Return to Video

Таны хаясан хуванцар саванд юу тохиолддог вэ? - Эмма Брайс

  • 0:07 - 0:10
    Энэ бол гурван хуванцар савны түүх юм,
  • 0:10 - 0:12
    хоосон бөгөөд хаягдсан.
  • 0:12 - 0:14
    Тэдний энэ аялал тус тусын замаар гарч
  • 0:14 - 0:19
    эх дэлхийн хувь заяанд нөлөөлөх юм.
  • 0:19 - 0:21
    Гэхдээ тэд үргэлж ийм байгаагүй.
  • 0:21 - 0:26
    Эдний хаана очихыг нь ойлгохын тулд
    эхлээд хаанаас ирснийг нь мэдэцгээе.
  • 0:26 - 0:30
    Манай түүхийн баатрууд маань энэхүү
    газрын тосны үйлдвэрт төрсөн.
  • 0:30 - 0:31
    Тэдний бие дэх хуванцар нь
  • 0:31 - 0:36
    химийн урвалаар нэгдсэн тос болон
    газын молекулууд нь
  • 0:36 - 0:37
    мономер болсноос үүсэлтэй.
  • 0:37 - 0:43
    Ингээд мономерууд нь хамтдаа
    урт полимер хэлхээ үүсгэж
  • 0:43 - 0:47
    сая сая бөмбөлөгөөс бүтсэн
    хуванцарыг үүсгэдэг.
  • 0:47 - 0:51
    Тэдгээр нь үйлдвэрт хайлан
    хэвэнд орж
  • 0:51 - 0:55
    манай гурвын биеийг бүрдүүлэх
    уян материал болдог юм.
  • 0:55 - 0:58
    Машинууд нь савыг амттай шингэнээр дүүргэн
  • 0:58 - 1:02
    баглаж, түгээж, худалдаалж,
    онгойлгож, хэрэглэж
  • 1:02 - 1:06
    дараа нь эрээ цээргүй хаягдсан байна.
  • 1:06 - 1:07
    Тэд одоо энд
  • 1:07 - 1:10
    яах нь мэдэгдэхгүй хэвтэцгээнэ.
  • 1:10 - 1:15
    Нэгдэх сав, түүний хэдэн зуун сая
    ах дүү нарын адил
  • 1:15 - 1:17
    хогын цэг дээр очлоо.
  • 1:17 - 1:19
    Энэ хаягдал нь өдөр бүр нэмэгдэж
  • 1:19 - 1:24
    их хог ирэх тусам
    илүү их зай авдаг юм.
  • 1:24 - 1:28
    Хуванцарууд нь бусад хогон дунд
    хавчуулагдан дарагдаж,
  • 1:28 - 1:30
    борооны ус урсан
  • 1:30 - 1:34
    усанд задардаг бодисуудыг шингээж авах ба
  • 1:34 - 1:37
    эдгээрийн зарим нь маш их хортой.
  • 1:37 - 1:41
    Ингээд личет хэмээх хортой бодис үүсэн,
  • 1:41 - 1:44
    газрын гүний ус, хөрс, булагт орж
  • 1:44 - 1:48
    экологийн тэнцвэрийг алдагдуулан,
    амьд биетэд аюул учруулдаг.
  • 1:48 - 1:54
    Энэ сав нь зовлонт 1000 жилийн дараа
    нэг юм задрана.
  • 1:54 - 1:59
    Хоёрдох савны аялал илүү сонирхолтой ч
    мөн л сайнаар төгсөхгүй.
  • 1:59 - 2:02
    Тэр урсгал даган хөвсөөр,
    булагт нийлж,
  • 2:02 - 2:04
    энэ нь гол руу цутган
  • 2:04 - 2:07
    гол нь далайд нийлдэг.
  • 2:07 - 2:08
    Далайд хэдэн сар төөрсний эцэст,
  • 2:08 - 2:13
    хаягдал цугларсан эргүүлгэнд орж,
  • 2:13 - 2:18
    Номхон Далайн хогын эргүүлэгт нийлнэ.
  • 2:18 - 2:22
    Энд далайн урсгалд хашигдсан
    сая сая хуванцарууд бий.
  • 2:22 - 2:27
    Энэ бол далай дундах хуванцараар
    дүүрсэн таван эргүүлгийн нэг нь.
  • 2:27 - 2:32
    Хаягдал нь усыг хуванцарын шөл шиг
    болгож орхидог ийм л газар.
  • 2:32 - 2:36
    Далайн шувууд зэрэг зарим
    амьтад энэ хогонд ороогддог.
  • 2:36 - 2:41
    Харин зарим нь тод өнгийн хуванцрыг хоол
    хэмээн андуурна.
  • 2:41 - 2:45
    Хуванцар нь тэдний гэдсийг дүүргэж
  • 2:45 - 2:47
    өлсөж үхэхэд хүргэдэг,
  • 2:47 - 2:50
    мөн хорт бодисыг хүнсний
    гинжин хэлхээнд дамжуулдаг.
  • 2:50 - 2:53
    Жишээ нь жараахай нь хуванцар идэж,
  • 2:53 - 2:55
    жараахайг нялцгай биетэн идэж,
  • 2:55 - 2:57
    харин түүнийг нь туна загас идэж
  • 2:57 - 3:00
    харин бид тунаг иддэг.
  • 3:00 - 3:03
    Ихэнх хуванцар нь задардаггүй учир
  • 3:03 - 3:07
    тэд жижиг, жижиг хэсгүүдэд хуваагдан
  • 3:07 - 3:09
    микро пластик болж
  • 3:09 - 3:13
    энэ нь далайд мөнхөд үлдэх юм.
  • 3:13 - 3:17
    Гуравдах сав нь нөгөө хоёрын
    хэрцгий намгаас аврагдсан.
  • 3:17 - 3:19
    Түүнийг ачааны машинаар зөөн
  • 3:19 - 3:22
    хавтгай болгон шахаад
  • 3:22 - 3:25
    хэвэнд цутгасан.
  • 3:25 - 3:28
    Энэ муу сонсогдож байгааг мэдэж байна
    гэхдээ түр хүлээгээрэй.
  • 3:28 - 3:29
    Илүү сайхан болох болно.
  • 3:29 - 3:32
    Блокуудаа жижиглэн хэсэгчлээд
  • 3:32 - 3:34
    ариутгаж, хайлуулснаар
  • 3:34 - 3:38
    дахин хэрэглэгдэх түүхий материал болно.
  • 3:38 - 3:42
    Гуравдах сав маань ид шидийн мэт
    дахин төрж
  • 3:42 - 3:44
    цоо шинэ төрлийг оллоо.
  • 3:44 - 3:48
    Ийм энгийн түүхтэй хуванцарт
  • 3:48 - 3:51
    бүхий л боломж нээлттэй болжээ.
Title:
Таны хаясан хуванцар саванд юу тохиолддог вэ? - Эмма Брайс
Speaker:
Эмма Брайс
Description:

Бүтэн хичээлийг: http://ed.ted.com/lessons/what-really-happens-to-the-plastic-you-throw-away-emma-bryce

Бид бүгд хуванцар савыг дахин боловсруулах ёстой гэж сонсож байсан. Гэхдээ зүгээр л хаячихвал яг юу болдог вэ? Эмма Брайс хаягдал гурван хуванцар савны хувь заяаг харуулан, эх дэлхийд маань ямар аюул учруулдагыг нь харуулсан юм.

Эмма Брайсын хичээл, Шарон Колманы анимейшн.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:07

Mongolian subtitles

Revisions Compare revisions