Return to Video

Цаг хэмнэх шилдэг 10 технологи

  • 0:00 - 0:03
    Би нийгэм, соёлын талаар
    маш сонирхолтой зүйл ажигласан юм.
  • 0:03 - 0:06
    Бүх л эрсдэлтэй зүйлс
    тусгай зөвшөөрөл шаарддаг.
  • 0:06 - 0:11
    Үүнд жолоодож сурах,
    буу эзэмших, бас гэрлэх орно.
  • 0:11 - 0:13
    Энд тодорхой...
  • 0:13 - 0:15
    (Инээд)
  • 0:15 - 0:18
    Энэ нь технологиос бусад бүх л
    эрсдэлтэй зүйлд хамаарна.
  • 0:18 - 0:21
    Тодорхой шалтгааны улмаас
    технологид ямар ч стандарт хөтөлбөр,
  • 0:21 - 0:23
    анхан шатны сургалт гэж байдаггүй.
  • 0:23 - 0:27
    Тэд танд компьютерийг чинь өгөөд л
    зөнгөөр чинь орхино.
  • 0:27 - 0:29
    Та үүнийг сурах ёстой.
    Харин яаж?
  • 0:29 - 0:30
    Аажмаар л сурдаг.
  • 0:30 - 0:33
    Хэн ч таны хажууд суугаад:
    "Энийг ингэж ажиллуулна" гээд заахгүй.
  • 0:33 - 0:36
    Тиймээс өнөөдөр би та бүхэнд
    хүн бүрийн мэддэг гэж боддог ч,
  • 0:36 - 0:39
    үнэн хэрэг дээрээ мэддэггүй
    10 зүйлийг хэлж өгье.
  • 0:39 - 0:42
    Нэгт, веб хуудас ашиглах үед
    хуудсыг доош гүйлгэх бол
  • 0:42 - 0:44
    хулганаа доош нь битгий гүйлгэ.
  • 0:45 - 0:46
    Энэ бол зүгээр л цагийн гарз.
  • 0:46 - 0:48
    Зөвхөн цагаар цалинждаг л бол ашигла.
  • 0:48 - 0:50
    Үүний оронд зай авах товчийг дар.
  • 0:50 - 0:54
    Зай авах товч нь
    нэг хуудсаар доошлуулдаг.
  • 0:54 - 0:57
    "Shift" товчлуурыг дарснаар
    буцаагаад дээш нь гүйлгэнэ.
  • 0:57 - 1:00
    Тэгэхээр хуудас доошлуулахад
    зай үлдээх товчлуурыг ашиглана.
  • 1:00 - 1:01
    Бүх веб хөтөч, компьютер болно.
  • 1:01 - 1:05
    Мөн интернетээр үүн шиг гэрийн хаяг
    гэх мэт маягтыг бөглөхөд
  • 1:05 - 1:07
    "Tab" товчийг ашиглан мөрнөөс
    мөр лүү үсэрдэг гэдгийг
  • 1:07 - 1:09
    та бүхэн мэдэх байх.
  • 1:09 - 1:11
    Харин өөрийн мужийг сонгох
    поп-ап цэсийг яах вэ?
  • 1:12 - 1:14
    Поп-ап цэсийг битгий нээ.
  • 1:14 - 1:16
    Энергийг чинь дэмий үрнэ.
  • 1:16 - 1:19
    Мужийнхаа эхний үсгийг
    дахин дахин бич.
  • 1:19 - 1:22
    Хэрвээ Коннэктикут мужийг сонгох
    бол "К, К, К" гэж дар.
  • 1:22 - 1:24
    Хэрвээ Техасыг сонгоё гэвэл
    "Т, Т" гэж бичихэд
  • 1:24 - 1:27
    поп-ап цэсийг нээлгүй гараад ирнэ.
  • 1:27 - 1:30
    Мөн веб дээр
    үсэг нь хэт жижиг байвал
  • 1:30 - 1:34
    "Control" товчийг дарж байхдаа
    "+, +, +" гэнэ.
  • 1:34 - 1:37
    Дарах бүрт үсэг нь
    томрох болно.
  • 1:37 - 1:39
    Бүх л компьютер, веб хөтөч дээр ажиллана.
  • 1:39 - 1:41
    Эсвэл "-, -, -" товчоор
    жижигрүүлж болно.
  • 1:41 - 1:44
    Хэрэв та Мак ашигладаг бол
    "Command" товчийг ашиглана.
  • 1:44 - 1:47
    Блэкберри, Андройд, Айфон дээр
    бичиж байх үедээ
  • 1:47 - 1:51
    тэмдэгттэй цэс рүү шилжиж
  • 1:51 - 1:52
    цэгийг дарж, дараа нь зай авч,
  • 1:52 - 1:55
    үсгээ томоор сольж
    өөртөө төвөг удах хэрэггүй.
  • 1:55 - 1:57
    Зүгээр л зай авах товчийг
    хоёр удаа дар.
  • 1:57 - 2:00
    Утас тань цэг, зай авалт,
    том үсгийг таны өмнөөс бичээд өгнө.
  • 2:01 - 2:02
    "Зай, зай".
  • 2:02 - 2:04
    Энэ үнэхээр гайхамшигтай.
  • 2:04 - 2:07
    Мөн бүх төрлийн гар утсан дээр
  • 2:07 - 2:11
    та өмнө залгасан хүн рүүгээ
    дахин залгахыг хүсвэл
  • 2:11 - 2:13
    ердөө залгах товчийг дарахад
  • 2:13 - 2:17
    таны сүүлд залгасан дугаар
    залгах хэсэгт гарч ирнэ.
  • 2:17 - 2:20
    Ингээд залгах товчийг дахин дарахад
    тэр дугаар луу залгагдана.
  • 2:20 - 2:23
    Саяхан залгасан хүмүүсийн жагсаалт руу
    орох шаардлагагүй,
  • 2:23 - 2:25
    зүгээр л залгах товчийг дахин дар.
  • 2:25 - 2:27
    Намайг галзууруулах шахдаг
    нэг зүйл бий.
  • 2:27 - 2:29
    Хэн нэгэн рүү залгаж,
    дуут шуудан үлдээх бүрт
  • 2:29 - 2:31
    "Дуут шуудан үдээнэ үү"
    гэхийг сонсоод,
  • 2:31 - 2:34
    дараа нь нэг хөгийн зааварчилгааг
    15 секундын турш заалгах болдог.
  • 2:34 - 2:38
    Яг л 45 жил автомат хариулагчгүй
    байсан мэт!
  • 2:38 - 2:42
    (Инээд)
  • 2:42 - 2:43
    Би уурлаагүй л дээ.
  • 2:43 - 2:44
    (Инээд)
  • 2:44 - 2:46
    Энийг нэг товчны тусламжтайгаар
  • 2:46 - 2:49
    шууд дохио дуугарах үе шат руу
    хурдасгаж болдог юм байна.
  • 2:49 - 2:50
    Утас: Дохио дуугарсны дараа...
  • 2:50 - 2:51
    (Дохио)
  • 2:51 - 2:54
    Дэвид Поуг: Харамсалтай нь,
    операторуудад
  • 2:54 - 2:57
    нэгэн адил товч байдаггүй.
    Оператороос хамаарч өөр, өөр байна.
  • 2:57 - 2:59
    Тэгэхээр залгаж байгаа хүний
  • 2:59 - 3:01
    дугаарын товчнуудыг
    мэдэх шаардлага гарна.
  • 3:02 - 3:04
    Би эдгээрийг төгс гэж хэлээгүй шүү дээ.
  • 3:05 - 3:06
    Та нарын ихэнх чинь Гүүглийг
  • 3:06 - 3:09
    веб хуудас хайдаг хэрэгсэл гэж боддог ч,
  • 3:09 - 3:10
    энэ нь мөн толь бичиг.
  • 3:10 - 3:13
    "Тодорхойл" гэж бичээд
    мэдэхийг хүсч байгаа үгээ ард нь бич.
  • 3:13 - 3:14
    Танд бүр товч дарах ч хэрэг гарахгүй.
  • 3:14 - 3:17
    Таны бичихтэй зэрэгцэн
    тайлбар нь гарч ирнэ.
  • 3:17 - 3:19
    Бас Холбооны Нисэхийн Удирдлагын
    мэдээллийн сан.
  • 3:19 - 3:21
    Агаарын тээврийн компанийн нэрийг
    нислэгтэй нь бичихэд
  • 3:21 - 3:23
    танд нислэгийн байршил, гарц, буудал,
  • 3:23 - 3:25
    хэзээ газардах зэрэг нь гарна.
  • 3:25 - 3:26
    Танд аппликэйшн хэрэггүй.
  • 3:26 - 3:28
    Бүр нэгж болон валют хөрвүүлэгч байгаа.
  • 3:28 - 3:31
    Дахин хэлэхэд, та хайлтын үр дүн
    дээр дарах шаардлагагүй.
  • 3:31 - 3:33
    Зүгээр л үгээ бичээд
    хариуг нь хараарай.
  • 3:33 - 3:35
    Нэгэнт үгсийн тухай ярьсан юм чинь...
  • 3:36 - 3:38
    Хэрвээ та үг тодруулахыг хүсвэл-
  • 3:39 - 3:40
    Энэ бол зүгээр нэг жишээ.
  • 3:40 - 3:42
    (Инээд)
  • 3:42 - 3:44
    Та үг тодотгохыг хүсвэл
  • 3:44 - 3:47
    анхлан сурагч шиг
    хулганаа дээгүүр нь гүйлгэж
  • 3:47 - 3:49
    цагаа дэмий битгий үрээрэй.
  • 3:49 - 3:50
    Үгэн дээрээ хоёр удаа
    дарахад л болно.
  • 3:50 - 3:52
    Хар даа.
    "200" дээр хоёр удаа дарлаа.
  • 3:52 - 3:54
    Үгийг цэвэрхэн сонгож байна.
  • 3:54 - 3:56
    Мөн тодотгосноо битгий устгаарай.
  • 3:57 - 3:58
    Зүгээр л дараад биччих.
  • 3:58 - 3:59
    Бүх л програмд байгаа.
  • 3:59 - 4:01
    Мөн хоёр дараад, хулганаа чирч
  • 4:01 - 4:04
    үгийг нэг нэгээр нь нэмж
    тодотгох боломжтой.
  • 4:04 - 4:05
    Илүү оновчтой.
  • 4:05 - 4:08
    Дахин хэлэхэд арилгаж өөртөө
    төвөг удах хэрэггүй.
  • 4:08 - 4:09
    Дараад л биччих.
  • 4:09 - 4:13
    (Инээд)
  • 4:13 - 4:16
    Зураг авах хоцролт нь
    камерны товч дээр дарахаас
  • 4:16 - 4:18
    камер зураг авах хүртэлх хугацааг хэлнэ.
  • 4:18 - 4:21
    1000 доллараас хямд ямар ч камерны
    хоцролт нь урам хугарамаар.
  • 4:21 - 4:23
    (Зураг авах чимээ)
  • 4:23 - 4:26
    (Инээд)
  • 4:26 - 4:30
    Учир нь камер фокусаа тохируулж, хальсанд
    буулгахад хугацаа шаардлагатай.
  • 4:30 - 4:33
    Гэвч хэрэв та хагас даралтаар
    урьдчилан фокусаа тааруулаад
  • 4:33 - 4:35
    хуруугаа дарсан хэвээр байгаарай...
  • 4:35 - 4:36
    Хоцорсонгүй!
  • 4:37 - 4:39
    Байнга ингэдэг.
  • 4:39 - 4:44
    Би таны 50 долларын зургийн камерыг
    1000 долларынх боллоо.
  • 4:44 - 4:47
    Эцэст нь, илтгэл тавьж байхад
    тогтмол тохиолддог.
  • 4:47 - 4:50
    Хүмүүс яагаад ч юм тан руу биш,
  • 4:50 - 4:51
    слайд руу чинь л хардаг!
  • 4:51 - 4:54
    (Инээд)
  • 4:54 - 4:57
    Ийм юм тохиолдвол--
    Энэхүү арга нь Keynote, PowerPoint гээд
  • 4:57 - 5:00
    бүх л програмуудад байдаг.
    Таны хийх зүйл бол "B" товчийг дарах.
  • 5:00 - 5:03
    "B" товч нь слайдыг харлуулж,
    бүх хүн тан руу харах болно.
  • 5:03 - 5:06
    Ингээд цааш нь үргэлжлүүлбэл
    дахиад л "B" товчийг дар.
  • 5:06 - 5:10
    Харин ярианыхаа ид дундаа ороод ирвэл
    "W" товчийг дарж "цагааруулж" болно.
  • 5:10 - 5:12
    Слайд цагаан болно.
  • 5:12 - 5:15
    "W" товчийг дахин дарснаар
    слайд гарч ирнэ.
  • 5:15 - 5:16
    Би маш хурдан ярьснаа мэдэж байна.
  • 5:16 - 5:20
    Та зарим зүйлсийг өнгөрөөсөн бол эдгээр
    зөвлөгөөг илгээхэд таатай байх болно.
  • 5:20 - 5:22
    Харин яг одоо танд баяр хүргэе.
  • 5:22 - 5:24
    Та бүхэн Калифорни мужийн Технологийн
    гэрчилгээтэй боллоо.
  • 5:24 - 5:27
    Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
    (Алга ташилт)
Title:
Цаг хэмнэх шилдэг 10 технологи
Speaker:
Дэвид Поуг
Description:

Технологийн тоймч Дэвид Поуг компьютер, веб хуудас, ухаалаг гар утас, зургийн камер ашиглагчдад зориулж 10 энгийн, ухаалаг зөвлөгөөг хүргэж байна. Та эдгээрийн заримыг аль хэдийн мэдэж байж магадгүй, гэвч таны мэддэггүй ядаж ганц байгаа гэдэгт итгэлтэй байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:44

Mongolian subtitles

Revisions Compare revisions