - 3:40
    Сайн худлаа ярихын тулд хоёр
    гол орц шаардлагатай.
  • 3:41 - 3:45
    Эхнийх нь бодлын онол буюу
  • 3:45 - 3:47
    бодол унших чадвар.
  • 3:48 - 3:50
    Бодол унших гэдэг нь
  • 3:50 - 3:54
    өөр өөр хүмүүс тухайн нөхцөл байдлын
    мэдлэг хоорондоо ялгаатай гэдгийг
  • 3:55 - 3:58
    ойлгох чадвар ба миний болон таны
    мэдлэг юугаараа ялгаатайг
  • 3:58 - 4:00
    мэдэх чадварыг хэлнэ.
  • 4:00 - 4:02
    Бодол унших чаддаг байх худлаа ярихад
    маш чухал
  • 4:02 - 4:06
    учир нь үүний үндэс нь
    миний мэдэж байгааг
  • 4:06 - 4:07
    таныг мэдэхгүй гэдгийг
  • 4:07 - 4:08
    би мэднэ.
  • 4:08 - 4:10
    Тиймээс би танд худлаа ярьж болно.
  • 4:11 - 4:16
    Дараачийн чухал орц бол
    өөрийгөө хянах чадвар.
  • 4:16 - 4:20
    Энэ бол хэл яриа, нүүрний хувирал,
  • 4:20 - 4:22
    биеийн хэлэмжээ хүнийг ятгахуйц
  • 4:22 - 4:24
    худал хэлэх хэмжээнд хянах юм.
  • 4:25 - 4:29
    Бидний баталснаар, бодол унших болон
  • 4:29 - 4:34
    өөрийгөө хянахдаа илүү сайн хүүхдүүд
  • 4:34 - 4:36
    эрт худлаа хэлж сурахаас гадна
  • 4:36 - 4:38
    илүү сайн худалчид байдаг.
  • 4:40 - 4:46
    Мөн энэ хоёр чадвар
    биднийг нийгэмд
  • 4:46 - 4:48
    илүү сайн ажиллахад
    чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
  • 4:49 - 4:53
    Үнэндээ, энэ хоёр чадварын дутагдал нь
  • 4:53 - 4:57
    хүний хөгжлийн чухал эмгэгтэй холбоотой.
  • 4:57 - 5:00
    Жишээ нь, анхаарал хомсдол ба хэт
    идэвхижлийн эмгэг (ADHD), мөн аутизм.
  • 5:02 - 5:07
    Хэрвээ танай хоёр настан анх удаагаа
    худлаа ярьвал
  • 5:07 - 5:09
    аюулын харанга дэлдэхийн оронд
  • 5:09 - 5:11
    тэмдэглэх хэрэгтэй!
  • 5:11 - 5:12
    (Инээд)
  • 5:12 - 5:18
    Яагаад гэвэл таны хүүхэд хөгжлийнхөө
    нэг шинэ шатанд
  • 5:18 - 5:20
    ирсэн байна шүү дээ.
  • 5:21 - 5:24
    Тэгэхээр хүүхдүүд худлаа ярихдаа муу юу?
  • 5:25 - 5:28
    Та тэдний худлаа ярьж байгааг амархан
    илрүүлж чадах уу?
  • 5:29 - 5:30
    Оролдоод үзмээр байна уу?
  • 5:31 - 5:32
    Тийм гэж үү? За.
  • 5:32 - 5:35
    Би одоо хоёр бичлэг үзүүлнэ.
  • 5:35 - 5:36
    Эдгээр бичлэгт
  • 5:36 - 5:39
    хүүхдүүд судлаачийн
    "Чи нууцаар харсан уу?" гэдэг
  • 5:39 - 5:41
    асуултад хариулах болно.
  • 5:41 - 5:42
    Та нар надад
  • 5:42 - 5:44
    хэн нь худлаа,
  • 5:44 - 5:46
    хэн нь үнэн хэлснийг хэлээрэй.
  • 5:46 - 5:48
    Энэ эхний хүүхэд.
  • 5:49 - 5:50
    Бэлэн үү?
  • 5:51 - 5:53
    (Бичлэг) Том хүн: Чи харсан уу?
    Хүүхэд: Үгүй.
  • 5:54 - 5:56
    Кан Ли: Энэ хоёр дахь хүүхэд.
  • 5:58 - 6:00
    (Бичлэг) Том хүн: Чи харсан уу?
    Хүүхэд: Үгүй.
  • 6:01 - 6:05
    КЛ: За, хэрвээ та эхний хүүхдийг
    худлаа ярьж байна гэж бодож байвал
  • 6:05 - 6:07
    гараа өргөнө үү.
  • 6:08 - 6:12
    Хэрвээ хоёр дахь хүүхдийг худлаа хэлсэн
    гэвэл гараа өргөнө үү.
  • 6:14 - 6:16
    Тэгэхээр яг үнэндээ
  • 6:16 - 6:19
    эхний хүүхэд үнэн хэлж,
  • 6:19 - 6:21
    хоёр дахь хүүхэд худлаа ярьж байна.
  • 6:22 - 6:25
    Та нарын олонх нь хүүхдийн
    хэлсэн худлыг ялгахдаа маруухан юм байна.
  • 6:25 - 6:28
    (Инээд)
  • 6:28 - 6:31
    Бид ижил төрлийн тоглоомыг
  • 6:31 - 6:36
    төрөл бүрийн амьдралтай
    олон томчуудтай тоглож үзсэн.
  • 6:37 - 6:39
    Бид тэдэнд олон бичлэг үзүүлдэг.
  • 6:39 - 6:42
    Тэн хагас бичлэг дээр нь хүүхдүүд
    худал хэлдэг.
  • 6:42 - 6:45
    Нөгөө хагас дээр нь үнэнээ хэлдэг.
  • 6:47 - 6:49
    Тэдгээр томчууд хэр амжилттай
    байсныг харцгаая.
  • 6:50 - 6:54
    Худал болон үнэн хэлсэн хүүхдийн тоо
    яг адилхан учраас
  • 6:54 - 6:57
    тохиолдлоор таасан ч
  • 6:57 - 7:01
    зөв таах 50 хувийн л магадлал байгаа.
  • 7:01 - 7:04
    Зөв хариулт чинь 50 хувьтай байвал
  • 7:04 - 7:08
    та маш муу хүүхдийн
    худал илрүүлэгч гэсэн үг.
  • 7:08 - 7:13
    Ингээд бакалаврын болон хуулийн
    ангийн оюутнуудаас эхэлье.
  • 7:13 - 7:17
    Тэдэнд ихэвчлэн хүүхэдтэй ажиллаж байсан
    туршлага бага байдаг.
  • 7:18 - 7:20
    Тийм ээ, тэд илрүүлж чаддаггүй.
  • 7:20 - 7:22
    Тэдний үзүүлэлт тохиолдлын
    хэмжээнд л байсан.
  • 7:22 - 7:27
    Тэгвэл өдөр бүр хүүхэдтэй ажилладаг
  • 7:28 - 7:30
    нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын
    хуульч нар яах бол?
  • 7:30 - 7:32
    Тэд илрүүлж чадах болов уу?
  • 7:34 - 7:35
    Үгүй дээ, чадахгүй.
  • 7:35 - 7:36
    (Инээд)
  • 7:36 - 7:37
    Тэгвэл худалч хүмүүстэй
  • 7:37 - 7:39
    өдөр бүр харьцдаг
  • 7:39 - 7:42
    шүүгч, гаалийн байцаагч, цагдаа нар
  • 7:42 - 7:44
    яах бол?
  • 7:44 - 7:46
    Тэд илрүүлж чадах уу?
  • 7:47 - 7:48
    Үгүй ээ, чадахгүй.
  • 7:48 - 7:50
    Эцэг, эхчүүд яах вэ?
  • 7:50 - 7:53
    Эцэг, эхчүүд бусад хүүхдүүдийн худал хэлж
    байгааг мэдэх үү?
  • 7:54 - 7:55
    Үгүй ээ, мэдэхгүй.
  • 7:56 - 7:59
    Тэгвэл өөрсдийн хүүхдийн
    худал ярьсныг мэдэх болов уу?
  • 8:01 - 8:02
    Үгүй ээ, мэдэхгүй.
  • 8:02 - 8:06
    (Инээд) (Алга ташилт)
  • 8:06 - 8:07
    Одоо харин та нар
  • 8:09 - 8:12
    яагаад хүүхдийн худлаа хэлснийг мэдэхэд
    ийм хэцүү юм бол гэж асууж магадгүй.
  • 8:13 - 8:16
    Би өөрийн хүү Натантай хамт
    үүнийг харуулъя.
  • 8:16 - 8:18
    Энэ түүний худлаа ярьж байхдаа гаргадаг
  • 8:18 - 8:20
    нүүрний хувирал.
  • 8:20 - 8:22
    (Инээд)
  • 8:22 - 8:23
    Тэгэхээр хүүхдүүд энэ үед
  • 8:23 - 8:27
    нүүрний хувирал нь өөрчлөгддөггүй.
  • 8:27 - 8:31
    Гэхдээ үүний цаана
  • 8:31 - 8:34
    хүүхэд маш их сэтгэл хөдлөлийг
    мэдэрч байдаг.
  • 8:34 - 8:38
    Жишээ нь, айх, гэмших, ичих,
  • 8:38 - 8:41
    магадгүй бага зэрэг таашаал.
  • 8:41 - 8:44
    (Инээд)
  • 8:44 - 8:49
    Харамсалтай нь, эдгээр сэтгэл хөдлөл
    зурвасхан өнгөрөх эсвэл нуугдмал байдаг.
  • 8:49 - 8:52
    Тиймээс бидэнд ихэнхдээ анзаарагддаггүй.
  • 8:52 - 8:53
    Сүүлийн таван жилийн турш
  • 8:53 - 8:57
    бид эдгээр нуугдмал сэтгэл хөдлөлийг
    ил гаргах арга олохыг оролдсон.
  • 8:57 - 8:58
    Тэгээд бид нэг нээлт хийсэн.
  • 8:59 - 9:02
    Бидний нүүрний арьсны доор
  • 9:02 - 9:06
    судасны нягт сүлжээ байдгийг бид мэднэ.
  • 9:06 - 9:08
    Тэгвэл бил янз бүрийн сэтгэл хөдлөл
    мэдэрч байхдаа
  • 9:08 - 9:11
    бидний нүүр хэсгийн цусны эргэлт
    өөрчлөгддөг байна.
  • 9:12 - 9:16
    Энэ өөрчлөлт нь хүний ухамсрын
    хяналтаас гадуур
  • 9:16 - 9:18
    автономит системээр зохицуулагддаг.
  • 9:18 - 9:22
    Хүмүүсийн нүүрний цусны эргэлтийн
    өөрчлөлтөөр
  • 9:22 - 9:25
    тэдний нуугдмал сэтгэл хөдлөлийг
    илрүүлж болно.
  • 9:25 - 9:30
    Гэвч ийм төрлийн өөрчлөлт маш өнгөц учраас
  • 9:30 - 9:33
    энгийн нүдээр ажиглагдахгүй.
  • 9:34 - 9:37
    Ингээд нүүрний сэтгэл хөдлөлийн
    өөрчлөлтийг илрүүлэхийн тулд
  • 9:37 - 9:40
    бид шинэ дүрсний технологи болох
  • 9:40 - 9:44
    "Арьсан доорх дурант дүрс"-ийг
    бүтээсэн юм.
  • 9:45 - 9:49
    Ингэхийн тулд бид энгийн видео бичлэгийн
    камераар хүмүүсийг
  • 9:49 - 9:52
    янз бүрийн нуугдмал сэтгэл хөдлөл
    мэдэрч байхад нь бичиж авна.
  • 9:52 - 9:56
    Дараа нь дүрс шинжилгээний технологио
    ашиглан
  • 9:57 - 10:02
    арьсан доорх цусны эргэлтийн өөрчлөлтийг
    дүрсжүүлнэ.
  • 10:04 - 10:09
    Арьсны доорх видео бичлэгээс
  • 10:09 - 10:11
    цусны эргэлтийг хэрхэн өөрчлөгдөхийг
  • 10:12 - 10:17
    төрөл бүрийн сэтгэл хөдлөлтэй
    холбож харж чадна.
  • 10:18 - 10:20
    Энэ технологийг ашиглан
  • 10:20 - 10:24
    худлаа ярих үеийн нуугдмал
    сэтгэл хөдлөлийг илрүүлж
  • 10:24 - 10:27
    улмаар хүмүүсийн худлаа
    ярьж байгааг мэдэх болно.
  • 10:27 - 10:30
    Энэ арга ямар нэг байдлаар халдахгүй,
  • 10:30 - 10:32
    алсын зайнаас, өртөг багатайгаар,
  • 10:32 - 10:36
    85 хувийн магадлалтай үүнийг гүйцэтгэнэ.
  • 10:36 - 10:38
    Тохиолдлоор таахаас хавьгүй илүү үзүүлэлт.
  • 10:39 - 10:43
    Үүнээс гадна бид "Пиноккио нөлөө"-г
    олж нээсэн.
  • 10:44 - 10:46
    Үгүй ээ, энэ Пиноккио нөлөө биш.
  • 10:46 - 10:47
    (Инээд)
  • 10:47 - 10:50
    Энэ бол жинхэнэ Пиноккио нөлөө.
  • 10:50 - 10:51
    Хүмүүс худлаа хэлэхдээ,
  • 10:51 - 10:55
    нүүрний цусны эргэлт хацар хэсэгт буурч,
  • 10:55 - 10:58
    хамрын хэсэгт нэмэгддэг.
  • 10:59 - 11:03
    Мэдээж худлаа хэлэх нь
    нуугдмал сэтгэл хөдлөл бий болох
  • 11:03 - 11:06
    ганц тохиолдол биш.
  • 11:06 - 11:08
    Тэгээд бид өөрсдөөсөө асуусан юм.
  • 11:08 - 11:10
    Худлаа хэлж байгааг тогтоохоос гадна,
  • 11:10 - 11:12
    бидний энэ технологийг
    өөр юунд ашиглаж болох вэ?
  • 11:13 - 11:17
    Нэг нь, сурган хүмүүжүүлэхэд ашиглах.
  • 11:17 - 11:22
    Жишээ нь, энэ технологийг ашиглан бид
    энэхүү тооны багшид
  • 11:22 - 11:25
    түүний зааж байгаа
    сэдвийг ойлгохгүй байгаа
  • 11:25 - 11:28
    ангийнх нь хүүхдийг олсноор
  • 11:28 - 11:30
    тэр сурагчдаа туслах боломжтой болно.
  • 11:31 - 11:34
    Эрүүл мэндийн салбарт ч ашиглаж болно.
  • 11:34 - 11:37
    Жишээ нь, би өдөр бүр хэдэн мянган
    километрийн цаана амьдардаг
  • 11:37 - 11:40
    аав, ээжтэйгээ Skype-аар ярьдаг.
  • 11:40 - 11:42
    Энэ технологийг ашиглан
  • 11:42 - 11:46
    би тэдний амьдралын сониноос
    сонсоод зогсохгүй,
  • 11:46 - 11:52
    мөн тэдний зүрхний цохилт, стрессийн
    хэмжээг хянаж,
  • 11:52 - 11:55
    сэтгэл санааны байдал, өвчин мэдэрч
    байгаа эсэхийг мэдэх боломжтой.
  • 11:56 - 11:58
    Магадгүй ирээдүйд бүр
  • 11:58 - 12:01
    зүрхний шигдээс эсвэл цусны даралт ихсэх
    эрсдлийг ч бас.
  • 12:02 - 12:03
    Та үүнийг
  • 12:03 - 12:09
    улс төрчдийн сэтгэл хөдлөлийг мэдэхэд
    ашиглаж болох эсэхийг асуух байх.
  • 12:09 - 12:11
    (Инээд)
  • 12:11 - 12:12
    Жишээ нь, мэтгэлцээний үеэр.
  • 12:13 - 12:15
    Хариулт нь тийм.
  • 12:15 - 12:17
    Телевизийн бичлэг ашиглаад
  • 12:17 - 12:21
    улс төрчдийн зүрхний цохилт,
  • 12:21 - 12:23
    сэтгэл санааны байдал, стресс,
  • 12:23 - 12:27
    мөн ирээдүйд бас худлаа хэлж байгаа
    эсэхийг ч мэдэх байх.
  • 12:27 - 12:30
    Маркетингийн судалгаанд,
  • 12:31 - 12:32
    жишээ нь, хүмүүст
    ямар нэг бүтээгдэхүүн
  • 12:32 - 12:37
    таалагдаж байгаа эсэхийг мэдэхэд.
  • 12:37 - 12:39
    Болзоход хүртэл ашиглаж болно.
  • 12:40 - 12:41
    Тэгэхээр, жишээ нь,
  • 12:41 - 12:44
    болзоот хүн чинь тань руу
    хараад инээмсэглэж байвал
  • 12:44 - 12:46
    энэ технологи нь та үнэхээр
  • 12:47 - 12:49
    түүнд таалагдаж байна уу эсвэл
  • 12:49 - 12:52
    зүгээр л сайн хандаж байна уу
    гэдгийг мэдэхэд тусална.
  • 12:52 - 12:54
    Энэ тохиолдолд,
  • 12:54 - 12:55
    тэр танд зүгээр л сайн хандаж байна.
  • 12:55 - 12:58
    (Инээд)
  • 12:59 - 13:03
    Тэгэхээр арьсан доорх дурант дүрсний
    технологи нь
  • 13:03 - 13:06
    хөгжүүлэлтийнхээ эрт шатанд явж байгаа.
  • 13:06 - 13:10
    Бидний өнөөдөр мэдэхгүй байгаа
    маш олон ашиглах боломж гарч ирнэ.
  • 13:10 - 13:13
    Гэхдээ миний баттай хэлж чадах
    нэг зүйл бол
  • 13:13 - 13:17
    худлаа ярих хэзээ ч одоогийнх шиг байхгүй.
  • 13:17 - 13:17
    Маш их баярлалаа.
  • 13:17 - 13:18
    Баярлалаа.
  • 13:18 - 13:22
    (Алга ташилт)
Title:
Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?
Speaker:
Кан Ли
Description:

Хүүхдүүд худал хэлэхдээ муу юу? Та үнэхээр худлаа хэлж байгааг нь мэдэх үү? Хүний хөгжлийн судлаач Кан Ли нь хүүхэд худлаа ярьж байхдаа биенд нь ямар өөрчлөлт гардгийг судалдаг. Түүний хэлснээр, хүүхдүүд маш их худлаа ярьдгаас гадна, бүр хоёр наснаасаа эхлэх нь ч бий бөгөөд үүндээ гарамгай сайн байдаг гэнэ. Түүнийхээр бол бид хүүхдээ худлаа ярьж эхлэхэд нь баярлах хэрэгтэй ба тэрээр үүн дээр суурилсан нуугдмал сэтгэл хөдлөлийг илрүүлэх зарчимаар ажилладаг худал хэлснийг тогтоох нэгэн шинэ технологийг танилцуулж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:36

Mongolian subtitles

Revisions