Return to Video

Эмэгтэйчүүдийг нэр хүндийн золиос болохоос хэрхэн хамгаалах вэ

  • 0:01 - 0:03
    Би илтгэлээ бэлдэж байхдаа
  • 0:03 - 0:07
    амьдралаа эргэн харж,
    миний энэ аялал
  • 0:07 - 0:12
    яг хэзээнээс эхэлсэн тухай бодсон.
  • 0:12 - 0:15
    Урт хугацаа өнгөрсөн тул
  • 0:15 - 0:18
    энэ аяллын эхлэл, өрнөл, төгсгөлийг
    би олж чадаагүй.
  • 0:18 - 0:22
    Урд нь би бодохдоо эхлэл нь
  • 0:22 - 0:25
    ээж намайг 2 нас хүртлээ гурван удаа
    төлөвлөсөн гэрлэлтээс
  • 0:25 - 0:28
    мултарсан тухай хэлэхэд
    байсан гэж боддог байсан.
  • 0:28 - 0:33
    Эсвэл манай тосгонд 8 цагийн турш
    тог тасарч,
  • 0:33 - 0:35
    аав минь биднийг тойруулан суугаад
  • 0:35 - 0:40
    бага байхдаа хэрхэн сургуульд сурах гэж
    тэмцдэг байснаа, мөн аав нь түүнийг
  • 0:40 - 0:43
    өөр шигээ тариачин болгохыг хүсдэг
    байсныг ярихад нь байсан байх.
  • 0:43 - 0:46
    Эсвэл намайг 16 настай байхад
    нэг харанхуй шөнө
  • 0:46 - 0:50
    гурван жаахан хүүхэд миний чихэнд
  • 0:50 - 0:55
    найзыг минь "нэр төрийн" үхлээр
    нас барсныг шивнэхэд эхэлсэн.
  • 0:56 - 0:58
    Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон нь
  • 0:58 - 1:02
    эдгээр мөчүүд миний энэ аялалд
  • 1:02 - 1:04
    нөлөө үзүүлсэн гэдгийг мэддэг ч,
  • 1:04 - 1:06
    энэ бүхэн эхлэл нь байгаагүй.
  • 1:06 - 1:10
    Жинхэнэ эхлэл нь
    шавран байшингийн урд,
  • 1:10 - 1:13
    Пакистаны Синд мужид,
  • 1:13 - 1:15
    аав минь 14 настай ээжийн минь
    гараас атган
  • 1:15 - 1:18
    тосгоныг хамтдаа орхин
  • 1:18 - 1:21
    хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой
    газар луу явахаар шийдэхэд эхэлсэн.
  • 1:21 - 1:23
    Зарим талаараа миний амьдрал
  • 1:23 - 1:29
    тэдний хийсэн зөв сонголтын үр дүнд
    бий болсон мэт надад санагддаг.
  • 1:29 - 1:32
    Мөн өөр нэг ухаалаг шийдвэр нь
  • 1:32 - 1:35
    биднийг гарал үндэстэй маань
    холбоотой байлгасан.
  • 1:35 - 1:39
    Миний сайхнаар дурсдаг Рибабад буюу
  • 1:39 - 1:41
    ядуучуудын тосгон гэдэг
    газар амьдардаг байхад
  • 1:41 - 1:45
    аав маань холын төрсөн нутагт маань
    бас биднийг байшинтай байлгасан.
  • 1:45 - 1:49
    Би Балочистан уулын уугуул омог болох
  • 1:49 - 1:51
    Брахи омгоос гаралтай.
  • 1:51 - 1:56
    Брахи буюу "Брохи" гэж ууланд амьдрагч
    гэсэн утгатай ба энэ нь миний эх хэл.
  • 1:56 - 2:00
    Аавын ёс заншлаа хадгалдаг
    хатуу дүрмийн ачаар
  • 2:00 - 2:05
    миний хүүхэд нас сайхан дуу,
    соёл уламжлал, үлгэр, уулс болон
  • 2:05 - 2:07
    мөн хониор дүүрэн өнгөрсөн.
  • 2:08 - 2:10
    Гэхдээ энэ хоёр туйл болох
  • 2:10 - 2:14
    өөрийн соёлын уламжлал ба
  • 2:14 - 2:18
    орчин үеийн боловсролыг хослуулах нь
    амар байгаагүй.
  • 2:18 - 2:22
    Би ийм эрх чөлөөтэй ганц охин байсан.
  • 2:22 - 2:24
    Энэ нь намайг буруутай
    мэт санагдуулдаг байсан.
  • 2:24 - 2:28
    Намайг Карачи болон
    Хайдрабадад сурч байхад
  • 2:28 - 2:32
    миний ихэнх үеэл, багын найзууд маань
  • 2:32 - 2:35
    зарим нь хөгшин эртэй,
    зарим нь солионд,
  • 2:35 - 2:37
    зарим нь хоёр дох эхнэр болж
    гэрлэцгээж байлаа.
  • 2:37 - 2:43
    Би энэ гайхалтай соёлынхоо ид шидийг
    нүдний өмнө алга болохыг харж байсан.
  • 2:43 - 2:48
    Учир нь дөнгөж төрсөн охин хүүхдийг
    гунигтайгаар угтан авч,
  • 2:48 - 2:53
    эмэгтэй хүний хамгийн нандин чанар бол
    тэвчээр гэж зааж байсан.
  • 2:53 - 2:55
    16 нас хүртлээ
  • 2:55 - 2:57
    уйтгар гунигаа би уйлж арилгадаг байсан.
  • 2:57 - 3:00
    Ихэнхдээ хүмүүсийг унтсан хойгуур
  • 3:00 - 3:02
    дэрэндээ шигдээд уйлдаг байсан.
  • 3:02 - 3:05
    Гэхдээ найзыгаа "нэр хүндийн төлөө"
  • 3:05 - 3:07
    алагдсан гэдгийг мэдэх хүртэл.
  • 3:08 - 3:11
    Энэхүү "нэр төрийн" үхэл нь заншил бөгөөд
  • 3:11 - 3:14
    эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтээс өмнө
  • 3:14 - 3:16
    эсвэл гадуур харилцаатай
    байсан гэж сэжиглэгдвэл
  • 3:16 - 3:18
    гэр бүл нь тэднийг хөнөөдөг.
  • 3:18 - 3:22
    Ихэвчлэн ах, аав эсвэл
    авга ах нь үүнийг үйлддэг.
  • 3:22 - 3:27
    НҮБ-ээс гаргасан судалгаагаар жил бүр
    Пакистанд 1000 аллага гардаг.
  • 3:27 - 3:29
    Энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо баримт.
  • 3:29 - 3:33
    Бусдыг хөнөөх энэ заншил нь
    надад огт утгагүй санагдаж
  • 3:33 - 3:36
    үүнийг өөрчлөх ёстойгоо тэгэхэд би мэдсэн.
  • 3:36 - 3:38
    Би шөнө дахиж уйлахгүй.
  • 3:38 - 3:41
    Үүнийг зогсоохын тулд
    юу ч хийхэд бэлэн байсан.
  • 3:41 - 3:43
    16 насандаа би шүлэг бичиж эхэлсэн.
  • 3:43 - 3:46
    Тэгээд айлын хаалга тогшин
    хүн бүрт энэ аллагын тухай сануулж
  • 3:46 - 3:48
    яагаад энэ болдог,
    яагаад зогсоох ёстой талаар
  • 3:48 - 3:50
    бусдад мэдээлэл түгээсээр
  • 3:50 - 3:54
    үүнтэй тэмцэх илүү дээр арга бодож олсон.
  • 3:55 - 4:01
    Тухайн үед бид Карачид жижигхэн,
    нэг өрөө байшинд амьдарч байсан.
  • 4:01 - 4:06
    Жил бүр борооны улиралд
    байшин үерт автан,
  • 4:06 - 4:07
    борооны болон бохирын ус дүүрч,
  • 4:07 - 4:10
    аав, ээж хоёр усыг зайлуулдаг байв.
  • 4:10 - 4:15
    Тэр үед аав маань гэрт маш том машин
    авчирсан нь компьютер байсан юм.
  • 4:15 - 4:20
    Маш том зай эзлэх тэр машин ганц
    өрөөний талыг дүүргэх шиг болсон.
  • 4:20 - 4:24
    Тэр бас олон хэсгээс бүрдсэн, олон утас
    холбох шаардлагатай байлаа.
  • 4:24 - 4:26
    Гэхдээ энэ бидэнд тохиолдсон
  • 4:26 - 4:29
    хамгийн сэтгэл догдлом зүйл байсан.
  • 4:29 - 4:33
    Хамгийн том ах Али компьютерийг
    хариуцах болж,
  • 4:33 - 4:37
    бид өдөр бүр 10-15 минут ашиглах
    эрхтэй болсон.
  • 4:37 - 4:40
    Би найман хүүхдийн хамгийн том нь учир
  • 4:40 - 4:42
    хамгийн сүүлд нь хэрэглэдэг байв.
  • 4:42 - 4:45
    Би аяга тавгаа угааж,
  • 4:45 - 4:48
    гэрээ цэвэрлэж,
    ээжтэй хамт оройн хоолоо хийж,
  • 4:48 - 4:51
    газар хүн бүрийн хөнжлийг дэвсэн
    зассаны дараа,
  • 4:51 - 4:53
    би компьютер луу гүйж очоод
  • 4:53 - 4:54
    интернэтэд холбож,
  • 4:54 - 5:00
    10-15 минут баяр хөөртэй байдаг байлаа.
  • 5:00 - 5:05
    Тэр үед би Жүүгл гэдэг вебсайт олсон.
  • 5:05 - 5:08
    [Гүүгл] (Инээд)
  • 5:08 - 5:11
    Өнөөх заншлыг өөрчлөх хүсэлдээ автан,
  • 5:11 - 5:15
    Гүүглийг ашиглан Фэйсбүүк хэмээх
  • 5:15 - 5:19
    дэлхий дээрх хэнтэй ч холбогдож болох
    сайт олж,
  • 5:19 - 5:24
    цементэн дээвэртэй Карачигийн
    жижигхэн өрөөнөөсөө
  • 5:24 - 5:28
    Англи, Америк, Австрали, Канадад байгаа
    хүмүүстэй холбогдон,
  • 5:28 - 5:29
    нэр төрийн аллагын эсрэг "Сэр" хэмээх
  • 5:29 - 5:32
    кампанит ажил эхлүүлсэн.
  • 5:32 - 5:35
    Хэдхэн сарын дотор
    маш том болж өргөжсөн.
  • 5:35 - 5:38
    Дэлхийн өнцөг булан бүрээс
    их дэмжлэг авсан.
  • 5:38 - 5:40
    Хэвлэл мэдээллийнхэн
    бидэнтэй холбогдож байсан.
  • 5:40 - 5:43
    Маш их хүн холбогдон
    хамтдаа мэдээлэл түгээсэн.
  • 5:43 - 5:47
    Энэ нь өргөжсөөр зөвхөн сүлжээгээр ч биш
    төрөлх хотын минь гудамжинд хүртэл
  • 5:47 - 5:50
    эсэргүүцлийн жагсаал, суулт хийж
  • 5:50 - 5:53
    Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийг
    нэмэгдүүлэхийн төлөө тэмцсэн.
  • 5:53 - 5:57
    Тэр үед бүх зүйл сайхан байна
    гэж бодож байсан.
  • 5:57 - 6:01
    Найзууд болон хөршүүдээс бүрдсэн баг маань
  • 6:01 - 6:03
    бүхий л ажил сайн байна гэж бодсон.
  • 6:03 - 6:08
    Хэн ч удахгүй болох том эсэргүүцлийг
    огт таамаглаагүй.
  • 6:08 - 6:10
    Манай тосгоныхон биднийг эсэргүүцэн,
  • 6:10 - 6:14
    биднийг лалын шашны эсрэг
    ухуулга хийлээ гэсэн.
  • 6:14 - 6:19
    Бид хэдэн зууны настай заншлыг
    сөрөн зогссон.
  • 6:19 - 6:22
    Аавд минь нэргүй нэгэн захиа ирж
  • 6:22 - 6:25
    "Охин чинь барууны соёлыг
  • 6:25 - 6:26
    ариун нийгэмд түгээж байна" гэсэн.
  • 6:26 - 6:29
    Бидний машин руу чулуу шидсэн.
  • 6:29 - 6:33
    Нэг өдөр ажил руугаа очиход
    бидний төмөр самбарыг
  • 6:33 - 6:38
    хүмүүс хүнд юмаар цохисон бололтой
    эвдэлчихсэн байсан.
  • 6:38 - 6:41
    Байдал дордсоор би заримдаа
    нуугдах хэрэгтэй болсон.
  • 6:41 - 6:44
    Машиныхаа цонхыг хааж,
  • 6:44 - 6:48
    нүүрээ битүүлэн,
    олон нийтийн газар чимээгүй байсан ч
  • 6:48 - 6:52
    байдал дордсоор
    амь насанд заналхийлэхэд
  • 6:52 - 6:57
    би Карачи руу буцан
    үйл ажиллагаагаа зогсоосон.
  • 6:58 - 7:01
    Би 18 настайдаа Карачид буцаж ирээд
  • 7:01 - 7:06
    амьдралынхаа хамгийн том
    бүтэлгүйтэлтэй учирсан гэж бодсон.
  • 7:06 - 7:08
    Би маш их гутарсан.
  • 7:08 - 7:12
    Өсвөр насны охин байсан тул
    болсон бүхэнд өөрийгөө буруутгасан.
  • 7:12 - 7:14
    Бид алдаагаа эргэн харахад,
  • 7:14 - 7:20
    энэ нь үнэхээр миний болон
    манай багийн буруу байсан.
  • 7:20 - 7:25
    Бидний бүтэлгүйтэлд хоёр
    гол шалтгаан байсан.
  • 7:25 - 7:26
    Эхнийх нь,
  • 7:26 - 7:30
    бид хүмүүсийн үнэт зүйлсийн
    эсрэг тэмцсэн.
  • 7:31 - 7:34
    Хүмүүст маш чухал зүйлийнх нь
    өөдөөс бид үгүй гэж хэлэн,
  • 7:34 - 7:37
    тэдний нэр төрийг сорин,
  • 7:37 - 7:39
    тэднийг гомдоосон юм.
  • 7:39 - 7:42
    Хоёрдугаарт, сурах ёстой байсан,
  • 7:42 - 7:44
    сайхан, бас гайхмаар зүйл нь
  • 7:44 - 7:47
    бид жинхэнэ баатруудаа тэмцэлдээ
    оролцуулаагүйд байсан.
  • 7:47 - 7:49
    Тэд өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой.
  • 7:49 - 7:53
    Тосгоны эмэгтэйчүүд биднийг өөрсдийнх нь
    төлөө тэмцэж байгааг мэдээгүй байсан.
  • 7:53 - 7:55
    Би харих бүртээ
  • 7:55 - 7:58
    нүүрээ битүүлсэн үеэл,
    найзуудтайгаа таардаг байсан.
  • 7:58 - 8:00
    "Яасан бэ?" гэхэд
  • 8:00 - 8:02
    "Нөхөр маань намайг зодсон" гэдэг байв.
  • 8:02 - 8:05
    Гэтэл бид гудамжинд та нарын төлөө
    тэмцэж байна шүү дээ.
  • 8:05 - 8:06
    Бид дүрэм журмыг өөрчилж байна.
  • 8:06 - 8:09
    Энэ нь яагаад биеллээ олохгүй байна вэ?
  • 8:09 - 8:14
    Ингээд бид маш гайхалтай зүйлийг
    олж мэдсэн.
  • 8:14 - 8:17
    Аль нэг улсын хууль дүрэм
  • 8:17 - 8:21
    хөдөөгийн тосгон, овгуудад
    төдийлөн үйлчилдэггүй.
  • 8:21 - 8:26
    Энэ нь маш их харамсмаар.
    Бид үүнийг өөрчилж болохгүй гэж үү?
  • 8:26 - 8:29
    Ингэж л бид төрийн бодлого
  • 8:29 - 8:33
    амьдрал дээр жинхэнээсээ
    буудаггүйг ойлгосон.
  • 8:33 - 8:36
    Энэ удаад бид өөрөөр ажиллана гэсэн.
  • 8:36 - 8:38
    Стратеги хэрэглэн,
  • 8:38 - 8:41
    буцаж очоод уучлалт гуйхаар болсон.
  • 8:41 - 8:42
    Тиймээ, уучлалт гуйна.
  • 8:42 - 8:44
    Тосгонуудад буцаж очин
  • 8:44 - 8:47
    хийсэн зүйлдээ ичиж буйгаа хэлсэн.
  • 8:47 - 8:52
    Бид уучлалт гуйхаар, үнэндээ
    буруугаа залруулахаар ирлээ.
  • 8:52 - 8:53
    Харин бид яаж үүнийг хийх вэ?
  • 8:53 - 8:56
    Бид хамгийн чухал гурван соёлыг
    түгээн дэлгэрүүлнэ.
  • 8:56 - 9:00
    Энэ нь хөгжим, хэл соёл, мөн хатгамал.
  • 9:00 - 9:01
    Хэн ч бидэнд итгээгүй.
  • 9:01 - 9:04
    Хэн ч бидэнтэй хамтрахыг хүсээгүй.
  • 9:04 - 9:08
    Маш их ятгалга, хэлэлцээрийн дараа
  • 9:08 - 9:11
    эдгээр омгуудын хэлийг сурталчилсан
  • 9:11 - 9:16
    тэдний аман яриа, түүхийн
    ном гаргаж,
  • 9:16 - 9:19
    мөн тэдний хөгжмийг түгээх
  • 9:19 - 9:24
    омгийн хөгжим, бөмбөрийн аятай
    СD гаргасан.
  • 9:24 - 9:26
    Гуравт, миний хамгийн дуртай нь.
  • 9:26 - 9:30
    Тосгонд хатгамлын төв байгуулан
  • 9:30 - 9:33
    эмэгтэйчүүд тэнд ажиллана.
  • 9:34 - 9:36
    Ингээд л эхэлсэн.
  • 9:36 - 9:40
    Эхний тосгонтой хамтран
    анхны төвөө байгуулсан.
  • 9:41 - 9:42
    Сайхан өдөр байсан.
  • 9:42 - 9:43
    Бид төвөө байгуулав.
  • 9:43 - 9:45
    Эмэгтэйчүүд хатгамал хийхээр ирж
  • 9:45 - 9:49
    амьдралыг нь өөрчлөх боловсрол эзэмшин,
  • 9:49 - 9:52
    өөрсдийн эрхийг, мөн лалын шашинд
    тэдний эрхийг хэрхэн заадаг талаар,
  • 9:52 - 9:55
    хэрхэн мөнгө олох, бизнесээ хөгжүүлэх,
  • 9:55 - 9:57
    мөнгөө хэрхэн арвижуулах,
  • 9:57 - 10:01
    олон зууны турш амьдралыг нь
    сүйрүүлсээр ирсэн заншлуудтай
  • 10:01 - 10:03
    хэрхэн тэмцэх талаар суралцсан.
  • 10:03 - 10:05
    Учир нь лалын шашинд үнэндээ
  • 10:05 - 10:08
    эрчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш
    байхыг заадаг.
  • 10:08 - 10:11
    Эмэгтэйчүүдэд бидний,
    бас тэдний сонсож байгаагүй
  • 10:11 - 10:14
    маш олон эрх байдаг.
  • 10:14 - 10:17
    Иймээс тэдэнд энэ эрхийг нь ойлгуулж
  • 10:17 - 10:20
    хэрхэн эрхээ эдлэхэд нь сургахгүй бол
  • 10:20 - 10:22
    бид хэзээ ч өмнөөс нь
    үүнийг хийж чадахгүй.
  • 10:22 - 10:25
    Энэ бүтээл маш гайхалтай.
  • 10:25 - 10:28
    Хатгамлаар дамжуулан
    бид соёлыг нь түгээсэн.
  • 10:28 - 10:30
    Тосгонд очоод хүмүүсийг нь дайчилсан.
  • 10:30 - 10:33
    Бид төвөө байгуулан
    30 эмэгтэйг хамруулж
  • 10:33 - 10:37
    6 сарын турш уламжлалт
    хатгамлаас гадна
  • 10:37 - 10:41
    бизнес хөгжил, амьдрах ур чадвар,
    ерөнхий боловсрол,
  • 10:41 - 10:44
    мөн тэдний эрхийг заан,
    бурангуй ёс заншлыг эсэргүүцэх,
  • 10:44 - 10:48
    өөрсдийн болоод нийгмийнхээ
    манлайлагч болоход нь тусалсан.
  • 10:48 - 10:53
    6 сарын дараа эдгээр эмэгтэйчүүдийг
    санхүүжилт болон зах зээлтэй холбож өгч,
  • 10:53 - 10:57
    тосгондоо аж ахуй эрхлэхэд нь тусалсан.
  • 10:57 - 11:00
    Энэ төслийг бид "Сугар" гэж нэрлэсэн.
  • 11:00 - 11:04
    Энэ нь Пакистаны олон хэлэнд
    хэрэглэгддэг үг.
  • 11:04 - 11:07
    чадвартай, өөртөө итгэлтэй
    эмэгтэй гэсэн утгатай.
  • 11:07 - 11:12
    Эмэгтэй манлайлагчдыг бэлдэхийн тулд
    нэг л зүйл хийх хэрэгтэй гэж би итгэдэг.
  • 11:12 - 11:17
    Тэдэнд манлайлагч болоход шаардлагатай
    бүх зүйл байгааг ойлгуулах.
  • 11:17 - 11:18
    Эдгээр эмэгтэйчүүдэд
  • 11:18 - 11:23
    манлайлах ур чадвар, ирээдүй байна.
  • 11:23 - 11:26
    Тэднийг хүрээлэн буй саад бэрхшээлийг
    зайлуулахад л хангалттай.
  • 11:26 - 11:28
    Иймээс бид үүнийг хийсэн.
  • 11:28 - 11:31
    Ингээд бүх зүйл сайхан болж,
  • 11:31 - 11:34
    гайхалтай байна гэж бодох үед
  • 11:34 - 11:36
    дахиад дараагийн хүндрэлтэйгээ тулгарсан.
  • 11:36 - 11:39
    Эрчүүд эхнэрээ
    өөрчлөгдсөнийг анзаарч эхэлсэн.
  • 11:39 - 11:41
    Эхнэр нь илүү ярьж,
    шийдвэр гаргаж,
  • 11:41 - 11:44
    гэр доторх бүгдийг
    хийж байлаа.
  • 11:44 - 11:49
    Тиймээс хатгамлын төв рүү
    ирэхийг нь болиулсан.
  • 11:49 - 11:53
    Ингээд бид хоёр дах
    төлөвлөгөөндөө орсон.
  • 11:53 - 11:55
    Бид Пакистаны загварын салбарт орж
  • 11:55 - 11:58
    тэнд юу болдгийг судалсан.
  • 11:58 - 12:03
    Пакистанд хувцас загвар нь хурдацтай
    хөгжиж буйг бид анзаарсан.
  • 12:03 - 12:07
    Гэхдээ овог аймгуудын оролцоо,
  • 12:07 - 12:10
    тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо
    бага байсан.
  • 12:10 - 12:15
    Иймээс бид овгийн эмэгтэйчүүдийн
    брэнд гаргахаар шийдсэн.
  • 12:15 - 12:17
    "Нүүдэлчид" гэсэн нэртэй.
  • 12:18 - 12:20
    Ингээд эмэгтэйчүүд илүү орлоготой болж,
  • 12:20 - 12:23
    гэрийн санхүүд илүү нэмэрлэн,
  • 12:23 - 12:26
    эрчүүд тэднийг хатгамлын төв рүү
  • 12:26 - 12:28
    явахыг нь хориглож чадахааргүй болсон.
  • 12:31 - 12:34
    (Алга ташилт)
  • 12:34 - 12:36
    Баярлалаа, баярлалаа.
  • 12:36 - 12:41
    2013 онд бид анхны
    Сугар Нэгдсэн төвөө байгуулсан.
  • 12:41 - 12:44
    TripAdvisor аяллын хөтөчтэй хамтран
  • 12:44 - 12:48
    тосгоны төвд цементэн барилга босгож
  • 12:48 - 12:52
    бусад байгууллагуудыг орохыг урьсан.
  • 12:52 - 12:54
    Бид ашгийн бус байгууллагуудыг нэгтгэн
  • 12:54 - 12:56
    Сугарын шийдэж чадахгүй бусад
    асуудал дээр
  • 12:56 - 12:58
    ажиллахаар болсон.
  • 12:58 - 13:02
    Энэ нь тэдэнд сургалт явуулах байр,
  • 13:02 - 13:05
    фермерийн сургууль, зах гээд л
  • 13:05 - 13:07
    хүссэн зүйлдээ ашиглаж болох
    боломжийг олгож,
  • 13:07 - 13:09
    тэд ч маш гайхалтай ажилласан.
  • 13:09 - 13:12
    Өнөөг хүртэл бид нийтдээ
  • 13:12 - 13:16
    Пакистаны 24 тосгоны 900 эмэгтэйг
    дэмжиж ажилласан.
  • 13:16 - 13:21
    (Алга ташилт)
  • 13:22 - 13:25
    Гэхдээ энэ нь миний эцсийн хүсэл биш.
  • 13:27 - 13:31
    Миний мөрөөдөл бол дараагийн 10 жилд
    нэг сая эмэгтэйд хүрч
  • 13:31 - 13:33
    үүнийгээ бодит ажил болгох.
  • 13:33 - 13:36
    Энэ жил бид Сугар санг Америкт байгуулсан.
  • 13:36 - 13:41
    Энэ нь зөвхөн Сугар биш бусад
    Пакистаны байгууллагуудыг санхүүжүүлж,
  • 13:41 - 13:43
    санаагаа дэлгэрүүлэн,
  • 13:43 - 13:46
    илүү шинэлэг арга замыг бий болгож
  • 13:46 - 13:50
    Пакистаны эмэгтэйчүүдийн
    чадамжийг дээшлүүлэх зорилготой.
  • 13:50 - 13:52
    Маш их баярлалаа.
  • 13:52 - 13:55
    (Алга ташилт)
  • 13:55 - 13:57
    Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.
  • 13:59 - 14:02
    Крис Андерсон: Калида, чи бол маш
    хүчирхэг эмэгтэй.
  • 14:02 - 14:07
    Чиний түүх итгэмээргүй юм.
  • 14:07 - 14:11
    Ийм залуухан хүн энэ их зүйлсийг
    хийж, бүтээнэ гэдэг гайхалтай.
  • 14:11 - 14:14
    Ийм их хүч, сэтгэл гаргаж.
  • 14:14 - 14:15
    Тэгэхээр нэг асуулт байна.
  • 14:15 - 14:20
    Нэг сая эмэгтэйд туслах гэдэг
    гайхалтай мөрөөдөл байна л даа.
  • 14:20 - 14:24
    Одоогийн амжилтын чинь
    хэр их хувь нь чамаас,
  • 14:24 - 14:28
    чиний энэ сэтгэл татам чанараас
    шалтгаалсан бэ?
  • 14:28 - 14:31
    Хэд гэж бодож байна?
  • 14:31 - 14:35
    Калида: Миний үүрэг бол бусдад урам зориг,
  • 14:35 - 14:37
    мөрөөдөл өгөх гэж би боддог.
  • 14:37 - 14:40
    Үүнийг хэрхэн хийхийг заах боломжгүй,
    учир нь маш олон арга зам бий.
  • 14:40 - 14:43
    Бид зөвхөн гурвыг нь л
    туршиж үзсэн.
  • 14:43 - 14:46
    Эмэгтэйчүүдийн чадамжийг нэмэх
    зуу зуун арга бий.
  • 14:46 - 14:48
    Тэднийг зоригжуулах нь миний ажил.
  • 14:48 - 14:52
    Би үүнийг үргэлжлүүлэн хийнэ.
    Сугар илүү өргөжнө.
  • 14:52 - 14:55
    Бид дахин хоёр тосгонд
    хүрч ажиллахаар төлөвлөж байна.
  • 14:55 - 14:58
    Удахгүй бид Пакистаныг тэр чигт нь
  • 14:58 - 15:00
    мөн Өмнөд Ази болон цааш
    тэлнэ гэдэгт би итгэдэг.
  • 15:00 - 15:04
    К.А: Илтгэлдээ өөрийн багийн тухай
    ярьсан чинь таалагдлаа.
  • 15:04 - 15:06
    Чи дөнгөж 18 настай байсан шүү дээ.
  • 15:06 - 15:08
    Баг чинь ямархуу байсан бэ?
  • 15:08 - 15:10
    Сургуулийн найзууд чинь
    байсан уу?
  • 15:10 - 15:13
    К.Б.: Энд байгаа хүмүүс намайг
  • 15:13 - 15:18
    тосгондоо эмээ болох ёстой насан дээрээ
    байгаа гэдэгт итгэх үү?
  • 15:18 - 15:23
    Ээж минь наймтайдаа гэрлэсэн,
    би хүнтэй гэрлээгүй,
  • 15:23 - 15:27
    тосгондоо ажил хийдэггүй
    хамгийн хөгшин эмэгтэй.
  • 15:27 - 15:30
    К.А: Хүлээгээч, юу ч хийдэггүй гэв үү?
  • 15:30 - 15:33
    К.Б.: Үгүй ээ.
    К.А: Чиний зөв.
  • 15:33 - 15:36
    К.Б.: Хүмүүс намайг их өрөвддөг юм.
  • 15:36 - 15:39
    К.А.: Чи одоо Балочистанд хэр их
    цагийг өнгөрөөж байна вэ?
  • 15:39 - 15:41
    К.Б.: Би тэнд амьдардаг.
  • 15:41 - 15:44
    Бид одоо ч Карачи болон Балочистан
    хоёрт амьдардаг.
  • 15:44 - 15:47
    Дүү нар маань сургуульд явдаг.
  • 15:47 - 15:49
    Би найман хүүхдийн том нь хэвээрээ.
  • 15:49 - 15:54
    К.А.: Гэхдээ чиний ажил тэндхийн
    зарим хүмүүст заналхийлэл шиг санагддаг.
  • 15:54 - 15:58
    Чи аюулгүй байдлаа яаж зохицуулдаг вэ?
    Аюулгүй санагддаг уу?
  • 15:58 - 16:00
    Асуудал гардаг уу?
  • 16:00 - 16:04
    К.Б.: Үүнийг надаас их асуудаг л даа.
  • 16:04 - 16:10
    "Айдас" гэдгийг сонсоод л орхидог,
  • 16:10 - 16:14
    гэхдээ надад өөр нэг айдас бий.
  • 16:14 - 16:18
    Хэрвээ би алагдах юм бол,
    надад хайртай хүмүүст
  • 16:18 - 16:20
    юу тохиолдох бол гэдэг.
  • 16:20 - 16:24
    Ээж минь намайг оройтож харихад
    хүлээж байдаг.
  • 16:24 - 16:27
    Дүү нар маань надаас маш ихийг
    сурахыг хүсч байна,
  • 16:27 - 16:30
    тосгонд маань надтай ярилцах,
  • 16:30 - 16:32
    надаас асуулт асуух хүсэлтэй
    охид олон бий.
  • 16:32 - 16:35
    Би саяхан сүй тавьсан. (Инээд)
  • 16:35 - 16:37
    (Алга ташилт)
  • 16:37 - 16:41
    К.А.: Тэр энд байгаа юу? Та босоорой.
  • 16:41 - 16:44
    (Алга ташилт)
  • 16:48 - 16:52
    К.Б.: Төлөвлөсөн гэрлэлтээс
    зайлсхийж би өөрөө
  • 16:52 - 16:56
    дэлхийн нөгөө өнцөг
    Лос Анжелесээс нөхрөө олсон.
  • 16:56 - 16:59
    Би бүтэн жил тэмцсэн.
    Энэ өөр түүх л дээ.
  • 16:59 - 17:04
    Гэхдээ миний ганц айдас энэ л байна.
  • 17:04 - 17:10
    Ээж минь шөнө хүлээгээд
    хүн ирэхгүй байх вий гэж айж байна.
  • 17:10 - 17:12
    К.А.: Тэгэхээр чамд туслахыг
    хүссэн хүмүүс
  • 17:12 - 17:16
    чиний авчирдаг Балочистанд урлаж хатгасан
  • 17:16 - 17:19
    эдгээр хувцаснуудаас
  • 17:19 - 17:21
    худалдаж авч болох нь ээ?
  • 17:21 - 17:22
    К.Б.: Тийм ээ.
  • 17:22 - 17:25
    К.А.: Эсвэл тэд санд чинь тусалж болох уу?
  • 17:25 - 17:28
    К.Б.: Яг тийм. Бид аль чадахаараа
    хүмүүст хүрэхийг хичээж байгаа.
  • 17:28 - 17:31
    Учир нь манай сан дөнгөж л эхэлж байна.
  • 17:31 - 17:34
    Хэрхэн авч явах талаар
    их зүйл сурч байгаа.
  • 17:34 - 17:38
    Хэрхэн санхүүжилт олох,
    бусад байгууллагуудтай хамтрах,
  • 17:38 - 17:41
    мөн онлайн худалдаа гээд л
    энэ нь надад цоо шинэ зүйл.
  • 17:41 - 17:44
    Би загварын хүн бишээ,
    надад итгээрэй.
  • 17:44 - 17:47
    К.А.: Хүрэлцэн ирсэн чинь
    гайхалтай байлаа.
  • 17:47 - 17:52
    Ийм зоригтой, ухаалаг хэвээрээ байж,
    мөн болгоомжтой байгаарай.
  • 17:52 - 17:58
    К.Б.: Маш их баярлалаа.
    К.А.: Баярлалаа, Калида. (Алга ташилт)
Title:
Эмэгтэйчүүдийг нэр хүндийн золиос болохоос хэрхэн хамгаалах вэ
Speaker:
Калида Брохи
Description:

Пакистанд жил бүр 1000 гаруй эмэгтэй гэрлэлтээс гадуур харилцаатай байснаас болж ичгүүртэй аашилсан хэмээн гэр бүлийн гишүүдийнхээ гарт амиа алддаг. Найзыгаа үүнээс болж амиа алдсанаас хойш Калида Брохи үүний эсрэг тэмцэж эхэлсэн. Гэсэн ч түүний хамгаалахыг хүссэн тэр хүмүүс түүний эсрэг сөрөн зогссон. Энэхүү хүчирхэг бөгөөд шударга илтгэлдээ тэрээр замналаа эргэн харж хүний эрхийн төлөөх бусад зүтгэлтнүүдэд зөвлөж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:13

Mongolian subtitles

Revisions