Return to Video

Стресстэй хэрхэн нөхөрлөх вэ

  • 0:00 - 0:05
    Надад та бүхэнд үнэнээ хэлэх зүйл байна.
  • 0:05 - 0:08
    Гэхдээ эхлээд та бүхнийг надад
  • 0:08 - 0:11
    үнэнээ хэлэхийг хүсч байна.
  • 0:11 - 0:15
    Хэрэв өнгөрсөн жилийн туршид бараг стрессэнд
  • 0:15 - 0:18
    ороогүй хүн байвал гараа өргөнө үү
  • 0:18 - 0:21
    Хэн нэгэн байна уу?
  • 0:21 - 0:23
    Тэгвэл дунд зэргийн хэмжээний стресс?
  • 0:23 - 0:26
    Хэн маш их стрессэнд орсон бэ?
  • 0:26 - 0:29
    Тийм ээ, би ч гэсэн
  • 0:29 - 0:31
    Гэхдээ миний хэлэх гэсэн зүйл энэ биш ээ.
  • 0:31 - 0:35
    Би эрүүл мэндийн сэтгэл зүйч хүн.
  • 0:35 - 0:39
    Миний үүрэг бол хүмүүсийг аз жаргалтай бас эрүүл байлгах.
  • 0:39 - 0:43
    Гэвч миний өнгөрсөн 10 жилийн туршид
  • 0:43 - 0:47
    заасан бүгд сайнаас илүү муу үр дүнд хүргэсэн.
  • 0:47 - 0:50
    Энэ нь стресстэй холбоотой.
  • 0:50 - 0:53
    Энэ жилүүдэд стресс та нарыг өвчлүүлж байна гэж зааж байлаа
  • 0:53 - 0:56
    Стресс нь жирийн ханиадыг зүрх судасны өвчин болтол
  • 0:56 - 0:58
    муутгаж чадах эрсдэлтэй.
  • 0:58 - 1:02
    Товчхондоо стрессийг би дайснаа болгов.
  • 1:02 - 1:05
    Гэхдээ стрессийн талаарх бодлоо өөрчилсөн.
  • 1:05 - 1:09
    Өнөөдөр таны ойлголтыг ч мөн өөрчлөхийг хүсч байна.
  • 1:09 - 1:11
    Стрессний талаар бодлоо өөрчлөхөд хүргэсэн
  • 1:11 - 1:14
    судалгааны талаар та бүхэнд ярьж өгье.
  • 1:14 - 1:17
    8 жилийн турш 30,000 америк хүнийг хамруулсан
  • 1:17 - 1:21
    судалгааны хамгийн эхний асуулт
  • 1:21 - 1:25
    "Та өнгөрсөн жил хэр их стрессэнд оров" байлаа.
  • 1:25 - 1:28
    Тэгээд дараа нь "Стресс таны эрүүл мэндэд халтай
  • 1:28 - 1:32
    гэдэгт та итгэдэг үү" гэж асуусан юм.
  • 1:32 - 1:34
    Тэгээд олон нийтийн мэдээллийн нас барагчдын
  • 1:34 - 1:36
    статистик мэдээллийг нэмж хавсаргав.
  • 1:36 - 1:37
    (Инээв)
  • 1:37 - 1:41
    Муу мэдээнээс нь эхлэе.
  • 1:41 - 1:45
    Ноднин, их хэмжээгээр стрессдсэн хүмүүст
  • 1:45 - 1:48
    нас барах эрсдэл 43 хувь өндөр байлаа.
  • 1:48 - 1:52
    Гэхдээ энэ нь тоо нь зөвхөн стресс эрүүл мэндэд нь
  • 1:52 - 1:57
    халтай гэдэгт итгэж явдаг хүмүүст хамааралтай байлаа.
  • 1:57 - 1:59
    (Инээв)
  • 1:59 - 2:01
    Их стрессэнд орж байдаг боловч үүнийг эрүүл мэндэд нь
  • 2:01 - 2:03
    хор нөлөөгүй гэж бодож явдаг хүмүүст
  • 2:03 - 2:05
    нас барах эрсдэл бараг байсангүй.
  • 2:05 - 2:08
    Үнэндээ эдгээр хүмүүст нас барах эрсдэл
  • 2:08 - 2:10
    бага стресстэй хүмүүсээс ч
  • 2:10 - 2:13
    илүү бага байдаг нь байна.
  • 2:13 - 2:15
    Шинжээчид өмнөх 8 жилд цаг зуураар нас барсан 182.000 америк хүнд
  • 2:15 - 2:17
    судалгаа хийж үзэхэд
  • 2:17 - 2:20
    эдгээр хүмүүс нь стрессээс биш харин стресс
  • 2:20 - 2:23
    өөрсдөд нь муу гэдэг итгэснээсээ болж
  • 2:23 - 2:26
    нас барсан байна. (Инээв)
  • 2:26 - 2:30
    Жилд энэ шалтгаанаар 20,000 хүн хорвоог орхидог.
  • 2:30 - 2:33
    Хэрэв энэ тооцооллыг үнэн гэж үзвэл, стресс
  • 2:33 - 2:35
    эрүүл мэндэд муу гэж үзэх нь америкийн жилийн
  • 2:35 - 2:37
    нийт нас баралтын 15 дахь том шалтгаан
  • 2:37 - 2:39
    болдог гэдгийг харж болно.
  • 2:39 - 2:41
    Энэ нь арьсны хорт хавдар, ДОХ болон хүн амины
  • 2:41 - 2:44
    хэргээс ч илүү өндөр байгааг харж болох юм.
  • 2:44 - 2:47
    (Инээв)
  • 2:47 - 2:50
    Энэ судалгаа намайг яагаад гайхшруулсныг та нар мэдлээ
  • 2:50 - 2:54
    Гэтэл би стресс хүний эрүүл мэндэд муу болохыг
  • 2:54 - 2:57
    хэлэхийн тулд маш хүч хөдөлмөр зарцуулсан.
  • 2:57 - 2:59
    Энэ судалгаа намайг хүмүүс стрессийн талаарх бодлоо
  • 2:59 - 3:01
    өөрчилбөл эрүүл болж болж чадах болов уу
  • 3:01 - 3:05
    гэж бодоход хүргэсэн. Эрдэмтэд үүнд эргэлзээгүй.
  • 3:05 - 3:07
    Та стрессийн талаар бодлоо өөрчлөхөд
  • 3:07 - 3:10
    таны бие стрессэнд үзүүлэх хариу үйлдлээ өөрчилдөг.
  • 3:10 - 3:12
    Энэ процесс хэрхэн явагддаг болохыг тайлбарлая.
  • 3:12 - 3:15
    Одоо та бүхнийг зориудаар стресстүүлэх
  • 3:15 - 3:18
    туршилтанд оролцохыг хүсч байна.
  • 3:18 - 3:21
    Үүнийг нийгмийн стрессийн сорил гэж нэрлэдэг.
  • 3:21 - 3:23
    Та лаборторид орж ирлээ.
  • 3:23 - 3:26
    Танд өөрийнхөө сул талыг ярих ёстой.
  • 3:26 - 3:29
    Танд тавхан минут байна.
  • 3:29 - 3:33
    Таны өмнө таныг мохоож, урмыг хугалахаар өршөөлгүй
  • 3:33 - 3:35
    шүүгчид, дүгнэгчид сууж байна.
  • 3:35 - 3:38
    Мөн тан дээр хурц гэрэл тусч, таныг яг эд нар шиг
  • 3:38 - 3:41
    камериуд бичиж байна.
  • 3:41 - 3:43
    Дээрээс дүгнэгчид, шүүгчид таныг үл тоомсорлож
  • 3:43 - 3:48
    мохоохын тулд нэг иймэрхүү үйлдэл хийнэ.
  • 3:53 - 3:57
    (инээв)
  • 3:57 - 3:59
    Одоо та өөртөө итгэх итгэлээ алдаж шалдаа уналаа
  • 3:59 - 4:02
    Дараагийн сорил, математик.
  • 4:02 - 4:04
    Таны урьд өмнө сурах байтугай
  • 4:04 - 4:08
    сонсож ч байгаагүй зүйлсээр таныг шалгана.
  • 4:08 - 4:11
    Одоо бүгдээрээ үүнийг туршъя.
  • 4:11 - 4:12
    Хөгжилтэй байх болно.
  • 4:12 - 4:13
    Надад.
  • 4:13 - 4:18
    Та бүхнийг 996-аас 7, 7-р хасч
  • 4:18 - 4:21
    хойноос нь урагшаа тоолохыг хүсч байна.
  • 4:21 - 4:23
    Тоолохдоо чадлынхаа хэрээр чангаар
  • 4:23 - 4:27
    хамгийн хурднаараа тоолно, 996-с эхлэнэ шүү
  • 4:27 - 4:28
    Эхлэе!
  • 4:28 - 4:29
    Үзэгчид: (Тоолж эхлэв)
  • 4:29 - 4:32
    Хурдан, илүү хурдан
  • 4:32 - 4:34
    Удаан байна, хурдан.
  • 4:34 - 4:36
    За зогсоё, зогс, зогсоорой.
  • 4:36 - 4:38
    Энд нэг залуу алдчихлаа.
  • 4:38 - 4:40
    Дахиад эхнээс эхлэх хэрэгтэй боллоо.
    (Инээв)
  • 4:40 - 4:43
    Амархан биш байгаа биз?
  • 4:43 - 4:45
    Та нар бараг санааг нь ойлгосон байх.
  • 4:45 - 4:46
    Энэ даалгаврыг нухацтайгаар давтаж үзвэл
  • 4:46 - 4:48
    та нарт багагүй хэмжээний стресс мэдрэгдэнэ.
  • 4:48 - 4:50
    Таны зүрх хурдан цохилж эхлэнэ.
  • 4:50 - 4:53
    Амьсгал чинь хурдасна, хөлөрч ч магадгүй.
  • 4:53 - 4:56
    Бид энэхүү физик өөрчлөлтийг сэтгэл тавгүй болсноос
  • 4:56 - 4:58
    үүдэлтэй гэж тайлбарладаг
  • 4:58 - 5:01
    Эсвэл хүнд байдлаас гарч чадахгүй байгаа учраас ч байж болох юм.
  • 5:01 - 5:03
    Тэгвэл үүнийг өөрөөр харах гээд үзье.
  • 5:03 - 5:05
    Таны бие улам эрч хүчтэй болж, таныг сорилттой
  • 5:05 - 5:09
    тулгарахад бэлдэж байна гэвэл ямар вэ?
  • 5:09 - 5:12
    Яг энэ тайлбарыг Харвардын Их Сургуулийн сорилд
  • 5:12 - 5:14
    оролцсон хүмүүст урьдчилан хэлсэн юм.
  • 5:14 - 5:17
    Тэдгээр хүмүүсийг нийгмийн туршилтанд орохоос
  • 5:17 - 5:20
    өмнө стресс тэдэнд хэрэгтэй байж болох талаар дуулгасан юм.
  • 5:20 - 5:24
    Зүрх хурдан цохилох нь таныг сорилтонд бэлдэж байна.
  • 5:24 - 5:27
    Таны амьсгал хурдасч байгаа нь ч асуудалгүй.
  • 5:27 - 5:30
    Энэ нь тархинд илүү хүчилтөрөгчийг авчирч байгаа юм.
  • 5:30 - 5:33
    Стрессийн хариу үйлдэл тэдний гүйцэтгэлд тустайгаар
  • 5:33 - 5:35
    нөлөөлж байгааг оролцогчид анзаарчээ.
  • 5:35 - 5:36
    Тиймээс ч тэд харьцангуй бага сэтгэл зовж
  • 5:36 - 5:38
    илүүтэйгээр өөртөө итгэлтэй болсон байна.
  • 5:38 - 5:40
    Гэхдээ намайг хамгийн ихээр гайхшруулсан зүйл бол
  • 5:40 - 5:44
    тэдний стресст үзүүлэх хариу үйлдэл өөрчлөгдсөнд байлаа.
  • 5:44 - 5:46
    Ердийн стресстэй үед
  • 5:46 - 5:48
    таны зүрхний цохилт хурдсаж
  • 5:48 - 5:52
    таны судас ингэж нарийсдаг.
  • 5:52 - 5:55
    Энэ нь ужиг стресс зүрх судасны
  • 5:55 - 5:58
    өвчнийг үүсгэгч болдог шалтгаан юм.
  • 5:58 - 6:01
    Байнга ийм байдалтай байх нь эрүүл мэндэд халтай.
  • 6:01 - 6:03
    Харин энэ судалгаанд, оролцогчид стресс нь
  • 6:03 - 6:06
    хүний хариу үйлдэлд тустай гэж үзсэн.
  • 6:06 - 6:09
    Тэдний судас иймэрхүү хэвийн байдалтай байлаа.
  • 6:09 - 6:10
    Тэдний зүрх хүчтэй цохилж байсан.
  • 6:10 - 6:14
    Гэхдээ зүрх судсанд хал болох хэмжээнд биш байв.
  • 6:14 - 6:16
    Үнэндээ энэ хэмжээ нь баяр хөөртэй, аль эсвэл
  • 6:16 - 6:21
    зориг хүчтэй болох үеийнхтэй яг адил байлаа.
  • 6:21 - 6:24
    Олон жилийн туршилтын үр дүнд
  • 6:24 - 6:27
    энэхүү биологийн өөрчлөлт нь магад
  • 6:27 - 6:28
    таныг 50 наснаас 90 нас хүртэл
  • 6:28 - 6:31
    стресснээс үүдэлтэй зүрх судасны өвчнүүдээс
  • 6:31 - 6:34
    хамгаалж болох юм.
  • 6:34 - 6:37
    Стрессийн талаарх энэ нээлт стрессийн талаарх таны
  • 6:37 - 6:41
    бодлыг магад өөрчилж чадах болов уу.
  • 6:41 - 6:44
    Эрүүл мэндийн сэтгэлзүйч миний зорилго үндсэндээ өөрчлөгдсөн.
  • 6:44 - 6:46
    Би таны стрессийг арилгахыг хичээхээ больсон.
  • 6:46 - 6:49
    Стрессийг зөв чиглүүлэх чадвартай болгохыг хүсч байна.
  • 6:49 - 6:52
    Тиймээс энэ туршилтыг хийсэн юм.
  • 6:52 - 6:53
    Хэрэв та гараа өргөсөн бол
  • 6:53 - 6:56
    өнгөрсөн жил маш их стресстэй байсан бол
  • 6:56 - 6:57
    бид одоо таны амийг аварч чадахаар боллоо.
  • 6:57 - 6:59
    Учир нь дараагийн удаа
  • 6:59 - 7:01
    таны зүрх стрессээс болж хурдан цохилоход
  • 7:01 - 7:03
    та энэ лекцийг эргэн санаж
  • 7:03 - 7:05
    өөрийнхөө биеийг хүнд сорилтод
  • 7:05 - 7:10
    бэлдэж чадах боллоо.
  • 7:10 - 7:13
    Та стрессийг энэ талаас харж чадвал
  • 7:13 - 7:15
    таны бие стрессийг эрүүл мэндэд
  • 7:15 - 7:18
    ашигтайгаар хүлээн авах болно.
  • 7:18 - 7:22
    Олон жилийн турш стрессийг үзэн ядаж явснаа
  • 7:22 - 7:24
    наманчлан дахин нэг зүйлийн
  • 7:24 - 7:27
    талаар та бүхэнд дуулгая.
  • 7:27 - 7:29
    Та бүхний тийм ч дуртай биш
  • 7:29 - 7:32
    стрессийн баг нэг хариу үйлдлийн талаар хэлье.
  • 7:32 - 7:34
    Тэр бол стресс таныг
  • 7:34 - 7:37
    нийгэмшүүлдэг явдал юм.
  • 7:37 - 7:39
    Стрессийн энэ үйлдлийг ойлгохын тулд бид
  • 7:39 - 7:42
    окситоцин гэдэг гормоны талаар мэдэх хэрэгтэй болно.
  • 7:42 - 7:45
    Окситоцин нь гормонд байж болох
  • 7:45 - 7:47
    бараг бүх идэвхжүүлэгчийг агуулдаг.
  • 7:47 - 7:50
    Энэ гормонд "тэврэгч" гэдэг өхөөрдөм нэр өгсөн.
  • 7:50 - 7:53
    Учир нь энэ гормон та хэн нэгнийг тэврэх үед ялгардаг.
  • 7:53 - 7:57
    Гэхдээ энэ нь окситоцины оролцдог олон зүйлсийн өчүүхэн хэсэг юм.
  • 7:57 - 8:00
    Окситоцин нь мэдрэлийн гормон.
  • 8:00 - 8:03
    Энэ гормон таны тархины нийгмийн зөн билэгийн хэсгийг тохируулдаг.
  • 8:03 - 8:06
    Таны харилцааг улам дотно болгох үйлдэлд
  • 8:06 - 8:09
    таныг залж чиглүүлдэг.
  • 8:09 - 8:12
    Окситоцин таныг гэр бүлийнхэнтэйгээ, аль эсвэл
  • 8:12 - 8:14
    найз нөхөддөө хүрэх, дотно байх хүслийг төрүүлдэг.
  • 8:14 - 8:16
    Таны бусдын төлөөх сэтгэлийг хүчтэй болгодог.
  • 8:16 - 8:19
    Мөн хайртай хүмүүстээ тусалж, тэднийгээ дэмжих
  • 8:19 - 8:22
    хүслийг улам батжуулж байдаг.
  • 8:22 - 8:23
    Зарим хүмүүс окситоцин хэрэглэж
  • 8:23 - 8:27
    бусдын төлөө сэтгэл тавих чадвараа
  • 8:27 - 8:31
    сайжруулах хэрэгтэй гэсэ саналыг ч тавьж байлаа.
  • 8:31 - 8:34
    Гэтэл ихэнх хүмүүс окситоцины талаарх үнэнийг
  • 8:34 - 8:36
    огт мэддэггүй юм.
  • 8:36 - 8:39
    Энэ бол стрессийн гормон.
  • 8:39 - 8:42
    Таны өнчин тархи энэ бодисыг стрессэнд
  • 8:42 - 8:44
    орох үед ялгаруулдаг.
  • 8:44 - 8:46
    Адреланин таны зүрхний цохилтыг хурдасгадагтай
  • 8:46 - 8:50
    адил стрессдэх үед үзүүлдэг хариу үйлдэл юм.
  • 8:50 - 8:53
    Стрессдэх үед окситоцин ялгарч таныг хэн нэгнээс
  • 8:53 - 8:56
    тусламж хүсэх үйлдэлд хөтөлдөг.
  • 8:56 - 8:58
    Таны биологийн хариу үйлдэл таныг
  • 8:58 - 9:02
    хүнд хэцүүгээ өөртөө тээж хүндрүүлэхийн оронд
  • 9:02 - 9:04
    хэн нэгэнд сэтгэлээ нээж хөнгөлж байхыг сануулдаг.
  • 9:04 - 9:07
    Таны стрессийн хариу үйлдэл таныг эргэн тойрны хэн нэгэнд
  • 9:07 - 9:10
    хүнд хэцүү тохиолдох үед анзаарч ажиглан, харилцан тусалж
  • 9:10 - 9:12
    нэг нэгнээ дэмжин амьдрахад хөтөлдөг.
  • 9:12 - 9:16
    Амьдралын хүнд хэцүү үед стресс таныг
  • 9:16 - 9:21
    хайртай хүмүүсээрээ бүчүүлж байхыг хүсдэг юм.
  • 9:21 - 9:24
    Стрессийн нууц таны эрүүл саруул амьдралд
  • 9:24 - 9:26
    хэрхэн тус болж чадах вэ?
  • 9:26 - 9:28
    Окситоцин нь зөвхөн таны тархинд нөлөөлөөд зогсолгүй
  • 9:28 - 9:31
    таны биенд ч мөн нөлөө үзүүлдэг.
  • 9:31 - 9:33
    Энэхүү гормон нь таны биеийг
  • 9:33 - 9:36
    зүрх судасны өвчнөөс хамгаалахад
  • 9:36 - 9:38
    нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
  • 9:38 - 9:41
    Энэ бол натурал судас тэлэгч.
  • 9:41 - 9:44
    Мөн таны судсыг стрессийн үед хэвийн байлгахад тусалдаг.
  • 9:44 - 9:47
    Мөн зүрхэнд тустай үр нөлөө үзүүлдэг..
  • 9:47 - 9:51
    Таны зүрх энэ гормоны нөлөөг хүлээн авдаг.
  • 9:51 - 9:55
    Окситоцин таны зүрхийг нөхөн сэргээж, стресснээс
  • 9:55 - 9:59
    хамааралтай аливаа гэмтлийг эмчилдэг.
  • 9:59 - 10:03
    Стрессийн гормон таны зүрхийг хүчтэй болгож,
  • 10:03 - 10:07
    эерэг физик үр дүн үзүүлээд зогсолгүй
  • 10:07 - 10:10
    таныг нийгмийн харилцаанд бэлдэж
  • 10:10 - 10:12
    байдаг нь гайхалтай юм.
  • 10:12 - 10:15
    Энэ гормон стресстэй байх үед чинь бусад дээр аваачиж,
  • 10:15 - 10:18
    бусдаас тусламж дэмжлэг хүсэх, бусдад туслах
  • 10:18 - 10:20
    хүслийг төрүүлдэг. Энэ гормоныг ялгарах тусам
  • 10:20 - 10:22
    таны стрессийн хариу үйлдэл таныг эрүүл болгож
  • 10:22 - 10:25
    та стресснээс илүү хурдан гарч чаддаг.
  • 10:25 - 10:28
    Стресс сэтгэл зовнилын эсрэг
  • 10:28 - 10:32
    байгалиас заяасан хамгаалах систем байдаг нь
  • 10:32 - 10:34
    хамгийн гайхамшигтай.
  • 10:34 - 10:39
    Энэ бол нь хүн бидний хоорондын холбоо юм.
  • 10:39 - 10:42
    Би дахин нэг судалгаагаар илтгэлээ дуусгая..
  • 10:42 - 10:46
    Анхааралтай сонсоорой, энэ судалгаа хүний амь аварч болох юм шүү.
  • 10:46 - 10:50
    Энэ судалгаанд АНУ-ын 34-93 нас хүртэлх
  • 10:50 - 10:54
    насанд хүрсэн 1000 хүнийг хамруулсан.
  • 10:54 - 10:56
    Тэр хүмүүсээс хамгийн түрүүнд ингэж асуулаа.
  • 10:56 - 11:01
    "Та өнгөрсөн жил хэр их стрессэнд орсон бэ?"
  • 11:01 - 11:04
    Тэгээд дараа нь энэ хугацаанд найз нөхөд,
  • 11:04 - 11:07
    айл саахалтын хүмүүстээ, эргэн тойрныхондоо
  • 11:07 - 11:10
    хэр их тусалсан бэ гэж асуусан юм.
  • 11:10 - 11:13
    Мөн дараагийн таван жилийн нас баралтын
  • 11:13 - 11:16
    статистик судалгааг оруулав.
  • 11:16 - 11:18
    Муу мэдээнээс нь эхлэе..
  • 11:18 - 11:21
    Амьдралд тохиолддог хүн хэцүү стрессүүд,
  • 11:21 - 11:24
    санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн золгүй явдалууд нь
  • 11:24 - 11:28
    нас барах эрсдлийг 30 хувиар өсгөсөн байлаа.
  • 11:28 - 11:32
    Гэвч, энэ тоо баримт хүн бүрт
  • 11:32 - 11:35
    адил байсангүй.
  • 11:35 - 11:39
    Бусдын санаа тавьж байсан хүмүүст
  • 11:39 - 11:45
    стрессээс хамааралтай нас барах эрсдэл огт байсангүй. Тэг хувь.
  • 11:45 - 11:48
    Анхаарал халамж хүнийг уян болгодог..
  • 11:48 - 11:50
    Эрүүл мэндэд хор учруулж болох
  • 11:50 - 11:52
    стрессийн муу үр нөлөөнөөс
  • 11:52 - 11:54
    зугатан зайлах аргагүй.
  • 11:54 - 11:57
    Харин таны бодох бодол, хийх үйлдэл тань
  • 11:57 - 12:01
    стрессийн үр нөлөөг үндсээр нь өөрчилж чадна.
  • 12:01 - 12:03
    Хэрвээ та стрессийн үр нөлөөг тустайгаар өөрчлөхөөр
  • 12:03 - 12:06
    шийдсэн бол та өөртөө
  • 12:06 - 12:11
    эр зоригийн биологийг бий болгож байгаа юм.
  • 12:11 - 12:14
    Та стрессэнд орсон үедээ бусадтай уулзахаар шийдэхдээ
  • 12:14 - 12:17
    илүү хүлээцтэй, уян хатан байж чадна.
  • 12:17 - 12:20
    Миний хувьд стрессээр дүүрэн
  • 12:20 - 12:23
    хүсээд байхгүй байсан.
  • 12:23 - 12:25
    Гэтэл стресст талархах бодлыг
  • 12:25 - 12:29
    шинжлэх ухаан надад өгсөн.
  • 12:29 - 12:34
    Стресс бидний зүрх сэтгэлийг нээж өгч байна.
  • 12:34 - 12:38
    Бидний зүрх сэтгэл нь бусатай хамт байхдаа
  • 12:38 - 12:39
    илүү хүчтэй байж,
  • 12:39 - 12:43
    цохилох бүртээ танд чадал,
  • 12:43 - 12:48
    эрч хүчийг бэлэглэсээр байх болно.
  • 12:48 - 12:51
    Стрессийг энэ талаас нь харж чадвал,
  • 12:51 - 12:54
    та стрессийг эерэгээр шийдээд зогсолгүй,
  • 12:54 - 12:58
    бас нэгэн үнэнийг хүчтэйгээр тунхаглаж байгаа юм.
  • 12:58 - 13:01
    Өөртөө итгэлтэй байж, амьдралын ямар ч хүнд хэцүүг
  • 13:01 - 13:04
    давж чадна гэдгээ амлаж буй хэрэг юм.
  • 13:04 - 13:07
    Мөн хүнд хэцүүг хэзээ ч ганцаараа
  • 13:07 - 13:09
    даван гарах шаардлагагүй боллоо.
  • 13:09 - 13:11
    Баярлалаа.
  • 13:11 - 13:20
    (Алга ташив)
  • 13:20 - 13:23
    Крис Андерсон: Таны хэлсэн бүгд маш гайхалтай байлаа.
  • 13:23 - 13:27
    Стрессийн талаарх итгэл хэн нэгний амьдралыг уртасгах
  • 13:27 - 13:32
    маш том өөрчлөлтийг авчирч чадна гэж санасангүй.
  • 13:32 - 13:34
    Цаашлаад хэн нэгний хувьд шийдвэр гаргахад
  • 13:34 - 13:36
    жишээлбэл амьдралынхаа хэв маяг болон,
  • 13:36 - 13:40
    стресстэй стрессгүй ажил сонгоход эцсийн дүндээ
  • 13:40 - 13:42
    ялгаагүй болох нь байна шүү дээ.
  • 13:42 - 13:46
    Хэрэв өөртөө л итгэлтэй байгаа бол илүү
  • 13:46 - 13:48
    стресстэй ажил сонгох нь илүү ашигтай гэж ойлгож болох уу?
  • 13:48 - 13:50
    Келли Макгонигал: Тийм ээ, бид энэ сонголтыг зөвхөн тав тухын төлөө биш
  • 13:50 - 13:53
    эрүүл мэндийнхээ төлөө мөн хийж байгаа
  • 13:53 - 13:54
    гэдгээ мэдэж байх нь чухал.
  • 13:54 - 13:57
    Энэ сонголтыг хийснээрээ стрессээ шийдвэрлэж
  • 13:57 - 14:00
    өөрийнхөө амьдралыг илүү үнэ цэнэтэй
  • 14:00 - 14:03
    болгож байгаад хамгийн гол учир оршино.
  • 14:03 - 14:06
    - Баярлалаа Келли, маш сонирхолто байлаа.
    - Баярлалаа
  • 14:06 - 14:10
    (Алга ташив)
Title:
Стресстэй хэрхэн нөхөрлөх вэ
Speaker:
Келли Макгонигал
Description:

Стресс таны зүрхний цохилт, амьсгалын тоог олшруулж, биеийг хөлрүүлдэг. Стресс эрүүл мэндийг муутгадаг. Гэтэл сонирхолтой нэгэн шинэ судалгаа стрессийг өөрсдөд нь муу гэдэгт итгэж явдаг хүмүүст л зөвхөн хор учруулдаг гэсэн санааг дэвшүүлж байна. Сэтгэл судлаач Келли Макгонигал стрессийг эерэгээр харах санааг дэвшүүлж, стрессийг бууруулах арга замын талаар танилцуулан, бусадтай дотно байх нь тустай гэж уриалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:28
Dimitra Papageorgiou approved Mongolian subtitles for How to make stress your friend
Erdemtugs Chinzorig accepted Mongolian subtitles for How to make stress your friend
Erdemtugs Chinzorig commented on Mongolian subtitles for How to make stress your friend
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How to make stress your friend
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How to make stress your friend
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How to make stress your friend
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How to make stress your friend
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How to make stress your friend
Show all

Mongolian subtitles

Revisions

  • Revision 8 Edited (legacy editor)
    Chinzorig Enkhtaivan