Return to Video

Вивалдигийн "Дөрвөн улирлыг" та яагаад сонсох хэрэгтэй вэ? - Бэтси Шварм

  • 0:11 - 0:14
    Зөөлөн, гэгээлэг, хөгжилтэй.
  • 0:14 - 0:18
    Энэ бол 18-р зууны эхэн үед бичигдсэн
    хамгийн алдартай аялгуунуудын нэг билээ.
  • 0:18 - 0:21
    Тоолж баршгүй олон кино, зурагтын
    сурталчилгаа энэ аялгууг ашигладаг.
  • 0:21 - 0:25
    Гэхдээ энэ аялгуу нь яг яагаад
    ингэж дуугардаг юм бол?
  • 0:25 - 0:27
    Энэ бол Италийн хөгжмийн зохиолч
    Антонио Вивалдигийн
  • 0:27 - 0:31
    "Дөрвөн Улирлын"
    "Хавар" хэсгийн эхлэл юм.
  • 0:31 - 0:35
    "Дөрвөн Улирал"-ын алдартай болсон
    нэг шалтгаан нь түүний сонсголонт чанар.
  • 0:35 - 0:37
    Гэвч үүнээс илүүтэйгээр
  • 0:37 - 0:40
    энэ аялгуу өөрийн гэсэн
    түүхийг өгүүлдгээрээ бусдаас онцгой.
  • 0:40 - 0:43
    1752 онд Амстердамд анх удаа
    нийтийн хүртээл болохдоо
  • 0:43 - 0:45
    улирал бүрийн онцлогийг дүрсэлсэн
  • 0:45 - 0:48
    шүлгүүдтэй хослон
    тоглогддог байсан бөгөөд
  • 0:48 - 0:51
    Вивалди тэр онцлогуудыг нь
    хөгжмийн аялгуугаар дүрслэхийг зорьсон.
  • 0:51 - 0:54
    Зэмсэгт хөгжмийн гол утга санаа,
    агуулгыг бүрдүүлэх тал дээр
  • 0:54 - 0:58
    Вивалди нь тухайн цаг үеэсээ
    хол тасарсан нэгэн байжээ.
  • 0:58 - 1:01
    Энэ аялгууг сонсонгоо дагалдах
    шүлгийг нь уншвал
  • 1:01 - 1:04
    та шүлэгт бичигдсэн дүрслэл,
  • 1:04 - 1:07
    хөгжмийн зураглал хоёрын гайхалтай
    зохицлыг мэдрэх болно.
  • 1:07 - 1:11
    Хаврын улирлыг шувууд жаргалтай нь аргагүй
    дуулалдан угтдаг гэж ярьдаг.
  • 1:11 - 1:16
    Энэхүү аялгуунаас та яг л
    түүнийг мэдрэх болно.
  • 1:16 - 1:21
    Гэсэн ч төд удалгүй
    аянга бууж эхэлнэ.
  • 1:21 - 1:23
    Та энэ аялгуунд зөвхөн аянга,
    цахилгаанаас гадна
  • 1:23 - 1:25
    норж, айж, гунигласан
  • 1:25 - 1:31
    шувууд байгааг мэдрэх болно.
  • 1:31 - 1:37
    "Зун" хэсэгт тариан талбай мөндөрт
    цохиулан налайхын өмнөхөн
  • 1:37 - 1:43
    өрнийн хүүрзгэнэ шувуу "торторелла" нэрээ
    Италиар дуулж буйг дүрсэлнэ.
  • 1:45 - 1:51
    "Намар" хэсэгт ангаа нэхэн элдэх
    гөрөөчдийг дүрсэлдэг.
  • 1:53 - 2:01
    Харин "Өвөл" хэсэг нь шажигнасан галын
    хажууд дулаацахын урьдаар
  • 2:01 - 2:06
    тэсгэм хүйтэнд шүд тачигнаж буй нэгний
    дүрслэлээр эхэлнэ.
  • 2:07 - 2:10
    Төд удалгүй цасан шуурга руу эргээд орох
  • 2:10 - 2:14
    бөгөөд мөсөн гадаргуу дээр
    хальтирч унах болно.
  • 2:15 - 2:18
    Энэхүү өвлийн эхэн сард хуучин оны
    төгсгөл ойртон ирэх бөгөөд
  • 2:18 - 2:23
    Вивалдигийн дөрвөн улирлын тухай
    хөгжим ч мөн үүнийг илэрхийлж чаддаг.
  • 2:23 - 2:25
    19-р зууны эхэн үеийг хүртэл
  • 2:25 - 2:28
    энэ төрлийн илэрхийлэл бүхий
    зэмсэгт хөгжмийн зохиол нь
  • 2:28 - 2:30
    олны дунд дэлгэрч чадаагүй юм.
  • 2:30 - 2:33
    Тухайн үед бишгүүр, үлээвэр найрал болон
    цохиурт хөгжим бүхий
  • 2:33 - 2:37
    олон хүний бүрэлдэхүүнтэй чуулга л энэ
    мэт өгүүллийг хөгжмөөр илэрхийлж байв.
  • 2:37 - 2:42
    Харин Вивалдигийн хувьд үүнийг зөвхөн
    хийл, клавесин ашиглан тоглож чадсан юм.
  • 2:42 - 2:44
    Нэг үеийн алдартан Бахаас ялгаатай нь
  • 2:44 - 2:48
    Вивалди олон давхардсан
    фугаг ашигладаггүй байв.
  • 2:48 - 2:52
    Түүний хувьд үе үе дахин давтагдаж
    өмнөх хэсгүүдийг эргэн сануулах
  • 2:52 - 2:55
    аялгуу бүхий илүү энгийн бөгөөд
    сонсголонтой аялгууг
  • 2:55 - 2:58
    сонсогчид хүргэхийг зорьж байв.
  • 2:58 - 3:02
    "Хавар" хэсгийн эхний аяс нь хаврын
    улирлыг илэрхийлэх өнгөөр эхлэн
  • 3:02 - 3:07
    мөн энэ өнгөөрөө дуусдаг.
  • 3:13 - 3:16
    Энэ нь сонсогчдыг татах
    маш үр дүнтэй арга байсан бөгөөд
  • 3:16 - 3:17
    Вивалдигийн нэр
  • 3:17 - 3:21
    сонсогчдыг өөртөө татахын ач холбогдлыг
    ойлгосон 18-р зууны эхэн үеийн
  • 3:21 - 3:24
    хийлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог.
  • 3:24 - 3:28
    Тэрээр заримдаа өөрийн концертод үндсэн
    хийлчийн үүргийг гүйцэтгэдэг байжээ.
  • 3:28 - 3:30
    Вивалдигийн удирдаж байсан Венецийн
    охидын сургуулийн
  • 3:30 - 3:35
    залуу хөгжимчид бусад хөгжмийн зохиолчдын
    концертод мөн уригдан тоглодог байв.
  • 3:35 - 3:37
    Тэдгээр оюутнуудын ихэнх нь
    өнчин хүүхдүүд байжээ.
  • 3:37 - 3:41
    Хөгжмийн сургалт нь залуу охидод
    нийгмийн ур чадвар өгөхийн хажуугаар
  • 3:41 - 3:44
    гэр бүлтэй болж чадаагүй тохиолдолд
  • 3:44 - 3:46
    ажлын байртай болох боломжийг олгож байв.
  • 3:46 - 3:48
    Түүний амьдарч байсан цаг үед
  • 3:48 - 3:51
    Вивалдигийн хөгжим нь зөвхөн
    чинээлэг язгууртнуудад биш,
  • 3:51 - 3:54
    бүх хүнд зугаа цэнгэлийг мэдрүүлж байжээ.
  • 3:54 - 3:57
    300 жил өнгөрсөн ч, түүний бий болгосон
    арга ашиглагдсаар буй бөгөөд
  • 3:57 - 3:59
    Вивалдигийн хөгжим бидэнд
  • 3:59 - 4:05
    давхиж буй хүлгийн төвөргөөнийг
    санагдуулсан хэвээр.
Title:
Вивалдигийн "Дөрвөн улирлыг" та яагаад сонсох хэрэгтэй вэ? - Бэтси Шварм
Speaker:
Бэтси Шварм
Description:

Бүрэн эхийг дараах холбоосоор орж үзээрэй: http://ed.ted.com/lessons/why-should-you-listen-to-vivaldi-s-four-seasons-betsy-schwarm

Антонио Вивалдигийн зөөлөн, гэгээлэг, хөгжилтэй "Дөрвөн Улирал" нь 18-р зууны үеийн хамгийн алдартай аялгуунуудын нэг бөгөөд үүнийг маш олон кино, зар сурталчилгаанд өнөөдрийг хүртэл ашигласаар иржээ. Тэгэхээр энэ аялгууны өнгө, дуугаралтын юу нь тийм онцгой юм бол? Бэтси Шварм энэхүү алдарт аялгууны цаад дүрслэл, утга санааг тайлбарлаж байна.

Хичээлийг Бэтси Шварм, анимэйшнийг Компот Коллектив.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:20

Mongolian subtitles

Revisions Compare revisions