Return to Video

Боломжоо ашигла, кнопоо дар! | Onon Bayasgalan | TEDxUlaanbaatar

  • 0:06 - 0:11
    (Алга ташилт)
  • 0:11 - 0:13
    Хэдүүлээ хамтдаа нэг юм төсөөлөх үү?
  • 0:13 - 0:16
    Одоо зун цаг болж байна,
    дулаахан болж байна.
  • 0:16 - 0:19
    Хөдөө гадаа явах цаг боллоо.
  • 0:19 - 0:24
    Та одоо найзуудтайгаа цуг
    хамгийн их явахыг хүсч байгаа
  • 0:24 - 0:27
    газар луугаа явж байна гэж төсөөл дөө.
  • 0:27 - 0:31
    Тэгээд найзуудтайгаа
    алхаж явж байтал
  • 0:31 - 0:33
    нэг нуур тааралдлаа.
  • 0:34 - 0:39
    Гэтэл тэр нуурын хажуугаар явж байтал
    нэг хүүхэд:
  • 0:39 - 0:43
    "Авраарай, авраарай" гэж хашгираад
    живж байгааг харлаа.
  • 0:44 - 0:47
    Та энэ тохиолдолд яг яах вэ?
  • 0:47 - 0:54
    Та өөрөө тийм ч сайн сэлдэг хүн биш.
    Гэхдээ бага зэрэг сэлчихдэг.
  • 0:55 - 0:58
    Юуны түрүүнд энэ хүүхдийг
    харах ёстой эцэг эх,
  • 0:58 - 1:01
    ээж аав нь хаана байна? гэж харах байх.
  • 1:02 - 1:06
    Хамт яваа найзууд чинь ч
    яахаа мэдэхгүй харж байна.
  • 1:06 - 1:08
    Тэгэхээр яг энэ тохиолдолд цаг хугацаа
  • 1:08 - 1:11
    маш чухал байдаг.
    [Та үсрэх үү?]
  • 1:11 - 1:15
    Үнэхээр яг энэ боломжийг л ашиглахгүй бол
    энэ хүүхдийг аврах боломж
  • 1:15 - 1:17
    байхгүй болно гэсэн үг.
  • 1:18 - 1:22
    Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын иргэд
    яг ийм байдалд орсон.
  • 1:22 - 1:28
    Агаарын бохирдол бүх хүмүүсийн амьдралд
    нөлөөлсөн, үүнд өртсөн.
  • 1:28 - 1:32
    Үнэхээр бухимдуулсан асуудал болсон
    гэдэгт бид бүгд санал нийлэх байх.
  • 1:33 - 1:37
    Яг энэ тохиолдолд нууран дээрх жишээ шиг
  • 1:37 - 1:40
    бүгд нэг нэгнийгээ харсан.
  • 1:40 - 1:42
    Төр засаг ямар нэгэн байдлаар
  • 1:42 - 1:45
    энэ өвдөж байгаа хүүхдүүдийг аврах уу?
  • 1:45 - 1:49
    Хэн нэгэн шийдлийг нь гаргах уу? гэж
    бүгд харна.
  • 1:49 - 1:52
    Яг энэ тохиолдолд яах вэ?
  • 1:55 - 2:00
    Өнгөрсөн өвөл нэг орой
    яг бухимдсан орой байлаа.
  • 2:01 - 2:05
    Өрөөнд манан, утаа харагдаад,
    толгой өвдөөд,
  • 2:05 - 2:07
    унтаж чадахгүй байсан.
  • 2:08 - 2:11
    Тэр үед шөнийн 02 цаг боллоо,
  • 2:11 - 2:12
    03 цаг боллоо.
  • 2:12 - 2:15
    Сүүлдээ уур маань хүрсэн.
  • 2:15 - 2:16
    Бухимдах ч явдал гарсан.
  • 2:17 - 2:19
    Тэгээд миний толгой өвдөх бол
  • 2:19 - 2:21
    өчүүхэн л асуудал гэдгийг
  • 2:21 - 2:23
    би ерөнхийдөө ойлгосон.
  • 2:23 - 2:27
    Тэр үед нийгмийн сүлжээнээс
    маш олон хүүхэд эмнэлгүүдийг дүүртэл
  • 2:27 - 2:30
    өвдсөн байсныг мэдэж байсан.
  • 2:30 - 2:34
    Тэгээд ер нь зүгээр суугаад яахав гээд
    компьютерээ нээгээд
  • 2:34 - 2:37
    хоёр гурван мөр санаагаа бичсэн.
  • 2:37 - 2:40
    Яг иргэн хүний зүгээс юу хийж болох вэ
    гэдгээ бодоод,
  • 2:40 - 2:42
    хэдэн санаагаа шивээд,
  • 2:42 - 2:46
    3, 4 цагийн үед энэ санаагаа
  • 2:46 - 2:52
    олон улсын мөнгө босгох аяны вэб сайт дээр
    бичээд, яг кнопоо дарах гэж байсан.
  • 2:53 - 2:56
    Энэ санааг, энэ аяныг
    хүн болгонтой хуваалцъя гэж бодсон.
  • 2:57 - 3:02
    Тэгээд яг хуваалцахын өмнөхөн
    хэдэн минут эргэлзэх сэтгэл төрсөн.
  • 3:02 - 3:04
    Та нар бүгд л ойлгох байх.
  • 3:04 - 3:07
    Энэ аяныг олон нийтэд зарлалаа гээд
  • 3:07 - 3:10
    амжилтад хүрэх ч
    юм уу, үгүй ч юм уу.
  • 3:10 - 3:12
    Нэг төгрөг ч болсон босгож чадах уу, гүй юу.
  • 3:13 - 3:16
    Тийм айдас бол яалт ч гүй байсан.
  • 3:16 - 3:19
    Тэрхүү айдсаас гадна,
  • 3:19 - 3:22
    үнэхээр ийм яаруу хийх хэрэг байна уу?
  • 3:22 - 3:29
    Маргааш нь илүү тунгааж бодоод,
    илүү боловсронгуй болгоод,
  • 3:29 - 3:32
    найзуудынхаа хамт гоё санаа нэмээд,
  • 3:32 - 3:35
    тэгээд олон нийтэд зарлавал
    илүү зүгээр юм болов уу гэж бас бодсон.
  • 3:36 - 3:39
    Гэхдээ тэр үед би нэг л юмыг
    мэдэж байсан.
  • 3:39 - 3:43
    Одоо компьютерээ унтраагаад
    орондоо орвол
  • 3:43 - 3:44
    энийг мартана.
  • 3:44 - 3:47
    Дахиад маргааш өглөө нь ажилдаа явна.
  • 3:47 - 3:49
    Миний уур ч байхгүй,
  • 3:49 - 3:52
    толгой ч өвдөхөө болино гэдгийг
    мэдэж байсан.
  • 3:52 - 3:55
    Тэгээд тэр орой эрч хүч,
    тэр эмоцио ашиглаад,
  • 3:55 - 3:59
    тэр зоригоо ашиглаад одоо л
    энэ кнопыг дарах хэрэгтэй гэж мэдээд,
  • 3:59 - 4:03
    кнопоо дараад, компьютерээ хаагаад унтсан.
  • 4:04 - 4:06
    [Бяцхан агаар] Маргааш нь
  • 4:06 - 4:09
    "Бяцхан агаар" гэдэг аяныг
    эхлүүлэхээр болсон.
  • 4:09 - 4:10
    (Алга ташилт)
  • 4:10 - 4:12
    Энэ аяны хүрээнд бид нар
  • 4:13 - 4:15
    100 агаарын шүүлтүүрийг
  • 4:15 - 4:19
    хотын эмнэлгүүдэд тараана гэсэн
    зорилго бидэнд байсан.
  • 4:19 - 4:24
    Тэгээд бид нар 2 сарын турш 88 агаарын
    шүүлтүүрийн мөнгө босгосон.
  • 4:24 - 4:27
    Ойролцоогоор 70 орчим сая төгрөг.
  • 4:27 - 4:29
    (Алга ташилт)
  • 4:29 - 4:31
    [88 агаар шүүгч]
    [17 эмнэлэг, цэцэрлэг]
  • 4:31 - 4:36
    17 цэцэрлэг, эмнэлэгүүдэд бид агаарын
    шүүлтүүрийг өөрсдөө гардуулж өгсөн.
  • 4:36 - 4:38
    Зурагнуудаас та нар харж байгаа байх.
  • 4:39 - 4:43
    Би тоолж барахааргүй
    олон хүмүүсийн хандив,
  • 4:43 - 4:47
    дэмжлэг, туслалцааг харсан.
  • 4:47 - 4:51
    Энд байгаа нэрсийг би хувьдаа
    дутуу гэж бодож байна.
  • 4:52 - 4:56
    Энэ туршлагаас юу сурсан бэ гэхээр,
  • 4:56 - 5:04
    хэдэн залуус яаж хоёрхон сарын хугацаанд
    энэ аяныг хэрэгжүүлж чадсан бэ гэж бодсон.
  • 5:04 - 5:08
    Амжилтын түлхүүрийг
    дотроо бодсон.
  • 5:09 - 5:11
    Тэгээд нэг л дүгнэлтэд хүрсэн.
  • 5:11 - 5:15
    Үнэхээр дэлхийн хамгийн шилдэг баг
    бүрдүүлж чаджээ гэж ойлгосон.
  • 5:16 - 5:17
    За би [үүнийг] тайлбарлая.
  • 5:17 - 5:20
    Яагаад би энийг ийм бардам
    хэлж чадаж байна вэ?
  • 5:20 - 5:23
    Яагаад дэлхийн хамгийн шилдэг баг гэж
    хэлж байна вэ?
  • 5:24 - 5:27
    Юуны түрүүнд энэ багийнхан
    үнэхээр олон төрлийн
  • 5:27 - 5:29
    авьяастай хүмүүс байсан.
  • 5:29 - 5:31
    Энэ багт дуулдаг хүмүүс байсан,
  • 5:31 - 5:34
    эдгээр дуулдаг хүмүүс нь
    хандивын аян зохион байгуулсан
  • 5:34 - 5:38
    График дизайн, урлаг мэддэг хүмүүс нь
    тэр авьяасаа ашигласан.
  • 5:39 - 5:41
    Тэр дунд нь санхүүгийн хүмүүс ч байсан.
  • 5:41 - 5:45
    Олон нийтийн өмнө чадварлаг ярьдаг,
    эмнэлгүүдийг мэддэг,
  • 5:45 - 5:48
    эрүүл мэндийн мэргэжилтэй ч хүмүүс байсан.
  • 5:48 - 5:53
    Ингээд бүгд өөр өөрсдийн авьяасыг дор
    бүрнээ ашиглаад хамтдаа ажиллаж чадсан.
  • 5:55 - 5:59
    Бидний дунд ямар ч дарга цэргийн
    харилцаа байгаагүй.
  • 5:59 - 6:03
    Бүгд ижил тэгш эрхтэй багийн
    гишүүд байсан.
  • 6:03 - 6:06
    Бүгд өөрсдөө хариуцлага хүлээсэн,
  • 6:06 - 6:12
    өөрсдөө санаачлагатай, нэг нь санаа
    гаргавал дэмжээд явчихдаг байсан.
  • 6:14 - 6:20
    Бидний хувьд ямар ч санхүүгийн
    ашиг сонирхол байгаагүй.
  • 6:20 - 6:23
    Харин ч бид нар өөрсдийн кармаанаас
    маш их мөнгө гаргасан.
  • 6:23 - 6:26
    Зөндөө олон шөнө нойргүй хоносон.
  • 6:28 - 6:32
    Хамгийн чухал нь
    энэ баг яаж бүрдсэн гэдэг байсан.
  • 6:32 - 6:34
    Хэн нь ч хэнийгээ хүчлээгүй,
  • 6:34 - 6:39
    бүгд өөрсдөө энэ зорилгын төлөө,
    бор зүрхээрээ хамтдаа ажиллая гэсэн
  • 6:39 - 6:45
    итгэл үнэмшлээрээ, цаанаасаа
    бүрдсэн баг байж чадсан.
  • 6:47 - 6:49
    (Алга ташилт)
  • 6:49 - 6:53
    Тэгэхээр эргээд энэ хүүхэд рүү
    анхаарлаа хандуулъя.
  • 6:53 - 6:56
    Та нар дотроо юу гэж бодсон бэ?
    Үсрэх үү?
  • 6:56 - 6:59
    Та нар хамгийн мундаг сэлдэг хүн биш,
  • 6:59 - 7:04
    магадгүй та үсэрвэл өөрөө
    живэх магадлал байгаа.
  • 7:04 - 7:06
    Энэ тохиолдолд та яах вэ?
  • 7:06 - 7:10
    Бид бүгд хүсэл мөрөөдөлтэй байгаа.
    Бүгд зорилготой байгаа.
  • 7:11 - 7:14
    Яг энэ зориг, нөхцөл нь бүрдсэн,
  • 7:14 - 7:18
    хийе гэсэн зориг, шийдэл нь урд байна.
  • 7:18 - 7:21
    Тэр боломжоо л бүгд ашиглах хэрэгтэй.
  • 7:21 - 7:25
    Анзаарч байхад энэ өрөөнд
    зөндөө олон залуу хүмүүс байна.
  • 7:25 - 7:28
    Та нар зорилгодоо хүрч чадахгүй
    гэдгээс битгий ай.
  • 7:29 - 7:32
    Та нар 100 хувь зорилгодоо хүрч
    чадахгүй ч гэсэн анх эхэлсэн гараанаасаа
  • 7:32 - 7:37
    хамаагүй илүү болж үлдэнэ гэж энэ аяны
    туршлагаасаа хуваалцмаар байна.
  • 7:38 - 7:39
    Та нар ч гэсэн бодоорой.
  • 7:39 - 7:41
    Яг үнэхээр энэ зоригтой байх үедээ
  • 7:41 - 7:45
    кнопоо дарна уу гэж хэлмээр байна.
  • 7:45 - 7:46
    Баярлалаа.
Title:
Боломжоо ашигла, кнопоо дар! | Onon Bayasgalan | TEDxUlaanbaatar
Description:

Агаарын бохирдолд бухимдсан Онон нэгэн орой зориг гарган, олон нийтийн санхүүжилт босгох вэбсайтаар дамжуулан агаар цэвэршүүлэгч авч, улсын эмнэлэг, цэцэрлэгүүдэд хандивлах асар том хөдөлгөөнийг өрнүүлжээ. Түүний төсөл гайхалтай амжилттай байсан бөгөөд хэрхэн энэ их амжилтанд хүрсэн туршлагаасаа хуваалцаж байна.

Onon started the "Tiny Air" campaign upon growing frustrated with ever increasing air pollution in Ulaanbaatar, which rarely measures below the approved amount of pollution in the winter. Through crowdfunding, her team installed 88 air filters in 14 public hospitals and 3 public kindergartens of Ulaanbaatar. She shares how her team, collaborating on volunteer-basis, succeeded in crowdfunding and is raising public awareness through innovative approach to an old problem.

This talk was given at a TEDx event using the TED conference format but organized independently by a local community. Learn more at https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
07:49

Mongolian subtitles

Revisions