Return to Video

Эдийн засгийн хөөс хэрхэн үүсдэг вэ?

  • 0:07 - 0:10
    Та нэг баглаа алтанзулд
    хэдийг төлөх вэ?
  • 0:10 - 0:12
    Хэдхэн доллар уу?
    Нэг зуун доллар уу?
  • 0:12 - 0:15
    Нэг сая доллар гэвэл яаж байна?
  • 0:15 - 0:16
    Магадгүй үгүй байх.
  • 0:16 - 0:19
    Та энэ байшинд эсвэл
  • 0:19 - 0:23
    тэжээвэр амьтны хоол зардаг веб сайтын
    хувьцаанд хэдийг төлөх вэ?
  • 0:23 - 0:25
    Цаг хугацааны өөр өөр мөчлөгт
  • 0:25 - 0:29
    алтанзул, үл хөдлөх хөрөнгө болон pets.com
    сайтын хувьцаа
  • 0:29 - 0:33
    өөрийн үнэ цэнээс илүү
    өндөр үнээр зарагддаг.
  • 0:33 - 0:38
    Тохиолдол бүрт үнэ өссөөр, өссөөр
    дараа нь гэнэт унадаг.
  • 0:38 - 0:41
    Эдийн засагч нар үүнийг хөөс гэдэг.
  • 0:41 - 0:43
    Тэгэхээр энэ хөөс гэж
    яг юу болоод байна вэ?
  • 0:43 - 0:47
    Илүү дээр ойлголттой болохын тулд
    алтанзулаас эхэлье.
  • 0:47 - 0:52
    17-р зуунд Недерланд Голландын
    алтан үе рүү орж байлаа.
  • 0:52 - 0:57
    1630-аад оны үед Амстердам чухал
    боомт хот, худалдааны төв байсан.
  • 0:57 - 1:01
    Европт ашиг олохын тулд
    Голланд онгоцнууд
  • 1:01 - 1:03
    Азиас маш их халуун ногоо
    импортолдог байв.
  • 1:03 - 1:06
    Тиймдээ ч Амстердам эд хөрөнгөтэй,

  • 1:06 - 1:11
    цэцэрлэгт хүрээлэн дундах харшаар
    өөрийн баялгийг харуулдаг,
  • 1:11 - 1:14
    чадварлаг худалдаачин,
    наймаачдаар бялхаж байв.
  • 1:14 - 1:17
    Ялангуяа энэ үед нэг цэцэг хамгийн их
    эрэлттэй байсан нь
  • 1:17 - 1:19
    алтанзул.
  • 1:19 - 1:22
    Алтанзулыг Европт Дорно зүгээс
  • 1:22 - 1:23
    худалдааны хөлгөөр авчирсан.
  • 1:23 - 1:26
    Үүндээ ч маш өвөрмөц цэцэг
    хэмээгдэхийн дээр
  • 1:26 - 1:28
    нэг алтанзул дэлбээлэхэд
  • 1:28 - 1:32
    хэдэн жил зарцуулдаг тул ургахад хэцүү
    ургамалд тооцогддог байжээ.
  • 1:32 - 1:36
    1630-аад оны үед, алтанзул цэцгийн
    вирус тархаж, дөл шиг судалтай,
  • 1:36 - 1:39
    олон өнгийн дэлбээг бий болгосноор
    цэцгийг улам гоё болгож,
  • 1:39 - 1:43
    алтанзул цэцгийн үе эхэлсэн.
  • 1:43 - 1:47
    Ийм алтанзул нь энгийн алтанзулаас
    илүү хомс байсан бөгөөд
  • 1:47 - 1:51
    улмаар энэ цэцгийн үнийг өсгөж,
  • 1:51 - 1:54
    алтанзул ч алдартай болсон.
  • 1:54 - 1:58
    Удалгүй үндэсний хэмжээнд
    шуугиан болж
  • 1:58 - 2:01
    удалгүй алтанзулын маниа
    үүссэн юм.
  • 2:01 - 2:04
    Бодит өртөг нь илүү бага үнэлгээтэй
    зүйлийн төлөө
  • 2:04 - 2:07
    их хэмжээний мөнгө төлөх хүсэл урган,
  • 2:07 - 2:12
    үнийг хөөрөгдөх үед энэхүү
    маниа бий болдог.
  • 2:12 - 2:16
    Сүүлийн үеийн үүний жишээ бол 1990 оны
    dot-com-н маниа юм.
  • 2:16 - 2:21
    Шинэ, сонирхолтой веб сайтуудын хувьцаа
    17-р зууны алтанзул шиг байсан.
  • 2:21 - 2:24
    Хүн бүр үүнээс авахыг хүсч байв.
  • 2:24 - 2:27
    Алтанзул авах хүсэлтэй хүний тоо
    нэмэгдэх тусам үнэ нь өснө.
  • 2:27 - 2:30
    Нэг удаа ганцхан булцуу алтанзул цэцэг
  • 2:30 - 2:36
    чадварлаг мужааны жилийн цалинг 10
    нугалснаас их мөнгөөр зарагдаж байв.
  • 2:36 - 2:38
    Хөрөнгийн зах зээлд
    хувьцааны үнэ
  • 2:38 - 2:41
    хөрөнгө оруулагчдын эрэлт
    нийлүүлэлтээс шууд хамаардаг:
  • 2:41 - 2:44
    Ирээдүйд компани
    их ашиг олохоор байвал
  • 2:44 - 2:47
    хувьцааны үнэ өсөх
    хандлагатай болно.
  • 2:47 - 2:49
    Хөрөнгө оруулагчид тэгэхээр
    илүү их хувьцааг авч,
  • 2:49 - 2:53
    эрэлт нэмэгдсэнээр үнэ бүр илүү
    ихээр өснө.
  • 2:53 - 2:58
    Хариу үйлдлийн гогцоо үүсч, улмаар хөрөнгө
    оруулагчид хуурмаг байдалд автан
  • 2:58 - 3:02
    эцэстээ бодит өртгөөсөө хэт давсан
    үнийг бий болгож,
  • 3:02 - 3:04
    хөөс үүсгэнэ.
  • 3:04 - 3:08
    Шокийг дуусгаж, хөөсийг хагалахад
    гол хэрэгтэй зүйл нь
  • 3:08 - 3:11
    хувьцааны үнэ, эсвэл алтанзул нь
    өөрийн үнэлгээнээс
  • 3:11 - 3:14
    хэт давсан болохыг нийтээрээ
    хүлээн зөвшөөрөх явдал юм.
  • 3:14 - 3:17
    Энэ явдал 2 маниад
    хоёуланд нь тохиолдсон.
  • 3:17 - 3:19
    Гэнэт эрэлт байхгүй болдог.
  • 3:19 - 3:22
    Үнэ улам улам буурсаар,
  • 3:22 - 3:23
    байхгүй болдог.
  • 3:23 - 3:26
    Хөөснүүд хагарч, зах зээл сүйрдэг.
  • 3:26 - 3:31
    Өнөөдөр, хөөсийг юу үүсгэдэг,
    үүнээс хэрхэн ангижрах талаар
  • 3:31 - 3:33
    эрдэмтэд судалсаар байна.
  • 3:33 - 3:36
    Алтанзулын шок бол хөөсийг ойлгох
  • 3:36 - 3:39
    үндсэн зарчмын үр дүнтэй жишээ бөгөөд
  • 3:39 - 3:42
    сүүлийн үеийн хөөсийн жишээ болох
  • 3:42 - 3:46
    2000-аад оны үл хөдлөх хөрөнгийн
    хөөсийг ойлгоход бидэнд тусалдаг.
  • 3:46 - 3:48
    Эдийн засаг өсөлт, болон уналтын
  • 3:48 - 3:51
    үе шатуудыг дамжсаар байх болно.
  • 3:51 - 3:53
    Тэгэхээр бид дараагийн маниа
    эхлэхийг хүлээнгээ,
  • 3:53 - 3:55
    дараагийн хөөс хагартал,
  • 3:55 - 3:57
    өөрсдийгөө баглаа алтанзул
    цэцгээр мялааж,
  • 3:57 - 4:01
    мөнгөө хий дэмий үрэх хэрэггүй гэдгийг
    ойлгож байх хэрэгтэй.
Title:
Эдийн засгийн хөөс хэрхэн үүсдэг вэ?
Speaker:
Prateek Singh
Description:

Хичээлийг бүтнээр үзэх: http://ed.ted.com/lessons/what-causes-economic-bubbles-prateek-singh

1600-аад онд Алтанзул цэцгийн нэгэн төрөл орон даяар гэнэт "од болж", ганцхан ширхэг нь чадварлаг дархны бүтэн жилийн орлогоос 10 дахин өндөр үнээр зарагдах болжээ. Гэтэл гэнэт уг хэрэгцээ үгүй болж, цэцгийн зах зээл гүн хямарсан байна. Юу болсон юм бол? Пратээк Синг бизнесийн мөлчлөгийн оргил үе буюу солиорол гэж юу байдгийг тайлбарлаж байна.

Хичээлийг бэлтгэсэн Пратээк Синг, Анимэйшн бүтээсэн Маймон Эмпл.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:17

Mongolian subtitles

Revisions Compare revisions