Return to Video

Хэрхэн энх тайвныг цогцлоох вэ? Уурла!

  • 0:01 - 0:09
    Өнөөдөр би уур бухимдлын
    талаар ярих гэж байна.
  • 0:09 - 0:12
    11 настай байхдаа
  • 0:12 - 0:14
    ангийн найзууд маань
  • 0:14 - 0:17
    аав ээж нь ном авч өгөх
    мөнгөгүйгээс болж
  • 0:17 - 0:19
    сургуулиа орхиж байхыг харах
  • 0:19 - 0:23
    уурыг минь хүргэсэн.
  • 0:24 - 0:27
    27-тойдоо
  • 0:27 - 0:32
    аргаа барсан зарц эцэг
    охиноо биеэ үнэлэгчдийн буудалд
  • 0:32 - 0:37
    заруулахгүйн тулд уйлан гуйж байхыг хараад
  • 0:37 - 0:41
    би уурласан.
  • 0:41 - 0:43
    50 настайдаа
  • 0:43 - 0:51
    гудамжинд хүүтэйгээ зэрэгцээд,
    цусан дунд хэвтэж байхад
  • 0:51 - 0:55
    уур минь буцалсан.
  • 0:55 - 1:02
    Найзууд минь, зуун зууны турш бидэнд
    уурыг буруу зүйл хэмээн сургасан.
  • 1:02 - 1:04
    Эцэг эх, багш, лам нар гээд
  • 1:04 - 1:10
    хүн бүр бидэнд хэрхэн уураа удирдах,
    дарахыг заадаг байж.
  • 1:13 - 1:16
    Гэхдээ би "Яагаад?"
    гэж асуумаар байна.
  • 1:16 - 1:21
    Яагаад бид уураа нийгмийн сайн сайханд
    чиглүүлэн, хувиргаж болохгүй гэж?
  • 1:21 - 1:24
    Яагаад бид уураа муу муухайг
  • 1:24 - 1:27
    шүүх, өөрчлөхөд ашиглаж болохгүй гэж?
  • 1:30 - 1:34
    Энэ бол миний хийх гэж
    оролдсон зүйл.
  • 1:34 - 1:38
    Найзууд аа,
  • 1:38 - 1:42
    толгойд минь орж ирсэн
    хамгийн ухаалаг санаанууд
  • 1:42 - 1:43
    уурнаас минь үүдэлтэй.
  • 1:43 - 1:55
    35 настайдаа жижигхэн шоронгийн өрөөнд
    цоожтой сууж байхад минь.
  • 1:55 - 1:58
    Тэр шөнө би уур хилэнд баригдаж байлаа.
  • 1:58 - 2:02
    Гэвч уур минь надад шинэ санаа төрүүлсэн.
  • 2:02 - 2:04
    Энэ талаар дараа ярья.
  • 2:04 - 2:12
    Хэрхэн би олонд танигдсан талаар
    түүхээ эхэлье.
  • 2:14 - 2:19
    Би хүүхэд байхаасаа Махатма Гандиг
    маш их шүтдэг байсан.
  • 2:19 - 2:25
    Ганди Энэтхэгийг чөлөөлөх хөдөлгөөнийг
    удирдан тэмцсэн.
  • 2:25 - 2:29
    Үүнээс чухал нь Ганди бидэнд
  • 2:29 - 2:36
    хэрхэн нийгмийн хамгийн эмзэг,
    орхигдсон бүлгүүдтэй, хүмүүстэй
  • 2:36 - 2:40
    хүндэтгэл, ёс зүйтэй харилцахыг
    заасан.
  • 2:40 - 2:44
    Ийнхүү 1969 онд Энэтхэг улс
  • 2:44 - 2:48
    Махатма Гандийг төрсний 100 жилийн ойг
    тэмдэглэж байхад
  • 2:48 - 2:51
    би 15 настай байлаа.
  • 2:51 - 2:54
    Энэ үед толгойд минь
    нэг санаа орж ирэв.
  • 2:54 - 2:58
    Яагаад бид энэ баярыг арай өөрөөр
    тэмдэглэж болохгүй гэж?
  • 2:58 - 3:01
    Та бүхний адилаар би
  • 3:01 - 3:13
    Энэтхэгт олон хүмүүс нийгмийн хамгийн
    доод ангид хамрагддагийг мэдэж байсан.
  • 3:13 - 3:16
    Энэ хүмүүст ойртохыг ч
    цээрлэдэг байв.
  • 3:16 - 3:18
    Харин энэ хүмүүсийн хувьд
  • 3:18 - 3:21
    сүмд орохыг зөвшөөрөх байтугай
  • 3:21 - 3:29
    дээгүүр анги, кастын хүмүүсийн
    гэр, дэлгүүрт орох хориотой байв.
  • 3:29 - 3:32
    Тосгоны маань
    захирагч, удирдагчид
  • 3:32 - 3:37
    кастын систем, нийгмийн
    тусгаарлалтыг хүчтэй эсэргүүцэн,
  • 3:37 - 3:42
    Гандигийн үзлийг дэмждэг байсан нь
    гайхалтай санагддаг байв.
  • 3:42 - 3:46
    Үүнээс урам авсаар би
    нутгийн удирдагч нарыг урин,
  • 3:46 - 3:52
    доод кастын хүмүүсийн бэлдсэн зоог
    хамт барьж,
  • 3:52 - 3:56
    шинэ жишиг тогтооё гэж бодов.
  • 3:56 - 4:00
    Доод каст, ойртохоос цээрлэдэг
    хүмүүс дээр очин
  • 4:00 - 4:04
    тэднийг ятгах гэж оролдсон ч
  • 4:04 - 4:07
    тэд энэ санааг байж боломгүй гээд
    эсэргүүцэв.
  • 4:07 - 4:11
    Тэд надад, "Үгүй ээ, боломжгүй.
    Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй" гэв.
  • 4:11 - 4:14
    Би "Энэ удирдагчид бол
    мундаг хүмүүс.
  • 4:14 - 4:17
    Тэд нийгмийн ялгаварлал,
    цээрийг эсэргүүцдэг.
  • 4:17 - 4:21
    Тэд ирнэ. Хэн ч ирэхгүй бол
    бид жишээ болон эхлүүлнэ" гэв.
  • 4:21 - 4:26
    Борчууд намайг дэндүү
    гэнэн байна даа гэж бодож байлаа.
  • 4:28 - 4:31
    Эцэст нь би тэднийг ятгалаа.
  • 4:31 - 4:36
    Би найзуудтайгаа дугуйгаа унан,
    улс төрийн удирдагч нарыг урив.
  • 4:38 - 4:42
    Удирдагчид бүгд ирэхээр зөвшөөрөхөд
  • 4:42 - 4:48
    би баярлах төдийгүй урам зоригоор
    дүүрч байлаа.
  • 4:48 - 4:51
    Би "Гайхалтай зүйл боллоо.
    Одоо бид үлгэр жишээ болно.
  • 4:51 - 4:55
    Бид нийгмийг өөрчлөх болно"
    гэж бодов.
  • 4:56 - 4:58
    Хүлээсэн өдөр маань ирлээ.
  • 4:58 - 5:03
    Доод кастын 3 бүсгүй, 2 залуу
  • 5:03 - 5:08
    бидэнтэй нэгдэхээр зөвшөөрсөн юм.
  • 5:08 - 5:14
    Тэд хамгийн гоё хувцаснуудаа
    өмссөн байсныг би санадаг.
  • 5:14 - 5:18
    Цоо шинэ аяга, халбага ч
    авчирсан байсан.
  • 5:18 - 5:21
    Тэд ирэхээсээ өмнө тоогүй олон удаа
  • 5:21 - 5:24
    усанд орж, биеэ ариутгасан байлаа.
  • 5:24 - 5:27
    Энэ бол өөрчлөлтийн мөч.
  • 5:28 - 5:31
    Тэд ирлээ. Хоолоо хийлээ.
  • 5:31 - 5:33
    Удалгүй 7:00 цаг болов.
  • 5:33 - 5:36
    8:00 цаг болоход ч
    бид хүлээсээр байв.
  • 5:36 - 5:39
    Учир нь хотын удирдагч,
    захирагчид 1 цагаар хоцрох
  • 5:39 - 5:43
    энгийн үзэгдэл байв.
  • 5:43 - 5:48
    8:00 өнгөрсний дараа бид дугуйгаа унан,
    удирдагч нарт сануулахаар
  • 5:48 - 5:52
    тэдний гэр рүү зүглэлээ.
  • 5:54 - 5:57
    Захирагч нарын нэгнийх нь эхнэр надад
  • 5:57 - 6:02
    "Уучлаарай, нөхрийн толгой өвдөөд байна.
  • 6:02 - 6:05
    Өнөөдөр очиж чадахгүй байх" гэв.
  • 6:05 - 6:08
    Өөр нэг захирагчийн гэрт очтол
    эхнэр нь:
  • 6:08 - 6:11
    "Удахгүй очно оо, чи явж бай" гэсэн юм.
  • 6:11 - 6:16
    Ингээд би оройн зоог арай цөөн
    хүнтэй боловч
  • 6:16 - 6:21
    ямар ч байсан болох юм байна гэж бодов.
  • 6:21 - 6:24
    Бид оройн зоогоо
    шинээр байгуулагдсан
  • 6:24 - 6:28
    Махатма Гандигийн Цэцэрлэгт Хүрээлэнд
    барих байсан юм.
  • 6:28 - 6:31
    10:00 цаг боллоо.
  • 6:31 - 6:36
    Захирагч, удирдагч нараас
    нэг нь ч ирсэнгүй.
  • 6:36 - 6:40
    Энэ явдал намайг
    уурлуулсан.
  • 6:40 - 6:46
    Би Махатма Гандигийн хөшөөг налан,
  • 6:46 - 6:58
    сэтгэл хоосорч, машид туйлдан
    зогсож байлаа.
  • 6:58 - 7:02
    Ингээд би хоолны дэргэд суув.
  • 7:05 - 7:09
    Сэтгэлээ барихыг
    их л хичээж байлаа.
  • 7:09 - 7:13
    Гэхдээ хоолоо нэг халбагдаад,
  • 7:13 - 7:16
    би нулимсаа барьж дийлэлгүй уйлав.
  • 7:16 - 7:20
    Гэнэт хэн нэгэн мөрөн дээр минь
    гараа тавив.
  • 7:20 - 7:27
    Энэ бол доод гаралтай бүсгүйн
    намайг аргадсан, энэрэнгүй гар байлаа.
  • 7:27 - 7:32
    Тэр надад "Чи яагаад
    уйлж байгаа юм бэ, Каилаш?
  • 7:32 - 7:35
    Чи хийх зүйлээ хийсэн.
  • 7:35 - 7:38
    Чи хүрэхийг цээрлэдэг хүмүүсийн
    хийсэн хоолыг идсэн.
  • 7:38 - 7:42
    Миний санахын ийм зүйл
    өмнө болж байгаагүй.
  • 7:42 - 7:46
    Өнөөдөр чи ялалт
    байгуулсан" гэлээ.
  • 7:46 - 7:53
    Найзууд минь,
    түүний зөв байсан.
  • 7:53 - 7:57
    Шөнө дунд өнгөрөхөд
    гэртээ ирээд би
  • 7:57 - 8:01
    гэр бүлийн маань дээд зиндааны
    хэд хэдэн ахмадууд
  • 8:01 - 8:04
    хашаанд маань ирсэн байхыг хараад гайхлаа.
  • 8:04 - 8:06
    Ээж маань болон настай эмэгтэйчүүд уйлан,
  • 8:06 - 8:10
    гэр бүлийг маань удмаасаа хөөхөөр
    завдаж байсан ахмад настнуудаас
  • 8:10 - 8:14
    биднийг хөөхгүй байхыг гуйж байлаа.
  • 8:14 - 8:17
    Гэр бүлийг тэр чигт нь
    дээд кастаас хөөх нь
  • 8:17 - 8:19
    байж болох хамгийн аймшигт
  • 8:19 - 8:24
    нийгмийн шийтгэл.
  • 8:24 - 8:27
    Ямар ч байсан ахмадууд ганцхан намайг
    шийтгэхээр болж,
  • 8:27 - 8:30
    шийтгэл нь ариутгалын үйл
    үйлдэх байлаа.
  • 8:30 - 8:34
    Би гэрээсээ 1000 шахам км хол байх
    Ганга мөрөнд
  • 8:34 - 8:38
    ариутгалын усанд
    орох ёстой болов.
  • 8:38 - 8:42
    Дараа нь 101 ламд зориулан
    хүндэтгэлийн зоог барьж,
  • 8:42 - 8:46
    тэдний хөлийг угаан, угаасан усаа
    уух ёстой байлаа.
  • 8:46 - 8:50
    Энэ тэр чигтээ утгагүй зүйл
    байсан тул
  • 8:50 - 8:54
    би шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
  • 8:54 - 8:56
    Намайг яаж шийтгэсэн гэж
    бодож байна?
  • 8:56 - 9:00
    Намайг гэрийнхээ гал тогоо,
    зоогийн өрөөнд орохыг хориглож,
  • 9:00 - 9:04
    хэрэглэдэг зүйлсийг маань
    тусгаарлалаа.
  • 9:04 - 9:08
    Харин уур минь хүрсэн тэр орой
  • 9:08 - 9:12
    тэд намайг дээд кастаас хөөн,
    гадархуухахыг хүссэн юм.
  • 9:12 - 9:16
    Гэвч би өөрөө анги давхаргын системийг
    бүхэлд нь гадуурхахаар шийдсэн юм.
  • 9:16 - 9:21
    (Алга ташилт)
  • 9:21 - 9:25
    Ингэхдээ эхлээд овгийн нэрээ
    өөрчлөх хэрэгтэй байдаг тул
  • 9:25 - 9:29
    овгийн нэрээ хаях
    бүрэн боломжтой байлаа.
  • 9:29 - 9:33
    Учир нь Энэтхэгийн ихэнх овгийн нэр
    кастаараа нэрлэгддэг байв.
  • 9:33 - 9:35
    Ингээд би нэрээ хаялаа.
  • 9:35 - 9:41
    Дараа нь би өөрөө өөртөө
    шинэ нэр өгсөн: Сатъяарти.
  • 9:41 - 9:45
    "Үнэнийг хайгч".
  • 9:45 - 9:49
    (Алга ташилт)
  • 9:49 - 9:54
    Энэ бол өөрчлөлт дагуулсан
    уурын маань эхлэл байлаа.
  • 9:54 - 9:57
    Нөхөд өө, та бүхэн дунд намайг
  • 9:57 - 10:01
    хүүхдийн эрхийн төлөөх зүтгэлтэн
    болохоосоо өмнө юу хийж байсныг
  • 10:01 - 10:05
    мэдэх хүн байгаа юу?
  • 10:05 - 10:07
    Үгүй.
  • 10:07 - 10:13
    Би цахилгааны инженер байсан юм.
  • 10:13 - 10:14
    Би хэрхэн
  • 10:14 - 10:22
    шатаж буй гал, нүүрсний
    төөнөх дулаан,
  • 10:22 - 10:26
    шатаах зуухан дахь
    цөмийн дэлбэрэлт,
  • 10:26 - 10:30
    шуугин давалгайлах
    голын урсгал,
  • 10:30 - 10:34
    хүчтэй салхины эрчийг
  • 10:34 - 10:39
    сая сая хүмүүсийн амьдралд гэрэл
    болгон өгч болдгийг сурсан.
  • 10:39 - 10:43
    Мөн удирдахад хамгийн хүндрэлтэй
    эрчим хүчний хэлбэрийг
  • 10:43 - 10:49
    сайн сайхан, нийгмийн төлөө
    аргамжиж болохыг сурсан.
  • 10:49 - 11:00
    Эргээд шоронд хоригдсон тухай
    түүх рүүгээ буцацгаая.
  • 11:00 - 11:03
    Би 12 хүүхдийг боолын мөлжлөгөөс чөлөөлөн,
  • 11:03 - 11:07
    эцэг эхэд нь эргүүлэн өгч байлаа.
  • 11:07 - 11:12
    Хүүхэд чөлөөлөхдөө мэдэрдэг
    эрх чөлөөг үгээр илэрхийлэх аргагүй.
  • 11:12 - 11:16
    Би аз жаргалаар дүүрэн байв.
  • 11:16 - 11:20
    Харин Дэли хот руу буцах галт тэргээ
    хүлээгээд зогсож байхдаа би
  • 11:20 - 11:23
    олон хүүхдүүдийг хэн нэгэн
  • 11:23 - 11:26
    наймаалахаар авчирч байхыг харав.
  • 11:26 - 11:29
    Би тэр хүмүүсийг зогсоосон юм.
  • 11:29 - 11:31
    Цагдаад мэдүүлэг өглөө.
  • 11:31 - 11:35
    Харин цагдаа нар
    надад туслахын оронд
  • 11:35 - 11:42
    тэр жижиг нүх рүү амьтан шиг
    чулуудаж орхисон.
  • 11:42 - 11:44
    Уур бухимдал дүүрэн энэ орой
  • 11:44 - 11:48
    надад орж ирсэн хамгийн том
    санаануудын нэг бүрэлдэн тогтсон.
  • 11:48 - 11:53
    Би хэрэв 10 хүүхэд,
    нэмээд 50 хүүхэд чөлөөлбөл
  • 11:53 - 11:55
    хангалтгүй байх болно.
  • 11:55 - 12:00
    Би худалдан авагч нарын хүчинд итгэн
  • 12:00 - 12:03
    дэлхийд анх удаа
    худалдан авагч нарыг
  • 12:03 - 12:09
    ухуулж, ухамсартай болгох
    кампанит ажлыг эхлүүлэн,
  • 12:09 - 12:12
    хүүхдийн хөдөлмөр мөлжиж бүтээгээгүй
  • 12:12 - 12:16
    хивсний эрэлт үүсгэх ажлыг эхлүүлсэн.
  • 12:16 - 12:19
    Бидний ажил Европ, Америкт
    амжилттай хэрэгжив.
  • 12:19 - 12:25
    Ийнхүү Хойд Азид хүүхдийн
    хөдөлмөр мөлжсөн боолчлол
  • 12:25 - 12:27
    80%-иар буурсан.
  • 12:27 - 12:33
    (Алга ташилт)
  • 12:33 - 12:39
    Үүгээр зогсохгүй энэхүү анхны
    худалдан авагчид хандсан кампанит ажлыг
  • 12:39 - 12:43
    өөр өөр салбарт, орнуудад ашиглан
  • 12:43 - 12:51
    шоколад, хувцас, гутлын үйлдвэрлэл гээд
    цааш түгсэн юм.
  • 12:51 - 12:54
    11 настайдаа мэдэрсэн уур болон
  • 12:54 - 12:58
    боловсрол хүүхэд бүрт
    хичнээн чухал гэдгийг ойлгосон минь
  • 12:58 - 13:05
    хуучин ном цуглуулан, ядуу хүүхдүүдэд
    тараах санаа өгсөн.
  • 13:05 - 13:11
    11 настайдаа би
    номын цуглуулга үүсгэж байв.
  • 13:11 - 13:12
    Гэхдээ би зогсоогүй.
  • 13:12 - 13:15
    Би дэлхийн боловсролын төлөөх
  • 13:15 - 13:19
    хамгийн том иргэний нийгмийн
    хөдөлгөөнт хөтөлбөр болох
  • 13:19 - 13:22
    Боловсролын Төлөөх Дэлхийн Урилга
    хөтөлбөрийг хамтран байгуулсан.
  • 13:22 - 13:26
    Энэ хөдөлгөөн боловсрол олгохыг
    буяны үйл гэж үздэг үзлийг халж,
  • 13:26 - 13:31
    хүний эрх гэдгийг тунхагласан.
  • 13:31 - 13:33
    Ингэснээр сүүлийн 15 жилд бодитойгоор
  • 13:33 - 13:37
    сургуульд сурдаггүй хүүхдүүдийн тоог
    2 дахин багасгасан.
  • 13:37 - 13:42
    (Алга ташилт)
  • 13:43 - 13:47
    27 настайдаа
    биеэ үнэлэгч болгон
  • 13:47 - 13:52
    зарагдах гэж байсан охиныг
    чөлөөлсөн маань
  • 13:52 - 13:58
    бас нэг санаа өгсөн:
  • 13:58 - 14:01
    хүчээр хөдөлмөр эрхлүүлж буй хүүхдүүдийг
  • 14:01 - 14:05
    дайран аврах ажиллагааны стратеги.
  • 14:05 - 14:11
    Би хамтран зүтгэгч нартайгаа
    1, 10, 20 биш,
  • 14:11 - 14:14
    нийт 83'000 хүүхдийг бодитоор авран,
  • 14:14 - 14:18
    боолын мөлжлөгөөс чөлөөлж,
  • 14:18 - 14:21
    гэрийнхэнд нь буцаасан нь
    туйлын азтай, бахдалтай зүйл.
  • 14:21 - 14:26
    (Алга ташилт)
  • 14:26 - 14:30
    Бидэнд дэлхийн хэмжээний
    бодлого хэрэгтэйг би мэдэж байсан.
  • 14:30 - 14:35
    Бид хүүхдийн боолчлолын эсрэг дэлхий
    нийтийн жагсаал зохион байгуулснаар
  • 14:35 - 14:39
    хамгийн хүнд хүчир нөхцөлд амьдарч буй
    хүүхдүүдийг хамгаалах
  • 14:39 - 14:43
    олон улсын шинэ конвенцийн
    эхлэлийг тавьсан.
  • 14:43 - 14:47
    Үүний бодит үр дүн бол дэлхий даяар
    хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэх явдал
  • 14:47 - 14:52
    сүүлийн 15 жилд 30%-иар буурсан.
  • 14:52 - 14:56
    (Алга ташилт)
  • 14:56 - 15:00
    Удаа дараа уураар эхэлсэн санаа болгон
  • 15:00 - 15:10
    үйл хэрэг болсон.
  • 15:10 - 15:14
    Тэгвэл уурласны дараа яах ёстой вэ?
  • 15:14 - 15:15
    Санаа гаргаад...
  • 15:15 - 15:17
    Оролцогчид: Үйл хэрэг болгоно.
  • 15:17 - 15:20
    Каилаш Сатъяарти:
    Уур, санаа, үйл хэрэг.
  • 15:20 - 15:23
    Би үүнийг л хийх гэж оролдсон.
  • 15:23 - 15:26
    Уур хилэн бол хүч, энерги.
  • 15:26 - 15:29
    Байгалийн хуулийн дагуу энергийг
    бий болгох,
  • 15:29 - 15:32
    алга болгох, устгах боломжгүй.
  • 15:32 - 15:37
    Тэгвэл яагаад уур хилэнгийн хүчийг
    хувирган, илүү сайхан,
  • 15:37 - 15:45
    шударга, эрх тэгш нийгэм бүтээхэд
    ашиглаж болохгүй гэж?
  • 15:45 - 15:48
    Хүн бүрийн дотор уур байдаг.
  • 15:48 - 15:54
    Би та бүхэнтэй хэдэн хором
    нууцаа хуваалцъя:
  • 15:54 - 15:58
    Хэрэв бид эго гэх нарийн хавцал,
  • 15:58 - 16:04
    хувиа хичээсэн тойрогт хавчигдвал
  • 16:04 - 16:10
    уур хилэн маань үзэн ядалт, хүчирхийлэл,
  • 16:10 - 16:14
    өшөө авалт, сүйрэл болон хувирна.
  • 16:14 - 16:18
    Тэр тойргоос гарч чадвал яг адил тэр уур
  • 16:18 - 16:23
    гайхалтай хүч болж хувирдаг.
  • 16:23 - 16:25
    Бид байгалиас заяасан
    энэрэнгүй сэтгэлээрээ
  • 16:25 - 16:27
    энэхүү тойргоос гарч,
  • 16:27 - 16:30
    хайр, нигүүслээр
    хорвоо ертөнцтэй холбогдож,
  • 16:30 - 16:31
    өөрчлөлт гаргаж чадна.
  • 16:31 - 16:35
    Яг л тэр уурыг өөрчилж болно.
  • 16:35 - 16:38
    Найз нөхөд, ах эгч, дүү нар аа,
  • 16:38 - 16:41
    Нобелийн Энхийн шагналтны хувьд
  • 16:41 - 16:44
    би та бүхнийг уурлаасай гэж хүсч байна.
  • 16:44 - 16:48
    Та бүхнийг ууртай болохыг хүсч байна.
  • 16:48 - 16:52
    Бидний дунд байгаа
    хамгийн ууртай нэгэн
  • 16:52 - 17:01
    уураа шинэ санаачлага, үйл хэрэг
    болгон хөгжүүлж чадна.
  • 17:01 - 17:03
    Маш их баярлалаа.
  • 17:03 - 17:10
    (Алга ташилт)
  • 17:16 - 17:18
    Крис Андерсон: Олон жилийн турш та
  • 17:18 - 17:19
    бусдын үлгэр дууриал болсон билээ.
  • 17:19 - 17:23
    Хэн, юу танд урам өгч, хэрхэн
    үлгэр дууриал болдог вэ?
  • 17:23 - 17:25
    КС: Сайхан асуулт байна.
  • 17:25 - 17:27
    Крис, чамд гэж хэлэхэд,
  • 17:27 - 17:33
    үнэндээ хүүхэд чөлөөлөх бүрт
  • 17:33 - 17:38
    ээждээ хэзээ ч эргэн очихгүй байх гээд
    бүх найдвараа алдсан хүүхдийн
  • 17:38 - 17:42
    эрх чөлөөтэй болсноо мэдээд
    анх инээмсэглэх,
  • 17:42 - 17:44
    хүү, охинтойгоо дахин уулзаж,
  • 17:44 - 17:47
    өвөр дээрээ суулгах
  • 17:47 - 17:50
    бүх найдвараа алдсан
    эх хүний сэтгэл
  • 17:50 - 17:54
    маш их догдлон,
  • 17:54 - 17:57
    хацрыг нь даган урсах нулимсыг харах.
  • 17:57 - 18:00
    Тэр мөчид би бурхны багахан
    тусгалыг олж хардаг.
  • 18:00 - 18:02
    Энэ бол надад хамгийн их
    урам өгдөг зүйл.
  • 18:02 - 18:05
    Иймд, миний хэлсэнчлэн, би нэг бус
    мянга мянган удаа
  • 18:05 - 18:08
    тэр хүүхдүүдийн нүүрэнд бурхны
    дүрийг харсан маань
  • 18:08 - 18:12
    маш азтай хэрэг бөгөөд
    намайг хамгийн их урамшуулж байдаг.
  • 18:12 - 18:14
    Баярлалаа.
  • 18:14 - 18:17
    (Алга ташилт)
Title:
Хэрхэн энх тайвныг цогцлоох вэ? Уурла!
Speaker:
Каилаш Сатъярти
Description:

Энэтхэгийн угсаатан давхаргын хүү 83,000 хүүхдийг боолчлолоос хэрхэн аварсан бол? Нобелийн Энх Тайвны Шагналын эзэн Каилаш Сатъярти дэлхийг өөрчлөхийг хүсдэг хэн бүхэнд бидний төсөөлөөгүй нэгэн зөвлөгөөг өгч байна: Шударга бус зүйлийг бүү тэвч. Энэхүү илтгэлээр Сатъярти уур уцаараар дүүрэн амьдралаас насан туршийн энх тайвны төлөөх үйл хэрэг хэрхэн үүссэнийг харуулах болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:29

Mongolian subtitles

Revisions