Return to Video

Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar

  • 0:06 - 0:10
    (Алга ташилт)
  • 0:10 - 0:14
    Би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө яриаг
    өөрт тохиолдсон
  • 0:14 - 0:17
    хөөсний тухай түүхээс ярьж эхэлье
    гэж бодож байна.
  • 0:17 - 0:22
    Хөөс гэхээр гайхаж байж магадгүй.
    "Юун хөөс? Юу вэ?" гээд.
  • 0:22 - 0:25
    Яг би 8 настай байхдаа,
    одоогоос бараг хорин хэдэн жилийн өмнө
  • 0:25 - 0:29
    аав ээжтэйгээ хамт Далай ээж зах руу
    хүнсээ цуглуулах гээд явж байсан.
  • 0:29 - 0:32
    Тэгэхэд өвлийн маш хүйтэн өдөр байсан.
  • 0:33 - 0:37
    Тухайн үед моодонд орж байсан
    ногоон Аксент машинаараа бид нар яваад,
  • 0:37 - 0:41
    аав ээж хоёр маань дэлгүүр лүү мэдээж
    хүнсээ цуглуулах гээд орсон.
  • 0:41 - 0:45
    Тэгээд би машин дотроо хөгжмөө сонсоод,
    өвлийн тэр хүйтнийг үл ажраад,
  • 0:45 - 0:47
    сайхан хүлээгээд зогсож байсан.
  • 0:48 - 0:52
    Гэтэл яг миний хажууд
    надтай чацуу гэмээр нэг 8 настай охин
  • 0:52 - 0:56
    өвлийн тэр хар хүйтэнд,
    малгайгүй, бээлийгүй, бээрсэн тэр гараараа
  • 0:56 - 1:00
    жоохон дүүгээ тэвэрчихсэн зогсож байсан.
  • 1:00 - 1:02
    Тэгээд би эхэндээ ч анзаарсангүй.
  • 1:02 - 1:06
    Энд нэг хэцүү охин зогсож байна даа
    гээд л хөгжмөө сонсоод байж байсан.
  • 1:06 - 1:09
    Гэтэл 20 минут өнгөрлөө,
    30 минут өнгөрлөө.
  • 1:09 - 1:13
    Тэр охин бүр үнэхээр
    тэнд зүгээр ч зогсоогүй.
  • 1:13 - 1:18
    Хүмүүсээс гуйлга гуйгаад, мөнгө гуйгаад
    уйгагүй ингэж байж байсан.
  • 1:18 - 1:21
    Ихэнх хүмүүс, өнгөрч байсан хүмүүс,
    тэр охиныг төвөгшөөсөн маягтай
  • 1:21 - 1:23
    "Цаашаа, цаашаа" гээд.
  • 1:23 - 1:26
    Яг энэ мөчид надад
    ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр
  • 1:26 - 1:28
    маш хүнд сэтгэгдэл төрсөн.
  • 1:29 - 1:31
    Өнөөдөр энэ охин, энэ гадаа зогсоод,
  • 1:31 - 1:35
    өөрийнхөө тэр бяцхан нуруунд
    тэр хүнд ачааг үүрээд,
  • 1:35 - 1:38
    зогсож байх,
    буруу юм юу хийсэн юм бэ?
  • 1:38 - 1:41
    Харин би өнөөдөр энд,
    дулаахан машин дотор
  • 1:41 - 1:42
    зүгээр ингээд сайхан хөгжим сонсоод,
  • 1:42 - 1:45
    аав ээжийгээ тор дүүрэн юм авчрахыг
    хүлээгээд зогсож байх
  • 1:45 - 1:47
    би ямар гавъяа байгуулсан юм бэ?
  • 1:48 - 1:50
    Бид хоёрын ялгаа юу юм бэ?
  • 1:50 - 1:53
    Яагаад энэ ялгаа бий болсон юм? гэдэгт
  • 1:53 - 1:55
    маш их хүндээр
    надад тухайн үед тусч байсан.
  • 1:55 - 1:58
    Тэгээд одоо ингээд эргээд бодоход,
    магадгүй энэ мөчөөс хойш,
  • 1:58 - 2:01
    миний амьдралын бүх
    ажил маань, мэргэжил маань,
  • 2:01 - 2:06
    энэ нийгмийн судалгаагаа, тэр дундаа энэ
    ялгаа юун дээр оршиж байгаа юм бэ? гэдгийг
  • 2:06 - 2:09
    ойлгоход зориулагдсан
    гэж би боддог.
  • 2:10 - 2:13
    Тэгээд ч хөөсний тухай түүх маань
    өндөрлөсөнгүй.
  • 2:13 - 2:17
    Өнгөрсөн жил би банкинд ороод,
    гүйлгээ хийх гээд явж байсан л даа.
  • 2:17 - 2:20
    Тэгсэн чинь яг ханан дээр нь
    энэ постер тавигдсан байсан.
  • 2:20 - 2:22
    [Зураг]
  • 2:22 - 2:24
    Энэ постерийг хараад би бас л бодсон.
  • 2:24 - 2:27
    Энэ хөөс үнэхээр дуусаагүй юм байна.
  • 2:27 - 2:29
    Энэ зурган дээр юу гэсэн байгаа вэ гэхээр:
  • 2:29 - 2:32
    "Иргэн та өөрийн эд зүйлсээ
  • 2:32 - 2:36
    хулгайн хэргээс урьдчилан сэргийл" гэж
    бичсэн байгаа.
  • 2:36 - 2:39
    Энд хулгайч гэж
    хэнийг харуулж байна вэ гэхээр
  • 2:39 - 2:43
    энэ сэтгүүл зараад, бохь зараад
    явж байгаа хүүхдийг
  • 2:43 - 2:45
    бид нар өнөөдөр хэрэгтэн болгож хараад,
  • 2:45 - 2:48
    өнөөдөр амьдралын боломжтой,
    ажил төрөл эрхэлж байгаа,
  • 2:48 - 2:51
    кафед ороод, цай уугаад
    сууж байгаа бид нарт
  • 2:51 - 2:55
    өөрөө өөрсдийгөө хамгаалах
    ийм сэрэмжлүүлэг улс орон даяар явсан.
  • 2:55 - 2:57
    Энэ постер бол
    зөвхөн энэ банкинд байгаагүй.
  • 2:57 - 3:01
    Дараа нь кафе, ресторан, том дэлгүүр,
    хаа сайгүй байсан.
  • 3:01 - 3:05
    Яг энэ постерийн хажуугаар
    та бүхний хэд нь яг өнгөрсөн.
  • 3:05 - 3:08
    Бид нарын хэд нь энийг анзаарахгүй
    өнгөрсөн бол?
  • 3:10 - 3:12
    Тэгэхээр эндээс төрж байгаа
    асуулт нь юу вэ гэхээр
  • 3:13 - 3:19
    энэ зурган дээр байгаа хүүхэд шиг
    орой үдшийн цагаар хүнд хөдөрмөр хийгээд,
  • 3:19 - 3:23
    хулгайчаараа дуудуулаад, ингээд явах
    яагаад бид нар ийм нийгэмд байгаа юм бэ?
  • 3:23 - 3:27
    Хоёрдугаарт нь, бид нар яагаад
    энэ хүүхдүүдээсээ болгоомжлох
  • 3:27 - 3:29
    ийм нийгэмд оршиж байгаа юм бэ?
    гэж асууна.
  • 3:30 - 3:31
    Ингээд туршаад үзлээ л дээ.
  • 3:31 - 3:33
    Ихэнх хүмүүс
    юу гэж үүнд хариулдаг вэ гэхээр:
  • 3:33 - 3:37
    "Өө энэ хүүхдийн аав, ээж нь буруутай.
  • 3:37 - 3:39
    Энэ хүүхдийн аав, ээж нь
    сайн яваагүй учраас
  • 3:39 - 3:43
    энэ хүүхэд өнөөдөр ингэж явж байна аа"
    гэж хэлж байгаа.
  • 3:44 - 3:48
    Энэ хүүхдийн аавыг, магадгүй, хэдүүлээ
    Төрөө гээд аваад үзье л дээ.
  • 3:48 - 3:51
    Төрөөг өнөөдөр бид нар
    юу гэж хэлдэг вэ гэхээр:
  • 3:51 - 3:52
    "Төрөө бол залхуу."
  • 3:52 - 3:53
    "Төрөө бол бэлэнчилдэг."
  • 3:53 - 3:54
    "Архи уудаг."
  • 3:54 - 3:56
    "Ажил хийдэггүй."
  • 3:56 - 3:58
    "Магадгүй хөдөөнөөс хотруу орж ирэхдээ
  • 3:58 - 4:01
    ямар ч судалгаа тооцоогүй,
    шууд орж ирсэн" гэх мэт.
  • 4:02 - 4:04
    Янз бүрээр хэлдэг байж болно.
  • 4:04 - 4:08
    Ингэж хэлснээрээ бид нар
    энэ хүнийг юу гэж дүгнэж байна вэ гэхээр:
  • 4:08 - 4:13
    "Энэ хүн бол зөвхөн өөрөө өөрийнхөө
    хөөсөн дотор байгаа,
  • 4:13 - 4:16
    бусад нийгмийн хүчин зүйлээс
    ямар ч хамааралгүй,
  • 4:16 - 4:20
    хувь хүн нь өөрөө буруу учраас энэ хүн
    өнөөдөр муу байна" гэж
  • 4:20 - 4:22
    бид нар хэлж байгаа.
  • 4:22 - 4:25
    Гэтэл өнөөдөр Төрөө шиг
    мянга мянган, сая сая хүн,
  • 4:25 - 4:28
    тэр байтугай тэрбум хүн
    дэлхий дээр байгаа.
  • 4:28 - 4:31
    Тэгээд эндээс
    бид нар юу гэж харж байна вэ гэхээр
  • 4:31 - 4:37
    Төрөө ганцаараа сайн эсвэл муу учраас
    энэ хүүхдүүд өнөөдөр байгаа юм уу?
  • 4:37 - 4:40
    Бид нарт ийм их ядуурал байгаа юм уу?
    гэвэл үгүй.
  • 4:40 - 4:44
    Эсрэгээрээ Төрөө үнэхээр амжилттай
    хүн байлаа гэж бүгдээрээ бодъё л доо.
  • 4:44 - 4:46
    Үнэхээр сайн сайхан явж байгаа.
  • 4:46 - 4:49
    Манай нийгэмд дийлэнх хүмүүс нь энэ доор
    байгаа хүмүүс шиг
  • 4:49 - 4:51
    амжилттай явж байгаа хүмүүс.
  • 4:51 - 4:54
    Тэгвэл бид нар энэ зөвхөн
    "Төрөө сайндаа" гэж хэлэхгүй шүү дээ.
  • 4:54 - 4:57
    "Энэ манай нийгэм ямар нэгэн байдлаар
    амжилттай хүмүүсийг төрүүлдэг
  • 4:57 - 5:00
    ийм хүчин зүйл бүхий нийгэм байна аа"
    гэж бид нар хэлнэ.
  • 5:00 - 5:04
    Тэгэхээр эндээс дүгнэлт нь юу вэ гэхээр
    бид нар энд хүнийг хөөсөн дотор нь хараад,
  • 5:05 - 5:07
    өөрсдөө хөөсөндөө дотроо суугаад,
  • 5:07 - 5:10
    энэ бол зөвхөн хувь хүний
    гэж дүгнэж болохгүй.
  • 5:10 - 5:13
    Нэгэнт ийм үзэгдэл
    нийгэм даяараа байгаа учраас
  • 5:13 - 5:16
    ямар нэгэн цаана нь буруу юм байна
    гэж харна.
  • 5:16 - 5:19
    Тэгвэл энэ ядуурлын байдал,
    одоо энэ Төрөө шиг нөхцөл байдал
  • 5:19 - 5:21
    Монголд ямар байгаа юм бэ?
  • 5:21 - 5:23
    Цар хүрээ нь
    бид нарын төсөөлж байсан шиг байна уу?
  • 5:23 - 5:26
    Өөр байна уу? гэдгийг хэдүүлээ харъя.
  • 5:26 - 5:29
    Өнөөдөр Монголд нийт хүн амын
    634 мянга нь ядуу байна.
  • 5:31 - 5:33
    Ядуу гэж юу гэсэн үг вэ гэхээр
  • 5:33 - 5:35
    хүн амьдрахын тулд наад захын
  • 5:35 - 5:40
    хэрэглээнийхээ хүнсний болон бусад
    хэрэглээг худалдаж авж чадахгүй байгаа,
  • 5:40 - 5:45
    2014 оны байдлаар 140 мянган
    төгрөгнөөс доош хэрэглээтэй хүмүүсийг
  • 5:45 - 5:47
    бид нар ядуу гэж нэрлэж байгаа.
  • 5:48 - 5:50
    Өнөөдөр Монголын
    нийт хүн амын 20% нь ядуу.
  • 5:52 - 5:53
    Гэтэл 20%-иар дуусахгүй.
  • 5:55 - 5:58
    Яасан бэ гэхээр хэрвээ бид нар
    тэр хэрэглээний төвшинг 146 мянгыг
  • 5:58 - 6:02
    50-хан мянган төгрөгөөр, жишээлбэл,
    дээшлүүлээд 196 мянган төгрөг болгоод
  • 6:02 - 6:07
    үзэх юм бол хүн амын 40% нь
    ядуу гэдэг ангилалд орох магадлалтай.
  • 6:08 - 6:13
    Өөрөөр хэлбэл, түрүүчийн 20%-аас дээш
    20% нь дөнгөж дэнчигнээд
  • 6:13 - 6:18
    арай гэж оршин тогтнож байгаа
    эрсдэлтэй тогтворгүй бүлэг гэж авж үздэг.
  • 6:18 - 6:22
    Тэгэхээр бид нарын нийт хүн амын
    40% нь ийм эрсдэлтэй,
  • 6:22 - 6:24
    ядууралд өртөх магадлалтай хүмүүс байна.
  • 6:25 - 6:26
    Ингээд ч дууссангүй.
  • 6:26 - 6:29
    Нийт бид нарын хүн амын
    бүхэл бүтэн 80% нь
  • 6:30 - 6:33
    сарын хэрэглээ 400 мянган төгрөгнөөс доош.
  • 6:33 - 6:35
    Зөвхөн 20% нь 400 мянгаас дээш.
  • 6:36 - 6:40
    400 мянгаас дээш орлоготой 20% хүмүүс
    амьдралын баталгаатай,
  • 6:40 - 6:44
    янз бүрийн үнийн өсөлт гарах ч юм уу,
    болоход төдийлөн хамааралгүй.
  • 6:45 - 6:50
    Үлдсэн 80% нь ямар нэгэн байдлаар доошоо
    унахад маш бэлэн эрсдэлтэй байна.
  • 6:53 - 6:55
    Дахиад нэг өөр тоо авч үзье.
  • 6:55 - 6:59
    Бид нар өнөөдөр:
    "Хүмүүс өөрсдөө чадлаараа байх ёстой.
  • 6:59 - 7:02
    Манай нийгэм бол тэгш, сайхан
    эрх чөлөөтэй нийгэм" гэж ярьдаг.
  • 7:02 - 7:06
    Хэрвээ бид нар нийгмийг
    бүрэн тэгш, төгс гэж үзвэл
  • 7:06 - 7:09
    хуваарилалт ийм байх ёстой.
    Орлого баялгийн хуваарилалт.
  • 7:09 - 7:12
    Монголд ямар байгаа гэж
    бодож байна өнөөдөр?
  • 7:14 - 7:21
    Нийт хүн амын хамгийн дээд бүлэг буюу
    хамгийн дээд хоёр бүлэг нь нийлээд
  • 7:22 - 7:27
    Монголын бүх баялаг, орлого, хэрэглээний
    70%-ийг дангаараа эзэлдэг.
  • 7:27 - 7:33
    Нөгөө үлдсэн 60 хувь буюу гурван бүлэг нь
    нийлээд, нийлээд 30-хан хувийг эзэлдэг.
  • 7:33 - 7:37
    Тэр дундаа хамгийн доод бүлгийн хүмүүс нь
    7%-ийг эзэлдэг.
  • 7:39 - 7:41
    Эндээс бид нар
    орлогын, баялгийн тэгш бус байдал
  • 7:41 - 7:43
    ямар газар авсан байгааг харж болно.
  • 7:45 - 7:48
    Тэгэхээр бид нарын түрүүчийн хэлсэн
    Төрөө ганцаараа асуудалтай,
  • 7:48 - 7:50
    Төрөө ийм гэж хэлж байгаа нь
  • 7:50 - 7:54
    бид нар өөрсдөө маш их хөөсөн дотроос
    дүгнэж байна гэдгийг харуулж байна.
  • 7:55 - 7:57
    Тэгвэл яагаад ийм байдал бий болсон юм бэ?
  • 7:58 - 8:02
    Яагаад ийм олон хүн ядууралд өртсөн,
    бид нар ийм эрсдэлтэй байна?
  • 8:02 - 8:05
    Яагаад ийм их тэгш бус байдал нийгэмд
    бий болсон бэ? гэдэг
  • 8:05 - 8:07
    асуултыг бид нар хөөсөн дотроос
    харж байна уу,
  • 8:07 - 8:10
    гаднаас харж байна уу
    гэдгээ харьцуулж үзье.
  • 8:11 - 8:15
    Хамгийн нийтлэг тохиолддог 3 хариултыг
    би та бүхэнд хэлье гэж бодож байна.
  • 8:15 - 8:19
    Эхний хариулт нь:
    "Угаасаа л хүн бол тэгш бус байдаг."
  • 8:20 - 8:23
    "Энэ бол хүний зан чанар" гэж хэлдэг.
  • 8:23 - 8:27
    Гэтэл үүний эсрэгээр Дэлхий дахинд болон
    Монгод хийсэн бүх судалгаагаар
  • 8:28 - 8:32
    хүмүүс бараг дийлэнх нь төрөлхийн
    гэж хэлж болохоор тэгш байдлыг эрхэмлэдэг.
  • 8:32 - 8:35
    Хэн дээр ч очсон:
    "Би энэнээс илүү сайхан байна,
  • 8:35 - 8:37
    энэнээс дутуу байна" гэж хэлдэггүй.
  • 8:37 - 8:41
    Гэхдээ яг ямар тохиолдолд бид нар
    энэ тэгш бус байдал гэдэг юмыг зөвшөөрөөд
  • 8:41 - 8:46
    ирдэг вэ гэхээр шударга ёс гэдэг
    ойлголтыг авч үзэхээрээ ингэж ойлгодог.
  • 8:48 - 8:49
    Шударга ёс.
  • 8:50 - 8:53
    Өөрөөр хэлбэл, өнөөдөр
    Төрөө надаас илүү бага ажилласан юм чинь
  • 8:53 - 8:57
    бага цалин авах ёстой, би илүү их
    ажилласан юм чинь өндөр цалин авах ёстой.
  • 8:57 - 9:00
    Төрөө надаас бага ажиллаад,
    би илүү их ажиллачихаад
  • 9:00 - 9:02
    адилхан цалинтай байж
    болохгүй шүү дээ.
  • 9:02 - 9:03
    Тэгэхээр энэ шударга биш.
  • 9:05 - 9:08
    Гэхдээ харамсалтай нь бидний ойлгож
    байгаа энэ шударга ёсны тухай ойлголт
  • 9:08 - 9:10
    өөрөө үргэлж шударга байдаггүй.
  • 9:10 - 9:13
    Зүгээр л нэг энгийн жишээ авъя.
    Энэтхэгт Кастын системтэй.
  • 9:13 - 9:16
    Хүн амын дийлэнх нь зүгээр л
    бурхны толгойноос төрсөн гэж
  • 9:16 - 9:19
    үзэж байгаа учраас
    маш баян байхыг зөвшөөрдөг.
  • 9:19 - 9:23
    Дийлэнх нь зүгээр хөлнөөс төрсөн
    учраас ядуу байхыг зөвшөөрдөг.
  • 9:24 - 9:27
    "Энэ өөрөө шударга уу?"
    гэвэл үгүй.
  • 9:28 - 9:30
    За, хоёр дахь нийтлэг тайлбар.
  • 9:30 - 9:33
    "Ийм их ядуурал байгаа нь
    манай улс угаасаа л ядуу улс ш дээ".
  • 9:33 - 9:36
    "Бид нар дөнгөж арай гэж
    оршин тогтнож байгаа шүү дээ".
  • 9:36 - 9:38
    Энэ бол маш буруу.
  • 9:38 - 9:42
    Яагаад гэхээр өнөөдөр бид нар
    дунд орлоготой орон гэж тооцогддог.
  • 9:42 - 9:44
    Дээрээс нь бид нарын эдийн засаг
  • 9:44 - 9:47
    өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд
    үргэлж өссөөр ирсэн.
  • 9:48 - 9:51
    Үүнийг дагаад нийгмийн
    халамжийн зардал ч өссөн.
  • 9:52 - 9:55
    Гэхдээ яг бид нарын
    түрүүчийн хэлсэн тэр Төрөө болон
  • 9:55 - 9:59
    түрүүчийн хэлсэн 40%-ийн ядуучуудад
    энэ өсөлт хэзээ ч хүртэхгүй байгаа.
  • 10:00 - 10:03
    Тэгэхээр энэний цаана бас нэг шалтгаан
    байна гэдгийг харуулж болно.
  • 10:05 - 10:06
    Дараачийн нэг жишээг авч үзье.
  • 10:08 - 10:11
    Өнөөдөр тэр ядууралд
    өртсөн байгаа хүмүүс залхуу юу?
  • 10:11 - 10:14
    Тэр хүмүүс үнэхээр хичээхгүй байна уу?
    гэдэг асуудал гарч ирнэ.
  • 10:14 - 10:18
    Энийг харуулахын тулд би амжилттай яваа
    хэдэн хүүхдүүдийн жишээг авая л даа.
  • 10:18 - 10:21
    Саяхан нилээн хэдэн
    ярилцлага уншаад байж байлаа.
  • 10:21 - 10:22
    Фэйсбүүкээр ч бас нилээн явж байсан.
  • 10:23 - 10:26
    Харвард төгссөн, MIT төгссөн
    эсвэл одоо сурч байгаа.
  • 10:26 - 10:29
    Ийм мундаг хүүхдүүд байна аа гээд
    бүгдээрээ хуваалцдаг, тийм ээ?
  • 10:29 - 10:31
    Үнэхээр мундаг хүүхдүүд.
  • 10:31 - 10:33
    Энэ хүүхдүүдээс
    нилээн олон ярилцлага авсан байна лээ.
  • 10:33 - 10:35
    Би бүгдийг нь уншиж үзсэн.
  • 10:35 - 10:39
    "Таны амжилтын жор юу вэ? Та
    яаж ийм мундаг сургуульд элсэв ээ?" гэхэд
  • 10:40 - 10:42
    ихэнх хүүхдүүд маань юу гэж
    хариулсан бэ гэхээр
  • 10:43 - 10:44
    "Өөрийгөө дайчил."
  • 10:44 - 10:47
    Эсвэл "Англи хэл маш сайн эзэмш"
    гэж хэлсэн байсан.
  • 10:48 - 10:51
    Энэ үнэхээр бахархууштай,
    тийм биз дээ?
  • 10:53 - 10:56
    (Алга ташилт)
  • 10:58 - 11:01
    Гэтэл хэдүүлээ энэ хүүхдүүдийн
    маш их амжилтын нууцыг
  • 11:01 - 11:05
    том өргөн хүрээнээс,
    нийгмийг бүхлээр нь авч үзье.
  • 11:06 - 11:08
    Энд юу харагдаж байна вэ гэхээр
  • 11:08 - 11:12
    энэ хүүхдүүдийн энэ амжилтын цаана
    маш олон хүчин зүйл байгаа.
  • 11:12 - 11:14
    Ядаж л энэ хүүхдүүд эрүүл байна.
  • 11:15 - 11:17
    Өнөөдөр хувийн сургуульд сурч байна.
  • 11:17 - 11:22
    Ямар нэгэн байдлаар гэртээ өвчтэй ээжийгээ
    юм уу, аавыгаа асрах шаардлагагүй байна.
  • 11:22 - 11:25
    Сургалтын төлбөр нь
    цаанаас нь бэлэн байна.
  • 11:25 - 11:30
    Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд зүгээр жоохон
    хичээгээд, бусдаас илүү хөдөлмөрлөөд,
  • 11:30 - 11:34
    энэ намхан шатаар амжилт руу
    дээшээ өгсөхөд маш ойрхон байна.
  • 11:35 - 11:39
    Эсрэгээрээ тэр шатны доор байгаа
    түрүүчийн бид нарын хэлсэн
  • 11:40 - 11:43
    нийт хүн амын
    бараг 60-70% нь шатны доор байна.
  • 11:43 - 11:47
    Энэ хүмүүс зүгээр л илүү хичээгээд дээшээ
    яагаад амжилт руу гарж болохгүй гэж?
  • 11:47 - 11:50
    Яагаад гэхээр тэд нарын нийгмийн
    саад тотгор нь маш өндөр.
  • 11:51 - 11:52
    Энэ шатан дээр байгаа шиг.
  • 11:53 - 11:56
    "Энэ саад тотгор нь юу юм бэ?"
    гэж хүмүүс асууж магадгүй.
  • 11:56 - 12:00
    Өнөөдөр илүү ажиллаад, илүү хөдөлмөрлөөд л
    яагаад дээшээ гарч болохгүй гэж?
  • 12:00 - 12:01
    Энд маш олон хүчин зүйлс байгаа.
  • 12:01 - 12:05
    Жишээлбэл, чанартай боловсрол,
    эрүүл мэндийн үйлчилгээ.
  • 12:06 - 12:10
    Энэ хүмүүс, жишээлбэл, боловсрол
    эзэмшээгүйгээсээ болоод ур чадвар байхгүй.
  • 12:10 - 12:12
    Ур чадваргүйгээсээ болоод
    ажил байхгүй.
  • 12:12 - 12:15
    Ажилгүйгээсээ болоод цалин байхгүй.
    Цалингүй юм чинь хуримтлал байхгүй.
  • 12:15 - 12:18
    Хуримтлал байхгүй юм чинь
    хөрөнгө оруулалт хийж чадахгүй өөртөө.
  • 12:19 - 12:21
    Өөрөөр хэлбэл, ийм
    ядуурлын занганд орсон байдаг.
  • 12:23 - 12:27
    Гэтэл бид нар өнөөдөр дээр нь
    хөөсөн дотроосоо амжилтанд ойрхон байгаа,
  • 12:27 - 12:31
    ямар нэгэн байдлаар амьдралын
    боломжтой хүмүүс дээр нь зогсчихоод
  • 12:31 - 12:34
    доор байгаа хүмүүсээ
    хөөсөн дотроосоо шүүмжлээд:
  • 12:34 - 12:38
    "Та нар өнөөдөр илүү ажиллах хэрэгтэй"
    гээд хэлэх ямар ч боломжгүй байна.
  • 12:39 - 12:44
    Энэ ядуурал, энэ бүх нийгэмд тулгамдаж
    байгаа асуудлын гол шалтгаан бол
  • 12:44 - 12:48
    энэ том нийгмийн тэгш бус байдал,
    бүтцийн ялгаа байна гэдгийг
  • 12:48 - 12:51
    би энэ зургаар харуулах гэж хичээж байна.
  • 12:57 - 13:02
    Ингээд ч дууссангүй, бид нар одоо өнөөдөр
    хөөсөн дотроос сая асуудлыг харлаа.
  • 13:02 - 13:05
    Хөөсөн дотроос хүмүүсийг шүүмжиллээ.
  • 13:06 - 13:09
    Эсрэгээрээ өнөөдөр бид нийгмийг
    яаж харж байна вэ гэхээр
  • 13:09 - 13:12
    бид нарын өдөр тутмын харилцаа,
    нийгмийг төсөөлөх төсөөлөл
  • 13:12 - 13:16
    зөвхөн өөрийн явцуу хүрээлэл
    дотроо бүрддэг.
  • 13:16 - 13:20
    Энэ судалгаанаас, жишээ нь, харахад
    бид нар бүх нийгмийг юу гэж төсөөлдөг вэ?
  • 13:20 - 13:22
    Хэнд итгэдэг, хэнтэй хамтарч
    ажилладаг вэ гэхээр
  • 13:22 - 13:29
    дандаа ойр дотны аав, ээж, найз нөхөд,
    хамт олон, хамаатан садангаараа
  • 13:29 - 13:33
    бидний нийгмийн харилцаа хязгаарлагддаг.
  • 13:33 - 13:37
    Өөрөөр хэлбэл, бид нар өөрсдөө
    хөөсөн дотор байна гэсэн үг.
  • 13:39 - 13:42
    Тэгэхээр хэдүүлээ энэ хөөснөөс
    гарахын тулд яах ёстой вэ?
  • 13:43 - 13:45
    Зөвхөн асуудлаа яриад суугаад байх биш,
  • 13:45 - 13:47
    эндээс гарахын тулд яах вэ гэхээр
    хоёр зүйлийг хийх хэрэгтэй.
  • 13:47 - 13:53
    Нэгдүгээрт, түрүүчийн хэлсэн тэр нийгмийн
    томоохон саад тотгор, энэ том өндөр шатыг
  • 13:53 - 13:58
    бид нар намсгаж доор байгаа хүмүүс
    дээшээ гарах боломжтой болгох ёстой.
  • 13:58 - 14:00
    Өөрөөр хэлбэл,
    нийгмийн өөрчлөлтийг хийх ёстой.
  • 14:00 - 14:04
    Гэхдээ ингэхэд юу саад болж байна вэ
    гэхээр амьдралын боломжтой байгаа,
  • 14:04 - 14:07
    өнөөдөр Монголын ирээдүй болсон залуучууд
    бид нар өөрсдөө
  • 14:07 - 14:11
    ийм хөөсөн дотор байгаа тохиолдолд
    хэзээ ч энэ өөрчлөлт бий болохгүй.
  • 14:12 - 14:17
    Тийм учраас бид нар энэ хоёр сум заасан
    байгаа шатаа янзалъя, тэгшилье.
  • 14:17 - 14:22
    Хоёрдугаарт, өөрсдөө хөөснөөсөө гаръя
    гэдэг асуудал гарч байна.
  • 14:22 - 14:26
    (Алга ташилт)
  • 14:26 - 14:29
    Энэ хөөсний зураг байна, тээ?
  • 14:29 - 14:32
    Хувь хүн рүү бурууг эсвэл зөвийг өгсөн,
    тухайн хувь хүнийг
  • 14:32 - 14:37
    нийгмийн бусад бүх асуудлаас тусгаарласан
    ийм байдлаасаа гараад хэдүүлээ
  • 14:37 - 14:44
    тухайн нийгмийг тухайн хүний буруугаар
    биш, цаад учир шалтгаан нөхцөл нь
  • 14:44 - 14:47
    юу байна гэдгийг илүү өргөн хүрээнд,
    илүү ухаалгаар, мэдээлэлтэй,
  • 14:47 - 14:52
    судалгаатайгаар харж чаддаг ийм
    залуу боловсон хүчин өнөөдөр болох ёстой.
  • 14:53 - 14:56
    Тэгвэл яагаад бид нар
    хөөснөөсөө гарах ёстой гэж?
  • 14:56 - 15:02
    Ингэлээ гээд яах вэ гэхээр миний одоо
    та бүхэнд харуулаад байгаа энэ зураг шиг,
  • 15:02 - 15:07
    бид нар нийгмээ бүх хүн тэгш
    боломжтойгоор, тэгш гараанаас дээр
  • 15:07 - 15:13
    тэр шатны оргилд, амжилтанд хүрдэг
    ийм боломж бүхий, ийм зөв бүтэц бүхий
  • 15:13 - 15:19
    нийгмийг үүсгэхэд хамгийн гол суурь нь
    бид нар өөрсдөө хөөснөөсөө гарах явдал юм.
  • 15:19 - 15:24
    Бүгдээрээ энэ хөөснөөс гарахын тулд
    өнөөдрөөс эхлээд
  • 15:24 - 15:26
    миний түрүүчийн уриалаад байсан
  • 15:26 - 15:33
    асуудлыг хэн нэгэн Төрөө эсвэл хэн нэгэн
    хувь хүний аз, азгүйтэл гэхээсээ илүү
  • 15:33 - 15:35
    бид нар яаж цогцоор нь
    нийгмийг харж байна вэ?
  • 15:35 - 15:38
    Ийм чадавхи бид нарт байна уу? гэдэг дээр
  • 15:38 - 15:40
    ажиллаж эхэлье гэж уриалмаар байна.
  • 15:40 - 15:41
    Баярлалаа.
  • 15:41 - 15:44
    (Алга ташилт)
Title:
Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar
Description:

Амжилттай, сайн явах гагцхүү хувь хүнээс хамаарах уу? Социологич Долгион олон жил нийгмийн бүлэг хоорондын анги заагийг судалж буй бөгөөд нийгмийн анги, бүлэг өөрсдийн сэтгэлгээний "хөөс"-нд автаж, өөр өөр өнцгөөс нийгмийг төсөөлж байдгийг анзаарчээ. Энэ хөөсийг хагалж, нийгмийн өөрчлөлтийг авчрах нь хөгжил дэвшлийн хамгийн эхний алхам билээ.

Executive director of Independent Research Institute of Mongolia, sociologist Dolgion specializes in project management, strategy development, monitoring, evaluation, and capacity building. She is currently studying the increasing social stratification in Mongolia, its effect, and possible methods we can utilize as a community to prevent from its negative outcomes.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
15:47

Mongolian subtitles

Revisions