Return to Video

Хэрвээ би охинтой болвол...

  • 0:00 - 0:03
    Хэрвээ би охинтой болвол
  • 0:03 - 0:05
    охин минь намайг "Ээж" гэхийн оронд
  • 0:05 - 0:08
    "Б цэг" гэж дуудах болно.
  • 0:08 - 0:10
    Учир нь тэр минь юу ч болж байсан
  • 0:10 - 0:14
    үргэлж над руу ирэх замаа
    олж чадна гэдгээ мэднэ.
  • 0:14 - 0:17
    Би түүний гарын ар талд
    нарны системийг зурж,
  • 0:17 - 0:20
    охин минь "Өө, би үүнийг гарын ар шигээ
    сайн мэднэ" гэж хэлэхээсээ
  • 0:20 - 0:24
    өмнө бүхий л ертөнцтэй
    танилцсан байх болно.
  • 0:24 - 0:27
    Мөн тэр минь амьдрал түүнийг хүчтэй
    цохиж, түлхэж,
  • 0:27 - 0:30
    гагцхүү дахин сөхрүүлэх гэж
    эргэж сэхэхийг нь хүлээнэ
  • 0:30 - 0:32
    гэдгийг сурч авна.
  • 0:32 - 0:34
    Хэдийн хэцүү ч бүхий л амьсгаагаа
    шавхах нь
  • 0:34 - 0:36
    уушгиндаа агаар хичнээн хэрэгтэйг сануулах
  • 0:36 - 0:38
    цорын ганц арга гэдгийг сурна.
  • 0:38 - 0:40
    Өвдөлт байна, яг энд, тэглээ гээд
  • 0:40 - 0:42
    шархны наалт, эсвэл утга зохиол
    эдгээхгүй.
  • 0:42 - 0:44
    Иймд тэр Гайхамшигт Хүүхэн ирэхгүй гэдгийг
  • 0:44 - 0:45
    анх удаа ойлгох үед,
  • 0:45 - 0:48
    би түүнд бүх ачааг цор ганцаар
    үүрэх хэрэггүй
  • 0:48 - 0:49
    гэдгийг ойлгуулах болно.
  • 0:49 - 0:51
    Учир чи хуруугаа хичнээн сунгаад ч
  • 0:51 - 0:54
    чиний гар чинь эдгээхийг хүссэн
    бүх өвдөлтөө
  • 0:54 - 0:56
    тосож авахад дэндүү жижиг
    байсаар л байх болно.
  • 0:56 - 0:59
    Надад итгээрэй, би өөрөө үүнийг үзсэн.
  • 0:59 - 1:00
    Би түүнд "Хонгор минь,
    хамраа агаарт
  • 1:00 - 1:02
    бүү ийм өндөр өргө"
    гэж сануулна.
  • 1:02 - 1:03
    Би энэ залийг мэднэ;
  • 1:03 - 1:04
    би өөрөө зөндөө хэрэглэсэн.
  • 1:04 - 1:06
    Чи шатаж буй байшингийн
  • 1:06 - 1:07
    утаа суунаглах зүгийг дагаж,
  • 1:07 - 1:09
    түймэрт бүхнээ алдсан
    хөвгүүнийг олж,
  • 1:09 - 1:11
    түүнийг аварч чадах эсэхээ үзэхийг л
  • 1:11 - 1:12
    хүсч байгаа.
  • 1:12 - 1:15
    Эсвэл түймэр тавьсан тэр хүүг олж, түүнийг
  • 1:15 - 1:18
    өөрчилж чадах эсэхээ үзэхийг
    оролдож байгаа."
  • 1:18 - 1:21
    Гэсэн ч тэр үүнийг хийнэ гэдгийг
    би мэдэж байна.
  • 1:21 - 1:23
    Иймд би үргэлж амттан нөөцөлж,
  • 1:23 - 1:24
    борооны гутал ойр байлгана.
  • 1:24 - 1:27
    Учир нь шоколад эдгээж чадахгүй
  • 1:27 - 1:28
    шарх гэж үгүй.
  • 1:28 - 1:31
    За яахав, шоколад эдгээж чадахгүй
    хэдэн шарх бий.
  • 1:31 - 1:34
    Тэрэнд л борооны гутал зориулагдсан юм.
  • 1:34 - 1:37
    Учир нь чи л зөвшөөрвөл бороо бүхнийг
    урсган авч одно.
  • 1:37 - 1:39
    Би охиноо шилэн ёроолтой завьны
  • 1:39 - 1:41
    доод талаас хорвоог харахыг,
  • 1:41 - 1:43
    хүний оюуны туйл дээр оршдог
  • 1:43 - 1:45
    гариг, огторгуйг
  • 1:45 - 1:46
    микроскопоор харахыг хүсч байна.
  • 1:46 - 1:49
    Учир нь ээж маань намайг ингэж л сургасан.
  • 1:49 - 1:51
    Ийм өдрүүд ирнэ гэж.
  • 1:51 - 1:54
    Ийм өдрүүд байх л болно гэж
    ээж минь сургасан.
  • 1:54 - 1:55
    Гараа тосон дэлгээд гагц цэврүү,
  • 1:55 - 1:57
    шархтай хоцрох тэр үед;
  • 1:57 - 1:59
    Утасны бүхээгээс гарч, нисэх гэж оролдоход
  • 1:59 - 2:02
    аврахыг хүссэн тэр хэдэн хүн
  • 2:02 - 2:04
    нөмрөгөн дээр чинь зогсож байхад;
  • 2:04 - 2:06
    борооны ус гутлаар чинь дүүрч,
  • 2:06 - 2:08
    урам хугаралт сөхрүүлэх мөчид...
  • 2:08 - 2:11
    Тэр л өдрүүдэд чи баярлалаа гэж хэлэх
    учраа ойлгоно.
  • 2:11 - 2:14
    Учир нь хичнээн олон буцаан шидэгдсэн ч,
  • 2:14 - 2:17
    эргээ орхилгүй ирдэг далайн үнсэлтээс
  • 2:17 - 2:19
    илүү сайхан зүйл гэж үгүй.
  • 2:19 - 2:23
    Чи баяр баясалд салхи татуулна,
    алдаа гаргана.
  • 2:23 - 2:24
    Дахин, дахин эхлэх бүрдээ
  • 2:24 - 2:26
    од зоон давшина.
  • 2:26 - 2:29
    Минутанд хэдэн ч бөмбөг тэсэрч үсэрсэн,
  • 2:29 - 2:31
    амьдрал гэдэг энэ инээдтэй газрын
  • 2:31 - 2:33
    сайн сайханг олж оноорой.
  • 2:33 - 2:36
    Тийм ээ, нэгээс хэт-их-итгэл хүртэлх
    хэмжүүрээр
  • 2:36 - 2:38
    би нилээд гэнэнд тооцогддог.
  • 2:38 - 2:40
    Гэхдээ би охиноо энэ ертөнц элсэн чихэрнээс
  • 2:40 - 2:42
    тогтдогийг мэдээсэй гэж хүсч байна.
  • 2:42 - 2:44
    Хормын дотор үйрч чадах энэ хорвоог
  • 2:44 - 2:46
    амталж үзэхээс бүү эмээгээрэй.
  • 2:46 - 2:49
    "Хонгор минь, ээжийгээ санаа-зовогч,
  • 2:49 - 2:52
    аав нь тэмцэгч, харин чи бяцхан гар,
  • 2:52 - 2:53
    том нүдтэй, илүү ихэд тэмүүлэгч
  • 2:53 - 2:56
    тэр охин гэдгээ санаарай." гэж би захина.
  • 2:56 - 2:58
    Сайн зүйлс гурав байдаг шиг,
  • 2:58 - 3:00
    муу ч гурав байна.
  • 3:00 - 3:02
    Буруу зүйл хийвэл үргэлж уучлал гуйгаарай,
  • 3:02 - 3:05
    харин нүднээс чинь тусах гэрэл
    бүдэгрээгүйд
  • 3:05 - 3:07
    хэзээ ч битгий уучлал хүсээрэй.
  • 3:07 - 3:09
    Дуу чинь аяр ч, дуулахаа бүү азнаарай.
  • 3:09 - 3:11
    Эцэст нь тэд чамд хайрын өвдөлт
    гардуулахад,
  • 3:11 - 3:14
    хаалган доогуур чинь дайн,
    хорсол шургуулахад,
  • 3:14 - 3:16
    булан тойроод доромжлол, зүхэл
  • 3:16 - 3:20
    тараахад, чи тэдэнд тэд ээжтэй чинь уулзах
  • 3:20 - 3:23
    маш хэрэгтэй гэж хэлээрэй.
  • 3:23 - 3:25
    (Алга ташилт)
  • 3:25 - 3:27
    Баярлалаа, баярлалаа.
  • 3:27 - 3:30
    (Алга ташилт)
  • 3:30 - 3:32
    Баярлалаа.
  • 3:32 - 3:37
    (Алга ташилт)
  • 3:37 - 3:39
    Баярлалаа.
  • 3:39 - 3:43
    (Алга ташилт)
  • 3:43 - 3:47
    Одоо би та бүхнийг үнэн
  • 3:47 - 3:49
    гэдгийг нь баттай мэддэг
  • 3:49 - 3:52
    3 зүйлээ бодохыг хүсч байна.
  • 3:52 - 3:54
    Юу ч байж болно--
  • 3:54 - 3:56
    Технологи, Энтертайнмент, Дизайн,
  • 3:56 - 3:59
    гэр бүл, өглөөний унд.
  • 3:59 - 4:01
    Ганц дүрэм нь хэт их юм бодохгүй байх.
  • 4:01 - 4:05
    Болсон уу, эхлээрэй!
  • 4:10 - 4:11
    Эхлэе.
  • 4:11 - 4:13
    Миний баттай мэдэх 3 үнэн:
  • 4:13 - 4:15
    Жон-Лүк Годард "сайн өгүүллэг
  • 4:15 - 4:17
    эхлэл, өрнөл, төгсгөлтэй байдаг ч,
  • 4:17 - 4:19
    заавал ийм дараалалтай байх албагүй."
  • 4:19 - 4:22
    гэж хэлэхдээ алдаагүй гэдгийг мэднэ.
  • 4:22 - 4:25
    Энд зогсож байгаадаа итгэмээргүй
    сандарч, догдолж,
  • 4:25 - 4:29
    үүнээс болж тайван байх аргагүй
    байгаагаа би мэдэж байна.
  • 4:29 - 4:31
    Мөн би бүтэн долоо хоног
  • 4:31 - 4:35
    энэ тоглоомыг хэлэхийг хүлээж ядснаа
    мэдэж байна.
  • 4:35 - 4:40
    Яагаад мануухай TED-д уригдсан бэ?
  • 4:40 - 4:42
    Учир нь тэр "газартаа ялгарч
    зогсож чадсан".
  • 4:42 - 4:45
    (Инээд.)
  • 4:45 - 4:47
    Уучлаарай.
  • 4:47 - 4:50
    Тэгэхээр энэ бол миний мэдэх 3 үнэн зүйлс.
  • 4:50 - 4:54
    Гэхдээ миний ойлгож чаддаггүй
    зөндөө зүйлс бий тул
  • 4:54 - 4:57
    тэднийг ойлгохоор би шүлэг бичдэг.
  • 4:57 - 4:59
    Зарим нэг зүйлсийн учрыг олох
    цорын ганц арга бол
  • 4:59 - 5:02
    шүлэг бичих гэдгийг би мэднэ.
  • 5:02 - 5:04
    Заримдаа би шүлэгний төгсгөлд ирээд,
    эргэж хараад
  • 5:04 - 5:05
    "Өө, энэ ийм учиртай
    байж шүү дээ"
  • 5:05 - 5:07
    гээд ойлгодог.
  • 5:07 - 5:08
    Харин заримдаа төгсгөлд ирсэн ч,
  • 5:08 - 5:10
    юу л ойлгоогүй үе байдаг.
  • 5:10 - 5:12
    Гэхдээ л ядаж шинэ шүлэгтэй
    болчихсон байдаг.
  • 5:12 - 5:15
    Яруу найраг, шүлгэн үзүүлбэрийн
    урлаг бол энэ.
  • 5:15 - 5:18
    Хүмүүст би үүнийг зүгээр цаасан дээр
    суухаас татгалздаг
  • 5:18 - 5:20
    шүлэг бичих урлаг гэж хэлдэг.
  • 5:20 - 5:22
    Хүнд харагдаж, чанга сонсогдохыг хүсдэг,
  • 5:22 - 5:23
    хүмүүст хүрэх ёстой шүлэг.
  • 5:23 - 5:26
    Ахлах сургуулийн 1-р ангидаа би
  • 5:26 - 5:29
    сандарсан гормонуудын
    амьд хувилбар байлаа.
  • 5:29 - 5:31
    Би дутуу-боловсорсон,
  • 5:31 - 5:33
    хэт-хөөрсөн хүүхэд байлаа.
  • 5:33 - 5:36
    Хүн намайг хэт удаан ширтэхээс айдаг
  • 5:36 - 5:38
    айдсаа үл тоон, шүлэх унших урлагийг
  • 5:38 - 5:40
    үнэн голоосоо биширсэн юм.
  • 5:40 - 5:44
    Миний нууцхан 2 хайр болох утга зохиол,
    театр хоёр гэрлэж,
  • 5:44 - 5:46
    миний уулзах ёстой хүүхдийг
  • 5:46 - 5:49
    төрүүлсэн мэт надаа санагдаж байлаа.
  • 5:49 - 5:51
    Ингээд би оролдож үзэхээр шийдсэн юм.
  • 5:51 - 5:53
    14 настын бүхий л цэц билгээр дүүрэн
  • 5:53 - 5:55
    анхны шүлэг-өгүүлэмж маань
  • 5:55 - 5:58
    эмэгтэйлэг биш гэж тооцогддог байх нь
  • 5:58 - 6:00
    хичнээн шудрага бус талаар байлаа.
  • 6:00 - 6:02
    Шүлэг мань их хилэгнэсэн өнгөтэй,
  • 6:02 - 6:04
    хэтрүүлэн давсалсан байсан ч
  • 6:04 - 6:07
    тэр мөч хүртэлх миний мэдэх
    бүх өгүүлэмж-шүлэг
  • 6:07 - 6:09
    голчлон эгдүүцсэн хэв маягтай байсан юм.
  • 6:09 - 6:11
    Ийм л зүйл бичих ёстой гэж бодож байлаа.
  • 6:11 - 6:13
    Намайг анх удаагаа шүлгээ уншихад
  • 6:13 - 6:16
    үзэгч өсвөр настнууд дэмжиж, орилж,
  • 6:16 - 6:19
    би тайзнаас чичирчихсэн бууж ирлээ.
  • 6:19 - 6:21
    Мөрөн дээр минь цохиход
  • 6:21 - 6:22
    эргэж хараад олны дундаас
  • 6:22 - 6:24
    малгатай цамцтай, том
    биетэй охин
  • 6:24 - 6:25
    нааш ирэхийг харлаа.
  • 6:25 - 6:27
    Тэр бараг 2 метр өндөр, нэг гараараа
  • 6:27 - 6:29
    намайг цохиж чадахаар харагдаж байлаа.
  • 6:29 - 6:31
    Оронд нь тэр над руу толгой дохиж,
  • 6:31 - 6:35
    "Шүлэг чинь үнэхээр сэтгэлд ойр байлаа.
    Баярлалаа" гэв.
  • 6:35 - 6:37
    Цахилгаан цохих мэт.
  • 6:37 - 6:38
    Би тэр чигтээ дурлалаа.
  • 6:38 - 6:42
    Манхэттений Лоур Ийст Сайд хэсэгт
    долоо хоног бүр
  • 6:42 - 6:45
    нээлттэй тайзны шүлгийн өдөрлөг болдгийг
    мэдэж авлаа.
  • 6:45 - 6:47
    Гайхширсан ч, намайг дэмждэг эцэг эх маань
  • 6:47 - 6:51
    намайг өгүүлэмж-шүлэгтэй аль болох
    ойр байлгадаг байлаа.
  • 6:51 - 6:53
    Би хамгийн бага нь, багадаа 10-аар дүү ч
  • 6:53 - 6:56
    Боури Шүлгийн Клубын яруу найрагчид
  • 6:56 - 6:59
    тэрүүгээр эргэлдсэн 14-настыг
    гадуурхсангүй.
  • 6:59 - 7:01
    Харин ч тэд намайг найрсгаар хүлээн авлаа.
  • 7:01 - 7:03
    Энд, яруу найрагчдын өөрсдийн түүхээ
  • 7:03 - 7:04
    хуваалцахыг сонсож байхдаа би
  • 7:04 - 7:07
    өгүүлэмж-шүлэг бүр уцаартай
    байх шаардлагагүй,
  • 7:07 - 7:08
    зугаатай, шаналалтай, гүн утгатай,
  • 7:08 - 7:11
    инээдтэй ямар ч байж болохыг ойлгосон юм.
  • 7:11 - 7:14
    Боури Утга зохиолын клуб миний анги,
    миний гэр болж
  • 7:14 - 7:16
    тэндхийн яруу найрагчид намайг
  • 7:16 - 7:18
    14-хөн настай ч гэсэн
    өөрийнхөө
  • 7:18 - 7:20
    түүхийг хуваалцахыг уриалсан.
  • 7:20 - 7:23
    Тэд "14-тай байх ямар байдгийг
    бич" гэсэн.
  • 7:23 - 7:26
    Ингээд долоо хоног бүр
    тэр мундаг, том болсон
  • 7:26 - 7:28
    найрагчид надтай инээж, намайг ойлгож,
  • 7:28 - 7:32
    алга ташиж, ойлгож, "Надад ч
    мөн адил байсан"
  • 7:32 - 7:33
    гэх бүрд улам гайхширч байлаа.
  • 7:34 - 7:39
    Би шүлэгтэй холбосон аянаа гурван шатад
    хувааж болох юм.
  • 7:39 - 7:41
    "Би чадна. Би үүнийг чадна"
    гэж хэлсэн мөч
  • 7:41 - 7:43
    шатны эхний гишгүүр байлаа.
  • 7:43 - 7:45
    Тэр малгайтай цамцтай охины ачаар.
  • 7:45 - 7:48
    2-дахь шат харин "Би үүнийг хийнэ.
  • 7:48 - 7:51
    Үргэлжлүүлнэ. Би шүлгэн-өгүүлэмжинд
  • 7:51 - 7:53
    хайртай тул 7 хоног бүр ирж байна."
    гэхэд эхэлсэн.
  • 7:53 - 7:56
    Харин би заавал хилигнэсэн шүлэг бичих
  • 7:56 - 7:58
    хэрэггүй, тэр бол би биш гэдгийг
  • 7:58 - 8:00
    ойлгох мөчид 3-дахь шатандаа
    гарсан.
  • 8:00 - 8:02
    Миний гэх өвөрмөц талууд байсан ба
  • 8:02 - 8:04
    тэдгээрийг шүлгэндээ гаргах
    тусам
  • 8:04 - 8:06
    шүлэг минь "сонин" болж,
  • 8:06 - 8:08
    илүү миний илэрхийлэл мэт
    санагдах болсон.
  • 8:08 - 8:11
    Энэ бол "мэддэгээ л бич" гэдэг
    хуучны зүйр үг биш.
  • 8:11 - 8:13
    Энэ бол өдийг хүртэл мэдсэн,
    мэдэрсэн
  • 8:13 - 8:15
    бүх зүйлсээ цуглуулж, мэдэхгүй
    зүйлс рүүгээ
  • 8:15 - 8:18
    шумбан ороход туслах зэмсэг.
  • 8:18 - 8:20
    Би ойлгоогүй зүйлийнхээ
    учрыг тайлахаар
  • 8:20 - 8:22
    шүлэг бичдэг ч харсан бүхнээр минь
  • 8:22 - 8:24
    дүүрэн үүргэвчээ үүрсээр
  • 8:24 - 8:26
    шинэ шүлэг бүрийг угтдаг.
  • 8:26 - 8:28
    Их сургуульд ороод би
    өгүүлэмж-шүлэгний
  • 8:28 - 8:32
    чадалд итгэдэг өөр нэгэн шүлэгчтэй
    танилцлаа.
  • 8:32 - 8:35
    Үнэндээ Фил Кая бид хоёр
  • 8:35 - 8:37
    ижил овогтой болж таарсан.
  • 8:37 - 8:40
    Ахлах сургуульдаа би ДУУ ХООЛОЙ
    төслийг
  • 8:40 - 8:43
    найзуудаа надтай шүлэг уншихад уриалахаар
    эхлүүлсэн.
  • 8:43 - 8:46
    Гэхдээ Фил бид 2 энэ төслийг дахин
    эхлүүлэхээр шийдлээ-
  • 8:46 - 8:48
    харин энэ удаа зорилгыг нь
  • 8:48 - 8:49
    зугаа, наадам биш
  • 8:49 - 8:53
    бусдыг хөгжүүлэх, урам өгөх
    болгон өөрчиллөө.
  • 8:53 - 8:55
    Бүтэн цагаар сурахын зэрэгцээ
  • 8:55 - 8:59
    Калифорниагаас Энэтхэг хүртэл аялж,
  • 8:59 - 9:01
    үзүүлбэр үзүүлж, бүхий л үе
    тэнгийхэнд,
  • 9:01 - 9:07
    ахлах сургуулиудаас оюутны байрандаа
    сургалт явуулж байлаа.
  • 9:07 - 9:09
    Бид дахин дахин утга зохиол
  • 9:09 - 9:12
    хэрхэн хүнийг нээдгийг харж байлаа.
  • 9:12 - 9:13
    Гэхдээ
  • 9:13 - 9:15
    Заримдаа шүлэг маш аймшигтай
  • 9:15 - 9:17
    байж болдог байв.
  • 9:17 - 9:19
    Заримдаа өсвөр настнуудыг шүлэг
  • 9:19 - 9:21
    бичүүлэх арга сэдэх хэрэгтэй
    болдог байв.
  • 9:21 - 9:23
    Хэн ч ямар нэг зүйлсийг жагсааж
    чадах тул
  • 9:23 - 9:25
    би хэдэн жагсаалт бодож оллоо.
  • 9:25 - 9:27
    Миний даалгавар болгох эхний
    жагсаалт
  • 9:27 - 9:29
    "Чиний Үнэн Гэж Мэдэх 10 Зүйлс"
    байв.
  • 9:29 - 9:32
    Та бүгд өөрсдийн бичсэн жагсаалтаа
    хуваалцвал
  • 9:32 - 9:34
    ийм зүйл болно.
  • 9:34 - 9:36
    Нэг л мэдэхэд та, өөр нэг хүн
    таны
  • 9:36 - 9:39
    жагсаалт дээрхтэй яг ижил,
  • 9:39 - 9:42
    эсвэл маш адилхан зүйл
  • 9:42 - 9:44
    бичсэн байхыг олж харна.
  • 9:44 - 9:46
    Харин өөр нэг хүн таны бичснээс
  • 9:46 - 9:48
    огт эсрэгээр бичсэн байж болно.
  • 9:48 - 9:51
    Гуравдахь хүн таны хэзээ ч сонсож
    байгаагүй зүйлийн талаар
  • 9:51 - 9:52
    бичсэн байх болно.
  • 9:52 - 9:55
    Харин дөрөвдэх хүн таны маш сайн
    мэднэ гэж боддог
  • 9:55 - 9:57
    зүйлийг тэс өөр өнцгөөс
    харуулах болно.
  • 9:57 - 10:01
    Би хүмүүст эндээс л агуу бүхэн
    эхэлдэг гэж хэлдэг.
  • 10:01 - 10:03
    Таны болон бусдын эрхэмлэдэг
  • 10:03 - 10:06
    4 зүйлсийн огтлолцлоос.
  • 10:06 - 10:09
    Ихэнх хүмүүст энэ дасгал маш
    сайн нөлөөлдөг.
  • 10:09 - 10:13
    Гэхдээ Шарлотт гэдэг сурагч мань
    нэг л итгэлгүй,
  • 10:13 - 10:15
    жагсаалт гаргахдаа маш сайн ч,
  • 10:15 - 10:18
    шүлэг бичихээс татгалзаж байв.
  • 10:18 - 10:21
    "Хатагтай, би сонирхолтой хүн биш.
  • 10:21 - 10:23
    Надад хэлэх зүйл юу ч байхгүй."
    гэв.
  • 10:23 - 10:25
    Би түүнд жагсаалт бичихийг
    даалгасаар
  • 10:25 - 10:28
    "Өдийд Мэддэг Болсон Байх 10
    зүйлс"
  • 10:28 - 10:30
    гэдэг жагсаалт бичихийг даалгав.
  • 10:30 - 10:31
    Шарлоттын бичсэн 3 дахь
    зүйл
  • 10:31 - 10:33
    "Өөрөөсөө 3 дахин ах хүнд
    сайн болох
  • 10:33 - 10:36
    ёсгүй гэдгийг мэдэх
    хэрэгтэй байж"
  • 10:36 - 10:38
    Түүнээс энэ талаар асуухад
    Шарлотт:
  • 10:38 - 10:40
    "Хатагтай, энэ нилээд урт
    түүх байгаа юм" гэв.
  • 10:40 - 10:43
    Би: "Шарлотт, надад лав маш сонирхолтой
    санагдаж байна" гэв.
  • 10:43 - 10:46
    Ингээд Шарлотт анхны, мөн
    миний өмнө сонсож байснаас
  • 10:46 - 10:48
    тэс өөр хайрын шүлэг бичив.
  • 10:48 - 10:49
    Шүлэг эхлэхдээ:
  • 10:49 - 10:53
    "Эндэрсон Күпер бол гайхалтай
    залуу."
  • 10:53 - 10:55
    (Инээд.)
  • 10:55 - 10:57
    "Түүнийг 60 Минут нэвтрүүлгээр усан
    санд
  • 10:57 - 10:59
    Майкл Фелпстэй уралдаж байхыг харав уу--
  • 10:59 - 11:01
    усны шортноос өөр юмгүй, дэлхийн
    аваргыг
  • 11:01 - 11:04
    хожихоор зорин, ус руу
    шумбахыг нь харсан уу?
  • 11:04 - 11:06
    Уралдааны дараа нойтон, үүлэн
    цагаан үсээ хаялж,
  • 11:06 - 11:07
    "Чи бол бурхан" гэж тэр хэлсэн.
  • 11:07 - 11:10
    Үгүй ээ, Эндэрсон. Чи харин
    бурхан."
  • 11:10 - 11:13
    (Инээд.)
  • 11:13 - 11:15
    (Алга ташилт.)
  • 11:15 - 11:18
    Янзтай нэгэн байхын хамгийн
    эхний дүрэм бол
  • 11:18 - 11:20
    тайван байж, юу ч чамайг айлгаж,
  • 11:20 - 11:24
    сэтгэлийг чинь хөдөлгөж, догдлуулдаггүй
    мэт
  • 11:24 - 11:26
    харагдах гэдгийг би мэднэ.
  • 11:26 - 11:28
    Нэг хүн надаа энэ нь галан дундуур
  • 11:28 - 11:30
    ингэж алхаж байгаатай ижил гэж
    хэлж байсан.
  • 11:30 - 11:32
    Чамд тохиож болох бүхий л санамсаргүй
  • 11:32 - 11:34
    өвдөлт, гунигаас чи өөрийгөө
    хамгаалдаг.
  • 11:34 - 11:37
    Гэхдээ би амьдралыг ингэж туулахыг
    хичээдэг.
  • 11:37 - 11:40
    Тийм ээ, тэр бүх өвдөлт, шаналлыг тосно
    гэсэн үг.
  • 11:40 - 11:43
    Гэхдээ мөн байж боломгүй сайхан зүйлс
    гэнэт тэнгэрээс
  • 11:43 - 11:45
    унахад би барихад
  • 11:45 - 11:47
    бэлэн байна гэсэн үг.
  • 11:47 - 11:48
    Би өгүүлэмж-шүлгийг сурагчдаа
    гайхшралтай
  • 11:48 - 11:52
    шинээр учирч, дүр эсгэхгүй
    байхаар тэмцэж,
  • 11:52 - 11:56
    эргэн тойрондоо өрнөж буй зүйлсд
    оролцохыг дэмжихэд ашигладаг.
  • 11:56 - 11:58
    Ингэснээр тэд ямар нэг зүйл
    өөртөө буулгаж,
  • 11:58 - 12:00
    шинэ зүйл гарган авч чадна.
  • 12:00 - 12:02
    Би өгүүлэмж-шүлгийг хамгийн шилдэг
  • 12:02 - 12:04
    урлагийн хэлбэр гэж хэлэх гээгүй.
  • 12:04 - 12:07
    Би түүхээ өгүүлэх хамгийн сайн аргыг
    олох гэж л хичээдэг.
  • 12:07 - 12:10
    Би дуун жүжиг бичиж, богино кино
    хийдэг.
  • 12:10 - 12:12
    Харин хэн болгонд хүртээмжтэй тул
  • 12:12 - 12:14
    би шүлэг бичихийг заадаг.
  • 12:14 - 12:16
    Хүн болгон нот уншиж,
  • 12:16 - 12:17
    камер авч чадахгүй ч
  • 12:17 - 12:20
    хүн болгон ямар нэг байдлаар харилцаж,
  • 12:20 - 12:22
    мөн бидэнд сургамжтай түүхийг
  • 12:22 - 12:24
    хүүрнэж чадна.
  • 12:24 - 12:26
    Мөн шүлэг хүмүүсийг хормын дотор
    холбодог.
  • 12:26 - 12:28
    Хүмүүст ганцаардаж буй мэт, хэн ч тэднийг
  • 12:28 - 12:31
    ойлгохгүй байгаа мэт санагдах нь
    ховор биш.
  • 12:31 - 12:35
    Харин амьд үг бидэнд үнэхээр
    өөрийгөө илэрхийлэх чадвар,
  • 12:35 - 12:38
    өөрийн түүх, санаагаа танилцуулах зориг
    байвал
  • 12:38 - 12:39
    түүнийхээ төлөө бид биднийг
    сонсох
  • 12:39 - 12:42
    өрөө дүүрэн нөхөд, нийгэмлэгээр
  • 12:42 - 12:43
    шагнуулах болно гэдгийг
    харуулдаг..
  • 12:43 - 12:46
    Малгайтай цамцтай, том
    биетэй охин таны
  • 12:46 - 12:48
    хуваалцсан мэдрэмжийг хуваалцахыг
    үгүйсгэхгүй.
  • 12:48 - 12:50
    Үүнийг ойлгох, мэдэх үнэхээр сайхан
    байсан.
  • 12:50 - 12:52
    Ялангуяа 14-тэй байхад.
  • 12:52 - 12:55
    Мөн, YouTube байгаа тул бидний энэ
    харилцаа
  • 12:55 - 12:57
    энэ өрөөгөөр хязгаарлагдах албагүй.
  • 12:57 - 12:59
    Сурагчидтайгаа хуваалцах үзүүлбэрийн
    энэ их архив
  • 12:59 - 13:01
    байдаг тул би үнэхээр азтай.
  • 13:01 - 13:04
    Энэ нь тэдэнд тэдний ойлголцох
  • 13:04 - 13:06
    яруу найрагч, шүлгийг олох
  • 13:06 - 13:08
    илүү их боломж олгодог.
  • 13:08 - 13:10
    Шүлэг бичиж эхэлмэгц нэгэн ижил
    шүлгээ бичих,
  • 13:10 - 13:12
    нижигнэсэн алга ташилт авсны дараа
  • 13:12 - 13:15
    нэгэн ижил түүхээ дахин дахин
    хүүрнэхийг завдах нь
  • 13:15 - 13:17
    маш элбэг.
  • 13:17 - 13:20
    Өөрийгөө илэрхийлж сурна гэдэг хангалттай биш.
  • 13:20 - 13:22
    Чи цаашид хөгжин, дэвшиж,
  • 13:22 - 13:25
    эрсдэлтэй алхмаар өөрийг сорих
    хэрэгтэй.
  • 13:25 - 13:27
    Энэ бол 3-р алхам:
  • 13:27 - 13:29
    хийж буй зүйлдээ чамайг "чи" болгодог
  • 13:29 - 13:31
    тэр онцгой чанарыг шингээх.
  • 13:31 - 13:33
    Тэр чанар үргэлж хувьсдаг
    байж ч болно.
  • 13:33 - 13:37
    Учир нь энэ алхам хэзээ ч
    дуусдаггүй.
  • 13:37 - 13:39
    Гэхдээ чи 1-р алхмыг давалгүйгээр
  • 13:39 - 13:42
    3-р алхамд хүрэхгүй: Би чадна
    гэдэг алхмыг.
  • 13:42 - 13:44
    Сургах явцдаа би маш их аялж, сурагчдаа
  • 13:44 - 13:47
    3-р алхамд хүрэхийг тэр болгон
    харж амждаггүй ч,
  • 13:47 - 13:50
    Шарлоттын аялал хэрхэн өрнөхийг
    харсан минь
  • 13:50 - 13:52
    маш азтай.
  • 13:52 - 13:54
    Би түүнийг мэддэг үнэнээ тусган,
  • 13:54 - 13:56
    ганцхан Шарлоттын бичих шүлгийг
  • 13:56 - 13:58
    бүтээх юм байна гэдгийг анзаарахыг
    харсан.
  • 13:58 - 14:01
    Нүд, Дора охины тухай гээд л.
  • 14:01 - 14:03
    Би ч мөн ганцхан миний өгүүлж чадах
  • 14:03 - 14:05
    түүхийг өгүүлэхийг хичээж байгаа-
  • 14:05 - 14:06
    Яг л энэ түүх шиг.
  • 14:06 - 14:10
    Би түүхээ хүүрнэж яавал хамгийн сайн
    хүргэх талаар бодож,
  • 14:10 - 14:13
    PowerPoint уу, богино
    кино үзүүлэх үү,
  • 14:13 - 14:15
    эхлэх, өрнөл, төгсгөл нь хаанаа
    байх вэ гэж эргэлзсэн.
  • 14:15 - 14:18
    Яриагаа дуусгаж чадах болов уу
    гэж гайхширч,
  • 14:18 - 14:21
    эцэст нь учрыг нь олсон. Үгүй ч байж
    магад.
  • 14:21 - 14:24
    Би гараагаа Боури Клубээс эхэлсэн
    гэж боддог байсан ч
  • 14:24 - 14:26
    түүнээс ч эрт эхэлсэн байж
    магадгүй.
  • 14:26 - 14:28
    TED-д бэлтгэж байхдаа би
  • 14:28 - 14:30
    хуучин дэвтрээсээ нэгэн
    тэмдэглэл олсон.
  • 14:30 - 14:34
    12 сарын 54-н гэдэг огноо бодвол 24-н
    байсан байх.
  • 14:34 - 14:37
    Хүүхэд байхдаа би амьдралыг яг
    ингэж туулахыг
  • 14:37 - 14:38
    хүсдэг байсан нь ойлгомжтой байв.
  • 14:38 - 14:40
    Бид бүгд л үүнийг хүсдэг байсан
    байх.
  • 14:40 - 14:43
    Би хүмүүст тэр гайхшрал, бишрэлээ
    дахин олж авах,
  • 14:43 - 14:45
    тэр бүхэнтэй холбох, сурахыг хүсэх,
  • 14:45 - 14:47
    сурснаа, ойлгосон үнэнээ, мөн одоо ч
    ойлгоогүй
  • 14:47 - 14:51
    бүхнээ хуваалцахыг
    хүсэхэд нь тусламаар байна.
  • 14:51 - 14:55
    Тиймээс би энэ шүлгээр яриагаа
    өндөрлөмөөр байна.
  • 14:55 - 14:57
    Тэд Хирошимаг бөмбөгдөхөд
  • 14:57 - 15:00
    тэсрэлт жижиг-супернова үүсгэж,
  • 15:00 - 15:03
    амьд хүн, амьтан, ургамал бүр
  • 15:03 - 15:05
    нарны илгээх цацрагтай
  • 15:05 - 15:07
    шууд холбогдон, хүрч,
  • 15:07 - 15:09
    хормын төдийд үнс болсон.
  • 15:09 - 15:12
    Хотоос үлдсэн бүхэн ч удалгүй
    үгүй болсон.
  • 15:12 - 15:14
    Цөмийн цацрагаас үлдсэн их гамшиг
  • 15:14 - 15:16
    бүтэн хот, хотын иргэдийг
  • 15:16 - 15:19
    нунтаг болгон, үгүй хийсэн.
  • 15:19 - 15:23
    Хорвоод мэндлээд би "Үүнийг би өмнө хийж
    байсан" гэсэн харцтай
  • 15:23 - 15:26
    өрөөгөө тойруулан хардаг байсан гэж
    ээж маань хэлдэг.
  • 15:26 - 15:28
    Тэр намайг хөгшин нүдтэй гэдэг
    байлаа.
  • 15:28 - 15:31
    Гэнжи өвөө маань нас барахад би
    тавхан настай байсан ч
  • 15:31 - 15:33
    би ээжийнхээ гарыг атгаад,
  • 15:33 - 15:36
    "Бүү санаа зов, тэр хүүхэд болоод
    эргээд ирнэ" гэсэн.
  • 15:36 - 15:39
    Гэсэн ч, "үүнийг өмнө нь хийж" үзсэн
    нэгэн гэхэд
  • 15:39 - 15:42
    би одоо ч юу ч ойлгоогүй л байна.
  • 15:42 - 15:45
    Тайзан дээр гарах бүрт өвдөг минь
    нугардаг хэвээрээ.
  • 15:45 - 15:48
    Өөртөө итгэх итгэлийг минь яруу
    найрагтай хутгаад,
  • 15:48 - 15:50
    цайны халбагаар хэмжиж болох ч
  • 15:50 - 15:52
    сонин амттай хэвээр л байдаг.
  • 15:52 - 15:55
    Харин Хирошимад хүмүүсийг юу ч үгүй
    хоморч,
  • 15:55 - 15:58
    бугуйн цаг, дэвтрийн хуудас л үлдсэн.
  • 15:58 - 16:01
    Хэдий халаас бүрээ дүүргэх боломжгүй ч,
  • 16:01 - 16:03
    би хичээсээр,
  • 16:03 - 16:05
    нэг л өдөр би үзүүлэн болгон бахдах,
  • 16:05 - 16:07
    намайг байсныг нотлох,
  • 16:07 - 16:10
    тэр нэг шүлгийг бичнэ гэж найдсаар л
    байна.
  • 16:10 - 16:12
    Эцэг эх минь надаад Сара гэдэг буюу
  • 16:12 - 16:13
    Библийн нэг хайрласан.
  • 16:13 - 16:17
    Бурхан Сарад түүнийг биелэшгүй зүйл
    хийж чадна гэж хэлэхэд
  • 16:17 - 16:19
    Сара инээдэг.
  • 16:19 - 16:21
    Учир нь анхны Сара биелэшгүй зүйл
    хийх
  • 16:21 - 16:23
    ямар учир байгааг ойлгоогүй.
  • 16:23 - 16:26
    Би юу? Би ч гэсэн мэдэхгүй л дээ,
  • 16:26 - 16:28
    гэхдээ би өдөр бүр бүтэшгүй
    зүйлсийг хардаг.
  • 16:28 - 16:31
    Биелэшгүй гэдэг бол энэ хорвоод бусадтай
    холбогдох,
  • 16:31 - 16:34
    эргэн тойрон тэр чигтээ чичрэхэд
    бусдыг түших гэж оролдох,
  • 16:34 - 16:36
    ярьж байхад чинь тэд өөрсдийн ярих
  • 16:36 - 16:39
    ээлжээ л хүлээж байдаг ч -- тэд чамайг
    сонсох юм.
  • 16:39 - 16:40
    Тэд яг чамд төрсөн мэдрэмжийг
  • 16:40 - 16:42
    чамтай зэрэг мэдэрдэг.
  • 16:42 - 16:45
    Энэ бол миний амаа нээх бүрдээ зорьдог
    зүйл --
  • 16:45 - 16:46
    тэр л байж боломгүй холбоо.
  • 16:46 - 16:49
    Хирошимад бөмбөгдөлтөнд өртөн тас
    хар болсоон
  • 16:49 - 16:52
    хана байдаг.
  • 16:52 - 16:54
    Гэхдээ нэг шатан дээр сууж байсан хүн
  • 16:54 - 16:56
    чулууг цацрагнаас халхалсан
    байдаг.
  • 16:56 - 16:58
    Түүнээс үлдсэн ганц зүйл бол
  • 16:58 - 17:00
    эерэг гэлийн мөнхийн сүүдэр.
  • 17:00 - 17:02
    Атомын бөмбөгний дараа,
  • 17:02 - 17:04
    эрдэмтэд Хирошима хотын хөрс
  • 17:04 - 17:06
    75 жилийн дараа л ургамал ургах
  • 17:06 - 17:09
    хэмжээнд хүрнэ гэж хэлсэн.
  • 17:09 - 17:12
    Гэсэн ч тэр хавар дэлхийгээс булцруу
    ургаж эхэлсэн.
  • 17:12 - 17:14
    Тэр мөчид, би чамтай уулзахад
  • 17:14 - 17:16
    би чиний ирээдүйн нэг хэсэг
    байхаа больно.
  • 17:16 - 17:19
    Би чиний өнгөрсний хэлтэрхий
    болж эхэлдэг.
  • 17:19 - 17:21
    Гэхдээ тэр хоромд, чиний амьдралын хэдэн
    мөчийг хуваалцдаг.
  • 17:21 - 17:23
    Харин чи минийхаас хуваалцдаг.
  • 17:23 - 17:25
    Тэр л хамгийн агуу бэлэг.
  • 17:25 - 17:28
    Хэрвээ чи намайг боломжгүй зүйлийг
    хийж чадна гэвэл,
  • 17:28 - 17:29
    би чамайг шоолж магад.
  • 17:29 - 17:31
    Би хорвоог өөрчилж чадах эсэхээ
    мэдэхгүй,
  • 17:31 - 17:33
    учир нь би тэр талаар тийм их зүйл
    мэдэхгүй--
  • 17:33 - 17:36
    дахин төрлөө олох талаар ч адил,
  • 17:36 - 17:38
    гэхдээ чи намайг үнэхээр инээлгэж
    чадах юм бол,
  • 17:38 - 17:41
    би аль зуунд амьдарч байгаагаа
    мартана.
  • 17:41 - 17:43
    Энд байгаа минь анхных ч, сүүлийнх ч биш.
  • 17:43 - 17:45
    Миний хуваалцах эцсийн үгс ч эд биш.
  • 17:45 - 17:48
    Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, би бүгдийг
  • 17:48 - 17:51
    зөвөөр хийх гэж хамаг чадлаараа
    хичээж байгаа.
  • 17:51 - 17:53
    Баярлалаа.
  • 17:53 - 17:55
    (Алга ташилт)
  • 17:55 - 17:58
    Баярлалаа.
  • 17:58 - 17:59
    (Алга ташилт)
  • 17:59 - 18:01
    Баярлалаа.
  • 18:01 - 18:07
    (Алга ташилт)
Title:
Хэрвээ би охинтой болвол...
Speaker:
Сара Кэй
Description:

"Хэрвээ би охинтой болвол, охин минь намайг Ээжээ гэхийн оронд Б цэг гэж дуудах болно" хэмээн яруу найрагч Сара Кэй яриагаа эхлэв. Тэрээр Нью Йоркын Боури утга зохиолын клубд гайхширч зогссон охиноос хүүхдүүдэд өөрсдийгөө илэрхийлэх чадвараар бусадтай харилцахыг заадаг багш болсон тухай, ДУУ ХООЛОЙ хөтөлбөрийг санаачилсан талаараа бидэнтэй хуваалцан, "Б", "Хирошима" хэмээн 2 гайхалтай үзүүлбэр үзүүлэхийг сонирхоорой.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:08

Mongolian subtitles

Revisions