Return to Video

Амжилтын 8 нууц

  • 0:00 - 0:03
    Энэ илтгэлийг арван жилийн сурагчдад
    би 2 цагт хүргэдэг бол энд
  • 0:03 - 0:05
    3 минутад багтааж бэлдлээ.
  • 0:05 - 0:07
    Энэ санаа 7 жилийн өмнөх
    нэг өдөр TED хүрэхээр
  • 0:07 - 0:09
    онгоцонд явж байхад
    надад төрсөн юм.
  • 0:09 - 0:13
    Миний хажуугийн суудал дээр
    нэг арван жилийн охин сууж байсан.
  • 0:13 - 0:15
    Тэр охин үнэхээр ядуу
    гэр бүлээс гаралтай.
  • 0:15 - 0:18
    Тэр амьдралаа ямар нэгэн хэрэгтэй
    зүйлд зориулахыг хүсэж байсан.
  • 0:18 - 0:20
    Тэгээд тэр надаас энгийн
    нэгэн асуулт асуусан:
  • 0:20 - 0:22
    "Амжилтад юу хүргэдэг юм бэ?"
  • 0:22 - 0:23
    Надад тун эвгүй байлаа.
  • 0:23 - 0:26
    Учир нь би түүнд
    сайн хариулт өгч чадаагүй.
  • 0:26 - 0:28
    Би онгоцноос буугаад TED-д очлоо.
  • 0:28 - 0:32
    Тэгээд би "хөөх, би чинь амжилтад хүрсэн
    хүмүүсийн дунд байна.
  • 0:32 - 0:34
    Үүнд юу нөлөөлсөн тухай нь
    яагаад асуугаад,
  • 0:34 - 0:37
    тэрийгээ хүүхдүүдэд дамжуулж
    ярьж өгч болох юм байна" гэж бодов.
  • 0:37 - 0:40
    Ингээд 7 жилийн хугацаанд хийсэн
    500 ярилцлагын дараагаар
  • 0:40 - 0:43
    би та бүхэнд яг юу TED-чүүдийг
    хөдөлгөж, тэднийг амжилтад
  • 0:43 - 0:45
    хүргэсэн талаар ярья.
  • 0:45 - 0:47
    Хамгийн эхний зүйл бол - тэмүүлэл.
  • 0:48 - 0:50
    Фрийман Томас хэлэхдээ
    "Би тэмүүлэлдээ хөтлөгддөг."
  • 0:51 - 0:53
    TED-чид мөнгөний төлөө бус
    өөрсдийн дур хүслээ дагадаг.
  • 0:53 - 0:57
    Кэрол Колетта "Би үүнийг мөнгө төлөн
    хийлгэхэд бэлэн байна " гэж хэлжээ.
  • 0:57 - 0:58
    Гэвч сонирхолтой нь
  • 0:58 - 1:01
    хэрэв үнэхээр дурлаж хийх юм бол
    мөнгө аяндаа дагаад ирдэг.
  • 1:01 - 1:04
    Ажилла! Руперт Мурдок надад
    "Ерөөсөө л шаргуу ажилла.
  • 1:04 - 1:07
    Юу ч амар бүтдэггүй ч
    энэ их зугаатай" гэсэн.
  • 1:07 - 1:10
    Зугаа гэсэн үү? Руперт уу? Тийм ээ!
  • 1:10 - 1:11
    (Инээд)
  • 1:12 - 1:14
    TED-чид зугаатай ажилладаг.
    Бас тэд шаргуу ажилладаг.
  • 1:14 - 1:17
    Ажилд улайрсан биш, харин ажлаас
    баяр баясал авдаг гэдгийг ойлгосон.
  • 1:17 - 1:19
    (Инээд)
  • 1:19 - 1:20
    Сайн байна!
  • 1:20 - 1:21
    (Алга ташилт)
  • 1:21 - 1:24
    Алекс Гарден "Амжилтад хүрэхийн тулд
    нэг зүйлийг барьж аваад,
  • 1:24 - 1:26
    түүндээ гарш" гэж зөвлөсөн.
  • 1:26 - 1:28
    Ямар нэг ид шид байхгүй.
    Энэ бол ерөөсөө л туршлага.
  • 1:28 - 1:30
    Бас энэ бол төвлөрөл.
  • 1:30 - 1:31
    Норман Жювисон надад
  • 1:31 - 1:35
    "Өөрийгөө нэг зүйлд
    төвлөрүүлэх нь л чухал" гэсэн.
  • 1:35 - 1:36
    Шах!
  • 1:36 - 1:38
    Дэвид Галло хэлэхдээ
    "Өөрөөсөө бие бялдар болон
  • 1:38 - 1:41
    оюун санааны хувьд
    илүүг шаард" гэсэн юм.
  • 1:41 - 1:44
    Ичимхий, өөртөө итгэлгүй байдлаа
    хаяхыг шаардах хэрэгтэй.
  • 1:44 - 1:46
    Голди Хоон "Би үргэлж
    өөртөө итгэлгүй байсан.
  • 1:46 - 1:48
    Би тийм сайн, бас ухаалаг биш.
  • 1:48 - 1:50
    Би хийж чадахгүй
    гээд л боддог байсан."
  • 1:50 - 1:53
    Өөрийгөө байнга шахаж,
    шаардах нь амархан биш л дээ,
  • 1:53 - 1:54
    тиймээс л ээж гэж хүн бий.
  • 1:54 - 1:55
    (Инээд)
  • 1:55 - 1:57
    (Алга ташилт)
  • 1:57 - 2:00
    Франк Гэри "Манай ээж
  • 2:00 - 2:01
    намайг шахдаг байсан" гэсэн байна.
  • 2:01 - 2:03
    (Инээд)
  • 2:03 - 2:04
    Үйлчил!
  • 2:04 - 2:08
    Шервин Ньюланд "Би эмч болж үйлчлэх нь
    нэр хүндийн хэрэг" гэсэн байдаг.
  • 2:08 - 2:10
    Өнөөдөр олон хүүхдүүд
    саятан болмоор байна гэдэг.
  • 2:10 - 2:12
    Би хамгийн түрүүнд тэдэнд
  • 2:12 - 2:13
    "Тэгэхээр, чи өөртөө
    үйлчилж чадахгүй,
  • 2:13 - 2:16
    бусад хүнд ямар нэгэн хэрэгтэй
    зүйлээр үйлчлэх хэрэгтэй.
  • 2:16 - 2:19
    Учир нь хүмүүс ийм л байдлаар
    баяждаг юм" гэж хэлдэг.
  • 2:19 - 2:20
    Санаанууд!
  • 2:20 - 2:23
    TED-чин Билл Гэйтс "Надад анхны
    микро компьютерын
  • 2:23 - 2:26
    программ хангамжийн компани
    байгуулах санаа төрсөн" гэжээ.
  • 2:26 - 2:28
    Тэр нь сайхан санаа л байсан шүү дээ.
  • 2:28 - 2:31
    Бүтээлч байж шинэ санааг
    төрүүлэхэд ид шид гэж үгүй.
  • 2:31 - 2:33
    Энэ бол зүгээр л хамгийн
    хялбар зүйлсийг хийх юм.
  • 2:33 - 2:35
    Үүний олон жишээ хэлж чадна.
  • 2:35 - 2:36
    Шаргуу бай!
  • 2:37 - 2:38
    Жо Краус хэлэхдээ
  • 2:38 - 2:40
    "Амжилтын гол түлхүүр бол
    шаргуу байх" гэжээ.
  • 2:41 - 2:44
    Шаргуу байж л бүтэлгүйтэл
    бас бэрхшээлийг давна!
  • 2:44 - 2:48
    Энэ нь шүүмжлэл, гологдол, өөдгүй хүмүүс,
    дарамтыг хэлж байгаа юм.
  • 2:48 - 2:51
    (Инээд)
  • 2:51 - 2:54
    Үүний оновчтой хариулт нь энгийн л дээ.
  • 2:54 - 2:57
    4 мянган доллар төлөөд TED-д хүрээд ир.
  • 2:57 - 2:58
    (Инээд)
  • 2:58 - 3:01
    Хэрвээ тэгж чадахгүй бол
    надад итгээд дээрх 8 зүйлсийг хий!
  • 3:01 - 3:04
    Эдгээр бол амжилтад хүргэх
    чухал 8 зүйлс шүү.
  • 3:04 - 3:07
    Ярилцлага өгсөн бүх
    TED-чиддээ баярлалаа.
  • 3:07 - 3:10
    (Алга ташилт)
Title:
Амжилтын 8 нууц
Speaker:
Ричард Сэйнт Жон
Description:

Хүмүүс яагаад амжилтад хүрдэг вэ? Тэд ухаантай болохоор уу эсвэл зүгээр л азтай учраас уу? Аль нь ч биш. Шинжээч Ричард Жон амжилтын нууцын тухай олон жилийн ярилцлагаа 3 минутын илтгэлд багтаан та бүхэнд хүргэж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
03:13
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 8 secrets of success
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 8 secrets of success
Delgersaikhan Tuya added a translation

Mongolian subtitles

Revisions Compare revisions