Хүүхдэд компьютерийн ухааныг сургах зугаатай аргууд
-
0:01 - 0:05"Код" бол дараагийн бүх нийтийн хэл юм.
-
0:05 - 0:071970-аад онд панк хөгжим,
-
0:07 - 0:111980-аад онд магадгүй мөнгө
бүх нийтийг дагуулж байлаа. -
0:11 - 0:15Гэвч одоогийн миний үеийнхний хувьд
программ хангамж бол -
0:15 - 0:19бидний төсөөллийг дэлхий ертөнцтэй
холбох гүүр болж байна. -
0:19 - 0:20Иймд бидэнд маш олон талын
-
0:20 - 0:24авъяастай хүмүүс программ хангамжийг
-
0:24 - 0:25хийдэг болох хэрэгтэй.
-
0:25 - 0:28Компьютерыг зүгээр нэг техник ч юм уу
эсвэл уйтгартай зүйл -
0:28 - 0:30[Уйтгартай, механик,
ид шидийн биш] -
0:30 - 0:32гэж харалгүйгээр өөрөө
оролдон өөрчилж -
0:32 - 0:35болдог зүйл гэж харах хэрэгтэй.
-
0:36 - 0:39Би анх программчлал, технологийн
салбар руу -
0:40 - 0:42хөл тавихдаа ердөө 14 настай байсан.
-
0:43 - 0:47Арван хэдтэй би өөрөөсөө
маш олон насаар ах хүнд сайн болсон юм. -
0:47 - 0:49Тэр хүн бол тухайн үеийн
-
0:49 - 0:53АНУ-ын ерөнхий сайд Эл Гор юм.
-
0:53 - 0:56Тэгээд би арван хэдтэй охин хийж болох
бүх л зүйлийг хийж -
0:57 - 0:59өөрийнхөө чин сэтгэлийг илэрхийлмээр
байлаа. -
0:59 - 1:01Тэгээд би түүнд зориулж вэбсайт хийсэн нь
энэ байна. -
1:01 - 1:04Энэ үед буюу 2001 онд Tumblr, Facebook,
-
1:04 - 1:07Pinterest гээд аль нь ч байгаагүй юм.
-
1:07 - 1:09Тиймээс би энэ хайраа илэрхийлэхийн тулд
-
1:09 - 1:12программ бичиж сурах хэрэгтэй болов.
-
1:12 - 1:14Ингээд л би программ бичиж эхэлсэн дээ.
-
1:15 - 1:17Өөрийгөө илэрхийлэх нэгэн арга
гэдэг утгаар -
1:17 - 1:21яг л бага байхдаа
өнгийн харандаа, лего тоглоомоор -
1:21 - 1:25арай томроод гитар, тайзны
жүжгээр илэрхийлдэг байсантай адил. -
1:26 - 1:29Гэхдээ дараа нь өөр зүйлс сонирлыг
минь татсан юм. -
1:29 - 1:31Жишээ нь шүлэг яруу найраг, оймс нэхэх,
-
1:31 - 1:35франц хэлний дүрэм бус үгс,
-
1:35 - 1:37зохиомол дэлхийг бүтээх бодол,
-
1:37 - 1:40бас Бертран Рассел болон түүний философ.
-
1:40 - 1:42Ингээд би ч гэсэн бусдын адил
-
1:42 - 1:45компьютерыг сонирхолгүй,
уйтгартай техник гэж бодож эхэлсэн. -
1:46 - 1:48Гэхдээ одоо бол би ингэж бодож байна.
-
1:48 - 1:52Жоохон охид өөрсдөө компьютерт
дуртай болж болохгүй гэж боддоггүй. -
1:52 - 1:53Жоохон охидууд гайхалтай,
-
1:53 - 1:57тэд маш сайн төвлөрч чаддаг бас
-
1:57 - 2:00маш нямбай, хурц асуултууд асуудаг.
-
2:01 - 2:03Тэр юу вэ? Яагаад вэ? Яаж вэ?
Ингэвэл яах вэ? гээд л -
2:03 - 2:08бас тэд өөрсдөө компьютерт дуртай болж
болохгүй гэж огт боддоггүй. -
2:08 - 2:10Эцэг эхчүүд л болохгүй гэдэг.
-
2:10 - 2:11Насанд хүрсэн бид
-
2:11 - 2:16компьютерийн шинжлэх ухааныг
ойлгомжгүй, тусгай шинжлэх ухаан -
2:16 - 2:20цаашлаад хийж байгаа зүйл нь төвөгтэй
-
2:20 - 2:23бөгөөд өдөр тутмын амьдралаас хол хөндий
зүйл гэж боддог. -
2:23 - 2:25Цөмийн физиктэй ижлээр.
-
2:25 - 2:28Зарим талаараа зөв л дөө.
-
2:28 - 2:29Учир нь программ бичихэд олон төрлийн синтакс
-
2:29 - 2:32удирдах арга, мэдээллийн бүтэц, алгоритм,
-
2:32 - 2:36дасгал сургууль, протокол, системийн модел
шаардлагатай. -
2:36 - 2:41Бас бид компьютерийг улам л жижигхэн
болгоод байна. -
2:41 - 2:45Бид машин техник болон хүн төрөлхтний хооронд
-
2:45 - 2:47маш олон давхаргыг өөрсдөө босгосоор
-
2:47 - 2:50компьютер яаж ажилладаг эсвэл компьютертой
яаж харилцахаа ч -
2:50 - 2:52мэдэхээ байж байна.
-
2:52 - 2:55Уг нь бид хүүхдүүддээ
хүний биеийн талаар, -
2:55 - 2:58биеийн энерги шатах процесс яаж
явагддаггийг зааж өгдөг. -
2:58 - 3:01Бүр хүүхдүүдээ сансрын нисгэгч
болж чадна -
3:01 - 3:03гэж хэлдэг.
-
3:03 - 3:05Тэгсэн мөртлөө хүүдүүд биднээс
-
3:05 - 3:08"Баббл ангилал алгоритм гэж юу вэ?"
-
3:08 - 3:12эсвэл "Компьютер яаж 'тоглуулах' товчыг
дарсны дараа яах ёстойгоо мэддэг юм бэ? -
3:12 - 3:14Яаж аль бичлэгийг үзүүлэхээ
мэддэг юм бэ?" -
3:14 - 3:17эсвэл "Линда, интернет гэж газар юм уу?"
гэж асуухад -
3:17 - 3:20томчууд бид хачин чимээгүй болдог.
-
3:20 - 3:23"Энэ бол ид шид" гэж зарим нь хэлдэг.
-
3:23 - 3:26"Хэтэрхий төвөгтэй" гэж бусад нь хэлдэг.
-
3:27 - 3:28Тэгвэл хариулт нь аль нь ч биш.
-
3:28 - 3:31Энэ бол ид шид биш, төвөгтэй ч биш.
-
3:31 - 3:34Энэ бүгд зүгээр л маш хурдан явагддаг.
-
3:34 - 3:37Компьютер эрдэмтэд
маш гайхалтай машинуудыг бүтээсэн. -
3:37 - 3:40Гэвч биднээс хэтэрхий хол
байхаар бүтээсэн. -
3:40 - 3:42Компьютертэйгээ харилцдаг хэл хүртэл.
-
3:42 - 3:45Тиймээс бид гоё ганган интерфэйсгүйгээр
-
3:45 - 3:47компьютерийг ашиглаж чадахгүй байна.
-
3:47 - 3:49Ийм л учраас намайг
-
3:49 - 3:52Франц хэлний дүрэм бус үйл үгийг
ашиглан -
3:52 - 3:55зүй тогтол таних чадвараа
хөгжүүлж байна гэж хэн ч анзаараагүй юм. -
3:55 - 3:57Бас оймс нэхэхдээ би
-
3:57 - 4:00тэмдэгтийн зүй тогтолыг дагаж,
-
4:00 - 4:03loop функцийг ашиглаж байсныг
анзаараагүй. -
4:03 - 4:05Мөн Бертран Расселын амьдралын эрэл болох
-
4:05 - 4:09Математик, Англи хэл 2-г холбох
алтан дундаж хэл нь -
4:09 - 4:11компьютер гэдгийг
мэдээгүй. -
4:12 - 4:15Би багаасаа програм бичиж байсан ч
хэн ч анзаараагүй. -
4:15 - 4:20Одоо үеийн хүүхдүүд товшиж, шударч,
чимхэж дэлхийтэй холбогдож байна. -
4:20 - 4:23Бид тэдэнд компьютераар бүтээх
нөөцийг өгөхгүй бол -
4:23 - 4:27бид бүтээгч хөгжүүлэгч биш,
хэрэглэгчдийг л өсгөх болно. -
4:27 - 4:29Энэ бүх эрэл намайг
энэ жоохон охин руу дагуулсан. -
4:29 - 4:32Түүний нэрийг "Рүби" гэдэг
тэр 6 настай. -
4:32 - 4:36Тэр юунаас ч айдаггүй, уран сэтгэмжтэй,
бага зэргийн тушаангүй. -
4:36 - 4:38Програмчлал сурах явцад
-
4:38 - 4:41олон асуудал тулгардаг.
-
4:41 - 4:45Объект хандалтат програмчлал гэж юу вэ?
Хог цуглуулга гэж юу вэ? гэх мэт -
4:45 - 4:49Ийм үед би 6 настай хүүхэд үүнийг
яаж тайлбарлах бол гэж боддог. -
4:49 - 4:52Тиймээс би энэ охиний тухай
зурагтай ном бичсэн юм. -
4:52 - 4:54Рүбигийн заах арга нэг иймэрхүү.
-
4:54 - 4:57Жишээ нь орны доор байдаг
шавж (bug)-аас айх хэрэггүй -
4:57 - 4:58гэдгийг заасан.
-
4:58 - 5:01Мөн маш том асуудал гэдэг нь ердөө
-
5:01 - 5:03жижиг асуудлуудын цуглуулга
гэдгийг заасан. -
5:03 - 5:07Рүби намайг найз нартайгаа танилцуулж
-
5:07 - 5:09интернэтийн өнгөлөг талыг мэдрүүлсэн.
-
5:09 - 5:12Рүбигийн найз цасны ирвэс
хөөрхөн ч гэсэн -
5:12 - 5:15бусад амьтадтайгаа тоглох дургүй.
-
5:15 - 5:18Бас ногоон өнгөтэй робот найз нь
найрсаг боловч замбараагүй зантай. -
5:18 - 5:25Харин Линукс гэдэг оцон шувуун найз
нь чадварлаг боловч ойлгоход их хэцүү. -
5:25 - 5:27Цэцэрхэгч үнэг гэх мэт найзууд ч
түүнд бий... -
5:28 - 5:32Рүби охины ертөнцөд та
технологийг тоглоомийн аргаар суралцана. -
5:32 - 5:35Жишээ нь компьютер юмыг давтан
хийхдээ сайн учир -
5:35 - 5:38Рүби дараахь аргаар loop-ийг
тайлбарлана: -
5:38 - 5:41Рүбигийн дуртай бүжиг
"Гараа таш, таш, хөлөө товш, товш, -
5:41 - 5:43гараа таш, таш, тэгээд үсэр".
-
5:43 - 5:47Бүжгийг 4 давтаснаар та
loop-г ойлгож авах болно. -
5:47 - 5:49Мөн While loop-г ойлгоё гэвэл
энэ зүй тогтлоо -
5:49 - 5:52Нэг хөл дээрээ зогсож байх үедээ
давтахтай ижил юм. -
5:52 - 5:54Харин Until loop-г ойлгоё гэвэл
-
5:54 - 5:57ээжийгээ уурлах хүртэл
зүй тогтлоо давтахад болно. -
5:57 - 5:58(Инээв)
-
5:58 - 6:01Энэ бүгдээс хамгийн чухал нь
та бэлэн хариулт гэж байхгүй гэдгийг ойлгох юм. -
6:02 - 6:05Рүбигийн ертөнцийг суралцах хөтөлбөрийг
бэлдэхийн тулд хүүхдүүдтэй тулж, -
6:05 - 6:08тэдний ертөнцийг харах өнцгийг
ойлгох шаардлага гарсан. -
6:08 - 6:10Мөн тэдэнд ямар асуулт байгааг асууж,
-
6:10 - 6:13тоглоомон байдлаар тест авч үзсэн.
-
6:13 - 6:16Би тэдэнд энэ 4 зургийг харуулсан.
-
6:16 - 6:19Энд машин, супермаркет,
-
6:19 - 6:21нохой, 00-н суултуурны зургийг
үзүүлээд, -
6:21 - 6:25"Энэ дундаас аль нь компьютер вэ? " гэж
хүүхдүүдээс асуутал -
6:25 - 6:28хүүхдүүд бодлогошронгуй болсноо
-
6:28 - 6:30"Эдний аль нь ч компьютер биш.
-
6:30 - 6:32Компьютер гэдэг чинь
-
6:32 - 6:34аав ээжүүд урд нь хамаг цагаа
өнгөрүүлдэг -
6:34 - 6:37гэрэлт хайрцгийг хэлдэг шүү дээ" гэсэн.
-
6:37 - 6:38Гэвч дараа нь бид ярилцлаа.
-
6:38 - 6:41Тэгээд үнэндээ машин ч гэсэн компьютер
гэдгийг хэлж өгөв. -
6:41 - 6:43Учир нь зам заагч систем
дотор нь байдаг шүү дээ. -
6:43 - 6:46Аан харин нохой бол магадгүй
компьютер биш байх -
6:46 - 6:47гэвч нохойны хүзүүвчинд
-
6:48 - 6:50компьютер байж болно шүү дээ.
-
6:50 - 6:54Дараагийнх супермаркет. Тэнд бол
маш олон төрлийн компьютерүүд байдаг. -
6:54 - 6:57Жишээ нь кассын систем,
хулгайн дохио гэх мэт. -
6:57 - 6:58Хүүхдүүд ээ, Япон улсад
-
6:58 - 7:0000-н суултуур хүртэл
компьютертэй. -
7:00 - 7:04Тэр бүү хэл, түүнийг программчладаг
хакерууд ч байдгийг хэлсэн. -
7:04 - 7:05(Инээв)
-
7:05 - 7:06Дараагийн тестдээ би хүүхдүүдэд
-
7:06 - 7:09жижигхэн on/off товчны
зурагтай наадаг зургийг өгсөн. -
7:09 - 7:13Тэгээд тэдэнд "Өнөөдөр та нарт
энэ өрөөн доторх ямар ч зүйлийг -
7:13 - 7:16компьютер болгох ид шид өглөө"
гэж хэлсэн. -
7:16 - 7:18Тэд өмнөх тест шигээр
-
7:18 - 7:21"Зөв хариултыг мэдэхгүй,
хэцүү сонсогдож байна" гэцгээв. -
7:21 - 7:22Гэвч би тэдэнд
"Санаа зоволтгүй ээ -
7:22 - 7:25та нарын аав, ээж нар ч
хариултыг нь мэдэхгүй" гэж хэлэв. -
7:25 - 7:27Тэд дөнгөж
Юмсын интернет (IoT) гэдэг -
7:27 - 7:29ухагдахууныг мэддэг болж байна.
-
7:29 - 7:32Харин хүүхдүүд та нар бол
ирээдүйд бүх зүйлс нь -
7:32 - 7:35компьютержсэн дэлхийд
амьдрах болно шүү дээ гэв. -
7:36 - 7:38Тэгсэн над дээр
нэг бяцхан охин ирээд -
7:38 - 7:39дугуйны гэрэл үзүүлэв.
-
7:39 - 7:44Тэгээд тэр охин " Хэрвээ энэ гэрэл
компьютер байсан бол, -
7:44 - 7:46өнгө нь солигддог байх байсан" гэв.
-
7:46 - 7:49Хариуд нь би "Үнэхээр сайхан санаа,
өөр юу хийж болох вэ?" гэж асуутал -
7:49 - 7:50охин бодсоор, бодсоор
-
7:50 - 7:54"Хэрвээ энэ дугуйны гэрэл
компьютер байсан бол, -
7:55 - 7:57би аавтайгаа дугуйн аялал хийж,
-
7:57 - 7:59орой майханд унтахдаа
-
7:59 - 8:03дугуйны гэрлээ
киноны проектор болгож ашиглана аа" гэв. -
8:04 - 8:06Яг тэгж хэлэх мөч бол миний
хүсэн хүлээдэг зүйл юм. -
8:06 - 8:09Учир нь тэр мөчид хүүхдүүд
энэ дэлхийд хийх зүйлс -
8:09 - 8:10их байгааг ойлгодог.
-
8:10 - 8:13Мөн дэлхийг улам сайн сайхан болгох
гайхалтай арга бол -
8:13 - 8:16tехнологийг бүтээж,
-
8:16 - 8:18мөн хүн бүр
тэр өөрчлөлтөнд гар бие оролцох явдал юм. -
8:19 - 8:22Ингээд бид хүүхдүүдтэй хамт
компьютер угсарсан. -
8:22 - 8:27Ингэхийн тулд бид CPU болон
санах ой болох RAM, ROM -ын -
8:27 - 8:28тухай мэдэх хэрэгтэй болсон.
-
8:28 - 8:31Мөн бид компьютерээ угсарч
дууссаныхаа дараа -
8:31 - 8:34түүндээ зориулсан аппликешныг
бүтээсэн. -
8:34 - 8:36Би нэг бяцхан
хүүгийн тухай онцлон яръя. -
8:36 - 8:37Тэр 6 настай.
-
8:37 - 8:41түүний хамгийн дуртай
зүйл бол сансрын нисгэгч болох юм. -
8:41 - 8:43Хүү өөрөөсөө том чихэвч
зүүчихээд -
8:43 - 8:47нөгөө жижигхэн цаасан компьютертоо
бүрэн автчихсан байсан. -
8:47 - 8:49Учир нь хүү өөрийнхөө гараг хоорондын
-
8:49 - 8:53од эрxэсийн замыг замчлах
аппликешн бүтээчихсэн байлаа. -
8:53 - 8:56Аппликешн дээр хүү Ангарагт
ажилладаг аавыгаа -
8:56 - 8:58буюу нөгөө өрөөнд байгаа аавыгаа
-
8:58 - 9:00ямар ч аюулгүйгээр дэлхийд
-
9:00 - 9:03авчрах том даалгавартай.
-
9:04 - 9:07Эдгээр хүүхдүүд хорвоо ертөнц болон
технологи ашиглах хандлагыг -
9:07 - 9:11биднээс тэс өөр өнцгөөс хардаг болж
өсөх болно. -
9:11 - 9:15Төгсгөлд нь хэлэхэд бидний бүтээх
технологи илүү хүртээмжтэй, -
9:15 - 9:18илүү олныг хамарсан, илүү олон талынх
байх тусмаа -
9:18 - 9:22бидний дэлхий илүү өнгөлөг, илүү сайжрах
болно оо. -
9:22 - 9:25Тиймээс, та бүхэн надтай хамт
төсөөлөөд үз дээ. -
9:25 - 9:27Юмсыг яаж бүтээх талаар
-
9:27 - 9:30Цахиурын хөндийн залуусаас гадна
-
9:30 - 9:33Кенийн сурагч охид,
-
9:33 - 9:37Норвегийн номын санч ч
ном хаялцдаг дэлхийг төсөөл дөө. -
9:38 - 9:42Дижитал ертөнцөд амьдрах
-
9:42 - 9:45ирээдүйн Ада Ловелас болох багачууд
-
9:45 - 9:50технологиос айхгүй, өөдрөгөөр харж
өсөн торнидог тийм дэлхийг төсөөл дөө. -
9:50 - 9:53Боломжоо ч тэр, нөөц бололцоогоо ч
-
9:53 - 9:55ашиглаж чаддаг дэлхийг төсөөл дөө.
-
9:56 - 10:00Маш гайхалтай, бага зэрэг ер бусын
-
10:00 - 10:01технологилог дэлхий юм.
-
10:03 - 10:04Хүүхэд байхдаа би
-
10:04 - 10:07түүх өгүүлдэг хүн
болох мөрөөдөлтэй байсан. -
10:07 - 10:08Би төсөөллийн ерөнцөд дуртай.
-
10:08 - 10:10Миний дуртай төсөөлөл бол
-
10:10 - 10:14өглөө Мумингийн гэрт нүдээ нээгээд
-
10:14 - 10:17өдөр нь Татүүнээр зугаалаад
-
10:17 - 10:20орой нь Нарниад хонох юм.
-
10:21 - 10:25Программ бичих бол надад яг таарсан
ажил гэдгийг би ойлгосон. -
10:26 - 10:28Би одоо ч гэсэн
төсөөллийн ертөнцийг бүтээсээр байна. -
10:28 - 10:31Түүх өгүүлэхийн оронд
программчлалыг ашиглаж байна. -
10:32 - 10:35Программ бичнэ гэдэг нь
-
10:35 - 10:40өөрийн гэсэн дүрэм, загвар, хэв маягийг
шингээсэн бичил ертөнцийг үүсгэх -
10:40 - 10:41хүчийг өгдөг.
-
10:42 - 10:46Логик сэтгэлгээний хүчээр
юу ч үгүй газраас ямар нэгэн зүйлийг бүтээ. -
10:47 - 10:48Баярлалаа.
-
10:48 - 10:51(Алга ташилт)
- Title:
- Хүүхдэд компьютерийн ухааныг сургах зугаатай аргууд
- Speaker:
- Линда Лиукас
- Description:
-
Компьютерийн код бол дараагийн бүх нийтийн хэл бөгөөд код бичлэг гагц дараа дараа үеийн програмистуудын төсөөллөөр л хязгаарлагдах билээ. Линда Лиукас хүүхдүүдэд компьютер бол уйтгартай, механик, төвөгтэй бус, харин бид хүссэнээрээ туршиж болох сонирхолтой, нээлттэй машин гэдгийг харуулна. Энэ илтгэлдээ тэрбээр биднийг өөдрөг, зоримог сэтгэлгээгээр технологийн дэвшил авчирч, гайхалтай, хачирхалтай, мөн бага зэрэг ер бус ертөнцийг цогцлоох ирээдүйн Ада Лоүвлэйсүүдийг гаргаж ирэхийг уриалах болно.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:03
TED Translators admin edited Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Munkhod Bayarsaikhan edited Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Munkhod Bayarsaikhan edited Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Munkhod Bayarsaikhan edited Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers | ||
Munkhod Bayarsaikhan edited Mongolian subtitles for A delightful way to teach kids about computers |