Return to Video

Депресс гэж юу вэ? - Хелен М. Фэррел

  • 0:08 - 0:11
    Депресс бол хөгжлийн бэрхшээлийн
    хамгийн түгээмэл шалтгаан.
  • 0:11 - 0:13
    АНУ-д насанд хүрэгчдийн
  • 0:13 - 0:16
    бараг 10 хувь нь депресст өртдөг.
  • 0:16 - 0:17
    Гэвч энэ нь сэтгэл зүйн өвчин учраас
  • 0:17 - 0:22
    жишээ нь холестеролтой харьцуулахад
    ойлгоход хэцүү.
  • 0:22 - 0:24
    Хамгийн түгээмэл буруу ойлголт бол
  • 0:24 - 0:28
    депресст орох, гуниглах хоёрыг
    ижил гэж үзэх явдал юм.
  • 0:28 - 0:31
    Бараг хүн болгон нь л заримдаа
    уйтгарлаж гунигладаг шүү дээ.
  • 0:31 - 0:33
    Муу дүн авах,
  • 0:33 - 0:34
    ажлаасаа халагдах,
  • 0:34 - 0:35
    хүнтэй муудалцах,
  • 0:35 - 0:38
    тэр бүү хэл бороотой өдөр ч
    уйтгар гуниг төрүүлдэг.
  • 0:38 - 0:40
    Заримдаа ямар нэгэн
    шалтгаан ч байдаггүй.
  • 0:40 - 0:42
    Хаанаас ч юм гараад л ирдэг.
  • 0:42 - 0:44
    Нөхцөл байдал өөрчлөгдмөгц
  • 0:44 - 0:46
    гуниглахаа больчихдог.
  • 0:46 - 0:48
    Эмнэлгийн депресс бол өөр хэрэг.
  • 0:48 - 0:50
    Энэ бол өвчин.
  • 0:50 - 0:53
    Хүссэнээр чинь алга болчихдоггүй.
  • 0:53 - 0:55
    Хамгийн багадаа 2 долоо хоног үргэлжилж
  • 0:55 - 0:58
    тухайн хүний ажиллах,
  • 0:58 - 0:59
    тоглох,
  • 0:59 - 1:01
    хайрлах чадварт
    маш их нөлөөлдөг.
  • 1:01 - 1:03
    Депресс маш олон шинж тэмдэгтэй:
  • 1:03 - 1:05
    сэтгэл санаа дундуур байх,
  • 1:05 - 1:07
    таалагддаг зүйлдээ дургүй болох,
  • 1:07 - 1:08
    хоолны дуршил өөрчлөгдөх,
  • 1:08 - 1:12
    хэнд ч хэрэггүй эсвэл
    маш их буруутай мэт санагдах,
  • 1:12 - 1:14
    хэтэрхий их эсвэл маш бага унтах,
  • 1:14 - 1:15
    анхаарал муудах,
  • 1:15 - 1:17
    байж сууж ядах эсвэл удаашрах,
  • 1:17 - 1:19
    эрч хүчгүй болох,
  • 1:19 - 1:21
    эсвэл амиа егүүтгэх тухай байн байн бодох.
  • 1:21 - 1:23
    Хэрвээ эдгээрээс ядаж 5 нь
    илэрч байгаа бол
  • 1:23 - 1:25
    сэтгэл зүйчдийн зааварчилгааны дагуу
  • 1:25 - 1:29
    танд депресс гэсэн онош тавьж болох нь.
  • 1:29 - 1:31
    Бас дан ганц зан үйлийн шинж тэмдэг ч биш.
  • 1:31 - 1:35
    Тархинд хүртэл физиологийн
    өөрчлөлт гардаг.
  • 1:35 - 1:37
    Юун түрүүнд
  • 1:37 - 1:39
    энгийн нүдээр эсвэл
    рентген зургаар харж болох
  • 1:39 - 1:41
    өөрчлөлтүүд илэрнэ.
  • 1:41 - 1:45
    Үүнд урд тархи болон
    гиппокампус жижигрэх гэх мэт.
  • 1:45 - 1:47
    Илүү нарийн төвшинд
  • 1:47 - 1:49
    депресс нь хэд хэдэн зүйлтэй хамааралтай:
  • 1:49 - 1:53
    мэдрэлийн хөөрөл дамжуулагчийн
    хэвийн бус дамжуулалт болон
  • 1:53 - 1:56
    серотонин, норепинефрин, допамин гэх мэт
    хөөрөл дамжуулагчдын тоо буурч,
  • 1:57 - 1:59
    циркадын хэмнэл алдагдаж,
  • 1:59 - 2:02
    нойрсолтын РEМ болон удаан долгионы
    үе шатанд тодорхой өөрчлөлт гарч,
  • 2:02 - 2:07
    кортизолын хэмжээ ихсэх, бамбай булчирхайн
    гормоны тохиргоо алдагдах гэх мэт
  • 2:07 - 2:10
    гормоны хэвийн бус байдал үүснэ.
  • 2:10 - 2:13
    Гэвч мэдрэл судлалын шинжээчид
  • 2:13 - 2:15
    депрессны шалтгааныг
    бүрэн нээгээгүй байна.
  • 2:15 - 2:20
    Ген болон ахуй орчны хоорондын
    харилцан үйлдэлтэй холбоотой байж болох ч
  • 2:20 - 2:23
    одоогоор бидэнд үүнийг
    хаана, хэзээ илрэх вэ гэдгийг
  • 2:23 - 2:26
    нарийн таамаглаж чадах
    арга хэрэгсэл байхгүй.
  • 2:26 - 2:29
    Бас депрессийн шинж тэмдэг нь
    нүдэнд үл үзэгдэх тул
  • 2:29 - 2:32
    хэн нэгэн зүгээр харагдавч
    дотроо шаналж байгааг мэдэхийн аргагүй.
  • 2:32 - 2:35
    Үндэсний Сэтгэл Мэдрэлийн
    Нийгэмлэгийн үзэж байгаагаар
  • 2:35 - 2:38
    сэтгэл мэдрэлийн өвчнөөр
    шаналж байгаа жирийн хүн
  • 2:38 - 2:41
    10 гаруй жилийн дараа л
    тусламж хүсдэг байна.
  • 2:41 - 2:43
    Гэхдээ үр дүнтэй олон эмчилгээ бий.
  • 2:43 - 2:48
    Эм бэлдмэл, засал эмчилгээг хамт хийвэл
    тархины химийн бодисыг маш их дэмждэг.
  • 2:48 - 2:51
    Цөөн тохиолдолд өвчтөний тархинд
    хяналттайгаар цочрол үүсгэх
  • 2:51 - 2:54
    цахилгаанаар цочроох засал эмчилгээ
  • 2:54 - 2:56
    сайн нөлөөтэй.
  • 2:56 - 2:58
    Транскраниал соронзон
    идэвхижүүлэлт зэрэг
  • 2:58 - 3:00
    бусад найдлага өндөртэй эмчилгээг
  • 3:00 - 3:02
    бас судалж байна.
  • 3:02 - 3:04
    Хэрвээ та депресст шаналж байгаа
    хэн нэгнийг таних бол
  • 3:04 - 3:09
    эдгээр сонголтоос болгоомжтой зөөлнөөр
    санал болгоорой.
  • 3:09 - 3:11
    Эсвэл бүр ойр орчмын
    сэтгэл зүйчдийг олж өгөн
  • 3:11 - 3:13
    тодорхой байдлаар тусалж болох юм.
  • 3:13 - 3:16
    Эсвэл эмчээс ямар асуулт асуухыг нь
    бичиж өгөх ч юм уу.
  • 3:16 - 3:18
    Сэтгэл гутралаас шаналж буй хүнд
  • 3:18 - 3:21
    эдгээр эхний алхмууд дааж давшгүй мэт
    санагдаж магадгүй.
  • 3:21 - 3:23
    Хэрвээ тэдэнд буруутай, ичгүүртэй
    санагдаж байгаа бол
  • 3:23 - 3:25
    энэ нь астма эсвэл
    чихрийн шижин гэх мэт
  • 3:25 - 3:28
    энгийн л эрүүл мэндийн өвчин
    гэдгийг нь сануулаарай.
  • 3:28 - 3:30
    Энэ бол сул тал эсвэл зан чанар биш.
  • 3:30 - 3:34
    Гараа хугалсан бол "өөрөө эдгэчихнэ" гээд
    орхидоггүй шиг
  • 3:34 - 3:37
    үүнийг ч гэсэн зөнгөөр нь орхиж болохгүй.
  • 3:37 - 3:39
    Хэрвээ та өөрөө депресст өртөж үзээгүй бол
  • 3:39 - 3:43
    сэтгэлээр унасан үетэйгээ
    хэрхэвч харьцуулж болохгүй.
  • 3:43 - 3:47
    Тэдний мэдэрч буй зүйлийг энгийн,
    түр хугацааны уйтгар гунигтай харьцуулбал
  • 3:47 - 3:50
    тэдний шаналлыг буруу
    гэж байгаагаас ялгаагүй санагдана.
  • 3:50 - 3:53
    Эсвэл бүр сэтгэл гутралын тухай
    нээлттэйгээр ярих нь ч тусалж болно.
  • 3:53 - 3:57
    Жишээлбэл, хэн нэгнээс
    амиа хорлох тухай бодлыг нь асуухад
  • 3:57 - 4:00
    амиа хорлох эрсдэлийг
    буруулдаг гэсэн судалгаа бий.
  • 4:00 - 4:03
    Сэтгэл мэдрэлийн өвчний тухай
    чөлөөтэй ярилцах нь
  • 4:03 - 4:07
    үүнтэй холбоотой ичгүүрийг багасгаж,
    тусламж хүсэхэд илүү амар болгодог.
  • 4:07 - 4:08
    Илүү олон өвчтөн эмчлүүлэхийг хүсэх тусам
  • 4:08 - 4:11
    илүү олон судлаачид депрессийг судалж
  • 4:11 - 4:13
    эмчилгээ нь илүү сайжрах болно.
Title:
Депресс гэж юу вэ? - Хелен М. Фэррел
Speaker:
Helen M. Farrell
Description:

Хичээлийг бүрэн эхээр үзэх холбоос: http://ed.ted.com/lessons/what-is-depression-helen-m-farrell

Депресс буюу сэтгэл гутрал нь дэлхий дээрх хөгжлийн бэрхшээлийн хамгийн түгээмэл шалтгаан билээ. АНУ-д энэхүү өвчнөөр насанд хүрэгчдийн 10 хувь нь шаналдаг. Гэвч энэ нь сэтгэл мэдрэлийн "харагддаггүй" өвчин учраас холестеролын өндөр хэмжээ гэх мэт өвчний хажууд ойлгож судлахад хамаагүй хэцүү. Хелен М. Фэррел депрессийн шинж тэмдэг болон эмчилгээг танилцуулж, энэхүү өвчнөөр шаналж буй найздаа хэрхэн тусалж болох аргуудаас санал болгож байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:29

Mongolian subtitles

Revisions