Return to Video

Нүүрс ус бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? - Ричард Вүүд

  • 0:07 - 0:10
    Эдгээрийн аль нь хамгийн бага
    нүүрс ус агуулдаг вэ?
  • 0:10 - 0:11
    Энэ талх уу?
  • 0:11 - 0:12
    Энэ аяга будаа юу?
  • 0:12 - 0:14
    Эсвэл энэ лаазтай ундаа юу?
  • 0:14 - 0:15
    Энэ нь төөрөгдүүлэх асуулт.
  • 0:15 - 0:20
    Эдгээр нь өөх, эрдэс,
    тэжээллэг чанарын хувьд ялгаатай ч
  • 0:20 - 0:23
    нүүрс усны хувьд
    бараг л ялгаагүй.
  • 0:23 - 0:26
    Тэгвэл энэ нь бидний хооллолтод
    хэрхэн нөлөөлөх вэ?
  • 0:26 - 0:30
    Нүүрс ус нь чихрийн
    нэг төрөл ба
  • 0:30 - 0:34
    сахар гаргахын тулд таны биеийн
    задалдаг молекулын нэр юм.
  • 0:34 - 0:39
    Нүүрс ус нь бүтцээсээ хамаарч
    энгийн эсвэл нийлмэл байж болно.
  • 0:39 - 0:43
    Энэ бол энгийн сахар буюу
    моносахарид.
  • 0:43 - 0:47
    Глюкоз, фруктоз,
    галактоз нь энгийн сахар.
  • 0:47 - 0:51
    Хоёрыг нь холбовол
    дисахарид болох
  • 0:51 - 0:55
    лактоз, малтоз, сахарозыг
    гаргана.
  • 0:55 - 0:58
    Нийлмэл нүүрс ус нь
  • 0:58 - 1:01
    гурав эсвэл түүнээс олон сахар
    хоорондоо нийлснийг хэлнэ.
  • 1:01 - 1:04
    Гурваас арав хүртэл холбоотой сахарыг
  • 1:04 - 1:06
    олигосахарид гэнэ.
  • 1:06 - 1:09
    Арваас олон бол полисахарид.
  • 1:09 - 1:11
    Хоол боловсруулах үед
  • 1:11 - 1:14
    таны бие эдгээр нийлмэл нүүрс усыг задалж
  • 1:14 - 1:17
    моносахарид блокуудад хуваан
  • 1:17 - 1:19
    үүнийг нь эс
    энерги болгон ашигладаг.
  • 1:19 - 1:22
    Иймд нүүрс усаар арвин хоол идэхэд
  • 1:22 - 1:27
    цусан дах сахар цайны халбага
    орчим хэмжээгээр нэмэгдэнэ.
  • 1:27 - 1:32
    Гэвч хоол боловсруулах систем
    бүх нүүрс усанд адил хариу үзүүлдэггүй.
  • 1:32 - 1:34
    Цардуул, эслэгийг бодоод үзье.
  • 1:34 - 1:35
    Хоёулаа полисахарид ба
  • 1:35 - 1:37
    ургамлын гаралтай.
  • 1:37 - 1:42
    Хоёул зуугаас мянга хүртэл
    моносахаридаас бүтдэг ч
  • 1:42 - 1:44
    тэдний ондоо холбоос нь
  • 1:44 - 1:47
    бидний биед өөрөөр нөлөөлдөг.
  • 1:47 - 1:52
    Ургамал нь энергиэ үндэс болон
    үрэндээ цардуул хэлбэрээр хадгалж
  • 1:52 - 1:56
    глюкозын молекулууд
    альфа холбоосоор нийлснийг
  • 1:56 - 2:00
    хоол боловсруулахад оролцдог фермент
    хялбархан задалж чадна.
  • 2:00 - 2:06
    Харин эслэгийн моносахаридууд
    бета холбоостой учир
  • 2:06 - 2:08
    таны бие задалж чадахгүй.
  • 2:08 - 2:13
    Эслэг нь мөн зарим цардуулыг
    саатуулж, задруулдаггүй ба
  • 2:13 - 2:16
    үүнийг тэсвэртэй цардуул гэнэ.
  • 2:16 - 2:20
    Иймд жигнэмэг, цагаан талх зэрэг
    цардуул ихтэй бүтээгдэхүүн
  • 2:20 - 2:21
    амархан боловсорч
  • 2:21 - 2:25
    глюкозыг их хэмжээгээр цусанд
    ялгаруулдаг нь
  • 2:25 - 2:29
    их глюкозтой ундаа уухтай
    яг адил юм.
  • 2:29 - 2:32
    Эдгээр хүнс нь өндөр гликемик индекстэй ба
  • 2:32 - 2:36
    энэ нь цусан дах сахарын хэмжээг
    хэр их нэмэгдүүлж байгааг харуулдаг.
  • 2:36 - 2:40
    Газтай ундаа, цагаан талх нь
    ойролцоо үзүүлэлттэй байгаа нь
  • 2:40 - 2:43
    цусан дах сахарыг ижил хэмжээгээр
    нэмэгдүүлдэг гэсэн үг.
  • 2:43 - 2:47
    Эслэг ихтэй ногоо, жимс, бүхэл үр
    зэргийг идэх үед
  • 2:47 - 2:53
    тэдгээр задардаггүй бета холбоос нь
    цусанд нийлэх глюкозыг удаашруулдаг.
  • 2:53 - 2:55
    Эдгээр хүнс нь бага
    гликемик индекстэй ба
  • 2:55 - 3:01
    өндөг, бяслаг, мах зэрэг нь
    хамгийн бага индекстэй байдаг.
  • 3:01 - 3:04
    Сахар нь хоол боловсруулах системээс
    цусны эргэлтэнд нийлэхэд
  • 3:04 - 3:07
    бие нь эдгээрийг
    эдүүд рүү зөөвөрлөж
  • 3:07 - 3:11
    улмаар боловсруулж, энерги
    болгон ашиглах боломжтой болдог.
  • 3:11 - 3:15
    Нойр булчирхайн ялгаруулдаг
    инсулин гэх гормон нь
  • 3:15 - 3:18
    биеийн сахарыг зохицуулдаг
    гол багаж юм.
  • 3:18 - 3:21
    Хоол идсэний дараа цусан дах
    сахар нэмэгдэхэд
  • 3:21 - 3:23
    инсулин ялгагдаж цусанд нэмэгддэг.
  • 3:23 - 3:27
    Энэ нь булчин болон өөхний эсүүдэд
    глюкозыг нэвтрүүлж
  • 3:27 - 3:31
    сахарыг энерги болгох
    урвалыг эхлүүлдэг.
  • 3:31 - 3:34
    Нэгж инсулины цусан дах сахарыг
    багасгах хэмжээ нь
  • 3:34 - 3:37
    инсулины мэдрэг байдлыг
    ойлгоход бидэнд тусална.
  • 3:37 - 3:41
    Нэгж инсулины цусан дах сахарыг
    багасгах хэмжээ их байх тусам
  • 3:41 - 3:43
    та инсулинд илүү мэдрэг байна
    гэсэн үг.
  • 3:43 - 3:48
    Мэдрэгшил нь буурахыг
    инсулинд тэсвэртэй байдал гэнэ.
  • 3:48 - 3:50
    Нойр булчирхай инсулин ялгаруулсан ч
  • 3:50 - 3:55
    эсүүд ялангуяа булчингын эсүүд
    хариу үзүүлэх нь багасна.
  • 3:55 - 3:57
    Ингээд цусан дах сахар багасахгүй,
  • 3:57 - 4:01
    харин цусан дах инсулин ихэссээр байна.
  • 4:01 - 4:04
    Урт хугацаанд нүүрс усыг их хэмжээгээр
    хэрэглэх нь
  • 4:04 - 4:06
    инсулинд тэсвэртэй болгож магадгүй ба
  • 4:06 - 4:09
    эрдэмтэд энэ нь улмаар
  • 4:09 - 4:13
    бодисын солилцооны хам шинжийн
    үүсвэр болдог гэж үздэг.
  • 4:13 - 4:15
    Энэ хам шинж нь
  • 4:15 - 4:17
    цусан дах сахрын хэмжээ ихсэх,
  • 4:17 - 4:19
    бэлхүүсний тойрог нэмэгдэх,
  • 4:19 - 4:21
    даралт ихсэх шинж тэмдгээр илэрнэ.
  • 4:21 - 4:23
    Мөн бусад өвчнүүд болох
  • 4:23 - 4:25
    зүрх судасны эмгэг,
  • 4:25 - 4:27
    чихрийн шижингийн эрсдэлийг нэмдэг.
  • 4:27 - 4:32
    Үүний тархалт нь дэлхий даяар
    нэмэгдсээр байна.
  • 4:32 - 4:37
    АНУ-ын хүн амын 32% нь
    бодисын солилцооны хам шинжтэй.
  • 4:38 - 4:40
    Таны хооллолтод эргээд оръё.
  • 4:40 - 4:44
    Хоол амттай эсэхээс үл хамааран
    сахар нь сахар хэвээр байх ба
  • 4:44 - 4:47
    хэт их нүүрс ус нь асуудал үүсгэнэ.
  • 4:47 - 4:50
    Иймд та идэх гэж буй
  • 4:50 - 4:54
    паста, суши, пита, буррито
    бургерийн хачиртай талхаа азнаарай.
Title:
Нүүрс ус бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? - Ричард Вүүд
Speaker:
Richard J. Wood
Description:

Хичээлийг бүтнээр нь дараах холбоосоор үзнэ үү: http://ed.ted.com/lessons/how-do-carbohydrates-impact-your-health-richard-j-wood

Өдөр тутамдаа бидний идэж, уудаг бүхэн бидний эрүүл мэндэд нөлөөлдөг. Хэт их нүүрс ус хэрэглэх нь биднийг инсулинд тэсвэртэй болгож улмаар зүрх судасны өвчин болон 2-р төрлийн чихрийн шижингийн үүсвэр болдог. Гэхдээ нүүрс ус гэж яг юу вэ? Бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Ричард Вүүд энэ талаар тайлбарлана.

Хичээлийг Richard J. Wood, анимейшнийг Qa'ed Mai.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:11

Mongolian subtitles

Revisions