Return to Video

2030 оны ажиллах хүчний хямрал, түүнээс хэрхэн сэргийлэх вэ

  • 0:01 - 0:04
    2014 он бол миний хувьд онцгой жил байлаа:
  • 0:04 - 0:06
    зөвлөхөөр ажиллаад 20 жил,
  • 0:06 - 0:08
    гэрлээд 20 жил болж,
  • 0:08 - 0:11
    сарын дараа би 50 нас хүрэх нь.
  • 0:11 - 0:16
    Би 1964 онд Германы нэг жижиг
    хотод төрсөн.
  • 0:16 - 0:18
    11-р сарын нэгэн бүүдгэр өдөр.
  • 0:18 - 0:20
    Төрөх хугацаанаасаа оройтож төрөв.
  • 0:20 - 0:24
    Эмнэлгийн төрөх тасгийнхан маш их
    ачаалалтай байсан.
  • 0:24 - 0:28
    Учир нь олон хүүхэд 11-р сарын энэ бүүдгэр
    өдөр төрсөн юм.
  • 0:28 - 0:29
    Чухамдаа
  • 0:29 - 0:35
    1964 он бол Германы хамгийн олон хүүхэд
    төрсөн жил байсан юм.
  • 0:35 - 0:37
    1.3 саяаас илүү.
  • 0:37 - 0:40
    Өнгөрсөн жил, энэ тоо дөнгөж 600 мянга
    гаруй байв.
  • 0:40 - 0:41
    миний төрсөн жилийн тал нь.
  • 0:41 - 0:45
    Та Германы насжилтын пирамидыг харж байна.
  • 0:45 - 0:48
    Тэр орой дээрх жижиг цэг бол би.
  • 0:48 - 0:52
    (Инээд) (Алга ташилт)
  • 0:54 - 0:58
    Улаанаар тэмдэглэсэн нь ажлын чадвартай
    насныхан буюу
  • 0:58 - 1:03
    15-аас дээш, 65-аас доош настай хүмүүс
  • 1:03 - 1:06
    бөгөөд энэ улаан хэсэг нь миний анхаарлыг
    татаж байгаа юм.
  • 1:06 - 1:08
    Одоо нэгэн энгийн тооцоолол хийгээд үзье.
  • 1:08 - 1:13
    Дараагийн хэдэн жилд энэхүү насны бүтэц
    хэрхэн өөрчлөгдөх вэ?
  • 1:13 - 1:14
    Таны харж байгаачлан,
  • 1:14 - 1:17
    орой хэсэг нь баруун тал руу шилжиж байна.
  • 1:17 - 1:23
    Би, бусад ''тэсрэлтийн'' үеэр төрсөн олон
    хүмүүсийн хамт 2030 онд тэтгэвэртээ гарна.
  • 1:23 - 1:26
    Дашрамд хэлэхэд энэ улаан хэсгийг
    урьдчилан тооцоолоход
  • 1:26 - 1:28
    надад төрөлтийн түвшний ямар нэг таамаглал
    хэрэггүй.
  • 1:28 - 1:30
    Энэ улаан хэсэг нь
  • 1:30 - 1:33
    2030 оны ажиллах чадвартай хүмүүсийн тоо
  • 1:33 - 1:37
    аль хэдийн өөрчлөгдөхөөргүй болсон,
  • 1:37 - 1:40
    шилжилтийн өндөр түвшнийг эс тооцвол.
  • 1:40 - 1:46
    Энэхүү 2030 оны улаан хэсгийг 2014
    оныхтой харьцуулбал,
  • 1:46 - 1:49
    хамаагүй жижигхэн байна.
  • 1:49 - 1:52
    Та бүхэнд дэлхийн бусад орнуудыг
    харуулахын өмнө,
  • 1:52 - 1:55
    Германы хувьд энэ нь юу гэсэн үг вэ
    гэдгийг хэлэлцэе.
  • 1:55 - 1:59
    Энэ зураглалаас хөдөлмөрийн
    нийлүүлэлтийг харж болно,
  • 1:59 - 2:01
    хөдөлмөр хангах хүмүүсийн тоо
  • 2:01 - 2:05
    Германд буурна, маш их хэмжээгээр буурна.
  • 2:05 - 2:07
    Хөдөлмөрийн эрэлт хэр байх вэ?
  • 2:07 - 2:10
    Энэ нь асуудлыг төвөгтэй
    болгож байгаа юм.
  • 2:10 - 2:15
    Та мэдэх байх, зөвлөгч хүний хамгийн
    дуртай, бүх асуултын хариу бол
  • 2:15 - 2:17
    ''Шалтгаална''.
  • 2:17 - 2:19
    Тийм ч болохоор би ''энэ шалтгаална''
    гэж хэлнэ.
  • 2:19 - 2:21
    Бид ирээдүйг урьдчилан таамаглахыг
    хүсээгүй.
  • 2:21 - 2:23
    Маш нарийн судалгаа шаардана.
  • 2:23 - 2:25
    Бид өөр зүйл хийсэн.
  • 2:25 - 2:28
    Бид Германы өнгөрсөн 20 жилийн
    ДНБ болон
  • 2:28 - 2:30
    бүтээмжийн өсөлтийг ажиглаж
  • 2:30 - 2:32
    доорх зураглалыг тооцоолсон.
  • 2:32 - 2:37
    Хэрвээ Герман ДНБ болон бүтээмжийн өсөлтөө
    үргэлжлүүлэхийг хүсвэл
  • 2:37 - 2:39
    Бид хичнээн хүн Германд энэхүү өсөлтөнд
  • 2:39 - 2:43
    гар бие оролцох шаардлагатайг
    тооцоолж болно.
  • 2:43 - 2:46
    Энэ нь ногоон зураас буюу хөдөлмөрийн
    эрэлт.
  • 2:46 - 2:51
    Тэгэхээр Герман маш том ажиллах хүчний
    дутагдалд их түргэн орно.
  • 2:51 - 2:53
    8 сая хүн дутаж байна.
  • 2:53 - 2:56
    Энэ нь одоогийн ажиллах хүчнээс 20 хувиар
    илүү,
  • 2:56 - 2:59
    маш их тоо, үнэхээр их.
  • 2:59 - 3:01
    Бид өөр хэд хэдэн зураглалыг тооцоолж
    үзэхэд,
  • 3:01 - 3:04
    дүр зураг яг л ингэж харагдаж байв.
  • 3:05 - 3:06
    Энэхүү зөрүүг арилгахын тулд,
  • 3:06 - 3:11
    Герман шилжилтийг ихээр нэмэгдүүлэх
    шаардлагатай,
  • 3:11 - 3:13
    ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн
    тоог олшруулж,
  • 3:13 - 3:14
    тэтгэвэрт гарах насыг нэмэх хэрэгтэй.
  • 3:14 - 3:17
    Гэснээс, бид энэ жил энэ тоог багасгасан.
  • 3:17 - 3:20
    бусад үзүүлэлтүүдийг ч нэгэнтээ
    багасгасан.
  • 3:20 - 3:24
    Хэрвээ Герман үүнийг хийж чадахгүй бол,
    Германы хөгжил зогсоно.
  • 3:24 - 3:26
    Бид дахин өсөхгүй. Яагаад?
  • 3:26 - 3:29
    Яагаад гэвэл тэр өсөлтийг бий болгох
    ажилчид байхгүй байна.
  • 3:29 - 3:34
    Тэгээд компаниуд өөр хаа нэгтэйгээс
    тэрхүү чадамжыг эрэлхийлнэ.
  • 3:34 - 3:35
    Гэвч, хаанаас?
  • 3:37 - 3:41
    Бид дэлхийн хамгийн том 15 эдийн
    засгийн
  • 3:41 - 3:44
    хөдөлмөр нийлүүлэлт болон эрэлтийг
    тооцоолсон.
  • 3:44 - 3:48
    Эдгээр улс нь дэлхийн ДНБ-ий 70%
    бүрдүүлдэг.
  • 3:48 - 3:52
    2020 оны ерөнхий дүр зураг иймэрхүү
    харагдаж байна.
  • 3:52 - 3:54
    Цэнхэр нь хөдөлмөрийн илүүдлийг
    илэрхийлж байгаа бол
  • 3:54 - 3:57
    улаан нь хөдөлмөрийн хомсдолыг,
  • 3:57 - 4:00
    саарал нь дундаж байгаа улс орнуудыг
    тэмдэглэсэн.
  • 4:00 - 4:07
    Тэгэхээр 2020 он гэхэд зарим оронд
    хөдөлмөрийн илүүдэл байж л байх нь,
  • 4:07 - 4:09
    Итали, Франц, АНУ гэхчилэн,
  • 4:09 - 4:13
    гэхдээ энэ дүр зураг 2030 онд илэрхий
    өөрчлөгдөнө.
  • 4:13 - 4:18
    2030 он гэхэд бид дэлхий нийтээрээ
    ажиллах хүчний хямралд өртөнө.
  • 4:18 - 4:21
    Үүнд томоохон эдийн засагтай орнууд,
  • 4:21 - 4:24
    БОЭХ (Бразил,Орос,Энэтхэг,Хятад)
    4-өөс 3 нь багтана:
  • 4:24 - 4:27
    Хятад улс хуучин 1 хүүхдийн
    бодлогын улмаас,
  • 4:27 - 4:30
    мөн Бразил болон Орос.
  • 4:30 - 4:34
    Үнэнийг хэлэхэд,
  • 4:34 - 4:39
    амьдрал дээр энэ байдал
    илүү хүч сорьсон байх болно.
  • 4:39 - 4:42
    Энэ харагдаж байгаа тоонууд бол дундаж.
  • 4:42 - 4:44
    Бид эдгээрийг өөрчилж,
  • 4:44 - 4:47
    өөр өөр мэргэжлийн түвшинд хувааж,
  • 4:47 - 4:48
    ингэснээр бид
  • 4:48 - 4:52
    нарийн мэргэшсэн хүмүүст илүү хомсдол,
  • 4:52 - 4:56
    чадвар бага шаардагдах ажилчдад хэсэг
    илүүдэл буй болохыг олж мэдсэн юм.
  • 4:56 - 4:59
    Ерөнхий хөдөлмөрийн хомсдолоос гадна,
  • 4:59 - 5:03
    Бид ирээдүйд томоохон мэргэжлийн үл
    зохицолтой нүүр тулна.
  • 5:03 - 5:05
    Энэ нь ихээхэн сорилтыг
  • 5:05 - 5:07
    боловсрол, мэргэшил,
  • 5:07 - 5:11
    засгийн газар, компанийн мэргэжил
    дээшлүүлэлтэнд авчирна.
  • 5:12 - 5:18
    Дараагийн бидний судалсан зүйлс бол
    роботууд, автоматжуулалт болон технологи.
  • 5:18 - 5:22
    Технологи энэхүү дүр зургийг өөрчилж,
    бүтээмжийг дээшлүүлж чадах болов уу?
  • 5:24 - 5:26
    Товч хариулт юу вэ гэхээр
  • 5:26 - 5:30
    бидний тоо үзүүлэлт нь технологиос үүдэх
    энэхүү огцом өсөлтийг
  • 5:30 - 5:32
    харгалзсан байгаа юм.
  • 5:33 - 5:37
    Илүү дэлгэрэнгүй хариулт гэвэл:
  • 5:37 - 5:39
    Германы жишээг дахин авъя.
  • 5:39 - 5:42
    Германчууд бүтээмжийн хувьд
  • 5:42 - 5:44
    дэлхийд тодорхой нэр хүндтэй улс.
  • 5:44 - 5:49
    90-ээд оны үед, би Бостон дахь оффист
    бараг 2 жил ажилласан юм.
  • 5:49 - 5:53
    Тэрээд намайг явах үед настай, ахлах
    хамтрагч маань надад ингэж хэлж билээ.
  • 5:53 - 5:56
    ''Над руу илүү олон германчууд явуулаарай!
    Тэд машин шиг л ажиллах юм.''
  • 5:56 - 6:01
    (Инээд)
  • 6:01 - 6:04
    Энэ 1998 онд болсон явдал.
  • 6:04 - 6:08
    16 жилийн дараа, та магадгүй
    эсрэгээр нь хэлэх байх.
  • 6:08 - 6:11
    ''Над руу энэ шиг олон машин явуулаарай!
    Яг л германчууд шиг ажиллах юм.''
  • 6:11 - 6:16
    (Инээд) (Алга ташилт)
  • 6:18 - 6:23
    Технологи их олон,
    энгийн ажлыг орлох болно.
  • 6:23 - 6:25
    Дан ганц бүтээгдэхүүн үйлвэрлэлд бус,
  • 6:25 - 6:27
    оффисийн ажилчид ч нэрвэгдэнэ.
  • 6:27 - 6:30
    Магадгүй роботуудаар солигдож ч байх.
  • 6:30 - 6:32
    Хиймэл оюун ухаан, асар их мэдээлэл,
    автоматжуулалт.
  • 6:33 - 6:38
    Тиймээс асуудлын гол нь технологи зарим
    ажлыг орлох эсэх бус,
  • 6:38 - 6:42
    Хэзээ? Хэр хурдан?
    Хэдий хэмжээгээр гэдэг нь чухал.
  • 6:42 - 6:43
    Өөрөөр хэлбэл,
  • 6:43 - 6:48
    дэлхийн ажиллах хүчний хямралыг технологи
    шийдэж чадах болов уу?
  • 6:49 - 6:51
    Тийм. Бас үгүй.
  • 6:51 - 6:54
    Энэ нь ''шалтгаална'' гэдэг хариултын
    ярвигтай хувилбар нь.
  • 6:54 - 6:55
    (Инээд)
  • 6:55 - 7:00
    Автомашины салбараар жишээ аваад үзье.
  • 7:00 - 7:05
    Учир нь энэ салбарт үйлдвэрийн роботуудын
    40 гаруй хувь нь ажиллаж байгаа,
  • 7:05 - 7:08
    автоматжуулалт аль хэдийн газар авсан.
  • 7:09 - 7:15
    1980 онд машин үйлдвэрлэлтийн зардлын
    10 хүрэхгүй хувь нь
  • 7:15 - 7:17
    электрон хэсгүүдээс үүддэг байсан.
  • 7:17 - 7:21
    Өнөөдөр, энэ тоо нь 30-аас илүү хувь болж,
  • 7:21 - 7:25
    2030 он гэхэд 50 илүү хувь хүртэл өснө.
  • 7:25 - 7:30
    Тэгээд шинэ электрон хэсэг, угсралт
  • 7:30 - 7:34
    шинэ чадварыг шаардаж, шинэ ажлыг бий
    болгоно.
  • 7:34 - 7:37
    Яг л хөдөлгөгч болон электрон
    хоорондын харилцааг сайжруулдаг
  • 7:37 - 7:41
    танин мэдэхүйн аргачлалын инженер шиг.
  • 7:42 - 7:49
    1980 онд хэн ч ийм ажил бий болохыг
    төсөөлөөгүй биз.
  • 7:50 - 7:51
    Үнэндээ,
  • 7:51 - 7:55
    машины үйлдвэрлэлтэнд гар бие оролцдог
    нийт хүмүүсийн тоо
  • 7:55 - 7:59
    робот, автоматжуулалтыг үл харгалзан
  • 7:59 - 8:02
    өнгөрсөн хэдэн 10 жилд тун бага
    өөрчлөгдсөн.
  • 8:02 - 8:03
    Энэ нь юу гэсэн үг вэ?
  • 8:03 - 8:06
    Тийм ээ, технологи олон ажлыг орлох болно.
  • 8:06 - 8:12
    Гэвч алсдаа маш олон шинэ ажил, шинэ
    мэргэжлүүд шаардагдана.
  • 8:12 - 8:18
    Энэ нь технологи бидний мэргэжлийн үл
    зохицлыг улам л дордуулна гэсэн үг.
  • 8:18 - 8:20
    Энэ мэтчлэн өөрчлөлт,
  • 8:20 - 8:23
    засгийн газар, бизнест чухал сорилтыг
    бий болгоно.
  • 8:25 - 8:29
    Тэгэхээр иргэд, ялангуяа нарийн мэргэшсэн
    авъяаслаг хүмүүс
  • 8:29 - 8:33
    ирэх 10 жилд нэн эрэлттэй байна.
  • 8:33 - 8:39
    Хэрэв тэд ховор баялаг бол, бид тэднийг
    илүү судлах хэрэгтэй.
  • 8:39 - 8:42
    Тэд гадаадад ажиллахад бэлэн үү?
  • 8:42 - 8:44
    Тэд ямар ажлыг илүүд үздэг вэ?
  • 8:45 - 8:50
    Үүнд хариулт олохын тулд, бид дэлхий даяар
    нэгэн санал асуулгыг
  • 8:50 - 8:55
    189 орны 200 мянган ажил хайгчдын дунд
    явуулсан.
  • 8:56 - 9:01
    Шилжилт хөдөлгөөн бол зөрүүг багасгах
    чухал гарц,
  • 9:01 - 9:03
    ядаж л богино хугацаанд.
  • 9:03 - 9:06
    Иймээс бид тэднээс нүүх шилжилтэнд
    хэрхэн хандахыг асуусан.
  • 9:06 - 9:10
    Эдгээр 200 мянган ажил хайгчдын
    60 гаруй хувь нь
  • 9:10 - 9:13
    гадаадад ажиллахад бэлэн гэж хариулсан.
  • 9:13 - 9:15
    Миний бодлоор, энэ тоо үнэхээр өндөр тоо.
  • 9:15 - 9:18
    Хэрэв та 21-ээс 30 хүртэлх насны ажилчдыг
    харах юм бол,
  • 9:18 - 9:21
    энэ тоо бүр өсч байгаа юм.
  • 9:21 - 9:24
    Энэхүү тоог улсаар нь хуваавал,
  • 9:24 - 9:29
    дэлхийн зарим хэсэг нь нүүж
    шилжихэд бэлэн ажээ.
  • 9:29 - 9:33
    Нүүх дургүй улст Орос,
    Герман, АНУ улсууд орсон.
  • 9:34 - 9:38
    Эдгээр хүмүүс хаашаа нүүхийг хүсч
    байна вэ?
  • 9:38 - 9:42
    7-рт Австрали орсон бөгөөд 28 хувь нь
    нүүж чадна гэж хариулжээ.
  • 9:42 - 9:47
    Тэгээд Франц, Швейцар,
    Герман, Канад, Англи,
  • 9:47 - 9:50
    дэлхийд нэгт АНУ оржээ.
  • 9:51 - 9:54
    Харин эдгээр 200 мянган хүмүүс ямар
    ажлыг илүүд үздэг вэ?
  • 9:54 - 9:56
    Тэд юуг хайж байна вэ?
  • 9:57 - 10:03
    26 зүйлээс цалин 8-т оржээ.
  • 10:03 - 10:08
    Хамгийн эхний 4-т орсон зүйлс бүгд
    соёлтой хамаатай байна.
  • 10:08 - 10:10
    Дөрөвдүгээрт,
  • 10:10 - 10:13
    Захиралтайгаа сайхан харилцаатай байх;
  • 10:13 - 10:17
    гуравт, ажил амьдралын тэнцвэртэй байдал;
  • 10:17 - 10:20
    хоёрт, хамт ажиллагсадтайгаа сайхан
    харилцаатай байх;
  • 10:20 - 10:24
    дэлхий даяар хамгийн чухал зүйлээр
  • 10:24 - 10:27
    хийсэн ажлаараа үнэлэгдэх явдал шалгарчээ.
  • 10:28 - 10:31
    Би талархал авч байна уу?
  • 10:31 - 10:34
    Жилдээ ганц удаа урамшуулал авах бус,
  • 10:34 - 10:37
    өдөр бүр.
  • 10:37 - 10:42
    Тэгэхээр дэлхийн ажиллах хүчний хямрал
    илүү хувь хүний шинжтэй болж ирж байна.
  • 10:42 - 10:45
    Хүмүүс хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна.
  • 10:45 - 10:48
    Бид ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг
    хүсдэггүй гэж үү?
  • 10:51 - 10:55
    Дүгнэж хэлэхэд:
  • 10:55 - 10:57
    Бид ажиллах хүчний хямралтай тулгарах
    бөгөөд
  • 10:57 - 11:00
    энэ нь хөдөлмөрийн хомсдол болон
  • 11:00 - 11:02
    мэргэжлийн үл зохицол
  • 11:02 - 11:05
    томоохон соёлын сорилт зэргийг багтаажээ.
  • 11:05 - 11:09
    Дэлхийн ажиллах хүчний хямрал
    маш хурдтай ирж байна.
  • 11:09 - 11:12
    Бид яг одоо чухал шийдвэр гаргах агшинд
    ирээд байна.
  • 11:12 - 11:16
    Тэгэхээр бид, засгийн газар, компаниуд
    юу хийж чадах вэ?
  • 11:16 - 11:18
    Компани болгонд,
  • 11:18 - 11:20
    улс болгонд,
  • 11:20 - 11:22
    хүний стратеги хэрэгтэй,
  • 11:22 - 11:25
    хурдан арга хэмжээ авах шаардлагатай.
  • 11:25 - 11:29
    Энэхүү хүний стратеги нь дөрвөн зүйлээс
    бүрдэнэ.
  • 11:29 - 11:32
    Нэгт, өөр өөр ажлын байрууд болон
    мэргэжлүүдийн

  • 11:32 - 11:37
    эрэлт нийлүүлэлтийг урьдчилан төлөвлөх.
  • 11:37 - 11:41
    Ажиллах хүчний төлөвлөгөө нь санхүүгийн
    төлөвлөгөөнөөс ч чухал.
  • 11:42 - 11:46
    Хоёрт, хэрхэн чадварлаг хүмүүсийг
    татахаа төлөвлөх.
  • 11:46 - 11:49
    80-аад оноос хойш төрөгсөд, эмэгтэйчүүд,
    мөн тэтгэвэрт гарагсад.
  • 11:50 - 11:54
    Гуравдугаарт, хэрхэн боловсрол олгож,
    мэргэжил дээшлүүлэхээ төлөвлөх.
  • 11:54 - 11:57
    Мэргэжил дээшлүүлэлтийн том
    сорилт бидний өмнө байна.
  • 11:58 - 12:00
    Дөрөвдүгээрт,
  • 12:00 - 12:02
    хамгийн шилдэг хүмүүсийг
    хэрхэн авч үлдэх вэ?
  • 12:02 - 12:03
    Өөрөөр хэлбэл,
  • 12:03 - 12:08
    хэрхэн бусдыг зөвөөр үнэлж, харилцааны
    соёлыг бий болгох вэ?
  • 12:12 - 12:18
    Гэхдээ, нэг чухал хүчин зүйл бол бид
    өөрсдийн хандлагаа өөрчлөхөд байгаа юм.
  • 12:18 - 12:23
    Ажилчид бол нөөц боломж болохоос эд
    хөрөнгө биш,
  • 12:23 - 12:25
    зардал биш, орон тоо бөглөгчид биш,
  • 12:25 - 12:26
    машин ч биш,
  • 12:27 - 12:28
    германчууд ч байсан гэсэн.
  • 12:28 - 12:29
    Баярлалаа.
  • 12:29 - 12:33
    (Алга ташилт)
Title:
2030 оны ажиллах хүчний хямрал, түүнээс хэрхэн сэргийлэх вэ
Speaker:
Рэйнэр Страк
Description:

Итгэмээргүй сонсогдож байгаа ч, дэлхийн томоохон эдийн засагтай улсад 2030 он гэхэд ажиллах насанд хүрсэн иргэдээс илүү олон ажлын байр бий болно. Хүний нөөцөөр мэргэшсэн Рэйнэр Страк дээрх баримтан дээр үндэслэсэн гайхалтай яриандаа хилийн чанад дахь бэлэн ажил хайгчдыг ажиллуулах хэрэгтэйг санал болгожээ. Ингэхийн тулд бид бизнесийн соёл, орчноо өөрчлөхөөс эхлэх хэрэгтэйг дурьдлаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:47

Mongolian subtitles

Revisions