Return to Video

Холливудын хүйсээр ялгаварлан гадуурхалтын цаадах статистик

  • 0:01 - 0:05
    Өнөөдөр та бүхэнтэй нийгмийн
    чухал асуудлын талаар ярих гэсэн юм.
  • 0:05 - 0:07
    Энэ нь цөмийн бөмбөг биш,
  • 0:07 - 0:09
    цагаачлалын асуудал биш,
  • 0:09 - 0:11
    хумхаа өвчин ч биш юм.
  • 0:11 - 0:14
    Харин би энд киноны талаар ярих гэж байна.
  • 0:14 - 0:18
    Яг үнэндээ кино маш чухал.
  • 0:18 - 0:23
    Бид кино үзэхдээ хамтдаа хөгжилдөж,
  • 0:23 - 0:27
    өгүүлж буй түүх рүү шилжин ордог.
  • 0:27 - 0:29
    Түүх өгүүлэх нь мэдээж чухал.
  • 0:29 - 0:33
    Бидэнд тухайн нийгмийн
    үнэ цэнийг өгүүлж,
  • 0:33 - 0:35
    бидэнд сургамж өгч,
  • 0:35 - 0:38
    бас бидний түүхийг хуваалцаж
    хамгаалдаг.
  • 0:38 - 0:40
    Түүх гэдэг үнэхээр гайхалтай.
  • 0:40 - 0:43
    Гэвч түүх нь тухайн түүхэнд
  • 0:43 - 0:48
    багтсан хүн бүрт
    ижил боломж олгодоггүй.
  • 0:48 - 0:50
    Нэн ялангуяа
  • 0:50 - 0:54
    "Америк кино" ангилалд
    багтдаг түүхүүд.
  • 0:55 - 0:57
    Хамгийн сонирхолтой нь кинонд
  • 0:57 - 1:00
    эмэгтэйчүүдийг одоо ч гэсэн үгүйсгэж,
  • 1:00 - 1:02
    баллуурдаж байгаа маш олон жишээ байна.
  • 1:03 - 1:06
    Анх энэ талаар би 10 жилийн өмнө
    бүх насныханд зориулсан киноны
  • 1:06 - 1:09
    жендерийн харилцааны талаар
    судалгаа хийж байхдаа ойлгож,
  • 1:09 - 1:13
    түүнээс хойш бид 30 гаруй
    судалгаа хийсэн.
  • 1:13 - 1:15
    Манай багийнхан ядарч байна.
  • 1:15 - 1:18
    Тухайн үед би
    Холливудын үүсгээд байгаа
  • 1:18 - 1:22
    оролцооны асуудлын эсрэг
    тэмцэгч, судлаач
  • 1:22 - 1:25
    болохоор нэгэнт шийдсэн юм.
  • 1:25 - 1:29
    Өнөөдөр би энэ хямралын тухай
    та бүхэнтэй ярих гэж байна.
  • 1:29 - 1:31
    Кинон дээр хэрхэн хүйсийн тэгш
    байдал зөрчигдөж,
  • 1:31 - 1:34
    дэлгэцэнд мөнхөрч,
  • 1:34 - 1:38
    мөн энэ асуудлыг шийдэх
    гарцыг хуваалцах гэж байна.
  • 1:38 - 1:42
    Гэхдээ эхлэхээсээ өмнө
    анхааруулах нэг зүйл байна.
  • 1:42 - 1:45
    Миний тоо баримтууд
    маш сэтгэл гонсойлгом шүү.
  • 1:45 - 1:47
    Тиймээс урьдчилан
    уучлалт гуймаар байна.
  • 1:47 - 1:50
    Яагаад гэвэл би та бүхнийг
    сэтгэлээр унагах нь.
  • 1:50 - 1:54
    Ярианыхаа төгсгөлд үүнийг хөндөх бөгөөд
  • 1:54 - 1:56
    маш олон жилийн турш бугласан
  • 1:56 - 2:01
    энэ асуудлыг шийдэх гэрэл гэгээтэй
    санал тавих болно.
  • 2:01 - 2:05
    Эхлээд нөхцөл байдлын тухай ярьцгаая!
  • 2:05 - 2:08
    Жил бүр манай судалгааны баг АНУ-ын
  • 2:08 - 2:11
    хамгийн өндөр ашиг олсон
    100 кинонд судалгаа хийдэг.
  • 2:11 - 2:12
    Бид юу хийдэг вэ гэхээр,
  • 2:12 - 2:15
    дэлгэцээр ярьж байгаа эсвэл
    нэр бүхий дүрүүдийг ажигладаг.
  • 2:15 - 2:18
    Миний хийсэн судалгааны нэгэнд нь
  • 2:18 - 2:22
    тухайн дүр ердөө ганцхан үг л
    хэлж байсан тохиолдол ч бий.
  • 2:22 - 2:25
    Энэ бол маш бага үзүүлэлт.
  • 2:25 - 2:26
    (Инээд)
  • 2:26 - 2:27
    2007-2015 оны хооронд
  • 2:27 - 2:29
    өнөөг хүртэл нийт 800 кинонд
  • 2:29 - 2:33
    үг хэлж буй дүр бүрийг хүйс,
    арьсны өнгө, угсаа гарал,
  • 2:33 - 2:36
    бэлгийн чиг баримжаа болон
  • 2:36 - 2:39
    хөгжлийн бэрхшээл
    зэргээр нь ангилсан юм.
  • 2:40 - 2:44
    Дараах үнэхээр асуудалтай
    хандлагуудыг харцгаая.
  • 2:44 - 2:48
    Нэгт, одоог хүртэл дэлгэцээр
    эмэгтэйчүүд бараг гарахгүй байна.
  • 2:48 - 2:51
    Нийт 800 кинонд 35,205 дүр
    үг хэлж байгаагаас
  • 2:51 - 2:56
    33%-аас бага хувь нь эмэгтэйчүүд болон
    охидод оногддог байна.
  • 2:56 - 2:58
    Гуравны нэгээс бага!
  • 2:58 - 3:01
    2007-2015 онуудын хооронд
    ямар ч өөрчлөлт гараагүй.
  • 3:01 - 3:03
    Хэрэв та дээрх үр дүнг
  • 3:03 - 3:07
    1946-1955 оны хооронд гарсан
    кинонуудын багахан жишээтэй харьцуулвал
  • 3:07 - 3:12
    хагас гаруй зууны турш
    ямар ч өөрчлөлт гараагүйг анзаарна.
  • 3:12 - 3:13
    50 гаруй жилийн турш.
  • 3:13 - 3:16
    Гэтэл бид
    хүн амын тэн хагас нь шүү дээ.
  • 3:16 - 3:17
    Хэрэв яг одоо
  • 3:17 - 3:19
    өнөөдрийн энэ ярианы сэдэв болсон
  • 3:19 - 3:21
    эдгээр мэдээллийг тус бүрт нь харвал
  • 3:21 - 3:24
    маш ноцтой дүр зураг харагдана.
  • 3:24 - 3:27
    Өнгөрсөн жил гарсан
    хамгийн ашигтай 100 киноноос
  • 3:27 - 3:31
    48 кинонд үг хэлж буй Африк-Америк болон
    хар арьстай дүр нэг ч байхгүй.
  • 3:31 - 3:32
    Нэг ч шүү.
  • 3:33 - 3:35
    70 кино нь Ази болон Ази-Америк
  • 3:35 - 3:38
    охид эмэгтэйчүүдийн үг хэлж буй
    дүрс оруулаагүй.
  • 3:38 - 3:40
    Байхгүй.
  • 3:40 - 3:44
    84 нь хөгжлийн бэрхшээлтэй
    эмэгтэй дүр оруулаагүй.
  • 3:44 - 3:51
    93 нь ярьж байгаа
    ЛГБТ эмэгтэй дүр оруулаагүй.
  • 3:51 - 3:54
    Энэ нь төлөөлөл бага байгаа хэрэг биш.
  • 3:54 - 3:56
    Энэ нь алга болгож буй явдал.
  • 3:56 - 4:01
    Тийм учраас би үүнийг үл үзэгдэх
    тахал гэж нэрлээд байгаа юм.
  • 4:01 - 4:04
    Бид ерөнхий дүр зургаас гол дүр рүү
    яриагаа шилжүүлэх үед ч гэсэн
  • 4:05 - 4:07
    асуудал ноцтой хэвээрээ л байна.
  • 4:07 - 4:09
    Өнгөрсөн жил гарсан 100 киноноос
  • 4:09 - 4:13
    зөвхөн 32 кинонд гол дүрийн
    эмэгтэй гарч байна.
  • 4:13 - 4:15
    Дөнгөж 3 кинонд
  • 4:15 - 4:20
    үйл явдлыг удирдаж буй эмэгтэйн дүрийг
    ядмагхан харуулсан ба
  • 4:20 - 4:24
    45 ба түүнээс дээш настай
    эмэгтэйг багтаасан кино
  • 4:24 - 4:27
    ганцхан байсан юм.
  • 4:27 - 4:29
    Одоо дараах зурагт
    анхаарлаа хандуулъя.
  • 4:29 - 4:31
    Саяын статистик дээр нэмж хэлэхэд
  • 4:31 - 4:34
    эмэгтэйчүүд эрчүүдээс илүү
  • 4:34 - 4:36
    задгай, секси дүр төрхтэйгээр
    дүрслэгдсэн байсан.
  • 4:36 - 4:39
    Үнэндээ байх ёстой хэмжэээнээсээ 3 дахин
  • 4:39 - 4:41
    илүү секси дүр төрхтэй болсон.
  • 4:41 - 4:42
    Хагас нүцгэлсэн,
  • 4:42 - 4:45
    туранхай гэх мэт.
  • 4:45 - 4:48
    Заримдаа хүүхэлдэйн кинонд
    эмэгтэйчүүдийн бүсэлхий нь
  • 4:48 - 4:53
    гарын булчингийн тойрогтой
    ижил хэмжээгээр дүрсэлдэг.
  • 4:53 - 4:55
    (Инээд)
  • 4:55 - 4:58
    Энэ эмэгтэйн хэвлийд умай
    эсвэл ямар ч дотоод эрхтэн
  • 4:58 - 5:01
    багтах зай алга гэмээр.
  • 5:01 - 5:03
    (Инээд)
  • 5:03 - 5:04
    Энэ наргиан яахав
  • 5:04 - 5:06
    онолоор мөн судалгаагаар
  • 5:06 - 5:08
    туранхай байхыг номлосон,
  • 5:08 - 5:10
    эмэгтэй хүний биеийг
    эд бараа мэт харуулсан
  • 5:10 - 5:13
    агуулга үзсэнээр эмэгтэйчүүд
    сэтгэл дундуур болох,
  • 5:13 - 5:17
    өөрийгөө ч мөн эд зүйл мэт
    үздэг болох талтайг баталжээ.
  • 5:17 - 5:19
    Мэдээж дэлгэцээр харж байгаа зүйлс
  • 5:19 - 5:21
    бодит байдал
  • 5:21 - 5:23
    хоорондоо адилгүй.
  • 5:23 - 5:24
    Үнэхээр адилгүй!
  • 5:24 - 5:26
    Хэрэв бид дэлгэцийн ертөнцөд
    амьдарч байсан бол
  • 5:26 - 5:30
    хүн амын хямралд
    өртөх нь гарцаагүй.
  • 5:31 - 5:33
    Үүнийг би ойлгосон даруйдаа
  • 5:33 - 5:34
    учир шалтгааныг нь
    мэдэхийг хүссэн.
  • 5:34 - 5:39
    Тухайн контент үйлдвэрлэгчийн
    хүйс болон үзэгчдийн буруу ойлголт
  • 5:39 - 5:41
    хамгийн их нөлөөлж байна.
  • 5:41 - 5:43
    Энэ талаар маш хурдан ярилцацгаая!
  • 5:43 - 5:46
    Хэрэв энэхүү нөхцөл байдлыг
    өөрчлөхийг хүсвэл
  • 5:46 - 5:48
    таны хийх зүйл нь
    эмэгтэй найруулагч ажилд авах юм.
  • 5:48 - 5:50
    Эмэгтэй найруулагчид
  • 5:50 - 5:55
    богино болон бие даасан кино хийхдээ
  • 5:55 - 5:57
    илүү олон охид, эмэгтэйчүүдийг тоглуулж
  • 5:57 - 5:59
    эмэгтэй төвтэй түүхийг өгүүлж,
  • 5:59 - 6:03
    ахимаг насны эмэгтэйчүүдийг
    багтаадаг нь
  • 6:03 - 6:07
    эмэгтэйчүүдийн хувьд
    сайхан мэдээ гэж би бодож байна.
  • 6:07 - 6:09
    Эмэгтэйчүүд дэлгэцээр илүү олон
    гарна гэсэн үг.
  • 6:09 - 6:10
    (Инээд)
  • 6:10 - 6:11
    Уучлаарай
  • 6:11 - 6:13
    (Инээд)
  • 6:13 - 6:15
    Уучлаарай гэхдээ үгүй ээ.
  • 6:15 - 6:18
    Угсаа гарал болон хүйсээр
    төрөлжүүлж харуулах тусам
  • 6:18 - 6:22
    кино бүтээх үйл явцад илүү олон
  • 6:22 - 6:24
    эмэгтэйчүүд камерны ард ажиллана гэсэн үг.
  • 6:24 - 6:28
    Бидний ярилцсан асуудлын хялбар шийдэл.
  • 6:28 - 6:29
    Эсвэл үгүй юу?
  • 6:29 - 6:31
    Мэдээж тийм биш.
  • 6:31 - 6:34
    2007-2015 оны 800 кино
  • 6:34 - 6:36
    886 найруулагчтай.
  • 6:36 - 6:39
    Тэдний зөвхөн 4.1% нь эмэгтэй.
  • 6:39 - 6:42
    Ердөө 3 нь Африк-Америк эсвэл хар арьстан
  • 6:42 - 6:45
    зөвхөн нэг эмэгтэй найруулагч Ази.
  • 6:46 - 6:49
    Энэ асуудлын шийдэл нь эмэгтэй хүн байхад
  • 6:49 - 6:51
    эмэгтэй найруулагчтай байна гэдэг
  • 6:51 - 6:53
    яагаад ийм хэцүү гэж?
  • 6:54 - 6:55
    Энэ асуултад хариулахын тулд
  • 6:55 - 6:57
    бид судалгаа хийсэн.
  • 6:57 - 6:59
    Бид салбар бүрийн
    удирдах албан тушаалтнуудтай
  • 6:59 - 7:02
    уулзаж найруулагчдын талаар
    тэдний бодлыг асуусан.
  • 7:02 - 7:06
    Тухайн хүмүүсийн хүйсээс үл шалтгаалан
  • 7:06 - 7:07
    найруулагч гэхээр
  • 7:07 - 7:09
    эрэгтэй хүн гэж бодож байсан.
  • 7:09 - 7:12
    Тэд удирдагч хүний
    онцлог шинжийг ойлгохдоо
  • 7:12 - 7:14
    хүч чадалтай эрэгтэй
    гэж бодож байсан.
  • 7:14 - 7:17
    Тэгэхээр захирлыг сонгож ажиллуулахдаа
  • 7:17 - 7:20
    багаа удирдах, хөлгөө залах,
  • 7:20 - 7:22
    алсын хараатай байх, Генерал Паттон байх
  • 7:22 - 7:24
    зэрэг бидний сонссон бүх зүйлс
  • 7:24 - 7:27
    тэдний бодол төсөөллүүд
    эрэгтэйчүүдийг татдаг.
  • 7:28 - 7:30
    Удирдагч эсвэл захирлын тухай ойлголт
  • 7:30 - 7:34
    эмэгтэйчүүдийн талаарх
    төсөөлөлтэй авцалддаггүй.
  • 7:34 - 7:36
    Тэдний үүрэг зохицолгүй байдаг нь
  • 7:36 - 7:40
    сэтгэлзүйн олон судалгаагаар батлагдсан.
  • 7:40 - 7:43
    Дэлгэцэнд тэгш бус байдлыг
    үүсгэж буй өөр нэг зүйл нь
  • 7:43 - 7:46
    үзэгчдийн буруу ойлголт юм.
  • 7:46 - 7:48
    Үүнийг ярих
    шаардлагагүй байх.
  • 7:48 - 7:50
    Box office-с тасалбар худалдан авч буй
  • 7:50 - 7:53
    хүмүүсийн 50 хувь нь
    охид эмэгтэйчүүд байна.
  • 7:53 - 7:54
    Тийм биз?
  • 7:54 - 7:59
    Гэвч бид санхүүгийн чадамжтай
    үзэгчид гэж тооцогддоггүй.
  • 8:00 - 8:02
    Цаашлаад, эмэгтэй хүн
    кино нээж болох эсэхтэй
  • 8:02 - 8:05
    холбоотой буруу ойлголтууд байдаг.
  • 8:05 - 8:08
    Кино нээнэ гэдэг нь
    эмэгтэй хүнийг төвд оруулвал
  • 8:08 - 8:10
    хөрөнгө оруулалтаа буцаан авч чадахгүй.
  • 8:10 - 8:13
    Яагаад гэвэл эрэгтэй хүнийг төвд
    оруулвал амжилттай байдаг.
  • 8:13 - 8:17
    Энэ буруу ойлголт маш өндөр өртөгтэй.
  • 8:17 - 8:18
    Тийм үү?
  • 8:18 - 8:21
    Нэн ялангуяа франчайс амжилттай байх үеэр
  • 8:21 - 8:23
    "Өлсгөлөн тоглоом"
  • 8:23 - 8:24
    "Төгс дуу хоолой"
  • 8:24 - 8:29
    эсвэл бяцхан кино "Оддын дайн" ч юмуу.
  • 8:30 - 8:33
    Бидний хийсэн судалгаагаар
    гол дүрийн хүйс нь
  • 8:33 - 8:37
    санхүүгийн амжилтанд
    нөлөөгүй болохыг ойлгосон юм.
  • 8:37 - 8:38
    Тэгвэл юу нөлөөлдөг вэ?
  • 8:38 - 8:40
    Кино найруулгын зардал дангаараа
  • 8:40 - 8:43
    эсвэл кино хэр театруудад
  • 8:43 - 8:46
    хэр сайн тархсантай л холбоотой.
  • 8:46 - 8:48
    Гол дүрийн хүйс энд хамаагүй юм!
  • 8:49 - 8:53
    Бид одоо сэтгэлээр унасан байх ёстой.
  • 8:53 - 8:55
    50 жилийн турш
    өөрчлөлт гараагүй.
  • 8:55 - 8:57
    Цөөн эмэгтэй найруулагчид
    хөшигний цаана байсаар,
  • 8:57 - 9:01
    энтертайнмент салбар
    биднийг үзэгчид гэж итгээгүй.
  • 9:02 - 9:05
    Харин одоо гэрэл гэрээтэй шийдэл
  • 9:05 - 9:06
    нь юу байж болох вэ?
  • 9:07 - 9:10
    Энэ асуудлыг шийдэхэд
  • 9:10 - 9:12
    танхимд байгаа хүн бүртэй адилхан
  • 9:12 - 9:13
    контент бүтээгчид, удирдлагууд
  • 9:13 - 9:15
    хэрэглэгчдийг оролцуулсан
  • 9:15 - 9:18
    энгийн бөгөөд бодит шийдэл байна.
  • 9:18 - 9:20
    Хэдийг нь ярилцацгаая!
  • 9:20 - 9:22
    Эхнийх нь "зүгээр л тавыг нэмье" шийдэл.
  • 9:22 - 9:25
    Ирэх жил шинээр гарах 100 киног авч үзвэл
  • 9:25 - 9:28
    үг хэлж буй 5 эмэгтэй дүрийг
  • 9:29 - 9:30
    кино бүрт нэмэхэд шинэ стандарт
  • 9:30 - 9:32
    бий болгоно гэвэл та итгэх үү?
  • 9:32 - 9:34
    Хэрэв үүнийг 3 жил тасралтгүй хийвэл
  • 9:34 - 9:36
    хагас зуу жилийн дараа анх удаа
  • 9:36 - 9:41
    жендерийн тэгш байдалд хүрэх нь.
  • 9:42 - 9:45
    Энэ нь маш олон шалтгааны улмаас
    давуу талтай юм.
  • 9:45 - 9:49
    Нэгд, энэ нь эрэгтэй жүжигчдээс ажлыг нь
    булааж байгаа хэрэг биш.
  • 9:49 - 9:50
    Бурхан өршөөг.
  • 9:50 - 9:53
    (Инээд)
  • 9:53 - 9:57
    Хоёрт, энэ нь зардал хэмнэнэ.
    Илүү зардал гарахгүй.
  • 9:57 - 9:59
    Гуравт, авьяасыг нээж илрүүлнэ.
  • 9:59 - 10:01
    Дөрөвт, кино салбарыг хүмүүнлэг болгоно.
  • 10:01 - 10:05
    Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг
    багтааж буй учраас.
  • 10:05 - 10:08
    Хоёр дахь шийдэл нь
    шилдгүүдэд зориулагдсан.
  • 10:09 - 10:12
    Эдгээр хүмүүс гэрээнд
    нэмэлт шаардлага тавьж чаддаг.
  • 10:12 - 10:16
    ялангуяа Холливудын томоохон кинонуудад.
  • 10:16 - 10:18
    Хэрэв эдгээр хүмүүс
  • 10:18 - 10:20
    тухайн гэрээндээ
  • 10:20 - 10:24
    тэгш байдлын эсвэл олон ургалч байх
    болзол нэмвэл яах бол?
  • 10:24 - 10:26
    Юу гэсэн үг вэ гэхээр
  • 10:26 - 10:28
    та бүхэн мэдэхгүй байж магад.
  • 10:28 - 10:29
    Иймэрхүү төрлийн кинонууд
  • 10:29 - 10:32
    40-45 орчим ярьдаг дүртэй байдаг.
  • 10:33 - 10:36
    Харин би зөвхөн эдгээрээс 8-10 дүр л
  • 10:36 - 10:39
    гол түүхтэй холбоотой байдаг гэж боддог.
  • 10:39 - 10:41
    Магадгүй Авенжерээс бусад нь байх тиймүү?
  • 10:41 - 10:43
    Авенжерст арай олон байдаг.
  • 10:44 - 10:46
    Үлдсэн 30 орчим дүр нь
  • 10:46 - 10:48
    тухайн түүх бий болсон газрын
  • 10:49 - 10:51
    хүн амыг төлөөлдөггүй эсвэл таардаггүй
  • 10:51 - 10:55
    байгаа нь ямар ч утгагүй юм.
  • 10:55 - 10:58
    А жагсаалтын хүмүүс л
  • 10:58 - 11:01
    бидний амьдарч буй
    дэлхийг төлөөлж чадах
  • 11:01 - 11:04
    дүрүүдийг гэрээнд тусгаж чадна.
  • 11:04 - 11:07
    Сүлжээ компани, студи, продакшнууд
  • 11:07 - 11:09
    хэлэлцээрийн явцад
  • 11:09 - 11:13
    адилхан нөхцлийг оруулж болохгүй
  • 11:13 - 11:16
    ямар ч шалтгаан байхгүй байна.
  • 11:16 - 11:17
    Гурав дахь шийдэл
  • 11:17 - 11:20
    энтертайнмент салбарт зориулагдсан.
  • 11:20 - 11:21
    Ялангуяа Холливудад
  • 11:21 - 11:24
    найруулагчдын туршлагаас харахад
  • 11:24 - 11:28
    Руни дүрэмтэй адилхан байх хэрэгтэй.
  • 11:28 - 11:30
    Үндэсний хөл бөмбөгийн
    лигийн журамд нэг баг
  • 11:30 - 11:34
    гаднаас дасгалжуулагч авах тохиолдолд
  • 11:34 - 11:38
    маш бага харагдсан хүмүүстэй
    ярилцлага хийх юм.
  • 11:38 - 11:42
    Энэ зарчим Холливудад ч
    мөн үйлчлэх боломжтой.
  • 11:42 - 11:43
    Яаж?
  • 11:43 - 11:45
    Тэгэхээр шилдэг кинон дээр
  • 11:45 - 11:48
    захирал, төлөөлөгч нар
  • 11:48 - 11:53
    эмэгтэйчүүд болон өнгөт арьстнуудыг
    хүлээлгэнд байлгах бус
  • 11:53 - 11:57
    ажлын ярилцлаганд оруулах
    боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй.
  • 11:57 - 11:59
    Хэн нэгэн нь ингэж болох юм.
  • 11:59 - 12:00
    Яагаад энэ чухал гэж?
  • 12:00 - 12:05
    Яагаад гэвэл энэ нь үеэ өнгөрөөсөн
  • 12:05 - 12:10
    ажилд авах туршлага юм.
  • 12:10 - 12:12
    Дөрөв дэх шийдэл
  • 12:12 - 12:14
    бидэнтэй адил хэрэглэгчдэд зориулагдсан.
  • 12:15 - 12:19
    Хэрэв бид эмэгтэйчүүдэд зориулсан,
    тэднийг оролцуулсан кино үзмээр байвал
  • 12:19 - 12:20
    бид тэднийг дэмжих хэрэгтэй.
  • 12:20 - 12:23
    Энэ нь бие даасан кино театр луу явах
  • 12:23 - 12:25
    явах тухай асуудал юм.
  • 12:25 - 12:28
    Эсвэл магадгүй цахимаар хайлтаа
    жоохон дэлгэрүүлж
  • 12:28 - 12:31
    эмэгтэй найруулагчтай кино хайх.
  • 12:31 - 12:34
    Эсвэл кино санхүүжүүлэх
    болон чек бичиж өгөхдөө
  • 12:34 - 12:38
    эмэгтэй найруулагчийг сонгох явдал юм.
  • 12:38 - 12:40
    Тийм үү?
  • 12:40 - 12:42
    Бид кино хийж буй компаниуд руу
  • 12:42 - 12:44
    мессеж бичих, залгах, имейл бичих мөн
  • 12:44 - 12:47
    өөрсдийн сошиал хаягаар
  • 12:47 - 12:50
    бүгдийн төлөөллийг хармаар
    байгаагаа хэлэх хэрэгтэй.
  • 12:50 - 12:52
    Эмэгтэйчүүдийг дэлгэцээр
    хармаар байгаагаа
  • 12:52 - 12:55
    камерын ард ч эмэгтэйчүүдийг
    хармаар байгаагаа.
  • 12:56 - 13:01
    Бид өөрсдийн дуу хоолойг хүргэх хэрэгтэй.
  • 13:01 - 13:07
    Энэ асуудал дээр дэлхийг
    өөрчлөх чадал бидэнд байгаа.
  • 13:08 - 13:10
    АНУ болон тус улсын контентууд
  • 13:10 - 13:12
    нэн ялангуяа кинонууд нь
  • 13:12 - 13:17
    дэлхийн нийтийн үзэгчдийн
    төсөөллийг багтаадаг.
  • 13:17 - 13:18
    Дэлхий нийтийн.
  • 13:19 - 13:23
    Энэ юу гэсэн үг вэ гэхээр киноны салбар
  • 13:23 - 13:28
    дэлхий нийтийн тэгш байдлын тухай түүхийг
  • 13:28 - 13:30
    өгүүлэх бүрэн боломжтой гэсэн үг.
  • 13:31 - 13:32
    Юу болохыг төсөөлөөд үздээ
  • 13:32 - 13:36
    Хэрэв киноны салбар
    дэлгэцээр юу харуулах ёстой
  • 13:36 - 13:38
    талаар үнэт зүйлээ дагавал.
  • 13:38 - 13:41
    Энэ нь хүн бүрийг дэлгэцээр
    харуулах боломжтой гэсэн үг.
  • 13:41 - 13:43
    Охид эмэгтэйчүүд
  • 13:43 - 13:45
    төрөл бүрийн арьсны өнгөтэй хүмүүс
  • 13:45 - 13:47
    ЛГБТ хүмүүс
  • 13:47 - 13:49
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд
  • 13:49 - 13:53
    бүх хүмүүсийг хүлээн зөвшөөрөх
    хурдасгуур болно.
  • 13:54 - 14:00
    Кино урлаг өөрийн нууц зэвсгээ
    ил гаргахад
  • 14:00 - 14:02
    түүх өгүүлэхэд л хангалттай юм.
  • 14:03 - 14:06
    Илтгэлийнхээ эхэнд би
  • 14:06 - 14:08
    кино биднийг өөр түүх рүү
    татан оруулдаг гэж хэлсэн.
  • 14:08 - 14:11
    Харин одоо кино биднийг өөрчлөх
    боломжтой.
  • 14:11 - 14:13
    Энд байгаа нэг ч хүн
  • 14:13 - 14:18
    эмэгтэй дүрийг бүрэн дүүрэн
    харуулж чадсан
  • 14:18 - 14:23
    түүх өгүүлдэг орчинд өсч,
  • 14:23 - 14:26
    бас энэ орчныг мэдэрч өсөөгүй.
  • 14:26 - 14:28
    Хэн ч.
  • 14:28 - 14:31
    Яагаад гэвэл стастистик өөрчлөгдөөгүй.
  • 14:31 - 14:34
    Дараа үеийн үзэгчид
  • 14:34 - 14:39
    өөр бодит байдлыг дэлгэцээр
    үзэж өсвөл юу болох бол?
  • 14:39 - 14:41
    Юу тохиолдох бол?
  • 14:41 - 14:43
    Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд
  • 14:43 - 14:47
    дэлгэцээр үзэж буй зүйлсээ
    өөрчлөх боломжтой ба
  • 14:47 - 14:51
    үүнийг тэсэн ядан хүлээж байна.
  • 14:51 - 14:56
    Тэгэхээр үл үзэгдэх байдлыг
    үгүй хийхийн төлөө
  • 14:56 - 14:59
    өнөөдөр арга хэмжээ авна гэж
    хамтдаа шийдэцгээе!
  • 15:00 - 15:02
    АНУ-ын болон дэлхийн үзэгчид илүү ихийг
  • 15:02 - 15:07
    үзэх бас шаардах эрхтэй
    гэдгийг хүлээн зөвшөөрч
  • 15:07 - 15:10
    өнөөдөр арга хэмжээ авна гэж
  • 15:10 - 15:12
    хамтдаа шийдэцгээе!
  • 15:12 - 15:17
    Бидний хойч үеийн үзэгчид
  • 15:17 - 15:21
    бидний огт үзэж хараагүй түүхийг
    үзэх эрхтэй гэдгийг
  • 15:21 - 15:24
    өнөөдөр хүлээн зөвшөөрцгөөе!
  • 15:24 - 15:25
    Баярлалаа!
  • 15:25 - 15:28
    (Алга ташилт)
Title:
Холливудын хүйсээр ялгаварлан гадуурхалтын цаадах статистик
Speaker:
Стэси Смит
Description:

Охид эмэгтэйчүүд кинонд гарч байна уу? Нийгэм судлаач Стэси Смит хэвлэл, медиа салбар эмэгтэйчүүдийн дүр төрхийг хэрхэн харуулж, энэ нь нийгэмд ямар сөрөг үр дагавар дагуулж болохыг судалдаг. Дэлгэцээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин их гардаг зэрэг Холливуд дахь хүйсээр ялгаварлалтын талаар ноцтой статистикийг хуваалцжээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
15:44

Mongolian subtitles

Revisions