Return to Video

Зүрхний шигдээсийн үед юу болдог вэ? Кришна Судир

  • 0:07 - 0:13
    Жил бүр дэлхийд ойролцоогоор 7 сая
    хүн зүрхний шигдээсээр нас барж байна.
  • 0:13 - 0:15
    Зүрх судасны өвчин буюу
  • 0:15 - 0:18
    зүрхний шигдээс, цус харвалт
    үүсгэгч өвчнүүд нь
  • 0:18 - 0:20
    нас баралтын тэргүүлэх шалтгаан
    болж байна.
  • 0:20 - 0:23
    Тэгэхээр зүрхний шигдээсийн
    шалтгаан юу вэ?
  • 0:23 - 0:25
    Хүний булчинтай адил зүрхэнд
    хүчилтөрөгч хэрэгтэй.
  • 0:25 - 0:29
    Зүрхний шигдээсийн үед хангалттай
    хүчилтөрөгч авч чаддаггүй.
  • 0:29 - 0:31
    Өөх тос болон өнгөр бөөгнөрч,
  • 0:31 - 0:33
    бидний титем судасны ханыг зузааруулдаг.
  • 0:33 - 0:37
    Эдгээр судаснууд нь хүчилтөрөгчөөр баялаг
    цусыг зүрхэнд дамжуулах үүрэгтэй.
  • 0:37 - 0:39
    Өнгөр нь нас ахих тусам томорч
  • 0:39 - 0:41
    судасны хананд бүхэлжиж,
  • 0:41 - 0:42
    хатуурч,
  • 0:42 - 0:43
    эсвэл үрэвсдэг.
  • 0:43 - 0:46
    Тэгснээр эдгээр өнгөр судсыг бөглөдөг.
  • 0:46 - 0:49
    Эдгээр өнгөрт завсар зай үүсгэхэд
  • 0:49 - 0:52
    түүнд орсон цус тэндээ нөжирч улмаар
  • 0:52 - 0:56
    артерийн судсыг нийтэд нь бөглөдөг байна.
  • 0:56 - 0:59
    Зүрхний булчинд цус хангалттай
    хүрэхгүй болсноор
  • 0:59 - 1:03
    хэдэн минутын дотор хүчилтөрөгчөөр
    дутагдсан эсүүд үхэж эхэлдэг.
  • 1:03 - 1:06
    Энэ бол зүрх хаагдах буюу
  • 1:06 - 1:07
    зүрхний шигдээс юм.
  • 1:07 - 1:11
    Даруй эмчилгээ хийлгэхгүй бол
    аюултай үр дүнтэй.
  • 1:11 - 1:15
    Гэмтсэн булчин цаашид цус шахах
    чадвараа алдаж
  • 1:15 - 1:17
    зүрхний хэмнэл алдагдаж эхэлдэг.
  • 1:17 - 1:21
    Хамгийн том аюул нь нь зүрхний шигдээс
    гэнэтийн үхэлд хүргэх юм.
  • 1:21 - 1:24
    Зүрхний шигдээстэй болсон хүнийг
    яаж мэдэх вэ?
  • 1:24 - 1:28
    Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол
    хүчилтөрөгчөөр дутагдсан
  • 1:28 - 1:30
    зүрхний булчингаас үүдэлтэйгээр
    цээжээр өвдөх.
  • 1:30 - 1:33
    Өвчтөнүүд үүнийг базаж эсвэл
    давчтах мэт гэж дүрсэлдэг.
  • 1:33 - 1:35
    Улмаар цаашаа зүүн гар,
  • 1:35 - 1:35
    эрүү,
  • 1:35 - 1:36
    нуруу,
  • 1:36 - 1:37
    хэвлий рүү тархдаг.
  • 1:37 - 1:42
    Гэхдээ өвчний явц кинон дээр гардаг шиг
    үргэлж гэнэтийн байгаад байдаггүй.
  • 1:42 - 1:44
    Зарим хүмүүсийн дотор муухайрна,
  • 1:44 - 1:45
    эсвэл амьсгал давчдана.
  • 1:45 - 1:48
    Шинж тэмдэүүд эмэгтэй мөн настай
    хүмүүст түгээмэл илрэхгүй байж болно.
  • 1:48 - 1:53
    Тэдэнд сульдах, амархан ядрах
    шинж тэмдгээр илэрч болно.
  • 1:53 - 1:55
    Харин хачирхалтайгаар олон хүмүүст
  • 1:55 - 1:59
    ялангуяа, өвдөлт мэдэрдэг мэдрэлд
    нөлөөлдөг, чихрийн шижинтэй хүмүүст
  • 1:59 - 2:01
    зүрхний шигдээс чимээгүй явцтай байдаг.
  • 2:01 - 2:05
    Хэрэв та хэн нэгэн зүрхний шигдээсээр
    өвдөж байна гэж бодвол
  • 2:05 - 2:07
    нэн даруй тусламж үзүүлэх нь чухал.
  • 2:07 - 2:11
    Хэрэв та түргэн тусламж дуудах боломжтой
    газар байвал тусламж дууд.
  • 2:11 - 2:13
    Энэ нь хурдан эмнэлэгт очих
    найдвартай арга юм.
  • 2:13 - 2:16
    Цус шингэрүүлэх үйлчилгээтэй аспирин,
  • 2:16 - 2:19
    эсвэл артерийн судсыг нээж
    өгдөг нитроглисерин ууснаар,
  • 2:19 - 2:22
    зүрхний шигдээс даамжрахаас сэргийлнэ.
  • 2:22 - 2:25
    Түргэн тусламжийн өрөөнд
    эмч зүрхний шигдээсийг оношилж чадна.
  • 2:25 - 2:28
    Тэд ихэвчлэн зүрхний бичлэг хийн
  • 2:28 - 2:30
    зүрхний цахилгаан идэвхийг хэмжиж,
  • 2:30 - 2:33
    цусны шинжилгээгээр зүрхний булчингийн
    гэмтлийг тодорхойлно.
  • 2:33 - 2:37
    Үүний дараа өвчтөнг зүрхний өрөөнд
    аваачин,
  • 2:37 - 2:40
    бөглөрлийн байрлалыг тодорхойлох
    шинжилгээ хийнэ.
  • 2:40 - 2:43
    Зүрхний эмч бөглөрөлийг нээхийн тулд
  • 2:43 - 2:47
    шаар үлээдэг, анжиопласти гэх
    арга ашиглана.
  • 2:47 - 2:51
    Мөн метал, хуванцар суулгац оруулан
  • 2:51 - 2:53
    судсыг онгойлгож өгдөг.
  • 2:53 - 2:58
    Хүнд хэлбэрийн хаагдалтыг эмчлэхэд
    зүрхний судасны хагалгаа хийж болно.
  • 2:58 - 3:02
    Биеийн өөр хэсгийн вен юмуу артерийн
    судас авч ашиглан,
  • 3:02 - 3:06
    зүрхний мэс засалчид бөглөрсөн судаснаас
    өөр замаар цус явуулах үйл ажилбар хийдэг.
  • 3:06 - 3:09
    Энэ ажилбарууд нь зүрхний булчинд
    цусан хангамжийг түгээж,
  • 3:09 - 3:11
    зүрхний үйл ажиллагааг сэргээдэг.
  • 3:11 - 3:13
    Эмчилгээний арга сайжирч байгаа ч,
  • 3:13 - 3:15
    урьдчилан сэргийлэх нь чухал.
  • 3:15 - 3:19
    Удмын болон амьдралын хэв маяг
    энэ өвчний шалтгаан болж байна.
  • 3:19 - 3:22
    Сайн мэдээ гэвэл та амьдралын
    хэв маягаа өөрчилж болно.
  • 3:22 - 3:25
    Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт,
    жин хасах
  • 3:25 - 3:27
    энэ бүрд зүрхний шигдээсийн эрсдэлийг
  • 3:27 - 3:29
    туссан болон тусаагүй хүмүүст багасгана.
  • 3:29 - 3:32
    Эмч нар долоо хоногт хэдэн удаа
    дасгал хөдөлгөөн хийж,
  • 3:32 - 3:35
    аеробек болон хүчний дасгал
    хийхийг зөвлөдөг.
  • 3:35 - 3:39
    Эрүүл хооллолт нь зүрхний
    өвчинд хүргэх магадлалтай
  • 3:39 - 3:41
    элсэн чихэр болон өөх тос
    багатай байдаг.
  • 3:41 - 3:43
    Тэгэхээр та юу идэх
    хэрэгтэй вэ?
  • 3:43 - 3:44
    Маш их хүнсний ногоо,
  • 3:44 - 3:47
    улаан махнаас илүү загас
    тахианы мах,
  • 3:47 - 3:50
    бүхэл үрийн тариа, алманд болон хушга
    мэт самарнууд
  • 3:50 - 3:52
    хэрэглэх нь бүгд үр дүнтэй.
  • 3:52 - 3:57
    Хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн
    таны жинг эрүүл хэмжээнд байлгаж,
  • 3:57 - 4:00
    зүрхний шигдээс тусах эрсдэлийг багасгана.
  • 4:00 - 4:03
    Мэдээж эмэн эмчилгээгээр
    урьдчилан сэргийлж болно.
  • 4:03 - 4:06
    Эмч бага тунгаар аспирин уухыг
  • 4:06 - 4:10
    зүрхний шигдээс өмнө туссан эсвэл
  • 4:10 - 4:13
    өндөр эрсдэлтэй хүмүүст санал болгодог.
  • 4:13 - 4:15
    Мөн эрсдэлтэй хүчин зүйлсээс
    хамгаалах эм,
  • 4:15 - 4:19
    жишээлбэл цусны даралт, хлостерин, чихрийн
    шижин бууруулах эм хэрэглэх нь
  • 4:19 - 4:21
    эрсдэлийг
    бууруулах сайн талтай.
  • 4:21 - 4:25
    Зүрхний шигдээс нь түгээмэл өвчин боловч
    танд тусахгүй байх арга байна.
  • 4:25 - 4:26
    Эрүүл хооллолт,
  • 4:26 - 4:28
    тамхи татахаас зайлсхийх,
  • 4:28 - 4:29
    дасгал хөдөлгөөн,
  • 4:29 - 4:32
    сайн унтаж амарч, инээд
    хөөрөөр дүүрэн байснаар
  • 4:32 - 4:36
    таны биеийн хамгийн чухал булчинг
  • 4:36 - 4:37
    цохилсон хэвээр байлгаж чадна.
Title:
Зүрхний шигдээсийн үед юу болдог вэ? Кришна Судир
Speaker:
Krishna Sudhir
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/what-happens-during-a-heart-attack-krishna-sudhir

Жил бүр зүрхний шигдээсээр 7 сая хүн нас барж байна. Зүрх судасны өвчлөл зүрхний шигдээс болон хаагдалт үүсгэж олон хүн нас барж байна. Тэгэхээр зүрхний шигдээс юунаас үүсдэг вэ? Кришна Судир энэ үхлийн өвчний шалтгаан болоод эмчилгээний талаар судалжээ.
Кришна Судирын хичээл, анимэшнийг Чаквик Уайтхийд

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:54

Mongolian subtitles

Revisions