Return to Video

Яагаад слотууд удаан байдаг бэ? - Кенни Күүган

  • 0:07 - 0:13
    1796 онд Томас Жефферсон танихгүй нэгэн
    амьтны хайрцаг дүүрэн яс хүлээн авав.
  • 0:13 - 0:16
    Урт, хурц сарвуу нь арсланг санагдуулам ч,
  • 0:16 - 0:19
    гарны аварга ясууд нь 3 метр орчим
  • 0:19 - 0:22
    урт амьтных мэт байлаа.
  • 0:22 - 0:27
    Хойд Америкийн танигдаагүй
    арслангийн төрөл гэж бодсон
  • 0:27 - 0:30
    Жефферсон судлаач Левис,
    Кларк нарт
  • 0:30 - 0:35
    уг нууцлаг махчин амьтнаас
    болгоомжлохыг сануулжээ.
  • 0:35 - 0:38
    Гэтэл Жефферсоны хайрцганд
    арслангийн яс байсангүй.
  • 0:38 - 0:42
    Харин устаж үгүй болсон
    аварга слотын яс байв.
  • 0:42 - 0:48
    Газар амьдардаг эртний слотууд
    35 сая жилийн өмнө үүсчээ.
  • 0:48 - 0:52
    Хэдэн арван төрлүүд нь Хойд,
    Төв болон Өмнөд Америкт
  • 0:52 - 0:55
    эртний аварга заан,
  • 0:55 - 0:57
    армодиллотай зэрэгцэн оршиж байв.
  • 0:57 - 1:02
    Мегалоники зэрэг зарим слотууд
    муурны хэмжээтэй байсан ч
  • 1:02 - 1:04
    ихэнх нь аварга том байсан.
  • 1:04 - 1:08
    Жефферсоны слот Мегалоникс нь
    1 тонн гаруй жинтэй ч
  • 1:08 - 1:10
    Мегатериумтай харьцуулахад жижиг байсан
  • 1:10 - 1:15
    учир нь мегатериум нь заантай адил
    6 тонн хүртэл өсдөг байсан.
  • 1:15 - 1:18
    Тэд нар ой мод, ширэнгэд хүчтэй гар,
  • 1:18 - 1:21
    хурц сарвуугаа ашиглан зугаалж,
  • 1:21 - 1:23
    ургамлын үндэс ухан, модонд авирч,
  • 1:23 - 1:29
    өвс, навч, эрт үеийн авокадогоор
    хооллон амьдарч байжээ.
  • 1:29 - 1:35
    Эдгээр аварга слотууд байгаагүй бол
    авокадо байхгүй ч байж мэднэ.
  • 1:35 - 1:39
    Жижиг амьтад авокадоны том үрийг
    залгиж чадахгүй харин
  • 1:39 - 1:40
    слотууд зажилж улмаар
  • 1:40 - 1:45
    авокадоны модыг зүг бүрт тараажээ.
  • 1:45 - 1:47
    Газрын слотууд олон сая жил өсөж үржсэн ч
  • 1:47 - 1:51
    10,000 жилийн тэртээгээс
    бөмбөрцгийн баруун хэсгийн
  • 1:51 - 1:56
    аварга биет хөхтөн амьтнуудын хамт
    устаж эхэлсэн.
  • 1:56 - 1:59
    Судлаачид газрын слотууд
    мөсөн галваас болж
  • 1:59 - 2:01
    устан алга болсон
  • 2:01 - 2:05
    эсвэл слотууд устах үед бүс нутагт
    нүүдэллэн ирсэн
  • 2:05 - 2:09
    бусад амьтад болон хүмүүстэй
    тэмцэлдэж устсан ч байж болно.
  • 2:09 - 2:14
    Зарим жижиг биетэй слотууд амьд гарч
    модны оройд амьдрах болжээ.
  • 2:14 - 2:18
    Өнөө үед халуун орны ойд
    амьдардаг 6 төрөл зүйл нь
  • 2:18 - 2:21
    Төв болон Өмнөд Америкт амьдардаг.
  • 2:21 - 2:24
    Модноос зүүгдэж амьдрах нь
    махчин амьтдаас аврагдахад тустай
  • 2:24 - 2:27
    ба идэх навч хангалттай бий.
  • 2:27 - 2:30
    Гэхдээ уг хоолны дэглэм нь сул талтай.
  • 2:30 - 2:34
    Амьтад хоолноос хүч авч,
    түүнийгээ ашиглан хөдлөх,
  • 2:34 - 2:36
    биеийн дулаанаа хадгалах,
  • 2:36 - 2:37
    эд эрхтнүүдээ ажиллуулах зэрэг
  • 2:37 - 2:41
    амьдрахад хэрэгтэй бүх үйл явцад
    ашигладаг.
  • 2:41 - 2:44
    Гэхдээ навчинд шим тэжээл их байхгүй
  • 2:44 - 2:47
    бөгөөд байгааг нь авахад хэцүү.
  • 2:47 - 2:52
    Ихэнх өвсөн тэжээлтэн амьтад навчнаас
    гадна өөр өндөр шим тэжээлтэй
  • 2:52 - 2:54
    жимс, үр зэргээр хүнсээ баяжуулдаг.
  • 2:54 - 3:01
    Слотууд, ялангуяа 3 хуруутай нь,
    зөвхөн навч л иддэг.
  • 3:01 - 3:07
    Энэхүү хоолны дэглэмдээ тохирсон
    байдлаар хувьсаж хөгжжээ.
  • 3:07 - 3:13
    Эхлээд аль болох их хэмжээний энергийг
    хоолноос авна.
  • 3:13 - 3:17
    Слотын олон хэсэгт ходоод
    биеийнх нь гуравны нэгийг эзэлдэг бөгөөд
  • 3:17 - 3:19
    төрөл зүйлээсээ хамаараад,
  • 3:19 - 3:25
    таваас долоон хоног эсвэл хэд хэдэн
    долоон хоног хоолоо боловсруулдаг.
  • 3:25 - 3:29
    Үүний чухал нэг хэсэг нь аль болох бага
    энерги зарцуулах юм.
  • 3:29 - 3:34
    Ингэх нэг арга нь хөдлөгөөн
    хийхгүй байх.
  • 3:34 - 3:38
    Тэд ихэнх цагийг идэж, амарч, эсвэл унтаж
    өнгөрөөдөг.
  • 3:38 - 3:43
    Модны оройгоос бие засахын тулд
    долоо хоногт нэг бууж ирдэг.
  • 3:43 - 3:46
    Слотууд хөдлөхдөө ч маш удаан.
  • 3:46 - 3:51
    Нэг слот энгийн замаар хөндлөн гарах гэж
    таван минут зарцуулна.
  • 3:51 - 3:57
    Амьдралд яараагүй энэ байдал нь
    слотуудад булчин хэрэггүйг харуулна.
  • 3:57 - 4:04
    Тэд ижил хэмжээтэй бусад
    амьтдаас 30% бага булчинтай.
  • 4:04 - 4:07
    Слотууд өөрсдийгөө дулаан байлгахдаа ч
    бага хүч зарцуулна учир нь
  • 4:07 - 4:12
    тэдний бие 5 градусын дотор
    хэлбэлзэж болдог нь
  • 4:12 - 4:17
    хүйтэн цустай амьтдаас бага ч,
    ихэнх хөхтөн амьтдаас их юм.
  • 4:17 - 4:22
    Эдгээр бие, зан төлвийн
    онцлогууд нь слотын эрч хүч
  • 4:22 - 4:25
    эсвэл бодисын солилцооны
    зэргийг багасгадаг.
  • 4:25 - 4:31
    Гурван хуруутай слотууд хөхтөн амьтдаас
    хамгийн удаан бодисын солилцоотой.
  • 4:31 - 4:33
    Аварга панда хоёрт,
  • 4:33 - 4:36
    хоёр хуруутай слотууд гуравт ордог.
  • 4:36 - 4:42
    Удаан хөдөлгөөн слотуудад модны оройд
    амьдрал цогцлооход тусласан ч
  • 4:42 - 4:47
    энэ нь слотууд өөрсдөө бусад
    организмууд болох замаг
  • 4:47 - 4:54
    зэрэгт нуувч эсвэл хөнгөн
    зоог мөн болдог.
  • 4:54 - 4:57
    Слотууд хэдий аварга байхаа больсон ч
  • 4:57 - 5:00
    энэ нь тэд гайхалтай байхаа
    больсон гэсэн үг биш юм.
Title:
Яагаад слотууд удаан байдаг бэ? - Кенни Күүган
Speaker:
Kenny Coogan
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/why-are-sloths-so-slow-kenny-coogan

Слот хэмээх хөхтөн амьтад өдрийн ихэнх цагийг идэж, амарч, эсвэл унтаж өнгөрүүлдэг. Модны оройгоос бие засахын тулд долоо хоногт нэг л бууж ирдэг байна. Тэд яаж ийм бага эрч хүч зарцуулдаг юм бол? Кенни Күүган слот хэмээх уг амьтныг удаан болгодог бие болон зөн төлөвийн онцлогийг тайлбарлалаа.

Хичээлийг Кэнни Күүган, зураглалыг Антон Богати.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:15
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Why are sloths so slow?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Why are sloths so slow?
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Why are sloths so slow?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Why are sloths so slow?
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Why are sloths so slow?
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Why are sloths so slow?
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Why are sloths so slow?

Mongolian subtitles

Revisions