Return to Video

Сурах хүслийг бадраах 3 дүрэм

  • 0:01 - 0:03
    Би химийн багш.
  • 0:03 - 0:04
    (Дэлбэрэлт)
  • 0:04 - 0:08
    За, за.
    (Инээд)
  • 0:08 - 0:10
    Зөвхөн дэлбэрэлтээс гадна
  • 0:10 - 0:11
    хими хаа сайгүй байдаг.
  • 0:11 - 0:14
    Та ресторанд сууж байхдаа
  • 0:14 - 0:16
    үүнийг дахин дахин хийж байсан уу?
  • 0:16 - 0:19
    Зарим хүмүүс толгой дохиж байна.
  • 0:19 - 0:21
    Би саяхан сурагчиддаа үүнийг үзүүлээд
  • 0:21 - 0:25
    учрыг нь тайлбарлахыг хүссэн юм.
  • 0:25 - 0:28
    Үүнийг дагасан асуулт, хэлэлцүүлгүүд
  • 0:28 - 0:30
    гайхмаар байсан.
  • 0:30 - 0:31
    Миний сурагч Мэдди
  • 0:31 - 0:35
    тэр орой надад энэ бичлэгийг явуулсан юм.
  • 0:46 - 0:48
    (Инээд)
  • 0:48 - 0:51
    Мэдээж Мэддигийн химийн багшийн хувьд
  • 0:51 - 0:55
    түүний анги дээр сурсан зүйлээ
    гэртээ үргэлжлүүлэн сонирхож,
  • 0:55 - 0:58
    ийм туршилт хийсэн нь
    надад маш их таалагдсан.
  • 0:58 - 1:00
    Хамгийн гайхалтай зүйл бол
  • 1:00 - 1:03
    Мэддигийн сониуч зан нь
    түүнийг өөр төвшинд аваачсан.
  • 1:03 - 1:05
    Та шилэн савны доторхыг харвал
  • 1:05 - 1:06
    лаа байгаа.
  • 1:06 - 1:12
    Мэдди дулааныг ашиглан энэхүү үзэгдлийн
    шинэ хувилбарыг бий болгосон.
  • 1:12 - 1:15
    Мэддигийнх шиг асуулт, сониуч зан
  • 1:15 - 1:19
    багш шавийн харилцааг
    улам бэхжүүлж байдаг.
  • 1:19 - 1:20
    Энэ бол ямар ч технологи
  • 1:20 - 1:24
    боловсролын тухай уриа
    лоозонгоос хамаагүй илүү.
  • 1:24 - 1:29
    Хэрвээ бид эдгээр технологийг
    сурагчдын асуултаас илүүд үзвэл
  • 1:29 - 1:31
    багш нар өөрсдөөсөө
  • 1:31 - 1:34
    сургалтын хамгийн үр дүнтэй аргыг
    хулгайлахаас өөрцгүй.
  • 1:34 - 1:35
    Тэр нь сурагчдын асуулт.
  • 1:35 - 1:39
    Жишээлбэл, жирийн нэг уйтгартай
    лекцийг
  • 1:39 - 1:41
    утасны дэлгэц рүү шилжүүлэх нь
  • 1:41 - 1:43
    таны цагийг хэмнэж болох ч,
  • 1:43 - 1:46
    хэрвээ энэ нь сурагчдын
    гол арга болчихвол
  • 1:46 - 1:52
    энэ нь өөр хэлбэртэй болохоос биш
    мөнөөх л уйтгартай яриа шүү дээ.
  • 1:52 - 1:54
    Гэхдээ хэрвээ бидэнд
  • 1:54 - 1:56
    сурагчдаа будлиулж, төөрөлдүүлж,
  • 1:56 - 1:59
    сонирхлыг нь төрүүлэх хүсэл байвал
  • 1:59 - 2:03
    тэдгээрийн тусламжтай бид
    бат бөх, цаг үетэйгээ нийцсэн
  • 2:03 - 2:08
    хосолсон заах аргыг гарган авж чадах юм.
  • 2:09 - 2:14
    21 зууны уйтгартай,
    төвөгтэй баримтаас гадна,
  • 2:14 - 2:18
    үнэндээ өнөөдрийг хүртэл
    би 13 жилийн турш багшилж байна.
  • 2:18 - 2:21
    Амь насанд халтай нөхцөл байдал
  • 2:21 - 2:24
    10 жилийн турш номоос
    зааж ирсэн намайг сэрээж
  • 2:24 - 2:30
    сурагчдын асуулт бол сургалтын үндэс
    гэдгийг ойлгоход тусалсан юм.
  • 2:30 - 2:33
    Харин сурагчдад элдвийн
    мэдээллийн буланг өгдөг
  • 2:33 - 2:35
    номын хөтөлбөр биш юм.
  • 2:35 - 2:39
    Би 2010 оны 5 сард, 35 насандаа
  • 2:39 - 2:43
    2 настай хүүхэдтэйгээ,
    дараачийнх нь гарахыг хүлээж байхдаа
  • 2:43 - 2:47
    цээжиндээ томоохон
    цусны бүдүүрэлттэй гэж оношлогдсон.
  • 2:47 - 2:50
    Үүнээс болж нээлттэй
    зүрхний хагалгаанд орсон.
  • 2:50 - 2:53
    Энэ манай эмчээс ирсэн
    жинхэнэ цахим шуудан байна.
  • 2:53 - 2:58
    Энэ захиаг авсны дараа
    би үнэхээр цочролд орсон.
  • 2:58 - 3:03
    Гэхдээ мэс засалчийн маань
    өөртөө итгэлтэй байдал
  • 3:03 - 3:06
    намайг тайтгаруулж байсан.
  • 3:06 - 3:10
    Энэ залуу энэ их өөрт итгэх
    итгэлээ хаанаас авсан юм бол?
  • 3:10 - 3:13
    Тэгээд түүнээс асуухад
    надад 3 зүйлийг хэлсэн.
  • 3:13 - 3:15
    Нэгт. Сониуч зан нь түүнийг
  • 3:15 - 3:18
    хагалгааны талаар хэцүү асуултуудыг
  • 3:18 - 3:21
    юу болох, юу болохгүйг
    асуухад нь хүргэсэн.
  • 3:22 - 3:24
    Хоёрт, тэр айгаагүй.
  • 3:24 - 3:27
    Харин ч замд таарч болох,
    таарах нь гарцаагүй
  • 3:27 - 3:29
    саад, бэрхшээлүүдийг
    хүлээн зөвшөөрсөн.
  • 3:29 - 3:32
    Гуравт, сайтар эргэцүүлэн бодон,
  • 3:32 - 3:37
    хагалгааг өөрчлөхөд
    хэрэгтэй мэдээллээ цуглуулан
  • 3:37 - 3:41
    тэгээд тайван гараар
    миний амийг аварсан.
  • 3:41 - 3:44
    Би эдгээр мэргэн үгнээс
    ихийг ойлгосон.
  • 3:44 - 3:47
    Тэгээд тэр намар нь
    хичээл орохоос өмнө
  • 3:47 - 3:50
    одоо ч гэсэн хичээлийн төлөвлөгөө
    гаргахдаа хэрэглэдэг
  • 3:50 - 3:52
    өөрийн гурван дүрмийг зохиосон.
  • 3:52 - 3:56
    Дүрэм 1: Сониуч зан ямагт тэргүүнд байна.
  • 3:56 - 3:59
    Асуулт агуу тайлбарт хүргэж болно.
  • 3:59 - 4:02
    Харин хэзээ ч эсрэгээрээ байхгүй.
  • 4:02 - 4:06
    Дүрэм 2: Бэрхшээлийг хүлээн зөвшөөр.
  • 4:06 - 4:08
    Бид бүгд багш.
    Бид нар сурах ямар аймаар гэдгийг мэднэ.
  • 4:08 - 4:11
    Шинжлэх ухааны арга нь
  • 4:11 - 4:15
    бидний үргэлж алгасдаг
  • 4:15 - 4:18
    5 дугаар хуудасны 1,2-р бүлэгт байна.
  • 4:18 - 4:21
    Алдаа, саад ч гэсэн бидний
  • 4:21 - 4:23
    өдөр болгон сургууль дээрээ
  • 4:23 - 4:27
    хийдэг зүйлсийг хэсэг юм.
  • 4:27 - 4:31
    Дүрэм 3: Эргэцүүл.
  • 4:31 - 4:33
    Бидний хийдэг зүйл чухал.
  • 4:33 - 4:36
    Тиймээс бид анхаарч,
    засаж, шинэчлэх хэрэгтэй.
  • 4:36 - 4:39
    Бид хичээлийнхээ мэс засалч
    нь байж чадах уу?
  • 4:39 - 4:42
    Бидний хийдэг зүйл
    нэг өдөр хүний амийг аврах мэт.
  • 4:42 - 4:44
    Бидний сурагчид үнэ цэнэтэй.
  • 4:44 - 4:46
    Мөн нөхцөл байдал болгон өөр.
  • 4:46 - 4:47
    (Тэсрэлт)
  • 4:47 - 4:49
    Уучлаарай.
  • 4:49 - 4:51
    Цааш үргэлжлүүлэхээс өмнө
  • 4:51 - 4:54
    химийн багшийнхаа хувьд
    үүнийг хийх хэрэгтэй байсан юм.
  • 4:54 - 4:56
    Эд бол манай охид.
  • 4:56 - 4:59
    Баруун талд Эммалү.
  • 4:59 - 5:02
    Зүүн талд Райли.
  • 5:02 - 5:05
    Хэдэн хоногийн дараа
    Райли маань том охин болно.
  • 5:05 - 5:06
    4 нас хүрнэ.
  • 5:06 - 5:09
    4 настай хүүхэдтэй хүн болгон мэдэх байх.
  • 5:09 - 5:12
    Тэд "Яагаад" гэж асуух их дуртай.
  • 5:12 - 5:13
    Тийм ээ. Яагаад.
  • 5:13 - 5:16
    Би түүнд юуг ч зааж чадна.
  • 5:16 - 5:19
    Учир нь бүх зүйл түүний сонирхлыг татдаг.
  • 5:19 - 5:21
    Бид ч энэ насан дээр
    тийм л байсан.
  • 5:21 - 5:27
    Гэхдээ Райлигийн ирээдүйд уулзах багшид л
    жинхэнэ сорилт тулгарна.
  • 5:27 - 5:30
    Тэд энэ сониуч занг
    хэрхэн бадраах бол?
  • 5:30 - 5:35
    Би Райлийг бүх хүүхдүүдийг
    төлөөлсөн жишээ гэж хэлнэ.
  • 5:35 - 5:39
    Миний бодлоор сургууль хаялт
    олон янз байдаг.
  • 5:39 - 5:42
    Хичээл эхлэхээс өмнө гарсан
    төгсөх ангийн сурагч,
  • 5:42 - 5:47
    эсвэл дунд ангийн
    хамгийн арын хоосон ширээ.
  • 5:47 - 5:50
    Гэхдээ хэрэв сурган хүмүүжүүлэгч бид
  • 5:50 - 5:52
    энэхүү залхаан шийтгэгчийн дүрээ орхин
  • 5:52 - 5:55
    шинэ загварыг даган
  • 5:55 - 5:58
    сониуч занг цэцэглүүлж чадвал
  • 5:58 - 6:01
    бид сургуулийн жирийн нэг өдрийг
    илүү утга учиртай болгож,
  • 6:01 - 6:03
    тэдний төсөөллийг бадрааж чадна.
  • 6:03 - 6:04
    Маш их баярлалаа.
  • 6:04 - 6:10
    (Алга ташилт)
Title:
Сурах хүслийг бадраах 3 дүрэм
Speaker:
Рамси Мусалам
Description:

Аминд халтай нөхцөл байдал үүссэнээр Рамси Мусалам 10 жилийн турш идэвхгүй заах аргаар явж ирснээ ухааран, сурган хүмүүжүүлэгчийн жинхэнэ үүрэг нь сониуч занг хөгжүүлэх юм гэдгийг ойлгожээ. Энэхүү хөгжилтэй ярианд Мусалам бидэнд төсөөлөл болон сурах, ойлгох хүслийг бадраах 3 дүрмийг танилцуулахаас гадна сурагчид, хүүхэд залуусын дэлхийг таньж мэдэх хүслийг асаана.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:29

Mongolian subtitles

Revisions