Return to Video

Үхэхэд илүү дээр зам бий, үүнд уран барилга тусална

  • 0:01 - 0:05
    Би та бүхэнд үхэл болоод уран барилгын
    тухай түүх ярьж өгье.
  • 0:05 - 0:09
    Зуун жилийн өмнө, бид хатгаа мэтийн
    халдварт өвчнөөс болж нас бардаг байсан.
  • 0:09 - 0:13
    Хэрвээ нэг тусчихвал
    удалгүй өнгөрдөг байв.
  • 0:13 - 0:16
    Бид өөрсдийн гэртээ, орондоо,
    гэр бүлийнхнээрээ сахиулан
  • 0:16 - 0:18
    нас бардаг байсан нь
    бидэнд сонголт үгүй,
  • 0:18 - 0:21
    хүмүүс эмнэлгийн тусламж
    авах боломжгүй байсных юм.
  • 0:22 - 0:24
    Ингээд 20-р зуунд
    олон зүйл өөрчлөгдсөн.
  • 0:24 - 0:26
    Бид пеницилин шиг эмийг шинээр бүтээн
  • 0:26 - 0:29
    халдварт өвчнийг эмчилж эхэлсэн.
  • 0:29 - 0:32
    Рентгений аппарат шиг шинэ технологийн
    дэвшлүүд бүтээгдсэн.
  • 0:32 - 0:35
    Тэд маш овортой мөн үнэтэй байсан учир
  • 0:35 - 0:38
    тэднийг хадгалах том, нэгдсэн
    барилгууд хэрэг болж,
  • 0:38 - 0:40
    орчин үеийн эмнэлэг бий болсон.
  • 0:40 - 0:41
    Дэлхийн II дайны дараа,
  • 0:41 - 0:44
    ихэнх орнууд нэгдсэн
    эрүүл мэндийн тогтолцоотой болж
  • 0:44 - 0:47
    хүн бүрт эмчлүүлэх боломж олгосон.
  • 0:47 - 0:51
    Үр дүнд нь зууны эхэнд
    дундаж наслалт 45 байсан бол
  • 0:51 - 0:53
    өнөөдөр хоёр дахин уртассан байна.
  • 0:53 - 0:57
    20-р зуун нь шинжлэх ухааны боломжуудын
    талаарх өөдрөг үзлийг авчирсан ч
  • 0:57 - 1:01
    амьдруулах дээр хэтэрхий их анхаараад,
    үхэл гэдэг зүйл мартагдаж эхэлсэн ба
  • 1:01 - 1:03
    үхлийг хэрхэн хүлээн авах нь
    хүртэл өөрчлөгдсөн.
  • 1:04 - 1:05
    Одоо би архитектор хүн,
  • 1:05 - 1:08
    өнгөрсөн жил хагасын турш би
    эдгээр өөрчлөлтийг судалж
  • 1:08 - 1:11
    энэ нь архитекторын салбарт
    юу гэсэн үг болохыг ойлгосон.
  • 1:11 - 1:14
    Бид одоо хорт хавдар,
    зүрхний өвчнөөр өнгөрдөг болсон,
  • 1:14 - 1:18
    энэ нь бидний ихэнх нь амьдралынхаа
    төгсгөлд хууч өвчнөөр
  • 1:18 - 1:20
    өвдөж байна гэсэн үг юм.
  • 1:20 - 1:21
    Энэ хугацааг бид
  • 1:21 - 1:27
    ихэвчлэн эмнэлэг,
    сувилалын газарт өнгөрөөдөг.
  • 1:27 - 1:29
    Бид бүгд орчин үеийн эмнэлэгт орж үзсэн.
  • 1:29 - 1:32
    Та нар тод цагаан гэрэл,
    урт хонгилуудыг мэднэ.
  • 1:32 - 1:35
    Мөн тэр урт тухгүй сандлууд.
  • 1:35 - 1:39
    Эмнэлгийн барилгууд муухай нэртэй.
  • 1:39 - 1:42
    Сонирхолтой нь энэ үргэлж ийм байгаагүй.
  • 1:42 - 1:46
    Энэ 1419 онд Брунелескийн барьсан
    Гэмгүйчүүдийн эмнэлэгийн барилга,
  • 1:46 - 1:50
    тэрээр тухайн цаг үеийн хамгийн
    алдартай архитекторуудын нэг.
  • 1:50 - 1:54
    Энэ барилгыг хараад
    орчин үеийн эмнэлэгүүдтэй харьцуулвал,
  • 1:54 - 1:57
    барилгын эрч хүч нь намайг
    хамгийн ихээр гайхшруулдаг.
  • 1:57 - 1:58
    Энэ үнэхээр гайхалтай барилга.
  • 1:58 - 2:00
    Голдоо ийм талбайтай болохоор
  • 2:00 - 2:03
    өдөртөө өрөөнд нар тусч,
    цэвэр агаар орж,
  • 2:03 - 2:05
    өрөө нь зайтай бөгөөд
    өндөр таазтай учраас
  • 2:05 - 2:08
    дотор нь байхад илүү эвтэйхэн.
  • 2:08 - 2:09
    Мөн их үзэсгэлэнтэй.
  • 2:09 - 2:13
    Ямартай ч бид эмнэлэг ч гэсэн
    ийм гоёмсог байж болно гэдгийг мартсан.
  • 2:13 - 2:17
    Одоо бид үхэхдээ илүү сайхан барилгад
    байхыг хүсвэл үүнийг ярих ёстой,
  • 2:17 - 2:20
    гэхдээ бид үхлийн тухай ярих дургүй учир
  • 2:20 - 2:21
    үүнийг ярьдаггүй.
  • 2:21 - 2:24
    Мөн бид нийгэм үхэлд хэрхэн
    ханддаг талаар асуудаггүй.
  • 2:24 - 2:28
    Миний судалгаанаас намайг хамгийн их
    гайхшруулсан зүйл нь
  • 2:28 - 2:30
    хандлага хэрхэн өөрчлөгддөг тухай юм.
  • 2:30 - 2:33
    Энэ бол Их Британий анхны чандарлах газар,
  • 2:33 - 2:36
    1870-аад онд Уокинг барьсан.
  • 2:36 - 2:39
    Анх баригдахад нь ойролцоох тосгонд
    жагсаал болсон.
  • 2:39 - 2:44
    Тэр үед чандарлахыг хүлээн зөвшөөрдөггүй
    нас барагсдын 99.8%-ийг оршуулдаг байсан.
  • 2:44 - 2:47
    Гэхдээ зуухан жилийн дараа
    бидний 75% чандарлагддаг болсон.
  • 2:47 - 2:50
    Хүмүүс үнэндээ өөрчлөлтөнд
    нээлттэй байдаг.
  • 2:50 - 2:53
    Гэхдээ үүний талаар ярих боломжтой үед л.
  • 2:53 - 2:56
    Тэгэхээр энэ үхэл болон
    уран барилгын тухай
  • 2:56 - 2:59
    өөрийн үзэсгэлэнгээ анх
  • 2:59 - 3:02
    "Венец дэх үхэл" нэртэйгээр
    6 сард Венецт нээхдээ ярьсан.
  • 3:02 - 3:05
    Энэ нь хошин байхаар зохиогдсон ба
  • 3:05 - 3:08
    ингэж байж хүмүүсийг оролцуулахыг хүссэн.
  • 3:08 - 3:11
    Энэ бол манай үзэсгэлэнгийн нэг хэсэг
    ба Лондонгийн газрын зураг ба
  • 3:11 - 3:14
    үүнээс хотын хэдэн барилга
  • 3:14 - 3:16
    үхлээр дамжигдан ирснийг харуулдаг.
  • 3:16 - 3:18
    Зураг дээр гараараа даллахад
  • 3:18 - 3:23
    тухайн барилгын нэр,
    мөн оршуулгын газрын нэр гарч ирнэ.
  • 3:23 - 3:25
    Өөр нэгэн үзэсгэлэн бол
    цуврал ил захидлууд ба
  • 3:25 - 3:27
    хүмүүс үүнийг хүсвэл авч болно.
  • 3:27 - 3:30
    Үүн дээр хүмүүсийн гэр болон эмнэлэг
  • 3:30 - 3:32
    мөн оршуулгын болон
    цогцос хадгалах газрыг харуулж
  • 3:32 - 3:35
    нас барах үедээ бидний дамжин өнгөрдөг
  • 3:35 - 3:37
    орон зайнуудын тухай түүхийг өгүүлдэг.
  • 3:37 - 3:40
    Бид хаана үхэх нь
    бидний амьдралын
  • 3:40 - 3:43
    чухал хэсэг гэдгийг харуулахыг хүссэн.
  • 3:43 - 3:48
    Зочид үзэсгэлэнд хэрхэн хандсан нь
    хамгийн сонирхолтой байсан.
  • 3:48 - 3:50
    Ялангуяа дуу авиа болон харааны үзүүлэнд.
  • 3:50 - 3:54
    Бид хүмүүсийг бүжиглүүлж,
    харайлган, үсрүүлж
  • 3:54 - 3:57
    үзэсгэлэнг өөр өөр замаар
    идэвхжүүлэхийг хичээсэн ба
  • 3:57 - 3:59
    тэд зарим үед нь түр зогсон,
  • 3:59 - 4:02
    үхлийн тухай үзэсгэлэн дээр
    ирснээ санан,
  • 4:02 - 4:05
    магадгүй ингэж аашлах нь
    зохисгүй хэрэг хэмээн боддог.
  • 4:05 - 4:07
    Гэхдээ бидэнд үнэндээ үхэлд
  • 4:07 - 4:10
    хэрхэн хандах ганцхан л зам би гэж үү.
  • 4:10 - 4:14
    Хэрэв тийм биш бол, сайн үхэл гэж
    юу вэ гэдгийг бодоосой гэж асууя.
  • 4:14 - 4:18
    Мөн тэр үхлийг түших барилга
    ямар байхыг бодоосой,
  • 4:18 - 4:22
    Илүү иймэрхүү эсвэл
    нэг иймэрхүү байх уу?
  • 4:22 - 4:25
    Баярлалаа.
  • 4:25 - 4:27
    (Алга ташилт)
Title:
Үхэхэд илүү дээр зам бий, үүнд уран барилга тусална
Speaker:
Аллисон Киллин
Description:

Энэхүү богино боловч сонирхолтой илтгэлдээ архитектор Аллисон Киллин оршуулгын газар, эмнэлэг, гэр гэх мэт бидний нас бардаг барилгуудыг харуулж байна. Үхэл хүртэл өөрчлөгдөж байгаа энэ үед барилгууд ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй болов уу?

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:39

Mongolian subtitles

Revisions