Return to Video

Үнэ цэнийн парадокс - Акшита Агарвал

  • 0:07 - 0:11
    Та теле шоунд оролцон, дараах шагналаас
    аль нэгийг нь сонгохоор боллоо гэж бодъё:
  • 0:11 - 0:12
    алмаз эрдэнэ
  • 0:12 - 0:14
    эсвэл лонх ус.
  • 0:14 - 0:16
    Энэ бол амархан сонголт.
  • 0:16 - 0:18
    Алмаз эрдэнэ илүү үнэтэй
    гэдэг нь тодорхой.
  • 0:18 - 0:21
    Дахиад өмнөхтэй адил сонголт
    өгөгдсөн гэж бодъё.
  • 0:21 - 0:23
    Гэхдээ энэ удаа та теле шоунд биш,
  • 0:23 - 0:27
    усгүй элсэн цөлд, олон хоног
    төөрсөн байна гэж төсөөлөөрэй.
  • 0:27 - 0:28
    Та өөр сонголт хийх үү?
  • 0:28 - 0:32
    Яагаад? Алмаз илүү үнэ цэнэтэй сонголт
    байхаа больсон уу?
  • 0:32 - 0:34
    Үүнийг үнэ цэнийн парадокс
    гэж нэрлэдэг бөгөөд
  • 0:34 - 0:38
    эдийн засгийн онолыг үндэслэгч
    Адам Смит анх тодорхойлжээ.
  • 0:38 - 0:43
    Энэ нь үнэ цэнэ бол бидний бодож байгаа
    шиг амар зүйл биш гэдгийг харуулдаг.
  • 0:43 - 0:47
    Теле шоунд та шагнал бүрийг үнэлэхдээ
  • 0:47 - 0:50
    дараа нь сольж, арилжсанаар
    олж авах үнэ цэнийг бодно.
  • 0:50 - 0:53
    Харин элсэн цөлд гарцаагүй нөхцөлд
  • 0:53 - 0:56
    тэдний үнэ цэнийг ашигласнаар юу болох вэ,
  • 0:56 - 0:59
    одоогийн нөхцөлд юу хэрэгтэй вэ
    гэдэг нь л хамгийн чухал.
  • 0:59 - 1:02
    Бидэнд зөвхөн ганцхан сонголт байгаа тул
  • 1:02 - 1:05
    бид алдагдсан боломжийн
    өртгийг, өөрөөр хэлбэл тухайн сонголтыг
  • 1:05 - 1:08
    хийхгүй байснаар юуг
    алдаж буйгаа тооцоолж үзэх хэрэгтэй.
  • 1:08 - 1:12
    Ер нь элсэн цөлөөс
    амьд гарч чадахгүй л бол
  • 1:12 - 1:15
    алмаз эрдэнэ ямар үнэтэй байх нь
    огт хамаагүй болох юм.
  • 1:15 - 1:18
    Орчин үеийн эдийн засагч нар үнэ цэнийн
    парадоксыг
  • 1:18 - 1:20
    хэрэглээний концепц буюу аливаа зүйл нь
  • 1:20 - 1:22
    хүний хүсэл хэрэгцээг хэр сайн хангаж буйг
  • 1:22 - 1:26
    тодорхойлох тухай ойлголтын
    тусламжтайгаар тайлбарлахыг оролддог.
  • 1:26 - 1:29
    Хэрэглээнд хоол хүнсний
    үндсэн хэрэгцээнээс эхлэн
  • 1:29 - 1:31
    дуртай дуугаа сонсох таашаал хүртэл
    багтах бөгөөд
  • 1:31 - 1:35
    нөхцөл байдлаас хамааран
    хүн болгоны хувьд харилцан адилгүй байдаг.
  • 1:35 - 1:39
    Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд
    хэрэглээгээ тодорхойлоход тун амархан.
  • 1:39 - 1:41
    Энгийнээр хэлэхэд аливаа зүйлийн
    хэрэгцээ шаардлага нь
  • 1:41 - 1:44
    үүний төлөө хэдийг төлөхөд бэлэн
    байгаагаар тодорхойлогдоно.
  • 1:44 - 1:46
    Одоо, өөрийгөө дахин цөлд
    очсон гэж төсөөл.
  • 1:46 - 1:50
    Гэхдээ энэ удаа танд 1 алмаз эсвэл
    1 лонх цэвэр усыг
  • 1:50 - 1:52
    5 минут тутамд санал болгоно.
  • 1:52 - 1:56
    Ихэнх хүмүүс аяллаа дуусгах хангалттай
    хэмжээний ус нөөцөлж аваад
  • 1:56 - 1:59
    дараа нь авч чадах чинээгээрээ алмаз
    эрдэнийг авна.
  • 1:59 - 2:01
    Үүнийг ахиуц ханамж гэдэг бөгөөд энэ нь
  • 2:01 - 2:04
    алмаз эрдэнэ болон усны аль нэгээс
    сонголт хийхдээ
  • 2:04 - 2:07
    нэмэлт нэг лонх ус бүрээс авах ханамжийг
    нэмэлт нэг ширхэг алмазаас
  • 2:07 - 2:10
    авах ханамжтай харьцуулах юм.
  • 2:10 - 2:13
    Санал тавигдах бүрт харьцуулалтыг хийнэ.
  • 2:13 - 2:16
    Эхний лонх ус бол танд ямар ч хэмжээний
    алмазаас илүү үнэтэй.
  • 2:16 - 2:19
    Яваандаа та шаардлагатай
    усны нөөцтэй болно.
  • 2:19 - 2:22
    Үүний дараагаар нэмэлт ус бүр дарамт
    болж эхэлнэ.
  • 2:22 - 2:25
    Энэ үед уснаас илүү алмаз эрдэнийг
    сонгож эхэлнэ.
  • 2:25 - 2:27
    Энэ нь зөвхөн усны хэрэгцээнд
    хамаатай зүйл биш.
  • 2:27 - 2:30
    Ихэнх зүйлийн хувьд эдгээр зүйл нь
    танд илүү их байх тусам
  • 2:30 - 2:34
    тэдгээрийн хэрэгцээ, түүнээс авах
    таашаал буурдаг.
  • 2:34 - 2:37
    Энэ бол ахиуц ханамж буурах хууль юм.
  • 2:37 - 2:41
    Та магадгүй дуртай хоолноосоо 2 эсвэл 3
    удаа идвэл баярлах байх.
  • 2:41 - 2:43
    Гэхдээ 4 дэх нь таны огиудсыг хүргэж,
  • 2:43 - 2:46
    100 дахь нь таныг идэхээс өмнө
    муудсан байх болно.
  • 2:46 - 2:49
    Эсвэл та нэг киног уйдтлаа
    эсвэл мөнгөө дуустал
  • 2:49 - 2:51
    давтан үзэж болно.
  • 2:51 - 2:53
    Ямартай ч, таны киноны тасалбар
  • 2:53 - 2:57
    худалдан авах ахиуц ханамж тань
    тэгтэй тэнцэх цэгт хүрнэ.
  • 2:57 - 3:01
    Ханамж юм худалдан авахаар зогсохгүй
    бидний гаргах бүх шийдвэрт хамаарна.
  • 3:01 - 3:05
    Ханамжийг хамгийн өндөр
    байлгах арга зам нь
  • 3:05 - 3:09
    бид цаг хугацаа, нөөц боломжоо хэрхэн
    зарцуулж буйгаас хамаарна.
  • 3:09 - 3:11
    Бид үндсэн хэрэгцээгээ
    хангасны дарааг
  • 3:11 - 3:13
    онолын хувьд тухайн зүйлийг хэрэгтэй,
  • 3:13 - 3:16
    эсвэл таашаалтай байхаас болих
    хүртэл сонгосоор байх болно.
  • 3:16 - 3:20
    Мэдээж, амьдрал дээр хүмүүс ханамжаа
    өндөр түвшинд хэрхэн хадгалах нь
  • 3:20 - 3:21
    өөр асуудал юм.
  • 3:21 - 3:25
    Гэхдээ энэ нь аливаа зүйлийн эцсийн
    үнэ цэнэ нь өөрсдөөс маань,
  • 3:25 - 3:27
    бидний дундын хэрэгцээнээс,
  • 3:27 - 3:28
    бидний дуртай зүйлсээс,
  • 3:28 - 3:31
    бидний хийх сонголтоос
    шалтгаална гэдгийг харуулж байна.
Title:
Үнэ цэнийн парадокс - Акшита Агарвал
Speaker:
Akshita Agarwal
Description:

Хичээл үзэх: http://ed.ted.com/lessons/the-paradox-of-value-akshita-agarwal

Та теле шоунд оролцон, дараах шагналын аль нэгийг сонгохоор боллоо гэж төсөөлье: алмаз эрдэнэ ... эсвэл лонх ус. Энэ бол амархан сонголт: алмаз эрдэнэ илүү үнэтэй гэдэг нь тодорхой. Одоо дахиад адил сонголт өгөгдсөн байна гэж бодъё. Усгүй элсэн цөлд олон хоног төөрсөн та өөр сонголт хийх үү? Яагаад? Алмаз илүү үнэтэй биш гэж үү?
Акшита Агарвал үнэ цэнийн парадоксыг тайлбарлаж байна.

Хичээлийг Akshita Agarwal, анимацыг Qa'ed Mai.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:46
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for The paradox of value
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for The paradox of value
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for The paradox of value
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The paradox of value
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The paradox of value
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The paradox of value
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The paradox of value
Zuluha Zul edited Mongolian subtitles for The paradox of value
Show all

Mongolian subtitles

Revisions