Цаг хэмнэх шилдэг 10 технологи
-
0:00 - 0:03Би нийгэм, соёлын талаар
маш сонирхолтой зүйл ажигласан юм. -
0:03 - 0:06Бүх л эрсдэлтэй зүйлс
тусгай зөвшөөрөл шаарддаг. -
0:06 - 0:11Үүнд жолоодож сурах,
буу эзэмших, бас гэрлэх орно. -
0:11 - 0:13Энд тодорхой...
-
0:13 - 0:15(Инээд)
-
0:15 - 0:18Энэ нь технологиос бусад бүх л
эрсдэлтэй зүйлд хамаарна. -
0:18 - 0:21Тодорхой шалтгааны улмаас
технологид ямар ч стандарт хөтөлбөр, -
0:21 - 0:23анхан шатны сургалт гэж байдаггүй.
-
0:23 - 0:27Тэд танд компьютерийг чинь өгөөд л
зөнгөөр чинь орхино. -
0:27 - 0:29Та үүнийг сурах ёстой.
Харин яаж? -
0:29 - 0:30Аажмаар л сурдаг.
-
0:30 - 0:33Хэн ч таны хажууд суугаад:
"Энийг ингэж ажиллуулна" гээд заахгүй. -
0:33 - 0:36Тиймээс өнөөдөр би та бүхэнд
хүн бүрийн мэддэг гэж боддог ч, -
0:36 - 0:39үнэн хэрэг дээрээ мэддэггүй
10 зүйлийг хэлж өгье. -
0:39 - 0:42Нэгт, веб хуудас ашиглах үед
хуудсыг доош гүйлгэх бол -
0:42 - 0:44хулганаа доош нь битгий гүйлгэ.
-
0:45 - 0:46Энэ бол зүгээр л цагийн гарз.
-
0:46 - 0:48Зөвхөн цагаар цалинждаг л бол ашигла.
-
0:48 - 0:50Үүний оронд зай авах товчийг дар.
-
0:50 - 0:54Зай авах товч нь
нэг хуудсаар доошлуулдаг. -
0:54 - 0:57"Shift" товчлуурыг дарснаар
буцаагаад дээш нь гүйлгэнэ. -
0:57 - 1:00Тэгэхээр хуудас доошлуулахад
зай үлдээх товчлуурыг ашиглана. -
1:00 - 1:01Бүх веб хөтөч, компьютер болно.
-
1:01 - 1:05Мөн интернетээр үүн шиг гэрийн хаяг
гэх мэт маягтыг бөглөхөд -
1:05 - 1:07"Tab" товчийг ашиглан мөрнөөс
мөр лүү үсэрдэг гэдгийг -
1:07 - 1:09та бүхэн мэдэх байх.
-
1:09 - 1:11Харин өөрийн мужийг сонгох
поп-ап цэсийг яах вэ? -
1:12 - 1:14Поп-ап цэсийг битгий нээ.
-
1:14 - 1:16Энергийг чинь дэмий үрнэ.
-
1:16 - 1:19Мужийнхаа эхний үсгийг
дахин дахин бич. -
1:19 - 1:22Хэрвээ Коннэктикут мужийг сонгох
бол "К, К, К" гэж дар. -
1:22 - 1:24Хэрвээ Техасыг сонгоё гэвэл
"Т, Т" гэж бичихэд -
1:24 - 1:27поп-ап цэсийг нээлгүй гараад ирнэ.
-
1:27 - 1:30Мөн веб дээр
үсэг нь хэт жижиг байвал -
1:30 - 1:34"Control" товчийг дарж байхдаа
"+, +, +" гэнэ. -
1:34 - 1:37Дарах бүрт үсэг нь
томрох болно. -
1:37 - 1:39Бүх л компьютер, веб хөтөч дээр ажиллана.
-
1:39 - 1:41Эсвэл "-, -, -" товчоор
жижигрүүлж болно. -
1:41 - 1:44Хэрэв та Мак ашигладаг бол
"Command" товчийг ашиглана. -
1:44 - 1:47Блэкберри, Андройд, Айфон дээр
бичиж байх үедээ -
1:47 - 1:51тэмдэгттэй цэс рүү шилжиж
-
1:51 - 1:52цэгийг дарж, дараа нь зай авч,
-
1:52 - 1:55үсгээ томоор сольж
өөртөө төвөг удах хэрэггүй. -
1:55 - 1:57Зүгээр л зай авах товчийг
хоёр удаа дар. -
1:57 - 2:00Утас тань цэг, зай авалт,
том үсгийг таны өмнөөс бичээд өгнө. -
2:01 - 2:02"Зай, зай".
-
2:02 - 2:04Энэ үнэхээр гайхамшигтай.
-
2:04 - 2:07Мөн бүх төрлийн гар утсан дээр
-
2:07 - 2:11та өмнө залгасан хүн рүүгээ
дахин залгахыг хүсвэл -
2:11 - 2:13ердөө залгах товчийг дарахад
-
2:13 - 2:17таны сүүлд залгасан дугаар
залгах хэсэгт гарч ирнэ. -
2:17 - 2:20Ингээд залгах товчийг дахин дарахад
тэр дугаар луу залгагдана. -
2:20 - 2:23Саяхан залгасан хүмүүсийн жагсаалт руу
орох шаардлагагүй, -
2:23 - 2:25зүгээр л залгах товчийг дахин дар.
-
2:25 - 2:27Намайг галзууруулах шахдаг
нэг зүйл бий. -
2:27 - 2:29Хэн нэгэн рүү залгаж,
дуут шуудан үлдээх бүрт -
2:29 - 2:31"Дуут шуудан үдээнэ үү"
гэхийг сонсоод, -
2:31 - 2:34дараа нь нэг хөгийн зааварчилгааг
15 секундын турш заалгах болдог. -
2:34 - 2:38Яг л 45 жил автомат хариулагчгүй
байсан мэт! -
2:38 - 2:42(Инээд)
-
2:42 - 2:43Би уурлаагүй л дээ.
-
2:43 - 2:44(Инээд)
-
2:44 - 2:46Энийг нэг товчны тусламжтайгаар
-
2:46 - 2:49шууд дохио дуугарах үе шат руу
хурдасгаж болдог юм байна. -
2:49 - 2:50Утас: Дохио дуугарсны дараа...
-
2:50 - 2:51(Дохио)
-
2:51 - 2:54Дэвид Поуг: Харамсалтай нь,
операторуудад -
2:54 - 2:57нэгэн адил товч байдаггүй.
Оператороос хамаарч өөр, өөр байна. -
2:57 - 2:59Тэгэхээр залгаж байгаа хүний
-
2:59 - 3:01дугаарын товчнуудыг
мэдэх шаардлага гарна. -
3:02 - 3:04Би эдгээрийг төгс гэж хэлээгүй шүү дээ.
-
3:05 - 3:06Та нарын ихэнх чинь Гүүглийг
-
3:06 - 3:09веб хуудас хайдаг хэрэгсэл гэж боддог ч,
-
3:09 - 3:10энэ нь мөн толь бичиг.
-
3:10 - 3:13"Тодорхойл" гэж бичээд
мэдэхийг хүсч байгаа үгээ ард нь бич. -
3:13 - 3:14Танд бүр товч дарах ч хэрэг гарахгүй.
-
3:14 - 3:17Таны бичихтэй зэрэгцэн
тайлбар нь гарч ирнэ. -
3:17 - 3:19Бас Холбооны Нисэхийн Удирдлагын
мэдээллийн сан. -
3:19 - 3:21Агаарын тээврийн компанийн нэрийг
нислэгтэй нь бичихэд -
3:21 - 3:23танд нислэгийн байршил, гарц, буудал,
-
3:23 - 3:25хэзээ газардах зэрэг нь гарна.
-
3:25 - 3:26Танд аппликэйшн хэрэггүй.
-
3:26 - 3:28Бүр нэгж болон валют хөрвүүлэгч байгаа.
-
3:28 - 3:31Дахин хэлэхэд, та хайлтын үр дүн
дээр дарах шаардлагагүй. -
3:31 - 3:33Зүгээр л үгээ бичээд
хариуг нь хараарай. -
3:33 - 3:35Нэгэнт үгсийн тухай ярьсан юм чинь...
-
3:36 - 3:38Хэрвээ та үг тодруулахыг хүсвэл-
-
3:39 - 3:40Энэ бол зүгээр нэг жишээ.
-
3:40 - 3:42(Инээд)
-
3:42 - 3:44Та үг тодотгохыг хүсвэл
-
3:44 - 3:47анхлан сурагч шиг
хулганаа дээгүүр нь гүйлгэж -
3:47 - 3:49цагаа дэмий битгий үрээрэй.
-
3:49 - 3:50Үгэн дээрээ хоёр удаа
дарахад л болно. -
3:50 - 3:52Хар даа.
"200" дээр хоёр удаа дарлаа. -
3:52 - 3:54Үгийг цэвэрхэн сонгож байна.
-
3:54 - 3:56Мөн тодотгосноо битгий устгаарай.
-
3:57 - 3:58Зүгээр л дараад биччих.
-
3:58 - 3:59Бүх л програмд байгаа.
-
3:59 - 4:01Мөн хоёр дараад, хулганаа чирч
-
4:01 - 4:04үгийг нэг нэгээр нь нэмж
тодотгох боломжтой. -
4:04 - 4:05Илүү оновчтой.
-
4:05 - 4:08Дахин хэлэхэд арилгаж өөртөө
төвөг удах хэрэггүй. -
4:08 - 4:09Дараад л биччих.
-
4:09 - 4:13(Инээд)
-
4:13 - 4:16Зураг авах хоцролт нь
камерны товч дээр дарахаас -
4:16 - 4:18камер зураг авах хүртэлх хугацааг хэлнэ.
-
4:18 - 4:211000 доллараас хямд ямар ч камерны
хоцролт нь урам хугарамаар. -
4:21 - 4:23(Зураг авах чимээ)
-
4:23 - 4:26(Инээд)
-
4:26 - 4:30Учир нь камер фокусаа тохируулж, хальсанд
буулгахад хугацаа шаардлагатай. -
4:30 - 4:33Гэвч хэрэв та хагас даралтаар
урьдчилан фокусаа тааруулаад -
4:33 - 4:35хуруугаа дарсан хэвээр байгаарай...
-
4:35 - 4:36Хоцорсонгүй!
-
4:37 - 4:39Байнга ингэдэг.
-
4:39 - 4:44Би таны 50 долларын зургийн камерыг
1000 долларынх боллоо. -
4:44 - 4:47Эцэст нь, илтгэл тавьж байхад
тогтмол тохиолддог. -
4:47 - 4:50Хүмүүс яагаад ч юм тан руу биш,
-
4:50 - 4:51слайд руу чинь л хардаг!
-
4:51 - 4:54(Инээд)
-
4:54 - 4:57Ийм юм тохиолдвол--
Энэхүү арга нь Keynote, PowerPoint гээд -
4:57 - 5:00бүх л програмуудад байдаг.
Таны хийх зүйл бол "B" товчийг дарах. -
5:00 - 5:03"B" товч нь слайдыг харлуулж,
бүх хүн тан руу харах болно. -
5:03 - 5:06Ингээд цааш нь үргэлжлүүлбэл
дахиад л "B" товчийг дар. -
5:06 - 5:10Харин ярианыхаа ид дундаа ороод ирвэл
"W" товчийг дарж "цагааруулж" болно. -
5:10 - 5:12Слайд цагаан болно.
-
5:12 - 5:15"W" товчийг дахин дарснаар
слайд гарч ирнэ. -
5:15 - 5:16Би маш хурдан ярьснаа мэдэж байна.
-
5:16 - 5:20Та зарим зүйлсийг өнгөрөөсөн бол эдгээр
зөвлөгөөг илгээхэд таатай байх болно. -
5:20 - 5:22Харин яг одоо танд баяр хүргэе.
-
5:22 - 5:24Та бүхэн Калифорни мужийн Технологийн
гэрчилгээтэй боллоо. -
5:24 - 5:27Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
(Алга ташилт)
- Title:
- Цаг хэмнэх шилдэг 10 технологи
- Speaker:
- Дэвид Поуг
- Description:
-
Технологийн тоймч Дэвид Поуг компьютер, веб хуудас, ухаалаг гар утас, зургийн камер ашиглагчдад зориулж 10 энгийн, ухаалаг зөвлөгөөг хүргэж байна. Та эдгээрийн заримыг аль хэдийн мэдэж байж магадгүй, гэвч таны мэддэггүй ядаж ганц байгаа гэдэгт итгэлтэй байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:44
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Indra Ganzorig approved Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 10 top time-saving tech tips | ||
Bilguun Bolormaa edited Mongolian subtitles for 10 top time-saving tech tips |