Return to Video

Чин үнэнийг илчлэх миний эр зориг

  • 0:01 - 0:04
    Би 19 нас хүрээд анх ажлын гараагаа
  • 0:04 - 0:06
    Палестины Газын зурваст анхны эмэгтэй
  • 0:06 - 0:09
    фото-сэтгүүлчээр эхлүүлсэн юм.
  • 0:09 - 0:11
    Энэ нь орон нутгийн уламжлалыг эвдэж,
  • 0:11 - 0:13
    иргэдийг доромжилсон мэт
  • 0:13 - 0:15
    явдал болсон бөгөөд
  • 0:15 - 0:17
    надад, миний гэр бүлд
  • 0:17 - 0:20
    муу нэр зүүхэд хүргэсэн.
  • 0:20 - 0:23
    Эцгийн эрхт ёс ноёрхсон тэр газар
  • 0:23 - 0:26
    миний оршихуйг бүх талаар үгүйсгэж байлаа.
  • 0:26 - 0:28
    Тэд эмэгтэйчүүдийг эрчүүдийн ажилд
  • 0:28 - 0:30
    оролцох хэрэггүй гэж үздэг.
  • 0:30 - 0:33
    Ийнхүү хүйсийн байдлаас болоод Газын
  • 0:33 - 0:35
    фото агентлаг намайг ажилд
    авахаас татгалзсан.
  • 0:35 - 0:38
    Хаана ч очсон "Үгүй"-тэй
    нүүр тулгарч байлаа.
  • 0:38 - 0:39
    Мэргэжил нэгт гурван найз
  • 0:39 - 0:44
    намайг чихэнд зөвхөн дэлбэрэлтийн
    дуу чимээ сонсогдох,
  • 0:44 - 0:47
    агаарын дайралтад байнга өртөх болсон
  • 0:47 - 0:48
    газарт авч ирлээ.
  • 0:48 - 0:51
    Хаа сайгүй тоос боссон
  • 0:51 - 0:55
    хөл доор чичирхийлсэн газар байсан.
  • 0:55 - 0:58
    Тэр гурав хуягласан Жийп
    машинд буцаж суугаад,
  • 0:58 - 1:01
    надруу гараа даллан инээлдэж,
    намайг орхин явах үед л
  • 1:01 - 1:04
    би бид нар эндхийг сурвалжлах гэж
  • 1:04 - 1:07
    ирээгүй болохыг ойлгож билээ.
  • 1:08 - 1:11
    Би айсан, бас доромжлуулсан мэдрэмжийг
  • 1:11 - 1:16
    мэдэрч, өөрийгөө зүхсэн.
  • 1:16 - 1:18
    Тэдний хийсэн үйлдэл
  • 1:18 - 1:20
    намайг үхэх аюулд хүргэсэн нь
  • 1:20 - 1:24
    хамгийн аймар нь байлаа.
  • 1:24 - 1:27
    Эмэгтэйчүүдийг ойлгох үзэл
  • 1:27 - 1:29
    Газад бараг үгүй.
  • 1:29 - 1:33
    Саяхныг хүртэл тэндхийн
    олон эмэгтэйчүүд ажил эрхлэх,
  • 1:33 - 1:36
    боловсрол олох нь боломжгүй зүйл байсан.
  • 1:36 - 1:39
    Энэхүү нийгмийн шахалт хавчлага болон
  • 1:39 - 1:41
    Израйл-Палестины мөргөлдөөний үеэр
  • 1:41 - 1:44
    эмэгтэйчүүдийн эрх ашиг
  • 1:44 - 1:48
    улам бүдгэрсээр байлаа.
  • 1:48 - 1:50
    Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн
    энэ мэт түүхүүд
  • 1:50 - 1:52
    ялих шалихгүй зүйл мэт болж хувирсан.
  • 1:52 - 1:55
    Би Газа дахь эмэгтэйчүүдийн амьдралд
  • 1:55 - 1:57
    анхаарлаа хандуулах болов.
  • 1:57 - 2:01
    Би мэргэжил нэгтнүүдээсээ
    ганцхан хүйсээрээ ялгагдах учир
  • 2:01 - 2:05
    тэдний хийх эрхгүй зарим
    зүйлийг хийх боломжтой байлаа.
  • 2:05 - 2:07
    Бидэнд элдэв хавчлага, зовиур
    байсан ч гэлээ
  • 2:07 - 2:09
    хийж бүтээх авьяас чадвар,
  • 2:09 - 2:12
    ирээдүйдээ итгэх итгэл байсан юм.
  • 2:12 - 2:15
    Газа хотын өмнө зүгт байрлах
    Цагдаагийн хэсгийн урд
  • 2:15 - 2:18
    Израйлын агаарын гэнэтийн довтолгоо
  • 2:18 - 2:22
    хийгдсэн нь тэр хавийг сүйтгээд зогсохгүй,
  • 2:22 - 2:24
    миний хамрыг гэмтээсэн.
  • 2:24 - 2:28
    Миний харж байсан зүйл зөвхөн цагаан,
  • 2:28 - 2:31
    яг л энэ гэрэл шиг зүйл байсан.
  • 2:31 - 2:34
    Бүр хараагүй болчихлоо эсвэл
  • 2:34 - 2:37
    диваажинд байна гэж л бодогдож байлаа.
  • 2:37 - 2:40
    Цаг нь болоход миний нүд нээгдэж,
  • 2:40 - 2:45
    би энэ зургийг дарсан юм.
  • 2:45 - 2:47
    Мохаммед Кадер гэх Израйлд
  • 2:47 - 2:50
    20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан
  • 2:50 - 2:52
    Палестин хүн нутагтаа эргэж ирээд
  • 2:52 - 2:55
    нэг оролдлогоор, хөршийнхөө дэргэд
  • 2:55 - 3:00
    дөрвөн давхар байшин барих төлөвлөгөө
    гаргаж, биелүүлсэн боловч
  • 3:00 - 3:03
    тэрхүү довтолгооноор байшин нь
    газартай тэгшлэгдсэн билээ.
  • 3:03 - 3:07
    Түүнд өөрийнх нь тэжээвэр тагтаа болон
  • 3:07 - 3:10
    Тель Авиваас авчирсан Жакуззи
  • 3:10 - 3:12
    угаалгын тэвшээс өөр юу ч үлдээгүй юм.
  • 3:12 - 3:14
    Түүнээс хойш Мохаммед тэвшийг
  • 3:14 - 3:16
    бул чулуун дээр байрлуулаад,
  • 3:16 - 3:18
    хүүхдүүдээ өглөө бүр
  • 3:18 - 3:22
    хөөстэй усанд оруулдаг болсон.
  • 3:22 - 3:25
    Миний ажил бол дайнаас учирсан муу муухайг
  • 3:25 - 3:28
    нуух бус харин Газад болсон нуугдмал
  • 3:28 - 3:31
    үйл явдлуудыг тал бүрээс нь дэлгэх.
  • 3:31 - 3:34
    Палестины эмэгтэй фото-сэтгүүлчийн хувьд
  • 3:34 - 3:39
    ажил, амьдралын төлөөх
    тэмцэх тэмцэл намайг
  • 3:39 - 3:42
    нийгмийн дарлалаас ангижруулж,
    дайны ялгаатай тал буюу
  • 3:42 - 3:47
    хор уршгийг олж харах урам зоригийг
    надад өгсөн юм.
  • 3:47 - 3:51
    Би "замаасаа буц эсвэл
    зоригтой урагшил"
  • 3:51 - 3:55
    гэсэн сонголтыг биеэрээ мэдэрсэн.
  • 3:55 - 3:57
    Баярлалаа.
  • 3:57 - 3:59
    (Алга ташилт)
Title:
Чин үнэнийг илчлэх миний эр зориг
Speaker:
Эман Мохаммед
Description:

Эман Мохаммед бол Газын зурвас дахь эмэгтэй сэтгүүлчдийн төлөөлөл юм. Хэдий мэргэжил нэгт залуусдаа гадуурхагддаг ч орон нутгийн залууст өмнө нь байгаагүй шинэ боломжийг тэр олж авсан. Богино бөгөөд энгийн яриа, шүүмжлэлээр нийгмийн хүйсийн ялгавартай байдлын талаар чин үнэнийг илчилж буй эмэгтэйн үгс.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:12

Mongolian subtitles

Revisions