Return to Video

Номны тавиураа үсгийн дараалалд оруулах хамгийн хурдан арга юу вэ? - Чанд Жон

  • 0:07 - 0:09
    Та их сургуулийнхаа номын санд ажилладаг.
  • 0:09 - 0:11
    Нэгэн нам гүн үд өнгөрч байтал
  • 0:11 - 0:18
    гэнэт 1280 өөр өөр номны ачаа ирлээ.
  • 0:18 - 0:22
    Эдгээр номнууд бүгдээрээ нэг урт цуваанд
    орж буугдсан ч
  • 0:22 - 0:24
    ямар ч дараалалд ороогүй,
  • 0:24 - 0:27
    мөн автомат ангилагч систем эвдэрчээ.
  • 0:27 - 0:30
    Хамгийн хэцүү нь хичээл маргааш
    эхэлнэ.
  • 0:30 - 0:32
    Үүнээс болж өглөө эрт
  • 0:32 - 0:37
    оюутнууд номнуудаа хайсаар ирнэ.
  • 0:37 - 0:39
    Та яаж бүгдийг нь амжиж ангилах вэ?
  • 0:39 - 0:45
    Нэг үзүүрийн эхний 2 номноос эхэлж
    болох юм.
  • 0:45 - 0:49
    Хэрэв эхний 2 ном нь зөв байрлалд байвал
    байгаагаар нь орхи.
  • 0:49 - 0:51
    Үгүй бол байрыг нь соль.
  • 0:51 - 0:53
    Дараа нь 2 болон 3 дахь
    номнуудад өмнөх үйлдлийг
  • 0:53 - 0:55
    үйлдлээ дахин давтсаар
  • 0:55 - 0:58
    эгнээний төгсгөлд очтлоо үргэлжлүүл.
  • 0:58 - 1:01
    Хэзээ нэгэн цагт, хамгийн сүүлд орох ном
    гарч ирэхээр
  • 1:01 - 1:05
    түүний дараа байгаа бүх
    номнуудтай сольсоор
  • 1:05 - 1:09
    байх ёстой хамгийн сүүлийн байранд ирнэ.
  • 1:09 - 1:12
    Дараа нь, эх дээр нь очоод
    хийсэн үйлдлээ дахин давтсаар
  • 1:12 - 1:16
    хамгийн сүүлээсээ хоёрт орох номыг
    зөв байранд нь оруулаад
  • 1:16 - 1:19
    бүх ном дараалалд ортол нь давтана.
  • 1:19 - 1:22
    Энэхүү аргыг "Хөөсөн ангилалт" гэдэг.
  • 1:22 - 1:24
    Энэ нь амархан боловч их цаг шаарддаг.
  • 1:24 - 1:29
    Хамгийн эхэнд 1279 харьцуулалт хийгдэнэ.
  • 1:29 - 1:34
    Дараа нь 1278 гэсээр
  • 1:34 - 1:39
    нийт 818,560 харьцуулалт хийгдэнэ.
  • 1:39 - 1:44
    Хэрэв харьцуулалт тус бүрт нэг сэкунд
    зарцуулвал, нийт 9 өдөр үргэлжлэнэ.
  • 1:44 - 1:49
    2 дахь арга нь эхний 2 номыг ангилж
    эхэлнэ.
  • 1:49 - 1:54
    Үүний дараа 3 дахь номыг 2 дахь номтой
    харьцуулна.
  • 1:54 - 1:57
    Хэрэв 3 дугаар нь 2 дахь номныхоо өмнө
    байх хэрэгтэй бол байрыг нь соль.
  • 1:57 - 2:00
    Үүний дараа 1-р байранд байгаа номтой
    харьцуулаад
  • 2:00 - 2:02
    солих шаардлагатай бол байрыг нь солино.
  • 2:02 - 2:04
    Одоо эхний 3 ном ангилагдчихлаа.
  • 2:04 - 2:08
    Ангилагдсан хэсэг дээр нэг ном нэмж,
  • 2:08 - 2:12
    шинэ нэмсэн номоо урд нь байгаатай
    харьцуулсаар
  • 2:12 - 2:16
    ангилагдсан номнуудын дунд зөв байранд нь
    оруулна.
  • 2:16 - 2:18
    Үүнийг "Нэмэгдэх ангилалт" гэж нэрлэнэ.
  • 2:18 - 2:23
    "Хөөсөн ангилалт" - аас ялгаатай нь 2 ном
    болгоныг харьцуулах шаардлагагүй.
  • 2:23 - 2:27
    Дунджаар нэг номыг урд нь байгаа
    нийт номнуудын
  • 2:27 - 2:29
    хагастай нь л харьцуулна.
  • 2:29 - 2:32
    Иймд нийт хийх харьцуулалт нь
  • 2:32 - 2:36
    409280 болж
  • 2:36 - 2:38
    ойролцоогоор 5 өдөр шаардана.
  • 2:38 - 2:41
    Дэндүү олон харьцуулалт хийгдсэн
    хэвээр л байна.
  • 2:41 - 2:43
    Илүү дээр санаа байна.
  • 2:43 - 2:45
    Эхлээд дурын номоо сонго.
  • 2:45 - 2:50
    Үүнийгээ "Хуваагч" гэж нэрлээд бусад бүх
    номнуудтай харьцуул.
  • 2:50 - 2:52
    Дараа нь цувааг
  • 2:52 - 2:56
    "Хуваагч" - ийн өмнө орох бүх
    номнуудыг зүүн талд нь гарган
  • 2:56 - 2:59
    дараа нь орохыг баруун талд нь гарга.
  • 2:59 - 3:00
    Сая маш их цагийг
  • 3:00 - 3:04
    зүүн талд байгаа номнуудыг
  • 3:04 - 3:07
    баруун талд байгаатай харьцуулах
    шаардлагагүй болж хэмнэлээ.
  • 3:07 - 3:10
    Одоо зөвхөн зүүн талд байгаа
    номнууд дундаас
  • 3:10 - 3:13
    Дахин нэг өөр "Хуваагч" ном сонгон аван
  • 3:13 - 3:17
    өмнө нь орох ёстойг хойно нь байхаас
    салгана.
  • 3:17 - 3:20
    Дахин "Дэд хуваагч" үүсгэсээр
  • 3:20 - 3:22
    жижиг жижиг цуваануудтай болоод
  • 3:22 - 3:28
    "Нэмэгдэх ангилал" мэтийг ашиглан
    хурдан ангилна.
  • 3:28 - 3:33
    Хуваагдалт болгон 1280 харьцуулалт
    хийгдэнэ.
  • 3:33 - 3:35
    Хэрэв чиний хуваалтууд тэгш хэмтэй бол
  • 3:35 - 3:41
    нийт номоо 10 аар хуваасан 128 жижиг
    цуваа болгоход 7 үе шаардна
  • 3:41 - 3:44
    эсвэл 8960 сэкунд.
  • 3:44 - 3:49
    Жижиг цуваануудыг ангилах нь тус тус
    22 сэкунд шаардна.
  • 3:49 - 3:52
    Энэхүү "Хурдан ангилалт" нь
  • 3:52 - 3:55
    бүх номыг 3 цаг хагаст ангилж дуусгана.
  • 3:55 - 3:56
    Гэхдээ алдаж болно.
  • 3:56 - 4:00
    Хуваагдалтууд нь буруу болж цаг хэмнээгүй
    ч болж болно.
  • 4:00 - 4:01
    Азаар энэ маш ховорхон тохиолддог.
  • 4:01 - 4:05
    Ийм учраас "Хурдан ангилалт" нь хамгийн
    ашигтай аргуудын нэг бөгөөд
  • 4:05 - 4:08
    програм бичих үндсэн
    алгоритмуудын нэг болсон.
  • 4:08 - 4:11
    Үүнийг онлайн дэлгүүрийн барааг үнийн
    дараалалд оруулах
  • 4:11 - 4:14
    эсвэл ойрхон байгаа шатахуун
    түгээх станцуудыг
  • 4:14 - 4:17
    зайгаар нь ангилах зэрэгт
    өргөнөөр ашигладаг.
  • 4:17 - 4:19
    Харин та номоо маш хурдан
  • 4:19 - 4:20
    ангилаад дуусгачихлаа.
  • 4:21 - 4:38
    Номын санчийн бас нэгэн
    завгүй өдөр.
Title:
Номны тавиураа үсгийн дараалалд оруулах хамгийн хурдан арга юу вэ? - Чанд Жон
Speaker:
Chand John
Description:

Бүтэн хичээлийг үзэх : http://ed.ted.com/lessons/what-s-the-fastest-way-to-alphabetize-your-bookshelf-chand-john

Та сургуулийнхаа номын санд ажилладаг. Нэгэн намуухан үдэш гэнэт 1280 номны ачаа ирлээ. Хэдий нэг цуваанд байгаа ч, ямар ч дараалалд ороогүй бөгөөд автомат ангилагч систем эвдэрчээ. Та яаж эдгээр номнуудыг ангилах вэ? Чанд Жон хэрхэн алгоритмууд номын санчид болон хайлтын системүүд мэдээллийг ангилдаг талаар тайлбарлаж өглөө.

Чанд Жон -ы хичээл, Антон Трофимов -ын зураглал.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:39

Mongolian subtitles

Revisions