Return to Video

Яагаад ардчилал гэж?

  • 0:01 - 0:04
    Бяцхан Билли сургууль руугаа явна.
  • 0:04 - 0:06
    Түүнийг ширээндээ суухад багш нь
  • 0:06 - 0:09
    "Аав чинь юу хийдэг вэ?" гэж асуув.
  • 0:09 - 0:13
    Хариуд нь Билли "Аав маань
    хар тамхины газар
  • 0:13 - 0:16
    төгөлдөр хуур тоглодог" гэв.
  • 0:16 - 0:18
    Багш нь эцэг эх рүү нь залган
  • 0:18 - 0:21
    "Биллигээс итгэмээргүй юм сонслоо.
  • 0:21 - 0:25
    Өөрийг чинь хар тамхины газар
  • 0:25 - 0:27
    төгөлдөр хуур тоглодог гэх юм" гэжээ.
  • 0:27 - 0:31
    Тэгтэл аав нь "Намайг үнэхээр уучлаарай.
    Тэгсэн, би худлаа ярьсан.
  • 0:31 - 0:35
    Яаж 8 настай хүүд аав нь
  • 0:35 - 0:39
    улс төрч гэж хэлэх юм бэ?" (Инээд)
  • 0:39 - 0:42
    Улс төрчийнхөө хувьд
    та бүхний өмнө зогсож байхдаа,
  • 0:42 - 0:46
    эсвэл хаана ч явсан хүмүүст
  • 0:46 - 0:49
    өөрийн мэргэжлээ хэлэхэд
  • 0:49 - 0:53
    тэд намайг могой, сармагчин,
  • 0:53 - 0:56
    игуана гүрвэлийн дундах гэж хардаг.
  • 0:56 - 1:00
    Энэ үед би ямар нэгэн зүйл
  • 1:00 - 1:03
    буруу байгааг мэдэрдэг.
  • 1:03 - 1:07
    Ардчиллыг хөгжүүлсэн 400 жил,
  • 1:07 - 1:10
    бие хүнийхээ хувьд бас ч гэж бахархууштай,
  • 1:10 - 1:13
    өндөр боловсролтой парламентын гишүүд,
  • 1:13 - 1:18
    эрч хүчтэй, мэдээлэл сайтай
    ард иргэд байгаа ч гэсэн
  • 1:18 - 1:23
    маш гүн гүнзгий харамсах
    урам хугарах сэтгэгдэл байна.
  • 1:23 - 1:27
    Миний хамт ажилладаг
    парламентын гишүүдийн дунд
  • 1:27 - 1:31
    эмч, бизнесмэн, профессор,
  • 1:31 - 1:36
    нэрд гарсан эдийн засагч, түүхч, зохиолч,
  • 1:36 - 1:41
    хурандаагаас эхлээд түрүүч хүртэлх
    зэвсэгт хүчнийхэн байдаг.
  • 1:41 - 1:44
    Энэ бүх хүмүүс, бас би
  • 1:44 - 1:48
    ордны хачин жигтэй
    баримлуудын доогуур алхахад
  • 1:48 - 1:52
    бид өөрсдийнхөөрөө байх боломжгүй,
  • 1:52 - 1:58
    хязгаарлагдсан мэт сэтгэгдэл төрдөг.
  • 1:58 - 2:02
    Энэ зөвхөн Их Британид байдаг асуудал биш.
  • 2:02 - 2:05
    Энэ бол хөгжиж буй болон дундаж орлоготой
  • 2:05 - 2:08
    орнуудад тулгардаг асуудал. Жишээлбэл,
  • 2:08 - 2:11
    Ямайкийн парламентын гишүүдийг харвал
  • 2:11 - 2:15
    тэд ихэвчлэн Харвард, Принстоныг төгссөн,
  • 2:15 - 2:19
    Родсын шагналыг хүртсэн байдаг.
  • 2:19 - 2:22
    Харин Kингстонд очиход
  • 2:22 - 2:26
    дэлхий дээрх хамгийн аймшигтай
  • 2:26 - 2:30
    дүр зургийг харах болно:
  • 2:30 - 2:33
    шатаж хаягдсан барилгуудаар дүүрэн,
  • 2:33 - 2:36
    cэтгэл өвтгөм бүрхэг төрх.
  • 2:36 - 2:39
    Энэ байдал 30 жил үргэлжилсэн.
  • 2:39 - 2:44
    1979, 1980 оны үед Родсын шагналын эзний
    хүү Ямайкийн нэгэн улс төрчөөс
  • 2:44 - 2:47
    Харвардад эдийн засгийн докторын зэрэг
  • 2:47 - 2:50
    хамгаалсан хүнд төрийн эрх шилжихэд
  • 2:50 - 2:53
    хар тамхитай холбоотой хүчирхийлэлд
  • 2:53 - 2:57
    800 гаруй хүн гудамжинд алагдсан.
  • 2:57 - 3:00
    10 жилийн өмнө ардчиллын амлалт
  • 3:00 - 3:03
    гайхамшигтай сонсогдож байлаа.
  • 3:03 - 3:07
    Жорж Буш 2003 онд конгрессын өмнө
  • 3:07 - 3:11
    ардчилал бол дэлхий даяарх муу муухайг
  • 3:11 - 3:14
    бут цохих хүч гэж тунхаглаж байсан.
  • 3:14 - 3:18
    Тэрээр ардчилсан засаглал нь
    хүмүүсээ, хөршөө хүндэлдэг,
  • 3:18 - 3:24
    эрх чөлөө нь энх тайвныг авчирна гэсэн.
  • 3:24 - 3:27
    Тухайн үед нэрт судлаачид ардчилал нь
  • 3:27 - 3:31
    маш олон сайн талуудыг авчирна гэж байсан.
  • 3:31 - 3:34
    Хөгжил цэцэглэл, аюулгүй байдлыг авчирна,
  • 3:34 - 3:38
    аливаа бүлэг намын сөргөлдөөнөөс
    үүдсэн хүчирхийллийг үгүй хийнэ,
  • 3:38 - 3:42
    улс орнууд террористуудыг
    орогнуулахгүй болгоно гэсэн.
  • 3:42 - 3:44
    Тэрнээс хойш юу болсон бэ?
  • 3:44 - 3:47
    Ирак, Афганистан гэх мэт улс орнуудад
  • 3:47 - 3:51
    ардчилсан системт засгийн
    газрын хэргэм цол олгосон ч
  • 3:51 - 3:54
    бусад сайн талуудыг нь олж аваагүй.
  • 3:54 - 3:57
    Афганистанд жишээлбэл нэг хоёр биш,
  • 3:57 - 4:00
    бүр 3 удаагийн ерөнхийлөгчийн болон
  • 4:00 - 4:03
    парламентын сонгууль явагдсан.
    Үүнээс бид юу олж авав?
  • 4:03 - 4:07
    Хөгжингүй иргэний нийгэм,
    хүчтэй хууль дүрэм,
  • 4:07 - 4:09
    аюулгүй байдлыг олов уу? Үгүй.
  • 4:09 - 4:14
    Харин Афганистанд авилгаар дүүрэн,
    сул дорой шүүх засаглал,
  • 4:14 - 4:18
    идэвхигүй, хязгаарлалттай иргэний нийгэм,
  • 4:18 - 4:21
    дөнгөж хөл дээрээ тогтож буй
    мэдээллийн хэрэгсэл,
  • 4:21 - 4:24
    хээл хахуульдаа идэгдсэн
  • 4:24 - 4:28
    нэр хүндгүй засгийн газар,
  • 4:28 - 4:32
    ямар ч найдваргүй
    аюулгүй байдал л байна.
  • 4:32 - 4:36
    Пакистан- Сахарын цөл дахь Африкийн улсад
  • 4:36 - 4:39
    ардчилал болон сонгууль нь
    авилгатай засаглал,
  • 4:39 - 4:43
    аюултай бас тогтворгүй төртэй
  • 4:43 - 4:46
    холбоотой байдаг.
  • 4:46 - 4:48
    Намайг хүмүүстэй ярилцах үед,
  • 4:48 - 4:51
    нэгэн ярианы үеэр Иракт
  • 4:51 - 4:54
    "Орон нутгийн эвслийн байрыг тонож буй
  • 4:54 - 4:58
    бидний харж байгаа босогчид
  • 4:58 - 5:02
    ардчиллын шинэ хэлбэр үү?" гэж
  • 5:02 - 5:06
    ард иргэд нь асууж байлаа.
  • 5:06 - 5:10
    Энэ байдал миний очсон
  • 5:10 - 5:13
    дундаж болон хөгжиж буй улс орнуудад
  • 5:13 - 5:17
    бүгдэд нь үнэн байсан.
    Бидэнд ч бас хамааралтай.
  • 5:17 - 5:20
    Үүний хариулт нь юу вэ?
  • 5:20 - 5:22
    Ардчиллын тухай ор тас мартаад
    бууж өгөх үү?
  • 5:22 - 5:25
    Мэдээж үгүй.
  • 5:25 - 5:28
    Ирак, Афганистанд болсон шиг
  • 5:28 - 5:32
    үйл ажиллагаанд дахин оролцохоор болбол,
  • 5:32 - 5:35
    ардчиллын системээс огт өөрөөр
  • 5:35 - 5:38
    аашлах тийм байдалд орвол
  • 5:38 - 5:41
    энэ нь маш зохисгүй явдал болно.
  • 5:41 - 5:43
    Энэ бидний үнэт зүйлсд нийцэхгүй.
  • 5:43 - 5:45
    Газарт байгаа хүмүүсийн хүсэлд нийцэхгүй.
  • 5:45 - 5:49
    Бидний сонирхолд нийцэхгүй.
  • 5:49 - 5:52
    Миний санаж байгаагаар Иракт
  • 5:52 - 5:55
    ардчиллыг түр хойшлуулах
    шаардлагатай үе байсан.
  • 5:55 - 5:58
    Босниагийн сургамжаас бид
  • 5:58 - 6:01
    сонгуулийг хэтэрхий эрт явуулан
  • 6:01 - 6:05
    нам бүлгийн зөрчлийг
    улам дэмжсэн гэдгийг ойлгосон.
  • 6:05 - 6:08
    Тиймээс 2003 онд Иракт шийдвэр гаргасан.
  • 6:08 - 6:11
    2 жилийн турш сонгууль хийхгүй байя.
  • 6:11 - 6:15
    Сонгогчдын боловсролд, ардчилсан
    тогтолцоонд хөрөнгө оруулъя.
  • 6:15 - 6:18
    Үүний үр дүнд ажлынхаа гадаа
  • 6:18 - 6:22
    олон түмэн хүнээр
    хүрээлүүлсэн байгааг харсан.
  • 6:22 - 6:25
    Энэ бол Ливид авсан зураг.
    Ижил дүр зураг Иракт бас харагдаж байсан.
  • 6:25 - 6:29
    Хүмүүс сонгууль хийхийг хүсч
    гадаа орилолдож байсан.
  • 6:29 - 6:32
    Би гараад ингэж асуусан:
    "Орон нутгийн зөвлөлийн
  • 6:32 - 6:35
    юу нь болохгүй байгаа юм бэ?
  • 6:35 - 6:39
    Бидний сонгосон хүмүүс яав?
  • 6:39 - 6:41
    Сунни, Шийтийн шейх байна,
  • 6:41 - 6:45
    томоохон 7 овгийн 7 толгойлогч байна.
  • 6:45 - 6:48
    Христчин, Сабий, эмэгтэй төлөөлөгчид гээд
  • 6:48 - 6:51
    энэ эвсэлд бүх намын төлөөлөл байна.
  • 6:51 - 6:54
    Бидний сонгосон хүмүүсийн
    юу нь болохгүй байгаа юм бэ?"
  • 6:54 - 6:57
    Хариуд нь "Асуудал сонгосон хүмүүст биш,
  • 6:57 - 7:03
    та нар тэднийг сонгосонд байгаа юм" гэсэн.
  • 7:03 - 7:05
    Афганистанд, хамгийн алслагдсан
    хэсэгт нь ч
  • 7:05 - 7:09
    өөрсдийг нь удирдах хүмүүсийг сонгоход
  • 7:09 - 7:12
    санал бодлоо илэрхийлэхийг хүсдэггүй
    хүнтэй би огт таарч байгаагүй.
  • 7:12 - 7:14
    Хамгийн алслагдсан орон нутагт
  • 7:14 - 7:18
    санал өгөхийг хүсдэггүй
    хүнтэй таарч байгаагүй.
  • 7:18 - 7:21
    Тиймээс ардчилал бол
    тэмцэх ёстой үнэт зүйл гэдгийг
  • 7:21 - 7:25
    статистик тоонуудыг үл харгалзан
    ойлгож ухаарах хэрэгтэй.
  • 7:25 - 7:29
    Их Британид хүмүүсийн 84% нь
  • 7:29 - 7:33
    улс төрийг найдваргүй гэж боддог.
  • 7:33 - 7:37
    Иракт хийсэн 2003 оны санал асуулгаар
  • 7:37 - 7:41
    7 хувь нь АНУ, 5 хувь нь Франц,
  • 7:41 - 7:43
    3 хувь нь Их Британи,
  • 7:43 - 7:45
    ойролцоогоор 40% нь явж явж
  • 7:45 - 7:48
    хэдий хөгжингүй ч,
  • 7:48 - 7:53
    ардчилсан биш, хаант засаглалтай
  • 7:53 - 7:55
    Дубай хот буюу Арабын Нэгдсэн Эмират Улсын
  • 7:55 - 8:01
    улс төрийн тогтолцоог илүүд үзсэн байсан.
  • 8:01 - 8:03
    Ардчиллын үнэ цэнийг ойлгохын тулд
  • 8:03 - 8:06
    бид гол хэрэгсэл болсоор ирсэн
    шалтгаануудаас зайлсхийх ёстой.
  • 8:06 - 8:10
    "Яагаад ардчилал гэж"
    гэсэн асуултын хариуд
  • 8:10 - 8:13
    "өөр бусад давуу талтай
    учраас" гэхээ больё.
  • 8:13 - 8:16
    Үүний адилаар хүний эрх
    энийг дагуулдаг учраас,
  • 8:16 - 8:19
    эмэгтэйчүүдийн эрх
    тэрийг дагуулдаг учраас
  • 8:19 - 8:23
    гэсэн ойлголтоосоо салцгаая.
  • 8:23 - 8:25
    Яагаад?
  • 8:25 - 8:27
    Учир нь энэ их аюултай.
  • 8:27 - 8:32
    Жишээлбэл, хэрэгтэй мэдээллийг
    гаргаж чаддагүй учраас
  • 8:32 - 8:37
    тамлан зовоох нь буруу, эсвэл
    ажиллах хүчийг нэмэгдүүлэн
  • 8:37 - 8:41
    эдийн засгийг дэмждэг учраас
    эмэгтэйчүүдийн эрх чухал гэвэл
  • 8:41 - 8:44
    дараахь байдалд хүргэнэ.
    Хойд Солонгос хариуд чинь
  • 8:44 - 8:46
    "Тэгвэл бид тамлан зовоогоод
  • 8:46 - 8:48
    маш их мэдээллийг олж авч байгаа",
  • 8:48 - 8:51
    эсвэл Саудын Арабын засгийн газар
  • 8:51 - 8:53
    "Баярлалаа, гэхдээ танайхтай харьцуулахад
  • 8:53 - 8:55
    манай эдийн засгийн өсөлт
    сайн байгаа.
  • 8:55 - 8:58
    Тэгэхээр бидэнд энэ
    эмэгтэйчүүдийн эрхийн
  • 8:58 - 9:01
    хөтөлбөр хэрэггүй байх"
    гэж магадгүй.
  • 9:01 - 9:05
    Ардчиллын утга санаа нь чухал биш.
  • 9:05 - 9:07
    Ардчиллын сайн талууд нь үүнд хамаагүй.
  • 9:07 - 9:10
    Ардчиллын гол утга санаа нь
    хүчин төгөлдөр,
  • 9:10 - 9:16
    үр нөлөөтэй хууль дүрмийг
    авчирдагтаа байдаггүй.
  • 9:16 - 9:21
    Хөрштэйгөө эсвэл ардчилалтай өөртэй нь
    эв найрамдалтай байх амлалт өгдөггүй.
  • 9:21 - 9:24
    Ардчиллын гол агуулга нь дотоод шинжтэй.
  • 9:24 - 9:29
    Тэгш байдал болон эрх чөлөөний тухай
  • 9:29 - 9:34
    утга санааг агуулдагаараа ардчилал чухал.
  • 9:34 - 9:37
    Хувь хүний нэр төр,
    засгийн газрынх нь бүрэлдэхүүнд
  • 9:37 - 9:41
    саналаа өгөх эрх тэгш байдлын тухай учраас
  • 9:41 - 9:45
    ардчилал чухал.
  • 9:45 - 9:49
    Ардчиллыг дахин сэргээж
  • 9:49 - 9:52
    хүчтэй болгохыг хүсч байгаа бол
  • 9:52 - 9:56
    улс төрчид, иргэдийн
    шинэ төсөлд оролцох хэрэгтэй.
  • 9:56 - 10:01
    Ардчилал бол зүгээр л
    нэг бүтцийн асуудал биш.
  • 10:01 - 10:05
    Энэ бол оюун санааны байдал.
    Энэ бол үйл ажиллагаа.
  • 10:05 - 10:09
    Тэрхүү үйл ажиллагааны
    нэг хэсэг нь шударга байдал.
  • 10:09 - 10:12
    Энэ ярианыхаа дараа
    өнөөдөр би "Асуулт байна уу?"
  • 10:12 - 10:14
    гэдэг нэгэн радио нэвтрүүлэгт орно.
  • 10:14 - 10:18
    Та бүхний ажигласнаар улс төрчид
  • 10:18 - 10:21
    аль ч асуултанд "мэдэхгүй" гэж хэлдэггүй.
  • 10:21 - 10:23
    Ямар ч асуулт байсан
    хариултыг мэдэж байдаг.
  • 10:23 - 10:27
    Хүүхдийн татварын зээл, Антарктид дахь
  • 10:27 - 10:30
    оцон шувуудын ирээдүй,
  • 10:30 - 10:33
    Чунцинь дахь явдал нүүрсхүчлийн
    хэмжээг тогтоон барих
  • 10:33 - 10:36
    тогтвортой хөгжилд хэрхэн
    нөлөөлж байгаа тухай гээд
  • 10:36 - 10:39
    юуг ч асуусан хариулт нь байж л байдаг.
  • 10:39 - 10:42
    Бид бүхнийг мэдэгч хүн болж
  • 10:42 - 10:44
    жүжиглэхээ болих хэрэгтэй.
  • 10:44 - 10:48
    Мөн зарим тохиолдолд
  • 10:48 - 10:51
    сонгогчдын хүссэн,
    эсвэл тэдэнд амласан зүйлс
  • 10:51 - 10:55
    биелэх боломжгүй,
  • 10:55 - 10:58
    эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зөвшөөрөхгүй
  • 10:58 - 11:02
    гэдгийг хэлж сурах хэрэгтэй.
  • 11:02 - 11:05
    Бидний хийх ёстой дараагийн зүйл бол
  • 11:05 - 11:08
    нийгмийн суут байдлыг ойлгох.
  • 11:08 - 11:11
    Бидний нийгэм өмнө нь хэзээ ч
  • 11:11 - 11:15
    ийм өндөр боловсролтой, илүү эрүүл,
  • 11:15 - 11:18
    ингэж ихийг мэддэг, анхаардаг,
  • 11:18 - 11:24
    эсвэл ийм ихийг хүсдэг байгаагүй.
  • 11:24 - 11:27
    Бид бүхний яг одоо сууж байгаа шиг
  • 11:27 - 11:30
    хаад ноёдын зургаар дүүрэн,
  • 11:30 - 11:34
    уран зургаар чимсэн таазтай
  • 11:34 - 11:36
    хээнцэр танхимуудаас
    зайлсхийж байгаа шалтгаан бол
  • 11:36 - 11:40
    бүх л үйл явдал энд болж өнгөрсөн.
  • 11:40 - 11:42
    Английн хаан толгойгоо цавчуулж байсан.
  • 11:42 - 11:47
    Эдгээр газруудаас холдож
  • 11:47 - 11:50
    үүд рүү чиглэн,
  • 11:50 - 11:54
    хүмүүстэй илүү ойрхон болсоор байна.
  • 11:54 - 11:57
    Энэ нь өөр өөр орнуудад
    ялгаатай байж болно.
  • 11:57 - 12:01
    Их Британид энэ нь
    Франц руу анхаарлаа хандуулах,
  • 12:01 - 12:02
    Францаас суралцах,
  • 12:02 - 12:06
    Францын орон нутгийн сонгуульд
  • 12:06 - 12:08
    тухайн газраас хотын даргыг нь
    шууд сонгох гэх мэт.
  • 12:08 - 12:11
    Афганистанд ерөнхийлөгчийн эсвэл
  • 12:11 - 12:14
    УИХ гэх мэт томоохон сонгуулийг
    онцлохоос илүүтэйгээр
  • 12:14 - 12:16
    дүүргийн хэмжээнд орон нутгийн
    сонгууль явуулж
  • 12:16 - 12:21
    аймгийн засаг даргыг сонгох байдлаар
  • 12:21 - 12:26
    Афганистаны үндсэн хуулийг
    бүр эхнээс нь хэрэгжүүлэх байсан юм.
  • 12:26 - 12:29
    Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлэхэд
  • 12:29 - 12:32
    үг хэлээрээ шударга байж,
    орон нутгийн ардчиллыг
  • 12:32 - 12:35
    зөвхөн улс төрчдийн хийх зүйл биш
    гэдгийг ойлгох нь чухал.
  • 12:35 - 12:37
    Үүнд иргэдийн оролцоо маш чухал.
  • 12:37 - 12:41
    Улс төрчид шударга байхын тулд олон нийт
    тэднийг шударга байхыг нь зөвшөөрөх,
  • 12:41 - 12:44
    мөн улс төрч иргэдийн гүүр болсон
    мэдээллийн хэрэгсэл нь
  • 12:44 - 12:49
    тэдэнд шударга байх
    боломжийг нь олгох ёстой.
  • 12:49 - 12:52
    Орон нутгийн ардчилал цэцэглэхийн тулд
  • 12:52 - 12:57
    иргэн бүрийн идэвхитэй оролцоо нэн чухал.
  • 12:57 - 13:01
    Өөрөөр хэлбэл ардчиллыг дахин бүтээхэд,
  • 13:01 - 13:05
    үүнийг хүчтэй, нөлөөтэй болгоход
  • 13:05 - 13:09
    ард иргэд нь улс төрчиддөө
  • 13:09 - 13:11
    итгэж сурахаас гадна,
  • 13:11 - 13:16
    улс төрчид ч олон нийтэд
    итгэж сурах хэрэгтэй.
  • 13:16 - 13:20
    Маш их баярлалаа. (Алга ташилт)
Title:
Яагаад ардчилал гэж?
Speaker:
Рори Стюарт
Description:

Их Британийн парламентын гишүүн Рори Стюарт хэлэхдээ ард иргэд ардчилалд итгэх итгэлээ алдаж байна. Ирак, Афганистаны шинэ ардчилал маш их авлигад автсан. Үүний зэрэгцээ Их Британид хүмүүсийн 84 хувь нь төрөө найдваргүй гэж үздэг. Энэхүү чухал яриандаа Стюарт эхлээд ардчилал нь арга хэрэгсэл биш үзэл санаа болохын хувьд яагаад чухал гэдгийг ойлгон ухаарч ардчиллыг дахин бүтээхийг уриалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:41
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Why democracy matters
Tuya Bat edited Mongolian subtitles for Why democracy matters
Tuya Bat edited Mongolian subtitles for Why democracy matters
Tuya Bat edited Mongolian subtitles for Why democracy matters
Tuya Bat accepted Mongolian subtitles for Why democracy matters
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why democracy matters
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why democracy matters
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why democracy matters
Show all

Mongolian subtitles

Revisions